Жирэмсэн эмэгтэйчүүд ямарч эмийг их болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та жирэмслэхэд бэлдэж байгаа бол дараах дүрэмийг дагах хэрэгтэй.

· Эмчийн заасныг ягштал дагаж эмийг хэрэглэ.
· Өөрийн дураараа ямар ч эмийг бүү хэрэглэ.
· Эмийн санд зарагдаагүй зааваргүй эмийг битгий ав./кофейн,спирт ба хортой нэмэлт агүүлсан эсэхийг мэдэх хэрэгтэй/
· Таны гэрийнхэн болон танилд зориулсан эмийн хэзээ ч бүү хэрэглэ.
· Хэрвээ та жирэмсэн байгаад ямар нэгэн шалтгаанаар эм уух шаардлага гарвал өөрийнхөө эмчээс шууд асуух хэрэгтэй.

Хэрвээ та ямар нэгэн шалтгаанаар жирэмслэхээс өмнө шийдэж чадаагүй бол эмчид анх үзүүлэхдээ тогтмол хэрэглэдэг бүх эмийнхээ тухай яриарай.Эмч хэмжээг нь зохицуулах буюу ер нь ямар ч эмнээс татгалзахыг л зөвлөх болно.Архаг өвчний үед мэргэжлийн эмчийн зөвлөгөөгүйгээр эмчилгээг хасаж болохгүй.Зарим эм жирэмсэн үед ууж болдог, уух ч хэрэгтэй байж болно.

Жирэмсэн үед ямар амин дэмүүдийг хэрэглэж болохгүй бэ?

Жирэмслэлтэнд бэлтгэж байна гээд таамгаар эмчилгээ хийх хэрэггүй.Олон амин дэмүүд,тухайлбал А амин дэмийг буруу хэрэглэснээс төрөх хүүхдэд төрөлхийн согог үүсгэх аюултай ба тэр дундаа шээсний сүвний гажиг үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Д,Е,К аминдэмийг хэтрүүлэн хэрэглэхэд ч алсдаа сайн биш ээ.Эмчийн зөвлөснөөр хүнсээр, байгалийн гаралтай аминдэм ба эрдэсийг тэнцвэртэй зохицуулах хэрэгтэй. .Жирэмслэлтийн үед амин дэм болон хоол тэжээлийн зохистой байдал чухал байдаг.Хүүхэд төрүүлэхээр шийдсэн эмэгтэйчүүдэд байгалийн гаралтай олон амин дэм сайн байдаг.

Жирэмсэн үед жоргүй авдаг эмүүдээс хэрэглэж болох уу?

Эмч тусгайлан бичээгүй ердийн хэрэглэдэг бүх заншсан эмүүдийг ч жирэмсэн үед маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн үед аливаа эмүүдийг хэрэглэхээс өмнө эмчээсээ асууж бай. Ихэнх ердийн эмүүд нь кофейн, фенацетин агуулсан байдаг тул хэрэглэхээс зайлсхийх нь зөв.Тухайлбал: Миксагрип, Миксафлу, Эффект, Зерокоулд, Колдаур гэх мэт

Жирэмсэн үед аспирин ууж болох уу?

Жирэмсэн үед ууж хэрэглэж байгаа бүхий л эмүүд цусаар хүүхдэд дамжиж ямар нэгэн байдлаар түүнд нөлөөлдөг.Жнч ь: аспирин. Жирэмсний аль ч үед эмч нар аспиринаас татгалздаг учир нь цус шүүрүүлэх нөлөөтэй. Жирэмсэн үед хамгийн заншсан эмийнхээ төлөө ч эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.Таны уух эмийн талаар зөвлөх нь таныг эм уусны дараа тань яаж туслах талаар толгойгоо зовоохоос хавьгүй дээр.

Жирэмсэн үед хэрэглэсэн эм бүрийнхээ төлөө эмчээс хэрэгтэй юу?

Төрөлтийн өмнөх үеийн турш үүнийг баримтлах хэрэгтэй.Та курс эмчилгээтэй байсан ч өөрөө эмийн сангаас худалдаж авсан ч бүгдийг хяналтын эмч мэдэх ёстой.Эмийн тунг өөрчлөх, өөр эмээр солих, хасахыг тэр л мэднэ.

Фолийн хүчил

Хэрвээ та жирэмслэхээр шийдсэн л бол Фолийн хүчлийн нэмэгдэл заавал авч байх ёстой. Үүнд таны одоогийн эрүүл чийрэг байгаа болон сайн чанарын хооллодог огтхон ч хамаагүй шүү. Жирэмслэлтийн эхний 12 долоо хоногт фолийн хүчлийн нэмэгдлийг үргэлжлүүлэн уух хэрэгтэй. Фолийн хүчил хэрэглэж байгаа эхчүүдийн хүүхэд нуруу нугасны гэмтэл болон спина бифида-тай төрөх эрсдэл нь буурдаг. Түүнчлэн уруул сэтэрхий төрөх, дутуу төрөлтийн ч эрсдэлийг бууруулах магадлалтай.

