Category: Миний гайхамшигт ертөнцөөр аялаарай.


 

 

Монгол үсгийн тухай
Дүрэм 1
Цагаан толгой А а Б б В в Г г Д д
Е е Ё ё Ж ж З з И и
Й й К к Л л М м Н н
О о Ө ө П п Р р С с
Т т У у Ү ү Ф ф Х х
Ц ц Ч ч Ш ш Щ щ Ъ ъ
Ы ы Ь ь Э э Ю ю Я я

Дүрэм 2

Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.

Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.

Дүрэм 3

Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.

Дүрэм 4

Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.

Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.

Дүрэм 5

Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.

Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.
Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.
И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт.

Дүрэм 6

Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.
Дүрэм 7

Арван гурван эгшгээс:

Хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю(у), ы долоог эр эгшиг гэнэ.
Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю(ү) тавыг эм эгшиг гэнэ.
Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ.
Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт.

Дүрэм 8

Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно. Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм. Гажилт:

Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.

Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

Дүрэм 9

Эгшиг уруулын талаар зохицохдоо:

Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.
Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.
Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.
Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.
Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл: Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь
а, у -> а
э, ү, и -> э
о -> о
ө -> ө

Гажилт:

уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.
и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

Дүрэм 10

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:

Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.
Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.
ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт.

Дүрэм 11

я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв.)

я-iа
е-iэ, iө
ё-iо
ю-iу, iү

энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.

Дүрэм 12

Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.

Дүрэм 13

Юу, яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь:

Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.
Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт.
Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт

Дүрэм 14

Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.
Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.

Балархай эгшгийн дүрэм
Дүрэм 15

Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна. Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваана.

Дүрэм 16

Эгшигт гийгүүлэгч: М, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ. Гажилт:

Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.
Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: сайн л байна. Хоёр нь үлджээ. гэх мэт.

Дүрэм 17

Д, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.

Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмж гэх мэт. Гажилт: Үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.

Дүрэм 18

Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.

Гажилт: Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

Дүрэм 19

Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна, ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.
Заримдаг гийгүүлэгчийн дараа үгийн эцэст и-ээс өөр балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт.

Энэ дүрмийн 16, 18 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг мартахгүй тогтооход зориулж томъёогоор үзүүлбэл:

7 + э

7 + 9 – э

9 + 9 + э

Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн тоогоор, заримдаг гийгүүлэгчийг 9-ийн тоогоор, эгшиг үсгийг э-ээр тэмдэглэв.

Дүрэм 20

К, Ф, Щ гурван үсэг монгол үгэнд бичигдэхгүй, зөвхөн гадаадын үгэнд бичигдэнэ. Жишээлбэл: коммунизм, капитал, фабрик, Щорс гэх мэт.

П үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харн монгол үгийн эхэнд хааяа бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ юу вэ гэх мэт.

К, ф, щ, п дөрвөн үсгийг онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ.

Дүрэм 21

Б, В үсгийг ялгаж бичих дүрэм:

1. Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? явбал гэх мэт.

2. В үсгийг ихэвчлэн үгийн дунд болон адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.

Дүрэм 22

Г үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:

1. Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх г үсгийг хоолойн г гэнэ. Хоолойн г-ийн ард а, о, у, ы дөрвөн эгшгийн нэгийг бичнэ. Жишээлбэл: арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.

2. Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Хэлний г ардаа эгшиггүй буюу а, о, у, ы дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээлбэл: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт.

Хэлний г үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна. Жишээлбэл: хамаг-хамгаас, тоорцог-тоорцгоор, туг-тугууд, аймаг-аймгарх, омог-омгорхуу гэх мэт.

Дүрэм 23

Н үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:

1. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрч хэлэгдэх н авиаг хэлний үзүүрийн н гэнэ. Хэлний үзүүрийн н хойноо эгшиг буюу ь-тэй байна. Жишээлбэл: чанар, үнэг, чоно, явна, нум, нөмөр, оньс, тань гэх мэт.

2. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй хэлэгдэх н үсгийг хэлний угийн н гэнэ. Хэлний угийн н ардаа эгшиггүй байна. Жишээлбэл: ганган, онгоц, сан, байшин, Лувсан, Сүрэн гэх мэт.

Зарим үгийн эсийн хэлний үзүүрийн н авиа халх аялгуунд хэлний угийн н болж хэлэгддэг бөгөөд залгавар залгахад хэлний үзүүрийн н болох нь тодорхой болно. Жишээлбэл: мэргэн-мэргэнээр, он-оны, үнэн-үнэний гэх мэт.

Дүрэм 24

Хэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц, өнөр, торни гэх мэт.

Тайлбарлах нь:

Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу, даргын, агаар гэх мэт. Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй.

Дүрэм 25

Дараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул н ба г-ийн өмнө богино эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл:

Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага, харцага, хоромсого, хундага, чагтага, чандага, чогчиго, эрдэнэ, янзага гэх мэт цөөн нэр үг байна.
Цаг заах үйл үгийн одоо, ирээдүй цагийн –на, -нэ, -но, -нө нөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на-мандана, мөлх-нө-мөлхөнө, урс-на-урсана, орш-но-оршино гэх мэт.

Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт.

Дүрэм 26

Дараалсан хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг байвал түүний өмнө и-ээс бусад балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: авга, алга, тамга, ганга, торго, годгор, хазгар, босго, тошгор, авна, аялна, бодно, маажна, босно, хөшнө гэх мэт.

Хэлний үзүүрийн н буюу хоолойн г-ийн өмнө хэлний үзүүрийн н буюу хоолойн г тохиолдвол завсар нь эгшиг бичнэ. Жишээлбэл: унана, дагана, унага, шанага, багана гэх мэт.

Дүрэм 27

Ж, ч, ш-ийн дараах эгшиг:

Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.

Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө, ү гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.

Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл: шаантага, шээзгий, шүүх, хашаа, чанаржуулах, хөгжөөнө гэх мэт.

Гээгдэх эгшгийн дүрэм
Дүрэм 28

Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:

Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.

И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.

Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.

Гажилт:

Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.

Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.

Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.

Дүрэм 29

Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.
Дүрэм 30

Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.

Хатуу, зөөлний тэмдгийн дүрэм
Дүрэм 31

Эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг уг хэлэгдвэл зохих байраас нь урагшлуулах, тагнайшуулах зэргээр хэлэхийг зөөлрүүлэх гэнэ. Жишээлбэл: бар-барь, хол-холь, ам-амь, зах-захь, тав-тавь гэх мэт.

Эм үгийн гийгүүлэгч үсгүүд угаас тагнайшиж зөөлөн хэлэгддэг тул түүнд зөөлний тэмдгийг зөөлрүүлэх үүрэгтэй хэрэглэхгүй.

Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдгийг бичнэ. Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ. Жишээлбэл: морь, тахь, хонь, архи, орхи, тамхи, болхи, солби, дорви, анги гэх мэт.
Дүрэм 32

Зөөлний тэмдгийн солигдох нь:

Зөөлний тэмдгийн дараа үндсэн эгшиг (а, о, у, и) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: боль-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-сургуулийн, харь-хариу гэх мэт.

Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч (в, г, л, м, н, р) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг, барь-баримт, сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.

Зөөлний тэмдгийн дараа үйлт нэрийн ирээдүй цагийн –х нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих, ань-аних, холь-холих, хумь-хумих гэх мэт.

Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид гэх мэт.

Дүрэм 33

Зөөлний тэмдгийн үл солигдох нь:

Зөөлний тэмдгийн дараа туслах эгшиг (я, ё) орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барья, сахья, сольё, дохьё гэх мэт.

Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барь-барьдаг, барьц, барьзна, амьтан, шуугьж, хальсан гэх мэт.

Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: Дарьбазар, морьгүй гэх мэт.

Дүрэм 34

Тусгаарлагч ъ, ь:

Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, товъёг, угтъя гэх мэт.

Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.

Я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.
Утгат хэсгийг зөв бичих дүрэм
Дүрэм 35

Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичихийг чармайна. Жишээлбэл: Үйл үгийн байдал заадаг –цгаа, -цгоо, -цгээ, -зна, -знэ, -зно –знө нөхцөлийн бүтцийг ц, з гийгүүлэгчийн ард эгшигтэй бичвэл эгшиг буюу эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад балархай эгшиг нь илүүдэх учир нөхөлийн бүтэц –цагаа, -цгаа; -зана, -зна гэж хоёр янз болж тайлбар дүрэм хэрэгтэй болно. Иймээс байцгаа, байзна, хүлээцгээ, хүлээзнэ, харцгаа, харзна, уншицгаа, уншизна гэж нэг ижил бүтэцтэй бичнэ.
Дүрэм 36

Үгэнд залгавар залгахад үгийн үндсийг эвдсэн ч болох, эвдээгүй ч болох учир тохиолдвол үгийн үндсийг эвдэхгүйг чухал болгоно. Жишээлбэл: эцэст, тасал-тасалж, товчил-товчилж гэж бичнэ. Эцсэд, таслаж, товчлож гэж бичихгүй.
Дүрэм 37

Үсгийн дүрэм ёсоор ижил бичиж болмоор боловч үгзүйн зарчмаар өөр өөр бичих үгийг үгийн бүтэц, үгзүйн зарчмыг баримталж бичнэ. Жишээлбэл:

хүрэг-зөвшин захирах хэлбэр, сураг гэсэнтэй адилхан утгатай залгавар

хүргэ-бусдаар үйлдүүлэх хэв, сурга гэсэнтэй адилхан утгатай залгавар

учралаа, хамтралаа, огтлолоо, жуулчлалаа, мэдрэлээ гэхэд юугаа гэсэн асуултад хариулагдах ерөнхийлөн хамаатуулах –аа, -ээ, -оо, -өө нөхцөлтэй жинхэнэ нэр үг байна.

учрал(ыг)аа, хамтрал(ыг)аа, огтлол(ыг)оо, мэдрэл(ийг)ээ гэсэн үгс юм.

учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад хариулагдах цаг заах төлөвийн –лаа, -лээ, -лоо, -лөө нөхцөлтэй үйл үг байна.

өргөдөх гэдэг үг бол өргөд-өргөн гэж үгзүйгээр задарна.

өрөгдөх-өрөгд-өх гэж задарна (үсэг өрөгдөх гэх мэт).

эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа.

эндэх (энд байгаа) эндхийн хүн шүү дээ.

явчих-явчхаад (бүрмөсөн үйлдэх байдал)

яв-явч-явчих-явчихыг, явчихад (үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлтэй үг)

Дүрэм 38

Үйл үгийн үндэс үүсгэх л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:

Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, тугалла, сумла гэх мэт.

Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт.

Гажилт:

Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал –л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ, хавтас-хавтасла, идэш-идэшлэ, холтос-холтосло гэх мэт.

Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод –л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт.

Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг шууд залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт.

Нэр үгийн –л дагавар энэ 38-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.
Дүрэм 39

Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн –г нөхцөлийг –га, -го, -гэ, -гө гэж ард нь эгшигтэй бичнэ. Жишээлбэл: сур-сурга, ол-олго, хүр-хүргэ, хөөр-хөөргө гэх мэт. Харин захирах хүсэх төлөвийн –г нөхцөлийг ард нь эгшиггүй бичнэ. Жишээлбэл: сур-сураг, ол-олог, хүр-хүрэг, хөөр-хөөрөг гэх мэт.
Дүрэм 40

Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:

Эгшгээр төгссөн үгийн хойно –ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.

Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.

Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн –ж бичих боловч хааяа -ч бичих удаа бий:

a) л, м-ийн дараа –ж бичнэ. Жишээлбэл: олж, хамж, нийлж, нэмж гэх мэт.

b) в, г-гийн дараа бараг төлөв –ж бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт -ч бичнэ. Жишээлбэл: хавж, хөвж, сэвж, эгж, бүгж гэх мэт.

c) Урт буюу хос эгшигтэй ганц үетэй бас хоёроос дээш үетэй р-ээр төгссөн үйл үгэнд цөм -ч бичнэ. Жишээлбэл: таарч, тойрч, хөөрч, хуурч, ээрч, хайрч, хагарч, бутарч, дулаарч, хөөрч, самарч гэх мэт.

d) Богино эгшигтэй ганц үетэй р-ээр төгссөн үйл үгэнд их төлөв –ж бичнэ. Жишээлбэл: харж, орж, эрж, тарьж, хөрж, үрж гэх мэт.

Гажилт:

Хүрч, гарч, сурч гэх зэрэг цөөн үг байна.

Энэ нь цаг заах үйл үгийн өнгөрсөн үргэлжилсэн цагийн –жээ, -чээ нөхцөлийг бичихэд нэгэн адил хамаарагдана. Жишээлбэл: хөржээ, хөөрчээ, дусжээ, дуусжээ, оножээ, авчээ гэх мэт.

Дүрэм 41

С үсгээр төгссөн нэг үгэнд үйл үгийн үндэс үүсгэх -д дагаврыг залгахгүй, -т дагаврыг залгана. Жишээлбэл: мөс-мөст-мөстөх, мөхөс-мөхөст, сэвс-сэвст-сэвстэх, тос-тост-тостох, утас-утаст-утастах, хилс-хилст-хилстэх, хомс-хомст-хомстох, хөөс-хөөст, цус-цуст-цустах гэх мэт. Бас үйл үгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн –д, -т дагаврыг залгахдаа мөн энэ дүрмийг баримтална. Жишээлбэл: сонс-сонст-сонстох гэх мэт. Гажилт: С үсгээр төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол мөн үгэнд –д, -т дагаврын алиныг ч залгаж болно. Жишээлбэл: үсдэх, (үснээс шүүрч чангаах), үстэх (үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх), тоосдох (тоос болгох), тоостох (тоостой болох) гэх мэт.

Дүрэм 42

Гийгүүлэгчээр төгссөн үгийн хойно –лага, -лого дагаврыг бичнэ. Жишээлбэл: бод-бодлого, зар-зарлага гэх мэт.

Эгшиг ба зөөлний тэмдгээр төгссөн үгийн хойно –лга, лго дагавар бичнэ. Жишээлбэл: буу-буулга, зорь-зорилго гэх мэт.

Дүрэм 43

Хамааруулах –х дагаврыг эр, эм ямар ч үгэнд зөөлний тэмдэг буюу и үсэггүй бичнэ. Жишээлбэл: дараах, хойнох, доторх, гаднах, эндэх, манайх, манайхан, танайх, дундах гэх мэт.

Хааяа энэ дагавар өгөх оршихын тийн ялгалын нөхцөл зэрэгтэй нийлж тусгай үг мэт болсон байх учир бичгийн хэлний уламжлалыг дагаж дахь, дахин гэж тусгай бичнэ.

Дүрэм 44

Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:

Үгийг тийн ялгалаар хувилгахдаа тогтворгүй н үсгийг уг үгийн төгсгөлийн гийгүүлэгч гэж үзэхгүй, харин үгийн үндэс ба залгаврын жийрэг гэж үзнэ. Жишээлбэл: тэрэг-тэрэгний, төлөг-төлөгний, үндэс-үндэсний гэх мэт.

Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харъяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд; асуултны амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.

Харьяалахын тийн ялгалын –ы, -ий нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй н үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана. Жишээлбэл: модны, түмний, усны гэх мэт.

Харьяалахын тийн ялгалын –н нөхцөлийг хос эгшиг ба урт ий эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: толгойн, дэлхийн гэх мэт.

Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл –д, -т:

- Т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй н-гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. Бас р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.

- Д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.

Заахын тийн ялгалын –г нөхцөлийг урт, хос эгшиг, хэлний угийн н үсгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: дүнг, шороог, тахиаг, гахайг, Галсанг гэх мэт.

Биеийн хамаатуулах минь, чинь, нь-ийн өмнөх заахын тийн ялгалын –ыг, -ийг; харьяалахын тийн ялгалын –ын, -ийн нөхцөлийн г, н үсэг сонстохгүй боловч энэхүү н, г үсгийг гээхгүй бичнэ. Жишээлбэл: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь гэх мэт. (ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу болно).

Зарим нэр үг хоёр өөр утгыг илтгэх болоод тийн ялгалаар хувилахдаа ч ялгавартай болжээ. Жишээлбэл: Шөнө од (нэрлэхийн тийн ялгал) гялалзана. Алтан гадас одон Лувсангийн энгэр дээр гялалзана. Ард Насангийн соёолон насны морь наадамд түрүүлэв. Өвлийн эхэн сарын (харьяалах) арван тавны шөнө сарны гэрэл тооноор орно. Сард авах, цалин, саранд нисэж очих гэх мэт. Зарим үг тийн ялгалаар хоёр өөр хувирч хоёр өөр утгыг илтгэх явдал байна. Жишээлбэл: адуугаар баян нэгдэл, танай адуунаар миний морь явчлаа гэх мэт.

Үеийн тухай, үг шилжүүлэх дүрэм
Дүрэм 45

Амьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэдэн авиаг үе гэнэ. Үг, нэг түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно. Урт ба хос эгшиг нэжгээд үе болно. Жишээлбэл: ман-дуул-сан, хой-но, хойш-ло-ход, тэм-дэг-лэг-дэх-дээ, сурт-лаа-раа, хонь, морь, о-ё гэх мэт.

Үгийг үелэхдээ:

Үелэх заагт нэг гийгүүлэгч байвал тэр гийгүүлэгчийн өмнүүр, хоёр гийгүүлэгч байвал хоёрдугаар гийгүүлэгчийн өмнүүр, гурван гийгүүлэгч байвал гуравдугаар гийгүүлэгчийн өмнүүр, дөрвөн гийгүүлэгч байвал дөрөвдүгээр гийгүүлэгчийн өмнүүр үелнэ. Жишээлбэл: го-лын, ол-дох, үлд-сэн, тө-рөлхт-ний гэх мэт.

Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг өмнөх гийгүүлэгчийг дагуулан үелнэ. Жишээлбэл: үзь-е, ха-руулъ-я гэх мэт.

Дүрэм 46

Нэг мөрөөс нөгөө мөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёр мөрт хувааж бичиж болохгүй. Хэдийгээр биеэ даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст үлдээх буюу шинэ мөрт шилжүүлж болохгүй. Жишээлбэл: олох, явуулъя гэхэд тасалж шилжүүлж болохгүй.

Тасалж шилжүүлсэн зураасыг зөвхөн мөрийн эцэст тавина.

Дүрэм 47

Том үсгээр бичих:

Өгүүлбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ. Жишээлбэл: Манай эх орон уудам, ард түмэн нь эрх жаргалантай билээ. Бид дэлхийн тавцанд гарна гэх мэт.

Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Дамдины Сүхбаатар, Улаанбаатар хот, Энхтайвны гудамж, Богд уул, Орхон гол, Шувуун саарал (морь), Банхар (нохой) гэх мэт.

Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл гэх мэт.

Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Дэд Бүтцийн Яам гэх мэт.

Үүнээс бусад улсын төвийн захиргаанд харьяалагдах албан үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Намын хороо, Ерөөгийн Сангийн аж ахуй, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр гэх мэт.

Тайлбарлах нь:

a) 47-р зүйлийн 3, 4-д заасан оноосон нэрийг дэлгэрэнгүй товч ямраар ч бичсэн том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Оросын Холбооны Улс, Их Сургууль, Улсын Их Сургууль гэх мэт.

b) Монгол, Орос зэргийн улс орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнө тодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ. Жишээлбэл: Жижигхэн монгол эмээл моринд халтай. Бид орос хэл суралцахыг больжээ гэх мэт. Бас “монгол хэл” гэхэд бага үсгээр бичээд “Монголын хэл” гэхэд том үсгээр бичнэ. Учир нь монгол хэл гэхэд “Монгол” бол зөвхөн тодотгол бөгөөд “ямар” гэсэн асуутад хариу болно. Монголын хэл гэдгийн “Монгол” бол орон улс нийтийг нэрлэж байгаа юм. Гэвч тэр монголын үс нь хар гэхэд монголыг жижиг үсгээр бичнэ. Учир нь энд Монгол улсыг хэлээгүй, зөвхөн нэг монгол хүнийг хэлж байна.

c) Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг тос үсгээр эхэлж бичихгүй. Жишээлбэл: Манай байгууллагын Монголын Үндэсний Ардчилсан Намын гишүүд цуглав. Манайд намын хэдэн гишүүн цуглав. Монгол Ард Улсын төлөө зүтгэх, улсын төлөө зүтгэх гэх мэт.

Ном зохиол, сонин, сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Баабарын “Монголын түүх” ном сайн зарагдаж байна. “Компьютер Таймс” сонин, “Хөдөлмөр” нэгдэл гэх мэт.

Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Жаран насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе; Даян дэлхийд Энхтайван мандтугай! гэх мэт.

Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Октябрийн хувьсгал, Майн баяр гэх мэт.

Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор эхэлж бичнэ. Жишээлбэл: Баян-Өлгий, Буян-Өлзий, Баруун-Урт хот гэх мэт.

Дүрэм 48

Үг хурааж бичих:

Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.

Эхний үеэр хураана. Жишээлбэл: ня-бо (нягтлан бодогч), тө (төгрөг), мө (мөнгө) гэх мэт.

Эхний үсгээр хураана. Жишээлбэл: МАХН, МУ, МҮАН гэх мэт.

Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээлбэл: БХ-Баянхонгор, УБ-Улаанбаатар гэх мэт.

Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээлбэл: 18-р хурал, 5-р сар, н-р (нөхөр), д-р (доктор) гэх мэт.

Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. Үеэр хураавал үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад оноосон нэрийг хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээлбэл: МСДН, МУ, ХЗХ (Хөгжмийн зохиолчдын холбоо), МонЦаМэ буюу МОНЦАМЭ, Д.Нацагдорж, Ц.Гайтав гэх мэт.

Дүрэм 49

Гадаад үгийг бичих нь:

Монгол хэлэнд эрт цагт орсон бөгөөд нийтэд гадаад үг гэж мэдэгдэхээ больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримталж бичнэ. Жишээлбэл: шил, эрдэнэ, цонх, янз, судар, саван, савхи, булигаар гэх мэт.

Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзана. Орос үг ба оросоор дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь баримталж бичнэ. Жишээлбэл: мотор, феодал, трест, трактор, большевик, артель гэх мэт.

Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.

Оросоор ия үсгээр төгссөн үгийн эцсийн ня үсгийг их төлөв хасна. Жишээлбэл: Румыния-Румын, станция-станц, комиссия-комисс, лекция-лекц гэх мэт. Гэвч ня үсгээр төгссөн зарим үгийн эцсийн гийгүүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн я үсгийг хасна. Жишээлбэл: Азия-Ази, Италия-Итали гэх мэт.

Гадаад үгийн эцэст өргөлтгүй богино эгшиг байвал түүнийг их төлөв хасна. Жишээлбэл: фабрика-фабрик, аптека-аптек, норма-норм, тонна-тонн гэх мэт. Хэрэв гадаад үгийн эцсийн эгшиг өргөлттэй бол хасаж болохгүй. Жишээлбэл: кино, пальто, шевро гэх мэт.

Гадаад үгэнд монгол хэлний залгавар залгаж болно. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.

Нэг үгэнд хэд хэдэн өөр эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр эгшиг дээр өргөлт ногдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: аптекаар, пионерын, театрууд, бригадад, механикжсан, автобуснаас, ацетоны гэх мэт. Хоёр үгнээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: агротехникээр, амперметрийн, атмосферээс гэх мэт.

Гажилт:

Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно. Жишээлбэл: кило-килээр, килтэй, киллэвэл, киллэнэ гэх мэт.

Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр, шеф-шефийн, трест-трестүүд гэх мэт.

К үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: фабрикийн, паркт, тактикаа гэх мэт.

Мөн щ үсгийг ш үсгийн адил үзэж зохих залгавар залгана.

Б, п, ф, в үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Ямар драп вэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт.

Оросын у үсгийг монголын ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн гэх мэт.

Сул үг, дагавар үгийг зөв бичих дүрэм
Дүрэм 50

Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ.

Асуух сул үг бэ, вэ заримдаа урт эгшигтэй, заримдаа эгшиггүй хэлэгдэх боловч вээ, в хоёр хэлбэрийг хэрэглэхгүй, дандаа бэ, вэ гэж богино эгшигтэй бичнэ. Жишээлбэл: Таны, нас хэд вэ? Та хэзээ буцах вэ? Хэн хэлэх вэ? гэх мэт.

В, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Жишээлбэл: Яасан их ов бэ? Ямар өргөн гол бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? гэх мэт. Үүнээс бусад эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд вэ бичнэ. Жишээлбэл: Ямар газар вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? (яахав гэж бичиж болохгүй) гэх мэт.

Асуух сул үг юу, юү хоёрыг урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээлбэл: Адуу юу, тэмээ юү? Малгай юу? бээлий юу? гэх мэт.

Үүнээс бусад богино эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд уу, үү бичнэ. Жишээлбэл: хана уу, унь уу, тэрэг үү, чарга уу гэх мэт.

Л, ч, шүү сул үгийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээлбэл: Сайн л явна. Өвс ч их ургажээ. Тоогоо бодно шүү гэх мэт.

Зөвшөөрөх сул үг за-г богино эгшигтэй бичнэ.

Даа, дээ, доо, дөө сул үгийг эгшиг зохицох дүрэм баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: авна даа, хэлнэ дээ, олно доо, өгнө дөө гэх мэт.

Дуудах аялга үг аа, ээ, оо, өө дөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөд өө гэх мэт.

Дагавар үг уруу гэж бичихдээ эгшиг зохицуулахгүй эхний эгшгийг хасахгүй эр эм ямар ч үгэнд уруу хэвээр нь бичнэ. Жишээлбэл: уул уруу (уул өөд гэдэгтэй адил), гэр уруу (гэр өөд гэдэгтэй адил), гол уруу, өрөө уруу гэх мэт. Уул руу, гэр лүү гэж бичихгүй.

Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан, даг” нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор “сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг” гэж бичнэ. Жишээлбэл: явсан сан, явсан даг, ирдэг сэн, ирдэг дэг, очсон сон, очсон дог, өгсөн сөн, өгсөн дөг, хардаг сан, хардаг даг, мэддэг сэн, мэддэг дэг гэх мэт.

Тэрчлэн, мэтчилэн, энэчлэн , сэтгэлчлэн зэрэг чилэн залгаврыг балархай эгшгийн дүрэм, эгшиг зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ. Жишээлбэл: түүнчлэн, явдагчлан, явсанчлан гэх мэт.

Монгол бичигт хэрэглэх цэг, цэглэлийн дүрэм
Дүрэм 51

Цэг (.):

Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Жишээлбэл: Нар гарав. Монгол хүн дэлхийн тавцанд нэрээ дуурсгав. гэх мэт.

Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст мөн цэг тавина. Жишээлбэл: хүү минь, хичээлээ давт. Дараа нь хоолоо ид. гэх мэт.

Тооны тэмдгийн ард цэг тавьж дугаар гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээлбэл: 1. Хичээл (нэгдүгээр хичээл), 10. Бүлэг (аравдугаар бүлэг), 5. Дасгал (тавдугаар дасгал) гэх мэт.

Цэгийг үг хураасныг заахад хэрэглэнэ. Жишээлбэл: Д.Сүхбаатар, Т.Жаргал гэх мэт.

Тэмдэглэх нь:

Номын нэр, бүлэг гарчиг, албан газрын хаяг зэргийг том үсгээр эхэлж бичих боловч эцэст нь цэг тавихгүй.
Дүрэм 52

Асуултын тэмдэг (?):

Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг, өгүүлбэр дараалан орвол тэрхүү үг өгүүлбэр тус бүрд асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно. Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу? Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол ямар санагдав? гэх мэт.

Иш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтад тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй болбол сөлтэй байна. Хөх өнгөтэй өвс (?) бол сөлгүй байна” гэх мэт.

Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү?” гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв. гэх мэт.

Дүрэм 53

Анхаарлын тэмдэг (!):

Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн (анхааруулах) өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Монгол улс мандтугай! Онгоц ирлээ ээ!

гэх мэт.

Сэтгэл ихэд хөдөлж хэлсэн хандсан үг, аялга үгийн дараа анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Нөхөд өө! Амласан ашгаа олохын тулд хүчээ дайчилъя! Ээ гялай! Манай компани ялжээ! гэх мэт.

Дүрэм 54

Цуваа цэг (…):

Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жижиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо… гээд хэлэх гэтэл нөгөө хүн: Тэр зүйрлэл хуучиржээ гэж хэлэв. гэх мэт.

Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга уруу оров… гэх мэт.

Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Юу… юунд… шатаах билээ. Миний бод… бодвол эндхийн ар… ард о… олонд тар… тарааж өг … өгвөл зүй … зүйтэй гэж хэлмэгц … гэх мэт.

Иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1925 онд Монголын сэхээтэнд илгээсэн захидалдаа М.Горький бичсэн нь: … Идэвхтэй зарчим, ухааны шаргуу ажиллагааг илүү үзүүлсэн бөгөөд үргүй чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг … өргөнөөр харуулсан зохиолыг орчуулах нь чухал гэж сургамжилсан юм. гэх мэт.

Шүлгүүдийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина.

Дүрэм 55

Давхар цэг (:):

Аливаа хүний хэлсэн үг, бодол санаа зэргийг бичихийн өмнө нь өгүүлэгч, бодогч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтанд бичнэ. Жишээлбэл: Багш: “Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв.

Давхар цэгийн дараа хашилтын оронд урт зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрнөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш: – Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.

Аливаа тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал давхар цэг тавина. Жишээлбэл: Жишээ нь: гэх мэт байна

Дүрэм 56

Таслал (,):

Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина.

Таслалыг хэрэглэх нь:

Зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдмээр байвал хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу, хэдэн үхэр бэлчиж байна. Хойд авдрыг нээвэл: Хуйгаар торго, хунзаар цай, хулсан лимбэ, хуур ятга, бийр янтай, бичиг данс, шагай шатар, хашлага сум, эрийн зодог, эвийн цавуу морины хусуур, хур сүүлийн боолт хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая гэх мэт.

Хэрэв зэрэгцсэн зарим гишүүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно.

Таслалыг урт өгүүлбэрийг хэсэглэн уншихын тул бичих ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулахын тулд тавина. Жишээлбэл: Дарга ирж, байгаа хүмүүсийг хуралдуулав. Дарга-ирж байгаа хүмүүсийг хуралдуулав. Арслан-Туулын хөвөөнд очоод, усанд орж байгаа Дуламтай дайралдав. Арслан-Туулын хөвөөнд очоод усанд орж байгаа Дуламтай дайралдав. гэх мэт.

Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг буюу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин-Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводад хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох нь цахилгаан хөрөөний тодотгол, зүсэх нь сүүний тодотгол шиг болно.

Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина. Жишээлбэл: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижий маргааш хариулна. гэх мэт.

Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт.

Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл өмнө нь таслал тавина. Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүү дуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт.

Таслалыг сайн бодож оновчтой тавихгүй бол өгүүлбэрийн утгыг тодорхой болгохгүй, харин ч бүрхэг болгож таслал тавьсан тавиагүй хоёр адилхан болно. Жишээлбэл: Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт норж чичирж байгаа хүүхдийг үзэв гэсэн энэ өгүүлбэрийн нөхцөл үйл үг бүрийн ард таслал тавибал дөрөв таван янзаар ойлгогдох болно. Хэрэв гарч гэдгийн ард таслал тавибал Дондог ууланд гарч яваад хүүхдийг үзсэн ба тэр хүүхэд жимс түүж яваад бороонд нороод чичирч байсан тухай өгүүлжээ. Энэ мэт нэг таслалыг түүж яваад гэдэг үгийн дараа тавихад өөр утгатай болно.
Дүрэм 57

Цэгтэй таслалыг (;) хэрэглэх нь:

Таслалтай олон зэрэгцсэн гишүүнийг утгаар нь ангилахын тулд цэгтэй таслал хэрэглэнэ. Жишээлбэл: Ертөнц гэхэд: газар дээрх уул, ус, шороо чулуу; хүн амьтан, мод ургамал, ан гөрөөс цөм орно.
Өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш байвал эцэст нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Орон сууц хөлслөн авагчид нь:

- Төлбөрөө төлөх;

- Орон сууцны ариун цэврийг сахих;

- Засварыг цаг тухайд хийх;

гэх мэт.

Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд-утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатаах сан.

Дүрэм 58

Хашилт (< > “ “):

Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтад хийнэ. Жишээлбэл: 1846 онд К.марксын хэлсэн нь: “Ажилчин анги … эвлэлийг бий болгоно.” гэх мэт.
Аливаа үгийг ерийн утгаар биш, онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашилтад хийнэ. Жишээлбэл: Мөн ч “гавшгай” ажилладаг хүн байна даа гэх мэт. Үүнд “гавшгай” гэсэн нь чухамдаа гавшгай биш гэсэн санааг илтгэжээ.
Ном зохиол, сонин сэтгүүл, онгоц хөлөг, үйлвэр нэгдэл, албан байгууллага зэргийн болзож оноосон нэрийг их төлөв хашилтад хийнэ.

Тэмдэглэх нь

- Дээр дурдсан зүйлийн ерийн нэрийг хашилтгүй бичнэ.

- Зохиолын зүүлт ба номын бүртгэлд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ.

- Олонд алдаршсан зарим ном, сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээлбэл: Монголын Нууц Товчоо, Гэсэрийн тууж гэх мэт.
Дүрэм 59

Хаалт (( ) [ ]):

Дүгрэг хаалт, дөрвөлжин хаалт гэж хоёр зүйлийн хаалт хэрэглэнэ. Өгүүлбэрийн дотор тайлбар тодорхойлолт нэмэлт ажиглалт зэрэг үг өгүүлбэрийг хаалт дотор бичнэ. Жишээлбэл: Ангууч програм нь олон газар (аж ахуйн нэгж, пүүс компанийн бичиг хэргийн ажилтнууд, оюутнууд зэрэг) хэрэгцээтэй болох нь зайлшгүй гэх мэт.
Илтгэгчийн үгийг сонсогчид ямраар үзсэн, яасан тухай тэмдэглэлийг хаалтад хийнэ.
Дүгрэг хаалтыг өмнөх үгийн тайлбар болгож хэрэглэдэг бол дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээлбэл: Гадаад хэлийг гэнэт дайрч [хэдхэн хоногийн дотор] сурахад хэцүү, харин, тогтмол чармайвал сурахад хялбар гэх мэт.

Дүрэм 60

Богино зураасыг хэрэглэх (-):

Үгийн хагасыг нөгөө мөрт шилжүүлэхэд мөрийн эцэст үлдсэн хагас үгийн ард богино зураасыг тавина.
Олон хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр хураахад богино зураас тавина. Жишээлбэл: Доктор д-р, нөхөр н-р, 10-р гэх мэт.

Дүрэм 61

Урт зураасыг хэрэглэх (—):

Өгүүлэгдэхүүний илтгэцийн үүргээр хэрэглэнэ. Жишээлбэл: Багш Дорж—Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа

—сарлагийг хараад үргэдэг юм гэх мэт.

Өгүүлэхүүн гишүүн өгүүлбэр илтгэцгүй байвал урт зураас тавина. Жишээлбэл: Зуны ид халуун цаг—долдугаар сар гарлаа гэх мэт.
Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээлбэл: Уулыг өндөр гэж бүү ай—давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүү ай—гаталъя гэвэл гатална гэх мэт.
Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураас тавина. Жишээлбэл: XV—XX зууны үе, (15-аас 20-р зууны үе), Улаанбаатар—Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам), 10—20 мянган төгрөг (арав хорин мянган төгрөг) гэх мэт.

Дүрэм 62

Таслалтай зураасыг хэрэглэх (, —):

Зараа сохор номин зэрэг шавьж идэгчид; хэрэм минж туулай хулгана зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүү туурайтан, —цөм сүүн тэжээлт амьтан болно.
Дүрэм 63

Зүйлийн тэмдэг (§):

Дүрэм, заавар, ном зохиолд § гэсэн зүйлийн тэмдгийг хэрэглэнэ. Жишээлбэл: §65 гэснийг 65-р зүйл гэж уншина. Эсвэл зүйл 65 гэж уншиж болно. Манай тохиолдолд № . . гэж тэмдэглэснийг анхаарна уу.

Зүйлийн тэмдэг (#):

Дүрэм, заавар, ном зохиолд # гэсэн зүйлийн тэмдгийг хэрэглэнэ. ЖишээлбэлД #65 гэснийг 65-р зүйл гэж уншина. Эсвэл зүйл 65 гэж уншиж болно.
Дүрэм 64

Дэс дарааллыг тэмдэглэх нь:

Аливаа тоочсон зүйлийн дарааллыг тоогоор буюу цагаан толгойн үсгээр дугаарлаж бичнэ. Хэд хэдэн давхар дарааллыг тэмдэглэхдээ эхлээд ром тоогоор, түүний доторх дугаарлалын тоог мөн цифрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар тус тус дугаарлана.
Ром тоог зөвхөн дэс дараалал заахад хэрэглэх бөгөөд цэггүй бичнэ. Жишээлбэл: XX зуун, V бүлэг гэх мэт.
Дугаар гэсэн үгний оронд номерын тэмдэг №-ыг хэрэглэж болно. Жишээлбэл: Энэ хүний паспорт болбол 1983 онд олгосон №272505 гэсэн номертой болно гэх мэт

Энд мөн дандаа үнэгүй, кракдах, сериал хийх шаардлагагүй, хугацаа нь дуусаад мөнгө нэхээд байдаггүй татаж аваад суулгахад л шууд ажиллаж эхлэх маш сайн програмуудыг танилцуулах болно. Үнэтэй програмууд ийг ажиллуулахад crack keygen patch зэргийг хэрэглэдэг эдгээр хэрэгслүүд нь вирустэй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ бүгдээрээ биш. Харин одоо сайн мөртлөө үнэгүй програмуудын танилцуулга болон татаж авах хаягыг үзээрэй.

1.Antivirus

Энд та бүхэнд 2 янзын антивирус програмыг танилцуулъя. Харин та энэ 2 програмын аль нэгийг нь сонгож суулгаарай. Давхар суулгавал системд ачаалал өгч гацдаг. Ер нь ямар ч антивирус програмуудыг давхар суулгах хэрэггүй.

Avira – хэмээх Герман програм. Илрүүлэлт маш сайтай, хөнгөн хурдан, системд ачаалал бага өгдөг үнэгүй програм юм. Суулгах явцад лицензийн хэсэгт нэр мэйл хаягаа бүртгүүлэн үнэгүй хэрэглэдэг. Хэрэглэж байх явцад хааяа Premium төлбөртэй хувилбарыг худалдаж авахыг санал болгодог боловч тэр нь онц шаардлагагүй нэмэлт үйлдлүүдтэй байдаг. Та санал болгосон цонхыг зүгээр хаахад л болно. Энд дарж татаж авч суулгана уу.
Avast Home Edition – Avira-г бодвол илүү олон үйлдэлтэй, гэрийн нөхцөлд үнэгүй хэрэглэх боломжтой антивирус програм. Надад avira-аас арай удаан санагдсан. Гэхдээ илүү мэргэжлийн талдаа их сайн програм. Энд дарж татаж авч суулгана уу.

2.OpenOffice.org

Энэ бол үнэгүй бичиг баримтын програм юм. Microsoft Office програмын Word, Excel, Powerpoint дээр бэлдсэн бичиг баримтыг нээж уншина, мөн MS Office програм уншихаар хадгалж чадна. Өөрт нь Монгол хэлний алдаа засагч мөн үнэгүй байдаг. Бүр Монгол хэл дээрээ програмыг бүтнээр нь ашиглах боломжтой Монгол хэл дээр орчуулагдсан програм юм. Хэрвээ аав, ээж, эмээ өвөө тань Англи хэлгүй, компьютер ашиглаж чаддаггүй бол энэ програмыг тооцоолууртаа суулгаад заагаад өгвөл илүү хурдан сурна. Та Microsoft Office програмыг нэлээдгүй үнээр худалдаж авах шаардлагатай байдаг бол энэ програм угаасаа үнэгүй байдаг. Гайхалтай биш гэж үү ирмэх

http://mn.openoffice.org/хаягаар ороод татаж аваад суулгаарай. Мөн Монгол хэлээрээ мэдээлэл тусламж авах боломжтой. Ойлгомжгүй зүйл гарвал биднээс ч асууж байж болно шүү.
Хэрвээ Англи хэл дээр хэрэглэх хүсэлтэй бол http://www.openoffice.org/ хаягаар ороорой.
Энд дарж бас тусламж мэдээлэл авч болно.
Бас Монгол хэлний алдаа шалгагч, хөрвүүлэгч, Монгол бичигтэй холбоотой хэрэгсэл багажууды энд дарж ороод сонгож нэмж суулгаж болно. Мөн хайлтаас хайж өөрийн хүссэн бусад нэмэлтийг олж нэмж суулгах боломжтой шүү.
Мөн энд дарж манай сайтаас холбогдох мэдээллийг хайж авч болно.

3.KLite Codec Pack

Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн видеог ямар нэгэн асуудалгүй үзэх боломжтой болно.Мөн Classic Media Player гээд тоглуулагч хамт суудаг. Бүх төрлийн видеог энэ програмаар үзэж болно. All in one шилдэг нь. RealPlayer, QuickTime, avi, mpg, гээд бүгдийг нь. Бас DVD, VCD ч тоглуулна. Мөн ямар нэгэн дуу татаж аваад ажиллахгүй байгаа бол энэ програм асуудлыг тань шийдэх болно. Энд дараад татаж аваад суулгаарай. (хамгийн сүүлийн хувилбар нь хамгийн доод хэсэгт байгаа.) Бас K-Lite Mega Codec Pack гээд хувилбар байдаг.

4.Adobe Flash Player
Энэ програм интернет дээр видео үзэхэд хэрэглэгддэг. Хэрэв энэ програмыг суулгаагүй бол Youtube.com болон ихэнх сайт дээр видео, дуу үзэх сонсох боломжгүй байдаг.
Энд дарж татаж авч суулгаарай.

5.Adobe Reader
Энэхүү програм нь PDF төрлийн файлыг нээж уншдаг програм юм. Бараг бүх eBook буюу электрон ном энэ форматаар байдаг тул бас л зайлшгүй хэрэг болдог. Энд дарж татаж авч суулгаарай.

6.Java

Бас нэгэн зайлшгүй хэрэгтэй програм бол java юм. Маш олон веб, програмуудыг ажиллуулахад java суусан байх шаардлагатай байдаг. Энд дарж татаж авч суулгаарай.

7.Монгол гарын драйвер

Орчин үеийн Монгол гарын драйвер нь Windows системд шууд цаанаасаа байдаг. Та зөвхөн тохируулах л хэрэгтэй.

Хэрхэн тохируулах зааврыг энд дарж авна уу.
Харин латин үсгийн байрлалд тааруулсан Монгол гарын драйверыг энд дарж татаж авч суулгаж хэрэглэж болно.
Monkey, Realmon г.м мэт өөр хуучны програм битгий суулгаж хэрэглээрэй!

8. Фонтууд

Янз бүрийн гоё хэлбэртэй бичих, ханз болон бусад үсгийг компьютерт харуулахад фонт гэдэг зүйл шаардлагатай байдаг. Windows цаанаасаа зарим фонт дагалдаж ирдэг боловч энэ нь цөөхөн байдаг. Тиймээс нэмж суулгах шаардлагатай байдаг.

Монгол фонтуудыг энд дарж татаж авч суулгаарай.
Мөн таны компьютер Япон, Хятад зэрэг зарим хэлнүүдийг танихгүй байгаа бол та энд дарж хэрхэн тохируулах талаар зааврыг уншина уу.

9.Архив ZIP, RAR

Peazip Архив буюу шахсан zip, rar гэх мэт файлуудыг задлах, файлаа шахаж хэмжээг нь багасгаж бусдад явуулах, хадгалах зэргээр ашигладаг WinRAR, WinZip зэрэг програмуудтай адил програм юм. Монгол хэлтэй. Интернетээс татсан ихэнх зүйлс ийм төрлийн програмаар шахсан байдаг тул задалж хэрэглэхэд энэ програм зайлшгүй хэрэгтэй. ТАТАЖ АВАХ
7zip Мөн адил төрлийн маш алдартай програм. (Монгол хэлтэй) ТАТАЖ АВАХ

10.Mozilla Firefox

Архаг интернет хэрэглэгчдийг энэ програмгүйгээр төсөөлөх аргагүй юм. Google Chrome, Opera, Safari гээд өөр олон веб хөтөч буюу интернетээр аялуулагч програм байдаг ч миний бодлоор хамгийн шилдэг нь Firefox гэж боддог. Зүгээр суулгаад хэрэглэж болохоос гадна өөрийн хүссэн нэмэлт тоноглолуудыг маш амархан суулгаж хэрэглэж болдог. (Монгол хэлтэй)

Энд дараад орж татаж авч суулгаарай.
Мөн энд дарж манай сайтаас Монгол хэлний алдаа шалгагч, youtube видео татагч, Болор толиноос үг хайгч зэргийг нэмж суулгаарай.
Мөн эндээс зарим нэгэн хэрэгтэй зааварчилгааг уншаарай.
Бас энд дарж зарим нэг хэрэгтэй нэмэлтүүдий талаар танилцуулга аваарай.

11.Stardict

Энэ бол маш гайхалтай толь бичгийн програм юм. Та өөрийн хүссэн хэдэн ч толийг суулгаад хэрэглэж болно. Жишээ нь Англи-Монгол хэлээр гэхэд л Altangerel-н толиноос авхуулаад хэд хэдэн толь байдаг. Мөн Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь, Oxford, Cambridge-н толинууд, том Britanica, Wikipedia гээд нэвтэрхий толь хүртэл байдаг гээд боддоо. Та үгээ бичээд хайхад л энэ бүх толины орчуулгыг танд харуулна. Бүүр үгээ бичихгүй байхад л танд харуулна гэвэл та итгэх үү? ирмэх Тийм энэ толь чаддаг юм. Та компьютер дээр ямар нэгэн зүйл уншиж байгаад мэдэхгүй үг гарвал хулганаа тэр үгэн дээр аваачихад л Stardict таньд орчуулаад өгнө. Гайхалтай байгаа биз? Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

12.GIMP

Photoshop програмын талаар сонсоогүй хүн байхгүй байх аа. Зураг зурах, фото зураг засах зориулалт бүхий гайхалтай програм байдаг. Гэвч 600$-1000$ орчим үнэтэй маш үнэтэй програм. Харин GIMP гэх энэ үнэгүй програм бол Photoshop програмтай дүйж очих нээлттэй эхийн програм юм. Та энэ програмыг ашиглан зураг зурах, засах, хөдөлгөөнт зураг бэлдэх, зургуудынхаа хэмжээг нэгэн зэрэг хэмжээг нь өөрчлөх, зургаа тамгалах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой. Мөн та програмын талаар манай самбараас тусламж авах, асуух боломжтой. Энд дарж татаж авч суулгаарай.

13.InfraRecorder

Nero зэрэг програмтай адил үнэгүй CD, DVD бичих зориулалттай програм. Маш хялбархан бөгөөд чанартай сайн програм. Хэмжээ нь ч бас их бага. Хэрэглээд үз тэгээд мэднэ дээ.

Энд дарж орж мэдээлэл авч, татаж авч суулгаарай.

14.utorrent

Та mp3 дуу, кино зэргийг үнэгүй шууд татаж хэрэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ програм танд туслах болно. Хэрвээ та урд нь torrent гэж сонсож байсан бол энэ програм нь тэр torrent гэгчээр юм татдаг програм юм. Та http://www.thepiratebay.org зэрэг torrent хайгч сайтаас torrent файлаа олоод utorrent програмаараа нээгээд л татаж эхэлнэ. Энэ програм нь хүмүүс хоорондоо файл солилцож байгаа бөгөөд та өөр хүмүүсийн компьютераас татаж байгаа гэсэн үг. Seeder буюу танд өгөх хүн байхгүй юм уу хэт цөөхөн хүнд байгаа зүйлийг татахад маш их уддаг. Тиймээс seeder гэдгийг нь сайн хараад их байвал татаж байгаарай. Миний хувьд torrent хэрэглэж эхэлснээс хойш warez сайтууд, rapidshare зэргийг мартсан даа.

ТАТАХ

15. Free Download Manager

Ямар нэгэн том файлыг татахад дундаа тасраад дахин эхлэх гэх мэт таагүй зүйлс тохиолддог. Тэгвэл энэ програмыг ашигласнаар танд дахин тийм азгүй зүйл тохиолдохгүй. Учир нь энэ програм түр зогсоогоод дахиад үргэлжлүүлж татах боломжийг олгодог. Мөн илүү хурдан татдаг. Та суулгаад ямар нэг зүйл татахад програм автоматаар эхэлж татах бөгөөд хэрвээ ямар нэг асуудал гарах, эсвэл үүгээр татахыг хүсэхгүй бол гарч ирсэн цонхонд Cancel товчийг дарж веб хөтчөөрөө татах боломж ч байдаг. Энд дарж youtube видео татах заавар үзэж болно.

ТАТАЖ АВАХ

16.Pidgin

Мессенжерийн програм. Yahoo messenger, MSN, Gtalk, Jabber гээд өөрийн бүх мессенжерээ зөвхөн нэг програмаар нэг дор хэрэглэх боломжтойгоос гадна олон Yahoo messenger ID-аа бүгдийг нь зэрэг нээгээд хэрэглэж болдог их амар эд шүү энэ.

ТАТАХ

17.Handbrake

DVD-Rip буюу DVD-г компьютер руу хуулах програм. Үнэхээр гайхалтай сайн програм юм. Мэдээж үнэгүй, нээлттэй эхийн програм. ТАТАХ

18.Media Coder

DVD/CD rip хийх, хуулж авах, видео хөрвүүлэх үйлдэл бүхий нээлттэй эхийн үнэгүй програм.

ТАТАХ

19. Free Studio

Бас нэгэн маш олон үнэгүй видео хөрвүүлэгч хэрэгслүүдийг багтаасан програм.

ТАТАХ

20. Inkscape

Adobe Illustrator тай төстэй програм хангамж ба vector зураг хийхэд зориулагдсан.

Вэб сайт: inkscape.org

Татах: inkscape.org/download/?lang=en

21.NotePad++

Windows -д зориулсан text editor програм хангамж ба олон хэл дээр програм бичихэд тань туслах болно. Мөн кодыг Өнгөөр ялгаж харуулна. Олон төрлийн програмчлалын хэлийг дэмждэг. HTML , ASP , CSS , C , C# , C++ , Pascal , Python , Perl , PHP гэх мэт

Вэб сайт : http://notepad-plus-plus.org/

Татах хаяг : http://notepad-plus-plus.org/download

22. Format Factory

Видео хөрвүүлгийн хүчирхэг програм маш олон төрлийн форматтай видеог хооронд нь хөрвүүлэх чадалтай мөн аудио -г хөрвүүлж чадна. Бас видео гоо тамгалах болоод ipod touch , iphone , ipad -д зориулсан видео хөрвүүлж чадна.

вэб сайт: http://www.formatoz.com

ТАТАХ : http://www.formatoz.com/download.html

23. Teracopy

Файл хуулалтыг хурдасгах програм. Windows дээр сууж ажилна. Энэхүү програмыг суулгаснаар таны компьютерийн copy , cut хуулалтын хурд мэдэгдэхүйц нэмэгдэх болно. ҮНЭГҮЙ

Вэб хуудас: http://www.codesector.com/teracopy.php

ТАТАХ: http://www.codesector.com/download.php

24. CamStudio – Free screen recording software

Бидний төрсөн цаг зан ааш болоод гаднах төрхийг тодорхойлдог гэнэ.

Тэрчлэн хүн бүрийн хувь тавиланд зохих ёсоор нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Зурхайн ухаанд нэг хоногийг хоёр цагаар хэмжсэн 12 хэсэгт хуваадаг байна.

00:00 – 02:00 цаг – Энэ цагт төрөгсөдийг Меркурий ивээдэг аж. Тэд дунд сургууль болоод их сургуульдаа ихэвчлэн онц дүнгийн эзэд байдаг гэнэ. Мөн тэд аливаа зүйлийг зохион байгуулах гайхамшигтай авьяастай төрдөг аж. Наснаасаа илүү залуу харагдах чадвартай хүмүүс чухамдаа тэд гэнэ. Тэдний ажил төрөл нь олон хүнтэй уулзсан, томилолт ихтэй байх тусам сонирхолтой байдаг байна. Харин хайр дурлалын харилцаан дээрээ энэ хүмүүс хэтэрхий нээлттэй ханддаг аж.

02:00 – 04:00 цаг – Энэ цагт төрөгсөд Венерагийн ивээл дор байдаг аж. Тэд мөнгөтэй хэрхэн харьцахаа маш сайн мэддэг. Ер бусын ажилсаг хүмүүс. Гэр орноо тохь тухтай байлгах бол тэдний эрхэмлэдэг зүйл. Тэрчлэн бүгдийг өөрийнхөө гараар хийдэг аж. Хөгжмийн урлагийг бишрэн шүтдэг. Үргэлж моод дагадаг. Хайр дурлалын харилцаандаа үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг зантай.

04:00 – 06:00 цаг Э нэ цагт төрсөн хүмүүсийг Марс гариг удирддаг. Тэд бусдаас ялгаатай, гойд гялалзсан хувьхүмүүс байдаг аж. Тэдэнтэй хамт байхад уйдна гэж байхгүй. Харин хайр дурлалын тал дээр тэдэнд эрч хүчтэй хүн хэрэгтэй байдаг аж. Мөн амжилттай тушаал дэвшиж чаддаг хүмүүс гэнэ.

06:00 – 08:00 цагт – Энэ цагт төрөгсдийн хувьд Нептуны ивээлд байдаг. Тэд ихэнхдээ оюун ухааны өндөр хөгжилтэй, шашинлаг хүмүүс байдаг аж. Гүн бодолтой зан авиртай. Бүгдийг ойлгодог хүмүүс. Харин өөртөө тохирох мэргэжлийг сонгоход хэцүү байдаг гэнэ. Хайр дурлалын харилцаандаа дандаа гэнэтийн бөгөөд тайлбарлахын аргагүй үйлдэл хийдэг.

08:00 – 10:00 цаг – Энэ цагт төрсөн хүнийг Уран гариг ивээлдээ багтаадаг. Маш сайхан зантай, нөхөрсөг хүмүүс байдаг. Бусад хүмүүсийг бодвол илүү олон найз нөхөдтэй байх нь бий. Тэд хаана ч явсан ямагт удирдагч нь байдаг. Хуурамч дүр хэзээ ч эсгэдэггүй. Ямар ч тохиолдолд шударга үнэний төлөө тууштай тэмцдэг хүмүүс юм.

10:00 – 12:00 цаг – Энэ цагт төрсөн хүнийг Сатурна ивээдэг гэж үздэг. Тэд нийгэмд асар нэр хүнд сайтай байдаг. Карьераа амжилттай зохион байгуулдаг. Мэргэжлийн түвшинд тэдэнд ажилчдаа удирддаг байдал зохидог. Харин хувийн амьдралд дандаа ганцаардмал байдаг. Энэ нь цаг үргэлж алдар нэр, албан тушаалын хойноос хөөцөлдөж байдагтай нь холбоотой. Хайр дурлалдаа маш анхааралтай ханддаг.

12:00 – 14:00 цаг – Энэ цагт төрсөн хүмүүсийг Юпитер ивээдэг. Хамгийн хачирхалтай нь эдгээр хүмүүс муу сурагчид байдаг ч маш сайн багш нар байх нь бий. Тэднийг тойрон хүрээлэгчид нь байнга зөвлөгөөг нь дагадаг. Эдгээр хүмүүс профессор болохдоо маш амархан. Аялал жуулчлал хийх дуртай. Хайр дурлалдаа их жигтэй, онцгой хүмүүст тооцогддог.

14:00 – 16:00 цаг – Энэ цагт төрсөн хүнийг Плутона гариг ивээдэг гэж үздэг. Тэд байнга эргэн тойрныхоо хүмүүсийн тусламж дэмжлэгийг хүсэмжилж байдаг. Нөхцөл байдлыг дандаа урьдчилан таачихдаг хүмүүс. Хайр дурлалын харилцаанд тэд сексийн сайн хамтрагчдад тооцогддог байна. Цаанаасаа л ер бусын романтик хүмүүс аж.

16:00 – 18:00 цаг – Энэ цагт төрсөн хүнийг Венера гаригийн ивээл дор байна. Тэд хүмүүст сэтгэл татам харагддаг байна. Энэ хүмүүс нэг бол үлгэрийн гэмээр аз жаргалтай, эсвэл бүр азгүй хүмүүс байх нь ч бий. Гэвч маш романтик хүмүүс

16.00-18.00 – цагт төрдөг аж. Тэд хайр дурлалын харилцаанд нь хэн хэрэгтэйг маш сайн мэддэг. Бүр ямар хувцастай байхыг нь хүртэл төсөөлдөг гэнэ. Алтан гургалдай- энэ бол тэдний дуртай үлгэр нь. Тэд бүх талаараа хүчирхэг эхнэр, нөхрүүд байдаг.

18:00 – 20:00 цаг – Тэднийг Меркурий ивээдэг. Амьдралдаа гол болгодог зүйл нь сайхан сэтгэл, эрүүл мэнд. Хоолны дэглэм болон зөв хооллох дүрмийг баримталдаг. Тэд эм болон амьдралын зөв хэвшлийн талаар бүгдийг мэддэг. Тэдний дунд олон эмч, эмнэлэгийн мэдлэгтэй хүмүүс байдаг. Ажил мэргэжлийн тал дээр тэднийг үргэлж хүндэлдэг байна.

20:00 – 22:00 цаг – Энэ цагт төрсөн хүнийг нар өөрөө ивээлдээ авдаг. Тэднийг амьдралын шулуун зам хүлээж байдаг аж. Баримталдаг зарчмаараа хүсэл тачаал, хайр дурлал, хүүхдүүдийг илүүд үздэг. Төрөлхийн аальгүй зантай байдаг аж. Тэр хэмжээгээрээ их дурламтгай хүмүүс гэнэ. Биеэ яг л кино од шиг авч явдаг. Тэрчлэн хайр дурлалын тал дээр нь “найруулагч” заавал хэрэгтэй байдаг аж. Тэд их шуналтай гэнэ.

22:00 – 24:00 цаг – Энэ цагт төрсөн хүнийг харин сар ивээдэг аж. Тэд орчин тойрныхныгоо маш соргог мэдэрдэг. Дандаа хүмүүст санаа тавьж байдаг. Мөн хүмүүсийг захирахдаа ч сайн. Гэр бүл бол тэдний хувьд ариун зүйл. Өөрөө тэргүүн нь байх тийм л гэр бүл зохиохыг илүүд үздэг аж.

Нумын ордын хүнийг яаж таних вэ?

Нумын ордынхоныг хэрхэн таних вэ? гэж та асууж байна уу? Нэг их хэцүү бишээ. Та түүнийг ихээхэн дуу шуугиантай найз нөхдийнх нь анхаарлын төвд орой үдшийн цэнгээний газарт байж байхад нь олно.Тэр ямар нэгэн хөгжилтэй түүх ярьж бусад нь амттайхан хөхрөлдөн сонсож байх бий.Таныг харангуутаа нөхдөө орхин босч ирээд хамаг чадлаараа мөрийг чинь алгадан ингэж хэлнэ “Чи сайхан байнаа. Чиний насан дээр ингэж л харагддаг даа” Энэ хэлсэн үгнээс чи гайхаж баярламаар боловч удалгүй гомдоно. Дараа нь дахин тааралдахдаа та түүнд харагдахгүйг хичээнэ, харин нумын ордынхон таны энэ байдлыг хараад гайхана. Та яасан бэ? Та түүнд гомдлоо гэж үү? Тэр танд гомдмоор юу ч хэлээгүй харин ч тал засаа биз дээ. Танд хичнээн таагүй байлаа ч нумын ордынхон зөвхөн үнэнийг хэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай билээ. Нумынхан ер нь ийм л хүмүүс юм.Тэд хурц ухаантай, авхаалж самбаатай, баяр баясгалантай , үнэнч шударга хүмүүс юм. Тэдэнд үнэхээр дутагддаг зүйл бол эв дүй.Харин тэд бол өөрсдийгөө жинхэнэ дипломат хүмүүс гэж үздэг. Эндээс л үл ойлголцох явдал гардаг юм.
Нумын ордынхон ихэнхдээ том сайхан толгойтой, өргөн духтай,нүүрнийх нь хэлбэр нь нөхөрсөг, хөдөлгөөн нь ямар ч илүү эвгүй зүйлгүй тэгэхдээ хурдан байдаг. Ярьж байхдаа хүчтэйгээр гараа хөдөлгөн савж ширээн дээрхи сүмсийг ч татаж унагаж магадгүй. Алхаа гишгээ нь итгэлтэй, газар дээр хүрэхтэй үгүйтэй яваа юм шиг харагдана. Ингэж явахад нь барьж яваа цүнх нь савчиж дотроос нь бичиг баримт нь задран унаж түүнийгээ түүх хэрэг гарах вий гэмээр байдаг. Нэг иймэрхүү л дүр зурагтай хүмүүс бол нумын ордынхон юм.
Нумын ордынхоны нүд нь тунгалаг, гялалзсан зальжин байдаг. Нумын ордынхон эсвэл их өндөр, эсвэл дунд зэргээс доогуур нуруутай тарган хүмүүс байдаг. Өсгөлүүн Нумынхан үүлдэр сайтай морьд шиг ойлгомжгүй төрхтэй. Бага балчир насны нумын ордынхоны духан дээрээ морины гөхөл шиг эвэнд ордоггүй хэсэг үс байдаг. Хожим том болсон хойноо Нумынхан үснийхээ самналт хэв маягыг засч чаддаг ч үсээ хойш шидэх мэт толгойгоо хоосон сэжлэх юмуу гараараа хийх хөдөлгөөн нь зуршил болж үлддэг юм.
Нумын ордынхон их хөдөлгөөнтэй тайван бус хүмүүс байдаг. Тэд нэг газар зогсон эсвэл суудал дээр удаан суух дургүй бөгөөд хашаа ч юм явах гэж байгаа юм шиг байдаг. Нумын ордынхон амьтадыг их шүтдэг. Иймээс та тэднийг морь унах юмуу нохой дагуулан зугаалж явахыг их харна. Бархасвадь гаригт ивээгддэг хүмүүс асар их эр зоригоороо бусдаас ялгардаг. Жинхэнэ Нумынхан бол эрсдэлтэй мэргэжил сонгодог юм. Хэрэв ажил нь эрсдэлгүй байвал тийм төрлийн хоббитой ч юмуу эсвэл эрсдэлтэй спортоор хичээллэдэг юм. Энэ ордынхон хурд дээр амьдардаг юм шиг байдаг.Тэд машин барин давхих, онгоцоор нисэх дуртай. Олон алдартай туршин нисэгчид Бархасвадь гаригийн ивээл дор төрсөн байдаг. Нумын ордынхон ихэнхдээ хувь тавилангаа туршин үхэлтэй тоглогсод байдаг.
Нумынхан мөн маш их чалчаа байдаг. Тэдний тухай нэг ийм үг байдаг. Тухайлбал: Толгойд нь юу орно түүнийгээ ярьчихдаг хүмүүс юм. Хамаа намбаагүй ярьдагаасаа болж хаяа эвгүй байдалд ордог. Нумын ордынхонд хэн нэг нь сайтар гөвшүүлсэн ч тэднээс хүмүүс уурлах шалтаг олдоггүй. Энэ хүмүүс үнэнийг хэлэхдээ танд муу санасандаа бус зөвхөн таны тусын тулд сайн санаж л хэлдэг юм. Нумын ордынхоны бодлоор бол заримдаа та хүний үгэнд орох хэрэгтэй биз дээ. Тэдний хэлсэн үгэнд үзээд өгье гэсэн ч худал хуурмагийн хэлтэрхий ч байхгүй.
Ерөнхийдөө бол нумын ордынхон өөдрөг уур амьсгалд амьдардаг хүмүүс юм.Тэд гал мах бодьтой учраас хаяа гэнэт дүрсхийдэг. Энэ байдал хэн нэгэн түүнтэй эрээ цээргүй харьцах юмуу хавчиж хяхахыг санаархсан үед ажиглагдана. Нумын ордынхон мөн дээдсийг үл хүндлэх юмуу тогтсон дэг журамыг эсэргүүцэн босох хүсэл эрмэлзэлтэй .Нумын ордынхон өөрөөс нь тусламж гуйсан хүмүүсийн дэргэдүүр зүгээр өнгөрч чаддаггүй. Ийм үед энэ ордын эрчүүд нь өмөөрөн нанчилддаг бол хүүхнүүд нь Нумынхантай тааралдсандаа харамстал нь загнаж болгож тавьдаг. Ямар нэгэн худал хуурмаг юманд хилсээр буруутгагдах юм бол нумын ордынхон аюултай эсэргүүцдэг. Ийм үед тэр өдөөгч рүү нударга зангидан дайрч дахин бодлогогүй дэмий үг хэлэхгүй болтол нь тэмдэг тавьж өгнө. Харин таныг хөх эрээн болгосноо харангуутаа уучлал гуйж өөрөө эмнэлэг рүү авч явах замдаа том баглаа цэцэг худалдан авч өгнө./ аргадаж байгаа нь тэр / Тэдний хамгийн болчимгүй зан нь эхлээд хэлж, хийчихээд дараа нь боддогт л оршино.
Нумын ордынхон ихээхэн хичээл зүтгэлтэй хүмүүс байдаг болохоороо зорьсон хэрэг, амьдралаа өгсөн үйл хэргээсээ буцна гэж үгүй. Тэр нь бүр шашин шүтлэг / шашинд их татагддаг/ сүм дуганых ч бай , хошин шогийн ил тайз байлаа ч түүнийгээ орхихгүй. Нумын ордынхоны жинхэнээсээ үнэтэй цэнэтэй зүйлд нь санаархсан хэн ч бай аюултай дайсантай тулгардаг.Сумны хортой хурц үзүүр нь энэ ордын чадалтай хатуу чанд булчинтай гараар тултал татагдан ямар ч хуягийг цөм цохин тусах газраа тусаж таарна.
Нумынхан өөрийн амьдралыг хөдөлгөөнтэй нөхцөлд өнгөрүүлэхийг шүтдэг учраас аялах, жуулчлах, даяанчлах дуртай. Аль ч хүйсийн Нумынхан ааш авир нь хүүхдийнх шиг гэнэн, баяр хөөртэй , эр зоригтой мөн тэд их өөдрөг үзэлтэй байдаг. Нумынхан амьдрал хүнд хүчир гэдгийг хүлээн зөвшөөрөх дургүй бөгөөд хэцүү нь батлагдах бүр ихээхэн сандарч тэвддэг. Бархасвадь гаргийн хэв маяг нь бүх хуучинсаг хэвшил болсон зүйлийг уйтгартай хэмээн эсэргүүцдэг явдал юм. Хэрэв нумын ордынхон дэндүү хөнгөмсгөөсөө болоод эрүүл мэндээ муутгачихгүй бол эрүүл саруул ухаан,бат бэх ой тогтоолтоо хадгалан маш өндөр наслах боломжтой.
Эмзэг өвчлөмтгий эрхтэнүүд нь бүсэлхий, уушиг,элэг, гар мөр, гэдэс дотор нь юм. Толгойгоо унжуулан явдгаасаа болоод Нумынхан аваар осолд орчих гээд байдаг. Нумын ордынхныг эмнэлэгийн орон дээр удаан хэвтүүлэх хэцүү, тэгээд ч тэд их хурдан эдгэдэг хүмүүс юм.Муу муухай бодол тээдэггүй болохоор түүндээ эзлэгдэж эрүүл мэнд нь муудах нь ховорхон тохиолддог.Тэд тоглоом наадамд одтой байдгаас Лотерей, сугалаа , морин уралдаан, автомат тоглоомонд аз дутна гэж үгүй. Лас-Вегас, Монте Карло тэдний дуртай хотууд нь юм.
Нумын ордынхны хайр сэтгэл тогтворгүй, маш их романтик байдаг. Энэ ордынхонд хамаатай жаахан дутагдалууд бол түргэн ууртай, чалчаа хачин зантай, ёж үгтэй, хоол ундааны дуршил нь тогтвортой бус байдаг зэрэг юм. Нумынхан маш их өгөөмөр хүмүүс юм. Тэд танд мөнгөө зээлдүүлчихээд хэзээ өгөх вэ? гэж асуудаггүй, харин танд боломж гарах хүртэл тэсвэртэй хүлээдэг. Мөн гайхамшигтай сайн ой тогтоолттой. Тэд нар 4 сарын 14 –нд юу болсон бэ? гэж арав, хорин жилийн өмнөх явдлыг асуухад танд нэг бүрчлэн ярина. Тэд хүүхэд насандаа үзсэн кино, уншсан номоо яльгүй жижигхэн зүйлийг ч марталгүй санаж байдаг. Тэгсэн мөртөө түлхүүр , түрийвч, бээлийгээ гээдэг, хаана тавьж орхисноо санадаггүй юм. Гэхдээ энэ бүхэн шал өөр зүйл л дээ. Маш их шударга хүмүүс болохоорооо хэзээ ч хуурч чадахгүй тэдний хууралт ямагт бүхэнд ил байдаг. Нумын ордынхон амьдралыг театр шиг цаашилбал цирк ч шиг үзэхдээ өөрөө түүнийхээ хөтлөгч нь болж хурц цэнхэр хувцас өмсчихөөд янз бүрийн тос нүүрэндээ түрхчихсэн тайзан дээр гарч ирээд баяр баясгалантайгаар нүд нь гялалзаж байх шиг дүрсэлдэг юм. Урт хоншоортой гутлаараа шал дэвсэж баяр хүргэлт алга ташилтын дор байшин дайвалзах мэт толгой эргэж баяр хөөртэй байдаг шиг л санадаг. Гарт нь үнэт чулуун бөгж, хөлдөө холоос жингэнэх хуучны сүмийн хонх зүүсэн байх юм байна.Нумын ордын хүн тодхон будагтай хацраа төмбийлгөн гялалзтал арчиж өнгөлсөн хөнгөн цагаан эвэр бүрээгээ баяртай нь аргагүй үлээж байхад нь яг зүрхэн тус газар нь томоо улаан сарнай хатгасан харагдана гэнэ.
Амьдрал хэрэв ийм байвал өгөөмөр сайхан сэтгэлтэй идеалист үзэлтэй нумын ордынхон төрсөн өдрөө тэмдэглэх адил баяр баясгалантай байх болно. Энэ ордынхонд аз авчирдаг чулуу бол – оюу юм. Унтаршгүй сайхан сэтгэлт энэ ордынхон өөрийн нумыг өндрөөс өндөрт тэнгэр хүртэл өргөдөг. Нумынханы сум үүлгүй цэнхэр тэнгэрт од эрхэсийн дундуур нисэн нисэн мөрөөдөл л төрдөг алсад хүрэх нь дамжиггүй юм.

