Ямарч эм тариа өвчин намдаалт хэрэглэхгүйгээр төрөхийг байгалийн жамаар төрөх гэнэ.Төрөлт бол өвчин биш байгалийн жам ёсны процесс эмэгтэй хүний амьдралын хэвийн нэг хэсэг.

 

Хэвийн төрөлт гэдэг нь ямар нэгэн өвчин намдаалт хэрэглэхгүй үтрээгээр төрөхийг хэлнэ.Төрөлт бол эмнэлгийн арга хэмжээ биш.Тиймээс орчин үед эмэгтэйчүүд байгалийн жамаар төрөхийг илүүд үзэх болсон.Хөгжилтэй оронд төрөх өрөөг  өөрийн гэр орон шиг нь тохижуулж тэндээ нөхөр хүүхэд,аав ээжийн хамт байлгаж төрүүлдэг.Үүнийгээ гэр бүлийн төв гэж нэрлэдэг. Харин зарим эмэгтэйчүүд гэрийн нөхцөлд торхтой усанд төрөхийг илүү гэж үздэг.

Зарим эмэгтэйчүүд  ямар ч  эм хэрэглэхгүй төрөх замыг сонгодог. Ерөнхийдөө эм тариа,техник технологи хэрэглэхийн оронд амьсгалаа удирдаж өвдөлтөө хянахыг илүү гэж үздэг. Байгалийн жамаар төрөхөд эх хүн өөрийн биеэ удирдаж чаддаг байхад суралцсан байх хэрэгтэй. Байгалийн жамаар төрж байгаа эх зоригтой гэсэн үг биш. Ихэнх эмэгтэйчүүд өвдөлтөө хянаж удирдах чадавхи дадлага туршлагатай байдаг. Эмэгтэйчүүд өөрөө төрөхөд нь тухтай орчин хэрэгтэй. Ерөнхийдөө эрсдэл багатай төрөхийн тулд байгалийн төрөлт буюу эх хүүхэд хоёрт хортой эмийн зүйлсээс зайл хийх хэрэгтэй.

 

Өвдөлт намдаах эмүүд таны төрөлтөнд нөлөөлдөг бэ?

 

 Яаж нөлөөлдөг бэ?    

 

1. Төрөлт удаашрах эсвэл хурдасах

 

2. Цусны даралт унах дотор муухайрах зарим тохиолдолд хяналтаа алдаж болно.

 

Хаана болсон бэ?

 

Эмэгтэй хүн төрөх байрлалаа  сонгохын тулд чөлөөтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийн сонгосноо зоргоороо идэж уух хэрэгтэй. Дадлага туршлагатай эх баригч байвал төрөлт нэг их удахгүй. Төрөлт дууссаны дараа эхийн сэтгэл санаа өөдрөг байдаг. Хөгжилтэй улс оронд төрөх өрөөг нь өөрийнх нь гэр шиг нь тохижуулсан байдаг.Тэнд нь эцэг эх, өвөө эмээ, хүүхдүүд нь хамт  байдаг. Түүнийгээ гэр бүлийн төв ч гэж нэрлэдэг.

 

Харин манайд эсрэгээрээ заавал эмнэлэгт төрөх ёстой гэж үздэгээс бүх эхчүүд эмнэлэгт хандаж ачаалал нэмэгдэнэ үзүүлж буй тусламж үйлчилгээ чанартай биш төрөх өрөөнд олуулаа төрөх нь эхчүүдэд айдасыг бий болгодог гэх олон олон сул талуудтай.

 

Хэрвээ та төрөх маш эрсдэлтэй байгаа бол эмнэлэгт төрөх хэрэгтэй. Яагаад гэвэл та тэндээс хэрэгтэй эмнэлгийн тусламжаа авч чадна.

 

Хэрхэн өвдөлттэйгөө тэмцдэг бэ?

 

Эмэгтэйчүүд өөр өөр шилдэг аргуудыг хэрэглэдэг. Өвдөлтөө намдаахын тулд оюун санаагаа өөр юманд төвлөрүүлэх  аргуудыг жирэмсэн байх үеэсээ сургалтанд сууж олж авсан байх ёстой. Америкт философийн талаасаа 2 янзын ухагдахууныг хэрэглэдэг.Үүнд.