Фолийн хүчил гэж юу вэ?

Фолийн хүчил нь нэгэн төрлийн амин дэм бөгөөд биед шинэ эсүүд бий болгоход тустай. Хүний бие фолийн хүчлийг маш багаар агуулдаг. Хүн эрүүл байхын тулд тогтмол шинэ хүнс тэжээл авч байх хэрэгтэй. Удахгүй мэндлэх хүүхдийн өсөлтөнд фолийн хүчил маш чухал учраас жирэмсэн эх ялангуяа фолийн хүчлийн нэмэгдлийг заавал авч байх нь чухал. Жирэмсний эхний үед фолийн хүчил хэрэглэх нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Тийм ч учраас фолийн хүчлийг жирэмслэхээсээ өмнө уухыг зөвлөдөг байна. Хүнсний олон төрлийн бүтээгдхүүнд / бууцай, ногоон шош, төмс, ногоон цэцэнт байцаа/ фолийн хүчил агуулсан байдаг ба зарим талх, өглөөний амуу тарианы бэлэн хоол зэргийг фолийн хүчлээр баяжуулсан байдаг. Гэхдээ хүмүүсийн хүлээн авах нь харилцан адилгүй.

Фолийн хүчлийн нэмэгдэл ба жирэмслэлт

Жирэмсэн эхүүд аль болох эрт фолийн хүчил агуулсан гахмал уувал таны хүүхэд спина бифида гэх мэт нуруу нугасны өвчтэй төрөх магадлал буурна. Хүүхдийн хөгжлийн эхний үед нуруу нугас бүрэлдэж эхлэхэд фолийн хүчил зайлшгүй шаардлагатай. Дутуу төрөлт, сэтэрхий уруул, зүрхний гажигтай байх эрсдэлийг бууруулдаг гэсэн нотолгоо ч байдаг.

Онолын үүднээс фолийн хүчлийн шахмалыг жирэмслэхээс өмнө ууж эхлэх хэрэгтэй. Хүүхэдтэй болохыг төлөвлөсөн нь л бол ууж эхлэх нь зүйтэй. Хэрэв та төлөвлөөгүй байгаад хүүхэд олсон бол мэдсэн цагаасаа эхлэн фолийн хүчлийн шахмалаа уугаарай.

Судалгаанаас харахад фолийн хүчлийг жирэмслэхээс 1 жилийн өмнөөс ууж эхэлсэн эхчүүдэд эрт өвдөлт ба дутуу төрөлт багасаж байгаа нь мэдэгдэхүйц ажиглагдсан байна. Тийм учраас та жирэмслэхээр төлөвлөсөн л бол фолийн хүчлийн бэлдмэлээ ууж эхлэх нь зүйтэй байна. Ингээд жирэмсний эхний 12 долоо хоногт фолийн хүчлийн бэлдмэлээ үргэлжлүүлэн уух шаардлагатай.

Хэрхэн хэрэглэх бэ?

· Ихэнх эмэгтэйчүүдэд өдөрт 400 микрограмм буюу 0,4 мг хангалттай.

· Нуруу нугасны өвчтэй байх магадлалтай бол өдрийн тунг нэмж шаардлагатай. / зөвхөн эмчийн зааврын дагуу өдөрт 5 мг хүртэл нэмж болно/

o Хэрэв урдахь төрөлтөд тохиолдож байсан

o Эхнэр нөхрийн аль нэг нь энэ төрлийн өвчтэй

o Татаж унадаг өвчний эм уудаг

o Чихрийн шижин, цус багадалттай

· Фолийн хүчлийн бэлдмэлийг ууж байсан ч жирэмсэн эх фолийн хүчил агуулсан буюу түүгээр баяжуулсан хүнсний бүтээгдхүүн тогтмол авч байх нь маш чухал.

Фолийн хүчлийн хүчлийн бэлдмэл буюу шахмалыг уухад харшлах зүйл, гаж нөлөө байдаг уу?

Байхгүй. Фолийн хүчил нь ямар нэгэн эмийн төрөл биш бөгөөд хүний биед хэрэгтэй, цэвэр байгалийн гаралтай амин дэм юм. Жирэмсэн эхчүүд фолийн хүчлийн шахмалыг хангалттай зөв тунгаар тогтмол тунгаар хэрэглэж байгаагаа анхаарах хэрэгтэй.