Нумын ордод төрсөн алдартнууд

Алисия Алонсо Джон Осборн
Людвиг ван Бетховен Джейн Остен
Уолт Дисней Френк Синатра
Мария Каллас Марк Твен
Константин Коровин Уинстон Черчилль
Джон Мильтон

Нумын ордын эрэгтэй

Таныг шууд л гайхан эргэлзэхэд хүргэмгүй байна л даа.Гэхдээ нумын ордынхон ойлгоход хялбаргүй хүмүүс юм. / энэ нь шууд ба шууд бус утгаараа/ Энэ ордынхон цаг үргэлж завгүй байдаг хүмүүс гэдгээс л эхэлье.Тэд нэг бол ямар нэгэн зовлонгоос хэн нэгнийг аварч эсвэл нэг тийшээ учиргүй яарч, тэгснээ байран дээрээ азнаж тэгэхдээ бас ганцаараа бишээ! Олон хүн тойруулчихсан хөгжилтэй юм ярьж сууна.Иймээс та түүнтэй байхын тулд маш хурдан гүйж сурах эсвэл сарвуугаараа түүнийгээ бат чанга тэврээд тавихгүй байх л хэрэгтэй дээ.
Нумынханы үндсэн шинж нь ялагдашгүй, бас амьдрал хувь заяа цаг үргэлж сайхан бэлэг илгээж байдаг болохоор хэзээ ч үл арилах өөдрөг үзэлтэн байдаг. Хэрэв тэд алтны орд олохоор эрэл хайгуул хийж байгаад алтаа олохгүй гэхэд ураны орд нээчихвэл гайхах зүйлгүй. Та зам дээр нэг юм гялалзаад байхаар нь зуу дахин харж шалгаж шалгаж автал зажилдаг бохины боодлын цаасны бүслүүр л байдаг бол тэд ганц удаа зорчигчийн таксинд суугаад бриллиантан бөгж олж байдаг юм. Ийм их азтай болохооороо өөдрөг үзэлтэй байхаас ч яахав дээ. Нумын ордынхон маш их олон найз нөхөдтэй бөгөөд харин тэдэнд бараг дайсан байхгүй гэж болно. Энэ бүхэн нь тэдний үргэлжийн баяр баясгалантай жаргалтай дүр төрхөнд илэрч байдаг бололтой.
Одоо хайр дурлалынх нь талаар ярья. Нумын ордын эрэгтэйтэй хичнээн дотно, жинхэнэ харьцаа тогтоосон эмэгтэй байлаа ч тэднийг сайн ойлгож чаддаггүй юм. Нумынхан салхи шиг дурламтгай хүмүүс юм. Энэ нь тэр насан туршдаа дурлана гэсэн үг биш. Ихэнхидээ тэдний хайр дурлал цаг зуурын шохоорхол байдаг. Түүний шохоорхлыг хөдөлгөсөн хүн үнэн байдлыг нь ойлголгүй түүнээс зүүгдвэл энэ ордын эр нэг бол харахын зуургүй алга болно, эсвэл тоглоом шоглоом болгоод л өнгөрнө. Хэрэв та нилээд хөдөлгөөнтэй бүсгүй толгой чинь зөвхөн малгай тавих зориулалттай биш байгаад бас түүнийг өөрийнхөө торонд оруулахыг хүсч байвал танд хэд хэдэн зөвөлгөө өгье.
Энэ ордын эрэгтэйг хардаж сэрдэж хэрэггүй. Удаан хугацаагаар зугаалах боломж түүнд өг. Хаана байсныг нь асуух хэрэггүй. Хэрүүл хийх юмуу түүнээс сална гэж сүрдүүлэх бүр ч хэрэггүй. Түүнд бүрэн эрх чөлөө өгч , түүний ертөнцийг өөрийх нь нүдээр харж тоглоомых нь дүрмийг зөвшөөр. Таныг тэр ямар нүдээр харахыг хүснэ тийм л байгаарай. Спортод дуртай бай. Түүнтэйгээ хамт аялалаар явах хэрэгтэй. Нохой тэжээвэл зүгээр / томоохон нохой бол сайн / Түүнтэй байгаадаа баярлаж бахархсан байдалтай бас өгөөмөр байгаарай. Мөн түүний нэгэн адил өөрийгөө бас эрх чөлөөтэй байхыг хүсдэг гэдгээ ойлгуулаарай. Үүний зэрэгцээ танд өөрөөс нь гадна олон найз нөхөд бий гэж итгүүлээрэй.
Энэ бүхнийг хийснийхээ дараа нумын ордын эр нөхрөө туршаад үзээрэй.Тэр танд надад ийм л эмэгтэй таарна гэж хэлэх вий. Тэгэхлээр та бас жаахан халаагаад ав. Хэрэв нумын ордын нөхөр чинь таны эрх чөлөөг ч гэсэн хязгаарлаад байвал бидний хоорондох харьцаа тийм ч их бат бэх байхгүй л болов уу гэдгийг хэлээрэй. Энэ бүхний дараа та нар хэл амаа ололцоогүй бол салах л хэрэгтэй болно. Уг нь энэ үед утсаар чинь танд санаархдаг нэгэн ярьвал бүр сайн. Та түүний нүдэн дээр түүнтэй болзоо тогтоох хэрэгтэй. Тэгээд та ярьж дуусгаад нумын ордын найз руугаа эелдэгхэн инээмсэглэн хараад би ч найз нартайгаа үлдэх нь дээр юм шиг байна гэдгээ хэлээрэй. Харин үүний дараа та түүний эхнэр болох магадлалтай.
Нумын ордынхон эцэг, эхийгээ нэг их онцлоод шүтээд байдаггүй учраас та ч гэсэн өөрийнхөө эцэг эх төрөл төрөгсдөөр нэг их дараад байх хэрэггүй. Нумын ордын эрэгтэйн эхнэр болсноор та өөрөө ямар нэгэн тойрогт л амьдрах болно. Энэ ордын нөхрөө та хичнээн л бол хичнээн орой хүссэнээр нь гадуур зугаалахыг зөвшөөрөх хэрэгтэй болно. Хаана байсанг нь асуух хэрэггүй. Заримдаа түүний уур нь шатсан үед тайван байж өнгөрүүлэх хэрэгтэй. Шахаж шаардалгүй зөвхөн үгэнд нь л итгээрэй. Энэ ордынхон ихээхэн хөгжөөн дэмжигчид байдгийг санаж түүнтэй хамт спортын нэвтрүүлэг үзэж байгаарай.
Хэрэв та царайлаг хөгжилтэй сэргэлэн зантай бол таныг тэр айлд зочлохоор авч явна. Танд ямар нэг авьяас байдаг бол түүнийгээ зоригтойгоор харуул. Энэ чанарыг чинь тэр лав биширнэ. Түүний эхнэр болонгуутаа номоо орхиж болохгүй. Нумын ордын эрэгтэй юуны ч тухай ярьж чадахгүй эмэгтэйд дургүй. Заримдаа таныг ихээхэн эв дүй муутай зэмлэж шүүмжилнэ. Үүнд нь бэлэн байгаарай.Тэгээд ч тэд ийм л хүмүүс байдаг юм чинь яалтай билээ.
Нумын ордын эрэгтэй хүүхдээ нялх байх үед нь нэг их тоохгүй харин өсөж том болох тусам нь анхаарч эхэлдэг. Хөвгүүд нь түүнд илүү ойр байдаг ч тэр охиддоо илүү зөөлөн ханддаг. Нумынхан хүүхдүүдтэйгээ спортоор дуртайяа хичээллэж удаан хугацаагаар тэдэнтэйгээ зугаалдаг. Энэ ордын эцэг нэг л зүйл дээр хатуу, энэ нь худал ярих явдал юм. Хүүхэд төрүүлснийхээ дараа та биеэ хэрхэн авч явахыг зөвлөе. Та түүнийг хамт юманд явах, аялал экскурсээр явья гэвэл бушуухан түүнтэй явах ёстойг тогтоож аваарай. Хэрэв та миний энд өгүүлсэн бүх захиасыг мөрдөж чадвал нумын ордын нөхөртэй өнгөрүүлэх таны амьдрал хангалуун сайхан байх болно.

Нумын ордын эмэгтэй

Түүний яриад байгаа зүйл танд дандаа таалагдана гэж үгүй. Заримдаа тэр бүр толгойтой үс босмоор ч юм ярина. Харин тэр эмэгтэй ийм юм ярьчихсанаа мэдэнгүүтээ хошигнох ч юмуу эсвэл таныг үнсэж тайвшруулна. Тэд нэгэнт гажигтай сэтгэгчид болохоор та түүний ногоон эрвээхэйгээр чимсэн сарнайн өнгөтэй нүдний шилээр ертөнцийг харж байтал тэр нөгөө сарнайн өнгөтэй шилнээсээ уйдаад хэрэглэхээ больчихно. Ийм болоод л түүний үзэл бодол бусдад дэндүү хурц санагддаг юм байна.
Нумын ордын эмэгтэй заримдаа жаахан дэгсдүүлэхэд яанаа гэмээр үнэнээ ярьдаг. Бүх хүн дандаа үнэнийг сонсох дургүй, харин жаахан давслах дуртай байдгийг эд нар санууштай. Нумын ордын эмэгтэй бие даасан,хараат бус байх дуртай болохоор эцэг эхээсээ холхон ганцаараа байхыг хүсдэг. Үргэлж зугаацаж байх дуртай болохоор тэдэнд гэр бүлийн дотор тогтсон зуршил уйтгартай санагдаж зугтахад хүргэдэг билээ. Хэрэв та энэ ордын эмэгтэйгээр ямар нэгэн юм хийлгэх хэрэг гарвал битгий тушаагаарай! харин гуйгаарай. Тэд бүр хүүхэд байхдаа эхийнхээ шаардлагыг эсэргүүцдэг юм чинь одоо бол энэ талаар амжилт олно гэж үү? Энэ талаар найдах хэрэггүй. Тэд нар өөрийн эрх чөлөө, бие даасан байдал, дадал зуршлынхаа эсрэг юу ч хийхгүй.
Энэ ордын эмэгтэй сэтгэлийнхээ гүнд бол итгэмтгий хүүхэд л гэсэн үг. Түүний ертөнцийг үзэх үзэл бодол санаа нь хэнд ч хууртмаар тийм цэвэр ариун байдаг.Тэд хэдийгээр их ухаалаг, учир шалтгааныг сайн ухаж ойлгодог ч гэлээ тодорхой баталгаанууд түүнд их гайхмаар байдаг. Бид болохоор энэ тохиолдолд ухаан санааны тухай бус зүрх сэтгэлийн тухай ярьдаг биз дээ. Энэ хоёр бол шал өөр зүйл юм. Нумынхны ухаан ямар ч хэцүү асуудлыг шийдэж чадах чадвартай байдаг атал харин зүрх сэтгэл нь түүнд үргэлж шаналгаа авчирч байдаг тийм эмзэгхэн байдаг. Энэ ордын эмэгтэйн хэтэрхий нээлттэй үнэнч чанар нь заримдаа өөрийнх нь хажуугаар хүртэл өнгөрөөд явчихдаг.
Нумын ордын эмэгтэйн үг ч үйл хэрэг нь ч түүний сэрэл үзэл бодолтой нь тохирч байдаг.Тэдний шулуун шударга зан хэрүүл маргаан, үл ойлголцолд хүргэж эцэст нь хувь заяаны уналтанд хүргэдэг.Харин Нумынхны оюун ухаан ялагдашгүй хэвээрээ үлддэг. Бардам зан өөдрөг үзэл хоёр нь Нумынханд ямар ч хямралтай хүнд нөхцөл яах ч аргагүй байдлаас хүртэл нэр төртэй гарах боломж олгодог. Энэ эмэгтэйн зүрхэнд цус нь түгшүүртэйеэ булгилавч түүнийг нь та хэзээ ч мэдэж чадахгүйгээр барахгүй тэр өөрөө урьд урьдийнхаасаа илүү баяр баясгалантай байгаа мэт хошигнож, инээж сууна. Харин дэр нь шөнө нойтон байхыг бол үгйүсгэхгүй. Энэ бүхнийг нь хавь ойрын хүмүүс анзааралгүй түүнийг хэвийн байна даа гэж бодоцгоох болно. Одоо тэгэхлээр нумын ордын эхнэрийн тухай ярьяа.
Энэ ордын эмэгтэй өөрийн ордын эрэгтэйн нэгэн адил гэрлэлтэнд нэг их ач холбогдол өгөхгүй. Иймээс та тэдний ертөнцөд зочлохын тулд ихээхэн чармайлт тавих хэрэг гарна. Нэгдүгээрт : Тэд ажлаасаа гарахыг хүсэхгүй. Ятгаад ч нэмэргүй. Тэртэй тэргүй тэд өөрсдийнхөөрөө л байх болно. Цаг хугацаа нөхцөл байдал танд нааштайгаар эргэх хүртэл хүлээх нь зүйтэй. Жишээ нь: Түүнийг ажил нь залхааж болно. Эсвэл түүний одоогийн ажил нь таныг ажилд явахад чинь үдэж гаргахад нь саад болж болно. Энэ нь бас түүний дургүй ажил юм. / Та түүний аялах их дуртайг санаж байгаа биз дээ? Товчхон хэлэхэд бага биш шалтгаан биз дээ/ Хэрэв та нилээд яаруу хүн бол энэ үеийн тоглолтонд ялагдах бололтой.
Заримдаа энэ ордын эмэгтэй нилээд хатуу юм шиг байвч энэ нь зөвхөн гадаад хэлбэр юм. Тэд гайхалтай өөдрөг үзэлтнүүд шүү дээ. Нумынхан уянгын жүжиг үзээд уйлдаг, нүд дүүрэн нулимастай шүлэг уншиж суудаг. Тэр эмэгтэй таны өгсөн бүх захидал зурвас, гэр бүлийн товчоонд очиж бүртгүүлэхдээ бэлэглэсэн хатсан цэцэг, анх танилцахдаа үзсэн хоккейн тоглолтын билет зэргийг нандигнан хадгална.
Гэрийн эзэгтэй байх авьяас нь харин нэг их сайн биш дээ. Нумынхан гэр цэвэрлэх, угааж арчих зэрэг гэрийн хар бор ажилд дургүй боловч гэрээ өнгөлөг сайхан байлгах хүсэлтэй.Тэд гэрийн үйлчлэгчтэй бол ямар их баярлах болоо! Хэрэв танд ийм боломж байгаа бол үйлчлэгч авч өөртөө ч түүндээ ч бэлэг бариарай. Ингэснээр та, таны эхнэр гэр орон чинь хөгжих болно. Хоол хийх ажил ч бас түүний хувьд хямралтай ажил юм. Энэ нь бас л түүний хийх дургүй ажил болохоор яая гэхэв дээ. Зөвхөн амралтын өдрүүдээр хоол хийдэг байлаа ч гэсэн энэ цагаа ресторанд ч юмуу айлд зочлон өнгөрүүлэх хүсэлтэй.
Нумын ордынхон сэтгэлээр унах нь ховорхон байдаг. Гомдохоороо тэр их муухай зантай. Харин Нумынханы уур хилэн гомдол хурдан гардаг.Таныг бараг уурласныг нь мэдэж амжаагүй байхад л цэлэмчихнэ. Дэндүү бүрэг эрчүүд бол энэ ордын эмэгтэйтэй таарахгүй. Уйтгар гуниг, гутранги үзэл энэ ордын эмэгтэйд өвчин тусгаж болно. Нумын ордын эхийг хүүхдүүд нь хайрладаг тэгээд ч гэр орон нь цирк шиг л байдаг. Баяр хөөр, инээд нь бараг л хэтэрхий гэмээр байдаг нь хүүхдэд их сайхан орчин болдог. Энэ байдал дээр нь үнэнч шударга, эр зориг, ухаан нэмчихээрэй. Ганц дутагдалтай тал нь сахилга дэг журам л гэж тэнд үгүй дээ.
Таны эхнэр зочинтой байх их дуртай.Зочныг хүлээж авахдаа бусад ордууд тэр дундаа арслангыхнаас хүртэл илүү байж чаддаг. Тэдний хөгжилтэй баяр баясгалантай нөхөрсөг зан хүмүүсийг өөртөө маш их татаж гайхалтай сайхан тав тухтай уур амьсгалыг бүрдүүлдэг. Нумынхан засрашгүй идеалистууд байдаг. Та түүний энэ чанарыг нэгэн сайхан өдөр тэр танд “чамайг би бүр хүүхэд байхаасаа л эрж хайж явж олсон болохоор би их жаргалтай байна” гээд л ярихад нь ойлгоно.

Нумын ордын хүүхэд

Бүр нялх нумын ордын хүүхэд ч хүмүүсийн дунд байх хүсэлтэйгээ илэрхийлээд байдаг.Тэд ганцаардлыг ердөө тэвчдэггүй. Ганц мөч орхихыг ч тэвчихгүй чанга бахирч орилдог. Хэрэв орыг нь том хүмүүсээр дүүрсэн өрөөнд тавьчихвал хичнээн чанга ярьж инээж байсан ч бөх унтаж зүүдэндээ инээж үнэгчилж хэвтдэг. Нумынхан бүр өтөл насадаа ч сэтгэл зүрхээрээ нялхаараа байдаг.
Аль ч хүйсийн нумын ордын хүүхдэд ёс зүйн тухай номлоод номлоод амжилт гарахгүй. Учир нь энэ ёс зүй гэдэг үгийг Нумынхан огт ондоо утгаар ойлгодогт байгаа юм. Тэдний ойлголтоор бол жинхэнэ хатагтай, шаавай залуу байна гэдэг нь бүх л талаар үнэнч шударга, худал хуурмагийн өчүүхэн ч сүүдэргүй байх ёстой билээ.
Нумын ордын хүүхэдтэй эцэг эхчүүд ядахдаа энэ бодолд нь нийцтэй шулуун шударга, үнэнч байдлаар үр хүүхдээ хайрлууштай. Хэрэв аав ээжийнх нь нэг нь тэдний өмнө буруутай зүйл хийвэл дутагдлаа хүлээж уучлал гуйх ёстой гэж тэд үздэг юм. Ийм үйлдэл хийж чадаагүй эцэг эхчүүд нумын ордын хүүхдийнхээ нүдний өмнө нэр хүндээ үүрд алддаг. Нумын ордын хүүхдүүд маш их хэрэгт дуртай байдаг.Тэд өөрсдийн өдрийг асуултаар эхэлж амандаа асуулттай нойрсдог. Асуултуудынх нь сэдэв нилээд өдөөн хатгасан шинжтэй юм шиг сонсогдоно. Учир нь том хүмүүс бол үнэнээс айдаг, түүнийг нуудаг, биеэ тоогчдыг өөгшүүлэн хэлж зүрхэлдэггүй зүйлүүд л асуултых нь сэдэв байдаг. Хуучны нэг үг байдаг юм. “Балчир хүүхдүүдэд зовлон бага, том хүүхдүүдэд зовлон их ” гэж хэлдэг нь Нумынхны тухай хэлж дээ гэлтэй.
Нумын ордын хүүхдүүд багадаа их болхи байдаг болохоор том хүмүүсийн хөл дээр их гишгиж өвтгөдөг. Том болсон хойноо харин хамгийн эмзэг газрыг чинь олж түншээд байж магадгүй. Жолоо цулбуургүй эрх чөлөөг хүсдгээсээ болоод ялангуяа гэр бүлийн дэглэмээс залхах зэрэг шалгаанаасаа болоод гэрээсээ их эрт явдаг. Гэр бүлтэйгээ харилцах харилцаагаа өөрчилдөг. Гэрээсээ явсныхаа дараа нумын ордынхон захиа ч бичихгүй, утсаар ч ярихгүй байж гэртээ ирэлгүй сар жил болоход нь эцэг эх нь амьд эсэхэд нь эргэлздэг.
Нумынхан их эрт дурладаг боловч азаар тэдгээр нь нэг их удаан үргэжилэхгүй. Нумынхныг хүүхэд наснаас нь аливаа зүйлийн хэмнэх , нямбай болгож хүмүүжүүлэхээс гадна мөнгөтэй харьцаж сургах хэрэгтэй. Тэд их үрэлгэн байдаг.Тэднийг мөнгөтэй сайн харьцаж гамнаж сургахад их амархан. Хэрэв таны долоо хоногийн зарлагад тааруулж өгсөн мөнгийг нэг өдөрт үрчихвэл өглөөний хоолны мөнгийг нь битгий өг. Энэ нь зарим хүмүүст харгис юм шиг санагдаж болох ч Нумынхныг өөр аргаар сургахгүй. Энэ сургамжын дараагаар тэр мөнгөө салхинд хийсгэхээсээ өөрөө сайтар бодож, болохгүй гэдгийг ойлгоно. Нумын ордын хүүхдүүд сурах дуртай. Тэдний бүх талаар хөгжсөн оюун ухаан, бүхнийг мэдэх хүсэл сурах үйл ажиллагааг нь их сонирхолтой болгож өгдөг. Ганц саад болж мэдэх зүйл бол тэдний тогтворгүй, тэсвэр хатуужилгүй байдал л байж болно.
Нумын ордын таны хүүхдийн нүдний харц их дээгүүр болохоор газар дээрх “чулуу болон зарим нэг юмнуудад” бүдэрч магадгүй. Бүдэрч унахдаа өвдсөн ч толгой дээгүүр хэвээрээ дээд тэнгэрийн үл үзэгдэх одод руу тэмүүлсээр л байх болно.

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 81
Хилэнцийнхэн
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Арав дугаар сарын 24 –арван нэгдүгээр сарын 22 /

Хилэнцийн ордынхныг яаж таних вэ?

Нэвтэрхий тайлбар тольд хилэнцэт хорхойг ингэж бичсэн байдаг. Үүнд: Урт унжсан сүүлэндээ агуулдаг хороо өөрийгөө хамгаалах, бусдын довтолгоог зогсоох хэрэгсэл болгон ашиглан нөгөө амьтанаа хордуулж, хөдөлгөөнгүй болгон үхүүлдэг аалз маягын шөнийн амьдралтай амьтан гэж бичсэн байдаг. Тэдний хатгалт ихэвчлэн үхлийн аюултай байдаг.
Хилэнцийн ордын хүмүүс маш олон янз байдаг. Тэд аюултай, өршөөлгүй, хүчтэй хэнд ч хамааралгүй хүмүүс байдаг. Энэ амьтны бүх зүйл тодорхой хүн, тодорхой нөхцөл байдлаас хамаарна. Харин хилэнцийн ордынхонд өөр хэнтэй ч андуурмааргүй нэг онцгой зүйл байдаг нь тэдний нүд юм.Тэд цайвар цэнхэр мөн хар нүдтэй байдаг бөгөөд өнгөнөөөсөө үл хамааран харц нь илбэдэх мэт онцгой шинжтэй байдаг.Тэдний харцан дор хүмүүс эвгүйцэж харцаа буруулан холдохын түүс болдог. Хилэнцийн ордынхон хүмүүсийн сэтгэлийг нэвт шувт хардаг болохоор тэд цаг үргэлж, тэр ч бүү хэл шөнө орой хүртэл бууралттай хар шилтэй явдаг.
Хилэнцийн ордынхны яриа нь чанга сулаас үл шалтгаалан мөн онцлог шинжтэй байдаг. Энэ нь гайхалтай их өөртөө итгэлтэйн илрэл юм. Тэд бусдын санаа бодлыг авч хэлэлцдэггүй. Тухайлбал : Үзэн ядалт, дайсагнал, магтаал сайшаалын аль аль нь түүнийг цочоохгүй. Энэ бүхэн түүнд ямар ч хамаагүй. Тэд өөрийн үнэ цэнийг сайн мэддэг болохоор бусдын дүгнэлтээр дутдаггүй юм. Плутон гарагт ивээгддэг ихэнх хүмүүс бие бялдрын хувьд бат бэх байдаг. Нүүр царай нь хүндэвтэр хэлбэр нь хурц тод, ихэвчлэн том бүргэд хамартай байдаг. Нүүрний өнгө нь цагаан , өргөн хөмсөг нь хамрынхаа уг дээр бараг нийлчихсэн байдаг. Эрчүүд нь гар хөлөөрөө улаан шаргал өтгөн үстэй. Үснийх нь өнгө ихэнхдээ хар, заримдаа хилэнцийн ордынхон дотор үнсэн цагаан үстэй хүмүүс ч тааралддаг.
Тэдний яльгүй хүйтэвтэр, амар амгалан төрхийн дор хамгийн аймшигтай дүр нуугдаж байдаг. Хилэнцийн ордынхон сэтгэлээ маш сайн барьж чаддаг. Та нүүр царайнаас нь юу ч олж харж чадахгүй бөгөөд чулуун хүнийх шиг нүүр нь үнэндээ аймшигтай. Хилэнцийн ордынхны царайнаас сэтгэл зовинсон, сандарч тэвдэсний шинжийг хэн ч олж харж чадахгүй.
Хилэнцийн ордынхон ховорхон инээдэг бөгөөд хэрэв инээж байвал тэр нь жинхэнэ инээмсэглэл байдаг. Хилэнцийн ордын хүмүүс ихээхэн үнэнч байдаг бөгөөд худал хуурмагийг үзэн ядаж, тийм тохиодол бүрийг зүгээр өнгөрүүлж чаддаггүй юм. Хэрэв та өөрийн үнэ цэнийг жинхэнээсэ мэдье гэвэл хилэнцийн ордынхноос л асуу. Тэр чамайг дажгүй дуу хоолойтой гэж хэлвэл та эстрадын тайзанд хүч сорихоор зориглон очиж болно. Та яавч муугүй эстрадын дуучин болох боломжтой. Харин таныг аугаа их дуучин гэж тэр үнэлбэл дуурийн театрт очиж цаашилбал та магад од болно. Энэ мэтээр ямар ч тал зассан аясгүйгээр хилэнцийн ордынхон таны дутагдлыг хэлнэ. Хэрэв та хангалттай биеэ барьж чаддаг бол түүний үгийг дуустал сонсож тогтоож аваарай. Түүний үгэнд ганц грамм ч хийсвэрлэл байхгүй.Иймээс хилэнцийн ордынхны нөхөр, дайсны тоо тэнцүүхэн байдаг бөгөөд тэдний эргэн тойрныхноос нь ямар нэгэн хэмжээгэр сэтгэл хөдлөлгүйгээр хандах хүн гарахгүй.
Түүнийг тойрогсод эсвэл жинхнээсээ шүтэн бишрэгчид, эсвэл тууштай эсэргүүцэгчид байдаг ч бүгд л түүнийг хайрлаж хүндэлдэг юм. Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс гурван замаар явдаг. Нэгдүгээр бүлгийн хүмүүс нь орчин тойрныхноороо зогсохгүй өөртөө ч аюултай хүмүүс байдаг. / эргэн тойронд нь өөр хүнгүй байвал тэр өөрийгөө л тарчлаахаас яах билээ / Эдгээр харуусах харамсах юмгүй уур хилэнтнүүд өөрийнхөө үзэн ядалтаараа ихээхэн эвдэн сүйтгэх аюул авчирдгаас гадна өөрийгөө ч хөнөөх аюултай.
Хоёрдугаар бүлгийн хилэнцийнхэн хүчтэй, хэнээс ч хараат бус, зоригтой үнэнч , шударга хүмүүс байдаг. Тэднийг “Бүргэд” гэж нэрлэх нь бий. Ийм хилэнцийхний бүлэгт АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рузвельт эрдэмтэн Мария Кюри Склодовская болон олон олон алдартай хүмүүс ордог.
Гурав дахь бүлгийг хилэнцийнхэнд “ саарал гүрвэл” хэмээх хүмүүс ордог. Зарим хилэнцийн ордынхон илүүдэл хүчээ эвдлэн сүйтгэхэд зориулж байхад “бүргэдүүд” нь бүтээн байгуулалтанд зарцуулдаг, харин саарал гүрвэлүүд нь өөртөө хадгалж гаргах арга замаа олдоггүй юм. Энэ төрлийн хилэнцийнхэн өөртөө болон эргэн тойрныхондоо дургүйцэн сэтгэл ханамжгүй байдаг атлаа үйл явдлын явцад нөлөөлөхийг хүсэхгүй хирнээ үзэн ядаж муу муухайг л хүсэж суудаг. Эдгээр гурван янзын хилэнцийн ордынхон цэвэр нэг төрлөөрөө тааралдах нь их ховорхон.
Хилэнцийнхний бүгдэд нь байдаг нэг онцгой шинж бол хязгааргүй их эр зориг бөгөөд үхэл ч түүнд саад болж чаддаггүй юм. Энэ ордынхон ямар ч залхаалт, цээрлүүлэлт, тамлалтыг даадаг. Тухайлбал : бие өвдөх, ядуурал, гуйланчлал, доог тохуу, урвалт шарвалт, амь насанд заналхийлэх зэрэг нь тэднийг хэзээ ч нугалахгүй. Хилэнцийн ордынхон хувь заяаны цохилтыг бардам угтаж ямар ч нөхцөлд ямар ч тулалдаанд ялагдашгүй гэдэгтээ эргэлздэггүй юм.
Хилэнцийн ордынхон өөрт нь гаргасан сайхан сэтгэлийг хэзээ ч мартдаггүй бөгөөд хариуг нь өгөөмөр үйлээр төлдөг. Яг үүн лугаа өөрт нь хүргэсэн хор хөнөөл, гомдлыг марталгүй хадгалж явсаар эргүүлж өшөөгөө авдаг. Үнэндээ бол янз бүрийн хилэнцийнхэн өөр өөрийн аргаар өшөө авах үйлдлээ хийдэг. “Бүргэдүүд” болохоор өөрийн өрсөлдөгчийг тулалдаанд дуудаж түүнийг бууж өгөх юмуу уучлал гуйтал нь тайвшралгүй тулалддаг. Ийм нөхцөлд л “бүргэд” өрсөлдөгчийнхөө дөрвөн талаас хааж гарах гарцгүй болгоно. Хилэнцийн ордынхон өөрийгөө гомдоогчоос яаж өшөөгөө авах талаар нарийн төлөвлөдөг бөгөөд дахин энэ ордынхонтой эргэж уулзахгүй болтол нь цохин зайлуулах нь гарцаагүй юм. “ Саарал гүрвэлүүд” бол дайснаа өндөрт гарсных нь дараа өшөөгөө авах нөхцөл бүрдэхийг удаан хүлээдэг . Ийм сонголт хилэнцийнхэнд өөрт нь аюултай бөгөөд яагаад гэвэл хороо дотроо хадгалснаар эд эрхтэнээ ч, өөрийгөө ч хордуулдаг.
Хилэнцийн ордынхны эрүүл мэнд бүхэлдээ өөрсдийнх нь мэдэлд оршдог. Тэд эрүүл мэндээ өөрийн хартай хортой бодол, аюулд ойрхон авч явж эвдэж сүйтгэж болох боловч өөрийн аврага их хүч чадлыг хурааснаар өвчнөө ялж бас чадна. Энэ ордынхонд байгалиас бэлэглэсэн амьдрах хүчин чадал үнэндээ аугаа их байдаг. Тэд ховорхон өвддөг бөгөөд нэг өвдвөл их хүндэрдэг. Хилэнцийн ордынхны эрхтнүүдээс хамар / архаг цус гоожилт /, хоолой, зүрх, нуруу, хөл нь өвчилдөг. Мөн цус тээгч судаснууд ялангуяа судас өргөсөх өвчнөөр өвчлөмтгий байдаг. Аюул заналд ойр байдгаасаа болоод тэдэнд золгүй явдал багагүй тохиолддог. Хилэнцийнхэн галын аюул, тэсрэлт дэлбэрэлтээс болгоомжлох хэрэгтэй. Энэ ордынхон амьдралын бүхий л талыг сонирхож хар бараан, цагаан гэгээлэг үйлийн аль алинийг их хийдэг бөгөөд үүнтэй нь уялдаад цөөнгүй гэгээнтэн, нүгэлтнүүд тэдний дунд амьдардаг.
Хилэнцийнхэн өөрийн гэсэн зүйл, өөрийн болгох гэж байгаа юмсаа бусдад өгнө гэж үгүй. Тэд сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хэзээ ямагт хадгалж чаддаг, зорилгоосоо гуйвж дайвалгүй,уурлаж уцаарлалгүй урагшилж бүх л зүйл түүний хүслээр болно гэдэгт эргэлздэггүй юм.Үхэл амьдралын асуудлыг нарийн сонихдог болон хүн төрлөхтний хөгжлийн үйл явцын нууцыг гүн мэдэрдгээрээ тэд алдартай оношлогч эмч нар,цуутай шнжээчид,зохиолчид, хөгжмийн зохиолчид, жүжигчид байж чаддаг.
Хилэнцийхнийг төрөхөд төрөл төрөгсөдөөс нь нас барах тохиолдол элбэг байдаг бөгөөд энэ нь төрөхөөс нь жилийн өмнө юмуу хойно ч тохиолдож болно. Харин өөрийг нь нас барахад гэр бүлд нь жилийн өмнө юмуу хойно шинэ хүн төрөх нь элбэг тохиолдоно. Энэ тохиолдлын нууцыг ямар нэгэн далдын нууцлаг явдалтай холбон үзэхээс өөр аргагүйд хүргэдэг. Хилэнцийн ордынхны амьдрах хүч чадал аугаа их байдаг.Энэ нь түүнийг ертөнцөд төрүүлэхийн тулд ямар нэгэн нэмэгдэл хүч үйлчилдэг юмуудаа гэмээр байдаг. Мөн тэднийг нөгөө ертөнц рүү явахад дахин оронд нь нэг шинэ хүн буй болохуйц их хэмжээний энерги чөлөөлөгддөг юм.
Арваннэгдүгээр сарын цэцэг гэгч нь асар том өргөст зараан уул цэцэг юм. Харин та түүний мансуурам сайхан үнэр сэтгэл хөдөлгөж зургаан сарын шөнө шиг бие алдруулдгийг санаж байна уу? Хилэнцийн ордынхны хачин жигтэй байдалд улаан хүрэн дарс шиг өнгийг санагдуулсан “нарлаг цэцэг” гэгч чулуу их зохицдог юм. Хилэнцийнхэний металл нь ган. Түүнийг ширээсний дараа хүйтэн, гялалзсан гөлгөр гадаргуутай болж амьдралын ямар ч шалгуурыг давах чадвартай болдог.

Хилэнцийн ордод төрсөн гайхамшигт хүмүүс

Ричарди Бартон Вивьен Ли
Жорж Бизе Мария Антуанетта
Александр Бородин Джавахарлал Неру
Индира Ганди Пабло Пикассо
Шарль де Голль Майя Плисецкая
Федор Достоевский Теодор Рузвельт
Альберо Камю Кетрин Хепбёрн
Роберт Кеннеди Иоганн Штраус
Мария Кюри Джордж Элиот

Хилэнцийн ордын эрэгтэй

Хэрэв та янз янзын сэтгэл хөдлөлийн илүүдэл хээнцэрлэлд дуртай хэтэрхий тачаангуй хүн биш бол бидний замд хилэнцийн ордын эр тааралдлаа. Миний танд өгөх зөвөлгөөн бол оройтоогүй дээрээ хар хурдаараа зугтаарай. Хилэнцийн ордын эрэгтэй бол жинхэнэ Кинг Конг л гэсэн үг шүү! Наанаа хүйтэн төрхтэй ч тэр улайстал халсан зуух шиг түлж шатаах чадвартай. Түлэгдэлт, тэр тусмаа хүчтэй түлэгдэлт ямар удаан өвддөгийг та мэдэхүү? Хилэнцийн ордынхонтой амжилтгүй ойртвол ийм л өвдөлтийг мэдэрнэ. Олон долоо хоног ч юмуу сараар та эдгэрч чадахгүй шаналж явах болно. Харин та түүнээс ч илүү чадалтай галаас хамгаалах шидтэй бол үзээд алд даа. Харин бусад үлдсэн хүүхнүүдэд хэзээ нэгэн цагт надад арай дөлгөөн найдвартай Нум, Мэлхийн ордынхонтой амьдралаа холбоход минь тусалсан гэж баяр хүргэх нь лавтай.
Харин хилэнцийнхнээс зугатаж чадаагүй эсвэл тэдний тэврэлтэнд үлдэхээр зориг шулуудсан бүсгүйчүүдэд тэднийг юу хүлээж байгаа талаар эртхэн мэдэхэд хэрэгтэй зүйлийг зөвлөе. Энэ ордын эрийг ганц өгүүлбэрээр тодорхойлоход хилэнцийнхний ялагдашгүй шинжийг хэн ч нугалахгүй бөгөөд ямар ч тулалдаанд тэднийг дийлэхгүй. Иймээс та болгоомжтой байж өдөөн хатгахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв өдөөн хатгавал танд л муу юм болно.
Энэ ордынхны ухаан, сэтгэл хөдлөл хоёр нь хоорондоо сайн зохицсон байдаг. Хэрэв оюуны өндөр хөгжилтэй байвал ухаан нь төрөлхийн гүн ухаанчин байдаг. Амьдралын утга учрыг ойлгохыг хүсдэг Хилэнцийн ордынхон өндөр мэдрэмжтэй, гоё сайхан юманд дуртай, хэтэрхий цадиггүй хүмүүс юм. Тэдний энэ зан хоол хүнс, ууж идэх, мансуурал, хайр дурлалд илүүтэй илэрч харагдана.
Хайр дурлалд бол бүр онцгой. Хилэнцийнхэн зөвхөн дурлахын тулд төрсөн мэт байдаг хүмүүс юм. Тэд энэ зүг рүү юу байгаагаа чиглүүлдэг. Нууцлаг харьцаанд тэд бараг л гурван дугуйтай унадаг дугуй унаж байх үеэсээ татагддаг.Тэд нар Гекльберри Финна шиг хамаг нүүр нь сэвхтэй байлаа ч аюултай ихээр дур булаагчдыг санагдуулдаг. Яасан ийснээ ч мэдэхгүй нэг л мэдэхэд та түүний эрхэнд орчихно. Хилэнцийн ордын эр ялагдал хүлээдэггүй юм. Иймээс тэд өөрийн харцаар таныг буулган авч чадахгүй бол нөгөө хороороо хатгаж таны сэрлийг хөдөлгөөнгүй болгоно. Үүнийг хийж байхдаа тэр гадна талдаа гайхалтай тайван байх болно. Түүний шүтдэг зан ааш бол ан өөрийх нь мэдэлд бүрэн шилжсэнийг мэдэх хүртлээ түүгээр ханатлаа зугаацавч ямар ч сэтгэл хөдлөлд орохгүй байх явдал юм.
Энэ ордынхон өөрөө өөртөө зарлиг буулгадаг.Тэд хууль дүрмийг өөрсдийнх нь чиглэл, зорилго үзэл санаанд нь харшлах тэр цэг хүртэл л сахидаг. Энэ ордын эртэй өөрийнх нь хүсэл төлөвлөгөөг тасалдуулахаар зориглосон хэнийг ч тонилгож чадна. Ингэхдээ гарах үр дагаврыг мөн адил тоохгүй.Хилэнцийн ордын эрэгтэй амьдралын хамгийн чухал чухал шийдвэрүүдийг бие дааж өөрөө гаргана. Тэр найз нөхөд, эцэг эх, ах дүү, хөрш тэрч бүү хэл эхнэрийнхээ хүсэлтийг ч сонсохгүй. Ийм үед та ядахдаа өөрийнхөө үгийг сонсохгүй дээ хэмээн гомдож магадгүй. Тэгэхлээр гомдлоо хойш тавьж асуудлыг нөгөө талаас нь харья.
Энэ ертөнцөд хэний ч дэмжлэг туслалцаа, зөвөлгөөг авалгүйгээр амьдралын чухал асуудлыг ганцаараа шийдэж чаддаг эр хүн олон гэж үү? Гунигтай боловч цөөхөн гэдгийг хүлээхээс өөр аргагүй. Харин таны хилэнцийн ордын нөхөр бүх хариуцлагыг өөртөө хүлээж чаддаг тэр хүмүүсийн нэгэн бол гайхамшигтай хэрэг бус уу? Энэ нь бага зүйл гэж үү? Хилэнцийн ордын нөхрөө улам их хайрлаж хүндлэхийн тулд та түүний ажил төрөл дээр таагүй уур амьсгал хуримтлагдсан үед нь сайн туслаарай. Энэ үедээ тэд бусад эрчүүдийн нэгэн адил сэтгэлийн хямралд орж уурлаж хашгирч, эсвэл гутралд ордог ч ханцуйгаа шамлаж тулалдахаар гүйж гардаг юм.Тэд амьдралынхаа харгуйг цэцгээр дүүрэхийг хүлээж суудаггүй зовлон тохиолдоход түүнийг дээд тэнгэрийн залхаалт ч гэж үзэхгүй харин амьдралын бусад бэрхшээлүүдийн нэгэн адилаар хүлээн авч шийдэх ёстой мэтээр угтдаг. Иймэрхүү гүн ухааны гэмээр цэцэн цэлмэг үзэл бодлоороо амьдралыг жирийн сайхан болгох гайхамшгийг магтахгүй байх арга байх уу даа.
Энэ ордынхон найз нөхөд, танил хүмүүсээ сонгохдоо их нягт нямбай хадддаг. Тэд өөрсдийгөө дургүй, хүндэлдэггүй үнэлдэггүй хүмүүсээр тойруулахыг хүсдэггүй. Мөн тэд бусад хүмүүсийн тухай өөрийн бодлоо нэг их илэрхийлээд байдаггүй . Заримдаа тэд танд бүдүүлэг, анхаарал халамжгүй тэр ч бүү хэл харгис юм шиг харагдана. Тэр ч байтугай хөндлөнгийн хүмүүсийн дэргэд таныг шоолж байж ч магадгүй. Харин дараа нь хүмүүс тарж явсны дараа ямар учиртай ингэснээ танд хэлнэ. Хэрэв та ихээхэн эв эеэ хичээдэг хүн бол хилэнцийн ордын хүнтэй хамт амьдрах амаргүй байх болно.
Хэрэв дадал зохицлын хүнд үеэ давж гарч чадвал та өөрөө нилээд хүчтэй бие хүн болох боломжтой. Өөрийн эхнэртээ / сонин гарчиглангаа/ хуурамч тал засалтыг амныхаа зоргоор цацаж “чи дандаа л гайхалтай сайхан байдаг шүү дээ загасхан минь” гэж суудаг эрчүүдээс ялгаатай нь хилэнцийн ордынхон хэзээ ч ингэж худал тал засдаггүй болохоор тэд таныг магтаж байвал та үнэндээ л сайн сайхан байгаа хэрэг. Тэр хичнээн ч янзаар магтаж магадгүй.
Харин хардлагын тухайд бол ёстой маш их. Маш их эгэлгүй асуудал юм. Хилэнцийн ордын эрэгтэйн эхнэр нь Цезарийн хатан шиг хардаж сэрдэхийг мэдэхгүй байх ёстой. Хэрэв та хартай бол өөртөө ерөөсөө энэ ертөнцөд хардахаар зүйл байдаггүй гэдэгт итгүүлээрэй. Та хилэнцийн ордын нөхөртэй байснаар цаг үргэлж түүнийхээ хүзүүнд хүүхнүүд зүүгдээстэй байхыг харах болно. Уг ордынхон өөрөө үүнийг хүсэж байхад та юу хийж чадах билээ.Ийм нөхцөлд та жижиг сажиг дохио зангаа өгөөд ч том дайралт хийгээд ч тэр таны энэ үйлдлийг ердөө ч авч хэлэлцэхгүй. Тэд энэ талаар байгалиас заяасан дархлаатай байдаг юм. За тэгээд миний яриаг сонсоод дотор чинь уужирав уу? Би тэгсэн гэж найдаж байна.
Хилэнцийн ордын эрэгтэй ховорхон хатуу эцэг байдаг. Тэд нар хүүхэддээ залхуурах эрхлэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй бөгөөд өөрийгөө болон өмч хөрөнгөө хайрлаж сургадаг юм. Хүүхдүүдээ бага байхад нь хайртай болгоноо хамгаалдаг зангаараа тэднийгээ мөн хамгаалж хайрладаг юм. Харин өсөж том болсон хойно нь өөрийгөө хамгаалж өөрийнхөө төлөө тэмцэхэд сургадаг. Заримдаа энэ ордын эцгийн хүүхдүүд түүнийг дэндүү хатуу ширүүн гэж хэлдэг ч хожим том болсон хойноо ямар их юманд сургасныг нь ойлгон түүнд баярлаж явдаг. Хилэнцийн ордын нөхөртөө бүрэн итгэж бодол хүслийг нь хуваалцаж чадвал тэр анхаарал халамжтай өгсөн бүхний чинь хариуд таныг аугаа их хайраар шагнаж нөгөө олон хүүхнүүд нь зөвхөн мөрөөдөлд нь үлдэх болно.

Хилэнцийн ордын эмэгтэй

Хилэнцийн ордын эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн илэрхий далд увидастай байдаг. Тэд толгой эргэм учир нь олдохгүй далд зантай. Өөртөө итгэлтэй бардам хүмүүс байдаг. Харин тэдэнд нэгэн нууцлаг мөрөөдөл байдаг нь эрэгтэй хүн байсан ч болоосой гэж хүсдэг явдал юм. Энэ үгээрээ би тэд ерөөсөө эмэгтэйлэг биш ч юмуу, эмх замбараагүй гэж хэлэхийг хүссэнгүй.
Тэд бусдаас дутахгүй эмэгтэй хүний намба төрхтэй бас их эмх цэгцтэй. Харин тэд үргэлж бурхан түүнийг эмэгтэй хүн болгож төрүүлсэнд гомдож суудаг юм. Тэр эмэгтэй нялх хүүхдийн өлгийн дээр зүүсэн сарнай цэцэг болон цэнхэр тууз хоёрыг ойлгонгуутаа сарнай зүүхийг зөвшөөрсөн нь уг цэцэг түүнд зохино гэсэндээ ингээгүй юм. Түүний цэцэг нь дарс шиг улаанхүрэн, хар хүрэн өнгөтэй цэцэгнүүд байж тэд нь жинхэнэ эмэгтэй хүний энхрий өнгөнүүд байдаг гэж тооцож болох юм. Би та бүхэнд хилэнцийнхэн бүх “ тоглоомны” дүрмийг мэддэг бараг л турьхан муурхан гэж сануулаа биз дээ. Тэгэхдээ тэр арай муур биш л дээ. Энэ ордын эмэгтэй нилээд зэвүүцмээр ч гэсэн хүйснийхэн дотроо тэргүүлдэг хүүхнүүдийн нэгэнд тооцогддог.
Тэдэнд хайртай хүнээ гайхшруулах юмуу нөхрөө тогтоох арга заль, хүүхэддээ их яншдаг зэрэг шинж холимог байдаг . Өөрөө бол хэзээ ч доошоо орохгүйг хичээдэг. Тэр тамхиа асаалгах үедээ ч юмуу ер нь л эр хүний нүдрүү дальдралгүй удаан харахдаа гартаа оруулж авдаг.Тэд ховсдож байгаа нь энэ. Энэ ордын хүүхнүүд өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Тэд хэзээ ч хайртынхаа хүзүүнд зүүгдэхээр хар хурдаараа гүйж ирж тэврэхгүй. Тэдний алхаа гишгээ удаан,сэлж яваа юм шиг дур булаам байдаг. Тэд бүр ажлын хувцастай байхдаа хүртэл дур булаам байх гэж хичээцгээдэг.
Хилэнцийн ордын эмэгтэйг та нохой мэт итгэлтэйгээр өөрийгөө ширтэнэ гэж бүү бодоорой. Та түүний чихэнд хэдхэн сайхан үг шивэгнэчихвэл сэтгэл нь хөөрөөд унаад өгнө гэж бодолтгүй. Таны харцны хариуд тэд тань руу удаан шинжсэн маягтай харж таны дотор сэтгэлийг унших болно. Хэрэв та түүнтэй зүгээр л сээтэгнэж байгаа бол өөр бүсгүйг эрсэн нь дээр байх. Энэ бол жаахан аюултай тоглоом байж магадгүй.
Одоо би танд хүмүүс сонсонгуутаа айдаг өөр нэг нууц нээе. Хилэнцийн ордын эмэгтэйчүүд далд увидастай байх нь элбэг байдаг. Ямар нэг зургаа дахь мэдрэхүйнхээ хүчээр тэд өөрсдийн сонгосон хүнийгээ хэн болохыг нь анх хараад л мэддэг. Энэ үед нь илбэ шидэнд нь автаж түүнтэй үлдэх, эсвэл хурдан зугтах хоёроос өөр ямар ч сонголт ийм үед үлдэхгүй. Ингэх хэрэгтэй гэж үү? Та тэднээр сонирхуулах гэж зүгээр хэрэгт дурлаж болох юм. Тэд сул дорой аймхай эрчүүдэд дургүй. Тэдэнд бардам, хүчтэй, эрэлхэг, ухаантай, царайлаг эрчүүд таалагддаг. Хэрэв та хилэнцийн ордын бүсгүйд таалагдсан бол дээрх шинжүүд танд байна гэсэн үг юм. Олны дунд та энэ ордын бүсгүйтэй харагдсанаар таны “ханш” огцом өсөж хавь ойрынхон чинь атаархацгаах болно.
Хилэнцийн ордын эмэгтэйчүүд их хичээл зүтгэлтэй хүмүүс байдаг.Тэд дотроо түгшиж байвч гаднаа гантиг шиг царайлж чадна. “ Хичээх, чармайх “ гэдэг үг тэдний хувьд эрчүүдийн ярьдаг шиг аль нэг зүйлийг эзэмдэхийг хэлдэггүй. Харин хайр дурлалд илүүтэй их хэрэглэдэг юм байна. Энэ ордын эмэгтэйчүүд эргэн тойрныхоо хүмүүсийг харахдаа эсвэл жигтэйхэн их хайрлаж, эсвэл аюултай их үзэн ядаж байдаг.
Хилэнцийн ордын эмэгтэй нууцаа ярьж болох хүмүүсийн нэг бөгөөд задруулж чалчихгүй байж чадна.Өөрийнхөө нууцад мөн ингэж ханддаг. Түүний нууцыг бусад хүмүүс байтугай нөхөр нь ч мэдэх ёсгүй. Хэн нэгэн тэр нууцад нь нэвтэрхийг хүсвэл хэрэггүй гэдэг дохио өгдөг.Түүний сэтгэлийн мухарт хэн ч бай урьдчилж захиалга өгдөг газар биш. Хилэнцийн ордын эмэгтэйчүүд хүмүүсийг ялгаварлан үзэж түүндээ тааруулж тэдэнтэй харьцдаг. Хүчтэй сайн хүмүүс гэж үздэг хүмүүсээ хүндэлдэг бөгөөд сул дорой хүмүүс рүү харах ч дургүй.
Энэ ордын эмэгтэй сэтгэлтэй хүнтэйгээ гэрлэх боломжгүй байвал сонгосон хүнээ эхнэрээс нь ч илүү ихээр хайрлаж энхрийлж явж чадна. Түүний энэ байдлыг хөршүүд болон хамт ажиллагсад нь юу гэж үзэх нь түүнд ердөө хамаагүй. Хилэнцийнхэн зөвхөн өөрийхөө сэтгэл зүрхийг чагнадаг юм. Тэд өөрийн өндөр хөгжсөн бие даасан байдлыг эс харгалзан өөрийн хайртад өрх гэр толгойлох эрхийг дуртайяа өгдөг. Тэд өөрийнхөө хүч чадлыг түүнийхээ зорилгодоо хүрэхэд нь хавсрага болгоно.
Энэ ордын эмэгтэй тантай хувь заяагаа холбосныхоо дараа гэр бүлийн эдийн засгийн чадавхи тогтвортой бус байвал ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Хилэнцийн ордын эмэгтэй таны байдалд хичнээн сэтгэл дундуур байлаа ч бусдын хажууд загнахгүй, элдэв зүйл ярихгүй. Өөрийн уур хилэнг хоёулахнаа байхдаа тайлна. Хүмүүсийн дунд таныг хэзээ ч хамгаална. Энэ ордын эмэгтэйчүүд гэр орноо шүтэж цэвэр цэмцгэр, тав тухтай сайхан байлгадаг. Тэд нөхрийгөө хий хоосон иш үндэслэлгүй харддаггүй. Харин таныг өөрийгөө жинхэнээсээ хуурлаа гэж мэдвэл ёстой атомын бөмбөг дэлбэлнэ. Хэн нэгэн эрүүл ухаантай хүн энэ байдлыг амсахыг хүсэхгүй л болов уу?
Нөхрийнхөө ажлын амжилтын төлөө хилэнцийн ордын эмэгтэй өөрийгөө ч хохироож чадна. Тэрээр өөрийн олон жил амьдарсан байшингаа орхин өөр хотод ирж зүрхэлнэ. Хэрэв нөхөрт нь шинэ ажилдаа дэвшиж дээшлэх горьдлого байгаа бол нэг хэсэгтээ бага мөнгөөр амьдрахыг тэвчинэ. Өөрийн гайхалтай хэрсүү ухааныхаа хүчээр энэ ордын эмэгтэй бусдын бодлыг нэвт шувт хардаг болохоор тэднээс санаагаа нуухад хэцүү. Иймээс та түүний үнэлэлтэнд эргэлзэхгүй байж болно. Тэд хэн ямар болох, хэнээс болгоомжлох хэрэгтэйг яг мэддэг юм.
Гэрийн санхүү барихдаа янз янз байдаг. Тэд нэг болохоор хорголоо тоолсон харамч нэг болохоор их үрэлгэн байдаг. Харин нэг зүйл сануулахад тэд гоё сайхан юманд дуртай болохоор тиймэрхүү зүйл үнэтэй байдгыг та мартаж болохгүй. Өөрөө аймшигтай хартай мөртөө бусдаар хардуулах дургүй. Тэднийг хардахгүй байна гэдэг амаргүй ажил юм. Тэд олны дунд орж ирэх л юм бол бүх эрчүүд тушаал авсан юм шиг л түүний зүг толгойгоо эргүүлэн хараад салдаггүй. Энэ үед нь та хэзээ нэгэн цагт энэ эмэгтэй таныг ч бас илбэ шидтэй харц хөдөлгөөнөөрөө татсаныг санаарай.
Хилэнцийнхэнтэй үзэлцэж уралцах хэрэггүй бөгөөд тэртэй тэрэнгүй та ялахгүй. Харин та түүнд зөөлөн хандвал тэр таныг шагнахаа мартахгүй. Энэ ордын эмэгтэйчүүд хүүхдүүддээ хөндий хүйтэн мэт ханддаг боловч хүүхдүүд нь хувь заяагаа найдвартай гарт байгааг мэдэрдэг. Тэд хүүхдүүдээ хувь заяаныхаа төлөө тэмцэж, хүнд бэрхийг туулан зорилгодоо хүргэж сургадаг. Хүүхдүүдээ өсөн том болсон хойно хүмүүсийн сайн мууг ялгаж салгах, тэдний үйл явдалыг зөв үнэлж дүгнэхэд сургаж зөвлөдөг. Тэд мөн хүүхдүүдийнхээ авьяас билгийг анзаарахгүй өнгөрүүлдэггүй бөгөөд цаг тухайд нь хөгжүүлж чадна.
Энэ бичсэн болгоныг уншсаныхаа дараа та тэдэнтэй гэрлэх эсэхдээ эргэлзсэр л байна уу? Та гайхмаар хүн юмаа. Бусад бүх эмэгтэйчүүд түүнээс зуу дахин гоо үзэсгэлэнтэй байлаа ч тэд бол зүгээр л хүүхнүүд шүү дээ. Энэ ордынхон илбэдэх, ховсдох шидтэй болохоор одоо үед энэ нь илүү их хэрэгтэй байж болох биш үү?

Хилэнцийн ордын хүүхэд

Шинэхэн төрсөн хилэнцийн ордын хүүхдээ хараад эцэг эхчүүд нь өөрийн эрхгүй бахархдаг юм. Бүр нярай байхдаа л бусад хүүхдүүдээс илүү том, хүчтэй бадриун байдаг.Ийм болоод л хилэнцийн ордод төрсөн байна л даа. Байгалиас түүнийг амьдралын бүх л шалгуурыг давах, ялагч байлгах гэж зориуд бүтээсэн юм. Та хүүхдээ төрөхөөс гарахын өмнө бат бэх пүрштэй сайн ор аваарай. Худалдаж авсан орныхоо бөх батыг шууд дэлгүүрт байхдаа л сайн шалгаарай. Худалдагч нарын гайхсан харцны хариуд та эргэлзэхгүй харц илгээж бардамхан байдалтай дуугүй өнгөрүүлээрэй. Таны хүүхэд тэр манежинд удаан тогтохгүй ч ерөнхийдөө тэр ор хүүхдэд хэрэгтэй гэхээсээ танд хэрэгтэй. Та энэ найдвартай хашлагатай оронд нь хүүхдээ хийчихээд өөрөө тавтай гэх ч нь аяга цайгаа ууж санаа зоволгүй сонингоо дуустал уншиж суухад чинь таны хүүхэд харайж гараад хүрч ирэхгүй байх нь л чухал. Энэ бүхэн хэдийгээр хошигнол боловч үндсэндээ бол хилэнцийн ордын хүүхдийг чанд дэг журам сахилагатай өсгөх нь маш чухал юм.
Түүнийг харамсаж харуусах мэдрэмжтэй, сул дорой, өрөвдмөөр амьтадыг энэрч өршөөж сургахын зэрэгцээ ялагдал хүлээж, ахмад хүмүүсийг хүндэлж, гомдлоо мартаж уучлах чадвартай болгох нь маш чухал шүү. Хэрэв та энэ ордын хүүхдээ дээрх өгүүлсэн зан араншинтай болгон хүмүүжүүлж чадвал та ертөнцөд маш их ухаантай гайхамшигтай,дур булаам аугаа суут бие хүнийг бэлэглэж чадна. Хилэнцийн ордын хүүхэд хар цагаан хоёр замын алинаар нь явахаа сонгох нь танаас ихээхэн хамааралтай. Дэндүү зөөлөн, сулхан, шийдмэг бус эхчүүд эхнээсээ л түүнийг эвдэнэ. Хилэнцийн ордын хүүхдийг хүмүүжүүлэхдээ маш их хатуу чанд байхын зэрэгцээ сайхан сэтгэлтэй байх шаардлагатай.
Хилэнцийнхэн өөрөөсөө давамгайлж чадаж байгаа хүнийг л хүндэлдэг. Та хүчтэй тайван байх хэрэгтэй. Тайван амгалан байх нь хүчтэйнх шүү дээ. Хэрэв хүүхэд чинь энэ хоёр шинж чанарыг олж харвал тэр таньтай эвлэрнэ. /цаг зуур ч атугай/ Ингэж л та түүнийг ялна.Зөвхөн энэ тохиолдолд л таныг өөрийнхөө ивээн тэтгэгч байхыг зөвшөөрнө. Хилэнцийн ордын хүүхэд бүр багаасаа өөрийн нууцтай байдаг бөгөөд түүндээ хэнийг ч хутгалдуулах дургүй. Түүний хурц хараанаас ямар ч жижиг зүйл мултарч чадахгүй. Тэр хүүхэд гэр бүлийн доторх нууцыг их бага гэхгүй сайн мэдэж байдаг.
Энэ ордын хүүхдүүд насандаа ахадмаар ухаалаг байдаг. Өөр хүүхдүүдэд жил жилээр ухааруулах хэрэгтэй зүйлийг энэ ордын хүүхдүүд өөрөө бие даан ямар нэг зургаа дахь мэдрэмжээрээ дор нь сурч эзэмшдэг. Хилэнцийн ордын хүүхэд хайртай хүмүүсдээ маш их үнэнч байж өөрийгөө ч мартан зүтгэдэг. Харин түүнийг араар нь тавьсан хэн ч бай нэг хэсэгтээ эдгэрхээргүй хатгуулж хордох болно. Хилэнцийн ордынхны энэ занг сайн санаж яваарай. Энэ ордын хүүхдийг зөв голдрилд нь оруулахгүй бол маш их муу муухай суурь хуримлуулж болох их хэмжээний илүүдэл эрчимтэй байдаг.Иймд та энэ хүүхдийг бие бялдар, оюун санааны талаар ихээхэн ачаалалтай байлгаарай. Түүний асар их сониуч занг шинжлэх ухаан, уран зохиол, соёл урлаг, спортод татах хэрэгтэй. Хилэнцийн ордын хүүхдэд ирээдүйн мэргэжлийг нь сонгуулах гэж ялангуяа өөрийнхөө хүслээр болгох гэж хүчилж болохгүй. Харин та шинжлэх ухаан, урлаг соёлын олон салбарыг түүнд ойлгуулан таниулж сонголт хийхэд нь туслах нь зүйтэй. Сонголтыг тэд хийж өөртөө тохирох зүйлээ авч чадна.
Энэ ордын таны хүүхдийн илүүдэл эрчим хүч нулимс, хийрхэл нь хурц маргаанаар дамжин гадагшилна. Түүнийг загнаж, харааж,зүхэлгүй дэс дараалалтай тайлбарлан яагаад ингэж болохгүйг ойлгуулах замаар сэтгэл хөдлөлөө барьж чаддаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Хилэнцийн ордынхон мансууруулах зүйлд их дурламтгай байдаг болохоор энэ талаар сайтар харж хянаж цаг тухайд нь живэх аюулаас холдуулах нь зүйтэй. Энэ ордын хүүхдүүд Хэллоуны* баяр, аймшгийн болон зөгнөлт кинонд дуртай. Амьдралд тэд хэн байх нь хамаагүй зөвхөн сонгож авсан мэргэжлээрээ өөрийн хүч чадал, эр зоригоо дайчлан зорьсондоо хүрдэг зан чанар ухааныхаа хүчээр маш өндөрт гарч чадна. Харин таны үүрэг бол өөрийн биеийг үл хайрлан хайр, энэрэл , сайхан сэтгэлийн үлгэр дуурайллыг үзүүлж эдгээр зан төрхийг хүүхэддээ төлвшүүлэх явдал юм.

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 89
Мэлхийнүүд
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Зургаадугаар сарын 22 – Долдугаар сарын23/

Мэлхийн ордынхныг яаж таних вэ?

