Дөрвөн бух гэдэг нь 2 хvний тоглоом. Дөрвөн бухын хөлөг 5 буудалтай.
Хоёр цагаан, хоёр хар бухыг урьдаар дөрвөн бухын хөлөгийн эсрэг өнцөг дээр хос хосоор өрнө. Хөлөг дээр бухаа өрөхдөө нэг хvvхдийн бухыг 1 ба 5-р буудалд, нөгөө хvvхдийн бухыг 2 ба 4-р буудалд өрнө.
Ээлжээр нvvнэ. Нvvхдээ шулууны дагуу зэргэлдээ буудалд бууна. Бух идэлцэх ёсгvй.

Тоглогчдын зорилт нь эсрэг тоглогчийн 2 бухыг нvvдэлгvй болгон өөрийн 2 бухаар хаана. Ингэж хаахдаа нэг бол 1 ба 2-р буудалд, эсвэл 4 ба 5-р буудалд хаана. Өөр буудалд хаагдахгvй.

Дөрвөн бух бол манай хангай нутагт vvссэн тоглоом. Энэ тоглоомыг Завханд Сохор шаазгай, Архангайд Дөрвөн нохой, Төв аймгийн орчимд Далайхай хаах гэж нэрлэдэг явдал бий.

2 ба 5-р буудлын хооронд далай (ус) байгаа гэж тооцдог.