 

1. Ламазын арга- амралт болон амьсгалаа хянах техникт суралцаж эзэмшүүлэх

 

2. Бредлийн арга- Жирэмсэн үеийн хоол хүнс, дасгалыг жирэмсэн үеэс хийж тайван байж гүнзгий амьсгаа авах техникт сурах хэрэгтэй

 

Энэхүү 2 аргыг эзэмшүүлэх  сургалтууд нь газар сайгүй байж байдаг.

 

Өвдөлтийг тэсвэрлэх арга замууд

 

1.Тайвшрах

 

2.Амьсгалаа зөв авах

 

3. Алхаж явах

 

4. Стрессийн эсрэг массаж хийх

 

5. Намуухан уянгалаг дуу сонсох

 

Хэр удаан өвдөх бэ?

 

Төрөхөд ямар нэг ид шид шиг цагийн хуваарь байхгүй. Зарим эмэгтэйн хүүхэд хэдхэн цагийн дотор төрдөг байхад зарим нь бүхэл өдөржингөө, болон түүнээс удаан байдаг. Чи эм хэрэглэсэн ч бай хэрэглээгүй ч бай эмэгтэй хүний биеийн онцлогоос хамаарч төрөлт өөр өөр байна.

 

Ямаршуу мэдрэмж төрөх бэ?

 

Төрөлт нь эмэгтэй хүний түүхэн дэх хамгийн их өвтгөдөг зүйлсийн нэг юм. Төрөлтийн өвдөлт өөр өөр байдаг. Заримынх нь хувьд ижил байна. Анхны удаа хүүхэд төрүүлж байгаа эмэгтэй хүүхэд төрүүлсэн хүнээс илүү их өвдөлт мэдэрдэг.

 

Эрсдэл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ

 

Байгалийн жамаар төрөх нь түгээмэл хийгээд аюулгүй. Ямар тохиолдолд аюултай байдаг бэ? гэвэл эмэгтэй хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихгүй байх, эсвэл ямар нэг юм буруугаар эргэхэд эмнэлгийн тусламжаас татгалзсан тохиолдолд эрсдэлтэй. Хэрвээ хүндрэл гарвал танд болон хүүхдэд чухал сонголт гарч ирдэг. Хэрвээ та эгзэгтэй мөчид эмнэлгийн тусламж авахаас татгалзвал хүүхэд эрсдэлд орно.

 

Төрсний дараа ямар мэдрэмж төрөх бэ?

 

1. Ядарна- та болон таны хүүхэд аль болох унтахыг хүснэ.

 

2. Даарч чичирнэ- Энэ бол байгалийн үйл явц

 

3. Шарх-  хярзан,үтрээний эргэн тойронд өвчинтэй байна.

 

4. Өөрөө төрж чадсан гэдгээ мэдэнгүүтээ сэтгэл чинь их хөдөлнө.

 

Хэрвээ би өвчнөө тэсч давж чадахгүй бол яах бэ?

 

Төрөлт таны бодож байснаас илүү их өвдөж магадгүй. Зарим эмэгтэйчүүд ямар ч өвчин намдаах эмгүйгээр болно гэж боддог ч төрөлтийн үеэр өөрчлөгддөг. Энэ бол ерөнхийдөө ойлгомжтой. Та өөрийгөө байгалийн төрөлт хийсэндээ урам хайрлах хэрэгтэй. Хэрвээ өвчин тэсч чадахгүй байсан үед эмийн туслалцаа авахаас битгий татгалз. Хэрвээ санаснаар чинь болохгүй бол жаахан уян хатан байх хэрэгтэй. Энэ нь таны зоригыг мохоохгүй бөгөөд таны хүүхдэд хүндрэл гаргахгүй. Төрнө гэдэг бол эм хэрэглэсэн ч бай хэрэглээгүй ч бай гайхалтай зүйл юм.