Мэлхийн ордынхны хамгийн дуртай цаг үе нь – сартай шөнө.Шөнө сарны мөнгөн туяанд л тэд өөрсдийн мөрөөдлийг мэдэрдэг. Сарны саруул туяа түүний хувирамтгай тогтворгүй ааштай зохицдог.Тув тунгалаг шөнөөр сэрүүхэн салхинд зогсоод та сарыг сайтар ажиглаарай. Та сарнаас мэлхийн ордынхны төрөлх чанар зан араншинтай адил олон зүйл олж харна. Сар заримдаа том тунгалаг дугуй тэгснээ тал, нарийхан бас хадуур шиг тэгснээ үүлний цаагуур орчихно. Мэлхийхний зан аашны хувирал нь сарны нөлөөгөөр татлага, түрлэгэнд автаж байдагтай холбоотой. Сар өөрөө хувирдаггүй ч хувирч байгаа юм шиг харагддаг юм. Мэлхийхний ааш яг л ийм байдаг.Хэдийгээр харьцуулашгүй эсрэг тэсрэг атлаа туяарч гийсэн зан ааш эцэст нь нэг л хүний ааль юм. Хэрэв та түүний хувирамтгай занг сайн мэдчих юм бол одоо ямар байдалтай байгааг нь мэдэхэд хүндрэл байхгүй ээ.
Түүний нэг том онцлог нь тачигнасан инээд юм.Мэлхийн ордынхныг инээж байхад инээдээ барих нь хэцүү хэрэг.Тэдний инээд хоёр зуун тахиа зэрэг донгодож байгаа юм шиг бөгөөд халигаж цалгиж байдаг.Хэрэв зочид гийчдийн дунд хэн нэг нь бүхнийг уруу татмаар сайхан инээж, ямар нэгэн гайхалтай түүхийг урнаар ярьж байгаа харагдвал энэ лав мэлхийн ордын хүн байж таарна. Мэлхийн ордынхноос илүү хошигнол, шоочлолын мэдрэмжтэй хүн олох хэцүү л болов уу. Тэдний хошигнол хэзээ ч хуурамч, бүдүүлэг, тэнэглэл байдаггүй учир нь сэтгэлийн гүнээс гарсан байдаг юм.
Мэлхийн ордынхон алдар хүндийн гэрэл гэгээнд ч өөрийгөө чөлөөтэй авч явдаг.Тэд арслангыхан шиг хоосон жүжиглэхгүй хүмүүсийн анхаарал халамжийг нэг их анзаарахгүй.Мэлхийнхэн хэзээ ч алдар нэр хөөцөлддөггүй /ер нь юу ч хөөцөлдөхгүй/ харин үр шимийг нь дуртайяа хүртдэг.Таныг мэлхийн ордынхны хачин аашны гэрч гэвэл магад атаархахгүй юм байна.Тэд зөвхөн өөрийгөө сэтгэлийн гүн дарамтанд оруулаад зогсохгүй эргэн тойрныхноо ч сэтгэлийн хямралд оруулдаг.Гутранги үзэл-мэлхийхний зан чанарын гол шинж бөгөөд тэд яаж ийгээд л ийм байдалд орчихдог.
Мэлхийнхэн хэзээ ч матрын нулимас унагадаггүй хүмүүс юм.Тэдний нулимас жинхэнэ энхрийхэн сэтгэлийх нь гүнээс , зүрхнийх нь угаас урсдаг юм. Тэднийг болгоомжгүй үг болон харцаар гомдооно гэдэг амаргүй. Гомдчих юм бол дүнсийгээд дуугаа хураачихдаг бөгөөд энэ үед нь ямар ч аргаар гомдлыг нь мартуулахад хэцүү байдаг. Заримдаа хилэнцийхэн шиг өшөө авах бодлоо нууж явах магадлалтай. Хилэнцийхэн аюулыг үзэн ядаж байдаг бол Мэлхийнхэн өшөөгөө нууцаар авдаг.
Мэлхийнхэн гомдохоороо өөрийгөө ч мэдэхгүй болж амьд амьтны шинжээ алдаж захиа болон утасны дуудлагад ч хариу өгөхгүй. Мэлхийн ордынхны өөр нэг хэцүү чанар нь ямар ч шалтгаангүй хурц зан бүр уур хилэн гаргах явдал юм. Хэнд нь мэдэгдэхгүй бараг л бүх дэлхийг үзэн ядаж байгаа юм шиг байдаг. Хажуугаар өнгөрөхдөө бүдүүлгээр асуултанд хариулж байгаа хүн , эсвэл нэг ширээний анд , таны гуйлтанд уриалгахан хандаагүй тэр хүн- бүгд мэлхийн ордынхон юм.Энэ мөчид тэр, бүх хүнийг, бүх дэлхийг үзэн ядаж байдаг. Азаар энэ бүхнээ удаан хадгалж чаддаггүй юм. Сарны ааш хувирхад Мэлхийнхэн дагаж муудна.
Мэлхийн ордын хүмүүс хоёр янз байдаг юм. Нэг дэхь хэсэг нь гоёмсог дугуй нүүртэй булбарай арьстай инээд алдсан том амтай, хүүхэд шиг царайтай. Хоёр дахь хэсэг нь түгээмэл төрхтэй байдаг.Тэд бусадтай андуурмааргүй өвөрмөц хүмүүс юм.Том нүүртэй өргөн шанаатай, хөмсөгний дээд яс товгор дугуй, хөмсөг нь ойрхон байдаг ба духан дахь үрчлээ нь нэг тодорч нэг илэрч харагдах нь царайг нь бага зэрэг эвддэг ч ихээхэн өвөрмөц содон байдаг.Заримдаа хоёр төрхийг хоёуланг нь хадгалсан хүмүүс байдаг ч та ямар ч үед сарны ивээлд байдаг хүмүүсийг алдаагүй таньж болно.
Мэлхийн ордынхон ихэвчлэн туранхай ясархаг байдаг боловч хаяахан тарган хүмүүс тааралдана. Гар хөл нь их биенээсээ урт, мөр өргөн, гарын хуруунууд нь эсвэл бүр богинохон эсвэл бүр урт байх тохиолдол бий. Цээжин бие нь доод биенээсээ өргөн байдаг. Мэлхийн ордын эмэгтэйчүүд бас хоёр янзын төрхтэй байдаг.Биеийн тарган туранхайгаасаа хамааралгүй эсвэл их том хөхтэй эсвэл жижигхэн хөхтэй байдаг./ дунд зэргийн байдаггүй/ Мэлхийн ордын эмэгтэйчүүдийг үүгээр нь алдахгүй таньж болдог. Мэлхийн ордынхны царай тод ялгарч байдаг.Тэдний нүүрэн дээр хэдэн арван сэтгэл хөдлөл илэрч байдаг.
Мэлхийн ордынхон толь, камерт их сайхан харагддаг бөгөөд хүний сэтгэл санааг сайн илэрхийлж үүгээрээ санаа бодлоо эргэн тойрныхоо хүмүүст хүргэх чадвартай байдаг. Ийм ч болохоороо тэд өнгөрсөн түүх , хуучны зүйлстэй холбоотой байдаг. Тэд өөрийн өвөг дээдсийнхээ түүхийг сонирхохоосоо илүүтэй улсынхаа түүхийг сонирхдог . Мэлхийн ордынхон хуучны эртний зүйл цуглуулах дуртай. Мэлхийн ордынхон ямар ч нууцыг сайн хадгална. Тэд өөрийн дотоод сэтгэл, бусдын зовлонг мэдрэх чадвараараа олон хүний сэтгэлийн зовлонг хуваалцаж байдаг.
Мэлхийнхэн зовлон жаргал, хүсэл мөрөөдөл, нандин бодлоо хуваалцах гэсэн хүмүүсийг анхааралтай сонсож чин сэтгэлээсээ хайрладаг. Жинхэнэ мэлхийн ордынхныг сайн танья гэвэл түүний үйл хөдлөлийг сайн ажиглаарай. Мэлхийнхэн ямар нэгэн юмны учиг сэжүүрийг олчихвол та түүнээс яагаад ч салгаж чадахгүй. Дор хаяж тэр зүйлээ золиосолж байж сална. Мэлхийнхэн гэдэг ийм л хүмүүс юм. Өөрт нь үнэ цэнэтэй найз нөхөд, эд юмс, ажил төрлөөс нь яагаад ч салгаж чадахгүй.
Ямар нэгэн юм руу анхаарлаа хандуулсан Мэлхийхнийг харахад маш сонин байдаг. Энэ сонин бодгал өөрийн онилсон зүйлдээ хэзээ ч чигээрээ очдоггүй, нүдээ үл салган тойрч тойрч очдог. Хэрэв нөгөө “нүдээ унагасан” зүйлрүү нь өөр нэгэн чиглэх юмуу зодолдох гэвэл Мэлхийнхэн шууд давхиж хүрээд хамгаалдаг юм байна.Мэлхийн ордынхны биеэ авч яваа байдал өөрийнх нь амидайтай/ мэлхийтэй/ яг адилхан. Мэлхийн ордынхон өмнөө ямар нэгэн зорилго тавьсан ч гэсэн хэзээ ч түүндээ шууд очихгүй.Тэд тэндээ эргэлдээд огт өөр юм хийх гэж байгаа дүр үзүүлэнгээ байдлыг сайтар ажигладаг.Харин хэн нэгэн түүнд саад болж болзошгүйг мэдвэл дор нь хийж очоод өөрийнхөө хийх ёстой зүйлээ гүйцээж өрсөлдөгчийнхээ хамрыг тас цохиод өгнө.
Өгөөмөр тусч зан энэ ордынхонд байхгүй гэж хэлж болохгүй. Харин ч тэд бусдад ямагт тусалж байдаг.Гэхдээ туслахын өмнө өөр хэн нэгэн туслалцаа хэрэгтэй байгаа хүнд туслах эсэхийг сайн ажиглан хүлээнэ. Эцэст нь хэн ч байхгүй тохиолдолд л тэр тусална.Тэд мөнгө цагаа дэмий юманд үрдэггүй хүмүүсийн нэг билээ.
Тэд өгөөмөр сайхан сэтгэлтэй тусч хүмүүс юм. Ямар ч байсан тэр харсаар байж хэн нэгнийг живүүлчихгүй. Мэлхийн ордынхныг харангуут юу хийх гэж байгааг нь шууд мэдэх бэрх байдаг. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа тохиолдож болох нөхцөлийг урьдчилан тооцоолоод сайн муу аль алийг нь авч үздэг. Ийм болохоор тэдний ажил амжилтгүй болно гэж бараг л байхгүй, аж ахуйн салбарын ажлууд ч бүтэмж сайтай байдаг. Тоглоомонд дуртай биш ч алдах нь ховор, харин алдах юм бол сэтгэлээр унаж өөрийгөө азгүйд тооцдог. Мэлхийнхэн золгүй явдал тохиолдсон дор нь олс шүүрч авдаг хүмүүс биш.Тэд нар шалдаа буусан байдлаасаа гарч чадахгүй удах нь бий.
Мэлхийн ордынхон эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй өөрийн гэр оронд их хайртай,түүнийгээ эртний тавилгынхаа өмнө онгод нь орж унадаг тийм ариун зүйлс шигээ л үздэг. Мэлхийнхэний хувьд гэр орон гэдэг тайвшрал, тав тухыг олгодог зүйл юм. Тэд дэлхийн талаар явж үзээд ч гэр орон шигээ тийм аз жаргалтай байх газар олохгүй. Завшаан тохиолдвол хол яваад ирсэн Мэлхийнхний царайг нэг хараарай. Түүний нүүрэн дээр бахархал ,шүтлэг хоёр л бичээстэй байх бий.
Мэлхийн ордынхон хичнээн баян, дур булаам байвч энэ нь тэдэнд тав тухыг өгөхгүй. Болоогүй, ирээгүй байлаа ч тохиолдож болох зовлон зүдгүүр , сүйрэл түүнийг мөнхөд зовоон тарчлааж байдаг. Ихэнх мэлхийн ордын хүн орон дороо ч юмуу бараа хадгалдаг газраа асар их лаазалсан мах хадгалдаг. Итгэхгүй байна уу? Өөрсдөө хараад итгэхгүй юү дээ. Бас хэд хэдэн банканд 30 жилийн хугацаатай хадгаламжтай байдаг.Аль эртний тохиолдсон өлсгөлөн, /энэ тухай тэр зөвхөн сонссон/ тэр ямар нэгэн золгүй явдлаас зовлон багатай гарах арга бол түүнд эртнээс бэлтгэж бэлэн байх явдал гэж боддог. Мэлхийн ордын хүмүүс усанд их дуртай байдаг. Хэрэв сайн ажиглавал тэд усанд сэлдэггүй, усны цанаар ч явдаггүй байлаа гэхэд дор хаяж живдэггүй дугуйгаар усанд хөвж явах байх. Тэднийг завь, усан онгоц, гоё сайхан лимузенээс сонголт хий гэвэл гав ганцаар өөртэйгээ байж болохыг нь бодож жижигхэн ч хамаагүй усан онгоцыг л сонгоно. Мэлхийхнийг далай тэнгисийн мандал дахь саранд гялалзах усан зам тайвшруулна. Өөрийнхөө хувийн тэнгисийн зогсоол дээр ирж зогсож байгаа мэлхийхнийг ертөнцөд хамгийн азтай хүнд тооцож болно.
Мэлхийнхэн гайхалтай мэдрэмжтэй хүмүүс юм. Хайхрамжгүй байдал, гутрал, зүдрэл тэднийг хэвтэрт оруулдаг бол хөгжөөн цэнгээн эмчилдэг. Тэдний аз жаргал, эрүүл мэнд , эд хөрөнгөнд ямар нэгэн аюул учирвал Мэлхийнхэн сэтгэлээр унаж бие нь муудах / заримдаа бүр хүнд өвчин тусдаг/ томоохон алдагдалд орохоор буруу тооцоо хийх зэргээр самгарддаг.Зарим азгүй явдлыг мэлхийн ордынхон өөрөө өөртөө авчирдаг гэж зоригтой хэлж болно.
Мэлхийн ордынхоны цээж, хөх, бөөр ,давсаг гэх мэт эрхтэнүүд нь эмзэг, арьсны өвчнүүдээр ихэвчлэн өвчлөмтгий байдаг. Толгой нүүр, гэдэс дотор, хоол боловсруулах эрхтний өвчнөөр бага өвчилдөг. Мэлхийн ордынхон яр шархны өвчнөөр ердөө өвддөггүй юм байна.Тэд илүүтэй их хошин зантай, сэргэлэн цовоо байж урт насалдаг байна.
Өөр ямар ч ордын хүмүүс Мэлхийнхэн шиг сэтгэл санааны хямралаас болж тэгж их өвддөггүй. Хар нулимс, бодол санаа хүнийг өвчлүүлж, өөдрөг бодол баяр баясгалан гайхалтай зорилгод хүргэдэг юм. Энэ ордын хүмүүс дээрхи сануулгыг үргэлж бодож явах хэрэгтэй. Ихэнх мэлхийнхэн аугаа цэцэрлэгчид байдаг.Үүнээсээ нэг их дутахааргүйгээр банкныхаа тооцоог аригладаг. Мэлхийн ордынхон мөнгөтэй хүмүүс байдаг.Хэрэгцээ тохиолдоход мөнгөгүй байна гэж үгүй. Өөрийгөө дампуурсан гэж бусдад итгүүлсэн байлаа ч шаардлагатай үед хэрэглэх хэдэн арван мянган төгрөг байж л байдаг. Жинхэнэ мэлхийн ордынхонд энэ нь хуурамч сүйрэл юм. Өөрийн хамгийн хайртай хүмүүстэйгээ хэзээ ч мөнгөө хуваалцахад бэлэн байдаг.
Мэлхийн ордынхон ховдог хүмүүс байдаг. Тэдний хөргөгч юмуу хоол ундныхаа зүйлийг хадгалдаг сав нь хэтэрхий дүүрэн байснаас эвдэрхэд хүрдэг./ Энэ нь маргаашын хүнсний төлөө зоволтгүйн баталгаа болдог/ Хоол хүнсний тухай яриа тэдний сэтгэлийг баясгаж тэр ч байтугай царай нь гэрэлтэнэ. Өлсгөлөнгийн тухай юмуу өлссөн хүмүүс түүнд хандаж зовлонгоо тоочихыг Мэлхийнхэн сонсож чаддаггүй. Хоол хүнсний зүйлийг тэр хаяж тэвчдэггүй. Хэрэв та түүнийг гайхахад хүргэхийг хүсдэггүй л бол түүний дэргэд дээрх зүйлийг битгий хийгээрэй.
Мэлхийн ордынхон эрэгтэй, эмэгтэй гэхээсээ үл хамааран эцэг эхийн элбэрэл сайтай хүмүүс юм.Тэд хүүхдээ дулаан хувцаслаж, сайн хооллож байхыг хичээн хамгийн сайн сайхнаар ханддаг.Тэдний амьдралын хамгийн сул тал нь хүүхэд, хоол, мөнгөний аль нь чухал болохыг хэлэхэд бэрх байдаг. Амьдралын элдэв таагүй явдлаас тэд ухамсартайгаар зугтаж эмзэг нарийн, амархан шархалдаг сэтгэлээ хатуу хуягладаг юм. Тэдний дуртай өнгө нь цагаан, алтлаг шар,мөнгөлөг өнгө / сарны туяа/, бас цайвар ногоон, хөх ягаан, голт борын өнгүүд байдаг.

Мэлхийн ордод төрсөн алдартнууд

Луй Армстронг Нельсон Рокфеллер
Ингмар Бергман Ринго Старр
Генрих YIII Игорь Стравинский
Жан Кокта Эрнест Хемингуэй
Джина Лоллобриджида Юлий Цезарь
Марсель Пруст Марк Шагалло
Рембрандт

Мэлхийн ордын эрэгтэй
Энэ ордынхон анх уулзангуут л сэтгэлээ нээчихдэг хүмүүс биш юм.Тэр ч байтугай сайн найз нөхөд нь ч тусгайлан олон зүйл мэдэхгүй.Түүнийг жинхэнээсээ танья гэвэл нэлээд хэдэн кг давс хамт идэх хэрэгтэй. Тэд нэг болохоор хөнгөмсөг найдваргүй, тэгснээ итгэл найдвар даадаг мэдрэмжтэй байдаг. Ямар ч шалтгаангүйгээр духных нь гүн үрчлээ арилан царай нь гэрэлтэн инээмсэглэлээр бялхана. Уймраа сэтгэл дундуур байсанаа ялдамхан сайхан болж, хурмын дараа хөөрч хөхөрнө.Түүнд хэцүү байхад нь та очиж аргадан муу зүйлээс нь холдуулахыг оролдоно.Ийм үед тэр байдлыг чинь ямар ч урьдчилсан мэдээлэлгүйгээр тааж мэднэ.Тэд нарын хэвийн хэмжээнээс ч илүү болгоомжтой, дүнсгэр зан эргэн тойрныхноо ч шалд нь буулгана. Сэтгэл нь романтик ч гэлээ жигтэй, ухаалаг туршлагатай хүмүүс байдаг.Товчхон хэлэхэд эдгээр хүмүүст хүний хамгийн олон янзын эсрэг тэсрэг шинж чанар цогцолсон байдаг.
Мэлхийн ордын эрэгтэй хүмүүсийн тухай ярингаа тэдний ааш зан сарны нөлөөгөөр хувирч түүний нөлөө хүчин дор байдгийг дахин хэлье. Гаднаас нь харахад мэлхийн ордын эрэгтэй бүдүүлэг, хүйтэн хөндий хүн мэт боловч түүний энхрий зөөлөн зүрхэнд сайхан сэтгэл, зөөлөн аашны зай хэзээ ч олдоно.
Мэлхийн ордынхон их гомдомтгой. Ийм үедээ дуугаа хураачихаад зовлондоо шаналж сууна. Энэ нь танд байж болох хугацаанаас арай л урт юм шиг санагдаж магадгүй. Хэдэн цагын дараа тэр дахиад л улаа бутарсан баяртай царайтай явж та ч түүн рүү баяртайгаар очих болно. Харамсалтай нь мэлхийн ордын эрчүүд заримдаа яасан нь мэдэгдэхгүй гуниглаж , танд дэргэд нь баймааргүй хэцүү болж магадгүй. Хачин тэнэглэл нь удалгүй баяр баясгалангаар солигдон та түүнтэйгээ хамт баяртай байж байх болно. Энэхүү ааш зангийн хувиралын шанг хэн ч хүртэж болох бөгөөд хэрэв та өөрийнхөө хань болгохоор мэлхийн ордын хүнийг сонгосон бол тэвчихээс өөр аргагүй.
Бас өөр юм бий. Ихээр дүнсийлгэн гутралд оруулдаг зүйл мэлхийн ордынхны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлээ тухайлбал: таныг алдахаас айсан үед нь ажиглагдана.Тэр таныг ганцхан түүнд заяагдсан бас нөхөртөө ухаангүй хайртай гэж бодож хязгааргүй аз жаргалтай байдаг. Хайр гэдэг үг түүний сэтгэлийн сэргээш юм.
Мэлхийн ордын эрэгтэй урьдчилан хэлэх аргагүй, түүний үйл ажиллагаа дандаа эмх цэгцтэй байдаггүй. Та мэлхийн ордын нөхөртэйгээ сарны туяан дор суугаад дуртай шүлгээ уншиж байна гээд боддоо.Та нүдээ анин түүнийхээ мөрийг дэрлээд хайрын дуулал сонсоно гэж бодож байсныхаа оронд доорхи шүлгийг сонсож болно.Үүнд:
Эрт урьдын тэр нэгэн цагт
Энгүй мэргэн цэцэн эр
Сондортох модон дунд зугаалж яваад
Сондгойрсон мөчирт нүдээ зүсүүлчихэв
Гайхалтай ухаантай тэр хүмүүн
Ганц ч үг дуугараагүй ч
Дараагийн бутыг өнгөрч явахдаа
Дахиад л нүдээ хоёр дахиа уруулчихав … гэх мэт. Үүнийг сонсоод: таны саяхан хөөрсөн сэтгэл арчих мэт арилна.Танд гомдолтой байхад тэр зөвхөн л хошигножээ. Одоо жаахан өгүүлэмжтэй таны амьдралын чухал асуудлуудын нэг мөнгөний тухай ярилцая. Мэлхийн ордынхон хүүхэд байхаасаа л мөнгөнд онцгой анхаарч байдаг.Түүний зүрхэнд тантай өрсөлдөж чадах ганц зүйл бол мөнгө.
Мэлхийн ордынхныг харамч гэхээргүй ч бас үрэлгэн бус. Мөнгө төгрөг, карт , түрийвч дүүрэн байх нь бусад зүйлүүдээс илүү сэтгэлийг нь эзэмддэг.Тэд хичнээн их мөнгөтэй байлаа ч баян тарганаараа гайхуулдаггүй. Харин ч эсэргээр ядуу зүдүү царайлдаг. Удалгүй та мэлхийн ордын нөхрийн чинь хадгаламжин дахь мөнгө таныхаас хоёр дахин их биш бүр арав дахин их байгааг нь мэдэх болно. Дээрх зүйлийг уншаад та сэтгэлээр унаж тийм харамч, хахир хүнтэй өөрийнхөө амьдралыг холбох хэрэгүй юм байна гэж бодож байгаа биз дээ. Хурдан түргэн шийдвэр гаргахгүй байхыг танаас гуйя. Мэлхийнхэн үнэтэй зүйлийг өндрөөр үнэлж чаддаг бөгөөд амьдралд тэд “ хямдхан юм худалдаад авчихаар баян хүн би биш л”гэдэг зарчим баримталдаг хүмүүс юм.
Тэд нар хямдхан цайны газар юухан хээхнээр хооллодоггүй харин үнэтэй сайн хоол, үзвэр үйлчилгээтэй газар дуртайяа орно.Тэр танд драпан пальто авч өгөхийн оронд булган пальто авч өгөхдөө нарийлахгүй. Энэ үнэтэй зүйл удаан эдэлгээтэй нь түүнд сонин байгаа биз дээ. Тэгэхлээр та Мэлхийнхэн үнэтэй удаан эдэлгээтэй, сайн зүйлд гар татдагүйд нь үнэмшив үү? Мэлхийнхэнд сайн зүйл байгаа нь харагдлаа шүү дээ. Хэрэв та зураач, хөгжимчин Мэлхийнхэнтэй танил бол түүний толгойд ганц нэгхэн том санаа байгаа гэж битгий бодоорой.Мэлхийн ордын хүмүүс жүжигчний их авьяастай. Тэд нэг зүйлийг барьж авч сэтгэлээ өгсөн бол гайхалтай өндөрлөгт хүрч чадна.Гагцхүү зураач Мэлхийнхэн зургаа хүнд бэлэглэх нь ховор.Тэгээд ч Мэлхийнхэн өндөр хэмжээний зураач байдаг болохоор тэдний зургийг хүмүүс дуртайяа худалдаж авдаг.
Мэлхийн ордын эрэгтэй спорт хувцас сонирхдоггүй харин үнэтэй дэлгүүрийн сайн костьюм өмсөх дуртай байдаг. Цаг зуурын санхүүгийн бэрхшээлтэй /үүрдийнх гэж тэдэнд байхгүй/ үед ч Мэлхийнхэн гялалзсан гуталтай цардмал захтай цамцтай явдагаа алдахгүй. Одоо хамгийн хэцүү асуудал болох гэр бүлийн талаар ярилцая.
Танд бурханы авралаар эмэгтэй хүнийг ойлгож хүлээж авдаг хадам таараасай. Та мэлхийн ордын хүний эхнэр болсон бол хадмаа халамжлах янз бүрийн асуудал тавигдана. Тэд таныг байнга ээжтэйгээ адилтган үзэж гэрээ эцэг эхийнхээ гэртэй зүйрлэдэг юм. Мэлхийн ордынхон төрөлхийн гэрсэг нэгэн, тэрээр хүүхэд насандаа олсон хайр энэрэл, дулаан бүлээн уур амьсгалыг таниас ч бас шаардаж хүлээнэ.Түүнийхээр хоёр хийлийг амьдрал юм гэхэд нэгдүгээрх нь та байх болно. Та гэр орноо авч явах ,хоол унд бэлтгэхдээ хэнээс ч илүү юм шиг л байгаарай.
Мэлхийн ордын эрчүүд өөрсдөө маш сайн хоол хийдэг.Ялангуяа ховор, баяр ёслолын хоолнуудыг сайн хийнэ. Ер нь бол мэлхийн ордынхон хүн ажиглахааргүй жижиг зүйлийг ч ажигладаг нарийн мэдрэмж хараатай хүмүүс. Тэд зочиддоо өөрийн цуглуулгыг үзүүлж, эмэгтэйчүүдэд эелдэг найртай байж чадна.
Мэлхийн ордынхон өөрийн үр удам , өвөг дээдсээ хүндэлж шүтэж явдаг. Өвөг дээдсээсээ өвлөгдөж хадгалагдаж ирсэн хуучны эд юмсаараа бахархаж байдаг нь тэдгээр юмс түүх, мөнгөтэй холбоотой байдагтай холбоотой юм. Тэд эхнэртээ өндөр шаардлага тавьдаг болохоор ханиа сонгохдоо нэлээд цаг зардаг. Мэлхийн ордынхон алдаа гаргахаас их айдаг болохоор тохироогүй амьдрал түүнийг олон жилийн гуниг гутралд оруулдаг.Тэд нэгэнт сонголт хийчихвэл таныг тэнгэрт хүртэл өргөн бэлэг сэлтээр дарж эхэлнэ.Тэд тантай хамт байснаараа өөрөөсөө бусдыг танаас холдуулана, гэвч та үүнд харамсаад хэрэггүй.
Мэлхийн ордын эрчүүд эцгийн хувьд сайн эцэг гэдгээр нь олон эхчүүд бахархаж байдаг. Түүнээс гадна тэд хязгааргүй тэвчээртэй , өөрийнхөө ойр дотны бүх хүмүүсийн жаргал зовлон , ажил хэргийг ойлгож мэдэж байдаг. Мэлхийн ордын эцгүүд хөвгүүдээрээ бахархаж, охидуудаараа гайхуулдаг.Шилжилтийн насныхаа үед хүүхдүүд нь эцэг эхээсээ хөндийрч хэцүү болох цагт жаахан яривагтай асуудал гарч болзошгүй.Хүүхдүүд чөлөөтэй байдлыг хүсэж байхад эцэг мэлхий жаахан албадах гээд байдаг.Эцэст нь ухаалаг байдал нь дийлж мэлхийн ордынхон сэтгэл нь тайвшран дараа нь хүүхдүүдийнхээ хажуугаар ач, зээтэй болно. Энэ нь юу юунаас илүү сайхан жаргал болно.
Тантай амьдарья гэж хүсэлт тавихаас нь өмнө сэтгэлийг нь өөртөө яаж татах вэ? Хоёр арга байна. Нэгдүгээрт: Эргэн тойронд тантай суух хүсэлтэй олон эрэгтэй байгаа болохоор бодлоо өөрчилж болох байх гэж ойлгуулах. Мэлхийнхэн олсон олзоо өөр хүнд өгөхийг зөвшөөрнө гэж үү?
Хоёрдугаар арга бол “ оюун санааны” арга байна. Хөгжим, яруу найраг, цэцэг, сайхан хувцас,үнэтэй сүрчиг / нэг их хурц биш үнэртэй/ , зөөлөн эелдэг харьцаа, энхрий дотно байх, сайхан хоолтой тусгайлан зассан өрөө зэрэг нь танд мэлхийнхнийг өөрийн болгоход туслана.Энэ нилээд хугацаа шаардах арга боловч эрсдэл багатай байж магадгүй ээ. Эхнэр болонгуутаа хуучин хувцасыг нь хаяхыг завдах хэрэггүй. Эдгээр нь түүнд сургууль онц дүнтэй төгссөн дипломтой нь дүйхүйц байж ч магадгүй. Энэ бүхнийг нь өөрөөс нь илүү тордож хямгадаж арчлаарай. Үүнийхээ хариуд та бүх насаараа түүнд хайрлагдах болно. Хайрлуулж байгаа эмэгтэй хүнээс илүү сайхан хүн хаана байх билээ.

Мэлхийн ордын эмэгтэй

Танилцсаны дараа та энэ чинь хэн бэ? гэж итгэж ядах болно. Энхрий зөөлөн охин уу? Эсвэл хэнд ч итгэдэггүй зэрлэг амьтан уу? гэж асууна.Та хичнээн олон жил өнгөрсөн хойно ч энэ асуултандаа хариу олохгүй л байх болов уу. Үнэндээ бол аль аль нь мэлхийн ордын эмэгтэйд бий л дээ.Тэд жаахан “галзуувтар”, нөгөө талаар дүнсгэр бодол санааны аугаа далай тэнгистэй байдаг. Өөрийнхөө хайрын шинж чанарт нэвтэрье гэвэл мэлхийн ордын амрагтайгаа сарны гэрэлд гол юмуу далай тэнгисийн эргээр зугаалаарай. Сарны гэрэлд л түүний бүх сайхан чанар илэрнэ. Тэрбээр танд өөр ертөнцийн бүсгүй шиг, газар дэлхийгээс салангид, илбэчин ховсчин шиг харагдаж дуу хоолой нь хүртэл хачин сайхан сонсогдоно.
Их романтик мөртлөө мэлхийн ордын эмэгтэйчүүд их туршлагатай хүмүүс байдаг. Гэрийнх нь номын сангийн номнуудыг эргүүлэнгээ та дугтуйтай мөнгө, зээллэгийн том дэвсгэрт хуудаснууд завсраас нь олно. Мөнгө цаас дүүргэсэн хайрцагнууд нуусан байх нь бий. Мөнгө төгрөг бол түүний дуртай сэдэв юм.
Мэлхийн ордын эмэгтэйгээс өөр ямар ч эмэгтэй таны банкны мөнгийг сонирхохгүй.Харин та энэ сонирхлыг нь ямар нэгэн үнэт эдлэл юмуу гоё хувцас авах гэж боддог ихэнхи эмэгтэйчүүдийн сонирхолтой андуурах хэрэггүй.Тэднийг энэ асуудал тэгтэл их зовоодоггүй.Харин эсрэгээр нь тэд таны баялгыг аривжуулах сайхан зөвлөгөө өгөөд зогсохгүй бодит ажлаараа дэмжих болно.
Мэлхийн ордын эмэгтэйчүүд хоёр янз байдаг.Нэгдэх нь зөөлөн эелдэг эмэгтэй хүний жинхэнэ намба төрхтэй, тэсвэр хатуужилтай даруу төлөв мэт наалинхай зантай байдаг. Та түүнтэй ухаалгаар ойртох хүсэлтэй байгаа бол дээрхи шинжүүдийг авч үзээрэй. Хэрэв та танилцаад удаагүй тэр эмэгтэйтэй яаж харьцахаа тодорхойлоогүй байгаа бол таныг өөрөөсөө холдуулах зүйл гарч магадгүй.Тиймэрхүү эмэгтэйд таны хандлага юу ч биш. Хэрэв мэлхийн ордын эмэгтэйн сэтгэл тань руу хандсан бол энэ хандлага насан туршынх гэдгийг бүү мартаарай. Тийм бүсгүйчүүдийн гараас гарна гэвэл та эрүүл мэнд , эд баялагаасаа салж байж холдоно. Азаар мэлхийн ордын иймэрхүү эмэгтэйчүүд ховорхон байдаг.
Мэлхийн ордын эмэгтэйг сонгосон сонголтоо дуусгаад ханилахаар шийдсэн таны амьдралыг элдэв бэрхшээлгүй байлгахад хэрэг болох хэд хэдэн замыг бодож үзье. Энэ нь гурван янз байна.Үүнд: шүүмжлэхгүй, элэглэж дооглохгүй, голохгүй байгаарай. Мөн тэдний эцэг эх ялангуяа эхийг нь их хүндлээрэй. Та эхнэрийнхээ дэргэд хадмуудыгаа шоглосон хошин яриа хэзээ ч битгий яриарай.Энэ нь тэднийг үхтэл нь шархдуулна.Мэлхийн ордын эхнэрийн тэмдэглэлийн дэвтэрийг хэзээ ч уншиж болохгүй. Учир нь мэлхийн ордын эмэгтэйд хэнтэй ч хуваалцдаггүй нууц заавал байдаг юм.
Мэлхийн ордын эмэгтэйчүүд байнга янз бүрийн юманд зовж байдаг.Тэдгээр нь: тэр царай муутай ч юм шиг,танд тохирохгүй ч юм шиг гэх мэт. Тиймд эхнэртээ та нөгөө талаас нь ойлголт өгөх хэрэгтэй.Та түүнийг их сайхан байгааг /бүхнээс илүү/ түүнд ямар их хайртайгаа өдөрт 20 удаа хэлсэн ч болно.
Мэлхийн ордын эмэгтэйн толгойд гэнэт нэг өдөр өөрийгөө их муу тогооч юм гэсэн бодол орж ирж магадгүй.Гэтэл үнэн хэрэгтээ тэд энэ талаар париж тогоочоос дутахгүй байдаг. Мэлхийн ордын эхнэрийн хувьд гал тогооны өрөө нь хүүхдийн өрөөний дараа орох хамгийн дуртай өрөө нь юм. Эрчүүд / хуучны уламжлалт үзэлтэй/ тэдний энэ гайхамшигт чанарыг үнэлдэг юм. Мэлхийн ордын эмэгтэйчүүд гайхалтай сэтгэл хөдлөмтгий, иймээс та түүнд үнэн сэтгэлээсээ бус хандаж байгаа бол эртхэн больж өөр хос хайсан чинь дээр байх. Түүнтэй хөнгөмсөгөөр сээтэгнэхийг бодох хэрэггүй.Энэ нь түүний эмзэгхэн зүрхийг шархлуулж удаан хугацааны турш тэд энэ зовлонгоосоо салж чадахгүй.
Тэд таны чин сэтгэлийн хайр халамжийг амтлах л юм бол үүрд таныхаараа үлдэх болно.Мэлхийн ордынхон төрөлхийн өмчлөмтгий хүмүүс болохоор ямар нэгэн юмыг өөрсдийнх нь гээд бодчихвол түүнийгээ хэнд ч өгөхгүй. Тэд найз нөхдийнхөө дунд онцгой ялгарч харагддаггүй. Мэлхийн ордын эмэгтэйг харамч гэж болохгүй харин арвич хямгач хүмүүс гэж болно. Түүний эд юмсын дотор арав, арван тав, бараг хорин жил хэрэглээгүй зүйлс бөөн бөөнөөрөө байдаг. Хэрэв та энэ тухай нь түүнд хэлвэл эдгээр зүйлс маш их хэрэгтэй зүйлс тэгээд одоо биш гэхэд хожим хэрэгтэй гэж хэлнэ.
Мэлхийн ордын эмэгтэйд урд үеийнхнээр ч зогсохгүй элэнц хуланц өвөг дээдсийн үеийн зүйл ч үнэ цэнэтэй байдаг.Энэ бүхнийг тэр нүдний цөцгий мэт хайрлан хадгалдаг юм. Мэлхийн ордынхныг амьдралын талбарт дайчин гэж нэрлэмээргүй. Ямар нэгэн юм хүслээр нь болохгүй бол тэр чимээгүйхэн уйлан үйл явдал аяндаа хэвэндээ орохыг тэвчээртэйгээр хүлээнэ. Тэвчээртэй байдаг нь сайн чанаруудынх нь нэгэн билээ.
Хэрэв таны мэлхийн ордын эхнэр уйтгартай байгаа бол хүнд бодлоос нь салгаж түүнд хайртайгаа хэлээрэй. Энэ ордынхон анхаарал, хайр,эелдэг зөөлөн байдлыг үнэлдэг. Тэд заримдаа зориудаар зовлонтой байдал эсгэж танаар илүүлж таалуулж хайрлуулахыг хүсдэг.
Мэлхийн ордын эмэгтэй хайртай хүмүүсийнхээ төлөө юугаа ч гаргуунд гаргаж чадна.Аюул тулгарсан үед тэд жирийн үед бодохоосоо ч айдаг баатарлаг үйлсийг ойр дотныхоныхоо төлөө хийж чаддаг.Хүнд хэцүү үед таны мэлхийн ордын амраг өөрийг чинь орхихгүйгээр барахгүй жинхэнэ өмөг түшиг болно. Мэлхийн ордын эх хүүхдүүдээ энхрийлж бүүвэйлж,тэвэрч тайвшруулах зэргээр бүх талаар дэмждэг.
Тэд үлгэр жишээ эх байдаг нь санамсаргүй зүйл биш, учир нь тэднийг эхийн элбэрэлт од ивээдэг юм. Мэлхийн ордын эмэгтэй эх болонгуутаа таныг хоёрдугаарт тавьж тоохгүй байх шиг байдаг. Гэхдээ удалгүй байдал тэгширч таныг анхааран халамжлах болно.Өөрийн хэтэрхий их хайраараа мэлхийн ордын эх хүүхдүүдээ хувиа бодсон хүн болгодог.Тийм хүүхдүүд төрөлх үүрээ орхисны дараа амьдралын хэцүү асуудлуудыг илүү хүндээр мэдэрч тэдгээрийг даван туулах хүч зориг мөхөсдсөнөөс эхийнхээ далавчин дор нуугддаг.
Мэлхийн ордын эхчүүд их хартай байдаг болохоор хүүхдүүдээ удаан хугацаанд өөрийн өвөр, хайр халамжнаас гаргахгүй байдаг бөгөөд тэднийхээ сонгосон эрэгтэй эмэгтэй хүмүүсийг өөрсдөд нь таарч тохирохгүй гэж голдог. Иймэрхүү хэтэрхий хайр анхаарал хүүхдэд аз жаргал авчрахгүй. Ийм зүйлийг засаж задруулахад хэцүү байдаг. Мэлхийн ордын эмэгтэйчүүд бүх сэтгэл зүрхээ нөхөр хүүхдүүддээ өгч хариуд нь өөрийгөө хайрлуулах гэж хүлээдэг.
Мэлхийн ордын хүүхэд

Урьд ярьсан зүйлийг хожим гайхахгүйн тулд сануулахын хамт таны хүүхдийн ааш та түүний живхийг солихоос ч хурдан, хурдан өөрчлөгдөнө / энэ нь шууд биш утгаар/ гэдгийг дахин сануулая. Мэлхийн ордын хүүхдүүд бүр нялхаасаа харааны, сонсголын болон амтлах зэрэг бүх ой тогтоолт сайтай нь мэдэгддэг. Том болсон хойноо түүнийг ямар хоолоор хооллож, ямар тоглоомоор тоглуулж , хүүхдийн өрөөндөө ямар дуу авиа сонсож байснаа санаж байдаг.
Мэлхийн ордын хүүхдүүдийг ажиглаад байвал их зугаатай. Ганц мөчийн дотор түүний нүүр арав хорин янзаар өөрчлөгддөг. Мэлхийн ордын хүүхдүүдэд бусад ордын хүүхдүүдээс илүүтэй гэр бүлийн оюун санааны орчин хэрэгтэй. Хэрэв тэд хангалттай дэмжлэг хайр халамж ойр дотныхноосоо мэдрэхгүй бол өөртэйгээ холбож үзээд сэтгэл нь тавгүйрхдэг.
Мэлхийн ордын хүүхдүүд ерөнхийдөө тайван нэг хэвийн , өөрөө өөртэйгээ удаан тоглох дуртай. Өөрсдийн баялаг төсөөллийнхөө хүчээр тэд хэзээ ч уйдахгүй. Энэ ордын хүүхдүүд бодтойгоор амьдардаг олон найз нөхдийнхөө хажуугаар өөрийн төсөөлөл бодлоороо дуртай төрхөөрөө буй болгосон найзтай байдаг. Мэлхийн ордын хүүхэд өөрийн “найзынхаа” тухай, тэд нар нь юу бодож, юу хийж байгаа тухай эцэг эхдээ ярьж тодорхой тоглодог бөгөөд хоолны ширээнд урьж суулгадаг. Ийм үед нь та өөрөөс нь гадна түүний найзад цай аягалж өгөөрэй.Тэдний тоглоомонд оролцсоноор та мэлхийн ордын хүүхдийнхээ итгэлийг олж чадна.Мэлхийн ордын хүүхдүүд аймхай цочимхой байдаг. Тэд этгээд зангаасаа бус айж цочсоноос уйлдаг. Иймээс тэднийг уйлсаных нь төлөө шийтгэх бус харин илж тайвшруулан түүний бодсон шиг тийм их аймшигтай юм байхгүй гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.
Бяцхан мэлхийнхний сэтгэл хөдлөл тэдний гайхалтай нарийн мэдрэмж жүжигчний төрхтэй нь холбоотой. Харин та сэтгэл хөдлөлд нь тодорхой хандаж ойлгож чадвал хүүхдийнхээ бүтээлч авьяасыг хөгжүүлж чадна.Хэрэв эсрэгээр нь хийвэл хэтэрхий сэтгэл хөдлөл тэднийг өөртөө харамсахад хүргэж эв хавгүй дүнсгэр байдал нь уур хилэн, эргэлзээ тээнэгэлзэл, харгис хэрцгий байдалд шилжинэ.
Мэлхийн ордын хүүхдийг хүүүжүүлэхэд хэтэрхий их анхаарснаасаа болж таягаа хугалав даа. Хэтэрхий их шахаж шаардсанаас болж том болсон хойноо дэндүү сул дорой зантай,өөрийгөө хамгаалах чадваргүй, бие даасан шинж чанаргүй мөхөс хүн болж магадгүй. Мэлхийн ордын хүүхдийг хүмүүжүүлэхдээ яагаад алтан дундачийг барих ёстойг та ойлгов уу? Хайрлах, хатуурхах хоёрыг тэнцүүхэн байлгаж хайр нь арай илүү гэхдээ хэтрээгүй байгууштай.
Мэлхийн ордын хүүхдүүд түүхийн хичээлд илүүтэй сайн байж үйл явдлын он цагийг сайтар тогтоож мэддэг.Тэд өөрсдөө Ватерлогийн тулалдаанд орлцсон юм шиг, эсвэл Америкийг нээсэн Колумбитай хамт явсан юм шиг байдаг. Эдгээр хүүхдүүдийн нэлээд хэсэг нь жүжигчин, гэрэл зургийн мэргэжилтэн, хөгжимчин зэрэг бүтээлч мэргэжлийн төлөөлөгчид болдог. Мэлхийн ордын хүүхдүүд их сэтгэл хөдлөлтэй байдгийнхаа хувьд хийсвэр сэтгэхүй нь хөгжсөн байдаг. Иймээс үнэн явдал хаана дуусч шинэ бодол хаанаас эхэлж байгааг тааж мэдэх хялбаргүй. Өдөр тутмын үйл явдлыг хүртэл гоёж чимэн ярьж байхад нь хүүхдүүдэд үлгэр шиг л байдаг. Энэ нь хууран мэхлэлт биш харин энгийн хүмүүсийн хувьд ертөнцийг өөр өнцгөөс харж байгаа хэрэг юм.
Мэлхийн ордын хүүхдүүд бүр бага байхаасаа мөнгө сонирхдог бөгөөд бусад хүүхдүүд эцэг эхээсээ мөнгө хүсдэг тэр насандаа хэрэглээний сонирхол нь илэрч байдаг. Энэ ордын хүүхдүүд халаасны мөнгөө өөрөө ажиллаж олох, банканд данстай байхыг хүсэж байдаг. Тэр дундаа эрэгтэй хүүхдүүд бизнесийн ертөнцийг сонирхож, охид нь хоол хүнсний болон гэр аж ахуй илүүтэй сонирхож эхэлдэг. Энэ хоёр шинж бол магтаж сайшаамаар зүйл юм.
Мэлхийн ордын хүүхдүүд эцэг эхээ эрхэмлэж, гэр бүлийнхээ уламжлалыг хүндэлж, өрх гэрийнхээ санхүүгийн байдалд санаа тавьдаг.Мэлхийн ордын хүүхдүүд аугаа их хүмүүсийн амьдрал, шинжлэх ухаан, онолын ном сонирхохдоо тэдний оронд өөрийгөө тавьж боддог.
Мэлхийн ордын хүүхдүүд амьтанд хайртай тэднийг арчилахаас татгалзахгүй. Бага балчиртаа халуун дулаан уур амьсгал, хайраар дутсан хүүхдүүд өөр байж болох юм.Ийм нөхцөлд хүүхдийг өөрийг нь бус тэднийг өсгөсөн хүмүүсийг зэмлэх хэрэгтэй.Өсөж том болсон хойноо мэлхийн ордын хүүхдүүд төрсөн гэрээ мартдаггүй. Энэ талаараа бусад хүүхдүүдээс илүү байдаг. Ямар ч бага шалтгаанаар дэлхийн бөмбөрцгийн нөгөө талаас хамаагүй хүүхэд насныхаа эх оронг эргэхээр дуртайяа ирдэг.

1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 93
ДАЛД ЧАДВАРЫН ЗУРХАЙ
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
ХОНЬ
Бvх ордуудаас илvv зєвхєн энэ ордныхондтэрхvv нууцлаг ертєнцтэй холбогдох, мэдрэх чадвар байгалиас заяасан. Єєрсдєє энэ чадвараа нээн илрvvлж, мэддэггvй ч энгийн vедээ тааж, зєгнєж хэлсэн зvйл нь ихэвчлэн vнэн байдаг аж. Гэрэл зураг болон эд зvйлээс нь танихгvй тухай хvний талаар илvv мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг байна. Илvv дэлгэрэнгvй ойлгомжтойгоортайлбарлахадмуу санасан хvнийхээ эдлэж, хэрэглэж буй зvйлд нь єєрийн мэдэлгvй эсрэг энергээ шингээж чадах аж. Энэ ордонд харьяалагдах ихэнх хvмvvс ямар ч хvний нvд рvv нь ширтээд єєрєєс нь юу хvсч буйг дор нь мэдэж чадна.

-Єєрийн зорилгодоо хvрэхийн тулд лам, зурхайчцд vзvvлж, мэргэлvvлж ид шидийн бvхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.

ҮХЭР
Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хєгжvvлэхээс илvv єєрийн хийж чадах бодит зvйддээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хvрэх, наймаа болон худалдаанаас ашиг олох гээд … Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь vvнтэй ч холбоотой байж болох аж. Энэ ордны ихэнх хvмvvс зєнч, зурхайчдад итгэдэггvй. Тэр байтугай ердийн єдєр тутмын зурхай унших нь хvртэл ховор.

-Ямар нэгэн дом, шившлэг хийхгvй юмаа гэхэд хэн нэгэнд ерєєл дэвшvvлсэн бол Олон дахин давтахыг зєвлєж байна.

ИХЭР
Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хvчинд vйлчилдэг байна. Эзгvй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч єєрийн хvслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мєн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхvv энерги нь зєн билгийн чадварыг нь идэвхжvvлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр єєрийгєє шалгахдаа хол байгаа дотны хvнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бvрчлэн таамаглахыг оролдож vздэг юм. Ер нь далдыг мэдрэхэд нэн тvрvvнд єєртєє итгэж, сэтгэл зvйгээ тєвлєрvvлэх нэн чухал гэдгийг бvv мартаарай.

-Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хvмvvс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгvvлж, ятгаж чадна. Мєн хов живд хамгийн идэвхтэй нь.

МЭЛХИЙ
Ид шид, зурхайд бус зєвхєн мэргэнд итгэдэг. Тэд ирээдvй, єнгєрсєн vеэ єєрчлєхийг хvсдэггvй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд єєрсдийн далд мэдрэмжий тайлж, мэдэж чаддаг. Єєртэйгээ холбоотой зарим нэг зvйлийг зєгнєж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. Vvнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зvйл биш хэмээн vздэг аж. Онц чухал л vед л єєрийн дотоод мэдрэмжээ чагнадаг.

-Мэлхийн ордынхныг “сэтгэл зvйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хvмvvсийн сул болон хvчтэй талуудыг нь чимээгvй ажиглан єєрийн гол зорилгодоо ашигладаг.

АРСЛАН
Энэ ордныхоо бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хvчтэй энергитэй. Єєрийн хvч, зоригтоо итгэдэг тул зєн билэгт тєдийлєн итгэдэггvй байна. Харин зvгээр сонирхон уншиж, сонсож єєртэйгээ холбоотой зvйлvvдийгхарьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хvчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бvрдvvлсэн байдаг байна. Харин vvнийгээ мэддэг ч ашигладаггvй.

-Ийм халуун зvрхтэй хvмvvс єєрийн чадварыг зєвхєн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.

ОХИН
Єєрийн мэдрэмж, чадварыг хєгжvvлэх юм бол маш сайн мэргэ, тєлєгчид болно. Энэ ордныхон хєзєр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зvйлvvдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бvрэн итгэж болно. Зєн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хvргэхгvй. Єєрийн энэ чадвартаа ч итгэл тєгс байдаг хvмvvс.

-Хэрэв таны ажлын хvн чинь энэ ордонд тєрсєн бол нэг удаа мэргэлvvлээд vзээрэй. Тvvний хэлсэн зvйл vнэн болохыг та мэднэ.

ЖИНЛҮҮР
Хэрэв та энэ ордны хvмvvсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зvйл авч, магтаалын vг соневоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байталын аливаа vзэгдлээс єєрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхvv сахиусанд нь далд чадварыхн нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байна. Хэрэв байдаггvй бол єєртєє ээлтэй vнэт чулуугаа сахиус болгохыг зєвлєж байна.

-Єєрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгvй энэ ордын хvмvvс єєрсдийгєє маш азтайд тооцдог.

ХИЛЭНЦ
Тэдний энерги байгалиасаа ширvvн, хурц , євєрмєц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар єєрийн болон дотны хvмvvсийнхээ амьдралын ирээдvйг зєгнєж чаддаг. Эңэхvv чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж vнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илvv чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр л таны гэрийг муу энергиэс цэвэрлэх болно.

-Энэ ордныхон єшєє авагчид байдаг ч єєрийнхєє хvндлэж, хайрладаг хvмvvсийг энергээрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.

НУМ
Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, тєлєг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн тvрvvнд сэтгэл зvй, анхаарлаа тєвлєрvулэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илvvтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас єєрийн чадварыг мэдрэхгvй байж болно. Энэ ордныхны сул тал нь аливаа зvйлд анхааралгvй ханддагзан юм. Харин далдыг харах чадвараас илvvбусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илvv. Гараараа толгой болон шvдний євчнийг дор нь арилгаж чадна.

-Ихэнх хvмvvс нь єєрийн эмчлэх чадварыг мэдэлгvйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.

МАТАР
Тэд од гариг, эрхэс болон хєзєр гэх мэт зvйлvvдээс илvv байгалиар далдыг мэдэрч чадна. Єєрєєр хэлбэл эзгvй хээр байгальд гараад зогсохдоо єєрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдvйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хvмvvс бусдыг єєр тєрдєг гэж ихэнхдээ боддог тул єєрийн тэрхvv зургаа дахь мэдрэхvйг илрvvлэн нээх нь ховор.

-Єєрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггvй ч тэр нь vргэлж зєв байдгийг мэддэг.

ХУМХ
Мэргэ нь театрын сайн найруулсан жvжигтэй илvv адилхан болов уу. Учир нь мэргэлvvлж байгаа хvн хэр итгэхээс л тvvни й мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлvvлж буй хvний байдлыг ажиглаад л тохируулан хэлж єгєх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зєгнєх мэдрэмж тун бага.

-Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа єєрсдєє тэрхvv мэргэндээ гун автаж, єєр шинэ мэргэ, тєлгийг зохиож мэднэ.

ЗАГАС
Энэ ордныхон амьдралаас vvдэлтэй ямар нэгэн зєгнєж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний хувьд амьдрал дээр нь заримдаа тийм зvйл тохиолдох нь элбэг аж. Сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зєгнєх зvйлд хvч, энергиэ барахыг хvсдэггvй. Харин бусдаар дуртайяа мэргэлvvлнэ.

-Мэргэ, тєлєгт итгэдэг ч хар дом, хараалд итгэдэггvй.

1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 98
Арслангууд
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Долоо дугаар сарын 24 – Найм дугаар сарын 23/

Арслангийн ордынхныг хэрхэн таних вэ?
Та өөртөө тал зассан хүмүүсийн хандлагыг байх ёстой зүйл мэт, бардам хаан мэт ихэмсэг хүлээн авдаг хүмүүстэй тааралдаж байв уу? Хэрэв тийм бол энэ хүн Арслангийн ордынхоноос өөр хэн ч биш. Арслан бол бидний мэдэхээр араатны хаан шүү дээ. Ийм болохоор Арслангийн ордынхон бусад орддоо мөн тийм байр суурьтай байдаг. Арслангийн ордынхны биеэ авч яваа байдалд гайхалтай хурдан хөдөлгөөн, хааны ихэмсэг залхуу шинж хосолж харагдана. Арслангийн ордынхны энэ эрхэмсэг ноён зан ихэвчлэн албан ёсны хүлээн авалт, дээдсийн үдэшлэг зэрэг олон хүнтэй газар их илэрдэг. Тэд харанхуй бүдэг орчин, ганцаардлыг үзэн яддаг ч харин зугаа цэнгэлийн урилгыг ихээхэн баяр хөөртэй авч дуртайяа морилон очдог. Арслангийн ордынхны дунд далд явуулга явуулдаг хүмүүс их ховорхон байдаг.Тэд бүгдээрээ ихээхэн түрэмгий, өөрийгөө дөвийлгөдөг , өндөр нэр төрөөрөө бахархдаг хүмүүс байдаг.Та Арслангийн ордынхонд зохих ёсны хүндлэл үзүүлэхгүй , жаахан ч гэсэн тэднийг доошлуулаад үзээрэй. Хэрэв ингэвэл нозоорсон залхуу, өхөөрдөм муурны оронд таны өмнө дэлээ босгож аянга шиг хүрхэрсэн аймшигтай бардам араатан босч ирэх вий.
Арслангийн ордод төрсөн хүмүүс гадна талаасаа ч эрэгтэй эмэгтэйгээсээ ч үл хамааран захирангуй эзэрхэг хүмүүс байдаг.Тэд сэгсгэр үстэй, залирхаг залхуутай харцтай байдаг. Явдал нь шулуухан бардам, хөдөлгөөн нь муур шиг чимээгүй байдаг. Эмэгтэйчүүд нь дээдсийн амарлангуй төрх, илэрхий мэдрэмжтэй хосолж харагдана.Бүх арсланчуудад бүхнийг эрхэндээ байлгах хүсэл байдаг.Тэд бусдыг амьтан барьж идсэн арслан мэт дээрээс нь доош нь хардаг. Хэл яриа нь хөдөлгөөн шигээ алгуурхан удаан.
Арслангийн ордынхон үргэлж анхаарлын төвд байхыгхүсдэг. Арслагийн ордынхон дотор хааяа нэг цэнхэр нүдтэй хүн тааралддаг ч энэ ордын хүмүүсийн онцгойрох зүйл нь ялангуяа хүрэн, хар саарлаас тас хар дугуй хэлбэртэй жаахан жартгай /муурных шиг/ нүдтэй байдаг.Үс нь ихэвчлэн хар, заримдаа тод шаргал, буржгар өтгөн хэвэндээ ордоггүй байдгаас сэгсгэр харагддаг. Арслангийн ордынхон / өөрийгөө хамгийн ухаантай гэж боддог/ бүхнийг сургаж зааж зааварлах дуртай.Үүнээсээ болоод багш, мэдрэлийн эмч, улс төрч мэргэжил сонгодог. Үнэндээ бол тэд бусдын амьдралын нарийн ширийнийг ойлгож зохицуулахдаа сайн ч өөрийнхийгөө чаддаггүй юм байна.Хэрэв та энэ тухай нь зориглон хэлвэл тэр танд зүйрлэшгүй их гомдоно. Та түүнд таалагдвал сайн нөхөр нь байж чадна.Бялдуучлал арлангааас өөр ямар ч ордынхонд тийм хүчтэй нөлөөлөхгүй. Ихэрхэг нэрэлхүү зан тэдний ашиггүй чанарын нэг юм.
Арслангийн ордынхон, түүний тухай эргэн тойрныхон нь юу гэж боддог бол гэдэгт хэтэрхий анхаардаг. Тэдэнд таалагдая гэвэл түүнийг цэцэн цэлмэг, алсын хараатай гэх юмуу эсвэл их загвар сайтай хувцаслажээ гэж магтахаас өөр аргагүй. Иймэрхүү ч юмуу ер нь ямар ч тал засалтыг тэд дуртайяа хүлээн авна.
Арслангийн ордынхон их ухаалаг цэцэн цэлмэг авхаалжтай болохоороо хэзээ ч үндэслэл муутай төсөл төлөвлөгөөнд дэмий цагаа үрдэггүй. Тэд нар маш сайн зохион байгуулагч, удирдагч байдаг. Дутагдал доголдол гаргасан ажилтнаа зэмлэх, амжилт олсноо магтах аль ч тохиолдлыг тэд орхигдуулахгүй. Үнэндээ бол энэ хоёр тохиолдолд яльгүй хэтрүүлэг ордог.
Арслангийн ордынхны эрхэмсэг эзэнлэг, өгөөмөр зан гэртээ зочин хүлээн авахад илүүтэй харагддаг юм. Ховорхон сайхан үнэтэй зууш, дарс ундаа, тансаг зассан өрөө тасалгаа өндөр дээдэс эрчүүд, гоё сайхан хатагтай нар оролцсон тэдний хоол хааны ордын дайллагыг санагдуулна.Тэгж байтал бас болоогүй тасалгааны аль нэг хаалгаар эрхэмсэг Клеопатра биш гэхэд дор хаяж хатагтай Помпадор орж ирэх шиг болно. Эдгээр он цаг, ард түмний хайртай аугаа их эрхэм дээдсүүдийн нэрийг дурьдсан явдал бол арслангуудын амьдралын гол зүйл болох хайр дурлалын сэдвийг хөндөх гэснийх билээ.
Арслангийн ордынхон хайр дурлалгүйгээр амьдралыг ерөөсөө төсөөлдөггүй. Тэдний бүх амьдрал зөвхөн хайрыг тойрон эргэлдэж байдаг. Тэд дөнгөж сая аз жаргалтайгаар гэрлэсэн эсвэл дараагийн долоо хоногт гэрлэх, эсвэл маш их галтай цогтойгоор дурласан эсвэл дөнгөж саяхан салсан гэх мэт үйл явдлуудаар дүүрэн байдаг. Арслангийн ордынхон хайр дурлалаас болоод нар шиг гийж явах ч юмуу маргааш үхэх гэж байгаа амьтан шиг гуниг гашуудалд автаж явдаг. Энэ бүхэн хэтрүүлэг биш шүү. Арслангийн ордынхон эхнэр юмуу хайртайсаа салчихвал бардам зан нь ул мөргүй арилж бүх юм дууссан юм шиг болдог. Гэлээ ч бусдын адил бүх л юманд төгсгөл байдаг хойно удалгүй хэвэндээ эргэж орно. Тэд салсан амраг юмуу эхнэртэйгээ эргэж нийлэх, эсвэл шинэ хүнтэй болсноор дахиад л аз жаргалтайгаа золгоно. Тиймэрхүү маргаан , эвлэрэл арслангийхны амьдралд мундахгүй олон байдаг. Яагаад Арслангийн ордынхон дотор ганц бие хүн юмуу настайчууд ч ховор байдгийн нууц нь энэ юм.
Арслангийн ордынхон төрөлхийн хүчирхэг хүмүүс байдгийнхаа хувьд хэн нэгнээс хараат байх юмуу бусдад найдах дургүй. Харин эсрэгээр нь хүмүүс түүнээс хамааралтай байхад дуртай. Заримдаа тэд өөрсдийгөө хэтэрхий их ажиллаж бусад нь түүний амыг хараад сууж байна гэж уурсдаг. Тэглээ ч тухайн байдлаа өөрөө үгүйсгэдэг. Түүнд хэн нэг нь туслая гэхэд тэрбээр юу ч бодолгүй цааш нь түлхдэг атлаа өөрөөс нь туслалцаа хүсэхлээр юу хүссэн болгоныг чинь бүтээгээд өгнө. Буян үйлдэх нь түүний цусанд байдаг юм байна.
Арслангийн ордынхон мөнгөндөө хямгагүй, заримдаа бүр дэндүү үрэлгэн. Үүнээсээ болоод нэг бус удаа дампуурлын ирмэгт тулж ирдэг ч ажил хэргээ голидролд нь оруулах арга дандаа олдог. Арслангийн ордынхон нэгдүгээр зэрэглэлийн, гоё сайхан өндөр үнэтэй юмсыг шүтдэг. Сэтгэл хүслээ ханган жаргаж цэнгэхийн тулд бүхэл бүтэн баялгаа барахаас ч буцахгүй.
Арслангийн ордынхон хэзээ ч ахар алхам хийдэггүй бөгөөд туслалцаа гуйсан хэн бүхэнд гар татдаггүй. Өөрийхөө харьяалалын амьтнаас яаж юмаа харамлаж болох вэ дээ. Энэ ордынхны эрүүл мэнд их бат бөх байдаг. Тэд архаг өвчнөөр ховорхон өвчилдөг. Харин азгүй золгүй байдалд орж , яс мөчөө хэмхлэх, хурц халдварт өвчин тусах үе бий. Гол асуудал нь Арслангийн ордынхон эрүүл мэндээ үл анзааран, хэрэгцээтэй үед хэвтэх дургүйд байгаа юм.
Арслангийн ордынхонд хэзээ ч “ алтан дундач” гэж байхгүй. Хэрэв ажилладаг юм гэхэд араас нь хэн ч хөөгөөд гүйцмээргүй , зугаалдаг юм гэхэд бүх хотоороо биш юм гэхэд орчин тойрныхон нь андахааргүй сүр дуулиантай байж чадна. Хэрэв хэн нэгэн дурлачихвал өөрийгөө мартчихна, залхуурвал хуруугаа ч хөдөлгөхгүй, газар хөдөлсөн ч тоохгүй байж чадна. Арслангийн ордынхон хүнд хэцүү залхуутай ажлыг хүмүүст даалган хийлгээд , аянга шиг алдар хүнд авчрах хэсэгт нь өөрөө оролцож амжилт гаргах талаар ховорхон авьяастай байдаг. Жинхэнэ аюултай үе тулгархад Арслангийн ордынхон хэзээ ч шантардаггүй бусдыг авардаг, тэгээд ч баатарлаг үйл хэрэг тэдний төрөлхи чанар юм.
Арслангийн ордынхон ховорхон заяах анд нөхөр, бас аюултай чанга өрсөлдөгч юм.Тэд бүтээлч, идэвхитэй, хүчтэй, өгөөмөр, тод томруун бие хүмүүс юм. Төмөр арслангуудын металл нь өөрт нь аз жаргал бэлэглэгч -алтыг, чулуу нь арслан-молор эрдэнэ байдаг. Арслангийн ордынхон хувь заяаны шалгуурын өмнө хэзээ ч толгойгоо гудайлгадаггүй нь тэдний өөрийнхөө замыг нар үүрд алтан шаргал гэрлээрээ гийгүүлэнэ гэдэгт эргэлздэггүйтэй нь холбоотой юм.

Арслангийн ордонд төрсөн гайхамшигт хүмүүс

Роберт Бернс Бенито Муссолин
Иван Билибин Вальтер Скотт
Наполеон Бонапарт Олдос Хаксли
Джон Голсуорси Альфред Хичкок
Клод Дебюсси Перси Биши Шелли
Мстислав Добужинский Джордж Бернард Шоу
Фидель Кастро Жаклин КеннедиОнассис

Арслангийн ордын эрэгтэй
Арслангийн ордын эрчүүд өөрийн дур булаам байдлаа сайн мэддэг учраас түүнийгээ хий хоосон үрдэггүй. Арслангийн ордын эр таны болон найз нөхөд, томоохон сонгогчдын өмнө дуртайяа даналзаж чадна. Ер нь хүмүүс олон байвал түүнд улам сайн байдаг. Нэг, тав биш бүр 200-300 хүн түүгээр бахархах болвол улам сайхан биз дээ. Арслангууд бол өөрөөр нь бахдаж баярлахыг хараад сэтгэл хөдлөлгүй хүйтэн хөндий атлаа гоёхноороо байж чаддаг охиныхон, хумхыхан бишээ.
Арслангийхан дурлалын романд өртөмтгий,дур хүсэл ихтэй байдаг болохоор түүнийг торонд оруулдаг ганц арга нь хайр дурлал юм. Саруулхан гэрэлтэй газар хайраа илчлэн суухдаа шүтэн биширсэн,гайхаж бахадсан, бялдуучилсан жороо нэмчихвэл та бардам зантай арслангийхныг гэрийн муур болгож чадна. Ийм үедээ тэр таныг хязгааргүй шүтэн биширч цэцэг бэлгээр булж,театр дээдсийн арга хэмжээнд дагуулан явж, хичээнгүй сайхан захидлууд бичих болно.Гайхамшигтай бахархмаар эхлэл байгаа биз. Үнэн үү? Гэхдээ ямар ч медальд нөгөө тал гэж байдаг шүү дээ.
Арслангийнхан хачин их хартай. Хэрэв та түүнд бүх л зүйлээ, тухайлбал бие сэтгэлээрээ хамааралтай байлаа гэж бодьё.Тэд таны өмнөөс бүхнийг шийдэж юу өмсөх,үсээ яаж самнах, ямар ном унших, хэнтэй нөхөрлөх, өдрийг яаж өнгөрөөхийг заана. Цаг 45 минутын дараа ирнэ гэж явчихаад хоёр цаг хаана юу хийж яваад ирсэн бэ? гээд шаргуу асууж байцаана.Тэр хэнтэй юуны тухай ярьсаныг чинь ч сонирхоно. Хэрэв та өглөөний цай бэлдэж байхдаа цонхоор дэндүү удаан харж зогсох юмуу зүгээр шал, таазруу удаан ширтэж суух юм бол танаас юунд ингэж гиюүрэн өөрийг нь тоохгүй бүхэл бүтэн таван минут болсоныг бас л шаргуу асууна.Танд тоглоом шоглоомоор өөр хүний тухай бодож байна гэж хэлэхийг би зөвлөхгүй. Арслангийнхан энийг ч өршөөхгүй. Мөн хэн нэгэн / танд ямар ч хамаагүй/ тантай санамсаргүй тааралдсан хүн түүний танил байлаа ч түүнтэй Арслангийнхан мэндлэхгүй.
Тэгэхлээр Арслангийн ордынхонтой амьдрана гэдэг дан сарнайд умбаж байна гэж байхгүй, тэгээд ч сарнайн иш өргөстэй байдаг биз дээ. Хэрэв та нарын хоорондох харилцаа түүний зүгээс эелдэг зөөлөн, энхрий дотно , илэн таалсан үйлдэл их байвал ямар ч эвгүй байдлыг зөөлрүүлж чадна. Арслангийн ордын нөхөртэй хүн өөрийн мэргэжлийн ажлаа хийж чадахгүй.Тэр үүнийг зөвшөөрөхгүй. Хэрэв та энэ талаар түүнийг хүчлэх юм бол сүй тавьсан өдрөө л сүйт залуугаа алга болохыг үзэх болно.
Арслангийн ордын нөхөр Артур ван шиг өгөөмөр. / хэрэв та түүнийг чин сэтгэлээсээ өөрийн ертөнцийн төв болгож чадвал/ Хэрэв та Арслангийн ордын нөхрөө гавьяа зүтгэл гаргасных нь хэмжээнд хайрлаж чадвал бага зэргийн алдааг чинь хайхралгүйгээр танд жинхнээсээ өгөөмөр хандах болно.Та түүнийг үзэгдэж харагдахуйцаар шүтэж хайрлаж чадвал тэр таныг хэзээ ч хуурахгүй./ Тэд төрөлхийн их залхуу амьтан болохоор гэрт нь өөрийн гэсэн охин арслан байхад өөр“ муурны” хойноос явахаас төвөгшөөнө/ Арслангийн ордын нөхөртэй та нийгмийн амьдралд их идэвхитэй оролцоно.Үнэндээ та ямар нэгэн зүйлд тэр балчирдсанаасаа ч юмуу бооцоот морин уралдаан, казинод их хэмжээний мөнгөө алдвал тэвчихээс өөр аргагүй болно.
Гэхдээ одоо цагийн арслангууд их ховорхон онцлогтой. Энэ нь тэдний алтан гар юм. Хэрэв танай гэрийн унтраалга эвдэрч, гал зуухны гоожуураас ус дусаж, зурагт радио ажиллахгүй, магнитофон шуугих гэх мэт зүйл гарвал Арслагийн ордын нөхөртөө хэлээрэй. Тэд дор нь тэднийг чинь засчихна.Тэдний дуртай ажил нь засварлах. Хэсэгхэн хугацааны дараа унтраалага чинь давгүй асаж унтарч,крантнаас ус гоожихгүй, зурагт радио чинь сайхан ажиллаж,магнитофон чинь жирийн дуугардгаасаа сайн дуугарах болно.Энэ бүхнийг Арслангийнхан ямар нэг үгүүлэлгүйгээр дуртайгяа гүйцэтгэнэ.Тэгэхлээр та ямар их үнэ цэнэтэй ханьтайгаа мэдэж авав уу?
Арслангийн ордын эрчүүд маш их сэтгэл хөдлөлтэй, томоохон гоо зүйч болохоор та гэрлэснийхээ дараа сайн сайхан зүйлээ хадгалах, тэдэнд сэтгэл хөдлөлгүй байж болно гэж бодож болохгүй. Хэрэв та түүний хардамтгай занг хөдөлгөхгүй бусад эрчүүптэй сээтэгнэхгүй, хуучныхаа хайр халамж анхаарлыг сааруулахгүй байж чадвал тэд хэзээ ч өөр бүсгүйтэй хутгалдахгүй. Арслангийн ордын эрчүүд нэлээд амиа бодсон,бас өөрийгөө өөгшүүлэнгүй байдаг ч эв хавгүй зангаасаа хэн нэгнийг гомдоочихвол хүний сэтгэлд үлдээсэн “ шархаа” тэр чигт нь үлдээхгүйн төлөө анхаардаг хүмүүс юм. Тэдэнд өөрсдөө ч хүчирдэггүй илбийн юм шиг нэг зан бий. Тэд голдуу нийгмийн доод давхаргын бүсгүйчүүд эсвэл хөөрхийлөлтэй “ Маргаритка” мэт насан туршдаа түүнд талархаж явах ёстой хүмүүстэй гэрлэдэг. Харин өрөвдөхөөр өрлүү өшиглөнө гэхчээр хөөрхий арслангуудаас авах юмаа авчихаад цаашаа бие даагаад явчих тохиолдол цөөн биш байдаг.Яагаад ч юм энэ гунигт түүх Арслангийнханд сургамж болдоггүй дахиад л даруухан цэцэгстэй холилдоод яваад байна.
Арслангийн ордынхон их цөөн ам бүлтэй байдаг нь гайхмаар. Эсвэл хүүхэдтэй байлаа гэхэд ганц юмуу өөр айлд залгамжлагч нь байж байх жишээтэй. Арслангийн ордынхон их хичээнгүй мөртөө тийм ч хянамгай сайн эцэг байж чаддаггүй.Тэхдээ л Арслангийн ордын аавууд хүүхдүүд нь насан туршдаа хайрладаг эцгүүдийн нэг юм. Арслангийн ордын нөхөртэй эхнэрүүдэд захихад хэзээ ч битгий хүүхдээ эцгээс нь илүүтэй хайрлаарай.Тэгвэл тэд маш их гомддог юм. Ингэхлээр та хоёрдугаар хийлээр үлдэх гэж байгаа / эсвэл болох гэж зэхэж байгаа/ бол Арслангийнханы зурсан хэв маягаар амьдрал чинь явна гэдэгтэй санаа нийлбэл таныг их хайр халамж, бэлэг сэлт хүлээж байна. Түүнээс дутахгүй таны хаалганы бариул,унтраалга, зурагт радио, крант, залгуур юу л байдаг бүхэн хэзээ ч хэвийн ажиллагаатай байх болно.Минийхээр бол энэ бүхэн бага зүйл биш.Тийм биз дээ?

Арслангийн ордын эмэгтэй
Арслангийн ордын эмэгтэйчүүдэд танд таалагдахааргүй хэд хэдэн зүйл бий.Тэд хуучинсаг хүмүүс байдаг болохоороо буурал суутлаа урьдын явдалтайгаа холбоотой захиа зураг зэргээ хадгалдаг.Тэдгээр нь тэгээд тийм цөөхөн ч биш. Арслангийн ордын эмэгтэйчүүд зүгээр нэг “хээрийн” даруухан цэцэг ч биш харин гоёмсог эрхэмсэг зэрлэг сарнай юм.Та Арслангийн ордын бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн бол нэг их удалгүй түүний араас явагчдаас салах гэж их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно.Хэрэв та Анжуйский вангийн эсвэл ноён Ротшильдовын удмых бол зүгээр нэг Смит гэдэг нэртэй хүнээс хамаагүй дээгүүрт үзэгдэх болно.Араатны хаан зүгээр нэг хатагтай Смит болно гэдэг ойлгомжгүй л байна. Энэ бол тэдний заяа биш.
Арслангийн ордын эмэгтэйчүүд хар багаасаа л үе тэнгийхнийхээ удирдагч байдаг бөгөөд өсөж том болсон хойноо бол хууль тогтоогч, хувцасны загвар, үзэл бодол, аливаа сонголтыг хошуучлагчид байдаг. Хэрэв таныг энэ бүх нийлбэр чанарууд зовоож байвал даруухан энгийн өөр эмэгтэй эрсэн чинь дээр. Тэгэхгүй бол таны хүсэл Арслангийн ордын эмэгтэйд үнгэгдэж, ноологдсон гэрийн хөөрхийлөлтэй муурынх шиг болно. Хэрэв Арслангийн ордын эмэгтэй өөрийгөө хайрлахыг зөвшөөрөөд өөрөө бас таныг тийм хэмжээгээр хүлээж авбал та энэ ертөнцөд жирийн нэг мэндлээгүй бололтой.
Арслангийн ордын эмэгтэйг та эргүүлэхээр болвол эхлээд маш олон бэлэг авч өгөөрэй. Энэ бүхнийг хийхдээ та бэлгэндээ бус хамгийн чухал нь таны бэлэг үнэтэй бас ховорхон зүйл байвал зохино.Харин бэлгээ гардуулахаар очихдоо үдэшлэгт очих гэж байгаа ханхүүгээс дутахааргүй харагдахыг бодоорой. Хоёр дахь нөхцөл: магтаж сурах- ингэхдээ улиг болсон “ хонгор минь чи ямар гоё юм бэ” гэх мэт үг хэрэглэхгүйгээр ямар нэг онцгой олон шүтэн бишрэгчдээс нь тасраад иртэл нь гоё үг хэрэглээрэй. Товчоор хэлвэл та хааны хүлээн авалтан дээр байгаа эрхэмсэг зочин шиг биеэ авч явах хэрэгтэй.
Олон олон Арслангийн ордын бүсгүйчүүд чийрэг биетэй, спорт сонирхдог ч та эхлээд театрт урьсан нь дээр байхаа./ Ингэхдээ та суудлаа театрын урд талын эгнээний голд аваарай.Дээд давхарт ч юмуу хажуу талын суудал хэрэггүй/ Театрын гоёмсог засал чимэглэл /ялангуяа дуурь/ баяр ёслолын байдалтай хувцасласан хүмүүс, сонгон авсан дуурийн тань сэтгэл хөдлөлийн аяс /хайр дурлалын сэдэвтэй бол бүр сайн/ энэ бүхэн тэднийг уянгын халилд оруулахад чинь тусална. Үзвэрийн дараа та түүнийг оройн хоолонд уриарай. Ингэхдээ ямар ч түргэн хоолны газар юмуу , кафе, жирийн бар гэх мэт газарт орох хэрэггүй. Харин хүндэтгэлтэй хүмүүс ордог сайн үзвэртэй, үнэтэй ресторанд ороорой.
Арслангийн ордын эмэгтэйг та хаяахан их зан дээрэнгүй байдал гаргахад нь битгий зэмлээрэй.Төрөлхөөсөө өв залгамжлагч гүнж шиг өөрийгөө бүхнээс дээгүүрт үзэж байдаг болохоор тэдний буруу биш.Ингэж аашилж байхдаа тэд их энхрий ялдам өгөөмөр харагддаг болохоор хүмүүс түүний дутагдлыг өршөөхөд бэлэн байдаг юм. Арслангийн ордын эмэгтэйчүүд их идэвхитэй бүтээлч хүмүүс байдаг. Иймээс та алтан торонд суулгаад ч, сэтгэл хүслийг нь хулгайлаад ч оршин тогтнолынх нь хагасыг хийсгээд ч нэмэргүй ээ. Өөрөө хүсэж байгаа мэргэжилийнх нь ажил бусад зүйлийг хийлгэж, байнга зочид урьж, хариу айлчлал хийх хэрэгтэй.
Арслангийн ордын эмэгтэй бол жинхэнэ үнэт зүйл шүү. Тэд хэзээ ч таны нүдэн дээр гэрийн халадтай, үсэндээ пигудтэй, нүүрэндээ тостой харагдахгүй. Гэхдээ түүнийг гоо сайхны зүйл хэрэглэдэггүй мэтээр бодох хэрэггүй. Ямар сайн хэрэглэдэг гэж бодно.Үнэтэй цэнэтэй зүйлийг шүтдэг болохоороо үсчин, гоо сайхан хоёрт хамаг юмаа барж байж магадгүй.Та түүний өлгүүрт нь юу байдаг гэж бодож байна.Тэнд ховорхон гоё юм байх нь бий.Өвлийн дээлнүүд, бүрхнүүд, бээлийнүүд, эрдэнэс бүхэн нь хамгийн үнэтэй ховор хэлбэр хийц загвартай байдаг. Арслангийн ордын эмэгтэйн гадаад төрхөнд дүгнэлт өгөх хэрэггүй. Та энэ бүхэнд дэндүү их мөнгө зарж байгааг нь хэлэхгүй байж чадахгүй л болов уу гэж айж байна.
Арслангийн ордын эмэтэйчүүд гайхамшигтай сайн эзэгтэй нар юм.Тэд зочидоо үргэлж сайхан хоолоор дайлж,хөгжөөн гайхуулж чадна.Арслангийн ордын бүсгүйчүүд хүүхэддээ ухаангүй хайртайн зэрэгцээ тэдний хүмүүжил боловсролд хатуу ханддаг. Хэн нэгний толгойд хүүхдийг нь гомдоох санаа төрвөл өөрийгөө хохироохгүйгээр үр садаа зоригтойгоор хамгаалдаг.Тэд хүүхдүүдээсээ болж дээдсийн дайллага,аялалд явах, театрт очих,айлд зочилохоос хэзээ ч татгалзахгүй. Ихэнхи Арслангийн ордын эмэгтэйчүүд мэргэжлийн ажлаа хаяхгүйгээр хүүхдээ өсгөн хүмүүжүүлнэ.Тэд ямар ч гэр бүлсэг хандлага гаргахгүйгээр эелдэг зөөлөн байдлаа хадгалан гэрийхэнтэйгээ тодорхой зайнаас харьцаж чадна.
Үнэнч байхын хувьд гэвэл Арслангийн ордын бүсгүйчүүд эр нөхрийгөө өөрийгөө хуураагүйд итгэлтэй байх тэр хугацаа хүртэл үргэлжилнэ. Багахан ч гэсэн өөрийгөө хууртлаа гэж үзэх юм бол яг тэгж хариу барина.Үүрд ханьдаа хайрлагдаж бишрэгдэн, байр сууриа улам бэхжүүлэхийн тулд таны найз нар дээр тулгуурлаж магадгүй. Үүнийг дэндүү эмзэг хүлээн авч хэрэггүй юм. Мөн та түүний дэргэд өөр бүсгүйг сонирхох ч юмуу тэр ч байтугай дотно байдлаар тэдэн рүү харж инээвхийлэхийг тэвчих хэрэгтэй. Үүний дараа чухам юу болох бол гэдгийг би урьчилж хэлж чадахгүй байна.Та их зориг зүрхтэй бол ингээд үзээрэй.Ийм нөхцөлд танд ч надад ч өөрийгөө зөвтгөх яльгүй ч гэсэн боломж гарахгүй нь лавтай.Та үүнийг мэдсээр байж энэ замаар явсан биз дээ.
Тэгэхлээр та одоо юу хэлэх билээ? Эцсийн эцэст Арслангийн ордын эмэгтэй хатан хаан, та бол зөвхөн дагуул нь төдий билээ.Хэрэв та ухаантай л юм бол түүний хааны гаралтайг санаж тэр хүндэтгэлийг Арслангийн ордынхонд үзүүлээрэй.Тэр таны найдварыг алдахгүйгээр барахгүй ингэж байж та түүнийг гаршуулж юу хүссэнээ энэ ордын бүсгүйгээс авч чадна. Таны аз жаргал таны гарт байна.
Арслангийн ордын хүүхэд
Жинхэнэ Арслангийн зулзага бол хөгжилтэй, аз жаргалтай тоглоомд дуртай амьтан юм.Үнэндээ бол бүх юм өөрийх нь хүслээр болж байгаа нөхцөлд шүү дээ. Түүний эсрэг зогсон хүссэн зүйлийг нь өгөхгүй гээд үзээрэй.Тэр дороо л хүслийг нь биелүүлэхгүйгээр тэсэхийн аргагүйгээр чанга архирах болно.
Арслангийн ордын хүүхдүүд бүр багаасаа л тоглоом наадмыг залагч, удирдагч нь байдаг.Тэд бусдыг эрхэн дороо хураах дуртай байдаг болохоор даруухан номхон хязгаарлагдмал зантай хүүхдүүдийн эхчүүд Арслангийн ордын хүүхдүүдэд дургүй байдаг. Арслангийнхан шиг удирлагатай байна гэдэг хүүхдүүдэд тийм ч муу юм биш. Харин бусад ордын хүүхдүүд түүний үгийг зөвлөгөөг нь сонсож анхааралтай дуулгавартайбайвал зохино. Арслангийн ордын хүүхдүүд төрөлхийн биеэ тоосон, бардам, нилээд түрэмгий байдаг.
Тэд эцэг эх, төрөл садан, эргэн тойрныхоо хүмүүсийн хайр энэрэл, хүндлэлийг ихээхэн ихэмсэгээр хүлээн авч зүй ёсны зүйл мэт боддог.Тэгж байснаа залхуу нь хүрсэн үеэ ирэхээр хуруугаа ч хөдөлгөх дургүй болчихдог.Ийм үед нь тэдний залхуурлыг нь өөгшүүлэх гэж өрөөнд нь орж үйлчлэх ердөө ч хэрэггүй. Хэрэв та ингэх юм бол гэрийн тамлагчтай болох аюултай.
Арслангийн ордын хүүхдүүдийг ганцхан өөрийгөө бус бусдыг бодож, өөрөөлийн хүслийг хүндэлж сургах нь маш чухал.Ийм нөхцөлд тэд цаашид гайхамшигтай сэтгэл татам хүмүүс болж чадна. Арслангийн ордын хүүхдийг хүмүүжүүлэхдээ ташуур, амтат боов хоёрыг тэнцүүгээр хэрэглэхгүй, аль нэгийг нь хэтрүүлбэл хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүйгээр барахгүй ихээхэн хор хохирол амсаж болно.
Энэ ордын хүүхдүүд хоёр янз байдаг. Нилээд түгээмэл байдаг хэлбэр нь: хөгжилтэй, тоглох дуртай, илэн далангүй хүүхдүүд байдаг юм.Хоёр дахь хэсэг нь нилээд ховор хэлбэр юм. Тэд хэнд ч анзаарагдамгүй чимээгүй, дуугүй хүүхдүүд юм. Энэ төрхийн хүүхдүүд балчир багаас нь өөртөө итгэх итгэл бахархлыг нь хангалттай хөгжүүлээгүй эсвэл дэндүү дарангуйлагч эцэг эхийн дарамт шахалтанд өссөнөөс ийм болдог юм байна. Арслангийн ордын эрэгтэй эмэгтэй аль ч хүүхдээр хог хаях, сав угаах, гэр цэвэрлэх гэх мэт дургүй, бохир муухай ажлыг хийлгэх гэж шахаж шаардах хэрэггүй.Үнэндээ бол тэд эцэг эхдээ туслалгүй яахав. Харин онцгой тохиолдолд тухайлбал зочид ирэх гэж байгаа үед охидуудаар ширээ засуулах,гэрээ цэцгээр чимэхэд оролцуулахад дуртай байдаг.
Багш нар нь ангийнхаа бусад хүүхдүүдэд туслуулах ажлыг Арслангийн ордынхонд найдаж итгэж болно.Арслангууд бүр багаасаа хүмүүсийг захирах, тэдэнд зөвлөгөө өгөх дуртай байдаг болохоор энэ төрлийн даалгаврыг сэтгэл хангалуун хүлээн авч гүйцэтгэдэг. Арслангийн ордын хүүхдүүд ухаантай самбаатай, залхуу нь хүрчихгүй бол ямар ч ажлыг бүхнээс илүү хийх чадвартай. Энэ залхуурал нь хичээл сурлаганд нь их саад болдог.Тэд аливаа шуудхан хийчихээр ажлуудыг чухалчлаад бусдыг нь орхигдуулдаг зантай. Ийм учраас Арслангийн ордын хүүхдүүдэд хөдөлмөрч, уйгагүй зан чанар төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй Тэднийг хичээл сургуульдаа сайн сургах арга бол түүний залхуу, санаачлагагүй байгааг нь бусдад харуулж ичээх явдал юм.Тэдний бардам дээрэнгүй зан нь ийм тохиолдолд илүүтэй хөдөлж өөрийгөө хамгийн сайн гэдгээ харуулах гэж үг үсэг алдахгүй хичээлээ хийнэ.
Арслангийн ордын хүүхдүүд мөнгөний хэрэгцээ ихтэй байдаг.Тэдэнд бусад хүүхдүүдээс илүү үнэтэй бошинз,гутал, цүнх хэрэгтэйгээс гадна халаасны мөнгө нь ч мөн их байх хэрэгтэй болно.Тэгсэн хирнээ таныг өөрөө ажиллаж мөнгө олох хэрэгтэй гэвэл хүлээж авахгүй.Мөнгө үрэх дуртай юм бол охиныхон, мэлхийн ордынхоноос сурах хэрэгтэй биз дээ.
Өсөж том болонгуут Арслангийн ордын хүүхдүүд бусад ордынхоноос эрт эсрэг хүйстнээ сонирхдог. Шилжилтийн насандаа ч юмуу бүр багадаа тэд хүчтэй дурлаж, бүтэлгүй дурлалаасаа болж хүнд цохилтонд орох, найз нартайгаа хэрэлдэж маргалдаж эвлэрч товчоор хэлвэл хэвийн хэмжээнээс илүү сэтгэл хөдлөлтэй байдаг юм байна.
Арслангийн ордын хүүхдүүд үдэшлэг уулзалт хийх ,зочилж явах дуртай. Хэрэв та тэндэнд иймэрхүү арга хэмжээнүүдэд оролцохыг зөвшөөрч байхгүй бол асуулгүйгээр явах болно. Арслангийн ордын хүүхдүүдийг хүмүүжүүлэх нь амаргүй бөгөөд ухаалаг, зоригтой эрчүүд, гоо үзэсгэлэнтэй энхрий бардам охид чинь таны зүгээс гаргасан зүтгэл, сэтгэлийг хэзээ ч үнэлэхгүй орхихгүй.

1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 103
Матрынхан
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Арван хоёр дугаар сарын 22 — Нэг дүгээр сарын 20 /

Матрын ордынхоныг яаж таних вэ?

Энэ ордын хүмүүсийг танихад нэг их хэцүү биш ч жаахан дасгал хийх хэрэгтэй. Аалзыг аваад үзье. Тэр ялааг хөөгөөд яагаад ч гүйцэж чадахгүй мөртөө ямар ч байсан нэхсэн торондоо оруулах чадмаг аргатай байдаг. Өөр нэг жишээ авья. Эзопын тухай ёгт үлгэрт удаан хөдөлгөөнтэй яст мэлхий тавьсан зорилгодоо хүрэхээр гуйваж дайвалгүй зогсолтгүй явсаар хурдан хөлтэй туулайнаас түрүүлж барианд ордог.
Одоо харин матрынханы тухай ярья.Ихэнхидээ тэднийг өөрсдийх нь нэр төрөнд дурлан тэмүүлдэг нууцлаг зам дээрээс нь юмуу ихээхэн баян хүмүүсийн дунд байж байхад нь харна. Заримдаа тэднийг мөн нэг их нэр төртэй биш бас баян бус хүмүүстэй хамт байхыг ч харж болно. Харин өөрөөсөө материаллаг талаараа ч, гарал үүслээрээ, ч доогуур хүмүүстэй байхыг нь харахгүй. Тийм газраар матрын ордынхон шагайх ч үгүй. Матрын ордынхон үл анзаарагдам, тайван чөлөөтэй байж болж байгаа үйл явдлыг алсаас ажигладаг. Хүмүүсийн яриа ялангуяа маргаанд тэр бүр оролцдоггүй. Тэд үйл явдлыг заримдаа нүдэнд харагдтал, заримдаа өнгийг нь мэдэгдэхгүй болтол нь дүрслэж чаддаг нь түүний зан ааш гаднаас нь харахад онцолж хэлж чадахааргүй байдагтай нь адилхан юм.
Матрын ордынхоны бие цогцос нь бадриун, нарийхан , туяхан, гоё ганган, тарган тэр ч байтугай бүр лухгар байдаг нь бий. Бие цогцос нь ямараас үл хамааран матрын ордынхон газар дээр бат чанга зогсдог бөгөөд тэдний хөлийг нь хөндийрүүлэх боломж бараг үгүй юм. Санчир гаригт ивээгддэг хүмүүс буржгар биш хар өнгийн үстэй , ширтэмхий харцтай, бараавтар юмуу цайвар шаргал арьстай байдаг. Заримдаа цайвар үстэй нүд нь мөн тийм өнгөтэй матрын ордынхон тааралдах боловч тэднийг сайтар ажиглах юм бол амар амгалан- романтик дүр төрхийх нь цаана төмөр мэт шийдмэг, шаргуу, ажил хэрэгч зан чанар нуугдаж байдаг.
Матрын ордынхон хөнгөн гуниг, ухаалаг байдал хадгалсан хүмүүс байдаг бөгөөд Санчир гариг өөрийн ивээгдэгсэдээс чанд дэглэмтэй, хатуухан байхыг шаарддаг. Матрын ордынхон тогтуухан нэг хэвийн дуу хоолойтой, өргөлт дуудлага зөөлөнтэй байдаг нь ертөнцийн эзний дууг санагдуулана. Ер нь матрын ордынхон өнгөн дээрээ өд шиг зөөлөн юм шиг харагдавч цаанаа чулуу шиг хатуу хүмүүс юм.
Матрын ордынхон тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хэзээ ч зам хазайдаггүй бөгөөд түүнийг яаж өдөөн хатгаж, анхаарал хүчийг нь сарниулах гээд чадахгүй. Тэд энэ замдаа тааралдсан ямар ч бэрхшээл саадыг давж чадна. Ингэж явахдаа бусдын адил дөт зам хайн баруун зүүн тийш хэлтийлгүй яг л чигээрээ урагш зүтгэнэ. Матрын ордынхон төр засаг, уламжлалаа дээдэлдэг, зарим хүмүүс нь хэт хуучинсаг ёсорхог, дээдсийг дуурайдаг гэх мэт хаяг зүүдэг, ёс жаягыг хүндэлдэг хүмүүс юм. Эдгээрт тэд нэг хэвийн хандаж чаддаггүй, ухаантай хүмүүс болохоороо гомдомтгой хүмүүстэй холбогдох, илүү хэрэгцээгүй дайсантай байх дургүй.
Матрын ордынхон ховорхон бууж өгч, өршөөдөг нь зорилгодоо хүрэхийн тулд сайн бодож төлөвлөсөн тактикт нь байдаг. Матрынхан урагшлах замдаа хажуу тийш харж суудаггүй, мөн од тоолж зогсдоггүй. Харц нь урагш алсыг ширтэж , хөл нь газар дээр бат зогсдог. Харуусал, уур уцаар, хайр дурлал, хардалт сэрдэлт, үрлэг, залхуурал гэх мэт газар тэнгэрийхэний явдал тэдэнд ер хамаагүй сэтгэлийг нь ч зовоодоггүй бөгөөд энэ бүхэн бусдын хэрэг гэж үздэг. Матрынхан бусдын энэ байдлын тухай сэтгэлдээ бодонгоо зэмлэн буруушаагаад өөрөө цаашлах замаараа урагшилна.
Матрын ордынхон үе үе романтик байдал, сарны гэрэлд мөрөөдөлд автан суух, уянгын шүлэг бичих дуртай. Ойроос харахад мөрөөдөл нь ажил хэрэгтэй нь холбоотой байх ба харин шүлгээ гаргацтай үг, өгүүлбэр зүйн ямар ч алдаагүй цэвэрхэн сайхан бичсэн байдаг. Энэ нь тэд залуудаа урдахь үеийхэн, эцэг эхээ шүтэж нилээд бодитой хандаж байсантай нь холбоотой. Цаг хугацаа өнгөрөх тусам залуу үеийх нь бодлогогүй явдлууд нь алга болж хуучинсаг матрын ордынхныг амьдрал ойлгож илүү зорилготой болгодог. Тэд “ сайн сайхан өнгөрсөн үеийн тухай “ толгой сэгсрэн дурсан суудаг. Азаар тэдний олонхи нь хувирч өөрчлөгдөж байгаа байдал нөхцлийн дотроос сайн сайхан зүйл олж харж чаддаг юм. Ингэж чадаагүй ухаангүй матрын ордынхон орчныхоо хүмүүсийг хорлож суудаг.
Матрын ордынхон бусдын хэрэгт ховорхон оролцдог , садарлах самуурахыг таалдаггүй. Тэр хүсээгүй л бол бусдад зөвлөхгүй. Хэрэв / таны хүслээр/ түүнээс зөвөлгөө авсан бол түүнийг нь нэг их дагах гэсний хэрэггүй. Матрын ордынхон танд энэ талаар сануулж хэлэхгүй зөвхөн сэтгэлдээ таны алсын хараагүй хөнгөмсөгийг тань бодоод л өнгөрнө. Энэ ордынхоныг хөрөнгө харж эрд гарч, эхнэр авдаг гэж ярьдаг. Энэ нь хэдийгээр яльгүй дэгсдүүлэлт боловч ухаалаг матрын ордынхон нухацтай бэлтгэл хангалгүйгээр хурдан хуумгай гэрлэнэ гэж үгүй юм. Тэд бүр залуугаасаа тэтгэвэрт гарсныхаа дараа хэрхэн амьдрах тухайгаа бодож байдаг. Энэ бодлын ихэнхи нь практик асуудлууд байдаг. Жишээ нь: тэр үед түүний банканд хэдэн төгрөг байх бол, үүнийг аривжуулах өөр арга зам бий эсэх гэх мэт.
Матрын ордынхон яагаад өөрийн ойр дотныхон болон бүр холын хамаатнуудаа эргэж тойрч санаа тавих дуртай байдаг юм болоо? Үүнийг тэд ойр дотныхонтойгоо тогтоосон холбоогоо хүндэлж хайрласандаа хийдэггүй юм байна. Харин авга ах Джаспер юмуу нагац эгч Минерва нар байгаль сайхантай газар гоё байшинтай ч юмуу эртний үнэт цуглуулагатай болохоор тэд гэнэт нас барчихвал / өөр өв залгамжлагч гараад ирвэл / хэрэгтэй үед хажуудаа байсан гэж гар бичмэлээр ч бол гэрээслэл хийлгэж болох юм. Тийм боломжийг матрын ордынхон зүгээр өнгөрүүлэхгүй.
Хүмүүс матрын ордынхоныг их тооцоотой гэж үнэн дүгнэдэг ч тэд өөрсдөө үүнийг зөвшөөрдөггүй. Эцсийн эцэст амьдрал хэдийгээр өгөөмөр боловч ямар нэг юм сул орж ирнэ гэж итгэх нь тэнэг хэрэг юм. Матрын ордынхон багадаа өвчлөмтгий сул биетэй хүүхэд байдаг ч томрох тусмаа эрүүлждэг.
Матрынхан тайван амарлагуй байдаг болохоороо тэдний дунд 100 хүртэл түүнээс ч урт наслах амьдралын эрч хүчтэй хүмүүс олон байдаг.
Матрынханы хамгийн заналт дайсан бол — тэдний айдас, дүнсгэр эвгүй зан, уруу дорой үзэл бодол юм. Матрын ордынхон урт удаан наслая гэвэл цэвэр агаарт явж, биеийн тамираар хичээллэж, юмс үзэгдлийг үзэх өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Тэд булбарай мэдрэмтгий арьстай учраас арьсны халдвар харшлын өвчнөөр өвчлөмтгий байдаг. Мэдрэлийн систем, ходоод гэдэсний хямралаар мөн өвчлөх тохиолдол ховор биш тохиолддог. Тэдний толгой нь хүчтэй өвддөг байж болзошгүй. Мөн бөөр, өвдөгний нүд гэмтэх, судас , ясны өвчин тусч болно. Матрын ордынхон нэг бол маш сайхан шүдтэй эсвэл дандаа шүдний эмч явж байдаг муу шүдтэй байдаг.
Ихэнхи матрын ордынхон даруухан, итгэмтгий, зөөлөн зантай бас жаахан зөрүүд байдаг. Үнэндээ бол тэд өөрийн “би “-г нууцлан толгойлогч болох нууц мөрөөдлөө хэрэгжүүлдэг.
Матрын ордынхоны дуртай өнгө бол албаны, ёслолын хар , гоёлын хүрэн, төв бараавтар цэнхэр болон нилээд романтик өнгө болох хар ногоон өнгө юм. Матрынханы чулуу тод улаан Рубин , харин металл нь – хар тугалга. Матрын ордынхоны бүх баялаг нь газар дор бусдын нүднээс далд найдвартай газар зөөлөн давхаргаар хучаастай хадгалагдаж байдаг юм.

Матрын ордод төрсөн алдартай хүмүүс

Джордж Баланчин Анри Матисс
Морис Бежар Ричард Никсон
Вудро Вильсон Исаак Ньютон
Барри Голдуотер Луи Пастер
Эдгар Гувер Эдгар Аллан По
Ренато Гуттузо Елена Рубинштейн
Жанна д` Арк Валентин Серов
Марлен Дитрих АлександрСкрябин
Пабло Казальс Галина Уланова
Иогани Кеплер Морис Утрилло
Мартин Лютер Кинг Говард Хьюз
Рёдьярд Киплинг Поль Сезани

Матрын ордын эрэгтэй

Энэ хүн чулуун хэрмэн хашаан дотор сууж байдаг. Тэд хэврэг эмзэг юм шиг болж ирээд хүчтэй гүжирмэг хүмүүс юм. Зөөлхөн хэрнээ маш их нэр төрд дуртай. Ганцаараа байхыг хүсдэг юм шиг харагдана. Үнэн хэрэгтээ тийм биш байдаг. Тэд нууцхан хүмүүсийн сайхан хандлагыг хүсэж суудаг. Сэтгэлийнхээ гүнд яахын аргагүй жинхэнэ романтик боловч Бархасвадь гараг түүнээс хатуу сахилга дэг журам, маш их амар амгалан, практик үйл ажиллагаа,ухаалаг хандлага хүсэж гүнзгий хоргодох байр ухаж өгчээ.Энэ бол тэдний загалмай нь болохоор насаараа зүүхээс өөряах билээ.
Матрын ордын эр хатуу чанга зантай, хичээл зүтгэлийг үл мэдэх эрэгтэйг та эргүүлж буцаагаад сэвэлзүүр салхитай хамтоан итгэл найдварых нь онгоцны далбанаас бариулж өөрийнхөө хүсэн хүлээсэн баяр жаргалтай, хөгжилтэй эелдэг зөөлөн мөрөөдөмтгий залуу болгож чадах уу? Харамсалтай нь ингэж чадлаа гэхэд тэр бүх сайхан чанар нь түүний сэтгэлийн гүнд хаалттай хэвээр үлдэж, гадна талдаа таны мэддэг төсөөлдөг тэр л хэвээрээ харагдана вий. Хэдийгээр хүсээд байгаа зүйл чинь тэр биш, зүгээр бодит байдлыг харах хүсэлтэй байлаа ч энэ нь тэдний төрөлхи зан болохоор аргагүй юм чинь танд өөрийн матрын ордынхоо эрэгтэйг өөр нүдээр харах л зам үлдлээ.
Матрын ордынхон өөрт нь тал засахад дургүй мэтээр бусдад ойлгуулахыг хүсдэг. Үнэндээ бол тэд сэтгэл дотроо хүмүүс түүний сайн чанар, хувь нэмрийг олж хараасай гэж хүсч байдаг. Угаасаа төрөлхийн даруухан хүмүүс болохоороо хүмүүс түүнийг магтахаар эвгүйцээд байдаг. Та түүнийг яльгүй магтахад чих нь улайж нүд нь гялалзаж байхыг ажигласан л биз дээ? Тэр аз жаргалтай байлаа ч сүйд болтол баярлаж баясдаггүй болохоор гайхал бишрэлээ харагдаж үзэгдэхүйцээр илэрхийлдэггүй.
Матрын ордынхон бол намар оройн цэцэгс л гэсэн үг. / ингэж хэлж болдог бол / Тэд насныханаасаа хожуу цэцэглэдэг, тэгээд ч залуу нас бие сэтгэл нь урт удаан хадгалагддаг юм. Энэ бол нилээд дэлгэрэнгүй авч үзмээр сайхан чанар юм. Бусад эрчүүд урт удаан хугацааны турш хөвгүүмсэг дадал зуршлаасаа салж чадалгүй том болчихоод гэнэт бараг л цагийн дотор сэтгэл зовмоор өтөлчихдөг. Харин Матрынхан эсрэгээр нь байдаг. Эхлээд тэд дэндүү томоотой аятайхан харагдаж байснаа өсөж гүйцээд ирэхээрээ сайхан төрх нь таныг баярлуулаад зогсохгүй бүр гайхахад хүргэнэ.
Матрын ордын эрэгтэй залуудаа хайртай бүсгүйтэйгээ хөтлөлцөн бараг л Париж хүртэл гүйчих дөхөн хайртынхаа хөл дор 3 сарын цэцэг худалдан авч багц багцаар нь шидэж байдаг. Дараа нь хуримнаасаа хойш 40-50 жил өнгөрсөн хойно харьж цуцаагүй хэвээр таныг Энэтхэгт урьж саран туяарсан Таж Махалыг үзэн гайхан бишрэн явж чадна. Бусад эрчүүд энэ насандаа ил галтай зуухныхаа дэргэд тухлахыг илүүд үзэж сэрүүхэн байна гэж халаглаж сууна. Хэрэвээ та багадаа бутерброд мэтийн хоолоор хооллож байгаад эрүүл мэндээ хохироогоод одоо цагаан хоолны дэглэм сахидаг ухаалаг бус эмэгтэйчүүдийн нэг бол танд матрын ордын эрэгтэй яавч таарахгүй.
Матрын ордын эрчүүдийн дурлалын паян нилээд хуучны уламжлалт хэлбэртэй мэт харагддаг ч энэ нь хэрэг дээрээ яг ч тиймгүй. Матрынхантай өнгөрүүлсэн мартагдашгүй урт хугацааны дараа та түүний үнэнч байсанд нь эргэлзэн болгоомжилж болох юм. Энэ бүхэн тэдний залуу болон хожуу насанд ч тохиолдож болно. Гэрийн шүтээнийх нь хувьд матрын ордын эрэгтэй бусад бүх ордынхоныг бодвол сэрэл хавьталтын талаар хамгийн бага зовоодог хүмүүс юм. Матрын ордын эрэгтэйчүүд хүүхэд гэр бүл эхнэрээ ямар ч шохоорхолоор солихгүй.
Гэр бүлийн холбоо бол тэдний хувьд хамгийн ариун зүйл байдаг. Тэдний энэ эрхэм зүйл нь зөвхөн өөрийх нь / эхнэр хүүхэд / өөрийх нь гэр бүлд хамаараад зогсохгүй төрсөн эцэг эх, ах эгч нар гэх мэт / гэр бүлд нь байдаг бүх хүн ордог. Тэдний ойр дотныхон нь хичнээн таагүй хүмүүс байлаа ч гэсэн тэднийг нь басаж доромжлох хандлага гаргалгүй хүндэтгэлтэй хадвал зохино. Хэрэв та тэдний ойр дотны хүмүүстэй зохистой байж чадахгүй бол тэр хаданд хавчуулсан халиуны зулзага мэт уйтгар гунигтай байх болно.
Гэрлэлт мэт хариуцлагатай зүйлд шууд юу юугүй зориглоод орчихдогүй матрын ордын эрчүүд юуны өмнө өөрийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлж одоо л боллоо гэж үзэхээрээ энэ асуудлаа шийддэг юм. Матрынхан амьдралын ханиа удаан шилж сонгодог. Матрын ордын эрэгтэйн сонгосон бүсгүй эхний ээлжинд айл гэрийн эх хүн ямар байвал зохих талаарх түүний үзэлд нийцсэн байх ёстой.
Тухайлбал:Нэгдүгээрт Үнэнч, зүтгэлтэй, итгэл даахуйц, дур булаам, тэсвэртэй байх ёстой.
Хоёрдугаарт: хоол сайн хийдэг, гэрээ үлгэр жишээ авч явдаг байх хэрэгтэй. Матрынханы хувьд эхнэрийх нь сайхан хувцаслах , биеэ сайхан авч явах , сайн боловсролтой , ухаантай байх, хамт ажиллагсад дарга нарт нь таалагдах зэрэг нь их ач холбогдолтой. Зөвхөн энэ бүхний дараа л тэр эхнэрээ сайхан уу? өөрт нь хэр таалагддаг зэргийг бодож үзнэ. Таны үс шингэн, хөл чинь нэг их сайхан биш зэрэгт санаа зоволтгүй. Таны матрын ордын нөхөр энэ бүхнийг нэг их анзаарахгүй. Хэрэв та түүнд сайхан сэтгэгдэл төрүүлье гэвэл хамт хоол идэхийг санал болгоорой. / Болж өгвөл эхтэй нь хамт / Ингэхдээ та бүх хоолыг өөрийн гараар бэлтгэн нэр төрлийг нь аль болох олон байлгаарай. Матрын ордын залуу чинь чамайг салхинд гарья гэж уривал жижигхэн дүүгээ хамт авч яв. / өөрт чинь бага дүү байхгүй бол төрөл садныхаа юмуу хөршийнхөө жаахан охиныг авч яваарай / Тэгээд авч яваа охиндоо дээд зэргийн анхаарал тавь. Зугаалж явахдаа яриандаа цаг үргэлж Францын алдарт сонгодог зохиолуудаас ишлэл, цэцэн үг аль болох олон аваарай. Хэдийгээр таны өвөг дээдсээс ардын комиссар төрөөгүй бас Джордж Вашингтонтой хамт Форджийн талд тулалдаж, авга чинь Генри Фордын баруун гар байгаагүй ч таны түүнд таалагдахад энэ бүхэн хамаагүй байх болно.
Хэрэв та миний энэ зөвөлгөөг ширхэгчлэн дагаж чадвал танд эцэг эхээс нь зөвшөөрөл хүсэх ажил л үлдэж дээ. Тэгээд зөвшөөрлөө авчихвал та сүйт бүсгүй болох нь тэр. Матрын ордын эрэгтэйтэй уулзахдаа хөлөөсөө толгойгоо хүртэл хачин этгээд хувцаслаж хэрэггүй.Ингэвэл таны бүх юманд хэм хэмжээ барьдаг сүйт залуу нэг харахад чинь алга болчихно шүү. Энэ ордынхон сэтгэл хөдлөл багатайг нь бодож эхнээсээ л энэ чиглэлээр нөлөөлөхийг хичээгээрэй. Түүнд яруу найргийн түүвэр бэлэглэхээр болвол уянгын шүлэгтэй байвал сайн.
Та нөхрөө энхрий дотно байхад сургаж , өөртөө хайртай дуртайгаа илэрхийлэхэд нь туслаарай. Хэрэв та энэ бүхнийг суусан өдрөөсөө хэвшүүлж чадвал хожим та матрын ордын нөхөртөө хайртайгаа хэлж байгаагүй гэж гомдохгүй байж чадна. Харин та энэ талаар нөхрөө хэтэрхий шахвал тэр танд / би чамд хайргүй гэж үү? чи чинь эрүүл байна уу? Хуримын өдөр би гэгээнтэний хажууд хайртай гэдгээ хэлээ биз дээ? Би чамайг хооллож ундалж , хувцаслаж хүүхдүүдээ ч ялгаагүй ингэж авч явж байгаа нь үгнээс ч илүүтэй хайртай байгаагын шинж биш үү? гэж хэлнэ./ Хэрэв та энэ үед энхрий дотно үг, түүний халамж анхаарлаас илүү хэрэгтэй гэж хэлвэл тэр гайхна.
Матрын ордынхон эцэг гэдэг үгийг жинхэнэ сонгодог утгаар нь харуулдаг хүмүүс юм. Тэд хүүхдээсээ анхаарал халамжтай, дуулгавартай, чанд сахилгатай байхыг шаарддаг. Энэ ордынхон хүүхдээ бүх л сэтгэл зүрхээрээ хайрлаж хэрэгцээ гарвал өөрийгөө золиослоход ч бэлэн байдаг. Матрын ордын аавууд хүүхдээ эрхлүүлж бүх хүслийг нь биелүүлж хүүхдээ эвддэггүй юм. Тэдний бас нэг дутагдал нь дэндүү хатуурхдаг явдал юм. Насаа ахиад ирэхээр тэд орчлонд ховорхон өвөө болдог. Энэ үедээ хатуу чанга нь халирч ач зээ нараа өвөр дэрээ суулгаад зогсохгүй хүзүүн дээрээ унуулдаг юм.
Матрынхан эрт гэрлэчихээд дараа нь хавьчиж бултаад байдаг эр бишээ. Тэд нар харин эсрэгээр нь удаан эрж хайж сонголтоо хийгээд төлөв төвшин өтөлж чаддаг юм. Харин салах болсон тохиолдолд ямар ч эргэлзээгүй нэг мөсөн юунд ч харамсалгүй явж чадна. Матрын ордынхон гэр бүлээ ховорхон сарниулдаг хүмүүс бөгөөд салья гэвэл эргэлт буцалтгүй шийдэж чаддаг.
Энэ ордынхон мөнгө зарцуулахаас өгсүүлээд хайр дурлалаа хүртэл бүх зүйлд хатуу тогтсон дэглэмтэй байдаг болохоор та энэ ордын нөхөртэй байхдаа сэтгэл санаа, оюун ухаан, материаллаг зүйлсийн гэнэтийн бэрхшээлээс найдвартай, даатгагдсан байх болно. Үнэндээ та нэг их хичээнгүй зүтгэлтэй биш ч ухаалаг тооцоотой бол энэ бүхэн таны санаанд таарна.
Таны нөхөр хамаг сэрэл сэтгэлээ залуудаа дуусчихдаг бусад ордын эрчүүдээс ихээхэн өөр байж үсэнд тань сор гялалзаж, нүүрэнд чинь хичнээн үрчлээ суулаа ч таныг хүндэлж хайрласан хэвээр байх болно. Насандаа ганцхан удаа “хайртай” гэж хэлдэг атлаа тэр нь “үүрд хайртай” гэдэг үгтэй дүйж байгаа нөхцөлд хайртай гэж хэлэлгүйгээр таван минут, таван жил өнгөрөх ч юу юм бэ.
Матрын ордын эмэгтэй
Матрын ордын эмэгтэйчүүд гаднаас нь харахад их олон янз байдаг. Цагаан халад өмсчихсөн нэг савнаас нөгөө савруу шингэн зүйл юүлж зогсох юмуу эсвэл эмэгтэй хүний сайхан бүхэн цогцолсон яльгүй сээтэгнүүр хатагтай баахан харчуулаар хүрээлүүлчихсэн зогсож байж ч магадгүй.
Энэ ордын эмгэтэйчүүд гадна талдаа ямар байхаас үл шалтгаалан нууцхан сэтгэлдээ хамгийн нэр хүндтэй, алдартай эрчүүдийг өөртөө татаж өндөр байр суурь эзэлж өөрийн хүссэн хэмжээндээ дүйсэн амьдралд яаж хүрэх вэ? гэж бодож байдаг. Энэ ордын эмэгтэйчүүд ихэнхи нь мэргэжлээрээ ажилладаг. Энэ нь тэд гэр орны ажлаа бүхнээс илүүд үздэггүйтэй нь холбоогүй. Харин тэд ямар нэг аргаар нэр төр олох хэрэгтэй байгаа нь чухал бөгөөд яаж гэдэг нь хэнд ч хамаагүй юм. Энэ ордын эмэгтэйд хүслийг нь гүйцэлдүүлж чадах, тохирч тэнцэх нөхөр олдох найдваргүй байвал нэр төрд нь дүйхээргүй нөхөртэй байснаас өөрөө зүтгэж мэргэжлийнхээ хүрээнд амжилт олохыг илүүд үздэг боловч нэр төртэй нөхөртэй болох тухай бодлоо хадгалсаар эрт орой хэзээ нэгэн цагт санасандаа заавал хүрдэг юм. Ажил төрөл нь хичнээн амжилттай байгаад ч азтай гэрлэлттэй ердөө ч дүйхгүй.
Энэ ордын эмэгтэйн гайхалтай сайхан чанар нь сайн хүмүүжилтэй, биеэ барих чадвартай байдаг явдал юм. Биеэ ямар ч өө сэвгүй авч явдаг болохоор та тэдний нийгмийн гарал үүслийг гаднаас нь хараад мэдэж чадахгүй. Тэд биеэ маш сайн барьдаг, хүчтэй, зоригтой хүмүүс болохоор танд үргэлж нэг хэвийн сайхан ааштай байгаа юм шиг харагдана. Энэ нь яг тийм бишээ. Санчир гаригийн нөлөөгөөр тэд дүнсгэр, гутранги үзэл, бүрэг зантай байдаг болохоор энэ бүх тааламжгүй сэтгэл хөдлөлөөсөө гарах гэж энэ ордын эмэгтэйчүүд ихээхэн хүч, оюун зардаг. Та матрын ордын бүсгүйгээ ийм уруу дорой сэтгэл хөдлөлд бага оруулж байхыг хичээх хэрэгтэй. Энэ бүх зан чанараар нь доог тохуу хийж хэзээ ч болохгүй. Тэд үүнийг тэсвэрлэхгүй.
Энэ ордын бүсгүйг хуурч мэхлэх хэрэггүй, мөн гол чухал асуудлаар амжилт гаргасан үед нь сайн магтаж байгаарай.Тантай танилцсан эхний үед тэдэнд ямар ч юм тодорхой бус / таны гол чухал шинж чанар, ирээдүйн тухай бодол санаа, эдийн засгийн чадавхи / байх болохоор хэцүү байдаг. Харин зөвхөн та л түүний эрж явсан хүн нь мөн болохыг мэдсэн цагтаа энэ ордын эмэгтэй ямар их энхрий дотно, элэгсэг болохыг хараад гайхах болно. Матрын ордын эмэгтэйчүүд аливаа юмыг бодлогогүй хийдэггүй болохоор яахаа мэдэхгүй байдалд орох нь ховор байдаг. Тэгээд ч түүний хөлөг онгоц явах зүгтээ найдвартай хөдөлж чадсанд эргэлзэхгүй болсон цагтаа тэдний сэтгэл нь амарч танд өөрийгөө юу ч үлдээлгүй танд өгнө.
Энэ ордын эмэгтэйчүүдийг зурсан юм шиг гоё гэж хэлэхгүй ч тэдэнд эцэс төгсгөлгүй сэтгэл татах увидастай ямар нэгэн онцгой сайхан зүйл заавал байдаг. Энэ ордын эмэгтэй амьдралдаа тогтсон хэв маяг, уламжлал, чанд гоо зүйг мөрддөг.Үеийнх нь эмэгтэйчүүдийн гоо сайханы цэцэглэлт аль хэдийн дуусч гандах гундах насандаа орсон байхад Матрынхан залууханаараа бараг охин шиг гялалзаж харагддаг.
Матрын ордын эмэгтэйтэй гэрлэсэн хүн түүний төрсөн гэр бүлийхэнийг нь хүндэтгэж байх шаардлагатай. Түүний дэргэд хадмуудаа шоглосон аястай яриа ярьж болохгүй. Тэд эцэг эхдээ өөрийнхөө гэр орон мэт анхаарч сэтгэл зүрхээ өгдөг. Үнэндээ эцэг эхтэйгээ ийм харьцаатай байдаг нь сайн тал бөгөөд энэ байдлаа таны эцэг эхэд гаргаад зогсохгүй танд ах , эгч , дүү байдаг бол тэдэнд ч мөн сайхан сэтгэлээр хандана. Энэ ордын эмэгтэйд өвчтэй байгаа хадам эхээ асар гэж хэлэх хэрэггүй. Тэд хэлсэн хэлээгүй үүнийг өөрөө хийж маш их сэтгэл гарган эрүүл саруул болтол нь асарна. Дашрамд хэлэхэд Матрын ордын эмэгтэйчүүд хадамдаа таалагддаг ганцхан бэрүүд байдаг юм байна.
Тэд хамгийн сайн эхнэр байдаг нь гайхмаар зүйл биш юм. Матрын ордын эмэгтэйн гэрийг харахад л энд гэрийн жавар муу муухай болгоныг зайлуулагч шидтэн байгаа юм шиг амар амгалан харагдана. Матрын ордын эмэгтэй сонгодог хөгжимд дуртай байдаг бөгөөд урлагийн бусад төрөлд ч хайхрамжгүй хандаж чаддаггүй.
Энэ ордын эмэгтэйчүүд нилээд романтик хүмүүс байдаг. Тэгэхдээ гуйлгачин, ядуу хүмүүсийг бол романтикаар хардаггүй. Тэдний бодлоор бол хүмүүс өмнөө том зорилго тавьж түүндээ хүрэхдээ ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг байх ёстой. Энд л тэдний романтик нуугдаж байдаг бөгөөд өвсөн овоохойд ямар ч аз жаргал байхгүй гэж үздэг.
Энэ ордын эмэгтэйчүүд хүүхдүүдээ чанд хатуу хүмүүжүүлэн эцэг эхдээ халамжтай, ахмад хүмүүсийг хүндэлдэг болгодогоос гадна биеэ сайхан авч явахад сургадаг. Хүүхдээ хайрлах сэтгэл нь урамшуулж хөхүүлсэн инээдээр бус харин анхаарал халамжтай тэсвэртэй байгаагаар нь харагддаг. Матрынхан заримдаа хэтэрхий хатуу чанга мэт байдаг боловч хүүхдүүд нь том болсон хойноо ийм байсанд нь баярладаг. Хэтэрхий хуучилсаг үзэлтэй матрын ордынхон хүүхдүүдийнхээ шилжилтийн насны үед эрх чөлөөнд хэт дурладагт нь дургүйцэн үл ойлголцох байдалд орж болзошгүй. Эрүүл саруул ухааныхаа хүчээр хүүхдүүдтэйгээ удалгүй эв зүйгээ ололцож байдлыг сайжруулж чадна.
Матрын ордын эмэгтэйчүүд мэдрэмтгий арьснаасаа болоод гоо сайханы бүтээгдэхүүн ховорхон хэрэглэдэг. Ийм болохоор бага багаар дасгаж хэрэглэх шаардлагатай. Азаар байгаль эх тэдний хацарын өнгийг бусад бүсгүйчүүдээс удаан хугацаанд хадгалагдаж байхаар заяасан. Энэ ордын эхнэртэй та өөртөө болон өөрийнхөө хүчинд итгэдэг байхад нь байнга туслаарай. Үүний чинь хариуд тэд насан туршийн хайр үнэнч зангаараа бэлэг барих болно.

Матрын ордын хүүхэд
Олон хүмүүсийн бодлоор сая төрсөн нялх хүүхдийн нүүрний арьс нь хөгшин эмгэн, өвгөнийг санагдуулдаг гэдэг. Хэрэв энэ нь үнэн бол матрын ордын хүүхдүүдийг хэлж дээ гэмээр байдаг. Энэ ордын хүүхдүүд багадаа хөгшин хүн шиг байснаа өсөх тусмаа өнгөжин үеийхэнээсээ залуу харагддаг. Бүр нялх матрын ордын хүүхдүүд хүртэл гайхалтай өсгөлүүн өтлөнги царайтай байдаг. Та түүнд хөхүүлэхээр угжийг нь авчирч харуулан хүүхэдтэйгээ харьцдаг ерийн л” хэлээрээ” өхөөрдөхөд чинь тэд ямар тэнэг юм бэ гэх шиг харахад та өөрийн эрхгүй утгагүй шулгансанаа мэднэ.
Матрын ордын хүүхдүүд их хүч чадалтай бас юу хүсэж байгаагаа сайн мэднэ. Харин бусад хүүхдүүдээс ялгаатай нь тэд өөрсдийн хүслээ уйлж орилж, эсвэл зөрүүдэлж илэрхийлдэг. Хэрэв тэдэнд ямар нэгэн юм эс таалагдваас таны нүдрүү тайван ширтэнэ. Тэгэхэд л та буруугаа ойлгон багшдаа зэмлүүлсэн сурагч шиг л юм болно. Энэ ордын хүүхдүүд өөрийнхөө хүслээ ихээхэн тодорхой илэрхийлдэг бөгөөд тэр бодлыг нь сарниулах амаргүй. Түүний хүсэл нь тийм ч их чухал зүйл биш байсан бол таны “үгүй” гэхийг тайван хүлээж авна. Харин чухал зүйл байсан бол эрт орой хэзээ нэгэн цагт зорьсондоо заавал хүрнэ.
Матрын ордын хүүхдүүд бүр багаасаа дэг журамтай, сахилгатайгаараа ялгарч байдаг. Хэрэв та тоглоомыг нь тавьдаг газраасаа өөр байранд тавьчихвал тэд эсэргүүцэл үзүүлнэ. Эрэгтэй эмэгтэй матрын ордын хүүхдүүд аль нь ч ихээхэн дуулгавартай байдаг бөгөөд толгой дааж юм шийдэх гэж нэг их зүтгэдэггүй. Тэд нар их гэрсэг, гэр бүлдээ их хайртай байдаг. Матрын ордын хүүхдүүд эцэг, эхтэйгээ зугаалах дуртай бөгөөд хэрэв тэд нар нь завгүй байвал гэртээ сууж бусад хүүхдүүд шиг үеийхэнтэйгээ тоглох гэж гарч гүйхгүй.
Энэ ордын хүүхдүүд олон найзтай байдаггүй бөгөөд харин дотны найзуудтай байдаг. Тэд нартаа өөрийнхөө бүх нууцыг ярьдаг. Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл идэвхи зүтгэлтэй, хариуцлагатай ,хөдөлмөрч матрын ордынхонд ер хүнд байдаггүй. Харин нилээд удаан байдаг нь хичээл сургуульд нь жаахан нөлөөлдөг.
Матрын ордын хүүхэд том хүн болж тоглох дуртай . Тухайлбал : аав, ээж, эмч, өвчтөн, багш сурагч худалдагч үйлчлүүлэгч гэх мэт. Тэд мөн зураг зурах, хөгжим сонсох дуртайгаас гадна практик агуулагатай урлах, гараар хий зүйлд илүү дуртай. Энэ ордын хүүхдүүд дуулгавартай, итгэл даадаг, хичээл зүтгэлтэй байдаг бөгөөд харин нилээд бүрэг өөртөө итгэх итгэл муутай олон нийтээс тусгаарлагдмал байдаг. Үүнээсээ болоод шилжилтийн насны үедээ хайр сэтгэлтэй учрахдаа нилээд ярвигтай байдаг. Энэ үедээ аймхай, бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй зангаа даван туулахад тэдэнд хүндрэлтэй учраас эцэг эхчүүд нь сайн туслах хэрэгтэй.
Ерөнхийдөө матрын ордын хүүхдүүд зөв хүмүүжилтэй хүүхдүүд байдаг болохоор гэр орон түүндээ байгаа бүх зүйл тэр дундаа танд ихээхэн халамжтай байдгаас гадна бусдын хэрэгт оролцоод байдаггүй. Та яг л энэ чигээрээ насан туршдаа хувиршгүй байна гэдэгт нь итгэлтэй байж тэдний хайр анхааралыг нь хүртэж чадна. Та түүнийг багад нь ямар хайр халамжаар өсгөсөн тийм л хайраар таныг хайрлана.

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 62
Үхрийнхэн
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Дөрөвдүгээр сарын 21 – Тавдугаар сарын 21/
Үхрийн ордынхныг яаж таних вэ?
Түүнийг голдуу тайван тогтуун, чимээгүй, үг цөөтэй байдаг төрхөөр нь таньж болно. Хэрэв та түүний ойр дотны найз нөхрийн хүрээнд багтдаг бол та нарын хоорондын яриа чинь “ за” “тийм” үгүй” “баярлалаа” зэрэг үгсээр хязгаарлагдахаас гадна сул үг “ аа хаа” гэх мэт байх жишээтэй. Жинхэнэ үхрийн ордынхны яриа, хөдөлгөөн тайван, удаан байдаг. Тэд сайн фермер, банкны эзэн, үл хөдлөх хөрөнгийн наймаачид байдаг. Инженер , кино од, бохир усны хоолойн цэвэрлэгч, талхчин,махны худалдагч нар байдаг бөгөөд харин онцгой мэргэжлийн ажилтнуудын дунд үхрийн ордынхон ховор тааралддаг.
Үхрийнхэн нүдэнд дулаахан, тайван дөлгөөн хүмүүс юм. Тэднийг нэг хэвийн тогтуун байдлаас нь хэн ч гаргаж чадахгүй. Түүний толгой руу ус цацаж , зангидсан гараараа цохиж, өөрийгөө зөв гэж хичнээн хашгираад ч, үүлгэртүүлэх гэж хичнээн оролдоод ч нэмэргүй. Хэрэв үхрийнхэн буруу гэж байгаа бол та зөв гээд ямар ч нэмэргүй. Үхрийнхэн үнэнхүү энх тайван ч хүмүүс. Тэд хэзээ ч буруу замаар будаа тээхгүй, харин өөртөө саад болохыг зөвшөөрөхгүй. Зөнгөөр нь л байлгавал тэд жаргалтай байдаг. Хор шарыг хэтэрхий хусвал танд дургүйцэнэ.
Тэд орчин тойрныхоо муу муухай явдлыг анзаарахгүйгээр хэдэн сар, тэр ч байтугай бүтэн жилээр амгалан тайван өөрийнхөө ажил төрлийг гүйцэтгэх чадвартай.Харин тэд зөрүүд болохоор шахаж шаардахад дургүй байдаг. Тэсэж тэсэж нэг уурлавал аюултай учир болгоомжлоорой. Үхрийнхэн төрөлхийн дав дув хийсэн зантай. Хэрэв түүнийг өөрийгөө хянах чадваргүй болтол нь уурлуулбал та сайнаа үзэхгүй. Тэдний уур хилэн маш их аймшигтай бөгөөд ийм үедээ замдаа тааралдасан бүхнийг авч шиднэ. Азаар ийм зан бүх амьдралдаа ганц,хоёрхон удаа л гаргана. Сэтгэлийн хөөрөлтэй бухнууд ч жилдээ хоёроос илүү ийм байдал гаргахгүй.Тэдний уурлахыг харах аймаар бөгөөд уур хилэн нь хязгааргүй.
Танд би нэг явдлыг ярья л даа. Нэг удаа үхрийн ордын хүний эхнэр нөхөртэйгээ орой клубт очиж гэнэ л дээ. Согтуу залуу авгайг нь налж зүрхэлсний төлөө нөхөр нь нөгөө хүний ар шилнээс нь шүүрэн авч хөгжимчдийн хөл дор шидчихжээ. Харин эхнэр нь нөхрийгөө хамтын амьдралын бүх л хугацаандаа ийм ааш гаргаж байсныг хараагүй болохоор маш их айж мэгдэн сандарчээ. Иймэрхүү араншин бол үхрийн ордынхонд л байдаг. Иймээс та танихгүй эмэгтэйд сээтэгнэхээр болвол юуны өмнө түүний хамт яваа хүн нь үхрийн ордынх биш биз гэдгийг лавлаарай. Хэрэв тийм бол гараа татаарай.
Тавдугаар сарын эхний хагаст төрсөн хүмүүс ялангуяа эрэгтэйчүүд гадаад төрхөөрөө бухныхтай төстэй байдаг. Харц нь тунгалаг, тайван тогтуун бас ширүүн.Хөдөлгөөн нь удаан / эмэгтэйчүүд нь-ихэмсэг залхуувтар/ боловч нуугдмал хүч чадал харагдана. Үхрийн ордынхон /тэдний дунд өндөр нарийхан хүмүүс их/ өндөр нам нуруутайгаасаа үл шалтгаалан биеийн хөгжил сайтай хүмүүс байдаг. Эрчүүд нь өргөн мөртэй, хүдэр булчинлаг байдаг. Энэ ордынхон хоолыг удаан зажилж амтархан иддэг болохоор хоол боловсруулах эрхтэн нь сайн байдаг.
Үхрийн ордынхон толгойдоо яльгүй шигдсэн жижигхэн чихтэй, духруугаа унасан туг үстэй байдаг/бухных шиг/. Ихэнхи үхрийн ордынхон харавтар нүдтэйгээ ижил өнгөтэй буржгар үстэй, ихэнхи нь боровтор царайтай байх нь бий. Та бүхэн цайвар царайтай мөн тийм өнгийн үстэй, цэнхэр нүдтэй үхрийн ордынхонтой тааралдвал гайхах хэрэггүй. Зүс царай нь ямар өнгөтэй байлаа ч тэдний ааш араншин, ухаан санаа нь өөрийнхөө ордтойгоо таарсан хатуу чанга байдаг.
Үхрийн ордынхон эсрэг хүйсийнхэндээ хайнга ханддаггүй ч хүүхнүүдийг шаргуу эргүүлж дагадагггүй. Тэд хайрласан хүнээ өөрөө хүрч ирэхийг нь хүлээж, түүнийхээ гайхал бишрэлийг төрүүлэхийг чармайдаг юм. Хэрэв тантай үхрийн ордын эр тааралдаж, таалагдвал та өөрөө эхэлж түүнд талтай байгаагаа мэдэгдэх нь зөв юм. Үүний дараа л тэд өөрсдөө зугуухан үйл явдалын санаачлагыг гартаа авах болно. Ямар нэгэн юм бүтэхгүй байлаа ч үхрийнхэн сэтгэлээр амархан унадаггүй.
Үхрийн ордынхон төрөлхийн тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг болохоор таагүй зүйлтэй учрахдаа сэтгэлийн хямралд амархан ордоггүй бөгөөд харин ч зорилгодоо хүрэхийн тулд ихээхэн туйлбартай байж чадна. Үхрийн ордынхон хэн нэгнийд айлчилж очих гэхээсээ гэртээ зочин урих дуртай. Энэ ордын хүмүүс гэр орондоо тав тухтай байх дуртай. Үхрийн ордын хүмүүс газрын бэлгэ тэмдэг болохоороо эрт орой хэзээ нэгэн цагт тэдний газар дэлхийгээ хайрладаг хайр нь илэрдэг. Хэрэв нөхцөл байдал түүнийг олон айл амьдардаг нийтийн байшинд суухаар тохиовол тагт нь дүүрэн цэцэгстэй байхгүй бол тэсэж сууж чадахгүй бөгөөд дор хаяж цонхныхоо тавцангууд дээрээ цэцэггүй байж чаддаггүй. Хэрэв хотын чимээ шуугиан дэндүү нөлөөлөөд байх шиг санагдвал үхрийн ордынхон үүргэвч, майхан, уургаа үүрэн эрүүл агаарт гарахаар яарна. Хэрэв түүний байшин тагт ч үгүй байшин байвал тэрбээр хотын гадна газартай харьцдаг ажил олж хийхийг эрмэлзэнэ. Газар дэлхийг хүсэх хүсэл нь ийм их аугаа ажгуу. Байгаль руу тэмүүлсэн хүсэл нь биелэхгүй бол морин тойруулага юмуу, цэцэрлэгт хүрээлэн явж санаагаа амраана.
Үхрийнхэн эрүүл чийрэг хүмүүсбайдаг бөгөөд ховорхон өвддөг,харин нэг өвдвөл эдгэрэх нь удаан байдаг. Энэ нь тэдний эмч нарын зөвлөгөөг муу сонсдог, зөрүүд зантай, гутранги үзэлтэй зэргээс болдог юм байнаЭнэ ордынхны хоолой, хүзүү, хөл,бэлэг эрхтэн, нуруу нугас, шагай нь их өвчлөмтгий байдаг. Салхинд цохиулснаас хоолой нь өвдөх, хэтэрхий их иддэгээсээ болоод таргалах хандлагатай бөгөөд энэ бүхнээсээ болоод зүрх судасны өвчин болон судас өргөсөх өвчнөөр өвдөх тохиолдол элбэг байдаг. Тулуй өвчин ч тэднээс тойрдоггүй. Хэрэв хөдөлгөөнтэй байж, өөрийгөө сайн тордвол дээрхи өвчнүүдээр өвдөхгүй байж чадна.
Төрөлхийн эрүүл чийрэг үхрийн ордынхонд цэвэр агаар, биеийн хүчний ачаалал чухал хэрэгтэй байдаг. Үхрийн ордынхон төрөлхийн зөрүүд зантай боловч харин өөрсдөө энэ дутагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Тэд энэ зангаа ухаантай, хатуу чанга зан гэж үздэг юм. Энэ ордынхныг нэг суусан / эрэгтэй, эмэгтэй ялгаагүй/ суурьнаас нь хөдөлгөнө гэдэг их хэцүү юм. Үхрийн ордын эрчүүд авгай нь яаж ч гуйгаад эхнэртэйгээ хамт айлд зочлох дургүй. Үхрийн ордын эмэгтэйчүүд нөхрийнх нь найз өөрт нь таалагдахгүй бол тэдэнтэй ер харьцдаггүй юм байна.
Үхрийн ордынхны нэг гайхамшигт чанар бол тэд маш их тэвчээртэй байдаг явдал юм. Үхрийн ордынхон хүйс харгалзахгүйгээр биеийн болон оюуны дарамтыг гаслаж гангинахгүй удаан хугацаанд тэвчиж өнгөрүүлж чаддаг юм. Зовлон хичнээн хүнд байх тусам тэдний хичээл чармайлт төдий чинээ их байдаг. Үхрийн ордынхон хүнд хязгааргүй итгэдэг. Үхрийн ордын хүмүүсийн бас нэг ховорхон шинж чанар болох хувь заяаны цохилтыг мятаршгүй зориг гарган даван туулж бүр одон медаль хүртсэн түүх олон байдаг.
Зан араншингийн гайхамшигтай сайхан шинж чанарынхаа хажуугаар хэцүү зөрүүд ааштай нь үнэн биз дээ? Үхрийн ордынхон ямар ч хоолыг ижил дуршилтайгаар иддэг. Шарсан төмснөөс өгсүүлээд школадтай торт, амталсан ногоо гэх мэт юу л бол юу иднэ. Тэгээд ходоод нь шингээхгүй байх нь ч ховорхон. Үхрийн ордын хүмүүс бифештэйкст гэх мэт хоолонд дуртай. Мөн сайн дарс уудаг. Үхрийхэн тийм ч нарийн мэдрэмжтэй айдаггүй. Тэд хуучны хошин кинонуудыг шүтэн биширч, бананы хальсан дээр хальтарч унан мөлхөх, эсвэл нэг нэгнийхээ нүүрийг тортны кремэнд наах зэргээр жүжиглэдэг.Киног амтархан үздэг.Нарийн нууцлаг хошигнолтой үзвэрийг үхрийн ордынхон нэг их таалдаггүй. Тэд эртний ардын хошин шог урлагт дуртай.
Үхрийн ордынхон өшөө авагч ч юмуу харгис хэрцгий байх нь ховор бөгөөд тэд голдуу мөнгө ихтэй хүмүүс байдаг боловч энэ нь цөм саятан байдаг гэсэн үг биш юм. Харин үнэгүй хоол иддэг хүмүүсийн жагсаалтанд энэ ордынхон ховор тааралддаг юм байна. Энэ ордынхон өөрийн баялгийг удаан хичээнгүй уйгагүй цуглуулдаг. Тэд өөрийн баялгыг өчүүхэн жаахан мөнгөнөөс эхлэн ширхэг ширхэгээр тоосго өрөн өндөрлөж бөх бат байшин барих адил хуримтлуулдаг.
Үхрийнхэн мөнгөнөөс гадна албан тушаал их сонирхдог. Гэхдээ өөрөө өөртөө эзэн байдаг ажил эрхлэх нь элбэг. Үхрийнхэн өөрийн эд баялаг, мөнгө төгрөгөө гэр бүлийнхээ хүмүүсээс дутуугүй хайрладаг ч ерөнхийдөө харамч хүмүүс биш. Тэд нар зовлон тохиолдсон найз нөхөд , ойр дотны хүмүүстээ юугаа ч хайрлалгүй тусалдаг юм.
Үхрийнхэний сэтгэлийг өргөн цараатай үйл явдал ихээхэн хөдөлгөнө. Тэрээр тортой сармагчингийн хажуугаар анзааралгүй өнгөрч чадах боловч түүний оронд заан байхыг харвал нилээд удаан харж гайхаж баясах болно. Энэ бүхэн тийм ч гайхмаар зүйл биш юм. Тэд оготоноос их айдаг бөгөөд түүнтэй тааралдвал гүйж зугатаж магадгүй. Урлагийг ивээгч Венера гарагт ивээгддэг болохоороо үхрийн ордынхон сайхан уран зураг, сонгодог хөгжимд татагдахгүй байж чаддаггүй.
Олонхи үхрийн ордынхон сайхан дуулдаг, тэдний дунд мэргэжлийн дуучид байх нь элбэг байдаг. Хөгжим тэдний амьдралын мөнхийн дагуул нь байж харин уран зураг мэргэжил нь юмуу хобби нь байдаг. Мэдрэмж ихтэй үхрийн ордынхон цэлмэг тэнгэрийг биширдэг. Тэд нар ерөнхийдөө цэнхэр хөх өнгөнд дуртай мөн сарнайн өнгө тэдний бүтээлч хүслийг оргилуулдаг бөгөөд улаан өнгөнд дуртайг нь үгүйсгэж болохгүй билээ. Бухнууд байгаль дэлхийгээ бэлгэдэн ногоовтор хүрэн өнгийг шүтдэг.
Үхрийн ордынхны өргөн цараатай сонирхол гэдэг нь хайр дурлал мөн эрдэнэс баялаг хуримтлуулах гэсэн хүсэл нь их харагдана. Төмөр үхрийн металл нь дулаан илч, цахилгаан, энерги дамжуулагч гялалзсан өнгөтэй зэс билээ. Бусад хүмүүс илүү дээгүүр байр суурь эзлэх гэж яарч адган гүйж явахад харин үхрийнхэн гуйвж дайвахгүй удаан явж зорилгодоо хүрдэг.
Үхрийн ордынхон өөрийн эд баялаг, хөрөнгө зоорио бүхий л амьдралаа зориулан байж цуглуулдаг. Үхрийн ордынхон хэрэггүй дэмий илүүдэл хуримтлалыг эсэргүүцэгчид байдаг. Тэдний гэр орон бол түүний цайз гэсэн үг бөгөөд энэ цайз руу нь зөвшөөрөлгүй бүү нэвтрээрэй. Үхрийнхэн биеэ барьж чаддаг найдвартай бас хүчтэй хүмүүс юм.Тэдний хүчийг зөвхөн уул хад л тогтоож дийлэх байх.
Үхрийн ордод төрсөн алдартай хүмүүс

Фред Астер Оливер Кромвель
Оноре Бальзак Гарри Купер
Александр Бенуа Владимир Набоков
Иогани Брамс Робеспьер
Михайл Глинка Барбара Стрейзанд
Сальвадор Дали Мария Тальони
Альбрехт Дюрер Элла Фицджеральд
Елизабета II Михайл Фокин
Екатерина II Генри Фонда
Марго Фонтейн Петр Чайковский
Зигмунд Фрейд Ульяам Шекспир
Одри Хепберн

Үхрийн ордын эрэгтэй
Та үхрийн ордын эрчүүдийг ямар гэж бодож байгааг чинь сонирхож болох уу? Нэгдүгээрт: Юмыг их удаан, задалж шинжилдэг,болгоомжтой,тайван ухаалаг, хийсвэр зангүй бараг толгойнхоо эс ширхэгийн туршлага хуримлуулдаг. Энэ бүхэн түүний сайн сайхан чанар юм.Тэгсэн мөртөө дээрхи шинжүүдтэй авцалдахааргүй нэг зан бол их романтик хүмүүс байдаг. Энэ бүхэн танд учир утгагүй санагдаж байна уу? Үхрийн ордынхныг зөвхөн учир шалтгааны ухаанд л харьяалалтай гэж хэн хэлсэн юм бэ? Энэ их хүчирхэг эрмэг хүмүүсийг хайр дурлал, энх тайваны билэг тэмдэг болсон Венера гариг ивээж байдаг шүү дээ.
Үхрийнхэн хүүхнүүдийн хойноос гүйхээсээ өмнө удаан боддог. Тэд бусад хүмүүс шиг нүдээ аниад л зорилго руугаа дайрдаггүй юм байна.Тэр хэрэв таныг сонгосон бол өөрөөсөө өмнөх таныг сонирхдог байсан хүмүүсийг дутуу үнэлэхгүй. Таныг түүний эхнэр болохоор зөвшөөрөх хүртэл өглөө бүр тан дээр цэцгийн баглаатай ирж чадна. Мөн шүлэг бичиж танд илгээхдээ нэр хаягаа бичихгүй бөгөөд хэн явуулж байгааг таныг тааж мэдэх хүртэл энэ байдал үргэлжилнэ.
Үхрийн ордын эрэгтэй анхаарал халамжтай,эелдэг зөөлөн , санаа тавимтгай дурлалт залуу байдаг. Тэд жинхнээсээ таны сүрчигний үнэр, арьсны чинь толигор, үсний чинь сайханыг мэдэрдэг. Тэр таны өмнө цэцэг навч шиг гоё үг урсгахгүй ч гоо сайханаар чинь бахархаж байгаагаа харуулах аргыг зогсолтгүй эрж хайна. Үхрийнхэн мөнгөө салхинд хийсгэх дургүй ч таныг гоё ганган, сайхнаар харахын тулд эрж байсан гоёл, үнэтэй үслэг хувцсыг авч өгөхдөө нарийлахгүй.
Үхрийн ордынхон их уян сэтгэлтэй хүмүүс байдаг.Өөрийнхөө цэцэг худалдаж авдаг мухлагийн хижээл эмэгтэйгээс цэцэг авхаар очихдоо худалдагч эмэгтэй ээжтэй нь адилхан харагдсаных нь төлөө хэд дахин илүү мөнгө төлж чадна. Үхрийнхэн хөгжмийн эгшигэнд дэндүү татагддаг бөгөөд сайхан хөгжим сэтгэлийг нь хөглөж уянгын халилд оруулдаг. Үхрийн ордын эрэгтэйд таныг санагдуулдаг дуртай ая зайлшгүй байдаг. Хэрэв та энэ ордын эрэгтэйн сайхан сэтгэлтэйг баталсан энэ бүх жишээ баримт хангалтгүй гэвэл өөр олон баримт би танд дурдаж чадна. Энэ ордын эрэгтэй төрсөн өдрөөр чинь урьд нь авах гэж таны мөрөөдөж явсан мөнгөн болон шаазан хэд хэдэн эдлэлийг бэлэглэнэ. Ингэснээрээ таныг Санта Клаус шиг бэлгэн дороос босохгүй болтол чинь дарна гэсэн үг юм.
Тэр танд сарны гэрэлд нуурын усанд орох , ойн хамгийн үзэсгэлэнтэй газарт хамт зугаалахыг санал болгоно. 2 сарын 14-ны дурлалт хосуудын баяраар/ Валентиний өдөр/ таныг хошин шүлэг, гайхаж сэтгэл хөдлөм илгээлтүүдээр дарах болно. Хэрэв таныг үхрийн ордын хүн хайрлаж халамжилж байгаа бол энэ жинхэнэ хайр байх ба мөндээр үеийн дурлалт хосуудын уламжлалуудыг хадгалсан байх нь лавтай. Тэр таныг сүүмгэр бүдэгдүү гэрэлтэй намуухан хөгжим эгшиглэсэн тансаг ресторанд хоол идэхээр урьж авчирна.
Үхрийн ордын нөхөр тантай анх учирсан уулзалт, түүнтэй холбоотой олон олон сайхан үеийг насан туршдаа марталгүй санаж танд энэ тухайгаа уяран ярьж суухад та аль хэдийн мартчихсан байдаг. За яав ! Та одоо миний үгэнд үнэмшив үү? Үхрийнхэн хумхынхан шиг хоосон мөрөөдөгч , арслангыхан шиг эмэгтэй хүний зүрхний хулгайч биш. Үхрийн ордын эрэгтэй таныг эхнэрээ болгохоор сонгосныхоо дараа хамтдаа амьдрах байшингынхаа зураг, төслийг үзүүлж саналыг чинь авна.Тэр байшин нь хонины ордынхны байшинтай адилгүй, маш бат бэх бас баталгаатай даатгагдсан байшин байх болно.
Та үхрийн ордын нөхөртэй байхад юунд ч санаа зоволтгүй, таны ирээдүй баталгаатай гарт байх болно.Та нар тэртээ олон жилийн дараа сарны туяан дор хүүхдүүдтэйгээ өөрсдийнхөө сэтгэлдээ босгосон мөрөөдлийн цав цагаанхан орд харшаа дүрслэн явсан үеэ дурсан инээх юмтай байх болно. Үхрийн ордын нөхөр гэдэг найдвартай эрдэнэ гэдэгт та насаараа эргэлзэхгүй ээ. Үхрийнхэн өөрийн гараар хангалуун амьдарлыг зугуухан гэнэтийн азтай учралд найдаж хүлээлгүйгээр бүтээдэг хүмүүс юм.Тийм болохоор аз , амжилт хоёр тэдэнд хэзээ нэгэн цагт жинхэнээсээ ирдэг. Ажил амьдрал нь хангалуун байдаг болохоор тэр өөрийнхөө болон эхнэр хүүхдийнхээ өвлийн амралтыг Флоридад ч юмуу байгалийн үзэсгэлэнт газарт өнгөрүүлж чадна.
Бусад хүмүүсийн нэгэн адил үхрийнхэн бас дутагдалтай. Тэд болхидуу удаан, хүнийг их шахаж шавдуулдаг эмэгтэйтэй хамт байж чадахгүй. Яагаад та өөрийгөө тэвчээртэй, эелдэг байх ёстойг одоо ойлгож байгаа биз дээ? Олны дунд ялангуяа үхрийн ордын нөхрийгөө хажуудаа байхад хэрүүл шуугианд оролцож, санал бодлоо түрүүлж илэрхийлэх хэрэггүй юм байна. Тэр, хөгжмөөр бол гоцлол хийл хөгжим , та бол дагуул найрал хөгжим нь байх ажгуу. Хоёулахнаа байхдаа таны санал бодлыг дуртайяа сонсох бөгөөд харин олны дунд л хичээгээрэй дээ! Хэрэв та ийм алдаа хийчихвэл танд маш хүнд үр дагавар авчрах болно. Үхрийн ордын нөхөр чинь гярхай хүн бол тантай шууд л хэрэлдэнэ. Мөн багагүй нарийн мэдрэмжтэй нэгэн бол дуугаа хурааж таныг залхаахаас гадна , оройн турш чулуу шиг гөлгөр царайлж цугларсан олны гайхлыг төрүүлэн, таныг өвдөг сөхрөн мөргөх чинь хүртэл залхаах болно. Та түүнийг тэр байдлаас нь гаргах гэж хичнээн хүчлээд ч энэ нь их хүнд ажил байх болов уу. Уурлаж бухимдсан үхрийхэн шууд бууж өгнө гэж байхгүй ээ. Энэ бүхэн та түүний яриаг тэнэг яриагаараа тасалснаас болж байгаа юм байна. Тэгээд таны нөхөр гадуур хувцсаа шүүрэн авч гэрлүүгээ явахаар гарна. Хамгийн шалгарсан арга бол та түүнийг үг дуугүй дагаж гаран харих замдаа түүнээс уучлал хүсэн мөргөж гуйх хэрэгтэй. Бас танил нөхөд ахан дүүсээ маргаандаа оролцуулахгүй байвал сайн. Хэрэв тэгэх юм бол байдал улам дордоно. Маргаантай асуудлыг та өөрөө зохицуулж байдал хүндэрэхээс нь өмнө урьдчилан сэргийлээрэй.
Үхрийн ордынхон тэсвэртэй ч бас толгойдоо булуу хураах дургүй хүмүүс. Тэд сүүдэр шиг дагаад салдаггүй хартай хүүхнүүдэд дургүй. Үхрийн ордын эрчүүд өөрийг нь үргэлж ачаалалтай байлгаж, гижигдэж шохооруулж байдаг гоо сайхан, дур булаам эмэгтэйчүүдэд дуртай. Үхрийн ордын эр хүний бардам занд нь л харшлахгүй бол түүний бүсгүй орчиндоо хичнээн гайхалтай сэтгэгдэл төрүүлж байсан ч шагшин бахархахгүй байж чадахгүй. Хорвоод хайртай хүндээ зориулж хийж чадахгүй юм гэж үхрийн ордын эрчүүдэд үгүй юм.
Үхрийн ордынхонд нэг гайхалтай онцлог бий.Тэд дурлахаараа болгоомжлол, ухаарлаа алдчихдаг. Найз нөхөд төрөл төрөгсөд нь түүний бүсгүйг өөрт нь яагаад ч таарахгүй гэж нэгэн дуугаар хэлээд ч уг шийдвэрээс нь хазайлгаж ч чадахгүй. Үхрийнхэн шороон махбодтой учраас тэдэнд гал, ус, хий махбодтой хүмүүсээс илүү шороон махбодтой хүмүүс тохиромжтой. Ус, шороон махбодьтой хүмүүстэй эсрэг шинж чанарууд нь ижилхэн байдаг болохоор аз жаргалтай хос байж чадна.
Үхрийнхэн хотоос гарч зугаалах, биеийн тамираар хичээллэх, загасчлах, цэцэрлэг ургуулж тордох дуртай. Тэд адал явдалт уран зохиол, их байлдан дагуулагчдын намтар, түүхболон гүн ухааны, утга зохиолын тансаг төрлийг сонирхож уншдаг.
Үхрийн ордынхонд эдийн засгийн хүндрэл бараг тохиолдохгүй. Түүний мөнгөтэй холбоотой асуудал нь саятан биш юмаа гэхэд бат бэх найдвартай байдаг юм байна. Энэ ордынхон бүх л насаараа жинхэнэ эр хүн байж чадна. Тэд жинхэнэ сайн чанарын гэрийн хоолыг чухалд үздэг бөгөөд ямар ч лаазалсан мах ногоо , бутербродыг сонирхдоггүй. Яагаад танд сайн хоолны ном хэрэгтэйг та одоо мэдэв үү? Гэхдээ тэр таныг тогооч болгочихгүй ээ. Таныг сайхан ресторанд хооллох, аль нэг газар зочилж очихдоо хамт авч явна.Харин өөрөө хэзээ ч гал тогоогоор орохгүй . Үхрийхэн анхаарал халамжтай хайртай аав байж чадах бөгөөд хүүхдүүдээ бүр багаас нь өмч хөрөнгөө хайрлан хамгаалж сургадаг. Үхрийн ордын эцэг биеэ сайн барьж чаддаг хүмүүс болохоор хүүхдээ муу сурлаа гэж уурладаггүй, хамгийн гол нь зөв хүмүүжилтэй байх хэрэгтэй гэж үздэг.
Танд үхрийн ордынхон материаллаг зүйлд хэтэрхий анхаардаг юм шиг харагдаж магадгүй.Иймээс тэд хүүхдүүдээ шаардлагатай үед эр зоригтой, тэсвэр хатуужилтай байж сургахад цаг зав, сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг юм. Үхрийн ордын эрчүүд эхнэртээ сайхан хувцас, үнэтэй сүрчиг авч өгч эрхлүүлэхийн зэрэгцээ хоол хүнсний зүйлийг нь авч өгөхөө орхигдуулдаггүй. Үхрийхэн гоё сайхан юманд дуртайнхаа хирээр өөртөө харамгүй хандаж чаддаг. Эдгээр хүмүүс их хөдөлмөрлөдөг болохоор ажилласан хэмжээгээрээ амрах шаардлагатай. Нөхрөө сайн амрааж байхгүй бол ядарч магадгүй. Тэднийг удаан байна гэж битгий зэмлээрэй. Энэ бол уг ордынхны төрөлхийн зан юм.
Үхрийхэн өөрийнхөө амьдарлын дэг жаягаар л байх хэрэгтэй. Тэд гэртээ зочин урьж дайлахдаа дуртай бөгөөд зочид нь сэтгэл санаагаар ойролцоо, ойлголцоход хялбар хүмүүс байвал сайн. Мөн дэндүү дуу шуугиантай зочдыг тэд таалдаггүй юм. Чанга дуу чимээ (чанга ярьдаг хүмүүс, радио, телевизороо чанга дуугаргах) эмх замбараагүй байдал, тарааж хаясан юмс, эх захгүй байдлыг энэ ордынхон тэвчихгүй ээ. Гэр орон нь чимээ шуугиан багатай тайван, гоё сайхан, эмх цэгцтэй, тавтай тохьтой байхад дуртай. Та жинхэнэ эмэгтэй хүн шиг байхыг хичээгээрэй, тэгж чадвал үхрийн ордынхноос илүү эр хүн олохгүй шүү.Та түүнээсээ өргөн цар хүрээтэй, бат бэх санхүүгийн хангамжыг нь хүртэж чадаад хэн ч танд өгч чадахгүй хайр энхрийлэл , анхаарал халамжыг нь хүртэж чадвал амьдралд өөр юу хэрэгтэй байх билээ.
Үхрийн ордын эмэгтэй
Нэгэн удаа би зохиолч эмэгтэйтэй түүний эхийх нь тухай ярьж суутал тэр: “Тэр том хүн байсан юм” гэж билээ. Би энэ үүгийг нь шууд утгаар нь ойлгоод: (тэр зохиолч эмэгтэй намхан нуруутай байв) Ээж чинь өндөр нуруутай хүн байсан юм уу ? гэтэл “Үгүй ээ . Би өндөр намыг нь хэлээгүй. Миний ээж жинхэнэ хүн байсан юм” гэв. Зохиолч эмэгтэйн эх нь үхрийн ордын эмэгтэй байж л дээ.
Үхрийн ордын бүсгүйчүүд бол эрчүүд, эмэгтэйчүүдээс эрээд эрээд олдоггүй тэр шинжүүдийг агуулсан жинхэнэ сайн эмэгтэйчүүд байдаг юм байна. Тэдний тэвчээрийг алдуулах нь маш их хугацаа шаарддаг юм. Та түүний тэвчээрийг хэтэрхий их сорьчихгүй л юм бол тэд нэг хэвийн, тайван амгалан хайр татам байж чадна. Тэдний байгалиас заяасан үнэнч зан нь эмэгтэй хүний самбаа, заль мэхтэй яасан ч авцалдахгүй. Үхрийн ордын эмэгтэйн сэтгэлийн тэнхээ ямар ч хүчтэй эр хүнийхээс дутахгүй бөгөөд өөрийн хосын “ эмэгтэй бус “ шинж чанарыг хэлэхгүй байх арга бидэнд бий гэж үү.
Үхрийн ордын эмэгтэй өөрөө жинхэнэ эмэгтэй хүн байдгийнхаа хувьд жинхэнэ эр хүнийг хүсдэг. Эрчүүд энэ орднй эмэгтэйн хүмүүсийг байгаагаар нь хүлээж авдаг шинж чанарт нь татагддаг. Эдгээр бүсгүйчүүд ертөнцийн нууцыг тайлагч эрдэмтэнээс эхлээд жирийн конторын ажилтныг хүртэл ямар ч хүмүүстэй амжилттай сайхан яриа өдөөж чадна. Найз нар нь олон янзын хүмүүс байдаг ч тэд нар нь загвар өмсөгчдийн хиймэл алхаагаар алхагчид биш харин жинхэнэ сайхан бүсгүйчүүд байдаг.
Үхрийн ордын эмэгтэйчүүд дайснуудтайгаа ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй харьцаж , анзаарахгүй байгаа юм шиг байж чадна. Тэд найз нарынхаа аливаа дутагдлыг уучилдаг бөгөөд зовсон үед нь хэзээ ч орхихгүй. Харин хариуд нь яг л тийм хандлагыг хүсдэг юм. Хэрэв санаанд нь хүрэхгүй бол гомдох боловч түүнийгээ сэтгэл дотроо хадгална.
Үхрийн ордын эмэгтэй их хартай биш байдаг. Нөхөр нь залуухан сайхан охинтой сээтэгнэдэг гэж мэдвэл бусад бүсгүйчүүд шиг бухимдахгүй. Энэ байдлыг зэмлэхгүйгээр барахгүй тэрхүү сайхан сэтгэл хөдлөлийг нь хуваалцана. Гэхдээ таны энэ үйлдэл хонзон хөдөлгөхөөр байж болохгүй. Харин та түүнийг жинхэнээсээ хуурч мэхэлвэл тэр таныг дэмжихгүй. Иймээс та түүнийг эргэлзээтэй байдалд битгий оруулаарай. Үхрийхэнийг хэтэрхий ухаалаг гэж хэлж болохгүй бөгөөд тэд ухаан сорьсон гүн ухааны шашдир,харьцангуйн онолоор хичээллэгсэд бус юм. Олон олон диплом, их дээд сургуулиуд тэдний сэтгэлийг хөдөлгөхгүй ээ. Энэ ордын эмэгтэйчүүд аль нэг нь л хангалттай гэж боддог.Тэд өөрсдийгөө эрүүл саруул үзэл бодолтой, юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгодог л байвал болно гэж үздэг.
Энэ ордынхон өөрсдөө жинхэнэ ухаалаг, амьдрал мэддэг, газар дээр бат зогсдог бодгал билээ. Энэ бүх амин шинж чанарыг нь аваад үзэхлээр тэд үлэмж нарийн мэдрэмжтэй хүмүүс болой. Үхрийн ордын эмэгтэй хэзээ ч хиймэл цэцэг вааранд суулгахгүй энэ бүхэн түүний гоо зүйд үл нийцнэ . Түүний цэцэг хээр талын ч бай , таримал ч бай ялгаагүй зөвхөн сайхан үнэртэй амьд цэцэг байх нь гол юм. Үхрийн ордын эмэгтэй сайхан үнэртэй үнэтэй сүрчгийг шүтдэг. Тэдгээр нь төрөл бүрийн сэнгэнэсэн үнэр танартай цэвэр байгалийн бүтээгдэхүүн байх нь элбэг. Тэд нар шинэхэн цагаан хэрэглэл, шинэ барьсан талх, өглөөний сонин, нарны илчлэг туяа, намрын навчист дуртай. Энэ ордын эмэгтэйчүүд их үнэрч байдаг тул та сайхан үнэртэй сахлын саван, үнэтэй сүрчиг хэрэглээрэй. Муухай үнэртэй эр хүнийг тэд тэвчиж чадахгүй. Үхрийн ордын эмэгтэйн хувьд өнгө их чухал нөлөөтэй. Тэд бүх цэнхэр өнгийг таалдаг бөгөөд цагаан цэнхрээс авхуулаад гүн хөх, бас ягаан өнгөнд дуртай.
Тэдний өнгөний зохилдолгооны мэдрэмж өндөр хөгжсөн байдаг. Үхрийн ордын эмэгтэй ихээхэн халуун ногоотой амттай хоолонд дуртай. Энэ ордын эмэгтэйг та үе үе сайхан хоолтой ресторанд урьж байгаарай. Хэрэв танд аз таарвал түүний гэрт хооллох урилга авч болох юм. Та тэнд жинхэнэ хоолны амтыг мэдрэх болно. Үхрийн ордын эмэгтэй гайхамшигтай сайхан хоол хийдэг.Тэгээд ч эрчүүдийн зүрх ходоодондоо байдаг гэж ярьдаг шүү дээ. Үхрийн ордынхон хөгжим, уран зураг, байгальд дуртай хүмүүс байдаг бөгөөд өөрсдөө ч муугүй зурдаг.
Үхрийн ордын эмэгтэйг та эргүүлэхдээ концерт юмуу үзэсгэлэн үзэхээр урих хэрэгтэй. Энэ нь түүнд таалагдана. Хуримын бал сарын аялалд явахдаа түүний байгальд дуртайг нь бодон Нигарын хүрхрээ, эсвэл их Каньоныг сонговол зүгээр байх болно. Үхрийн ордынхон саран-паркад очих, мориор зугаалах, хотын гадна зугаалах дуртай байдаг. Иймэрхүү газар дэлхийтэй холбоотой юмс тэдний газар амьтай байдагтай нь дүйж хүч чадалыг нь сэргээдэг.
Үхрийн ордын эмэгтэйчүүд юмны донж олох нарийн мэдрэмжтэй байдаг. Хэрэв таны цамц “хатгадаг” ширүүн бол түүнд таалагдахгүй. Тэр нүдээ аньж байгаад гараараа тэмтэрч үзээд юмны өнгийг хэлж мэднэ. Үхрийн ордынхон өөрсдөө хөвсгөр зөөлөн, торгомсог материалд дуртай. Хэдийгээр тэдний хувцасны загвар хэзээ ч дэндүү ганган , дэгжин байдаггүй ч бас жирийн энгийн байх нь ховорхон юм байна.
Та түүнд ойртох тусмаа нэг хэвийн, тайван амгалан хүчирхэг хүнтэй байгаагаа мэдэрч үргэлж халуун устай ваннад байгаа юм шиг дулаахан тохилог байх болно. Энэ зүйрлэл их оновчтой юм. Яагаад гэвэл тэд усанд өрөөгөө шүтдэг юм. Тэр өрөө нь жигтэйхэн гоё: янз бүрийн хөөс,шампунь, лосьон, үнэртэй ус, крем тэнд байхгүй юм гэж үгүй . Үүд хаалгыг нь томоохон онгойлговол ногоон хурганы арьс, нохойн битүү туурай ч гарч ирж магадгүй. Үхрийнхнийг яаруулж болохгүйг санаж яваарай. Ялангуяа олны дунд ингэх нь таалагдахгүй. Тэд хэтэрхий удаан ч энэ нь тэдний дадал зуршил учраас та яаруулж шавдуулах хэрэггүй. Ингэснээрээ та сайнаа үзэхгүй.
Үхрийн ордынхонд эх байх нь их зохидог. Тэдний амгалан тайван дүр төрх, нэг хэвийн зан чанар нь эх байхад их зохидог. Тэд нар хүүхдээ нялх байхад сайн харж асардаг ч том болохоор нь хэтэрхий чанга шаардлага тавьдаг. Энэ ордын эхийн нугаршгүй хатуу, зөрүүд зан хүүхдэд урвуу нөлөө үзүүлж болзошгүй байдаг. Үхрийн ордын эх хүүхдүүдийнхээ дуулгаваргүй, буруугаа хүлээхгүй байгаатай эвлэрч чаддаггүй нь ялангуяа шилжилтийн насны хүүхдүүдэд сөрөг үр дагавар авчирдаг. Энэхүү үл ойлгоцол ээж хүүхдүүдийн хоорондох харьцааг хурцатгаж болзошгүй. Үхрийн ордын эхчүүдийн төрөлхийн эмх цэгц, гоо сайхан зохицолд дуртай зан хүүхдүүдийн тоглоом, ном дэвтэр, хувцас хунараа хаа сайгүй тарааж хаядаг явдалтай бас л зөрчилддөг. Бусад талаараа үхрийн ордын эмэгтэй жинхэнэ эх байж чадна. Шаардлага тавьдаг, сайхан сэтгэлтэй, энэрэлтэй , хүчтэй, тогтуун, алиа хошин, сайшааж урамшуулдаг түүний зан хүүхдэд өөртөө итгэх итгэлийг өгнө. Иймд нялх балчир юмуу шилжилтийн нас нь өнгөрсөн хүүхдүүдэд тэр жинхэнэ эх байж чадна.
Үхрийн ордын эмэгтэй танхил хүмүүс бишээ. Нөхрийнх нь ажил бүтэлгүйтсэнээс санхүүгийн бэрхшээл учирлаа гэхэд ажил төрөлдөө тайван явж, нөхцөл байдал засрахгүй байсан ч тэр гасалж гангинахгүй. Үхрийхэн хэзээ ч залхуурдаггүй ч жаахан жаахан амран удаан ажиллахыг урьтал болгодог. Үхрийн ордын эмэгтэй нөхрөөрөө бахархдаг, тэдний ажилд байнга тусалдаг. Өөрсдөө хүчирхэг хүмүүс байдаг болохоороо сул дорой хүмүүс ялангуяа эрчүүдэд дургүй.
Үхрийн ордын эмэгтэйчүүд өвчин болон сэтгэлийн дарамтыг тэсвэртэй даван туулдаг. Үхрийн ордын эмэгтэйтэй гэрлэнэ гэдэг эр хүнд сайхан завшаан юм. Тэд хангалуун амьдрах дуртай болохоор мөнгөө гамтай зөв зардаг. Хэдийгээр хайр энэрэл, сайхан хувцас, сайн хоолонд дуртай ч түүнийгээ таниас нэг зэрэг шаардахгүй, харин нь цаг нь иртэл тэвчээртэй хүлээдэг. Сайн эзэгтэйн хувьд гэртээ нөлөөтэй хэрэгтэй хүмүүс урихыг нөхөртөө зөвлөдөг. Тэд хичнээн ч шөнөөр ядарч цөхрөлгүй өвчтэй хүүхдээ асардаг, бүх ертөнц өөрөөс нь уравсан мэт сэтгэлээр унаж итгэлээ алдсан нөхрөө өөдлүүлж сэргээж чаддаг тийм л эмэгтэйчүүдийн нэг билээ.
Үхрийн ордын эмэтэйчүүд бүхнийг бүтээн босгох чадвартай гэр бүлийн жинхэнэ бурхад юм. Хийж чадахгүй хоол үгүй,гэрээ дээд зэргээр авч явдаг, ханиаднаас авхуулаад сэтгэлийн шархыг эмчилж чаддаг. Товчоор хэлвэл “жинхэнэ том хүн” байж чадна.
Үхрийн ордын хүүхдүүд
Үхрийн ордынхны зөрүүд зан, өөрийн байр суурин дээр хатуу зогсож чаддаг чанар нь бүр төрөх газар байхад нь л ажиглагдана. Та өмсөх дургүй хувцыг нь өмсүүлэх гээд үзээрэй. Хоёр гараа биеийн дагуу авчихаад танд шаргуу эсэргүүцэл үзүүлэхэд та ямар ч хүчээр гарыг нь ханцуйнд шургуулж чадахгүй ээ. Хэрэв та өөрийн зорилгод хүрч чадвал саяхан сайхан инээвхийлэлтэй байсан нүүр царай нь барайн минчийж өөр давхарт байсан асрагч, сувилагч нарыг хүртэл гүйж иртэл байдгаараа чарлана. Энэ эсэргүүцлээрээ таны бяцхан тугал өөрийгөө албадахад дургүйгээ үзүүлж буй нь тэр юм. Ийм эсэргүүцэлтэй та, түүний хүсэл зоригоос гадуур зүйл хийлгэхээр шамдах бүртээ тулгарна. Хүч чадалтай болохынхоо хирээр эсэргүүцэл нь чангарна.
Үхрийн ордын хүүхэдтэй эхчүүдэд булчингаа сайн хөгжүүлээрэй гэж захья даа. Зөрүүд зан үхрийн ордын хүүхдүүдийн ганцхан дутагдал юм. Үхрийн ордын хүүхдүүд эрэгтэй, эмэгтэйгээсээ үл хамааран маш их нялуун энхрий байх дуртай. Тэд цаг үргэлж л үүрүүлж, өргүүлж , үнсүүлж таалуулахыг хүсдэг. Хэрэв таны найз нөхөд түүнд таалагддаг бол тэднээр ч мөн үүрүүлж, өргүүлж , үнсүүлж таалуулах гэж хүснэ. Эцэг нь дэндүү бадриун үхрийн ордын охиноо аргалах гэж ядрана, мөн сэтгэл татам булиа хүүгээ эх шигээ энхрийлэх гэж зүдэрнэ.
Үхрийн ордын хүүхдүүд өсгөлөн бие бялдартай, эрүүл мэнд нь бахархмаар сайн байдаг. Тэд бүр хүүхэд байхаасаа эрэгтэй нь эрмэг хүчтэй, бахим эр зоригтой, харин охид нь халамжтай эелдэг зөөлөн, нямбай байдаг. Гэхдээ зарим үхрийн ордын охидууд зодолдох дуртай, хашаа давдаг эрэгтэй хүүхдүүдтэй адилхан байж магадгүй. Энэ байдлыг нь сайн хэлж өгч эмэгтэй хүүхэд шиг байхыг сануулаад байвал хурдан хугацаанд намбатай эмэгтэй болж чадна.
Үхрийн ордын хүүхдүүд бусад ордын хүүхдүүдийг бодвол илүү бие даасан байдаг. Тэд бие бялдрын хувьд зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй сэтгэлийн хат сайтай, сэтгэл хөдлөл нь хялбар өөрчлөгддөггүй. Жирийн үйл явдлууд үхрийн ордынхны сэтгэлийг хөдөлгөхгүй, уурыг нь хүргэхгүй. Тэд бүр хүүхэд байхаасаа хэвлүүн том хүн шиг харагддаг. Тэднийг дэндүү анхаарч байгаагаа мэдэгдчихгүй л бол томчуудын дунд биеэ маш сайн авч явдаг юм. Хэрэв өөрийгөө анхаарлын төвд байнга гэдгээ мэдчихвэл хэлээ залгичихсан юм шиг дуугаа хураана.
Үхрийн ордынхон өөрийнхөө асуудлыг илүү чухалчилдаг болохоор бусдын хэрэгт хошуу дүрээд байдаггүй. Харин тэднээр ямар нэгэн юм хийлгэх гэвэл хэтэрхий шавдуулах хэрэггүй. Тэглээ гээд амжилтанд хүрэхгүй. Ер нь үхрийн ордын хүүхдүүдэд бага насанд нь их албадлага хэрэглэвэл том болоод дүнсгэр, хатуу хэвцгий хүн болдог. Үхрийн ордын хүүхэдтэй ажиллах ганц зөв зам бол хайраар дамжуулж харьцах явдал юм. Үхрийн ордын хүүхдүүдээр хүссэн зүйлээ хийлгэхийн тулд дуугаа өндөрсгөж ярих хэрэггүй. Харин зөөлөн эв дүйтэй ятгасан байдалтай байгаарай. Хэзээ ч битгий захирч зандраарай. Та хэдэн цагийн турш өөрийн хүслээр байлгах гэж ятгасанаас ганц минут илж таалах юмуу эсвэл нэг удаа үнсчихвэл тэр таны төлөө хорвоогийн бүх зүйлийг хийхэд ч бэлэн болчихно.
Үхрийн ордынхон бүр хүүхэд байхаасаа юмыг эрүүл саруул ухаанаар сэтгэдэг болох нь харагдана. Тэр өөртөө ухаалаг санагдсан болгоныг биелүүлэнэ. Харин ингэхийн өмнө тодорхой дэлгэрэнгүй тайлбарлаарай. “ Би чамд орондоо хурдан ор ! Марш гэж хэлээ биз дээ” гэвэл та ямар ч амжилт олохгүй. Харин тэгэхийн оронд “Найз минь унтах цаг боллоо. Удахгүй гэрэл унтарна. Харанхуйд чи тэртэй тэргүй тоглож чадахгүй шүү дээ” гэвэл дээр байх болно. Эсвэл өөрөөр” Одоо манай хүүхэд дулаахаан зөөлхөн заантай унтлагын цамцаа өмсөөд орондоо орох гэж байна. Харин ээж нь унтахад нь уншдаг дуртай номыг нь уншина” гэж хэлж болох юм. Ингэсэн тохиолдолд тэгтлээ зөрүүдэлж байсан хүн чинь дуртай номоо сонсохоор орондоо хурдан гэх ч нь орох болно.
Тэдний гоо зүйн хөгжилд хөгжим, дуу авиа их нөлөөтэй. Хурц улбар шар, улаан өнгө тэдний сэтгэлийг тавгүйтүүлдэг.Тод өнгөнүүд болон цэнхэр, сарнайн ягаан өнгөнүүд тэднийг сэргээдэг. Үхрийн ордынхны хөдөлгөөнөөр ямар өнгө түүнд таалагдаж байгааг мэдэж болно. Энхрий ялдам өнгөнүүд түүнийг тайвшруулж,чанга дуу чимээ хашгирсан дуу хоолой, сэтгэлийн хөөрөлд оруулдаг. Үхрийн ордын хүүхдийг багаас нь дуу хуур, хөгжимд сургавал сайн. Бараг бүх үхрийн ордынхон намуухан чанга бус зөөлөн дуу хоолойтой байхаас гадна ихэнхи нь хөгжмийн авьяастай байдаг. Иймээс хичнээн багадаа хөгжмөөр хичээллэвэл төчнөөн сайн байх болно.
Үхрийнхэн эстрад юмуу ардын урлаг гэхээсээ сонгодог урлагыг илүү сонирхдог. Хүүхдийнхээ уран сайхны авьяас мэдрэмжийг шалгаж үзээрэй. Мэргэжлийн зураач, уран барималч болох эсэхийг амьдрал өөрөө харуулах боловч муугүй зурж, хөгжим ойлгодог чанар багаас нь ажиглагдана. Үхрийн ордын хүүхдүүдийг багш нар нь ангидаа үлгэр жишээ болгон ярих тохиолдол элбэг байдаг. Үхрийн ордын хүүхдүүд хөдөлмөрч, хичээнгүй болохоороо сайн суралцдаг. Хониныхон, ихрийхэн, хилэнцийхнийг бодвол үхрийнхнээс үрэлгэн хийсвэр хүмүүс төрдөггүй. Учир нь тэд хэзээ ч юмыг буруу тооцоолдоггүй. Үхрийхэн бүх юмыг үргэлжийн зун шигээр төсөөлдөггүй юм. Тэд өөрийн болгосон мэдлэгээ удаан мартдаг. Үхрийхний гуйвж дайвашгүй үнэнч зан, эрүүл саруул ухааныг ангийн хүүхдүүд нь ойлгож тэдэнд итгэлээ өгч удирдагчаа болгодог.
Таны үхрийн ордын хүүхэд зөрүүд зангаасаа болж бага балчир болон шилжилтийн насандаа эвгүй байдалд орж болзошгүй. Тухайлбал: орой зочид ирэхэд дайлах гэж байсан тахианы шарсан махыг идэх, хашаа өөд авирч байж шинэхэн хувцасаа урах, модон тавилганыхаа гоё сийлбэрийг хутгаар зурах гэх мэт. Энэ бүхэн бага насанд нь тохиолдоно. Арай хожуу аавынхаа машиныг хэлэлгүй авч унаж магадгүй ч эвдэхгүйгээр барахгүй зураас ч гаргахгүй буцааж авчирна. Тэд хэзээ ч таны төрсөн өдрийг мартахгүй.
Таны үхрийн ордын охин өөрийн тохьтой сайхан байшиндаа хоолонд дуртайяа урин дайлахад нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн байхыг нь та харна. Танд өгөх хамгийн гол зөвлөгөө бол үхрийн ордын хүүхдээ ихээхэн хайрлаж энхрийлж өсгөөрэй. Тэд өсөж том болсон хойноо хүссэн бүхнийг тань харамгүй өгөх болно.

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 78
Жинлүүрүүд
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Ес дүгээр сарын 24 – Арав дугаар сарын23 /

Жинлүүрийн ордынхныг хэрхэн таних вэ?

Жинлүүрийн ордынхон бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг атлаа хэрэв таны телевизр дэндүү чанга дуугарч байвал танаас асуулгүйгээр унтрааж чадна.Жинлүүрийн ордынхон хүмүүсийг шүтдэг хирнээ олноороо бужигнасан хүмүүст дургүй.Тэд авралын бурхан мэт хүмүүсийг эвлэрүүлдэг мөртөө хэрүүл шуугиан дэгдээнэ, мөн сайхан сэтгэлтэй нийтэч атлаа үл ойлгогдох сэтгэл хөдлөлөөсөө гарч чадахгүй уддаг, ухаантай мөртөө гэнэн, тогтворгүй хирнээ ямар нэгэн юманд яардаггүй.Ерөнхийдөө бол тогтсон ганц ч сайн чанаргүй юм шиг болж ирээд тийм бишээ! Харин маш их зөрчилтэй байгаа биз.
Хэдийгээр энэ ордын хүмүүсийн бэлгэдэл нь жинлүүр боловч тэднийг тогтуун нэг хэвийн гэж хэлж болохгүй. Ер нь жин хэмжүүр тогтсон заалтаасаа хоёр тийшээ ихээхэн хэлбэлзэдгийг санаарай. Сонгодог жинг санацгаая. Нэг зүү нь тогтоогүй байхад нөгөөх нь савлаад л байдаг биз дээ. Гаднаас нь харахад Жинлүүрийн ордынхон бусдаас ялгарах онцгой юм байхгүй юм шиг байдаг. Нүүр нь нэг их том бус сэтгэл татам харин ганцхан ялгарах содон тэмдэг бол хацар юмуу эрүүний нь хонхор бөгөөд заримдаа тэр нь байхгүй байх тохиодол бий. Хэрэв хацар дээрээ хонхортой хүнтэй тааралдвал арван сард төрсөн юм байна гэж бодох хэрэггүй өөр сард ч төрсөн байж магадгүй юм. Харин түүний урьд удмынхан Жинлүүрийн ордынхон байсан нь эргэлзээгүй. Хацар дээрхи хонхор нь Венера гарагийнханд бас байдаг.
Жинлүүрийхний царайг уур уцаар , сэтгэл түгшилт өөрчилж чадахгүй. Жинлүүрийхний уруул ув улаан өнгөтэй, лууван шиг хэлбэртэй байдаг. Мөн эрэгтэйчүүд нь ч гоо үзэсгэлэнтэй, эмэгтэйчүүд нь сайхан бүхний цогц байдаг. Тэгэхдээ эмэгтэйчүүдийнх нь гоо сайханд эр хүний жаахан шинж агуулагдсан байдаг. Энэ нь эмэгтэйчүүд нь бөх шиг, эрэгтэйчүүд нь хатагтай шиг гэсэн үг биш юм. Харин гадаад төрх нь эсрэг хүйстнийхээ шинжээс юухан хээхэн авчихсан байдгийг хэлж байгаа юм.
Жинлүүрийн ордынхны инээмсэглэл Венера гарагт ивээгдэгсэдийн нэгэн адил зөөлхөн,ялдам амттайхан боловч жаахан нууцлаг байдаг. Жинлүүрийн ордынхныг туранхай ч гэхээргүй . Энэ нь Жинлүүрийн ордынхон туранхай эсвэл тарган гэсэн үг биш юм. Харин тэд тэгшхэн биш бөгтөрдүү нуруутай байдаг. Энэ ордынхны сонгодог жишээ бол Брижжит Бардо юм. Хэн ч түүнийг махлаг гэхгүй ч бас туранхайн тоонд орохгүй. Жинлүүрийн ордынхны гадна төрхийн тухай бичсэнийг уншаад тэдний ааш араншинг зөөлхөн эелдэг, сэтгэл булаам, ялдамхан юм байна гэж бодож байна уу? Энэ үнэн, гэхдээ хагас нь л үнэн.Тэдний сэтгэл санаа тайван үед л тийм харагддаг гэсэн үг юм.Бусад цагт нь тэд уур уцаартай, цочиромтгой,зөрүүд зантай байж байснаа удалгүй тайван ,тогтуун, энхрий ялдам, ухаалаг сэтгэл булаам, уриалагхан болдог.
Жинлүүрийн ордынхныг хоёр ааштай гэж ярьдаггүй ч хоёр өөр хүн шиг зан гаргана. Энэ хүмүүс цаг үргэлж төгс төгөлдөр болохыг хичээдэг ч тэр болгон амжилтанд хүрдэггүй юм. Заримдаа Жинлүүрийн ордынхон хачин их эрч хүчтэй байж бараг л гэрлийн хурдаар хотыг тойрч бусад хүмүүсийн сарын хугацаанд хийх ажлыг өдөрт нь нугалж,хоногт хорин цаг ажиллаж дөрөвхөн цаг унтсан атлаа гялалзаж байдаг. Тэгснээ гэнэт ямар нэгэн юм нь эвдэрчихсэн мэт суучихдаг. Өдөржингөө унтлагын өөрөөнөөсөө ч гарахгүй бөх нойроор унтаж өнжинө. Юунд ч оролцохгүй юуг ч сонирхохгүй, ном телевизр ч харахгүй сууна. Тэгсэнээ гэнэт сэрсэн юм шиг уурлаж амьдралдаа харуусах юу ч болоогүй байхад хэрүүл шуугиан гаргана.Удалгүй товчлуурыг нь дараад асаачихсан мэт энхрий зөөлөн дуу шуугиантай, гоо сайхан, уриалагахан болчихно. Ийм байхыг нь харсан хүн Жинлүүрийхнийг өөрөөр байж чаддаг гэж хэлвэл итгэхгүй. Тэдэнд нэг дор уриалагхан ааш хүний мөсгүй чанар,хүч чадал дорой байдал,хөгжилтэй ааш сэтгэл гутрал, асар их эрч хүч, унтмал залхуу байдал илэрдэг нь нэг хүнд багтана гэдэгт итгэмээргүй зүйл харагдана.
Жинлүүрийн ордынхон бие бялдар, оюун ухааны хувьд гайхалтай эрүүл саруул хүмүүс юм. Тэд томоохон оюун ухааны хямрал,дарамт, мэдрэлийн ядаргаа, эцэж цуцатлаа хөдөлмөрлөхөөс зайлсхийж бие сэтгэлээ удаан амрааж чаддаг. Ихэнхи жинлүүрийхэн их идэх юмуу спиртлэг ундаа хэтрүүлж хэрэглэснээсээ болоод элэг, бөөр улмаар толгой нь өвддөг болдог. Ерөнхийдөө Венера гарагийн нөлөөн дор төрсөн хүмүүс эрүүл саруул хүмүүс байдаг бөгөөд сэтгэл санаа бие бялдрын тайван байдал сайн амралт ямар их ач холбогдолтойг ойлгодог хүмүүс байдаг юм.
Жинлүүрийн ордынхны зан ааш их зөрчилтэй. Тэдний маргах дуртай сэдэв нь гэрийн цаг жаахан хоцорч яваагаас эхлээд олон улсын хоорондын ярвигтай харилцааны тухай асуудал хүртэл орно. Маргаанд тэд усандаа байгаа загас мэт дуртай. Хэн нэгэн хүн ямар нэгэн номыг магтаж ярилаа гэхэд Жинлүүрийн ордын хүн яг л мэргэжлийн шүүмлэгч мэт уг номны дутагдлыг тоочиж гарна. Хэрэв та ямар нэгэн киног таалагдсанүй гэж яривал энэ ордын хүн сүүлийн арван жилд үзээгүй сайн кино байсан гэхдээ жинхэнэ үнэн зөв баримтаар батлаад өгнө. Мөн та хотод амьдарснаас хөдөө тосгонд амьдарах нь дээр гэж яривал жинлүүрийнхэн тэр даруйд нь хотод амьдарснаар та эрүүл мэндээ хэрхэн алдаж нүүрнийхээ өнгө зүсийг хэрхэн муутгаж байгааг батлан үүнээсээ болж сэтгэлийн болон гоо зүйн таагүй байдалд орно гэдгийг тодорхой ярина. Мөн цаашлаад хаврын анхны навч цэцэгсийн анхилуун үнэр,шувуудын жиргээ, ойн дундах цанын гялтганасан зам, жаргаж байгаа нарны туяан дор алтран шаргалтах навчсын тухай дүрслэн ярина. Ийнхүү тосгоныг магтан хотод амьдрахад ямар хэцүүг гайхаж байснаа гэнэт хөдөө байх уйтгартай, орой үдэш гарах газаргүй гэнэ. Мөн хот газрын гэрлэн чимэглэлийн хичнээн гоё болохыг магтан ид шидтэнүүдийн бүтээн тарааж хаясан торон саа мэт хэмээн ярина.
Жинлүүрийхэнтэй маргаж амжилт олно гэдэг боломжгүй бөгөөд яаж ийгээд л хамгийн сүүлчийн үг тэдэнд оногдоно. Ихэнхи жинлүүрийнхэн шийдвэр гаргатлаа ихээхэн эргэж буцаж гуйвж дайвдаг ч заримдаа тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй зүйл болж таардаг юм. Тэгээд ч нэг болон хэд хэдэн хувилбар нь уг үйл ялдлын явцад өөрөө бүтэлгүйтдэг. Жинлүүрийхний шийдмэг бус байдал нь дэндүү гэмээр байдаг. Тэдний хэлэх дуртай үг нь “ Нэг талаас нь харвал” гэдэг үг юм./ цааш нь олон олон үндэслэлүүд үргэлжилнэ/ Жинлүүрийнхэн өөрсдийнхөө удаан хөдөлгөөн эцэс төгсгөлгүй үндэслэлүүдээсээ болж шийдвэр гаргахгүй байх ч юмуу эсвэл гаргах чадваргүй байсаар байгаад тэвчээр муутай хүмүүсийг солиоруулах дөхдөг. Тэдний энэ зан чанарыг өөрсдөд нь шууд юмуу шууд бус утгаар хэлэх юм бол өөрийгөө илэрхий хамгаалан босч ирээд бүх зүйлийг үгүйсгэн өөрийгөө зөвтгөх болно. Албан хэрэгт тэд жинхэнэ үнэнч шударга зүтгэдэг юм. Тэд удаан бодож заншсан дадал зуршлынхаа ачаар шийдвэр гаргахдаа алдаа хийх нь бага байдаг.
Ихэнхи Жинлүүрийн ордынхны хувьд нэгтгэн дүгнэх чадвар өндөр хөгжсөн байдгаас гүн гүнзгий ярвигтай асуудлуудыг амжилттай шийддэг сайн талтай байдаг. Жинлүүрийн ордынхон номонд маш их дуртай байдаг бөгөөд тэд номны зөвхөн агуулгаар нь зогсохгүй хавтасны өнгө зүс үнэрт нь хүртэл дуртай. Тэд том номын сантай байх нь элбэг байдаг.
Энэ ордынхон жүжиглэх авьяастай урлагийн бүх төрөл болох хөгжим, уран зураг,утга зохиолд бүгдэд нь сэтгэл хөдлөлтэй ханддаг юм. Тэд хурц өнгөнд олон өнгийн харандаан будгийг санагдуулдаг хэмээн дуртай биш байдаг. Жинлүүрийн ордынхон сайн дарсыг мэргэжлийн хэмжээнд үнэлж хэрэглэдэг. Жинлүүрийхний ухаан хурц алмаз шиг бас зөөлөн харимхай металл зэс шиг байдаг. Энэ ордын металл нь зэс юм. Жинлүүрийнхний зан аашинд хоёр улирал нийцтэй. Энэ нь хавар, намар хоёр бөгөөд эдгээр нь өөрийн тодорхой бус тогтворгүй хувирч өөрчлөгдөж байдгаараа тохирдог.

Жинлүүрийн ордод төрсөн гайхамшигт хүмүүс

Брижжит Бардо Михаил Лермонтов
Сара Бернар Марчелло Мастроянни
Иван Бунин Фридрих Ницше
Джузеппе Верди Юджин О” Нил
Тома Вульф Николай Рерих
Махатма Ганди Камиль Сен-Санс
Джордж Гершвин Оскар Уайльд
Грем Грин Уильям Фолкнер
Труман Капоте Марина Цветаева
Джон Леннон

Жинлүүрийн ордын эрэгтэй
Энэ ордын хүмүүсээс та үнэ төлбөргүйгээр хүссэн цагтаа хичнээн ч зөвлөгөөн авч болно.Тэр таны бүх асуудлыг шийдээд өгөх чадвартай ч харин жинлүүрийхэн та хоёрын өөрсдийн чинь хоорондын асуудлыг бол шийдэж чадахгүй. Жинлүүрийнхний дадал зуршил болсон зүйл бол бүх юманд оюун ухааны үүднээс хандаж төгс төгөлдөр болгох асуудал бөгөөд үүнд хайр дурлалаас авхуулаад багтахгүй юмгүй бараг л ухаан самууруулмаар олон зүйл орно.
Жинлүүрийн ордын эртэй та учирмагц та түүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоох эсэхээ сайтар бодох хэрэгтэй. Бодох цаг танд маш ахархан хугацаанд олдох бөгөөд хурдлахгүй л бол та бие даан сэтгэх, шийдвэр гаргах чадвараа илбэдүүлсэн мэт түүнд алдах болно. Түүний мөрөөдөл ч бодол санаа ч таных болж танд нөхрөө жаргалтай байлгахаас өөр ямар ч үүрэг үлдэхгүй.Тэр танд дээд зэргийн баяр цэнгэл эдлүүлэх гэх юмуу ер нь таныг жаргуулах гэж хүсэхгүй бас хичээхгүй л болов уу. Цаг хугацааныхаа хагасыг тогтворгүй тодорхойгүй нөхцөлд үдэж таны юу бодож мэдэрч байгааг ч анзаарах чадалгүй өнгөрүүлэнэ. Иймээс та эхнэр нь болохоосоо өмнө сайтар бодох нь чухал. Та амьдралынхаа хагасыг сэтгэл дундуур өнгөрүүлэх шалгуурт тулж ирсэн байна шүү дээ. Жинлүүрийнхэн найдваргүй хүмүүс байдаг болохоор тэдэнд итгэхэд бэрх юм.
Өнөөдөр нэг юм бодож байснаа маргааш өөр болчихно. Та ямар нөхцөлд байгаагаа ойлгож байна уу? Өнөөдөр та түүний эхнэр болохоор зөвшөөрчихөөд байж байтал маргааш нь тантай гэрлэх саналаа цуцалж энэ тухайгаа танд дуулгахаа ч мартахгүй. Танд хэн ч атаархмааргүй байгаа биз дээ? Иймэрхүү хачин ааш маш ховорхон таарч болох ч гэлээ учирч болзошгүй нь маргаангүй ээ. Харин хайр дурлалын талбарт бол жинлүүрийнхэн бусад ордынхныг давж гарахаар авьяастай байдаг. Тэд энэ талаар бусад ордынхныг давж гараад зогсохгүй хайр дурлалыг урлагийн дээд хэлбэр болгож чаддаг юм.
Жинлүүрийн ордын эрчүүд 90 нас хүрсэн ч дурлах сонирхолоо гээдэггүй. Энэ хайр дурлал нь сэтгэлийн хийсвэрлэл байх нь элбэг ч гэлээ Жинлүүрийнхний хувьд насан туршын үйл нь болой. Жинлүүрийн ордынхон олон бүсгүй сонирхдог бөгөөд тэд өөрсдийн хөнгөн хийсвэр, бодлогогүй үйлдлээ хэнд ч хор хүргэдэггүй гэж үздэг. Хачин аашнаасаа болж нэгэн зэрэг арав арван хайрын романууд туурвиж тэд нар нь хөгжлийнхөө янз янзын шатанд үйл явдал нь өрнөж байдаг. Буруу дуулахгүй л бол “үгүй” гэж хэлж чаддагүй тэдэнд эдгээр паян нь хичнээн хүнд хэцүү байсан ч үрэглжлүүлж л явдаг. Мөн нөгөө талаас нь эсрэгээр нь авч үзвэл хайр сэтгэл нь үнэхээр гүн гүнзгий чин үнэн байвал “За” гэдэг үг ганц боломжын санал байж болох л юм. Харин Жинлүүрийн ордынхон хэрэгтэй алхам хийх гэж бодож шийдэж ядсаар байгаад хайраа алддаг явдал бий.
Жинлүүрийн ордын эрэгтэй нэг их шургуу хүн биш байдаг болохоор хайр сэтгэлийн азгүй тоиолдолд нэг их сэтгэлээр унаад байдаггүй. Тэгээд ч эргэн тойронд нь өчнөөн төчнөөн хүүхнүүд байдаг болохоор удалгүй тайвширдаг. Харин тэд эзэрхэг,захирамтгай, шийдмэг бүсгүйтэй гэрлэх болсон тохиолдолд жинхэнээсээ хэцүү байдалд ордог. Тийм онцгой эмэгтэйчүүд жинлүүрийхэнд ийм сайн бүсгүйгээсээ сална гэдэг долоо үхээд боссон хамгийн хүчтэй бурханаасаа хагацсантай тэнцэнэ гэж итгүүлдэг юм. Ийм хайр сэтгэлийн торонд орсон Жинлүүрийн эр өрөвдөлтэй боол болдог бөгөөд ийм хайр мөн ховорхон тохиолддог юм.
Жинлүүрийн ордын эрэгтэй илүү дутуу хэрэгт дурлах аашгүй. Тэдэнд таны ямар байгааг мэдэх өчүүхэн ч сонирхол байхгүй. Тэд юмс үзэгдэл учир шалтгаанаас үүдэлтэй болохоор яах учиртай байна түүгээрээ байх хэрэгтэй гэж үнэмшүүлэх гэж хичээнэ.Энэ тохиодолд тэд хүмүүсийн үйл ажиллагааны учир шалтгаан нь юуны өмнө тэдний оюун сэтгэлд далдлагддаг гэж үзнэ. Ийм байдлаар Жинлүүрийн ордын эрэгтэй сониуч зангаа дардаг болохоор тэдний үзэл бодол ихээхэн хийсвэр шинжтэй байдаг.
Хэдийгээр энэ ордын эрэгтэй хайр дурлалд мэргэжсэн боловч сэтгэл зүйн асуудлаар тийм байж чаддаггүй юм. Энэ ордын эр ихээхэн өр зузаантай хатуу сэтгэлтэй байдаг нь гайхмаар гэхээсээ аймаар зүйл юм. Жишээ нь: та ямар нэг асуудлаар түүнд хармслаа илэрхийлэхээр очлоо гэхэд тэр таны хэлсэн зүйлийг үг дуугүй хүлээж авахын оронд үйл явдлыг шүүж хэлэцэх мэт баахан асуулт асууж байснаа эцэс нь энэ бүхэн чиний буруугаас болсон гэж шууд хэлнэ. Энэ нь танд их хэцүү байх болно. Та түүн дээр үнэн мөнийг тодруулах бус ердөө түүний сэтгэлийг нь л засах гэж очсон шүү дээ. Ингээд л таны очсон зорилго юу ч биш болж та гомдож үлдэнэ дээ.
Мөнгөний хувьд тэд хангалттай өглөгч байдаг. Харин та түүний эхнэр больё гэвэл дур булаам гоё ганган, чадварлаг эзэгтэй болоход бэлтгээрэй. Үнэндээ Жинлүүрийн ордын эрэгтэй гэртээ хэзээ ч олон зочин урихгүй. Түүнд тоо биш чанар хэрэгтэй. Иймээс тэдний зочид нь ямар нэг хэмжээгээр алдар цуутай ч юмуу ухаантай, сонирхолтой хүмүүс байдаг. Танай гэр цэвэрхэн сайхан бүр гоёмсог байх ёстойг битгий мартаарай. Хэрэв нөхрөөсөө салах хүсэлгүй бол телевизээ хэтэрхий чанга дуугаргалгүй, гал тогооныхоо үнэр хиншүүг / энэ нь тэднийг маш их зовоодог/ бусад өрөөнүүд рүү оруулахгүй байж, хүүхдүүдээ гэр дотуур гүйлгэж шуугиулахгүй, өлгий даавуунууд нүдэнд ил газар хөглөрөхгүй, та өөрөө үсэндээ бигуди, нүүрэндээ тостой харагдаж болохгүй гэх мэт мянга түмэн “ болохгүй”-г бүү гаргаарай. Өөрөө болохоор тэд гахай шиг муу муухай байж болох бөгөөд сандал дээгүүр ойснуудаа хаяж, шалан дээр цаас, тамхины ишээ шидэж болно. Энэ бүхнийг та тэр бүр янзалж байх үүрэгтэй. Жинлүүрийнхэн сэтгэлд таагүй зүйлийнхээ тухай чихэнд дуулдахаар хэлэхгүй атлаа хивс хөшиг хоёрых нь өнгө зохицолдохгүй байгаа, ил галын зуухны дээр муухай зураг өлгөснөөс мөн усны өөрөөний ваар дэндүү хурц өнгөтэй зэргээс дотроо нууцхан тарчилж явдаг. Ийм юмнаас болж шаналж байгаагаа тэр өөрөө ч ойлгохгүй. Энэ бүхнийг та л тааварлаж ойлгох ёстой.
Жинлүүрийнхэн хангалттай тайван эцэг байдаг бөгөөд хүүхдүүд рүүгээ хашгичиж , уурлаж загнан хэтэрхий хөөрөлд автдаггүй, тэдний хүмүүжлийн доголдлыг өөрийн урьд үеийнхээ үр удамтайгаа холбон гасалж гангинадаггүй юм байна. Түүний хувьд хүүхэд төрсний дараа ч эхнэр нь нэгдүгээр байранд байхаас гадна ямар ч төрөл төрөгсөд эцэг эхийх нь тухай бодол танаас түүнийг холдуулахгүй. Харин аяга, таваг, сав суулга угаалгүй 2-3 хоног угаалтуурдаа байлгах юмуу ер нь гэр нь муухай байвал түүний гоо сайханы үзэлд харшлах болохоор их уцаарлана.
Жинлүүрийн ордын эмэгтэй
Жинлүүрийн ордын эхнэр од шиг зөөлхөн, диваажингийн цэцэг шиг өнгөлөг, торгон хувцасанд умбаж, үнэтэй шаазан хүүхэлдэй шиг харагдаж хамгийн гоё сайхан хөдөлгөөн, хонх шиг дуу хоолойтой байлаа ч нэг л нууцлаг эрмэг шинж хадгалаастай байдаг. Тэд өмд өмсөх дуртай бүсгүйчүүдийн тоонд ордог бөгөөд ямар ч эр хүнтэй маргахдаа учир шалтгааны дэс дарааллуудыг алдалгүй сэтгэдэг чадвараараа ялан дийлж чаддаг юм. Энэ ордын бүсгүй ухаалаг болгоомжтой болохоороо өөрийнхөө илүүтэйг хүнд нэг их үзүүлээд байдаггүй ялангуяа хурим хийхээсээ өмнө тийм явдал бүр гаргахгүй. Сүйт бүсгүйн үедээ шатар тоглохдоо танд байнга хожигдож ичингүйрэн инээмсэглэж сууна. Харин хожим дандаа тийм байх юм гэж битгий бодоорой.
Жинлүүрийн ордын эмэгтэй аливаа маргаан, хэлэлцүүлэг зэрэгт дуртайяа оролцоно. Маргааны сэдэв тэдэнд гол биш. Эдгээр нь улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуульд дэвшүүлж болох хүнийг хэлэлцэхээс өгсүүлээд өргөн дэлгэрсэн асуулгууд тухайлбал: цамцны ханцуйны манжет ямар байвал зохимжтой болон эсвэл сүлбээр зүү хавчаар хоёрын аль нь илүү вэ? гэх мэт. Аль аль нь цаг, цаг хагас түүнээс ч олон цаг ярилцаж болох сэдэв юм. Хэрэв та “Яагаад “гэх юмуу яагаад та тэгж бодохгүй байгаа билээ гээд асуучих юм бол танд цаашдын ярианд оролцох боломж олдохгүй байж магадгүй.Тэр ч бүү хэл та хагас цаг ярилцсаны дараагаар түүний дүгнэлтийг зөвшөөрч чадахгүй байлаа ч тэрбээр сайхан инээмсэглэн таны бурууг ойлгуулахаар чармайн оролдсоор байх болно. Жинлүүрийн ордын эмэгтэйн батлах гэж оролдоод байгаа зүйл нь зөвхөн түүний үзэл бодол биш харин бүх талаас нь нарийн судалж тогтоосон асуудал гэдгийг бодолцох хэрэгтэй.
Энэ ордын ихэнх эмэгтэйчүүд гэрлэсний дараа ажлаа орхидоггүй. Энэ сонирхол нь эхний ээлжинд тэд өөртөө болон гэр орондоо их мөнгө зарцуулах дуртайгаасаа болдог юм. Хоёрдугаарт: өөрийнхөө төлөө бас нөхрийнхөө төлөө ажилладаг. Гэрлэлт бол түүний хувьд хоёр хүний хамтарсан бүтээл учраас өөрөө ч мөн үүнийхээ төлөө зүтгэх ёстой гэж бодно. Тэд нөхрийнхөө хүзүүнд хүндхэн чулуу зүүж живүүлдэг бүсгүйчүүлтэй огтхон ч адилгүй. Энэ ордын бүсгүйчүүд гэр бүлийнхээ амьдарлыг сайн сайхан болгохын тулд хань ижлийнхээ ажилд зөвлөх, өөрөө ажиллах,шаардлага тохиолдвол өөрийн гэсэн мөнгө төгрөгөөрөө ч туслаж чаддаг хүмүүс юм.
Тэд задлан шинжилгээ хийх хурц ухаантай хүмүүс болохоор нөхөртөө олон олон чухал асуудлыг зөв шийдэхэд нь тусалж чадна. Хонь, Хумх,Арслан,Үхрийн ордын нөхрүүд Жинлүүрийн ордын эхнэрийг зүгээр ч нэг бурханчлан шүтээд өндөрт өргөөд байдаг юм биш. Учир нь жинлүүрийнхэн ч тэдэнд болгоомж сэрэмжтэй ханддаг. Хөндлөнгөөс нь харахад хосоо амжилттай зөв сонгосон Жинлүүрийнхний амьдрал Адам, Ева хоёрын диваажин шиг сайхан амьдралыг санагдуулдаг ч энэ нь хараал идсэн хар могой тэдний амьдарлыг баллачихдаг тэр үе хүртэл л үргэлжлэх болно.
Энэ ордын эмэгтэй халамжтай элгэмсэг, дотно нялуун хүмүүс байдаг болохоор үнсэж илж таалах талаараа бараг л хүссэнээс чинь илүү хэмжээгээр цатгах болно.
Энэ ордын эзэгтэйн гэр орон сэтгүүлийн хуудас лугаа чамин байдаг. Тавилга хивс, ханын зурагнууд, эргэн тойрны цэцэгс цөм өнгө зохицолтой яруу сайхны хувьд өөлөх юмгүй байдаг.Хооллох орчин чинь ихээхэн өнгөлөг,сайхан шил шаазан, мөнгөн халбага сэрээтэй, амтлаг зоог, үнэтэй дарстай байхаас гадна намуухан зөөлөн хөгжмийн ая уянгалж байх юм байна.Таны Жинлүүрийн ордын эхнэр зөвхөн “За” “ Үгүй” гэдэг бүсгүйчүүд шиг биш болохоор маш их ярих болно. Гэхдээ та YIII Генрих шиг эхнэрээ нэг ярьсаных нь төлөө цаазын тавцан луу илгээчихдэг байж боломгүй эрчүүдийн нэг биш байлгүй дээ.
Жинлүүрийнхэн их ярьдаг нь үнэн боловч таны яриаг бас сонсоно.Их ярианы эцэст л гайхалтай зөв шийдвэр гарна биз дээ? Ийм болохоор энэ ярианаас та зөвхөн хожих болно гэдэг тодорхой юм. Харин өмд өмсөх дуртайн тухайд бол шаардлагатай, биед эвтэйхэн байдаг үедээ л өмсдөг. Оройн хүлээн авалт, дайллаганы үед таны эхнэр хэрэмний сүүл угжуулсан гоё ганган даашинзтай сэрэл хөдлөм бүсгүй болчихсон таны өмнө зогсож байж чадна. Энэ ордын эмэгтэй хэзээ хаана юуг ил гаргаж, юугаа нуух ёстойг сайн мэднэ.
Хүүхдүүдээ хайрлаж, энхрий анхааралтай байлгаж чаддаг ч тэднийг танаас илүү хайрлахгүй. Хүүхдүүд нь түүний хувийн фирмийн гишүүд, харин та фирмийн ерөнхийлөгч учраас энэ дэс дарааллыг гэртээ ч бас баримтлах ёстой гэж үзнэ. Жинлүүрийн ордын бүсгүйн сэтгэлд хүүхдүүд нь тань шиг байр суурь хэзээ ч эзлэхгүй. Жинлүүрийн ордын эхчүүд хэдийгээр зөөлөн эелдэг ч бас хатуу чанд байж чадна. Юуны өмнө тэд хүүхдүүдээ эцгийгээ хайрлаж хүндлэхэд сургадаг.
Энэ ордын эмэгтэйчүүд амтлаг зүйлд дуртай болохоороо таргалах хандлагатай. Төрөлхийн өв тэгш зохицлыг шүтдэг хүмүүс болохоороо хоолныхоо жор, амтлалтад анхаарах, дасгал хийх зэргээр илүү жингээ хасдаг.
Жинлүүрийн ордын эмэгтэйгээс өөр хэн эрчүүдтэй эн тэнцүү хөдөлмөрлөж алдар хүндийг олж чадах билээ? Хэн ч тэгж чадахгүй! Тэгэхлээр та ямар азтайгаа ойлгож байгаа биз дээ?
Жинлүүрийн ордын хүүхэд
“Бурхан минь ямар хөөрхөн амьтан бэ?” Жинлүүрийн ордын хүүхэдтэй эцэг эхчүүд ийм үгийг байнга сонсдог. Жинлүүрийн ордын хүүхдүүд үнэндээ хүүхдэд зориулж бичсэн зурагтай номны ид шидтэй үлгэрийн бяцхан бурхны хөргийг санагдуулдаг юм. Энэ ордын хүүхдүүд цаг үргэлж бүх юм таалагдаад байгаа юм шиг инээмсэглэж байдаг. Тэд ховорхон хашгирч, орилдог юм.
Хацар дээр нь хонхор байгааг та ажиглав уу? Энд л бүх юмны нууц байгаа даа. Цаашдаа та өөрийн бяцхан шүтээнээ хэн болохыг алхам алхмаар мэдрэх болно. Нэгэн удаа та түүний өмнө өглөөний хоолонд зутан, шарсан өндөг идүүлэхээр тавьтал идэхгүй болохоор нь итгэж ядах болно. Уг нь энэ бүхэн түүний дуртай хоол нь гэдгийг та мэднэ. Тэр өвдөв үү? Үгүй ээ. Бие нь сайн байна. Эсвэл өлсөөгүй юм боловуу? Үгүй ээ. Их өлсөж байгаа. Тэгээд яачихдаг байна аа? гээд та өөрөөсөө асууна.Сонирхлыг нь татахаар та жүржийн шүүс, бяслаг өгөөд үзнэ. Бүр ч буруудаад явчихна. Учир нь тэр алинаас нь эхэлж идэхээ шийдэж ядаж суутал нь та байдлыг бүр хурцатгаад бас хоёр хоол нэмчихлээ шүү дээ. Үүнээс болоод энэ өглөөний хоол бүтэлгүйтэх нь тэр. Маргааш өглөө нь та өчигдрийнхөө дутагдлыг давтахгүй гэж өмнө нь ганцхан тавагтай хоол тавина.Тэр ганцхан минутанд л үмхчихнэ. Дараагийнх нь хоолыг өг дөө. Хэдэн минутын дараа тэр хоол ч мөн алга болчихно.
Тэгэхлээр та Жинлүүрийн ордын хүүхдээ ойлгож эхэлж байна уу? Хамгийн гол нь тэднээр сонголт хийлгэх гэж оролдох хэрэггүй. Тэд ямар ч сонголт хийх чадваргүй. Ялангуяа яг энэ мэтчилэнгээр сонголт хийлгэхээр шавдуулах, шийдвэр гаргуулахаар яаруулахад тэд дургүй. Ийм үед жинлүүрийнхэн учраа олохгүй самгардахад хүрдэг.
Эргэн тойрных нь таагүй байдал зөрүүд занг нь хөдөлгөнө. Зөрүүд зан бол Жинлүүрийнхний бүгдэд нь ялгаагүй байдаг зан биз дээ. Энэ ордын хүүхдүүдэд эхний үед аливааг юунаас эхэлж хийх болон, идэхийг нь хэлж тусалж бай. Харин түүнд туслахдаа нэг хэвийн тайван аялгаар ярьж хэлээрэй. Ингэхгүй бол та байдлыг улам дордуулж мэднэ.
Мөн та бусад хүүхдүүдийг тоглож дуусаад тогломоо янзалж эмхлэх, унтахын өмнө шүдээ угаах зэргийг заадаг шигээ бус харин тэдэнд багаас нь биеийг нь даалган хийлгэж сургаарай. Тэгэхгүй бол тэд цаашдаа бие дааж юу ч хийж чадахгүй таны гарыг хардаг хүн болно шүү. Энэ бол тэдний хувьд ярвигтай асуудлын нэг юм.
Хэрэв таны Жинлүүрийн ордын хүүхэд уур уцаартай ч юмуу, зөрүүдлээд байвал хажуу өрөөний зурагт хэтэрхий чанга дуугарснаас эсвэл хүүхдийн өрөөний хана хэтэрхий хурц өнгөтэйгээс болсон байж болно. Хэрэв ханын өнгийн цэнхэр юмуу ягаан сарнайн өнгөтэй болгочихвол хүүхэд чинь их тайвширна. Мөн та энэ ордын хүүхдээ дуулгавартай байлгая гэвэл намуухан хөгжим тавьж өгөөрэй. Тэр түүнийг сонсонгуутаа лимбний эгшиг сонсож уярсан могой мэт таны юу хүссэн болгоныг хийнэ. Жинлүүрийн ордын хүүхдэд бусад хүүхэд амрах хэрэгтэйн адил тайван чимээгүй орчин аль болох урт удаан хугацаанд хэрэгтэй байдаг.
Өөр бас нэг асуудал байна. Танд хүүхэд чинь залхуу юм шиг харагдана. Энэ нь яг тийм ч биш юмаа. Зүгээр л түүний идэвхи нь үе үе ягуухан бүр идэвхигүй байдал руугаа шилждэг юм. Үүнийг нь байх ёстой зүйл мэт хүлээн аваарай. Үүнийг засна гэдэг амархан ажил биш юм. Тэд амар амгалан хөдөлгөөн багатай байх үедээ илч хүчээ хуримтлуулдаг. Хэрэв та өөрийнхөө Жинлүүрийн ордын хүүхдийг бага ч гэсэн бие даасан болгож чадвал тэр сайн сурагч болж чадна. Энэ ордын хүүхдүүд ухаантай, хурдтай, юмны учир шалгааны уялдаа холбоог сайн мэддэг, маргах дуртай бас сурах мэдэх сонирхол ихтэй байдаг.
Жинлүүрийн ордын хүүхдийн тайван амгалан байдлыг алдагдуулах хэрэггүй, тэд ерөөсөө ганцаардмал байдлаа хадгалах дуртай .Өөрсдөө ч хүмүүсийг хүсээгүй байхад хүрч очдоггүй бөгөөд энэ нь бусдын бие даасан байдлыг хүндэлдэгээсээ болдог. Энэ ордын хүүхдүүд гэр орноо цэвэр цэмцгэр, тав тухтай байлгах дуртай болохоороо танд дуртайяа тусална. Жинлүүрийн ордын хүүхдүүд жүжигчний болон хөгжмийн авьяастай байх нь түгээмэл байдаг тул тэднийг багад нь мэргэжлийн хүмүүст шалгуулж цаг алдалгүй авьяасыг нь хөгжүүлэх хэрэгтэй.
Энэ ордын хүүхдүүд маш их дурламтгай байдаг болохоор шилжилтийн болон бага залуу насандаа олон дурлалын түүхтэй болдог. Тэд жинхэнэ дурлалаа тийм ч амархан олдоггүй. Мөн шийдвэр гаргахдаа муу гэдгийг нь мартахгүй цаг тухайд нь хүүхэддээ туслаарай. Энэ ордын хүүхэддээ сонголт хурдан хийж, санаачилгыг гартаа авч, үйл явдлыг удирдаж сургаарай. Бас таны энэ ордын хүүхдийг сонирхсон хүнд ч өөрөө эхэлж санаачлага гаргах хэрэгтэйг сануулаарай. Тэгэхгүй бол нөгөө өглөөний хоол сонгодогтой төстэй зүйл болно.

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 62
Охиныхон
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Наймдугаар сарын 24 – Есдүгээр сарын 23 /
Охины ордынхныг яаж таних вэ?
Охины орд гэдэг нь эмзэг хэврэгийн бэлгэ тэмдэг боловч үгэн утгаар нь ойлгох хэрэггүй. 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр төрөгсөд өөрөө уяхан туяхны хэмжүүр болдог хүмүүс биш юм. Хэдийгээр энэ ордонд ихэнх ганц бие хүмүүс харьяалагддаг ч олон олон охины ордынхон хосын жаргалыг хангалттай олж амьдардаг билээ. Охиныхон гэрлэлтийг хосгүй жаргалт ганц мөчийн нөлөөгөөр хийдэг хүмүүс биш юм. Яагаад гэхлээр охиныхны хувьд гэр бүл болно гэдэг хамгийн ихээр байгалиас хамааралгүй асуудал бөгөөд тиймээс ч тэд хосын амьдралын үүрэг хариуцлагыг амжилттай үүрч чаддаг төдийгүй гэр бүлдээ хязгааргүй үнэнчээр бие сэтгэлээ зориулдаг хүмүүс юм. Охиныхныг олны дундаас ялгахад хэцүү биш юм. Эрэгтэй, эмэгтэй хэн байх нь ялгаагүй тэд илүү үгэнд дургүй, үг дуу цөөтэй ямагт биеэ онцгой авч явж чаддаг.
Нүдэнд дулаахан боловсон залуу хүн гартаа ном бариад илэрхий шинжимтгий ухаалаг харагдан, ямар ч юмыг бага гэхгүй эв дүйтэй нь аргагүй авч үзэж байгаа бол энэ хэн бэ? Энэ үл таних хүнийг охины ордынх гэж 100 хувь хэлэхэд алдахгүй юм байна. Амгалан тайван, сайхан зөөлөн харцтай бүсгүй автобусны зогсоол дээр унаа хүлээсэн янзтай зогсож харагдана уу? Түүний цав цагаахан бээлий, гоо сайхан хөдөлгөөнийг нь харав уу? Автобусанд оронгуутаа тэр жолоочоос таван долларын чек буталж өгөөч гэж гуйхгүйг би баталж чадна. Түүний түрийвчинд зардлаа төлчихөөр бутархай мөнгө хэзээ ч бэлэн байдаг. Охиныхон ийм л байдаг.
Та энэхүү ховорхон хүмүүстэй шуугиант үдэшлэг, бар гэх мэт зав чөлөөтэй эрхмүүдийн дунд ч юмуу хаачихаа мэдэхгүй алмайрагчдын дотор тааралдахгүй. Харин тэднийг ихэнхдээ орой болтол номын сан юмуу гэртээ бичгийн ширээний ард байхыг нь харна. Охины ордынхон олон хүнтэй газар байх нэг их дуртай бус , олон хүн тэдний ая тухыг алдагдуулдаг юм.Тэд бол төрөлхийн ганцаардмал зантай хүмүүс юм. Охины ордынхонд буяны үйлд оролцох санал тавихад маш сайн хийж гүйцэтгэдэг ч өөрөө хүслээрээ оролцох нь тааруухан байдаг. Охины ордынхон зугаа цэнгэлийн газруудыг дэмий цаг үрж ,чухал зүйл хийж гүйцэтгэхэд саад болдог хэмээн үздэг ажаам.
Охиныхон хэзээ ч агаарт орд харш босгож дэмий зүйл мөрөөдөгчид байдаггүй.Тэд нар өдөржин маш их ачаалалтай ажилладаг болохоор орой дэмий зүйл хийх хүч чадал үлддэггүй юм.
Охины ордынхны талаар тэмдэглэх ёстой нэгдүгээр зүйл бол тэдний царай төрхөөр нь, тэдний юу бодож юунд санаа тавьж зовиурлаж байгааг тааварлахад бэрх байдаг. Харин тэд байнга л ямар нэгэн юмны тухай бодож санааширч байна гэдэг нь л илэрхий харагддаг.
Жинхэнэ охины ордынхон бол / урьд үеээс уламжлагдсан зүйл их хутгалдаагүй бол/ нарийхан уяхан туяхан бие цогцостой, ухаалаг гялалзсан гоё сайхан нүдтэй хүмүүс байдаг. Охиныхны нүд маш их тунгалаг бараг л та өөрийгөө харж болох толь шиг л байдаг.Царайных нь хувирлаас түүний сэтгэлийн гуниг баярыг уншиж болно. Ихэнх охиныхон ховорхон сайхан уруул, чихтэй байдаг. Охины ордынхон сэтгэл татам язгууртан мэт төрхтэйн хажуугаар бас жаахан түрэмгий зантай хүмүүс юм.Тэд өөрсдийн гадаад төрх, үзэгдэх өнгөндөө ч , гэрэл зураг зэрэгт ч сайхан харагдах гэж хичээдэг. Хэрэв та Охиныхныг байнга анзаараад байвал ялангуяа хэн ч түүнийг хараагүй үед толинд байн байн өөрийгөө хараад байгааг нь ажиглах болно. Энэ ордынхон хувцаслалтандаа их ач холбогдол өгдөг. Жишээлбэл: Нэрт Шансонье* Морис Шевалье зангианы хавчааргүйгээр тайзан дээр гарсан дорхиноо дуулах дуугүй гарахыг зөвшөөрөх байсан.Охины ордынхон маш нямбай хувцасладаг бөгөөд энэ нь хүмүүсийн нүдэнд жаахан хуучинсаг маягтай харагдана.
Охиныхон ихэвчлэн нэг их өндөр нуруутай байдаггүй , өндөр байлаа гэхэд аврага хүмүүс байдаггүй. Бие цогцос нь анх харагдаснаасаа ч илүү хангалттай булчинлаг, тэсвэр хатуужил сайтай байдаг. Охины ордынхон бусад ордынхныг бодвол оюуны ачаалал даахдаа сайн боловч мэдрэлийн ядаргаанаас болгоомжлох хэрэгтэй. Өнгөн талдаа охиныхон ямар ч юманд сэтгэл хөдлөл багатай мэт боловч цаанаа бол хүчтэй сэтгэл хөдлөлтэй хүмүүс юм. Охиныхон сэтгэл хөдлөлөө дотроо нуун, шаналж зовсноо гаргадаггүйгээсээ болоод хоол боловсруулах эрхтэнболон мэдрэлийн системээ хямралд оруулдаг. Хүнд хүчир дийлэх аргагүй ажлыг ч цагт нь амжуулах гэж, үүрэг хариуцлагаа хэт өндөрсгөснөөсөө болоод өөрийгөө зовоодог охиныхон бүх талаар итгэл найдвар даадаг хүмүүс юм. Тэдэнд ямар ч ажлыг эргэлзэж тээнэгэлзэлгүй хариуцуулж болно. Хэдийгээр тэд хаашаа ч явмааргүй, юу ч хиймээргүй, бүр өвчтэй зовлонтой байхад нь ч тэдэнд найдаж болно. Ийм үед охиныхонджүжигчиний авьяастай юм шиг харагддаг юм.
Охины ордынхон хоол хүнс, хувцаслалт,найз нөхдөө сонгохдоо аль алинд нь өндөр шаардлага тавьж сонжимтгой хандана. Тэд байнга гэрэл туяа татам цэвэр цэмцгэр явдаг. Энэ бүхэн тэд бүхнээс илүүтэйгээр ванн, шүршүүрт ордогтой холбоотой. Охиныхон өөрийнхөө эрүүл мэндэд их анхаарал тавьдаг мөн залхуу хүмүүсийг үзэн яддаг. Ухаан санаа нь их эрүүл саруул байдаг энэ ордынхон хайр дурлалын ид шидэнд итгэдэггүй. Охиныхон ертөнцийг хэзээ ч нөлөөтэй шилээр хардаггүй болохоор тэдэнд хайртай хүнийхээ сайн муу талыг байгаагаар нь харахын хажуугаар өөрийгөө ч, түүнтэй тогтоосон харьцаагаа ч бодитойгоор дүгнэж цэгнэж чадна. Үүнээсээ болоод 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр төрсөн хүмүүс сэтгэл зовомтгой, юманд бодтой ханддаг,өөрийгөө хуурах дургүй хүмүүс байдаг. Охины ордынхон Меркурии гаригт ивээгддэг болохоор ихэнх нь маш хурц ухаантай, /хэрэв та ажиглан мэдэх юм бол тэд шоглол хошигнол ихтэй ярьдаг/ ховорхон гоо үзэсгэлэнтэй өвөрмөц хүмүүс юм. Охины ордынхны яруу тод жишээ нь Софи Лорен юм. Заримдаа тэднийг харахад сэтгэл санаагаар ч , гадна өнгө царай нь ч, гэр орон ч гялалзаж байдаг.
Хэдийгээр Охиныхныг хоосон мөрөөдөгч гэж хэлж болмооргүй ч гаднаас нь харахад их мөрөөдөмтгий дөнгөж сая л газар дээр тэнгэрээс бууж ирсэн юм шиг байдаг. Хэрэв бүдүүлэг,хөндий хүйтэн,анхаарал халамжгүй байдал охиныхны дургүйг хүргэвэл тэд уур бухимдалтай, үглээ яншаа болдог. Ихэнхдээ амар амгалан, нэг хэвийн зан араншинтай охиныхонтой байхад их сайхан байдаг. Энэ нь ялангуяа өвчин эмгэгтэй, зовж шаналсан хүмүүст ашиг тусаа өгнө. Хамгийн сайхан зүрх сэтгэлтэй хүмүүс энэ ордонд төрдөг юм.Тэд үргэлж хэн нэгний зовлон шаналалыг ойлгон тусалж байдаг. Таны толгой өвдлөө гэхэд охины ордын дотны хүн чинь эмийн сангаас эм авчирч өгнө. Хэрэв та түүнтэй нэг гэрт амьдарч байгаа бол эмийн сан явах хэрэг байхгүй.Охины ордынхны эмийн хайрцаг амьдралын ямар ч тохиолдолд хэрэглэх эмээр дутахгүй. Түүгээр ч зогсохгүй охины ордынхон ямар эмийг ямар тохиолдолд хэрэглэж ямар үр дүнд хүрч болохыг бас мэдэж байдаг. Тэд аяллаар явахдаа гэрийн эмийн сангаа авч явдаг бөгөөд мөн өөрийн дадаж заншсан савангаа очих газарт нь байхгүй байж магадгүй гээд авч явдаг. Энэ бүхэн нь эдийн засгийн хувьд ч ямар нэгэн шалтгаантай юм байна. Охиныхон нүүрний тос, саванг ганц нэг ширхэгээр нь авдаггүй, харин боодол боодлоор нь хямд бөөний үнээр зардаг газруудаас авдаг. Заримдаа охины ордынхон буцалсан устай халуун сав авч явах тохиолдол бий. Айх хэрэггүй ээ! Цаг агаарын өөрчлөлтөөс болж ус хүний ходоодыг хямруулдагийг охиныхон хэнээс ч илүү мэднэ. Охиныхны энэ зуршил нэг удаа ч бай, дандаа ч бай зуршил л бол зуршил. Хэрэв охины ордынхон оймсоо шүүгээнийхээ зүүн эгнээний дунд талын нүдэнд хадгалдаг бол зочид буудалд байрлахдаа мөн тэнд л оймсоо хийнэ. Хэрэв тэр шүүгээ нь ганцхан нүдтэй байвал энэ ордынхныг эргэлзэж будилахад хүргэнэ. Нилээд бодсоны эцэст тэр оймсоо чемодандаа орхихоос өөр аргагүйг мэдрэх бөгөөд ингэсэн тохилдолд нойр нь жаахан сэрвэлзэх бололтой. Өглөө нь босоод хоолны газар очоод өндөг захиалахдаа 3 минут чанахыг сануулана. Ийм үед та 2 минут 45 секунд юмуу 3 минут 10 секунд чанаж болохгүй. Үүнийг охиныхон тэр дор нь л мэднэ. Хэрэв тийм өндөг түүнд өгөх юм бол та өөрөө Бурхан байлаа ч танаас тэр өндгийг авч хэрэглэхгүй.
Охиныхон танд ямар ч зүйлийг бага гэхгүй шургуу зааж зааварлана. Тэд таныг хүнд байдалд орлоо гэж сонсвол тэр даруйдаа л танд туслахаар ирнэ. Хэрэв та бохир ажлаас болж хамаг хувцсаа муухай болгочихвол охины ордынхноос туслалцаа эрвэл тэр ямар ч эргэлзээгүйгээр танд туслахаар гүйж ирж таныг зовлонгоос чинь салгах ажилдаа ханцуй шамлан орно. Энэ тохиолдолд туслалцаа гуйхгүй байсан ч танд тусална. Тэд ерөөсөө эмх цэгцгүй юманд дургүй болохоороо ийм юмтай тааралдвал тэр дор нь хуучин хэвэнд нь оруулж байж санаа нь амардаг. Энэ бүхэн тэдний хувьд бүр хэвшил дадал болсон зүйл байдаг. Охины ордын зочин гэрийн эзэгтэйд дуртайяа тусалж сав суулга хүртэл угаалцана. Сэтгүүлийн ширээн дээрх цэгцтэйхэн тавигдсан сэтгүүлүүдийн хавтасан дээр толбо тогтсоныг, буйдан дээрх дэрнүүд эмх замбараагүй тавигдсаныг, үнсний саван дээр тамхи овоорсоныг тэр л ажиглана.
Жинлүүрийн ордынхны адил охиныхон дутагдлыг нь шууд нүүрэн дээр нь хэлвэл ойлгож зөвшөөрөхгүй. Тэд өөрсдийн дутагдлыг мэдэхгүй царай гаргах атлаа бусдынхыг бол маш сайн мэднэ. Үнэн хэрэгтээ бол тэд өөрийн дутагдлыг сайн мэдэж байдаг. Охиныхон өөрсдийн орхигдуулсан зүйл, алдаа дутагдлыг нэг нэгэнгүй тоочиход бэлэн мэддэг атлаа өөр хүн хэлэхээр таг дүлий мэт болчихдог. Та охиныхонд хүнийг дэндүү их шүүмжилдэг, эрүүл мэнд , хоол ундандаа хэтэрхий анхаардаг гээд хэлээд үзээрэй. Танд илэрхий эсэргүүцэл үзүүлж өөрийгөө өмгөөлнө. Та чинь юу хэлэв ээ? Охиныхныг хүн их шүүмжилдэг гэв үү? Яаж та тэдний тухай тэгж бодож чадав аа? гэж байгаа юм шиг эсэргүүцэнэ.
Та олон хүний дундаас Охиныхныг амархан ялгаж чадна. Охиныхон сандал дээр тайван сууж чадахгүй. Хэсэгхэн хугацаа өнгөрхөд л тэр тасалгаан дундуур нааш цааш холхиж сандал хөдөлгөн зөөж тавиад л түүнд хойшлуулашгүй их ажил байгаа болохоор завгүй гэдгээ үглэж гарна. Ингэж байхдаа үедээ царай нь нэг их хувирахгүй бараг л баяр баясгалантай байгаа юм шиг харагдана. Охиныхны сэтгэлийн хямрал гадна талдаа бараг харагдахгүй боловч дотроо бол байж ядаж байдаг. Чухам иймээс л тэд хоол боловсруулах эрхтний өвчнөөр өвчлөмтгий байдаг.
Охины ордынхныг зөвхөн Меркурии ивээгээд зогсохгүй харагдаж үзэгддэггүй Вулкан гариг ивээж байдгийг мартаж болохгүй. Энэ нууцлаг гаргийг нээснээр охины ордынхны урт удаан хугацаанд тайлагддаггүй тааж мэдэх аргагүй араншинг танихад тусалсан юм. Вулкан дэлхийд ойртож нүдэнд харагдахуйц байр эзлэх үед охиныхонд Меркуригээс өгсөн эр зориг , итгэл үнэмшилтэй зан чанар нь илэрч ирдэг. Вулкан гаргийг нээснийхээ дараа эртний зурхайчид нээгдээгүй Аполлон гэдэг гараг байгааг урьдчилан харсан бөгөөд энэ нь үхрийн ордынхныг жинхэнэ ивээгч од юм. Ингэж зурхайн 12 орд тус тусдаа ивээгчтэй болсон. Вулканы хувьд эртний Грекийн үлгэрт гардгаар бол энэ нь хазгар хөлтэй аугаа их хиймэл ухаантай бурхан юм байна. Энэ нөлөөнөөс болоод олон охины ордынхон хазгар биш юм гэхэд явах гишгэхэд нь ямар нэг онцгой зүйл байдаг. Та охины ордынхноос хичнээн хичээгээд хичээгээд мөнгөн тусламж сэтгэлийн дэмжлэг хүлээж авахад хэцүү. Энэ талаараа тэд хатуу чанд барилтай хүмүүс. Тэд нар хүмүүст сэтгэлийн дэм, өгөөмөр зан гаргасны хариуд юм нэхдэггүй хүмүүс юм. Энэ нь тэд хэний ч өмнө үүрэг хүлээх дургүй байдагтай холбоотой юм.Тэд тусгаар тогтнол, хараат бус байдлыг эрхэмлэдэг. Охиныхон хэн нэгэнд хараат байхаас айдаг болохоор хижээл насандаа олон зүйл дээр хэмнэлттэй ажилладаг. Тэгээд эдийн засгийн талаар хэнээс ч хамааралгүй болж чадсаныхаа дараа өөрийнхөө мөнгийг чөлөөтэй зарцуулж эхэлдэг ч мөн л чамбай байж илүү дутуу зардал гаргадаггүй.
Охиныхон утга учиргүй амьдардаг хүмүүс, ядуучууд, ажилгүйчүүдийг хүндэлдэггүй. Харин зовлон тохиолдсон найз нөхөддөө гар татдаггүй. Охиныхон өөрөө өөртөө хэдэн төгрөг зарцуулах, мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдсан ойр дотныхон , хайртай хүмүүстээ туслахын өмнө удаан боддог. Охиныхонд мөнгө төгрөг амар хялбар замаар олддоггүй болохоор тэд мөнгөө салхинд хийсгэхийг боддоггүй бөгөөд ийм учраас тэд залхуу зальхай хүмүүсийг хатуу зэмлэдэг юм.
Охиныхныг шүүмжлэл хүлээж авдаггүй гэж зэмлэх хэрэггүй. Тэртэй тэргүй тэд нар өөрөө өөрийгөө их зэмлэдэг юм. Ажлын дутагдал амьдралын явц дахь хүмүүстэй харьцах харьцаанд байгаа дутагдал, худал хуурмаг зэргийг хурц ухаанаараа олж харж мэдэрч чаддаг, хоцрох алгуурлахыг тэд нар тэвчихгүй. Түүний бодлоор бол энэ нь амьдралын утга учир болсон үнэт цагаа дэмий үрж байгаа явдал юм. Иймээс та охиныхонтой эвтэй найртай байя гэвэл эмх цэгцтэй дэг журамтай байвал зохино.
Заримдаа охиныхон яагаад хувиа бодсон хүмүүс байдгийг ойлгоход хэцүү. Тэд нар бусдад өөрийнхөө хүслээр дуртайяа тусалдаг хүмүүс шүү дээ. Охиныхон тийм ч амархан үгүй гээд хэлчихдэг хүмүүс биш юм. Охиныхон өөрийн цаг ,хүч чадлаа хүнтэй хуваалцах чадвартай боловч хэвийн хэмжээнээс хэтэрсэн зүйлийг түүнээс шаардвал үгүй гээд хэлж чадна. Хүнийг зэмлэж загнахдаа сайн мөртлөө өөрөө тийм байдлыг тэвчдэггүй юм. Хэрэв байдал нөхцөлөөс болоод охины ордынхныг албадах, шахах хэрэг гарвал / зайлшгүй тохиолдолд/ маш их зөөлөн аргаар эвийг нь олж хийхийг хичээгээрэй. Ингээгүй тохиолдолд та тэдэнтэй эвдрэлцэх болно.
Охиныхон байгалиас заяасан эрүүл хүмүүс байдаг боловч харин мэдрэлийн их ядаргаа, ажлын хэт ачаалал,гутранги үзлээсээ болж өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэд нар эрүүл мэнддээ анхаарч өөрийгөө сайн торддог юм. Мөн бусдын нэгэн адил хүнд өвчнүүдээр үхэж болох бөгөөд тэдгээр нь ходоод гэдэсний хямрал, толгой ,хөлний өвчнүүдээр / хазгар Вулканыг сана/ өвчилдөг. Охиныхон уушиг өвчлүүлж болох салхинд цохиулахаас сэргийлж байх шаардлагатай. Түүнээс гадна энэ ордынхон үе мөчний хэрлэг өвчин , судасны болон бүсэлхий, мөр, гарын өвчнүүдэр өвддөг. Ерөнхийдөө тэд эрүүл мэнддээ сайн анхаардаг болохоороо хүнд өвчнөөр өвдөх нь ховор байдаг. Ихэнхи охины ордынхон цагаан хоолтой хүмүүс байдаг. Ямар ч нөхцөлд тэд юуг яаж бэлтгэж яаж хооллохыг мэдэж байдаг. Зарим охины ордынхон халдварт өвчин авч болзошгүй хэмээн сэжиглэж түүхий махыг резинэн бээлийтэй барих, шүдний сойзоо хэрэглэх бүртээ буцалгах хүртлээ цэвэрч байх нь бий. Иймэрхүү хүн үнэндээ ховор л доо. Харин бүх охины ордынхон хооллохын өмнө гараа заавал угаадаг.
Охиныхон муур, нохой, шувуу мэт амьтдад хайртай. Мөн үнэнч шударга, эмх цэгцтэй байх, арвич хямгач, эрүүл саруул ухаантай, шилж сонгох боломжтой зүйлд их дуртай. Мөн хоосон мөрөөдөгч , бохир муухай орчин , бүдүүлэг харанхуй, гараа хумхин суугчдыг үзэн яддаг. Охины ордынхон тод томруун бие хүн, арга туршлагатай, задлан шинжлэх дуртай, амьдралын нарийн мэдрэмжтэй болохоор бүдүүлэг хүмүүний бус араатны хүсэл сонирхлоос ангид хүмүүс байдаг. Тэд нар хувь заяагаа өөрөө бүтээдэг хүмүүст харьяаладдаг юм.
Охиныхонд хүйтэн ногоон өнгийн- нефрит, цагаан алт мэтийн үнэт чулуунууд аз жаргал авчирдаг. Хамгийн жаргалтай охиныхонд ч ганцаардлын үл мэдэг ул мөр мэдэгддэг бөгөөд тэдний өгөөмөр зүрх сэтгэлд үүрэг хүлээх мэдрэмж мөнх асаж байдаг юм. Охиныхны даруухан ялдамхан инээмсэглэл дор ихээхэн нууцлаг зүйл оршдог.
Меркурии гаригийн гүйлгэнсэн мөнгөн ус, Вулканы хүрхрээ тэдний цусанд холилдож байдаг. Охиныхон өөрийн дуртай өнгө болох саарал, хар саарал , хул, ухаа болон бүх ногоон өнгө, цав цагаан өнгийн хувцас өмсөх дуртай. Охиныхныг гаднаас нь харахад ухаалаг байдлынх нь дор бодол санаа зорилгодоо хүрэх эмэгтэй хүний намба төрхийг хадгалсан илбэ шидийн гэмээр чанар оршин байдаг.
Охиныхоны бэлгэ тэмдэг нь хэлгий цэцэг юм. Та тэр цэцгийн анхилам үнэрийг нэг авсан бол мартаж чадахгүй. Энэ үнэр хавар хавраар өөрийн сэнгэнсэн сайхан үнэрээр дуудах болно. Охиныхонд хүн мартаж чадахааргүй нэг онцгой нууц бий.

Охины ордод төрсөн алдарт хүмүүс

Ингрид Бергман Лафайетт
Леонард Бернстайн Софи Лорен
Грета Гарбо Д. Г. Лоуренс
Вольфганг Гете Ришелье
Теофель Готье Морис Шевелье
Теодер Драйзер Дмитрий Шостакович
Елизавета I Фредерик Эштон

Охины ордын эрэгтэй
Юуны өмнө шууд л “ I” үсэгний дараа цэг тавчихья. Хэрэв та мөрөөдөмтгий бас үлгэрийн юм шиг хайр дурлалыг хүсэж хүлээдэг бол өөрийн шинэ танил охины ордын эрээс хурдхан салсан нь дээр юм байна. Ингэхгүй тохиолдолд Лукуллова гүнтэний оронд юухан хээхэн будаа мэт зүйлээр хачирлаж ургамлын тос хөвсөн усан шөлтэй цагаан хоол таныг хүлээж байна. Жинхэнэ амттай хоолны дуршилтай хүнд энэ тохирно гэж үү? Охины ордын эрчүүд гэдэг бүхэл бүтнээрээ арга эв, материалист хэмжээнд амьдардаг хүмүүс юм. Үнэндээ тэдэнд газар дэлхийгээс салангид зүйлд зарцуулах цаг гэж байдаггүй. Тэд нар таны цонхон доор серенада тоглох юмуу эсвэл тантай учраа олох гэж цонхоор унжуулсан олсон шатаар авирч орогчдын нэгэн бишээ. Тэд ердийн ордог хаалгаар л орвол орно.
Охины ордын эрчүүд бүр эрт хайр дурлалын амтыг мэдэрдэг ч гэлээ Ромео Жульетта хоёрынх шиг үхтэлээ дурладаггүй юм. “ Хайр” тэдний бодол томьёоллоор бол өөрийн гэр бүл үр хүүхэд, найз нөхөд бүр цаашилбал өөрөөс нь сул дорой бага зохион байгуулалттай зүйлд жинхэнээсээ үнэнчээр бие сэтгэлээ зориулахыг хэлнэм.
Охиныхон бүр цаанаасаа ажил төрөл, үүрэг хариуцлагаа ухамсарлах, сахилга дэг журам, өрөвдөм хүмүүст туслах байгалиас заяасан шинжтэй төрдпөг. Тэр ч бүү хэл амьдарлыг үзэх маш өндөр хэв маягтай энэ ордын хүмүүсийн сэтгэл дотор ч хүнлэг сэтгэл нь дүрэлзэж байдаг. Хайр дурлалын гайхамшигт харилцаа, янз бүрийн учир явдлууд, амтат сэтгэл хөөрлүүдийг охины ордын эрчүүд хөндий хүйтэн тусгаж авдаг. Ийм сэтгэл хөдлөлүүд эсрэгээр нь үйлчилж тэднийг зугтаж бултахад ч хүргэж болно. Харин таны роман сэмхэн аажуухан урсан түүнд ойртвол энэ төмөр мөс мэт хүйтэн хүнийг гэсгээж уярааж магадгүй.
Охины ордын эрчүүдийн зүрхэнд нэвтэрдэг тусгай нарийн арга байдаг юм. Хэрцгий мөшгөлт мөрдлөг энэ аргад хамаарахгүй,бас охиныхны гайхшрал тэмүүлэлийг нь хөндөх хэрээс хэтэрсэн мэдрэмжүүд мөн тус болохгүй. Охиныхон хайр сэтгэлд тоог бус чанарыг эрхэмлэдэг билээ. Өндөр чанар гэдэг ховорхон тохиох зүйл болохоор охины ордын эрчүүд цөөхөн тооны “романтай” байдаг бөгөөд олдсон хэд нь харамсалтай төгсгөлтэй байх нь элбэг юм. Охины ордын эрчүүдийн жирийн сэтгэл хөдлөл нь их гүнд явагддаг бөгөөд дараа дараагийнхаа учралд бүр хоёр дахин илүү болгоомжтойгоор хандана. Ийм учраас та охины ордын эр хүний сэтгэлийг нэгэнт татсан бол хэд хэдэн арга эзэмших хэрэгтэй болно.
Охины ордынхон маш хатуу чанга зорилготой хүмүүс юм. Энэ зорилгоос нь дээд зэргийн эмэгтэй л татгалзуулж чадна.Ийм тохиолдол ховорхон ч гэлээ бусад ордынхныг бодвол охиныхон илүүтэйгээр сэтгэл тавгүй амьдардаг. Охиныхон дэг журам чанд сахидаг, хувь заяаны шалгуурт гүн итгэдэг хүмүүс байдаг тул ганцаар явах ёстой юм бол тэгнэ л биз гэж үздэг. Охины ордын эрчүүд өөртөө энэ талаар тайлагнаад байдаггүй ч дотроо үе үе өөрийнхөө энэ байдлыг мэдэрдэг. Хурц ухаан, оюун санааг өндөрт тавьдаг үзэл бодлоороо тэд олон бүсгүйчүүдийг өөртөө татдаг боловч шүүмжлэх, задлан шинжлэхийн мастер болохоороо тэрхүү хийсвэрлэлээ газар дэлхий дээр буулгаж ирэх нь ховор байдаг.
Охины ордын эрчүүдийн сэтгэлийн галыг өдөөхийн тулд эмэгтэй хүн үнэндээ аугаа байх шаардлагатай. Охины ордынхон газар дэлхийхний сэтгэл ханалыг амсахгүй байж хэрхэн чадах билээ. Энэхүү сэтгэл ханал ховорхон тохиож, амархан өнгөрдөг. Охины ордын эрчүүдийн хайр сэтгэлд дээд зэргийн цэвэр тунгалаг, эмэгтэйлэг аяз хэзээ ч булингартахгүй, бүр ямар ч уянгын халилд ч алдагдахааргүй элементүүдийн эс ширхэгүүд заавал байдаг.
Охины ордын эрчүүд өөрийн хосоо олоход маш их үнэт цаг зарцуулдаг. Энэ үнэт цаг нь хоол хүнс, хувцас хунар, эрүүл мэнд , ажил төрөл олохоос ч урт хугацаанд үргэлжилнэ. Учир нь тэд бүх зүйлд чамбай нягт ханддаг юм. Түүнийг хуурах залилах гэж санасаны гарз. Тэртэй тэргүй тэд бүхнийг нэвт шувт харж байдаг бөгөөд чин сэтгэлийн эн тэнцүү харьцааг эрхэмлэдэг.Энэ ордын эрэгтэй өөрсдийн хайр сэтгэлийн шалгуурт тэнцэх хүн таарахад хэцүү гэдгийг ойлгодог ч орлон тоглогчийг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Охины ордын эрэгтэй хүний сэтгэлийг эзэмдэнэ гэдэг ихээхэн хэцүү ажил юм. Охины ордын эртэй хангалттай удаан хугацаанд хамт амьдарсны дараа та түүнээс өөртөө хайр сэтгэлтэй гэх ямар ч хандлага харахгүй байж магадгүй бөгөөд заримдаа зүрх сэтгэлгүй мэт ч санагдаж болно. Энэ нь хэрэг дээрээ тийм биш байдаг. Түүнд зүрх байлгүй яахав харин тэсвэр тэвчээр нь хүрсэн хүн л түүнийг нь олж хардаг ажуу. Тэрбээр таныг жинхэнэ тохирох хосоо мөн гэж сонгосон тэр үед л та түүний зүрх сэтгэлийг мэдрэх болно.
Охины ордын нөхрийн хайр нэг хэвийн зөөлөн дулаахан бусад ордынхон шиг халгиа цалгиагүй байж амьдралын ямар ч зовлон гунигийн үед таныг төөнөсөөр байх болно. Энэ бүхэн бага зүйл гэж үү? Охины ордын эрчүүдийн хайранд үлгэрийн ханхүүгийнхтэй адилхан чанар байгааг харж байна уу?Хэрэв та түүний хайрыг жинхэнэ татаж чадсан л бол цор ганцхан хайр нь болсон таныг зүрхэндээ тэврэхийн төлөө ямар ч бэрхшээлийг даван туулж мянган миль замыг туулж тань дээр ирж чадна.Өөрийн чин хайрын төлөө олон зүйлээс татгалзаж насан туршдаа таныг хайрлаж энхрийлэх болно. Та түүний эхнэр болчихвол тэр таныг хардахгүй, өөр бүсгүйчүүдийг сонирхохгүй бөгөөд таны оюуны болон ахуй амьдралын хэрэгцээг хангахын төлөө юу байгаагаа өгнө. Гав ганцхан хэцүү зүйл бол та түүний дэргэд байнга байх ёстой болно. Та амьдралын ямар ч өвчин зовлон,гунигийн үед түүн шиг туслагч , тайвшруулагч олохгүй. Тэд үнэндээ таныг мөнгө төгрөгөөр булаад байхгүй ч хэрэгцээтэй бүхнээр хангаж хамгийн их анхаарал халамжыг танд зориулана.
Охины ордын эрэгтэй, эмэгтэйчүүдийн нэгэн адил юмыг бага гэхгүй анхаарч байдаг. Ихээхэн сийрэг ухаантай болохоороо таны амьдралын чухал он цаг мөчийг мартахгүйгээр барахгүй яагаад тэр цаг мөч танд үнэтэйг сайн ойлгоно. Охины ордын эр хүн хардлага сэрдлэгээсээ болж зэрлэг догшин араатны авир танд хэзээ ч гаргахгүй боловч охиныхон хэнээс ч илүү юмыг өмчлөх дуртайг битгий мартаарай. Иймээс та гэр, орноосоо хэтэрхий холуур зугаалах хэрэггүй. Хэрэв ингэж явах юм бол нэг ирэхэд чинь гэр чинь эзэнгүй байж магадгүй. Охины ордын эрчүүд гэр гал голомтоо бусниулахыг үзэн ядагчид байдаг ч хэрэв та гэрээсээ хэтэрхий холдчихвол тэд юу ч бодолгүйгээр танаас салах болно. Тэнд ямарч хэрүүл, нулимас, эвлэрэл байхгүй гэдгийг сана. Дууссан л бол дуусан. Яг л хагацая, баяртай гэдэг үг байдаг шиг юм болно. Охины ордынхон хагарч бутарсан толгойн араг ясыг нааж тогтоож болдог аяга шиг бүү сана,ясыг нааж болдог ч эд эсийг нь сэргээдэггүй юм гэж ярьдаг бүлэгт багтдаг хүмүүс юм. Хэрэв та охины ордын эр хүнд хайртай бол энэ үгийг сайн санаж тогтоож аваарай.
Охины ордынхон бохир муухай байхыг мохоо, бүдүүлэг байдлаас дутуугүй үзэн яддаг. Хэрэв та охины ордын эрэгтэйн найз бүсгүй бол сэтгэл татам харагдахын зэрэгцээ хайш яйш хувцаслахгүй, үсээ сайхан самнаж нилээд ухаантай толгойтой байхыг зөвлөж байна. Та үнэтэй рестораны тогоочын хэмжээнд байх албагүй ч охины ордын нөхрөө лаазалсан мах зэргээр хооллоно гэж бодох хэрэггүй. Эдийн шуналтай мохоо тэнэг, залхуу эмэгтэйчүүд хичнээн секс мангас байгаад ч охины ордын эрчүүдийн хайрыг булааж амжилт олохгүй. Тэд юуны өмнө хань болох эхнэр сонирхдогоос бус нууц амраг мөрөөдөгсөд биш юм.
Охины ордын эрчүүд эцэг болох асуудалд тэгтлээ татагддаггүй.Эр хүний эр зоригийг батлахад заавал хүүхэд хэрэгтэй гэж тэд үздэггүй . Иймээс тэдний гэр бүл олон гишүүнтэй байх нь ховорхон. Хэрэв тэд хүүхэдтэй болчихвол маш их анхаарч эцгийн үүргээ ягштал биелүүлэнэ. Хүүхдийнхээ хичээлийг давтуулж, гэрийн даалгаврыг хийлгэж, сонин сайхан зүйл уншиж өгч, салхинд гаргах зэргээр хүүхэдтэйгээ уйгагүй ажиллахдаа тэдний оюун ухааны хөгжилд онцгой анхаардаг. Гэр бүл салсан тохиодолд ч охины ордын эцэг хүүхдийнхээ хүмүүжил, хооллолтонд анхаарал тавьсаар байдаг. Тэд нар хүүхдийг эвддэг хүмүүс биш болохоор хүүхэд нь дэг журамтай сахилга сайтай байдаг. Охины ордын эцэг яльгүй хүйтэн хүмүүс байдаг болохоор энэ нь хүүхэдтэйгээ харьцах харьцаанд нь ч илэрч тэднийг өсөн том болох тусам үл ойлголцлын хана хэрэм дунд нь босч болзошгүй байдаг. Заримдаа охины ордын эцэг дэндүү шүүмжлэлтэй байснаараа хүүхдийнхээ хэрээс хэтэрсэн зүйл хүсэх тохиолдол байдаг.
Охины ордын нөхөр тань өвчилсөн үед та сайн асарвал өөрийнхөө ээлжийг ирэхэд тэр хэмжээгээр таныг сувилна. Заримдаа охины ордынхон ямар ч хэрэггүй зүйлээс болж үглэдэг. Тэр үед нь ганцааранг нь орхи! Ингэсэн тохиодолд жаахан азнаж байснаа тань дээр өөрөө ирж гайхмаар эелдэг аашилна. Тэдэнд өөрийнхөө төлөө санаа тавих боломж олгоорой. Энэ бүхнийг хийснийхээ дараа тэд өөрөө өөртөө сэтгэл ханамжыг авчирдаг.
Энэ бүх ярианы дараа та охины ордын нөхөртэй болох бодлоо өөрчлөөгүй бол нилээд соёлтой ухаантай боловч яльгүй хүйтэн нөхөртэй боллоо. Хэрэв та түүний жаахан дутагдалыг анзаарахгүй эв дүйтэй байж чадвал итгэл даахуйц аятайхан нөхөртэй болох бололтой. Үнэндээ бол тэдний дутагдал бага шүү дээ.
Тэд ажлаас ирээд буйдан дээр суухынхаа өмнө тоос байна уу гэж хуруугаараа арчиж үзнэ. Тэдний дадал зуршлыг уучилж сурах хэрэгтэй. Үүнээс гадна түүнийхээ хийсэн хийгээгүй зүйлийг бүү анзаар бас шүүмжилж гоочлох хэрэггүй. Нөхрөө таныг шүүмлэх үед нь инээмсэглэж хүлээж ав. Ийм тохиолдолд та нарын дунд ямар ч асуудал гарахгүй. Охины ордын нөхөр бурхан шиг биш байлаа ч олон хүүхнүүд танд атаархах болно.
Эцэст нь хэлэхэд өглөөний нарнаас үдшийн бүрэнхий болтол ажилладаг нямбай,аятайхан царай зүстэй, анх уулзсан өдрөө мартдаггүй, дандаа мөнгөтэй байдаг, эрчүүдийн зугаацдаг газруудаар ховорхон очдог, хэзээ ч нууц амрагтай байдаггүй тийм эр хүн олон олдоно гэж үү? Эргэн тойрноо сайтар ажигла даа! Та ертөнцийн хамгийн азтай бүсгүй гэдэгтээ эргэлзэхгүй байх гэж би найдаж байна.

Охины ордын эмэгтэй
Та охины ордын эмэгтэйчүүдийг эелдэг зөөлний бэлгэ тэмдэг, хэврэг эмзэг гэж төсөөлж байна уу? Тэгвэл таныг гайхах бас бишрэх зүйл хүлээж байна. Охины ордын эмэгтэй бол ойн дундах нууранд өөрийгөө тольдож зогсох цасан цагаан нөмрөгтэй охин тэнгэр биш.Охины ордын эмэгтэй бол хайртай хүнийхээ төлөө нөхрөө орхин газрын мухар хүртэл дагаад явчихаж чаддаг, хайргүй хүнтэй гэрлэсэн дорвол хайртай хүнээсээ эцэггүй хүүхэд төрүүлэхийг илүүд тооцдог тийм л эмэгтэй юм. Тэд мөн хувь заяаны цохилтыг толгой гудайхгүй тэвчиж чаддаг хүмүүсийн нэгэн юм.Тийм хүмүүсийн тухай хэврэг эмзэг гэж ярьж болно гэж үү? Энэхүү турьхан энхрийхний бэлгэдэл болдог хирнээ жинхэнэ эмэгтэй хүний цогц шинжийг агуулсан атал төмөр мэт хатуу бодгалийн тухай олон юм ярьж болно.
Охины ордын бүсгүйчүүд байгалиас заяасан их зарчимч хүмүүс юм. Тэд бол жагсаал цуглаан дээр хашгирч, согтуугаар машин жолоодож, утга учиргүй уулзалтанд оролцдог хүмүүсийн нэг биш юм. Харин охины ордын бүсгүйчүүд жинхэнэ эмэгтэй хүн юм. Тэд өөрийнхөө аз жаргалын төлөө эцсээ хүртэл тэмцдэг. Хэрэв энэ замд нь давагдашгүй бэрхшээл, хана хэрэм тааралдвал гутарч ухаан алдаж унахгүй, бас тусламж гуйж мөргөхгүй, харин өөрийн хүчээр энэ саадыг давах болно. Хэрэв та охины ордын бүсгүй нийгмийн хууль дүрэм зөрчсөн тухай сонсвол гайхах, буруушаах гэж яарсны хэрэггүй. Охиныхон яасан ч ёс суртахуунгүй зан гаргахгүй. Хэрвээ эхлээд харахад түүний үйлдэл хуулинд харшилж байгаа юм шиг байвал энэ бүхэн чин сэтгэлээсээ хайрлаж дурласныхаа төлөө гаргасан эндэгдэл гэдгээр зөвтгөгдөх магадлалтай. Харин өөр ямар ч үед тэд хууль зөрчсөн үйлдэл хийхгүй. Охины ордын эмэгтэй өөрийнхөө хайрласан хүнийхээ төлөө л аугаа том зүйлийг гаргуунд нь гаргаж чадна.
Охины ордын эмэгтэй өөрийнхөө гэрлэлтийг төгс биш гэж үзэх юм бол удаан хүлээлгүй гэрлэлтээ цуцлуулна.Үүнийгээ гүйцэтгэхдээ яг л мэс засалч ажлаа хийж байгаа юм шиг хүйтэн цэвдэг үйлдэнэ. Гэр бүлээ сарниах нь хэдийгээр түүний хувьд гунигт түүх боловч гэр бүл хайр сэтгэлд өгөөмөр бус хандах нь түүнээс ч дор зүйл гэж тэд үздэг. Охины ордын эмэгтэй хайр сэтгэлээсээ жинхэнэ шилмэл дурлалтай учирлаа гэж тооцох юм бол тэр гэрлэх гэрлэхгүй нь хамаагүй түүнийгээ хамгийн үнэт зүйл мэт хадгална.
Зөвхөн охины ордынхонд л байдаг бусад ордынхны хэнд ч байдаггүй цор ганцхан шинж бол хамгийн их романтик, атлаа хамгийн их хорлолтой өшөө авагч байж чаддаг явдал юм. Тэдний хайр сэтгэлийн шилэлт сонголтонд яльгүй боловч хар хүчин үйлчилж үүнийх нь гялбаанд бусад бүх ордуудын хайр сэтгэл бүдгэрэх шиг болдог. Гэхдээ тэдний энэ их хайрыг татна гэдэг амар хялбар ажил биш юм. Хайр сэтгэлийн биеэр ойртох хүсэл цэвэр утгаараа охиныхонд нэг их гол биш. Харин “ сэтгэлийн жаргал” эдлэх хүсэл тэмүүлэл нь оюунлаг эмэгтэйчүүдийг хүндэлдэг эрчүүдэд таалагддаг юм.
Охины ордын эмэгтэйчүүд төгс төгөлдөрт тэмүүлдэг боловч амьдрал дээр өөрөө тийм биш байдаг. Охины ордын эмэгтэйчүүдэд хэд хэдэн дутагдалтай талууд байдаг. Жишээлбэл: Охины ордын эмэгтэйчүүд бусад хүмүүсийг ямар ч ажлыг түүнээс илүү чанартай хийж чадахгүй гэж үздэг. Харамсалтай нь энэ нь үнэн юм. Охиныхон ямар нэгэн юманд сэтгэл ханамжгүй байлаа ч хэрүүл шуугиан дэгдээн толгой руу чинь шанагаараа цохихгүй.Ёж гашуун үгээр утаж байснаа шууд улаан цайм харааж гарна. Охины ордын бүсгүйчүүд дунд цөөхөн тооны хэцүү эмэгтэйчүүд байдаг. Хэрэв та охины ордын эмэгтэйг уурлуулсан бол гартаа цэцэг барин өөрийн гэм бурууг ухаарчихсан уучлал гуйж очоорой. Охины ордын бүсгүйчүүлтэй битгий маргаарай гэж би таниас гуйя. Тэртэй тэргүй та юуг ч баталж чадахгүй. Охины ордынхон хуурах мэхлэхийг тэвчдэггүй. Хурц сэргэлэн ухаан нь дотоод зөн билгийнхээ дуу хоолойтой хослохоороо ямар ч сайн далдалсан худал хуурмагийг мэдчихдэг бөгөөд ийм явдлын дараа тэд уучилж чаддаггүй билээ.
Охиныхон үнэнч шударга бас гэнэн биш. Өөр нэг болгоомжлуулах зүйл гэвэл: Охиныхныг шүүмжлэх хэрэггүй, тэд буруугаа ойлгохгүй. Тэгээд ч тэд ховорхон алдаа гаргадаг бүсгүйчүүл юм. Иймээс гэр дотроо эвтэй найртай байхын тулд охины ордын бүсгүйг шүүмжлэх хэрэггүй. Хэрэв та эр хүний бардам зангаа дарж дийлвэл охины ордын эхнэрээсээ санхүүгийн талаар зөвлөгөө аваарай. Тэд маш сайн цогц зөвлөгөө өгнө. Түүндээ гэр бүлийн зардлаа санаа амар даатгаж болно. Тэр ямар ч гэнэн тэнэг асуудал гаргахгүй.
Охины ордын эмэгтэйг эргүүлэхдээ та биеэ авч яваа байдал, хэл яриандаа их анхаарах хэрэгтэй. Тэд этгээд хэллэг, хэрүүл хараал, согтуурахад дургүй. Хоол идэхдээ амаа хамхиж зажлаарай, хэхрэхгүй байхыг хичээгээрэй. Энэ бүхэн түүнийг гутаахад хүргэдэг.Нямбай цэвэрхэн хувцаслаарай. Таны хайртай охины ордын бүсгүй өдөрт хоёр удаа сахлаа хусч усанд орохыг зөвлөвөл үгэнд нь ороорой. Үнэтэй сүрчиг хэрэглэж, үсээ сайхан самнаж, өдөр бүр цамцаа сольж,шаахайгаа цэвэрлэж биеэ төв авч явах хэрэгтэй. Түүнийг морин тойруулганд урьж нүүрэн дээр нь түрүү моринд бооцоо тавьж долоо хоногийнхоо цалинг бүү шидээрэй. Түүнийг гэр лүү нь үдэж оруулахдаа энэ уулзалт та хоёрын арав дахь уулзалт байлаа ч тэврэх үнсэх гэж битгий тэмүүлээрэй. Ер нь охины ордын эмэгтэйтэй хэтрүүлж тоглосноос дутуу тоглосон нь дээр гэдгийг сана. Ерөнхийдөө нэг их нялуурахгүй ч анхаарал халамжтай, аливааг дээр дээрээс нь давхцуулахгүй ч эелдэг дуулгавартай нэг үгээр хэлвэл бүх зүйлийг хэм хэмжээнд нь байлгах хэрэгтэй. Түүнийг театрт урь. Сайхан дуу хууртай шоу, багт наадам ч түүнд театраас дутахгүй таалагдана.Иймэрхүү арга хэжээнд ч тэд сэтгэл хөдлөлөө дарах сэжим олно.Түүний өндөр хөгжилтэй оюун ухаан жүжигчний нарийн мэдрэмжтэй хослохоороо болж буй зүйлийн учир начирыг дор нь ойлгоно. Хэрэв Бродвейн найруулагчид үүнийг мэдсэнсэн бол бүх тоглолтондоо урьж үнэгүй үзвэр үзүүлэх байсан.
Охиныхон гайхамшигтай шүүмжлэгчид байдаг. Жүжиг, кино үзэж ,ном уншсаныхаа дараа хэнээс ч илүү шүүмжилж чадна.Ер нь охины ордын эмэгтэй бүх юмыг шүүмжилнэ. Тухайлбал : таны гадаад байдлаас эхлээд, үг яриа,үйл хөдлөл бүрийг чинь шүүмжилнэ. Шүүмжлэнэ гэдэг тэр эмэгтэй таны хувьд амьсгалдаг агаар шиг хэрэгтэй, гэхдээ түүний энэ байдлыг дуурайж хэрэггүй. Энэ нь хэдийгээр тэвчихэд хэцүү боловч засах залруулах тухай яриа ч байж болохгүй. Учир нь тэр хурц ухаантайнхаа хүчээр дутагдлаа таниас ч илүүтэй мэдэж байдаг бөгөөд өөрийгөө чанд хатуугаар шүүж чаддаг юм. Иймээс энэ ажилд таны туслалцаа хэрэггүй.
Охины ордын эмэгтэй бол итгэл найдварын бодит жишээ байдаг. Хэрэв та түүний талаар элдэв зүйл сонсвол энэ бүхэн танд юмуу эсвэл эргэн тойрныхонд нь нэг зүйлийг батлан хэлж байх болно. Энэ нь төөрөгдөл байвал тун ч удаан үргэлжлэхгүй дээ. Хэрэв охины ордын бүсгүйн толгойд замаасаа хазайх яльгүй зөрөг хэрэгтэй болвол тэр энэ бүхнийг жинхэнэ мэргэжлийн хэмжээнд танд хэзээ ч мэдэгдэхгүйгээр хийнэ.Уг нь ийм явдал тэдний дүрэмд байхгүй болохоор их ховор зүйл л дээ. Ер нь охины ордын эмэгтэй танд үнэхээр хайртай бол та түүнд бүрэн итгэж болох бөгөөд хүнгүй арал дээр Ален Делоно юмуу Жан Пол Бельмонттай хоёулахнаа хоёр сар болсон ч итгэсэн хэвээр байж болно. Энэ хоёр сард өөртөө үнэнч байсан эсэх талаар та асуулдаа. Үнэндээ хэцүү асуулт байгаа биз? Эцсийн эцэст энэ эмэгтэй ялгаагүй хүн шүү дээ. Түүний цээжинд булбарай зүрх цохилж байх боловч охиныхон өөрийн сэтгэл хөдлөлийг сайтар нууж чаддаг бөгөөд түүнийгээ ховорхон илэрхийлдэг юм.
Охиныхон жижиг зүйлд хэтэрхий их анхаарал тавьдаг боловч энэ бүхэн нь сайхан сэтгэл гаргах, өгөөмөр байх, маш их халамжтай байдагт нь нөлөөлдөггүй юм. Иймд та түүний дутагдалтай зүйл нь ололттой сайн тал мэт хандаж сураарай. Бид энэ ертөнц дээр хийхгүй юмгүй хийдэг байж Охиныхныг энэ бүхнийг хийгээд байгаа юм шиг зэмлэж тэдэнтэй тэмцэх нь утга учиргүй хэрэг юм.
Охиныхны хүнийг сайн сайхан болгох гэсэн оролдлого нь тэдний жинхэнэ зүтгэл сэтгэл болохыг ойлгож таныг улам төгс төгөлдөржүүлэх гэж шүүмжилдгийг мэдэрдэг эр хүн гэдэгт чинь би эргэлзэхгүй байна. Энэ ордын эмэгтэй таныг зөөлөн тогтуун хөдөлгөөн, гэрэл гэгээгээр гийсэн мэлмий,жаахан хошин зангаараа таныг бүүвэйлээд байгаа биз дээ. Ингэж чадаагүй байгаа бол та өдөрт хоёр удаа сахлаа хусаж, номын сан музейд байнга очих байсан уу? Охины ордын бүсгүй инээх нь тэдэнд их зохидог, яг л зуун хонхны жингэнээ шиг гоё байдаг.Энэ ордын эмэгтэйчүүд жинхэнэ үнэн мөнийг эрхэмлэдэг тул түүнийг хуурч болохгүй. Үнэн тэдний хувьд гоо үзэсгэлэнтэй нь дүйдэг юм. Тэд чин сэтгэлээсээ итгэсэн үедээ л өөрийгөө нээдэг. Таны хувьд жижигхэн мэт боловч тэдний хувьд том чухал дадал зуршилд нь анхааралтай хандаж байгаарай. Түүний хөөрхөн буржгар муурыг өхөөрдөж таван минут болоод л үнсний саваа цэвэрлэхийг нь битгий гайхаарай. Тэдний жаахан даруухан төлөв гэмээр зан араншингийнх нь цаана амьдралын асар их хүч чадал , хатан зориг нуугдаж байдаг юм шүү. Тэд нар гэр дотроо бусад гишүүд нь тойрон эргэлдэж байдаг цөм нь бөгөөд хүнд хэцүү үед тэдний зүгээс үзүүлэх тусламж нь үнэнхүү аугаа байдаг.
Охины ордын бүсгүйчүүд сайн тогооч байдаг бөгөөд чанаргүй муудсан хоолоор хэзээ ч хэнийг ч хордуулдаггүй чамбай хүмүүс юм. Охины ордын эзэгтэйн гэр цаг үргэлж гял цал, цэвэр цэмцгэр, тав тухтай, ширээн дээрхи таваг нь үргэлж шинэ жимстэй / охины ордын бүсгүй бусад шиг чихэр школаданд дургүй/ байдаг. Тэдний бодлоор эдгээр зүйлс зөвхөн шүдэнд муугаар зогсохгүй бүхэлдээ эрүүл мэндэд хортой/ байж байдаг.
Охины ордын эхийн хүүхдүүд хэзээ ч урагдсан өмд, богино өмдтэй ,хиртэй оймстой , хамартаа нустай гадуур гүйдэггүй.Энэ ордын ээж хүүхдүүдээ таны ажлын өрөө, бичгийн ширээнд чинь хүрч бусниулахыг зөвшөөрөхгүй, та шалан дээгүүр үзэг харандаа, юм сараачсан цааснууд хөглөрч байхыг харахгүй. Энэ нь хэзээ ч байж болохгүй зүйл гэж тэд үздэг. Охины ордын эх -чанд хатуу хүмүүжүүлэгч юм. Ихэнхдээ тэд ганц хүүхэд гаргаад л хязгаарладаг. Тэд хүүхэд төрүүлэхийг жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ батлах гэх нь илүүц зүйл гэж үздэг. Мөн хүүхдээ төрүүлсэн цагаасаа л тэднийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулж, бие бялдар, оюун санаа, ёс суртахууны хүмүүжилд нь анхаардаг. Заримдаа охины ордын эх, хүүхдүүдийн дунд ярвигтай асуудал гардаг бөгөөд энэ нь ихэнхдээ эх нь нөхөртөө итгэл алдарсан үед гарна. Энэ ордын эмэгтэй өөрийгөө их хайрлуулж байгаагаа мэдэрвэл эргэн тойрныхондоо маш их сэтгэлийн илч дулаан өгдөг. Хүүхдүүд нь охины ордын ээжийнхээ эелдэг зөөлөн, хөгжилтэй ,хошин занд дуртай байдаг. Энэ ордын эмэгтэй хүүхдүүддээ сайхан үйл хөдлөлөөрөө үлгэр жишээ үзүүлж зохих хэмжээний хатуужил, зөөлөн эелдэг зан,хайрлах чадвараараа нөлөөлдөг.
Энэ ордын эмэгтэй чухам юугаар дутдаг болохыг хэлэхэд хэцүү юм. Цадтал идэх хоолоор уу? Эсвэл оюуны талхаар уу? Аль алинаар нь яг ижил хэмжээнд гэж ярьдаг юм. Шинэхэн цэцэгний анхилам үнэр сэнгэнсэн сайхан хоол хэзээ ч бэлэн байдаг охины ордынхны гэрт ажлаас ядран орж ирэхэд аятайхан байдаг. Охины ордын эхнэр танд хүнд хэцүү байдал бодлоос салахад чинь тусалж гарцгүй нөхцөлөөс ч салах арга олоход чинь тусална. Таны эхнэр сормуусаа будах гэж таны сахлын машин болон шүдний сойзыг хэрэглэхгүй. Өвчилсөн үед чинь хамгийн туршлагатай асрагч шиг асрах бөгөөд таны найз нөхөдтэй хэзээ ч самуурахгүй. Үргэлж сайхан хувцаслан ямар ч асуудлаар эн

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 77
Хонинууд
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
/ Гуравдугаар сарын 21 – Дөрөвдүгээр сарын 20 /

Хонины ордынхныг яаж таних вэ?
Та нүүрэнд нь байнгын инээмсэглэл тодорсон, их сайхан ааштай шаргуу зантай хүнтэй дотно халуунаар гараа атгалцан уулзаж байсан уу ? Хэрэв тийм бол та хонины ордын хүнтэй уулзжээ. Таныг үг хэлж ч амжаагүй байхад ярианы санаачлагыг гартаа авч тэр байдал нь ч танд таалагдана.
Таны шинэ танил үнэний төлөө цогтой тэмцэж бас гомдож гутарсанг өмөөрч байна уу? Энэ бол нөгөө хонины ордынхны л шинж. Энэ ордынхон л бол эрэгтэй, эмэгтэй аль нь байлаа гэсэн шудрага бус явдлыг харангуутаа шууд “дайн” зарлахдаа түүнээс гарах муу үр дагаварын тухай өчүүхэн ч боддоггүй. Тэрээр өөртөө саад хийхийг санаархсан хэнд ч жинхэнэ сэргийлэгч эсвэл зэвсэглэсэн дээрэмчин шиг л үзүүлээд өгнө. Хэдийгээр дараа нь хурц зан гаргасандаа харамсаж магадгүй ч тулалдааны талбарт түүний толгойд энэ тухай хэзээ ч орж ирдэггүй.
Марс гаргийн нөлөөн дор байдаг хүмүүс маш шийдэмгий,шаргуу, эргэлзэх тээнэгэлзэхийг мэддэггүй хүмүүс байдаг.
Хонь бол одны зурхайн эхний орд. Энэ орд амьдралын бэлгэдэл болдог орд юм. Хониныхон зөвхөн өөрийнхөө л тухай боддог. Тэр бол хүүхэд. Хүүхэд ямар л байдаг билээ дээ. Зөвхөн өөрийнхөө “би”-д автан өөртөө өөрийгөө л зориулдаг. Хүсэл нь бүхнээс дээгүүр байдаг. Түүнийг хүрээлэн байгаа хүмүүс юу хүсэж мөрөөддөг нь падгүй хэрэг. Нялх хүүхэд өлсгөлөн ч бай , нойтон ч бай хамаагүй зөвхөн түүний төлөө юу хийх ёстой байна түүнийгээ л шаардана. Хонь бол ийм л юм. Түүнд ямар нэг юм хэрэгтэй болвол тэр танруу өглөөний 4 цагт утасдахаа юман чинээ санахгүй. Та нойр муутай бол үүний дараа унтаж чадах уу? Таны дуртай дургүй байх нь түүнд хамаагүй гол нь та хүслийг нь биелүүлэх л чухал. Хониныхон хүрээлэн байгаа ертөнцөө өөрийнхөө хагас мэт боддог.Тэгэхдээ хүүхдийг хувиа бодогч гэж хэлж болохгүй биз дээ. Хониныхны тухай яг л ингэж хэлж болно.
Түүний чин сэтгэл, байгаагаараа байдаг төрх нь илрэх явцдаа хувиа бодсон хатуу , хэвцгий араншинг нь чимэж өгдөг.
Хониныхон заль мэхийг мэдэхгүй. Бүх насаараа тэр л хэвээрээ байдаг. Дахин дахин итгээд л, хууртаад л, алдаа гаргаад л. Ямар ч гомдол хоромхон зуурт л мартагдана. Хэн нэгэн түүнийг дулаацуулж илж таалах нь зайлшгүй гэж үздэг. Хониныхон тэнгэрт орд харш босгох адил мөрөөдөмтгий байж магадгүй. Гэхдээ энэ нь хэн нэгнийг хуурах гэсэндээ биш. Тэр өөрөө бүх юманд дэндүү гэгээнээр итгэдэг. Хониныхны ааш араншинд нуугдмал учир нь олдохгүй юм юу ч үгүй, яг л алган дээр байгаа юм шиг бүх юм нь ил байдаг. Хониныхон мөн л хүүхэд шиг ямар ч хамгаалалтгүй байдаг. Өөрөөс нь илүү хүчтэн эсвэл том хүмүүс хүүхдээс тоглоомыг нь булаахыг завдахад тэр байдгаараа эсэргүүцэж , булаах гэсэн хүн тоглоомыг нь хурдан буцааж өгч салахын түүс болдогтой адилхан явдал болно. Хониныхон үүн лугаа өөрийн зорилгод хүрэх чадвартай.
Хониныхныг бусдаас ялгах андуурамгүй өөр хэд хэдэн шинж чанар бий. Хониныхны нүүр царай нилээд ширүүн дүртэй, зурсан юм шиг хөмсөгтэй, хөмсөгөө зангидахад нь хөмсөгнийх нь дунд хонины эвэр шиг (Y) нугалаас гардаг нь хониныхонтой амархан хэл амаа олно гэж бодогсдод урьдчилсан сануулага болдог.
Нүүрнийх нь өнгө тод хурц , үс нь ялангуяа нарны гэрэлд хүрэндүү харагдана. Нүүр толгой нь ихэвчлэн төрөлхийн сэвх соривтой байх нь бий. Хөдөлгөөн нь маш хурдан гавшгай хажуугаас нь харахад биенээс нь тал тал тийшээ оч үсэрч байгаа юм шиг л харагдана. Бас хөдөлгөөнийхөө хурд шиг сэтгэдэг. Нарийхан, бөх бат ястай. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өргөн мөртэй,урагш жаахан тонгойж нисэх гэж байгаа шиг явдаг /шууд ба шууд бус утгаар/ Хонийг овсгоо самбаатай гэдэггүй ч хониныхон хэцүү байдлаас гарч чаддагаараа тэднийг дутуу үнэлэгсдэд өөрийгөө харуулах чадвартай.
Хониныхныг гаднаас нь харахад өөртөө итгэлтэй, ялимгүй дээгүүр зантай харагддаг. Хэрэв таньтай мөр унжуулж гунигласан хониныхон тааралдвал түүнийг хүүхэд насанд нь хэн нэгэн ихэд гомдоосон байх нь бий ч тэртэй тэргүй удахгүй өөрийнхөө төрхөндөө буцаж орно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Орчлонд хониныхны ааш аяыг эвдэж чадах, түүнийг эгнээнээс гаргах тийм хүч хаана ч байхгүй бөгөөд тэд ямар ч нөхцөлд өөдрөг үзэлтэн байдаг.
Марсын ивээлд төрөгсөд танруу үргэлж сэтгэл хөдлөм итгэлтэй, үнэнчээр нүд рүү чинь цоо ширтэнэ. Та түүний найз сайн нөхөр биз дээ? Үгүй ээ? нүднээс нь нулимс урсахад бэлэн байвч барьж чадна. Хэрэв та түүний уйлж байхыг харвал гомдол зүрхийг нь шархдуулжээ гэж бод. Хониныхон өөрийнхөө сул дорой байхыг хүнд харуулсан дорхноо үхсэн нь дээр гэж үздэг заримдаа тэд энэ эр зоригоо жинхэнэ утгаар нь амьдралаа золиослон байж харуулдаг.
Хониныхон хэн нэгэнтэй ярилцахдаа нүүр лүү нь харж ярьдаг. Хэрэв тэд таньтай ярьж байхдаа өөр зүг рүү хараад байвал таны яриа сонирхолгүй байгаа хэрэг. Энэ үед түүний анхаарлыг өөр ямар нэгэн юм татаж өөр нэгэн нээлт хийх хэрэгтэй болжээ. Гомдох хэрэггүй ээ. Хүүхэд нэг тоглоом авангаа нөгөөгөө гээдэгийг сана. Хониныхон өөрийн сонгосон салбартаа манлайлагч болохын тулд бүх хүчээ дайчилдаг. Бусдад харьяалагдах болсон хониныхныг түүний уруй дорой царайгаар амархан мэдэж болно.Хонины ордын ялагч гайхалтай өгөөмөр, хүлцэнгүй байж эргэн тойрныхноороо магтуулж дуулууллахын тулд юугаа ч хайрлахгүй. Хониныхноос та хичнээн хичээгээд ч даруу төлөв зан . цамаан,аялдан дагалдагч чанарын аль алинийг нь олж харж чадахгүй . Бурхан хүмүүст дээрхи шинж чанарыг тарааж байхад хониныхон өөр газар байсан бололтой. Хониныхон их тэвчээргүй хүмүүс юм. Хэрэв тэд кафед хоол идэхээр ортол түүнд түлэнхий бутерброд өгөх юм бол зөөгч хичнээн сэтгэл татам байгаад ч нэмэргүй тэр энэ тухай шууд хэлнэ. Харин үйлчилгээ нь таалагдсан тохиолдолд хоёр дахин их төлбөр төлөхөөс ч татгалзахгүй.
Марс гаргийн ивээлд багтагсад дэндүү гэмээр зарчимч худал хуурмагыг тэвчиж чадахгүй. Шулуун шударга зан хэдийгээр тэр болгонд таалагддаггүй ч хониныхны нэрийн хуудас байдаг юм. Хониныхон жаахан хариуцлагагүй байдаг. Заримдаа энэ ордынхон өөрийн сонирхол татсан зүйлтэй учрахаараа түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлж, үүргээ умартдаг. Хониныхон гал мах бодьтой болохоороо шийдэмгий баатарлаг байдаг ч бас тэдэнд айж хулчийх үе байдаг. Түүнтэй асар том цасан хүн юмуу, Франкенштэйн тааралдвал айж чичрэхгүй ч түүний биеийн чадал бяр даанч тэдэнд хүрэхгүй.
Хонины ордынхон аймхай хүмүүс биш атлаа бага зэргийн өвдөлтийг даадаггүй. Шүдний эмч нар тэдний заналт “дайсан” нь юм. Хониныхон амьдралдаа дор хаяж нэгээс доошгүй удаа халдлагад өртдөг бөгөөд түүнийх нь ул мөр болсон шарх сорви толгой нүүрэнд нь зайлшгүй байдаг. Хониныхонд зүсэгдсэний болон түлэгдсэний сорив байхаас гадна толгой нь таллаж өвддөг энэ өвдөлт нь бөөрний өвчнөөс болдог. Хониныхон эрүүл мэндээ сайжруулахын тулд эмчид үе үе очиж, нүдний хараагаа шалгуулаж, зөв хооллон, толгойгоо дааруулахгүй , согтууруулах ундаа хэрэглэхгүй байвал сайн. Ерөөсөө Марсын ивээлд байдаг хүмүүст согтууруулах ундаа зохидоггүй. Ясны болон ходоодны хямралын өвчнүүд 3 сарын 15-аас 4 сарын 15-ны хооронд төрсөн хүмүүст их тохиолддог. Хэрэв илүү дэмий хэрэглээ сонирхохгүй байвал бие сайтай тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг. Хониныхон барагтай бол хэвтэхгүй хэрэв хэвтэрт байгааг нь харвал түүний бие тааруухан байна гэж ойлгож болно. Түүнийг хүчээр өвчтөний оронд хэвтүүлэхгүй бол тэр хаашаа ч яваад өгч чадна. Эрүүл чийрэг биеийнхээ хүчээр бусад хүн аль хэдий нь үхчихмээр өвчнөөс хониныхон эсэн мэнд гарч чадсан л байдаг. Заримдаа түүний зөрүүд , дэг журамд дургүй зан нь хүндхэн өвчлөхөд хүргэдэг. Гэхдээ энэ ордынхонд эрүүл мэнддээ хайхрамжгүй явсандаа харамсах ухаарч бодох үе ирдэг. Хониныхон шантарч цуцашгүй өөдрөг үзлийнхээ хүчээр Арслан, Нумын ордынхны хувьд элбэг тохиолддог зурхайчид аль хэдийн жагсаалтаас хассан боловч анагаах ухаан дөнгөж мэдэж эхэлж байгаа сэтгэл гутралын болон бусад сэтгэлийн архаг өвчнүүдээр өвчилдөггүй.
Хониныхны доошилж доройтдоггүй зан чанарын тухай олон зүйл ярьж болно. Сэтгэл зовох юм бодтой байгаа нөхцөлд ч хониныхон энэ үеийг хурдан ул мөргүй даван туулах чадвартай байдаг. Аливаа үйл явдлыг тэргүүлэхдээ яривагтай асуудлыг хэн ч түүнээс илүү шийдэж чадахгүй гэсэн гүнзгий итгэлтэй байдаг чанар нь зовлон зүдгүүрээс гарахад нь тусалдаг. Хониныхон аливаа ажлыг хийхдээ сэтгэл санааг нь шархдуулж хямралд оруулж болох хүн байгаа эсэхийг дахин дахин бодож шалгаж үздэг. Энэ бүхнийг залхуурч байна гэж зэмлэн буруушаах хэрэггүй.
Төрөлхийн заль мэх муутай хониныхон дипломат зан, овжин байдал гаргаж чаддаггүй. Нэгэн удаа миний танил хонины ордын хүн төслөө хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчтай тааралдсан юм. Яг гэрээнд гарын үсэг зурахын өмнө хөрөнгө оруулагч төслийг хэрэгжүүлэхэд хир зэрэг санхүүжилт хэрэгтэйг тооцоолж ир гэсэн зүй ёсны шаардлага тавьжээ. Энэ талаар өөртэй нь жиших хэн ч байхгүй гэдэгт дэндүү итгэлтэй байсан миний танил “ үүнээс өөр хүсэх юм танд алга уу “ гэж асуусан. Ивээн тэтгэгч тэр дороо л түүнд туслахаас татгалзснаар танилын маань хүсэл савангын хөөс шиг замхарч, мөн санхүүжүүлэгчтэй хамт төслийн бусад оролцогчид ч оньсого мэт алга болцгоосон. Ингэж л миний танил хонь өөрийн гараар өөрийнхөө ирээдүйг алга хийсэн юм. Хэрэв тэр жаахан заль мэхтэй байсансан бол энэ ажил гялалзсан амжилтаар дуусаж болох байсан. Ер нь хониныхон наад захын дипломат зантай болоход амьдралынх нь хагас ч хүрнэ гэжүү. Хэрэв тэд энэ чанарыг эзэмшчих юм бол гайхалтай хүч чадал, байгалаас заяасан зөн билгийнхээ хүчээр асар ихийг бүтээх боломжтой.
Хониныхны өөр нэг гайхамшиг нь тэд өөртөө бус, бусдад баялагаа хувааж өгдөг нь сонин. Ихэнх хониныхон насан туршдаа орох оронгүй,хүний байр ,байшин хөлсөлж явах нь бий. Энэ бүхнээс харахад мөнгөний хойноос гүйх нь хониныхны амьдралын үндсэн зорилго биш бололтой. Хониныхон бусдын төлөө санаа тавилгүйгээр амьдралаа итгэлтэйгээр урагш авч явдаг ч түүний бүх үйлдэл товчхон томьёолбол “ би эхлээд хийчихье” гэдэгтэй дүйж байдаг. Иймээс хониныхон өгөөмөр сайхан сэтгэлтэй ордуудын нэг юм байна.
Тэд ердөө харгис хүмүүс биш. Тэр ямар ч юмыг хэнээс ч илүү хийж чадна гэдэгтээ дэндүү итгэдэг. Хэрэв хониныхноос алдар нэр , эд баялаг хоёрын алийг нь сонгох талаар асуувал тэд ямар ч эргэлзээгүй нэгдэхийг нь сонгоно. Энэ нь мөнгөнд дургүйдээ бус харин нэр алдар түүнээс илүү гэж үздэгээс тэр юм. Хониныхон догшин түргэн зан гарган, аянга цахилгаан шиг бууж байснаа минутын дараа мартчихсан танруу хараад инээж суудаг. Үүнийг дурдахдаа нэгэн алдартай хонины ордын хүн Н.С. Хрушевийн тухай ярихгүй өнгөрч чадсангүй. Тэрбээр Нью Йоркод НҮБ-ийн ерөнхий ассамблейн хуралдааны танхимийн индэрийг өөрийгөө сонссонгүй гэж нударгаараа балбаж байсан гэдэг юм.
Марс гарагт ивээгдэгчид зэмлэл тэсвэрлэхдээ муу байдаг. Энэ бол ганц үнэн.Тэд хар хор санадаггүй, удаан гунигладаггүй болохоороо гомдлоо удаан хадгалдаг хүмүүсийг хараад гайхдаг. Түүний дэмий чалчаа үгийг одоо болтол бодсоор л яваа юмуу ? Үнэндээ тэр юу гэж тэгж бодох вэ? санаандгүй хэлсэн үг шүү дээ гэнэ. Хониныхон өөрийнхөө жинхэнэ дайснаас ч уучлал гуйх чадвартай. Заримдаа өөрийн чин хүслийг гүйцэлдүүлэх үедээ жаахан цалгарддаг байж магадгүй. Хониныхны гэм хоргүй хууралт хэдий ховорхон тохиолддог ч , тэр бүр нь нүдэнд илэрхий харагддаг. Хониныхон хов жив хөөцөлдөх дургүй. Бусдын үйл хөдлөлийн нөлөөнд автахгүйн тулд хониныхон өөрийгөө хянахад их цаг зардаг.
Хониныхон хүмүүсийг сайн муу гэж хоёрхон хуваадаг шигээ өнгийг ч хар, цагаан гэж үзээд дундаж өнгийг хүлээн зөвшөөрдөггүй. Манай гараг эрхэсийн онцгой муу тохиолдолд байхад л хонины ордын хүн төрөөгүй бол тэд харгис хэрцгий, хуурамч ч байх нь ховор юм. Жинхэнэ хонины ордынхон ноён ч бай , гуйлгачин ч бай яг л ижилхэн эгэл жирийн хооллож харагдана. Хүмүүсийг мөн нөхөр дайсан гэж хоёрхон хуваана. Хэрэв та нэгдүгээр бүлэгт багтаж байгаа бол хоёрдахь хэсэг хүмүүсийг түүнтэй адил үзэхгүй бол болохгүй. Хэрэв түүний илүү зан ,дэндүү шулуун шударга занг аваад хаячих юм бол тэд үнэндээ гэгээн байхсан.
Тэд нар өөрийнхөө өчүүхэн ч мэдэхгүй юмны тухай ч дуртай нь аргагүй удаан ярих чадвартай. Энэ үедээ жижиг сажиг зүйлийн тухай ярилгүй орхидог нь хэн нэг нь гүйцээж ярих биз энэ миний хэрэг биш гэж үзсэнийх юм. Хониныхон реалист, идеалист хоёр үзлийг гайхалтай хослуулдаг. Тэд шургуу зан , хүчтэй сэтгэлтэй байхын зэрэгцээ яруулаг, уянгалаг, зөөлөн, ид шидэнд гэгээхэн итгэж байдаг.
Марс гаргийн ивээлийнхэн ялагдал илэрхий байхад ч түүнтэй эвлэрч чаддаггүй. Бейсболын тоглолт , хайр дурлал хоёрын аль альнийх нь аз жаргалтай төгсгөлд тэд итгэдэг. Сайн тоглогч өөрийнхөө ялалтанд эргэлздэггүй. Тэгэхдээ тэд тэнгэрээс аз өөрөө унаад ирэх юм шиг бодогчдын нэг бишээ. Тэр ялалтыг өөрөө авчирдаг. Ийм болохоор та ажилгүйчүүдийн тэтгэмж авагчдын жагсаалтанд хониныхныг харахгүйгээс гадна ямар нэг гуйж гувшигчдийн эгнээнээс ч олохгүй юм байна. Олон хүнд хониныхны энэ чанар таалагддаггүй. Хониныхон хэрэв өөрөө хүсвэл тайван амгалан, цэцэн мэргэн, ухаалаг байж чадна. Харамсалтай нь нилээд хожуу насандаа эдгээр чанарыг эзэмшдэг.
Хониныхон хүний сэтгэлийг татах чадвартай ч гэсэн тэднээс сайн улс төрч төрөх нь ховор. Болгоомжтой улс төрч бол эхлээд хүмүүсийн бодлыг сонсон бүх нөхцөл байдлыг бодож үзсэнийхээ дараа өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг. Дундач хэмжээний хониныхонд ч улс төр ч байх ёстой байр нь биш. Яагаад?
Нэгдүгээрт: Хониныхон эдийн засгийн талаар сулавтар Хоёрдугаарт: тэд хүлээцгүй ямар ч нөхцөлд цагдуулах дургүй. Харин хониныхон бүтээн байгуулах салбарт зориулагдсан хүмүүс юм. Тэдний унаган чанар, эрч хүч сэтгэлийн тэнхээгүйгээр олон олон төслүүд бүрэн хэрэгжихгүй эсвэл бүр огт сонирхолгүй байх болно.
Хониныхонтой хувь хүний хувьд өрсөлдөхөд хэцүү. Хониныхон бусдын тухай ярихаасаа илүү өөрийнхөө болон өөрийн ажлын тухай ярихыг чухалчилна. Харин өөрийгөө жинхэнэ ёсоор хүндэтгэсэн хүмүүсдээ огт өөрөөр хандана. Хэрэв та түүнд таалагдваас тэр таныг дуртайяа сонсох болно. Үзэл бодлыг тань дэмжиж цаг заваа танд харамгүй зориулан тусалж юугаа ч танд харамгүй өгнө. Таныг өвдөж эмнэлэгт хэвтвэл хэзээ ч хамаагүй эргэхээс гадна өөр сайн эмнэлэгт хэвтэхийг зөвлөж өөрөө тэр эмнэлэгтээ аваачиж хувийн эмчтэйгээ танилцуулана. Хүнд нөхцөлд танд нэг удаа туслаад зогсохгүй дахин дахин тусалсаар байх болно. Харин та түүнд халуун талархал илэрхийлэхээ мартваа. Түүний тус дэмийг үнэлэхгүй бол тэд гомдоно. Тэд хариу талархалыг үнэлдэг бөгөөд тэр нь хэдий зэрэг өндөр байна тэр л хэмжээнд өөрийгөө мэдэрдэг хүмүүс юм. Таны талархалын хэмжээ, түүний зүгээс танд туслахдаа гаргасан чармайлттай яв цав тохирч байвал тэр цаашид дахин туслахдаа баяртай байх нь зүй.
Хониныхны өөртөө болон бусдад итгэх итгэл хослохоороо гайхалтай. Өөрийнх нь бодсоноор асуудал шийдэгдээгүй байлаа ч хониныхон удаан гуниглахгүй дахин хүч зориг нь цогцолж шинэ шалгуур, адал явдалтай учирахад бэлэн болдог. Хониныхон нэг юманд итгэсэн л бол та түүнийг ямар баримтаар буруутгаад ч хүссэндээ хэзээ ч хүрэхгүй. Нүдийг нь боож чихийг нь хөвөнгөөр бөглөсөн ч тэр өөрийн товлосон хугацаандаа санасандаа хүрэх, эсвэл шийдвэр гаргах чадвараа хадгалсаар байдаг. Түүний бодол буруу байсан ч түүнд итгүүлэх гэж оролдоод нэмэргүй , тэр түүнийгээ эргээд санахгүй.
Хониныхон хуучин зүйлээ дор нь орхин шинийг сонгодог хийсвэр хүмүүс байдаг./ Энэ нь түүний шинэ хүмүүс шинэ орчинд дэндүү амархан дасч зохицдогоос болдог боловуу/ Хонины ордынхныг дэндүү хурдан гаргасан шийдвэрээс нь няцаахыг оролдсон хэнийг ч тэд замд тааралдсан хог мэт үзэж санаа зоволгүйгээр өөрөөсөө холдуулж хаядаг. Тэд хуучинсаг үзэлтнүүд, үг, үйлдэлээ зөөж ядсан хүмүүстэй таардаггүй болохоор ихэвчлэн тийм хүмүүс л тэдний дайсан байдаг. Хонины ордынхон Дон Кихот шиг л үнэний төлөө дайнд баатарлагаар орж явчихна. Тэгснээ тэмцлийх нь нурам унтарч амжаагүй байхад энхрий зөөлөн инээд алдсан амьтан болчихно.
Төмөр хонь хугарашгүй, няцрашгүйн шинж тэмдэг бөгөөд бусадтай харьцуулахад 10 дахин илүү амьдрах чадвартай байдаг. Гал хониныхны халуун сэтгэл харанхуй замыг гийгүүлэгч гэрэлт цамхаг мэт итгэл найдвараар бусдыг гийгүүлдэг юм.
Хонины ордынхон – их зорилгод хүрэх манлайлагчид юм. Тэдний итгэл ямагт цэвэр байдаг болохоор бие тоосон, тэр бүү хэл баян чинээлэг байх нь ховор, тийм байлаа ч түүндээ бардаж баригдахгүй. Тэд өөрийн бүх үнэт зүйлсийг бусадтай дуртайяа хуваалцдаг болохоор энэ бүхнийхээ хариуд хүмүүсийн тусыг авна гэж боддог. Хүмүүст баяр баясгалан бэлэглэх нь түүний гол зорилтуудын нэг юм. Тэд амьдрал гайхамшигаар дүүрэн гэдэгт жинхэнээс итгэдэг бөгөөд түүний хүслээр бол энэ гайхамшигийг бусад хүмүүстэй хуваалцах ёстой гэж боддог.

Хонины ордод төрсөн алдартай хүмүүс

Ганс Христиан Андерсен Генри Джеймс
Иоганн Себастьян Бах Тоомас Джефферсон
Бисмарк Бетт Девис
Марлон Брандо Джоан Кроуфорд
Винсент Ван Гог Сергей Прокофьев
Франц Йозеф Гайдн Джозеф Пулитцер
Гарри Гудини Симона Синьоре
Константин Станиславский Питер Устинов
Артуро Тосканини Никита Хрушев
Теннеси Уильямс Чарльз Чаплин

Хонины ордын эрэгтэй
Дөнгөж саяхан таны хажуугаар аянга цахилгаан шиг онцгой хүн бүх л байгаагаа харуулаад өнгөрлөө. Энэ бол хониныхон . Хэрэв та амьдралыг үргэлж зугаа цэнгэл дуу шуугиантайгаар өнгөрүүлэх дуртай эмэгтэй бол яарагтун – таны хүсэл өмнө чинь байна. Хэрэв та найдвартай тогтуухан амьдрал хүсэмжилдэг бол тэр таны романы баатар бишээ. Эрэгтэй хонины ордынхон нэг байдлаас нөгөө рүү байнга шилжиж амьдардаг. Дөнгөж саяхан л омогдож байсан хүн агшин өнгөрхөд таны өмнө хайлсан тугалага шиг бөмбөрнө. Хэрэв та түүнийг гомдоочихвол тэр таныг сонирхохоо больчихно. Та хоёрын дунд гарсан зай нэг их удаан үргэлжлэхгүй гэдэг нь танд илэрхий байж ч магадгүй. Гэхдээ л та түүний анхаарлыг дахин өөртөө татья гэвэл бүхнийг дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Хониныхны бүтээлч гал дөлтэй санаа бодол үргэлж оргилж байгаа нь танд жаахан зовлонтой мэт байвч ямарч гэсэн танд уйдах зав гарахгүй.
Тэд нар хурдан шаламгай, шаргуу дайчин. Иймд та жаахан удаан хүн бол түүнийг гүйцэхэд хэцүү байхаас гадна тэр эргэж харах дургүй болохоор та замд орхигдож магадгүй шүү. Хониныхон наснаасаа залуу харагддаг. Тэд бусадтай харьцуулахад оройтож намба сууж байргашдаг гэдгийг та битгий мартаарай. Хонины ордын эрчүүд тэвчээр муутай ч өөртөө их итгэлтэй бөгөөд бүхнийг чадна гэж боддог өөрийгөө онцгойд тооцох дуртай.Тэд өгөөмөр, бусадтай бүхнийг хуваалцдаг ч бас мартамхай зан нь тэсвэрлэхэд бэрх хүмүүс юм. Хүсэл нь тэр дороо биелэхгүй бол хувиа бодон хэтэрхий шахаж шаарддаг.
Хонины ордын эрчүүдийн хайр сэтгэлийн хандлага гайхмаар байдаг.Тэрээр хүнд дурлахдаа ертөнцөд ганцхан хайр хэмээн үзэж, юу ч бодолгүй чин сэтгэлээсээ итгэж / бараг л Ромео Жуллета шиг юм бодож/ татагддаг. Хайрын роман нь санаандгүй байтал нурж унавал эвдэрч салж унасан араг ясыг нь эвлүүлж наах гэж жигтэйхэн их хичээнэ. Энэ нь бүтэхгүй болсон нөхцөлд яг л түрүүнийхээ эрч хүчээр шинэ Жульеттэй хайрын романаа эхэлдэг. Хайр сэтгэлийн тавилан ямар байдгаас үл хамааран хонины ордын эр хүн нэг удаа ч бай зуун удаа ч бай дурлал бүрээ жинхэнэ хайр гэж бодно. Хониныхон хайр сэтгэлд идеалист хандлагатай болохоорроо таны ганц санаа алдалт, гунигтай харц, шаналгааг анзаарахгүй байж чадахгүйгээс гадна таны байдлыг хайрын шүлэг мэт сэтгэлдээ хүлээж авна.Тэрбээр ямар ч юмыг дутуу хагас хийдэггүй шигээ хайр сэтгэлээ нэг мөсөн юу ч үлдээлгүй хүнд өгдөг.
Хониныхон дунд зарим нэг тайван амгалан хүн байгаа юм шиг анх харахад бодогдох нь бий. Хууртах хэрэггүй. Хонь л бол хонь. Аль ч хониныхныг Марс гараг ивээж байгаа цагт тэд өөрөөр яаж ч байх билээ. Хониныхон тийм ч их яриа биш биз? Тэр амгалан зангаасаа болж дэмий зүйлд хүч зардаггүй биз? Энэ бол тэгж харагдаж байгаа юм. Аль ч хониныхны толгой дохь бодол секундэд 200 удаа эргэж хөрвөнө.Хэрэв та хониныхны тухай ямар нэг юм тодруулахаар хуучин ажиллаж байсан газрынхнаас ч юмуу, урьд нь үерхэж байсан амрагаас нь асуувал ямар хариу сонсоно гэж бодож байна? Таны асуултыг тохуутай нь аргагүй сонсоод: Даруухан гэв үү? Зарчимч гэв үү? Та өөр хүнтэй андуураа байлгүй л гэнэ дээ. Хичнээн ойр дөт нөхөрлөлөө ч та тэднийг танихгүй ээ. Энэ бол зөвхөн баг өмссөн халуун толгой, айхтар зүрх юм.
Ямар ч ордынхон хониныхон шиг хайр сэтгэлдээ үнэнч байж чадахгүй. Тэр таныг жинхэнэ утгаар нь хэзээ ч араар нь тавихгүй. Итгэл эвдэх, хөнгөн сатаарал ч хониныхонд заяагдаагүй чанар. Яаж ч боломжтой байх вэ дээ.Тэр танд сэтгэл зүрхээ юу ч үлдээлгүй өгчихсөн юм чинь. Хониныхны хайр сэтгэл бодитой орших тэнгэрлэг роман болохоор түүнийгээ үхэн үхтэлээ хадгалана гэж боддог. Хониныхны яриаг сонсож суухдаа энэ бүхэн энэ л цаг үетэй холбоотой гэдгийг санаж яваарай.
Жинхэнэ хайр сэтгэлд тэмүүлэх хониныхны зүтгэл гэгч нь хэрэв та маргааш түүний хайрыг үнэлэх үнэлэмжинд тохирохоо болих л юм бол тэд өөр хүнийг сонгохоо юман чинээ бодохгүй. Иймээс та хониныхны дурлалт бүсгүй бол өөрийгөө ханиадтай үед зайлшгүй хэрэгтэй зузаан ороолт шиг битгий санаарай. Ариун цэврийн өрөөндөө орж нүүр нүдээ будах, хумс хуруугаа янзлах, шүдээ угаах, үсээ будах, хиймэл сормуус наах, нүүрэндээ маск тавих зэргээ харахыг түүнд зөвшөөрч хэрэггүй. Ээжтэйгээ ч юмуу найз бүсгүйтэйгээ ч олон цагаар ярьж түүнийг залхаахгүй байвал зохино. Энэ бүх үйлдэл чинь таныг үлгэрийн гүнж, жинхэнэ дурлалт бүсгүйгээр харах гэсэн түүний хүсэлд нийцэхгүй. Түүний дэргэд та үргэлж мөнхөд үдэшлэгт явах гэж байгаа бүсгүй шиг ч юмуу, эсвэл ямар нэгэн урилга хүлээж авсан бүсгүй шиг бэлэн байх хэрэгтэй болно. Хэрэв та түүнтэй хоёулхнаа амьдардаг бол тэр өглөө босоод таныг үнсэхээр ирэхдээ тэр яг л “ нойрсож буй гоо бүсгүй” рүү ирж байгаа юм шиг ирнэ. Харин та тэр үед нь хурхирч байх юмуу эсвэл “ямар чөтгөр нь намайг сэрээдэг байнаа” гэж хэлэв дээ.Та нойрсож буй гоо бүсгүйнхээ дүрд дуусан дуустал тоглон, түүнийг нойрмогдуу эрхэлсэн байдалтай угтаж, хоёр гараараа хүзүүгээр нь энхрийлэн таврээрэй.
Хониныхон хайрт нь сэтгэлд нь хүрэхүйц романтик байж чадаагүй тохиолдолд эхлээд гайхана, тэгснээ уурлана, эцэст нь жинхэнэ сайхан хайрын эрэлд мордоно доо.Ийм тохиолдолыг түүний бодлоор буруутгах аргагүй юм. Тэр харьцааны ямар ч ёс зүйг зөрчөөгүй. Энэ бол та түүний хүслийг нь хуурчээ. Яагаад гэвэл та аман дээрээ алтан гургалдай байна гэж амлачихаад, ачир дээрээ залхмаар ятга шаазгай байсан байна шүү дээ.Таны дуу хоолой бурханы дуу хоолой шиг байх ёстой атал таных хэнгэргэн хальс шиг пажигнаж байдаг. Гол нь юунаас болоод энэ билээ? Мөн таны нөхөр хоёр орой дараалан найз нартайгаа сууж жаахан оройтсоны төлөө та гэмт хэрэг хйичихсэн юм шиг л аашилж байдаг.Та өөрийгөө яаж зөвтгөх гээ вэ? Гэрлэлт түүний бодлоор шорон биш, тэр ч ялтан биш, та үүнийг ойлгох ёстой шүү дээ.Та түүн рүү гуниглангуй харангаа сэтгэл татам байхаа алдахгүй байж сураарай.Тэр, бүх л хүүхнүүд ийм байдаг гэдэгт баяртайгаар итгэнэ. Тэр тусмаа хониныхон нэгэн зэрэг олон бүсгүйтэй холбоотой байж чаддаггүй билээ. Олон хайрын паян түүний давтагдашгүй гав ганцхан гэж итгэдэг хүсэл зоригтой нийцэхгүй. Тэр өмнөх хайрын паянгаа дуусгалгүйгээр дараагийнхыг хэзээ ч эхлэхгүй.
Хониныхон хайр сэтгэлийн талбарт жүжиглэж чаддаггүй, тэгэхийг ч хүсдэггүй. Одоо тэгэхээр та хониныхны сонирхолыг урт удаан хугацаанд татна гэдэг юу болохыг сайн мэддэг боллоо. Хэтэрхий уйтгартай ч юмуу, нэг хэвийн , эсвэл даруухан байж хэрэггүй.Хониныхныг тогтоохын тулд нэгэн зэрэг Грейс Келли, Урсулой Андрес, Мари Дресслер, Марией Кюри бас хатан хаан Виктория шиг байж чадах хэрэгтэй.Та түүнд өөрийгөө орчлон дээрхи хамгийн шилдэг эмэгтэй гэж итгүүлж чадах юм бол тэр танд хязгааргүй итгэх болно.
Хувиа хичээгч, мөрөөдөгч нэгэн зэрэг байж чаддаг хониныхон хайр сэтгэлээ замхарсан гэвэл үнэмшихгүй, өөрийгөө энэ талаар буруутай ч гэж хүлээн зөвшөөрөхгүй ээ. Тэр хайр сэтгэлээ сэргээн амилуулах гэж байдгаараа хичээнэ. Ихэнхи эрчүүдийн хялбархан тэсвэрлээд өнгөрчихмөөр юманд түүний тэвчээр хүрэхгүй болохоор өөрийгөө зовж байна гэж үзээд зовлонгоосоо салахын түүс болно.
Холдож салсаны дараа түүний сэтгэлийг дахин татаж чадах боломж олдвол та хайрын романаа бүр эхнээс нь эхлэх хэрэгтэйгээс гадна урьд өмнө юу ч болоогүй мэт байж чадах ганц болзол танд тавигдана.Та түүнд хууртсанаа хялбар мартаж чадаж байвал бүх юм таниас өөрөөс чинь шалтгаалах болох нээ. Та түүний хүссэн хэмжээнд хүрсэнгүй үнэнч шударга хониныхныг та өөрөө ийм байдалд хүргэжээ. Үүнийг та хэзээ ч мартаж болохгүй. Таны гарт аз жаргалын чинь түлхүүр байна, түүнийгээ хэзээ ч битгий алдаарай.
Та түүний хардлагыг хөндөх замаар харьцаагаа өөрчлөнө гэвэл санасны гарз.Таны анхны хууралт бас эцсийнх гэдэгт итгээрэй.Хониныхон зөвхөн илэрхий хууралтыг тэсвэрлэхгүйгээр барахгүй эрчүүдтэй бага зэрэг сээтэгнэхийг ч өршөөхгүй.Тэрбээр таны зүрх сэтгэлийг төдийгүй бүх л юмыг чинь өмчлөхийг хүснэ.Тэр дэндүү өмчирхөг бас хартай.Таны янз бүрийн сонирхол үйл хөдлөлийг хорьж хорьчихоод энэ бүхнээ өөрийнхөө зөв гэж зүтгэх нь хэцүү. Та түүний бусад бүсгүйчүүдтэй өдөөдөг амьд харьцааг болох л ёстой юм шиг хүлээн зөвшөөрч тэнгэрийн таалал мэт үзэх ёстой юм байна. Харин таны бусад эрчүүдтэй ярьсан үгсийг тэр доромжлол гэнэ. Хониныхон таны төлөө хундага өргөн танд мөргөх нь холгүй байсан үед та хайхрамжгүй хандах юмуу ер нь энэ бүхэн таалагдаагүй юм шиг сэтгэгдэл төрүүлэв дээ.
Нийгэм олон түмний ажилд тэр жинхэнэ тэмцэгч удирдагч шиг оролцдог.Тэд дээдчүүдэд тоогдлоо ч тэднийг орхих тэнхээтэй байж өөрийгөө тэднээс дээгүүр гэдэгт эргэлздэггүй юм. Үнэн хэрэгтээ андуураагүй байж болох ч энэ тухайгаа хүнд хэлэх юм бол хэн түүнд дуртай байх билээ. Хонины ордынхон өөрийгөө бусдаас дээгүүр гэж тунхаглах дуртайгаасаа болоод үе үе таагүй байдалд ордог. Ялангуяа дарга нартаа гаргасан зангаасаа болж нөгөөдүүл нь бардам эрийг доош нь хийх боломжийг байнга анаж байхад хүргэдэг. Ийм нөхцөлд ч хониныхон биеэ тоосон, шазруун шинж чанараа хадгалан байж таньтай харьцана.
Өөртөө итгэлтэй эсэргүү гэмээр зантай хониныхны төгс төгөлдөр бус шинж чанар сайн далдлагдасан байдаг ч тэр түүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэр ч байтугай үхэлтэй тулгарсан айдастай үед ч энэ шинжээ алдахгүй байж чаддаг. Хэрэв та түүний сэтгэлийн шархыг эелдэг аалиараа эмчилж чадах юм бол тэр чигээрээ таных болж бүхнээ танд зориулах болно. Та түүний буруу гэдэгт эргэлзэхгүй байсан ч энэ байдлыг батлах гэж оролдох хэрэггүй. Та түүний нүдээр ертөнцийг харж дуртай юманд нь дурлаж, дайснуудыг нь үзэн ядаж сурах хэрэгтэй. Энэ бүхэн хониныхны амьдралын зарчим учраас та энэ бүхнийг дагаж чадахгүй гэвэл өөр эрэгтэйг эрсэн нь дээр.
Хониныхон төрөлхийн хуурамч зан гаргаж чаддаггүй хүмүүс юм. Хэрэв түүнд таагүй байгаа бол энэ байдлаа нуухгүй тэр л байдлаараа таньтай харьцана.Үе үе дүрэлзэн таныг буруутгадаг уур хилэн нь хурдан намддаг ч гэлээ тухайн цагтаа түүнд тааламжгүй байсных нь илрэл юм.Тоглоом тохуу хониныхны зан биш.Тэд ажилд ч, хайр сэтгэлд ч шулуухан үнэнч ханддаг.Тэр дурласанаа мэдсэн дороо хором ч алдахгүй танд илчилнэ, харин та түүнд уг асуудлыг жолоодох боломж олгоорой.Түүнийг мөрдөж ,цагдаж, зогсоогүй утсаар ярьж залхаах хэрэггүй. Хүсээгүй байхад нь хайр сэтгэлийн тухай ярьж итгүүлж үнэмшүүлэх гэж хичээх нь илүүц юм.
Хониныхноос холдоё гэвэл бүх үйл явдлын санаачлагыг гартаа авчих. Хониныхон бүх талаар удирдагч байх хүсэлтэй болохоор ингэсэн тохиолдолд нүд ирмэх зуур таниас холдож одно. Харин тэр танд хайртайгаа хүлээн зөвшөөрсөн цагт хөндий хүйтэн байдлаа хурдан орхиж илүү дутуу даруу зангаасаа татгалзах хэрэгтэй. Эс тэгвээс тэр өөр хүнээс бүлээн дулаан уур амьсгал эрж одох болно. Хониныхонтой дурлалцана гэдэг олсон дээгүүр тэнцэгчтэй төстэй. Энэ нөхцөлд та олсон дээгүүр явагч болно.Та түүнийг цаг үргэлж ачаалалтай байлгаж өөртөө татаж байх хэрэгтэй болно.Тэгээд бас энэ бүхэнд чинь тэр итгэж байх ёстой.Жирийн бус гэдэг нь харагдаж байгаа биз… Хониныхныг тогтооё гэвэл энэ бүхэнд суралцах хэрэгтэй болно.
Хониныхны нэг сайн тал нь хэрүүл маргааны дараа эхэлж уучлал эрдэг, бас түрүүлж тусладаг.Таныг өвдөж зовох юмуу , танд таагүй явдал тохиолдсон үед үргэлж тантай хамт байдаг.Тэр таны төлөө мөнгө харамгүй зарж, танд сайхан үг хэлэх боломж болгоныг ашиглаж, таныг сайн сайхнаар магтаж, авьяас билгийг тань шагших болно. Тэр жижиг сажиг юмыг тоохгүй. Та түүний хувьд их үнэ цэнэтэй байгааг танд нуухгүй хэлнэ. Энэ бүхнийг сонсоходоо та түүнтэй мөн санаа нийлж байгаа нь бүр сайхан байх болно. Тэд нар танд юу юунаас илүү үнэ цэнэтэй байх гэж хичээх явцдаа бусад эрчүүдээс илүүтэйгээр баяртайгаар өөрийгөө нээж харуулна.Тэр найз бүсгүйгээ бүхнээс илүү эмэгтэйлэг байлгахын зэрэгцээ өөрөө ч зөвхөн түүнийхээ залуу байхыг хүсдэг. Мөн бие даасан байдлыг чинь сайшаадаг ч өөрөө таниас давамгай байх дуртай.Тэр таныг зарц боолын бус жинхэнэ хүн ёсоор өөрийг нь шүтэн үнэнч байгаасай гэж хүсдэг. За тэгээд энэ бүхнийг тоочсоны минь дараа та хониныхонтой хамт баймаар байна уу? Тийм бол таатай хэрэг.
Одоо тэдний далдлагдсан хэд хэдэн шинж чанарын тухай ярилцая. Тэд санаанд ормооргүй гомдмоор зүйлийн тухай ярьж магадгүй. Түүнийг нь та өөр шиг нь хурдан мартаж уучлах хэрэг гарна. Танд түүний бүх найз нар таалагдах ёстой атал тэр өөрөө таны найз нарт дургүй байх эрхтэй.Та юу хүсч байна вэ? Хонины ордын жинхэнэ эр хүн хүсдэг бол тэр танд байна.Хэрэв та жинхэнэ эмэгтэй мөн юм бол таны Ромео Жульетта хоёрын тухай романыг / гунигт төгсгөлгүйгээр/ хүмүүс шагшин атаархцгаах болно. Та хонины ордын эртэй гэрлэвэл тэр өрхийн тэргүүн байж чадна, харин тэр таниас хүмүүсийн дэргэд ч, далд ч ямар ч зэмлэл хүлээж авахгүй. Ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлаар та түүнийг зэмлэх эрхгүй. Эцсийн эцэст энэ мөнгө түүнийх , тэгээд ч өөрөө ажиллаж олсон мөнгө нь юм. Түүнийг мөнгө зарцуулахдаа сайнгүй гэж хэлж болох ч зарцуулалтанд оролцох хэрэггүй.Тэр жинхэнэ хонины ордын эр хүн мөн юм бол таниас хэзээ ч мөнгө харамлахгүй, танд хэд хэрэгтэй бол төчнөөнийг өгнө. Тэд танд могойн арьсан цүнх худалдан авч өгөхөөс татгалзахгүй. Үүнийхээ дараа хэрэв мөнгө үлдвэл өөртөө матрын арьсан хүрэм авна. Тэр хэдийгээр хувиа бодогч ч гэлээ харамч биш.
Хониныхон хувийн ажлаа орхигдуулахын зэрэгцээ ажил хөдөлмөрөө дахин дахин сольдог гэмтэй боловч таны аж байдал доошлохгүй. Тэр олсоноо амархан үрдэг ч мөнгө олох сайн аргыг мэднэ. Иймээс та мөнгө төгрөгөө гамтай зарцуулж , хуримтлалтай болоод нөхрийнхөө мөнгөөр хамгийн их гачигдсан үед нь гаргаж өгөөрэй гэж зөвлье.Хониныхон мөнгөө цааш нь хийж хадгалахаа мэддэггүй. Энэ нь тэдний нарийн харамч биш байдагтай холбоотой юм уу , эсвэл түүнийг яг төрж байхад саргүй байсан ч юмуу.
Хониныхон бардам, анхаарал халамжтай эцгүүд байдаг. Хүүхдээ төрөхөд ихээхэн сэтгэл нь хөдөлж уйлдаг. Хожуу хүүхдүүдээ захирах гэж зүтгэн, тэдний ажил амьдралд их оролцоно. Энэ нөхцөлд хониныхон түүний хүүхдүүд мөн л өөр шиг нь бие даах хүсэлтэй гэдгийг санаж байвал сайнсан. Эцэг байх нь бас л түүний давамгай байх нэг орчин нь юм.Тэр хүүхдүүдтэйгээ хөл бөмбөг, бейсбол тоглох, шувууд, хорхой шавьжны тухай ярилцах дуртай бөгөөд хожим хүүхдүүдээ өссөн хойно зоогийн газар зэрэгцэн сууж хооллох гэж урьдаг. Харин танд гэж зөвлөхөд бяцхан Герман,эсвэл Генриетта нар өөрөөс нь илүү гэсэн ойлголтыг хонины ордын эцэгт өгч болохгүй. Ингэсэн тохиолдолд түүний хүүхдүүддээ өгсөн хайр нь дундарч болзошгүй юм.
Ажил төрөлдөө явахаар яарч байлаа ч түүнийг яваагүй байхад нь өөр зүйл битгий хийгээрэй. Хэрэв нэг салбарт ажилладаг бол та аль нэг талаараа түүнээс илүү гэдгээ харуулж болохгүй.Ийм байдлыг тэр тэсвэрлэхгүй шүү. Хониныхон таныг өөрийгөө болон ажилдаа сонирхолгүй болчихно гэж айхаасаа илүү хоол ундаа цагт нь болгосонгүй гэж зэмлэдэг эрчүүдийн нэг юм.
Түүний тусгаар тогтносон байдалд халдалгүйгээр судсыг нь олж барьж сураарай. Тэр амьдралд шийдвэрлэх байр суурьтай байж чадахгүй бол утга учиргүй мэт болно. Иймээс түүний эрч хүч, санал санаачлагыг байнга дэмжих нь зүйтэй. Ажил гэр хоёрын алинд ч гол хүн байх байр сууриа алдчихвал тэдний өөдрөг бодол санаа нь учир нь олдохгүй санаашрал гуниг болж ямар ч юмыг анхаархаа болих аюултай. Тэр өөрийн эрх мэдлээ алдлаа гэж бодож байна гэдгийг санаж яв, түүний эр зоригийг нугалж бие хүнийх нь өмчлөлийг бүү сарниулаарай.Түүнийг захирахын оронд өөрийгөө захируулаарай.
Хонины ордын эрчүүд орой болгон хатагтай нарын клубт очиж дэмий яриагаар цагаа нөхцөөдөг эхнэрт дургүй билээ. Бас гэрийн мухар сахин ойр зуурын ажлаасаа салдаггүй эхнэрт ч бас дуртай биш. Иймээс та алтан дундачийг олох хэрэгтэй. Хэрэв та ийм байж чадах юм бол олон жилийн дараа алтан хуримаа хийхдээ буурал үстэй Жульетта байх ба таны хажууд хөгшин ч гэсэн танд мөнхийн хайртай Ромео чинь сууж байх болно. Хэрэв та бага зэргийн мөрөөдөгч бол тийм сайхан ирээдүйн төлөө хонины ордынг сонгосон юм чинь танд энэ бүх аз жаргал тохоилгүй яахав дээ.

Хонины ордын эмэгтэй
Таны сонгож авсан эмэгтэй чинь хонины ордын эмэгтэй юу?
Таныг өрөвдөх эсвэл танд баяр хүргэх хоёрын аль нь дээр гэдгийг би мэдэхгүй байна Байрон эрэгтэй хүний хайр сэтгэл амьдралын нэг хэсэг байдаг бол, эмэгтэй хүний хайр сэтгэл тэр чигээрээ амьдрал гэж бичихдээ энэ ордын эмэгтэйчүүдийг мартжээ гэж болно.
Энэ ордын бүсгүйчүүдэд хайр сэтгэл гэдэг бүхнээс үнэтэй ч хүрээлэн буй ертөнц илүү сонирхолтойгоор барахгүй хайр гэдэг бол энэ бүхний нэгээхэн хэсэг тэгээд ч түүнийг бүхлээр нь цогцоор нь эдлэх боломжгүй гэдгийг мэдэж байдаг юм байна.Тийм болоод олон сайхан эмэгтэйчүүд эр хүнгүйгээр гайхалтай амьдарч чадсан жишээнүүд байдаг бололтой. Эх хүнгүйгээр амьдрана гэдэг хайр сэтгэлээс ангид байна гэсэн үг биш юм. Ямар хүнийг мөрөөддөг байлаа ч ялгааагүй хэн нэгэн түүнд хэрэгтэй шүү дээ. Ийм нөхцөлд түүний хажууд хайртай хүн нь байна уу, эсвэл газрын мухарт хол байна уу ер ялгаагүй харин хаврын намуухан борооны чимээнээр, өвлийн шөнөөр ч, аянга цахилгааны нүргээн дунд ч, зөөлөн хөгжмийн аягуун дор ч ер нь хаана ч явсан бодож уярч явах хүнтэй байх нь л чухал билээ. Түүний тэр хүн нь зөвхөн мөрөөдөл, бодит амьдралд тийм хүн байдаггүй байсан ч хамаагүй .Энэ бүхэн хонины ордын эмэгтэйг нэг их зовоохгүй ээ. Эцэст нь хэлэхэд эрэгтэйчүүдийн хийж чаддаг бүхнийг хонины ордын эмэгтэйчүүд хийж чаддаг юм.
Энэ ордын эмэгтэйчүүд өөрөө өмнөх хаалгаа онгойлгон орж пальтогоо авч өмсөхдөө хэнийг ч хүлээж зогсохгүй. Тэд нар өөрөө сандлаа татаж сууна, такси дуудна, өөрийнхөө төлөө бүхнийг хийнэ, тэр ч байтугай тамхиа өөрөө асаана. Энэ бүхнийгээ тэр ямар ч эрэгтэй хүнээс хурдан чадамгай гүйцэтгэнэ. Энэ бүхэн нь өөрөөрөө бахархдаг эрчүүдэд залруулашгүй цохилт болохгүй гэж үү? Хонины ордын эмгтэйчүүд бүх юманд хошуучлагч байж санаачлагыг гартаа барьж байх хүсэлтэй байдаг. Энэ бүх шинж чанар нь хайр сэтгэлийн талбарт ч илэрч байдаг. Хонины ордын эмэгтэйчүүд эрчүүд эргэлзэж тээнэгэлзэх юмуу, бодол санаагаа удаан цэгцлэх тохиолдолд түрүүлж дуугардаг.
Хонины ордын эмэгтэйг та эргүүлж байгаа бол юуны өмнө түүнийг тэврэх юмуу үнсэж уулзах нь чухал, тэгэхгүй бол та түүний алганы амтыг хэсэг хугацаанд мартахгүй болтлоо амсах болно.Түүнд таалагдахын тулд та боол зарц шиг бөхөлзөх юмуу эсвэл гөлөг шиг долигонож дурлалт ханхүү шиг хуурамч дүр эсгэх хэрэггүй. Энэ бүхэн түүнд таалагдахгүй ээ. Харин та түүнд жаахан таалагдсанаа мэдвэл цэрэвсэн хөндий үл ойлгогдом байвал тэр өөрөө араас чинь гүйнэ. Эр хүн түүний өмнө нугаршгүй байхын зэрэгцээ хайнгадуухан байдлаар өөрийгөө дөвийлгөсөн занг нь гижигдэн, тэднийг татах хэрэгтэй. Тийм сэтгэлийн дуудлагад хариу өгөхгүй ямар хонины ордынхон байх билээ. Хонины ордын эмэгтэй ийм үед шууд л хүслээ илэрхийлэхээр ухас хийдэг бөгөөд цаад хүн нь улиг болсон эр нь байлаа ч бараг ялгаагүй ээ .
Уран зохиолд гардаг хонины ордын эмэгтэйн яруу тод дүр бол Маргарет Митчеллийн “ Салхинд туугдагсад” романы Скарлетт О` Хара юм. Скарлетт хонины ордын бүсгүйчүүдийн нэгэн адил бүхнийг өөрийгөө тойруулан санаа алдуулж, өөрөө болохоор хэн нь ямар шалтгаанаар түүнд тохирохгүйг цэгнэн сууна. Бас Скарлеттийн нэгэн адил хонины ордын эмэгтэй амьдралын ямар ч нөхцөл байдалд зохицож амьдарч чадна. Хонины ордын эмэтэйчүүдийн араншин олон түмний үнэлгээ дүгнэлтийг юман чинээ саналгүй орхиж, өөрийнх нь эсрэг зогсох ямар ч том армиас айхгүй, мөн өөрийн хайрт хүнийг хамгаалах хэрэг гарвал хэнийг ч өрөвдөх сэтгэлгүйгээр буудаж алах чадвартай байдаг. Хонины ордын эмэгтэйн яруу тодорхой зураг нь Скарлетт гав ганцаар хов хоосон , өлсгөлөн , найз нөхөр ч үгүй, ямар ч тусламж авах горьдлогогүй болсон яг л тэр мөчдөө тэнгэр өөд гараа зангидан занаж “ би ямар ч байсан амьдрана, одоо би дахин өлсөхгүй, би хулгай хийнэ, эсвэл хүн ална харин дахин хэзээ ч өлсөхгүй , үүнийг бурхан гэрчлэг ” гэж хашгирч байдаг тэр дүр ю

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 64
Ихрийнхэн
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
Тав дугаар сарын 22 – Зургаа дугаар сарын 22 /

Ихрийн ордынхоныг хэрхэн таних вэ?

Таны нүдэнд хоёрдмол дүртэй хүн тааралдаж байв уу? Ийм үед та нүдний шилээ зүүх гэж яарах хэрэггүй.Энэ нь таны өмнө хамгийн ойлгомжгүй, хувирамтгай ордын нэг ихрийн ордынхон байна гэсэн үг.Тэдний царайнаас нэгэн зэрэг гайхал бишрэл, гутрал, хайр үзэн ядалт, баяр баясгалан, уйтгар гунигийг уншиж болно.Сэтгэл нь диско барны гэрэл шиг хурдан хурдан өнгө өнгөөр солигдоно.
Ихрийн ордын хүнийг нэг газраас олно гэдэг их хэцүү.Тэд хувцас, ажил, найз нөхөд, оршин суугаа газраа байнга сольдог. Үргэлжийн хөдөлгөөнд амьдардаг Меркурий гаргийн нөлөөн дор амьдардаг хүмүүст нэг хачин зуршил бий. Үүнд: ном гартаа авангуут сүүлчийнх нь хуудасыг уншдаг. Тэд номыг эхнээс нь төгөсгөл хүртэл нь уншина гэж бараг үгүй. Тантай тийм хүн тааралдвал бүү эргэлзээрэй. Энэ бол ихрийн ордын юмуу эсвэл матрын ордын хүнгэсэн үг. Ихрийн ордынхны тэсвэр тэвчээргүй энэ чанар ганцхан ном уншихад ч бус бусад ажил амьдралд ч харагдана. Ихрийн ордынхонд үйл ажиллагаа , оюун, бодол санаа дахин дахин өөрчлөгдөх боломжтой ажил тухайлбал: зар сурталчилгааны албаны ажилтан, менежер, радио телевизийн мэдээний сурвалжлагч зэрэг ажил тохирно.Ийм хүмүүсийн эргэн тойронд шуугиантай хөл хөдөлгөөнтэй ажил хэрэгч хүмүүс байх шаардлагатай.
Ихрийн ордынхноос тал тал тийш оч үсрэх шиг сэтгэлийн илч цацарч байдаг. Та ихрийн ордынхноос хүмүүсийн дунд байж байхдаа айван тайван ярьдаг хүн бараг олохгүй.Ихэвчлэн үг санаа нь ойлгоход бэрх дуржигнасан хүмүүс байдаг. Энэ ордынхон дундаас дээш нуруутай, гоолиг бие бялдартай, жигтэйхэн их хөдөлгөөнтэй хүмүүс байдаг байна. Царайны хэлбэр нь өргөн палигар биш чулуун дээр хийсэн сийлбэр шиг нарийхан нандин хэлбэртэй байдаг . Заримдаа ихрийн ордынхны дунд хар хүрэн нүдтэй хүмүүс тааралдана.Ер нь бол Меркури гарагт ивээгдэгсэд маш тунгалаг цэнхэр юмуу ногоон, сааралдуу гоё нүдтэй байдаг юм байна. Ихрийнхэний харц нэг газар тогтохгүй гүйлгэнэн гялтаганаж байдаг.Энэ байдлаар нь тэднийг олны дундаас таньж болно. Арьсны өнгө нь цайвар боловч зуны цагт амархан гандаж борлодог. Энэ нь бас тэднийг таних нэг онцлог юм. Уулын цанын спорт сонирхдогоосоо болоод өвөл салхинд осгоруутсан байх нь элбэг. Үсний өнгө нь ямар ч байж магадгүй. Цайвраас авхуулаад хар, бор гэх мэт. Хамар нь өндөр шулуухан заримдаа монхор байх боловч хэлбэр нь сайхан байна. Ихрийн ордынхны дух ямар хүйстэйгээсээ үл хамаараад их өргөн байдаг. Эрчүүд нь бүр халзан байх нь элбэг.
Ихрийн ордынхны хөдөлгөөн хурдан мөртөө сайхан харагддаг. Энэ ордынхон хурц ухаантай ихэвчлэн үг хэллэгийн өрсөлдөөнд ялагч байдаг ч төрөлхийн найзархаг зантай болохоороо энэ бүхнээ бусдын эсрэг хортойгоор ашигладдаггүй. Ихрийнхэн хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг хийх чадвартай. Тухайлбал эмэгтэй ихрийн ордынхон нөхрийнхөө цамцыг индүүдэх явцдаа хүүхдээ хооллож, утсаар ярьж чаддаг. Ихэнх хүмүүс ихрийхэнийг нэг гартаа утасны гар барьж төрснөөр төсөөлөх нь ч бий. Өдөр тутмын байнга давтагддаг ажил ихрийхэнийг жинхэнээсээ дарж торонд орсон мэт болгодог.
Ихрийн ордынхон хэзээ ч нямбай байж чадахгүй. / Хэрэв тэр охины ордынхноос л төрөөгүй бол/ . Ихрийн ордынхон ажил хэргийн болон хайрын болзоонд заавал хоцорч очно. Энэ нь гэрээсээ оройтож гарснаас бус харин зам зуур ямар нэгэн юманд сатаарч хаашаа юунд яваагаа мартсанаас болдог юм байна.Таны найз нарын дунд ихрийн ордынхон байдаг бол танд нэг бус удаа ийм явдал тохиолдоо биз дээ. Та ядраад гэртээ харих гээд явж байлаа гэж бодьё. Гэтэл ихрийн ордын найз чинь тан дээр нисэн ирж гэрээрээ орж хундага виски ууж, сайхан зодоонтой кино үзье гэж урина. Та татгалзахыг оролдоно. Гэтэл тэр байдгаараа сайхан аашлан таныг ятгаж дөнгөнө. Ингээд зөвшөөрөн тэдний гэрийн гадаа иртэл тэр гэнэт тав аравхан мөчийн дотор хийчих хойшлуулашгүй ажил байснаа мартчихаж гэж хэлнэ. Тэгээд танаас байшингийн буланд зогсоод хүлээж байхыг хүснэ. Үнэндээ тэр тав,арав ,хорин минутын дараа ч ирэхгүй. Эцэст нь 30 минутын дараа таныг залхсан хойно гэмшингүй инээмсэглэсээр ирж юу ч бүтсэнгүй, кино үзэхээ бүр хойшлуулахаас болохгүй нь энд түүний буруу байхгүй иймэрхүү л юм болчихлоо гэж хэлнэ. Таны бодлоор ингээд л энэ түүх дуусна гэж бодож байна уу? Нэгэнт энэ хүн ихрийн ордынх болохоор өөр юу ч хэлэх билээ./ Хэрэв өөр ордынхон байсан бол шат руу нисгэчихмээр байгаа биз дээ/ Ихрийн ордынхон яг энэ мэт ярин таныг урина, таныг татгалзаж чадахгүй болтол чинь ятгана. Ихрийн ордынхон өөрийнхөө хүсэл зоригийн эсрэг явах дургүй ч өөрийн жинхэнэ нүүр царайг далдлахын тулд мэдэн будилдаг.
Тэдний онцгой зан чанар нь илтгэх урлагийн авьяастайг харуулахын зэрэгцээ энэ чадвар нь хүмүүсийн хоорондох асуудлыг гайхалтай зохицуулагч, шилдэг улс төрч байхад хүргэдэг. Ихрийн ордынхон таныг буруугаа мэдэртэл ярихаар барахгүй та өөрийнхөө нүдийг нээж өглөө гэж түүнд талархтал ярьж чадна. Ихрийн ордынхон утга зохиолын авьяастай байдаг. Туршлагаас харахад тэд аливааг найруулан бичихдээ гарамгай. Ихрийн ордынхон илтгэл, тайлан,баримт бичиг, сурах бичиг чадмаг бичдэг. Мөн роман , хүмүүсийн түүх дурсамж, дуурь, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл бичих авьяастай байдаг. Ихрийнхэн өдрийн тэмдэглэл ховорхон бичдэг бас захиа бичих дургүй . Эхлээд бодоход энэ нь тэдний байдлыг гайхмаар ч энэ хачин зан нь ихрийн ордынхны юмыг яг таг батлах, үндэслэгээ өгөх, давтагддаг үйл явдалд дургүй байдагтай нь холбоотой юм байна.
Ихрийн ордынхон хэл сурах их авьяастай болохоор тэдний дунд олон хэлэнд нэвтэрхий хүмүүс их тохиолддог . Дуртай хэл нь голдуу Франц хэл байдаг. Ихрийн ордынхоны хэл ярианы чадвар нь маш их болохоороо хэнийг ч юунд ч итгүүлж үнэмшүүлэх чадвартай. Тэдний ярианд хамгийн балмад санаа, ухаалаг хууран мэхлэлт ч чин үнэн мэт сонсогдоно. Энэ онцгой авьяас нь тэднийг золгүй явдалд хөтөлдөг ч өөрсдөө идиалистууд байдаг болохоор дандаа ч азгүйтээд байдаггүй юм. Дээр өгүүлсэн ур чадварын хажуугаар тэдний гар хурдан хөдөлгөөнтэй авхаалж самбаатай байдаг нь криманалистикийн /арга зүйн ухаан/ шинжлэх ухаанд амжилт олох боломжтойг мартаж боломгүй. Мөн ихрийнхэн заримдаа дэндүү гэмээр үнэнч байдаг ч юмыг дэндүү гоёж чимэх юмуу онгирч дэвэргэснээсээ болоод ухаангүй үйлдэл хийчихдэг. Үүнийг нь худал хуурмаг гэж битгий бодоорой. Энэ нь хэтэрхий хийсвэрлэх чадвараас нь болдог юм.
Ихрийн ордынхны ажилладаг салбарт өрсөлдөхөд хэцүү ялангуяа энэ ордын толгойлогчтой нь бол бүр хүнд байх болно. Тэр ч байтугай хаа ч зохицож ажиллаж чаддаг хониныхон ч тэдэнд амархан ялагдана. Эдгээр хүмүүс гялалзсан гойд хурц ухаантай, гайхамшигтай эелдэг зантай байдаг болохоор тэдэнтэй хэн яаж өрсөлдөх юм бэ? Минийхээр бол тийм хүмүүс ерөөсөө ховорхон юм.
Ихрийнхний оюун ухаан сорьсон их ажлынх нь дараа урт амралт хэрэгтэй. Харамсалтай нь энэ ордынхон нойр хөнгөнтэй байдаг болохоор тэд шөнө муу амардаг. Мөн их хямралтай, ачаалалтай ажилладаг болохоор сайн амарч сурах хэрэгтэй. Ингэхгүй бол мэдрэлийн ядаргаанд амархан ордог. Дээр дурьдсан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл агаарт сайн явж , нарны болон хүчилтөрөгчийн ваннанд сайн орох хэрэгтэй. Хэрэв дээрхи зөвлөгөөг чанд мөрдөж эрүүл мэндээ хамгаалж байхгүй бол тэдний хэврэгхэн эрүүл мэнд гэмтэж өвдөх нь хялбархан байдаг.
Бусад ордынхонтой харьцуулахад тэдэнд азгүй золгүй явдал их тохиолддог. Тухайлбал: Уушиг , гэдэс, дотрын өвчин мөн үе мөчний хэрлэг өвчин болон толгойн өвчнүүдээр өвчлөмтгий байдаг. Ихрийн ордынхон ачаалал ядаргаанаасаа болж өвдөхөөсөө илүү ганцаардал уйтгар гунигаас болж өвддөг. Шантардаггүй үргэлжийн хөдөлгөөнтэй ихрийн ордынхон мөнхийн эрэл хайгуулд байдаг.
Тэд мөнгө, хайр, эрх мэдэл, алдар нэр, амжилт бүтээлийн эрэлд яваад яваад олоод олоод зогсохгүй. Нэг зорилгодоо хүрмэгц өөр нэг юмны эрэлд яваад өгдөг. Меркурий ихрийнхнийг үргэлж урагш нь шавдуулж өмнө чинь өөр зүйл байна гэж хэлж байдаг юм. Ийм их, тухайлбал хурдан шаламгай хурц ухаан хошин шогийн гайхамшигтай мэдрэмж, тактиктай ховор чанартай атлаа тэдэнд нямбай нягт, тэвчээртэй зан үгүй. Тэд танигдаж мэдэгдэхгүй байгаа шинэ сонин зүйлийн төлөө өнгөрснөө тэр дор нь орхиж чадна. Харин дараа нь бодлогогүй юм хийсэндээ харамсах тохиолдол гардаг. Энэ ордынхон маш олон найз нөхөд, ойр дотны хүмүүстэй ч өөрийн жинхэнэ санаагаа хэнд ч хэлдэггүй.
Ихрийн ордынхны шүтээн бол огторгуй. Газар түүнд ойрхон биш.Тэд газар дээр тайван амгалан байж чаддаггүй юм. Тэдний энхрийлэл элгэмсэл хязгааргүй. Түүнийг тэсэж тэвчиж өнгөрүүлэхэд хэцүү байдаг. Ихрийнхэн өөрсдөө болохоор төгс төгөлдрийн эрэл хайгуулд үүрд орчиж үе үе ойрхон байхад нь харахгүй, мэдэхгүй өнгөрдөг үүнээсээ болоод өөрийнхөө аз жаргалыг хажуугаараа өнгөрүүлчихдэг юм байна. Ихрийн ордын хүмүүст хурц шар, цэнхэр , ногоон, мөнгөлөг саарал өнгө зохидог.
Ихрийн ордынхны хоёрдмол хүслийг шингэн металл мөнгөн ус сайн төлөөлдөг.Иймээс ихрийнхэнтэй хамт ямар нэгэн зүйл хийхдээ сайн бодож дотоод сэтгэл зүрхээ чагнаж байж шийдэхийг танд зөвлөе.

Ихрийн ордод төрсөн гайхамшигтай хүмүүс

Томас Гарди Мерилин Монро
Джуди Гарланд Александр Пушкин
Поль Гоген Фрэнк Ллойд Райт
Эдвард Григ Франсуаза Саган
Боб Дилан Уолт Уитмен
Артур Конан Дойль Ян Флеминг
Джон Кеннеди Роберт Шуман

Ихрийн ордын эрэгтэй
Хайр, хүнд гадаад ертөнцөөс тусгаарлагдмал сэтгэл хөдлөлтэйгээ хамт ирдэг.Та ганцаараа байхаа больдог.Таны дэргэд хэзээ ч юугаар ч бүх талаар туслахад бэлэн хүн бий болно.Гэхдээ хайр ямар ч юманд захирагддаггүй тийм төгс төгөлдөр байдаг шүү дээ. Энэхүү гайхамшигтай сэтгэл хөдлөл ирэхээрээ мөн л онцгой тогтворгүй хөнгөмсөг ихрийнхэнд найдах тухай ярихад бэрх юм.
Ихрийн ордын эрэгтэй ойрхон байгаа талхны мухлагаас талх авчирахаар гараад гурав хоногийн дараа ирж байж ч магадгүй. Хэрэв та түүнийг хаа байсан тухайгаа тайлбарлахыг хүсэх л юм бол түүнтэй үүсгэсэн таны харилцаа бүхэн дуусах юм байна. Иймээс таны ихрийн ордын эр чинь танд тийм л их хэрэгтэй л юм бол та юу ч болоогүй юм шиг царайлж түүнийхээ урьдчилан хэлэх аргагүй тогтворгүй байдалтай эвлэрэх хэрэгтэй. Тэгээд ч ихрийн ордын ертөнц таныг уйдаахгүй. Учир нь та түүнтэй байхад нэг ,хоёр ,гурав , дөрвөн ч эртэй хамт байгаа юм шиг байх болно.
Ихрийн ордын хүн ямар ч айлд дуртай зочин нь байж чаддаг.Тэд нар гайхамшигтай хөгжилтэй,тааламжтай ярилцагч,биеэ сайхан авч явдаг, хошин ярианы уран чадвартан, хамт байгаа хүмүүсийнхээ шүтээн нь байж дөнгөдөг.Хэрэв та тэдэнтэй ямар нэгэн дээд хэмжээний арга хэмжээн дээр тааралдсан бол түүгээр бахархахгүй байж чадахгүй. Харин аюултай алхам хийхийн өмнө зогс! Түүний эхнэр болохыг зөвшөөрөхөөсөө өмнө сайн бод! Ихрийн ордынхны бодол, хүсэл,сэтгэл санаа яг л салхи шиг хувирамтгай. Хуримын аялалын өмнө л таныг гайхшруулна гэж мэдээрэй. Таныг эргүүлж байх үедээ нэгэнтээ тан дээр цэцэг, үнэртэй ус , номтой/ номыг нь өөрөө бичсэн байж ч магадгүй/ ирж цирк юмуу театрт очихыг урина.Тэгээд оройжингоо маш их халамжилж, гоё сайхан үгс урсган байхад нь таныг хорвоогийн бүх эрчүүдийг мартан өөрийгөө хамгийн аз жаргалтай бүсгүй гэж бодогдтол чинь жаргаана. Харин дараа өдөр нь та зүрхээ даран түүний дуудахыг хүлээнэ. Гэтэл тэр болзоогоо цуцлах ч юмуу эсвэл бүр таг чиг болчихно. Та ямар нэг таагүй юм тохиолдов уу? Эсвэл тэр хошигносон юмуу? Түүнд золгүй явдал тохиолдов уу? Эсвэл өөр бүсгүйтэй юм болов уу? Энэ бүхний аль нь ч үнэн байж магадгүй. Долоо хоногийн дараа таны хайрт шал ондоо сэтгэгдэлтэй ирж болно. Тэр уур уцаартай, сэтгэлээр унасан байдалтай байна.Таны бүх л юм түүнд таалагдахгүй. Тухайлбал: уруулын будагнаас авахуулаад уран зохиолын амт шимтийг ойлгодоггүй гэх мэт. Хэрэв та энэ бүхнийг нь өршөөн хэлтрүүлж тэсэж өнгөрүүлбэл тэр дахиад л жигтэйхэн хөгжилтэй энхрий дур булаам, хурц ухаантай болж, тантай хамт уран зурагийн галлерей, театр, музей, концерт үзэж дахиад л та өөрийн ихрийн ордын хайртынхаа ертөнцөд хөвөх болно доо. Энэ удаа тэр урьд урьдынхаас илүү энхрий дотно байхад нь та өөрийн эрхгүй “За” гэж хэлэх болно. Хэрэв та гэр бүлийн бүлээн дулаан уур амьсгалыг эрхэмлэдэг эмэгтэй байгаад энэ удаа ихрийнхнийг сонгосон бол буруу сонголт хийжээ.
Ихрийнхний өнгөний таашаалд бүх өнгө ордог.Тухайлбал: нар шиг шаргал,үүлгүй цэв цэнхрээс авхуулаад хар саарал өнгө хүртэл орно. Дандаа тод өнгө ордог гэж хэлж боломгүй. Хэрэв та амьдралд яруу зохицол, төгс төгөлдрийг эрж хайж байгаа бол ихрийн ордын эрэгтэй таны хос биш. Хэрэв түүнийг төрж байхад нар үхрийн ордонд байрлаж байсан бол түүний ааш араншингийн үндсэн шинж чанар нь хувирамтгай, тогтворгүй зан байх болно. Үнэндээ та төрөлхийн тоглоомчин байлаа ч энэ удаа алдаж магадгүй. Танд аз тохиож болно л доо. Гэхдээ энэ ордын хүнтэй амьдрахаар тоглож эхлэхээсээ өмнө тоглоомынхоо нөхцөлүүдийг сайн тохирох хэрэгтэй.
Эцсийн эцэст ямар ч нягт нямбай, юу хүсч байгаагаа сайтар мэддэг хүмүүс ч ихрийн ордынхны дунд зүг чигээ алддаг юм. Үүний яруу тод жишээ бол америкийн ерөнхийлөгч байсан талийгаач Джон Кеннеди, Английн хатан хаан Виктория нар юм. Энэ хоёр аугаа их хүмүүсийн зан чанарт тэдний өндөр сэнтий,улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас нь гадуур хамаагүй зүйл байгаагүйг би мэдэх юм. Хэрэв энэ ордын эрээс хүсэхгүй байгаа зүйлийг нь шаардахгүй бас хүлээхгүй байж чадах л юм бол дурлалт бүсгүй нь байх сайхан байх болно.
Ихрийнхэн оюун бодол,хүсэл зорилгоо өөр хүмүүстэй байтугай тантай ч хуваалцахгүй тийм онцгой шинж чанартайг та битгий мартаарай. Байдлыг хүндрүүлэн төвөгтэй болгохоос зайлсхийж тохиолдсон үйл явдалд жирийн энгийн, байх л зүйл мэт хандахыг хичээгээрэй. Түүний тогтворгүй тайван биш хандлагыг бүү эсэргүүц, түүнийхээр л бай.Цаг үргэлж түүний санаа, сонирхолыг өдөөж, өөрийн бодлоор байлгах гэж залхаахгүй байгаарай.
Ихрийнхэн хосынхоо боловсрол соёлын төвшинг өөрийнхтэйгээ эн тэнцүү байхад дуртайг бодолцон сонирхолтой яриа өдөөгч, сэргэлэн цовоо байхыг хичээгтүн. Ихрийн ордын эрчүүд бусад ордын эрчүүд шиг ухаалаг эмэгтэйгээс айдаггүй харин түүний хайртай бүсгүй хувцсаараа бус ухаанаараа гялалзаж байгаасай гэж хүсдэг.
Ихрийн ордынхон найз нөхдөө их сольдог. Энэ нь хүйтэн цэвдэг сэтгэлтэйнх бус харин байнга өөрчлөгдөж байдаг хүсэл сонирхол нь өөр өөр хүмүүс сонгоход хүргэдэг юм. Ихрийн ордынхон орчин нөхцөл солигдоход амархан зохицдог. Тэд өнгөрсөн дурсамж, эд зүйлс, амьдарч байсан газрын байр байдал, хүмүүсийг санагалзаад байдаггүй юм. Ихрийн ордынхон ганцаардлыг үзэн яддаг, удаан хугацаанд ганцаараа байвал уйлж ч магадгүй. Хэрэв та тэдэнтэй удаан хугацаанд хамт байя гэвэл түүнээс тогтвортой байхыг шаардахгүй, залхаахгүй байхаас гадна хамгийн гол нь түүнд байнга сонирхогдох нь чухал юм.
Ихрийнхэн нэг бус удаа гэрлэдэг, хичнээн оройтож гэрлэнэ төдий чинээ гэр бүл нь тогтвортой байх ба энэ нь насан туршийн байх магадлал ихтэй байдаг. Хэрэв ихрийнхэн ганцхан удаа гэрлэсэн бол өөрийн хоёрдмол хүслээ хоёр машин, хоёр байр байшин,хоёр диплом,хоёр ажил, хоёр янзын юмаар зэрэг оролдох зэргээр хангадаг юм.
Эдийн засгийн асуудалд нь ч хоёрдмол агуулагатай. Заримдаа хачин өгөөмөр, тэгсэнээ хорголоо тоолсон нарийн харамч байх нь бий. Энэ хоёр шинжийг нь харьцуулбал өгөөмөр нь дийлэнхи байдаг юм. Тэд танд үнэнч байж чадах уу? Энэ явдлыг тэр яаж ойлгодогоос хамааран “ тийм “ гэх нь эргэлзээгүй.
Хүүхнүүд ихрийн ордын эрчүүдийг маш ихээр сонирхдог ч тэд харин энэ асуудалд сэтгэл хөдлөл багатай ханддаг. Иймээс та амьдралаа тайван байна гэдэгт итгээрэй.Хэрэв та түүнд чин сэтгэлээсээ итгэж чадвал ихрийн ордын эрчүүд таны итгэлийг дааж чадна. Үнэндээ би ингэж хэлэхдээ жинхэнэ, нэхэл хатуурхалгүй итгэлийг хэлж байгаа юм шүү. Хэрэв та нууцхан сэтгэлдээ түүнд итгэхгүй байгаа бол тэр түүнийг чинь мэдрэнэ. Ингэхдээ энэ байдлыг чинь ашиглахаа ч хойш тавихгүй шүү. Ихрийнхэн таны далд санаа бодлыг тааж мэдэх увидастайг бүү мартаарай. Ихрийн ордын таны нөхөр бусад хүүхнүүдийг тоодоггүй гэж та найдах хэрэггүй.Эсрэгээр нь тэд бүсгүйчүүдтэй хангалттай ярилцаж, инээж хөхөрч, тэр ч байтугай хундага юм уухаас буцахгүй. Энэ нь тэдэнд санаархсандаа бус зүгээр л ямар хүйснийх нь байх нь хамаагүй түүнийг сонсох хүн байх нь л чухал байдаг. Ихрийн ордынхонд таалагдаж чадсан бүсгүй санаа амар байж болно.Тэд ийм бүсгүйг бие бялдрын хувьд байтугай сэтгэл зүрхээрээ хуурахгүй. Энэ бол хэн ч маргашгүй үнэн зүйл юм.
Ихрийн ордынхны хаашаа ч хэн рүү ч мишэлзэж байдаг инээмсэглэл нь ерөөсөө түүний биеэ авч явдаг заншил нь юм. Тэд инээж гэрэлтэхгүй байж чаддаггүй. Ингэлээ гэж түүнийг бүү зэмлээрэй. Хэрэв ингэвэл та түүний сэтгэл хөдлөлийг эвдэх болно. Хүүхнүүдэд тэр сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
Ихрийнхэн хүүхдэд их юм сургах чавартай байдаг. Хүүхдүүд түүнд жаргал, зовлонгоо ярьж нууцаа дэлгэдэг Ихрийнхэн хүүхдүүдтэй зааварлах, сургамжлах дуугаар ярих дургүй. Тэд хүүхдүүдэд дэг журам сахих асуудалаар өмгөөлөгч байж сэтгэл зүрхийг нь эзэмддэг юм. Энэ ордынхон хүүхдүүддээ ямар нэг зайлшгүй зүйл хийлгэхээр шаардах хүсэлгүй байдгаас болоод ихрийнхний хүүхдүүд заримдаа нэлээд чалчаа , дураараа байх нь буй. Энэ нь хүүхдүүдийг бие организмийн хувьд эвдэж болзошгүй байдаг. Бас хүүхдүүдийг гашуун бүдүүлэг үгээр зэмлэж сэтгэлийг нь шархдуулдаг ч гэм бий. Төрөлхийн хөндий хүйтэн зантай ихрийнхэн үнсэх, тэврэх дургүй болохоор энэ чанар хүүхдүүдэд дутагддаг юм байна. Мөн олон төрлийн хичээлд хүүхдүүдээ самгардуулдагийг нь эс тооцвол ихрийн ордын аавууд муугүй эцэг байдаг.
Та ихрийн ордын эрэгтэйтэй хардаснаасаа болоод эсвэл өмч хөрөнгийн талаар төсөөлөлгүйгээсээ болж маргалдаж болно.Та түүнийг өөрийгөө бүр орхиж хаяж байгаа гэж ч сонсож болно. Ихрийн ордынхны хайр сэтгэл гэдэг биеийн гэхээсээ сэтгэлийн таашаал авахыг чухалчилдгийг та мэднэ. Иймээс та гэр бүлийн ашиг сонирхлын нийцэлд сэтгэлийн жаргалыг илүүтэйд үзэж байгаа бол ихрийн ордынхон сайхан тохирсон хос байх болно. Зөвхөн та түүний олон олон “ хэрэв” гэдэгт дасан зохицож түүний жаахан хөндий хүйтэн хачин занг үл анзаарч сураад түүний хүслийг үүл мэт чөлөөтэй орхичихвол болох нь тэр.
Ихрийн ордынхноор ямар нэгэн зүйл хийлгэх гэж албадан хананд шахаж сүрдүүлэн хэрүүл шуугиан дэгдээх хэрэггүй ээ. Энэ замаар та хүслээ биелүүлж чадахгүйгээр барахгүй урьдчилан тооцоолоогүй эсрэг үр дүнг амсах болно. Ингэх юм бол тэд зүгээр л алга болчихдог болохоор тэр таны дэргэд байхгүй болно гэсэн үг юм. Түүний бэлгэдэл нь огторгуй гэдгийг бүү мартаарай. Ихрийнхний тухай тэдэнд нэгэн зэрэг хоёр дурлах хэрэгтэй гэсэн яриа байдаг. Надад үүнийг тайлбарлах боломж олгооч! Энэ нь ерөнхийдөө хоёр хайр сэтгэл гэсэн үг биш, хоёр янзын эмэгтэй хэрэгтэй гэсэн үг юм байна. Тэгэхлээр та түүнтэй зөвхөн гэр бүл гэсэн утгаараа холбоотойгоос гадна сэтгэл хөдлөлийн нэгдэлтэй байж чадах ёстой болж байна. Одоо тэгэхээр миний юу хэлэх гээд байгааг та ойлгоо биз дээ?

Ихрийн ордын эмэгтэй
Та хэзээ нэгэн цагт Туркийн султан хааны олон татвар эмтэй байгаад нь нууцхан ч гэсэн атаархаж үзсэн үү? Хэрэв тийм тохиолдол байсан бол би танд нэг ухаалаг зөвлөгөө өгье! Ихрийн ордын эмэгтэйтэй та гэрлэснээр та дор хаяж хоёр, заримдаа бүр гурав, дөрвөн эхнэртэй юм шиг байх болно. Тайлбарлахыг яаравчлах минь: Ихрийн ордын эхнэр татвар эмсийн хооронд дэндүү их ялгаа бий л дээ. Ихрийн ордын эмэгтэйд хичээл чармайлт төрөлхийн бага байдаг. Тэдний бодол санаа байнга үүлэн дээр хөвж барагдашгүй их хувийн асуудалтай байдаг. Хэрэв та түүний сонирхлыг татаж оюун санаа, бие сэтгэлийн хувьд ойртож чадлаа л бол ихрийн ордын бүсгүйг байлдан дагуулж ингэснээр нэг бус хэд хэдэн гайхалтай сайхан эмэгтэйчүүдийг эзэмдэн жаргах болно.
Ихрийн ордын охид балчир багадаа хайр дурлалыг тоглоом шиг үздэг. Харин насаа ахих тусам улам улам болгоомжтой ухаалаг ханддаг болдог юм байна.Тэд хайр дурлалын талбарт өөрийгөө илүүтэй илэрхийлэх чадвартай байхаас гадна тэдний бүсгүй хүнийх нь мөн чанар, зан байдлынх нь бүх цогц шинжээр сэтгэлийнх нь баялаг илэрч гардаг. Ихрийн ордын эмэгтэйтэй харьцахад их амар хялбар бас энгийн байдаг.Тэд нар сэргэлэн цовоо, сонирхолтой ярилцагч мөн таныг хөгжөөн ухаалаг хошигнолоороо сэтгэл сэргээдэг чадвартай.
Ихрийн ордын эмэгтэйчүүд ухаалаг,оюунлаг, өөдрөг, мөрөөдөмтгий,эелдэг, энхрийхэн хүмүүс юм. Хайр дурлалын сонголтоороо тэдэнтэй хэн ч өрсөлдөж чадахгүй. Тэд нар гэр орондоо зочдыг хүлээж авахдаа гаргууд сайн эзэгтэй байдгаас гадна дээд зэргийн оюунлаг ярилцагч байж яруу найргийн шинэ урсгалаас авахуулаад олон улсын улс төрийн үйл явдлын тухай ярианд хүртэл оролцох чадвартай. Хэрэв би танд жаахан хэтрүүлээд байх шиг санагдвал та Мериллен Монрог санаад үзээрэй. Түүнтэй ярилцаж үзсэн хүн бүхэн Монрог өөр өөр дүрээр харагддаг байсныг мэднэ. Нэг зураг дээр сандалд шигдэн уруу татагчийн дүртэй байснаа нөгөө зураг дээр эвэртэй шил зүүж нүүрэндээ будаггүй амьтан атиралдан сууж оросын урлагийн тухай лекцийг анхааралтай сонсож байдаг. Гурав дахь зураг нь дээр дөрвөлжин хээтэй хормогчтой өөрийн нөхөр тамирчин Джо ди Маджодоо зориулсан бяслагны хайрцган дээрхи сануулагыг харчихсан, дөрөв дэх зурган дээр хамгийн сүүлчийнхээ нөхөр нэрт жүжигчин зохиолч Артур Миллераругаа биширсэн нүдээр харж байдаг. Бараг бүх зураг, дуран бүрийн өмнө нэг л эмэгтэйн олон янзын төрхийг харуулдаг юм .
Ихрийн ордын эмэгтэй хүнд сайн нөхөр болж чадмуй.Тэр тантай хаашаа ч явахад бэлэн байдаг. Тухайлбал: хөл бөмбөгийн тоглолт, усруу харайлтын тэмцээн зэргийг үзэж явахдаа сэтгэл татам, бүр хэтэрхий гэмээр эмэгтэйлэг байдаг.
Ихрийн ордынхонд бүх л шинэ юм болгон сонирхолтой байж төсөөллийг нь баяжуулж байдаг.Түүний хурдтай сэтгэлгээ нь таны ажлын нарийн ширийн асуудлыг таньж мэдээд сайшаамаар хэд хэдэн саналыг хэлж чадна. Иймд та тэдний санал бодлыг үе үе сонсож байгаарай. Хүмүүстэй та харьцахдаа хүндрэл үүсэхээс болгоомжлох нэг асуудал бий. Ихрийнхнийг төөрөгдүүлж буруу ойлголт өгөхгүйн тулд та ихэнхидээ түүнтэйгээ хамт байвал зүгээр. Бас гэртээ ирэх цагаа байнга хэлж байх хэрэгтэй.
Ихрийн ордын эмэгтэй чинь сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах хүртэл таныг нэлээд олон хямралтай үйл явдал хүлээж байх болно. Азаар ихэнх ихрийн ордын эмэгтэйчүүд үйл явдлыг хэтэрхээс нь өмнө ухаарч чаддаг сайн талтай. Ихрийн ордын эмэгтэйгээс эхнэр тан болохыг зөвшөөрөл авсан эр хүн нэг эмэгтэйтэй олон янзаар харьцаж сурах хэрэгтэй. Ингэхгүй бол та самууртлаа хардуулах болно.
Ихрийн ордын эмэгтэйтэй та гэрлэснээр хэд хэдэн эхнэртэй хүн шиг болох бөгөөд “ тэд “ хоорондоо тэс ондоо байх болно. Нэг дугаартай эхнэр оюуны хэрэгцээг хариуцана.Таны ганц хүслэн түүнийг өөртөө үг дуугүй үнэнч байлгах байлаа гэж бодьё. /Энэ нь түүний сэтгэл зүрхийг жинхэнээсээ байлдан дагуулж чадсан нөхцөлд/ Ийм үедээ тэд таныг ажлаа солих, өөр хотруу явах зэрэгт үг дуугүй зөвшөөрнө. Шинэ газар, өөр орчин таашаалтай байсан ч ихрийн ордын эмэгтэй таны гэр орныг хуучнаас чинь доргүй тохижуулана. Тэд хайр сэтгэлийн адал явдлын хажуугаар шинэ шинэ мэдэгдээгүй ирээдүйн төлөв нээгдэхэд бишэрдэг. Тэд таны бодтой, ухаан бодол шалгасан санаануудыг дуртайяа дэмжинэ. Таны эдийн засгийн байдал тогтворгүй үед ч та тэдэнд итгэж найдаж болно. Тэд энэ нөхцөлд ажлаа тайван хийж хамгийн бага мөнгийг ч муугүй зарцуулан амьдарч чадна.
Хоёр дугаартай эхнэр танд хувирамтгай ааш зангаараа үйлчилнэ. Ихрийн ордын эмэгтэй таныг үргэлж гашуун нясуун үгээр шордож таниас ч бас тийм хариулт хүлээж байдаг.Түүгээр ч зогсохгүй эдгээр эмэгтэйчүүдийн толгойд ямар нэгэн тунхаглал ч юм уу эсэргүүцлийг цуглаанд оролцох бодол орж ирж ч магадгүй. Тэр шөнө дөл болтол хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болж магадгүй. Харин та түүнийг хаана байсан бэ? гэж битгий асуугаарай. Тэр өөрснөө ч таниас тэгж асуудаггүй биз дээ.Түүний тэр тусгаар тогтносон зан чанарт нь халдахгүй байж түүний сонирхолыг хүндэл.
Гурав дугаартай эхнэр таны гэрийн ажлыг замруулж магадгүй. Өглөөнөөс хойш хураагаагүй ор дэр, угаагаагүй сав суулга хөглөрч байхад эхнэр чинь үүлэн дээгүүр хөвөх ч юмуу ном уншиж сууж магадгүй ээ. Хоолны оронд таны өмнө лаазтай консерв тавьчихаад онгойлгож чадахгүй юм гэхдээ тоохгүй. Ийм үед та түүнтэй удаан гэгч сэтгэл зүрхнээсээ ярилцах хэрэгтэй болно. Ингэсэн тохиолдолд тэр таны сэтгэл хөдлөл, оюун санааны хүслийг хүртэл хангана. Харин та түүнийг котлетаа хэтэрхий шараад түлчихсэн байна , шалаа угаасангүй гэх мэт жижиг сажиг зүйлээр зэмлэх хэрэггүй шүү. Үүнийхээ оронд та түүнийг далай явж амрахыг уривал тэр дуртайяа зөвшөөрөхдөө үүнд зарах мөнгө хаанаас олсонг чинь ч сонирхохгүй ээ. Иймэрхүү зүйл түүнд сонин биш байдаг.
Дөрөв дугаартай эхнэр хөгжилтэй эелдэг эх байх болно. Хүүхдүүд нь түүнд дэндүү саад болохгүй бас залаахгүй бол ихрийн ордынхон хүүхдээ шүтдэг. Ихрийн ордын эхчүүд хүүхдээ бие даасан хараат бус болгон хүмүүжүүлж чаддаг юм. Харин хүүхдүүд нь жаахан сахилгагүй байх нь бий.Ийм үед нь эх нь тэдэнтэй сайтар ярьж , өөртэйгээ ярилцахыг дахин дахин шаарддаг . Ихрийн ордын эх хүүхдүүдтэйгээ их оюунлаг байж тэдний төсөөллийг хөгжүүлэхийг чухалчилхаас биш тарааж хаясан ном дэвтэр, эд юмсыг тоодоггүй. Түүний бодлоор энэ бүхэн амьдралд чухал зүйл биш байдаг.
За тэгээд эцэст нь тав дугаартай эхнэр зочин хүлээж авахад маш сайн гэрээ гоёж үлгэр жишээ ширээ засдаг. Та гэртээ албан газрынхаа даргаас авахуулаад хотынхоо даргыг ч урьж болох бөгөөд хэн ч танайд ирлээ гэсэн эхнэрийн чинь сайхан зан , зочломтгой байдал, баяр баясгалан гадаад төрхөөр бахархах болно.
Ихрийн ордын эмэгтэй янз бүрийн хувцас өмсөх дуртай. Хэв загварт нэг их баригдалгүй этгээд маягаар хувцаслана. Тэд театр, үдэшлэг, үзэсгэлэн үзэх дуртай. Ямар ч хүмүүсийн дунд ихрийн ордын эмэгтэй биеэ чөлөөтэй авч явдаг. Та, бүх эрчүүд танд атаархах болно гэсэн миний үгэнд итгээрэй. Ихрийн ордын эмэгтэй мөрөөдөмтгий, эмэгтэй хүний ховорхон намба төрхтэй, оюуны өндөр хөгжилтэй байдаг. Төгсгөлд нь түүний зан ааштай холбоотой хэд хэдэн зүйлийг хэлье.
Ихрийн ордын эмэгтэйчүүд их яриа, ганц нэг үг яриад зогсохгүй. Онгоц , галт тэргэнд суух дуртай.Тэдний толгойд түмэн бодол эргэлдэнэ. Зүрх нь итгэл найдвараар цохилно. Энэ бүхнийг нь компьютергүйгээр учрыг нь олохын аргагүй мэт байдаг. Үнэндээ бол түүнд компьютер хэрэггүй зөвхөн түүнтэй зэрэгцэж гүйж чадах хурдан гүйх л хэрэгтэй бөгөөд ингэж гүйж явахдаа ширээний теннисний бөмбөг шиг хурдтайгаар бие биетэйгээ бодлоо солилцож чадах хүн л хэрэгтэй. Хэрэв та энэ төрлийн хүн бол түүний гараас бат атгаад битгий тавиарай. Тэр танд хэрэгтэйгээсээ илүү, та түүнд хэрэгтэй.
Ихрийн ордын хүүхэд
Хэрэв танай гэрт ихрийн ордын хүүхэд төрсөн бол та нэг дороо арав, хорь дахин хурдан эргэлдэж сурах хэрэгтэй болно. Ингэхгүй бол таны хүүхэд мөнгөн ус шиг бөмбөрөөд л таныг харж ч чадаагүй байхад л гараас чинь алдууран алга болчихно шүү. Бүртгэл зүйн тогтоосноор 6 сарын эхний 15 хоногт бусад саруудаас илүү олон ихрийн ордынхон төрдөг юм байна. Танайд хоёр хүүхэд / ихэр/ биш ганц хүүхэд төрсөн байлаа ч түүнийг арчилж өсгөж өндийлгөхөд хоёр, гурван хүүхдийн дайтай байх болно.
Юуны өмнө тэд их хөдөлгөөнтэй байдаг болохоор нүд салгах аргагүй. Ихрийн ордын хүүхдүүд бусад ордынхноос эрт хөлд орж, үг хэлж эхэлдэг.Тэгээд хөдөлгөөн нь салаалж харагдмаар хурдан гэж байгаа. Арай гээд гараас нь барьж автал гараа сугалж авах гэж татна, эргэлдэнэ, тэгж байтал нэг харахад тагтан дээр гарчихсан модны цэцэг авахаар тонгойж харагдана. Яаж ингэж хоёр газар нэгэн зэрэг байж чадаж байнаа?
Дахиад л би танд ихрийн ордынхныг гялалзсан мөнгөн ус шиг , цаг хугацааны Меркурии бурхан ивээдэг тухай хэлье. Одоо тэгэхээр таны хүүхэд хаанаас тийм хурд авдгийг ойлгоо биз дээ. Та ихрийн ордын хүүхдээ манежинд нь удаан байлгаж үзсэн үү? Огторгуйн шинж тэмдэг болсон ихрийн ордынхонд үргэлжийн хөдөлгөөн хэрэгтэй байдаг болохоор манеж / хүүхдийн хашлагатай ор/ хөдөлгөөнийг нь хязгаарлаж тэдний зан араншин тогтношиход муугаар нөлөөлдөг. Энэ ордын хүүхдүүд өөрийн учир зүггүй хурдан хөдөлгөөнөөрөө томчуудыг байнга сандаргадаг. Ихрийн ордынхны төрөлх зан гэдгийг бодож тэдний энэ байдалд тэвчээртэй хандан, ихэнх хүмүүс нэг зүйлийг хийдэг хугацаанд тэд хоёр гурвыг нэг зэрэг хийдгийг нь харгалзан үзэхгүй байхын аргагүй. Иймээс тэднийг үхээнц байлгах гэх хэрэггүй. Тэд том болохоороо хэд хэдэн салбарт зэрэг зэрэг нээлт хийж таныг баярлуулах нь лавтай.
Ихрийн ордынхны бусад ордынхноос нэг ялгарах шинж нь олон чадвартай хүмүүстэй байдаг юм. Ихэнхи хүүхдүүдийг айлгадаг бодлогууд ихрийн ордынхонд юу ч биш байдаг. Энэ ордын хүүхдүүд үе тэнгийхэнтэйгээ харьцах дуртай. Ярих урлагийн гайхамшигт чадварынхаа хүчээр тэдний анхаарлын төвд байнга байж чаддаг.
Ихрийн ордынхны хоёр гар адилхан чадвартай байх нь ховор үзэгдэл биш юм. Тэд баруун, зүүн гараараа ижилхэн зурах нь бий. Ихрийн ордынхны хуруу нарийхан эвлэгхэн уян байдаг болохоор сайн мэс засалч, шүдний эмч, цагчин байхад тохиромжтой. Ихрийн ордынхон хөгжмийн зэмсэгүүдээр сайн тоглодог.Гар хуруу нь хурдан шалмаг байдаг болохоор илбэчин хүмүүс энэ ордынх байх нь элбэг байдаг. Тэд хүмүүсийн жижиг сажиг онцлогуудыг гайхалтай дурайж чаддаг.
Ихрийн ордынхон хурц онцгой хөгжилтэй төсөөлөл, юмыг гоёж гоодож ярьж чаддаг болохоор худал зүйлийг ч итгэхэд хүргэдэг. Энэ нь хууран мэхлэх гэсэн хэрэг биш , харин үйл явдлыг амьдруулах хурцаар тусгах гэж хичээсэнээс нь болдог. Иймээс ихрийн ордын хүүхдүүдэд хар багаас нь худал зүйлээс үнэнг ялгаж сургах нь чухал байдаг. Хэлний их авьяастай байдаг ихрийнхэн гадаад хэлийг амархан эзэмшдэг. Ихрийн ордын хүүхдүүд хичээлээ хийж байхдаа радио, телевиз, магнитофон асаадаг. Иймэрхүү байдлыг эсэргүүцдэг ч ийм нөхцөлд / хэрэв дүнд нь нөлөөлдөггүй бол/ тэр өөрөө хэрэгтэй гэж байгаа бол бүү эсэргүүцээрэй. Тэгээд ч тэд нар зэрэг зэрэг олон зүйл хийх чадвартайг та санаж байгаа.
Ихрийнхнийг дагалддаг нэг аюултай зүйл бол тэдний хэт яаруу, нямбай нягт биш зан юм. Ихрийнхэн бас жаахан түрэмгий зантай.Тэд ярилцахдаа үг хэлэх боломж өгөхгүй байдаг нь бас нэг сэтгэл зовоох асуудал юм. Тэд нар ярьж байгаа зүйлээсээ үе үе хазайдаг болохоор гол зүйлийг олж ойлгоход хүндрэлтэй. Ихрийн ордын эрэгтэй хүүхдүүд бараг л долоо хоног тутам найз, дуртай зүйлээ солин хагас өдрөөр ч хамаагүй утсаар ярих нь байдаг.Ихрийн ордын эмэгтэй хүүхдүүд маш олон үеийн найзуудтай байдгаас гадна өдөртөө 100 удаа ч гашуунаар уйлж магадгүй, бас тэгж байснаа маш чангаар инээцгээдэг. Товчоор хэлэхэд тэдэнтэй байхад уйдахгүй.
Ихрийнхэн төрөлхийн бусдын хэрэгт хошуу дүрэмтгий.Учир нь тэдэнд хүрээлэн байгаа юм бүхэн сонин байдаг болохоор бүх насаараа ийм л байдаг. Танд ихрийн ордынхон юугаа ч дуусгалгүй орхидог юм шиг санагдаж магадгүй л дээ. Цаг үргэлж ийш тийш гүйж харайгаад байдаг нь бүхнийг мэдэхийг хүсдэг бас ганц түүнд л хүртээлтэй мэт санагддагаас болдог юм.

0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 86
Загасныхан
2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
Хоёр дугаар сарын 20 — гурав дугаар сарын 20 /

Загасны ордын хүнийг яаж таних вэ?

Хэрэв та нягтлан бодогчийн ч юмуу даргын ширээний ард суугаа загасны ордын хүнтэй тааралдвал энэ нь маш ховор өвөрмөц хүн байх нь гэж бодоорой. Харин та энэ ордынхныг олохоор өөрийнхөө торыг уран зурагийн галерей, үзэсгэлэн чимэглэлийн газар, концертийн заал юмуу ямар нэгэн сүмд тавьчихвал ан их баригдах болотой. Хичнээн гоёмсог бүр бурханлаг өвөрмөц газар байх тусам загасны ордынхон тэнд олноороо байдаг.
Нептун гарагт ивээгддэг хүмүүс дотроос нэр алдар , эд баялаг, эрх мэдэл хөөцөлддөг хүмүүс ховорхон байдаг. Энэ явдал нь тэд дээрхи зүйлд дургүй гэсэн үг биш, тэд өөрсдөө тийм оргилд хүрч чаддаггүй юм. Хэрэв дээрхи баялаг алдар нэрийг эдэлдэг загасны ордын хүн байвал нэг бол өв хөрөнгө залгамжлагч эсвэл азтай гэрлэлтийн үр дүнд олдсон зүйл байдаг. Загасны ордынхны уриа “Би саятан байхыг хүсэхгүй харин түүнтэй адилхан жирийн амьдарахыг хүснэ “гэсэн байдаг.
Загасны ордынхны зүрх сэтгэл нэр төр хөөцөлдөх, ховдог шунахайрлаас хол байдаг. Учир нь тэр нэр төрд дуртай ховдог шунахай хүмүүс ямар байдгийг мэддэг юм. Төрөлхийн зөнч загасны ордынхон шаргуу дайчин зангүй мохоо хүмүүс байдаг бөгөөд урсгал даган хөвж амьдралаас заясан өгөөшинд л сэтгэл нь цаддаг юм. Цөөн тооны загасныхан урсгалыг сөрөн жинхэнэ өв тэгш амьдрал аз жаргалаа олж авахын төлөө тэмцдэг. Загасны ордын хүмүүс төрөлхийн тайван юманд сэтгэл хөдлөлгүй ханддаг тэднийг өөрчлөх ямар ч зүйл хаа ч байхгүй. Уур хилэн, өдөөн хатгалага, буруутгах , албадлагын аль нь ч түүний хажуугаар өнгөрч сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй. Загасны ордын хүнд маргааш дэлхий сөнөх гэнэ гэж хэлвэл тэр сэтгэл зовонгуй сонсох боловч та нарын тэр нээлт чинь тэгээд үнэн юм уу даа гэж нойрмог хүн шиг дуугарна. Заримдаа танд эдгээр хүмүүст ер нь сэтгэл хөдлөл гэж байдаг болов уу гэж бодогдож болох юм. Энэ нь арай ч тийм биш юм. Загастай нуурын бужигнасан мандал дээгүүр нь томоохон алчуур тохоод үз л дээ. Нэг хэсэг хугацаанд усны мандал оволзож том том дугуй хэлбэрүүд үзэгдэж байснаа удалгүй хуучин байдалдаа орж тайван хэвийн болно. Тэд үе үе гайхан хямарч жаахан хурцдаж хөдлөх боловч удалгүй сэтгэл санаа нь тайвшран хуучин төрхөндөө буцаж ордог юм.
Загасны ордынхонтой танилцахдаа та түүний бие цогцосных нь хэмжээг ажиглаарай.тэдний ихэнхи нь их гоёмсог жижгэвтэр биетэй / эрэгтэй нь ч / байдаг. Заримдаа том аврага биетэй байдаг ч тэдгээр хүмүүс нь ховорхон тохиолдоно. Загасны ордынхны хуруу маш нарийхан гоё байдаг. Заримдаа том бүдүүн хуруутай хүмүүс тааралддаг ч мөн л ховорхон. Тэдний арьс булбарай, тунгалаг, үсний ширхэг нь нарийхан , ихэнхдээ буржгар, бараг бүгдээрээ цайвар өнгөтэй байдаг. Нүд нь ус мэт тунгалаг, зузаан зовхитой, бүлтгэр байх нь элбэг. Өндөр намаасаа үл шалтгаалан тэдний бие нь маш сайхан, зөв харьцаатай, харахад тэд алхаж гишгэж байгаа биш хөвж байх шиг явдаг.
Загасны ордынхон шингэн юм их хэмжээгээр уудаг өдөртөө өчнөөн аяга мөстэй ус, кофе, содтой ус, жимсний ундаа уудаг. Бусад усны ордууд- / хилэнц, мэлхий /ын нэгэн адил спиртлэг зүйл хэрэглэх хэрэггүй гэдгийг сайтар ойлгодог болохоор ихэнхи нь энэ ундаанаас татгалздаг. Харамсалтай нь зарим нэг сэтгэлийн барил султай , зовлон бэрхшээлээс гарах арга замыг спиртлэг ундаанаас эрдэг хүмүүс бас энэ ордынхон дунд тааралддаг юм. Бүх загасны ордынхон биш ч ганц нэг хүмүүс хоолны өмнө хойно хундага ликёр уучихдаг бөгөөд тэгсэнээр архичин болдоггүй. Харин тэдний ааш нь эелдэг зөөлөн илүү өгөөмөр болдог нь бурханаас загасныханд заяасан өглөг биз ээ.
Загасныхан амьдралыг бууралттай шилээр харах хүсэлтэй төрдөг ажээ. Эргэн тойрны амьдрал өндөгний шар шиг өнгөтэй гэдгийг хичнээн мэдлээ ч загасныхан үүнээс ямар ч дүгнэлт хийхгүй, харин илүү их гүн рүү шумбаж ид шидийн сайхан газар олохыг эрхэмлэнээ. Үнэндээ 3 сарын эхний хагаст төрсөн загасны ордынхон яг л саяынх шиг биеэ авч явдаг бөгөөд түүнээс хойш төрөгсөд мэр сэр ийм байдалтай байдаг.
Загасны ордын зохиолч бараг жил бүр л кафед орж суунгаа дуустал уугааггүй аягатай цайгаа урдаа тавьчихаад амьдралын утга учрыг тайлах гээд завгүй байна хэмээн хэрэгт дуртай хүмүүсийг тойруулан ярьж сууж магадгүй. Уран зураг зурдаг загасныхан болохоор өглөөнөөс орой хүртэл паркын сандалд суугаад бийр будаг, зотон даавуу нь зузаан тоосонд дарагдчихсан байхад ч ээлжит сонгодог зурагаа бүтээхээр үзэсгэлэнт байгаль судалж байна гэж ярьж сууна. Үнэн хэрэгтээ тэднийг үхэшгүй мөнхийн бүтээлээ туурвих гэж байх энэ хугацаанд урлагыг ивээгч Янжинлхам бурхан нь амьдралынх нь ачаа дарамтыг үүрэлцэн хэзээ тийм уран бүтээл төрөхийг нь хүлээж суудаг бизээ.
Загасны ордын бэлгэдэл нь хоёр тийшээгээ зөрж сэлсэн загас байдаг бөгөөд ихэнхидээ зохиогүй мэт санагдана.Олонхи нь үүнийг хоёрмол хүсэл мөрөөдлийн бэлгэдэл гэж үздэг. Хоёрдмол байдал нь Нептуны хувьд тохирохгүй / энэ нь ихрийхэний гол шинж юм / . Харин энэ загасны ордын бэлгэдэл нь тэдний сэлдэг замыг нь заадаг бөгөөд энэ нь дээшээгээ урсгал сөрж зорилгодоо хүрэх эсвэл доошоогоо урсгал даган хөвөх явдал бөгөөд тэр зам хаа хүрэхийг мэдэхгүй. Замаа аль зүг рүү сонгох нь өөрсдөөс нь шалтгаална.
Үнэндээ бол тэд байгалиас заяасан асар их авьяастай хүмүүс юм. Урсгал сөрж сэлсэн загасны ордынхны тод жишээ нь харьцангуйн онолыг нээсэн Альберт Эйнштэйн юм. Харин амар хялбар зам хайсан загасны ордынхон сав угаагч, хашаа цэцэрлэгийн манаач зэрэг ажил хийдэг. Хэдийгээр загасныхан янз бүрийн өрсөлдөөнөөс зайлсхийдэг ч нилээд хэсэгт нь өөрийгөө сайн харуулж болохуйц тайз дэлгэцийн газар ажиллаж алдаршиж чаддаг. Үнэндээ тэд энэ салбарт ажиллаж байхдаа өөрсдийн ажиллах дургүй мөнхийн хүслээ ялан дийлэх гэж тэмцэх боловч өдөр тутамын аар саархан явдалдаа орооцолдсоор л байдаг. Хэдий тийм байлаа ч тэд байгалиас заяасан аугаа их авьяас, ой тогтоолтынхоо хүчээр жүжигчний мэргэжилээрээ өндөрт гарч чадна.
Загасныхан мөн аливаа зүйлийг урьдчилан харах авьяастай байдаг. Ихэнхдээ тэдний зүүдэндээ үзсэн юмс нь биелэгддэг. Хэрэв загасны ордын танил хүн чинь таныг ямар нэгэн юманд явах гэж байгаатай чинь холбоотой таагүй зүүд зүүдэлсэн бол явах хугацаагаа хойшлуулах юмуу эсвэл өөр унаагаар явах нь дээр байж болно. Энэ нь танд тохиолдох гай зовлонг зайлуулж байна гэсэн үг юм.
Загасны орд бол оддын зурхайн хамгийн сүүлчийн арван хоёрдохь орд юм. Хонины орд бол бүх ордын эхлэл байж амьдралыг билэгдэж байдаг бол загасны орд үхэл буюу мөнхрөлийн бэлгэдэл болдог. Загасны орд нь хамгийн сүүлчийн орд байдгийнхаа хувьд урьдах арван нэгэн ордынхоо бүх шинжээс жижиг сажиг ч болов зүйл агуулсан байдаг. Загасныханаас нумын ордынхны өгөөмөр болон зөрүүд зан, ажилдаа бүхнээ зориулдаг Матрынханы ааш , Арслангыаны бардам хөгжилтэй төрх, Ихрийхэний шаламгай байдал, Үхрийхний удаан хөдөлгөөн, Хониныхны хийсвэрлэлийг олж харвал гайхах хэрэггүй. Мөн загасныханд огторгуйн шинж болох спортод татагдах , газрын шинж болох байгальд дурлах, галын шинж болох хурц дүрэлзсэн ааш холилдон байдаг.
Бүх ордын шинж тэмдэгийг хадгалдаг ч гэлээ энэ ордынхон өөрсдийнхөөрөө үлдэж чадсан нь гайхалтай. Энэ ордынхон өөрийгөө бүх талаас нь харж чаддаг шигээ өчигдөр өнөөдөр маргаашийг тодхон харах чадвартай. Загасныхан өөрсдийгөө мөнх амьдарна хэмээн андуурдгаас болоод эрүүл мэндээ үл анхаардаг. Тэгээд ч байгаль эх тэдэнд ихээхэн өгөөмөр хандсан нь жирийн хэрэг биш бололтой.
Загасныхан бол хамгийн сул дорой өвчлөмтгий хүүхэд гэсэн үг. Тэд хоолны дуршил муутай, муу унтсанаасаа болж нойрмог царайтай харагддаг. Тэдний гэдэс ходоод үргэлж хямардаг, элэг муутай мөн уушиг өвчтэй байдаг. Тэд үргэлж салхинд цохиулж уушигны хатгалгаагаар өвддөг. Хэдий ийм боловч загасныханд нууцлагдмал нөөц бий бөгөөд тэр нь хүнд үед нь илэрч тусламж үзүүлдэг.
Загасны ордынхны хамгийн гол зэвсэг нь алиа хошин зан юм. Тэд энэ чанараа сэтгэлд нийцэхгүй байдлаа нуух, ямар нэгэн зүйлийг үзэх бодол санаагаа төөрүүлэх, хийх дургүй байгаагаа булзааруулах зэрэгт ашигладаг. Тэдний хошигнолын цар хүрээ маш өргөн бөгөөд энэ нь зөөлхөн егөөдлөөс авхуулаад бүр гомдмооргүй боловч жинхэнэ өдөөн хатгалага, ууртай инээвхийлэл хүртэл багтана.
Загасныхан хүмүүсийн зовлонг хуваалцдаг зовлонтой хүмүүст туслахыг ч хүсдэг. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг туслах ёстой, туслах ёсгүй гэх мэт зааглаж мэддэггүй бөгөөд хэн нь жинхэнээсээ түүний тусыг авах нь зүйтэй вэ гэдгийг ч ялгадаггүй. Загасныхан бүх л хүмүүст тусалдаг. Хэрэв танд туслах хэн ч үгүй байгаа бол загасны ордынхон дээр оч. Тэд цэнэж болгоомжлох байдал огтхон ч гаргахгүй. Тэд таныг аль болохоор ойлгохыг хичээн чадлаараа тусална. Яагаад загасны ордынхон дотор олон лам хувраг байдгийг та одоо ойлгов уу?
Ертөнц гэдэг дэндүү харгис хэрцгий болохоор загасныхан инээд зовлон хоёроо нуухын тулд баг өмсдөг.Энэ халхавчных нь цаана тэдний эмзэг шархтай сэтгэл нь нуугдаж байдаг. Ховорхон төсөөлөхүй , нарийн шоглол, сайн сайханы мэдрэмж нь урлагийн өндөр дүрслэхүй болон үзэг бийрний үзүүр доороос урсаж байдаг юм.
Загасныхан ихээхэн ойлгомжгүй хүмүүс байдаг.Тэд сэтгэлийнхээ гүнд “ болзошгүйг “ цаг үргэлж нуудаг болохоороо “ за “ “үгүй “ гэдэг үгийн аль алинийг ховорхон хэлдэг юм. Энэрэнгүй үзэлт загасныхан газар дэлхий дээрхи амьд бүхнийг хайрладаг. Далай тэнгисийн мандал дээр ховорхонүзэгддэг загасныхан онцгой амьдрал, ганцаардмал сэхээрэлээр дүүрэн байдаг. Загасныхныг өөр хүмүүс ойлгоход бэрх билээ. Хэрэв та загасныхантай дотносохыг хүсвэл тэдний ойлгомжгүй, хайхрамжгүй үгсийг тайлж сурах хэрэгтэй.
Хуурмаг хоосон дүртэй загасныханд дэлхий дээрхи ямар ч металл тохирдоггүй. Загасныхны төрхийг шууд хоёр чулуугаар тодорхойлж болно. Үүнд ягаан өнгийн аметист, тунгалаг ногоон бадмаараг хоёр орно. Загасныхны цэцэг нь бадамлянхуа, мөн хэврэгхэн булбарай, сайхан үнэртэй, үндэстэйгээ хамт гарч ирдэг, үл үзэгдэх бүдүүн шилбэтэй сараана байдаг. Загас хаашаа ямар чиглэлээр сэлж явааг бусад хүмүүс ойлгохгүй, тэр тусмаа урсгал дагаж эсвэл сөрж явааг нь мэдэхгүй. Харин тэд өөрсдөө л цагаа ирэхээр / хэрэв хүсвэл / энэ нууцаа өөрөө дэлгэнэ.

Загасны ордод төрсөн алдарт хүмүүс

Джордж Вашингтон Сергей Рахманинов
Георг Фридрих Гендель Огюст Ренуар
Микеланджело Буонаротти Николай Римский-Корсаков
Виктор Гюго Джоакино Россини
Сергей Дягилев Джон Стейнбек
Энрико Карузо Элизабет Тейлор
Модест Мусоргский Габриэль / Коко/ Шанель
Вацлав Нижинский Фредерик Шопен
Мариус Петипа Альберт Эйнштейн
Морис Равель

Загасны ордын эрэгтэй

Шекспир хэдийгээр Үхрийн ордынх ч гэлээ загасныхантай амьдралаа холбох гэж байгаа хүнд нэг ийм мөрүүд бичиж үлдээхсэн болов уу.
Давстай шорвог амьдралын далайг туулан сэлж явахад
Даамай түрлэг шиг үе хүмүүнд хаяа тохионо
Харгиа зовлон хоёрыг л хага ярж урагшлаваас
Хайж явсан жаргал чинь таныг тосох болно
Хэрэв та ямарч эргэлт буцалтгүйгээр загасны ордын хүнтэй далайн эргүүлэг рүү орохоор шийдсэн бол дээрхи мэргэн үгийг санаж яваарай.
Таны загас далайн түрлэгтэй хамт урагшлахдаа хамгийн өндөр давалгаанд нийлэн орж чадаваас тэнд л аз жаргал бий гэдгийг ойлгодог байх гэж бодном. Ийм л тохиолдолд та нарыг алдар нэр, эд баялаг хүлээж байх болно. Харин таны загас далайн түрлэг ирэх цагийг урьдчилан харах мэдрэмжгүй бол яг энэ үед чинь далайн татлага эхлэн та нар насаараа гүехэн усанд самардаж амьдарч болох юм шүү.
Загасны ордын эрэгтэй хэн ч байж магадгүй эсвэл бүр хэн ч биш байж болно. Бүх юм түүний хэр зэрэг шийдмэг , байдлыг урьдчилан харах чадвараас шалтгаална. Загасныханыг бас сул дорой гэж хэлж болохгүй. Харин нилээд хэсэг нь дэндүү удаан мөрөөдөлдөө автсанаасаа болж амьдралд тохиосон азтай мөчүүдээ алдчихдаг юм. Хэрэв эргэлзэж тээнэгэлзэж явсаар байгаад ямар ч давалгаа босголгүй таны амьдрал хорин таван жил болчихвол нууцгүй хэлэхэд таны байдлыг цаашид сайхан байна гэхэд итгэхгүй л байна. Тэд гучин тав дахь жилдээ харицлагатай алхам хийлээ гэхэд аз тохиох нь ховор л болов уу.Энэ бүхнийг би та нарын хамтын амьдралын жилтэй холбож ярьж байгаа юм шүү.
Тэр өөрөө бол ямар ч нөхцөлд аз жаргалтай байж чадна. Түүнд зүсэм талх, домбо вино байхад л болоо. Иймэрхүү хачираар хооллож мөрөөдөлдөө хүрнэ гэж байхуу даа. Иймэрхүү орлоготойгоор эхнэр хүүхдээ авч явна гэдэг хэтэрхий төвөгтэй биз дээ. Иймэрхүү эртэй гэрлэсэн танд хоёр зам байна. Эсвэл маш баян өв залгамжлагч болох эсвэл өөрийнхөө болон нөхрийнхөө өмнөөс хоёр газар ажиллах явдал юм. Ингэсэн тохиолдолд л та загастайгаа маш их уянгын халилтай үнэхээр аз жаргалтай амьдрана. Гэвч дан ганц сэтгэлийн жаргалаар хол явахгүй шүү дээ. Эцэст нь хамгийн ганц зөв зам бол түүнээс салах явдал юм. Эцсийн эцэст хэлэхэд үр өгөөжгүй хоосон мөрөөдлөөр цагаа дэмий нөхцөөж явснаас амьдралаа сарниасан нь дээр юм.
Одоо тэгэхлээр өөр нэг давалгаа босгож чаддаг загасны ордынхны тухай ярилцая. Иймэрхүү эр хүн ямар ч эмэгтэйд том олз байх болно. Магадгүй таны нөхөр Альберт Эйнштейн юмуу Джордж Вашингтон шиг болох ч юм билүү.
Нэгдүгээрт:Тэд амралтын өдрүүдэд хүртэл бага зэрэг ажил хийж магадгүй.
Хоёрт: Ажлаасаа буцаж ирээд тантай хамт нилээд өндөр хэмжээний улс төрийн асуудлаар ярилцаж болох юм. Тэгээд ч дутагдалгүй хүн гэж ямар байх биш дээ. Тэр тантай эд баялаг, алдар нэрээ хуваалцаж байгаа болохоор иймэрхүү дутагдал нэг их сүйдтэй юм биш л дээ.
Загасны ордын эрэгтэйчүүд ерөөсөө атгаг муу санаагүй хүмүүс юм. Тэд ямар ч хүний аль ч талыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэзээ ч хэнийг ч буруутгадагүй. Ямар ч хүнийг ойлгодог тэр аугаа чанар хүний эхэд л байдаг чанар юм. Загасны ордынхны найз нар түүнээс юугаа ч нуудаггүй тэр ч байтугай, ухаан алдмаар аймшигтай нууцаа ч түүнд ярьдаг. Харин загасныхан энэ нууцыг нь сайн хадгалдаг. / Гэхдээ энэ тухай сануулсан тохиодолд / Хэрэв бусдад хэлж болохгүйг сануулахгүй бол тэд хэн нэгэн түүний мэдээллийг буруугаар ашиглаж болзошгүйг бодолгүй санамсаргүй хэн нэгэнд чалчиж магадгүй юм.
Загасны ордынхон дунд жинхэнэ чалчигч хааяа тааралддаг ч ерөнхийдөө энэ ордынхон үг дуу цөөтэй, яаралгүй үгээ зөөж тавин ярьдаг хүмүүс юм. Тэд хүмүүсийг хамгийн сайн сонсдог болохоор хүмүүс түүнээс их зөвөлгөөн, туслалцаа авдаг. Энэ ордынхон эргэн тойрныхоо хүмүүсийн ажил явдал, асуудалд их мэдрэмжтэй санаа зовж ханддаг болохоор та үглээ яншаа найз нөхөд , хөршүүдээсээ түүнийгээ хамгаалж хайцайлах хэрэгтэй.
Загасны сэлүүр дор шургаж амсхийхээсээ өмнө түүний бусдын зовлонг өөрийнх лугаа хүлээж авдагийг нь мартаж болохгүй. Сэтгэл санааны хямралаасаа гарахад нь загасныханд удаан амралт , ганцаараа байх явдал чухал юм.
Загасны ордынхон их гомдомтгой байдаг. Энэ тухай тогтмол санаж явах нь чухал. Тэдний олонхи нь жирийн бус юмнуудыг сонирхдог.Тухайлбал: иог, зурхай, алганы хээ, буддын шашин, дахин төрөлттэй холбоотой шинжлэх ухаан / сүнс / гэх мэт зүйлийг сонирхдог. Тэдний дундаас эмнэлгийн сайн ажилтанууд төрдөг. Энэ ордынхон хүмүүсийн үнэнч харилцаануудыг бусад хүмүүсээс илүүтэй эрхэмлэдэг.
Загасны ордынхныг хуурах шаардлага танд ер байхгүй. Тэгээд ч тэд өөрсдөө үлгэр зохиогоод байдаггүй. Тэдний хууралт гэм хоргүй байдаг. Жишээ нь : Тамхинд явлаа гэж хэлэх гээд хими цэвэрлэгээ явж байна гэж байж магадгүй. Яах гэж ингэсэн байх вэ? Үүнийхээ учрыг өөрөө ч мэдэхгүй. Зүгээр л түүнд нууц байвал аятайхан юм байна. Түүнээсээ өөртөө итгэл олдог байж болох юм. Та энэ тухай нь олж мэдэж чадахгүй байлаа ч түүний муу гэж юу байх билээ.
Загасны ордынхон харгүй байдаг бөгөөд, хар нь хөдөлсөн ч сайн нууж чадна. / түүний жүжигчний авьяастайг сана/ Та ч гэсэн хардмаар байсан ч энэхүү сэтгэл хөдлөлөө нууж байх хэрэгтэй. Та өмчирхөг зантай бол загасныхантай орооцолдох хэрэггүй. Учир нь загасныхан бүх юманд оролцож явдаг болохоор та хичнээн хичээгээд ч таниас бусад хүн төрлөхтөнийг сонирхох үйлдэлээс нь ходуулж чадахгүй. Түүнийг сэтгэл гонсгор уйтгартай байхад нь сэргээж баясгах хэрэгтэй. Энэ ажлаа театр, үзэсгэлэн үзэхээр урих маягаар хийвэл дээр юм. Тэд хайртай жүжигчид, зураг сэлтээ хараад сэтгэл нь сэргэх магадлалтай.
Загасны ордын эцэг гэдэг хүүхэддээ жинхэнэ бэлэг гэсэн үг. Тэд өөр хэнтэй чоно ба долоон ишиг, эрхийн чинээ хүү зэрэг үлгэрийн баатар болж тоглох билээ. Өөр хэн тэднийг толгой дээрээ зогсож сурган, гарын алгаар нь хувь заяаг нь хэлж өгч чадах билээ. Энэ ордынхон шиг сайн аав ертөнцөд өөр байхгүй гэж байгаа миний үгэнд үнэмшээрэй. Энэ ордын нөхрийнхөө мөрөөдлийг хүндэлж түүний урмыг нь хугалахгүй байхыг бодоорой. Ийм хандлагыг тэр хэзээ ч мартахгүй бас уучлахгүй. Харин тэр мөрөөдлөө хэрэгжүүлэхэд нь сайн тусал.
Загасны ордын эрэгтэй хайр дурлалд: түүнийг эхнэр нь өөрийх нь хүч, авьяас, гэр орноо сайн сайхан болгож чадах явдалд итгэх нь нэгдүгээр зэргийн асуудал биш ч зайлшгүй чухал хэмжүүрт нь орно. Түүнийг чамлах юмуу сэтгэл дундуур байгаагаа үглэж дуулах юмуу бүр хурцаар зэмлэх хэрэггүй. Хэрэв та миний зөвөлгөөг мөрдөн түүний мөрөөдөлд хүндэтгэлтэй хандаж чадвал таны хамгийн зоригтойгоор хүссэн зүйл чинь ч биелэх боломжтой.
Бүх ордуудын дотроос хамгийн салан замбараагүй, будлиу хүмүүс нь энэ ордынхон байдаг. Үүнээс нь айх хэрэггүй. Та хамаг юмыг нь гаргаад энэ тэнд нь хаячихсан чемоданаас айдаг гэж үү? Таны үүрэг бол эдгээр юмсыг нь хамж буцааж чемоданд нь хийгээд сайн түгжээд тавих явдал юм. Тэгвэл тэгээд л загасныхантай болоод явчихна. Түүнд тэлээгээ олж зүүхэд нь ч юмуу ер нь юмаа олоход нь тусал, тэгвэл тэр таны амьдралын бүх замын туршид итгэл даах, найдвартай хань чинь болж чадна.
Та түүнд өглөөний хоолон дээр нь мөрөөдөл өгч, өдрийн хоолон дээрээ ухаалаг хошигнол ярьж, оройн хоолон дээрээ Шопенийг сонсого, үүний чинь хариуд тэр бүх ертөнцийг бэлэглэнэ. Өнгөрсөн цагт тэр хэн байсан,одоо цагт хэн байгаа нь хамаагүй, ирээдүй цагт хэн болох нь танд хамаатай.
Загасны ордын эмэгтэй
Дугаарлан зогсогчдын сүүлч бүр хол харагдана. Шахалдацгаах хэрэггүй дээ. Загас бүгдээрэнд чинь олдохгүй шүү дээ. Тэгээд ч түүнийг авах гэж дугаарт зогсохын оронд тэр танд ямар хэрэгтэй юм бэ? гэж сайн бодоорой.
Зурхайн номонд бичсэн бичээгүй энэ ордын эмэгтэйд гайхам чанарууд цөөнгүйг олон хүн мэддэг шүү дээ. Тэд хэдийгээр ихээхэн дутагдалтай ч эхлээд харахад эр хүн бүрийн мөрөөддөг өв тэгш бүсгүй юм шиг харагдана. Хэдийгээр одоо бидний энэ амьдарч байгаа зуунд хамжлагат ёсноос чөлөөтэй хэнээс ч хамааралгүйгээр эмэгтэйчүүд амьдардаг болсон ч энэ нь бүсгүйчүүдийн үнэ цэнийг бууруулаагүй, харин өсгөж байгаа нь үнэн билээ. Энэ нь тийм ч их гайхаад байхаар зүйл биш.
Загасны ордын эхнэр эр хүнийг давах гэх юмуу эсвэл түүний мөн чанарыг үгүйсгэн хавчиж хяхахгүй. Тэд нар нөхөртөө сандал дөхүүлэх, өлгүүрээс гадуур хувцасыг нь авч өмсүүлэх, тамхийг нь асааж өгөнгөө хэлэхийг нь хүссэн үг яриаг нь анхааралтай сонсох зэргийг дуртайяа хийнэ. Хариуд нь тэд ганцхан түүнийг хайрлан халамжилж ертөнцийн муу муухай бүхнээс хамгаалж байхыг таниас хүснэ.
Тэр ордын эмэгтэй таны гарыг энхрийлэн илж ийм л гарыг насан туршдаа хүлээж хүсэж явлаа гэж танд хэлнэ. Иймэрхүү сайхан үг ямар ч эр хүний бардам занг хөдөлгөхгүй байхын аргагүй биз дээ? Иймээс энэ ордын бүсгүй яагаад ийм үнэ цэнэтэй байдагт эргэлзээд яах билээ.
Загасны ордын бүсгүйтэй хамт байхад тохитой, дулаахан, тайван, баяр баясгалантай яг л диваажинд байгаа юм шиг байх болно. Загасны ордын эмэгтэйн төгс төгөлдөр байдал эерэг зөөлөн сайхан аашинд эрэгтэй хүн цэцгийн бал амталахаар яаравчлах зөгий мэт нисэж ирдэг. Өвөл нь тэд дулаахан пампагар, зөөлхөн битүү ноосон цамц , ангоран малгай өмсөнө. Хавар бол зузаавтайр цацагтай бошинз өмсөнө. Зун гоёмсог даашинз, намар тантай цэцэрлэгээр зугаалж явахдаа яльгүй жиндсэн байдалтай таны хүрэмний карманд гараа шургуулана. Түүнтэй хэдхэн сайхан үг солилцоод л эр хүн мөрөн дээрхи хүнд ачаа, зовлон бухимдалыг мартаж чадна. Түүнтэй ярьсан яриа сэтгэл доторхи бул хар чулуу, зэвэргэн намар шиг бодлыг тууж чадна.
Загасны ордын эмэгтэй хэзээ ч таныг дарамталж ямар нэг зүйл шаардахгүй юунд ч буруутгахгүй гэсэн ойлголт өгнө. Түүний хэлэх үгийг нэг бүрчлэн гаргах хэрэг байна уу? Та гайхаж байна уу? Тэгэх л ёстой доо. Яая гэхэв. Гэхдээ тэдэнд сохроор итгэж болохгүй.
Энэ ордын эмэгтэй учир нь олддоггүй заримдаа бүр хуурамч байдаг. Ялангуяа танд ид шидээ үзүүлж байхдаа таныг таван хуруугаа тойруулаад эргүүлээд хаячихна. Тэд тэнгэрийн амьтан шиг л таны зүдэргээт амьдралын дарамтыг хүндээр тусгаж авна. Тэд нар дорой эмзэг, туршлагагүй, арчаагүй байдлыг шүтэн түүнийгээ эргэн тойрондоо харуулж байдаг.Ааш нь үргэлж хувиран яг л гуравдугаар сарын салхи гэлтэй байдаг.
Тэд өөдрөг үзэлтэй байх нь ховорхон цаг тутамд уйлж байж магадгүй. Ийм үед тань руу дөнгөж саяхан та хайртай туулайг нь алчихсан мэт заналтай харна. Энэ ордын эмэгтэйчүүд өрөвдмөөр дорой байгаа юм шиг байдлыг эсгэх дуртай бөгөөд үүнээсээ болоод гүнзгий хямралд ордог. Харин та түүний энэ төөрөгдлийг нь арилган эргэлзээ, уруу дорой байдлыг давахад нь туслах хэрэгтэй.
Энэ ордын эмэгтэй хүүхэддээ бүх сэтгэл зүрээ өгдөг, тэр ч бүү хэл танд оногдох жаахан хэлтэрхийг ч үлдээдэггүй. Тэр тусмаа бусдаасаа сул дорой, өвчин зовлонтой, царай муутай хүүхэддээ бүр ч их хайртай. Энэ ордын эмэгтэйчүүд хүүхдийнхээ төлөө ертөнцөөс өөртөө оногдсон болгоноо гаргуунд гаргаж чадна.Төрөлхийн нялцгай, дэндүү зөөлөн зантай болохоороо хүүхдээ хүч чадалтай, хатуу чанд, дэг журамтай, болгон хүмүүжүүлж чадахгүй.
Энэ ордын эхнэр амьдралаа авч явах эрхийг эр нөхөртөө дуртайяа даатган, санхүүгийнх нь асуудалд хутгалдахгүй байж чадна. Тэр тантай учрахаас өмнө өөрийгөө хангалттай торддог бүсгүй байх болно. Хэрэв ажил явдал бүтэмж муутай / нэг их дуртай биш үүнтэй эвлэрнэ. / байвал санхүүгийн бэрхшээлийг давж гарахад чинь тусална. Энэ нь тэр дахиад ажлаа хийнэ гэсэн үг биш юм. Зүгээр л бага зэрэг хоолны цэсээ хямдруулна. Тухайлбал. Оргилуун дарс уухаа больж алимны шүүс уух жишээтэйгээр байх болно.
Та түүний төрсөн өдөр хуримласан болон, сүй тавих ёслол гэх мэт чухал үеийг марталгүй санаж байх ёстой. Ингээгүй тохилдолд тэр танд үхтэлээ гомдоно. Тэр ч бүү хэл та түүнтэй маш олон жил бараг 30 жил амьдран, 4 хүүхэд өсгөн том болгосон хойно ч энэ ордын эмэгтэй сэтгэлийнхээ гүнд нөгөө л цацагтай цагаан платьетэй энхрий хөөрхөн охин хэвээрээ байдаг юм.

Загасны ордын хүүхэд
Ихэнхи хүүхдийг байцаан дотроос олдог гэж ярьдаг. Бас өрөвтас шувуу авчирч өгдөг ч гэж ярьдаг. Харин загасны ордын хүүхэд яав ч ийм байж таарахгүй. Эд нар магад бидний энэ гэгээхэн газар дэлхий дээр сарны туяа хөлөглөн үлгэрийн орноос ирдэг бизээ. Хэрэв та тэднийг маш их анхааралтай харваас түүний мөрөөдөмтгий илбэдэх мэт харцтай нүд нь сүмийн дагина, хандмаа нарын нүдтэй гайхалтай адилхан болохыг олж мэднэ. Харин нөгөө нисч ирсэн далавчных нь тухайд гэвэл танайд ирэхдээ магад хугалаад хаячихсан байлгүй дээ.
Таны загасны ордын хүүхэд гаднаас нь харахад бурханлаг мөртөө ааш зан нь ердөө тийм бишээ. Тэд цаг үргэлж санасандаа хүрч байвч энэ бүхнийгээ гүйцэлдүүлэх явцдаа зальжин инээвхийлэн тунгалаг нүднийхээ гэнэхэн харцыг ер буулгахгүй. Хэрэв та хэдэн жилийн дараа манай хүүхэд хэн болохыг хэлээд өг гэж хүсвэл “Питер Пен “ “ Алиса гайхамшигын оронд “ гэх мэт номыг сайн унш гэж зөвлөе. Энэ хоёр номны аль алинийх нь баатарууд таны хүүхэдтэй илүүтэй дөхүү болохоор эдгээр номнууд тэдний ширээний ном байж зохиолын баатрууд нь дуртай дүр нь байна гэвэл гайхах юм алга.
Хүүхэд хүүхдээс илүүтэй энэ ордын хүүхдүүд үлгэрт дуртай. Хэрэв та хүүхдүүдээс ямар нэг сайхан зүйл хүсч байгаа бол тэд таныг нэгэн адил насан туршид чинь энэ дүрд тоглуулахыг хүснэ. Бусад хүүхдүүдэд урамшуулал болгон цирк үзэх, амттан нэмж өгөх, амлалт өгөхөд хангалттай. Харин энэ ордын хүүхдэд гэрээ цирк , хааны ордон,театр, болгон тоглолт үзүүлэх хэрэгтэй. Хэрэв ингээд түүний сэтгэл ханахгүй байвал та өөрөө үгээр ч болов хааны болон гуталт муурын дүрийг бүтээж өгөөрэй. Та ингэхдээ дээр ярьсан дүртэй яг адилхан харагдах ёстой бөгөөд тухайлбал та ээтэн гутал өмсөн бүсэндээ сэлэм зүүгээд, толгойдоо титэмтэй хиймэл үс углаж , хойд хормой нь газар чирсэн платье өмсөх хэрэгтэй. Ингэсэн цагт л таны хүүхэд үгэнд тань орно.
Энэ ордын хүүхдийг том болох тусам та тэднийг дэг журам, тодорхой цаг бүхий үйлдэл хийж сургах гэж их цаг зарна. /Энэ бүхэн далд дайсан/ Загасны ордын хүүхдүүд бол жинхэнээсээ хүмүүжүүлэхэд бэрх байдаг бөгөөд эргэн тойрондоо ихээхэн төвөгтэй байдал учруулдаг. Өдөр унтаж, шөнө тоглодог хүүхдүүд байдаг. Энэ ордын эрэгтэй хүүхдүүд өөрт нь л сайхан байвал эцэг эхийгээ ямар их орой болсон байсан ч ном уншиж өгөхийг шаардах чадвартай. Сургууль дээрээ энэ ордын хүүхдүүд ямар ч хүндрэлгүй дагаж мөрдөж болохуйц дэглэм тогтсон журмыг дагах гэж өчнөөн төвөгтэй асуудал гаргадаг.
Энэ ордын эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд цөм жүжигчин, хөгжимчний авьяастай байдаг. Тэд бүжиглэж, зурдгийн зэрэгцээ яруу найраг, үлгэр сонирхдог. Энэ ордын хүүхдүүд бусдын дагадаг дүрэм журамыг тоодоггүй харин өөрийнхөөрөө явдаг. Хэрэв энэ тухай хүчлэхийг оролдвол уйлж унжина. Тэд хүүхдийн гэхээсээ том хүмүүний хүрээлэнг хүсэмжилнэ.
Загасныхныг худалч гэж зэмлэдэг. Энэ нь хэрэг дээрээ хуурамч хандлага биш байдаг бөгөөд өөрсдөө их баялаг төсөөлөлтэй болохоороо амьдралд баймааргүй зүйлийн тухай ярьдаг. Ингэсэн үед хүүхдээ шүлэг юмуу үлгэр зохио эсвэл зураг зур гэж ятгах хэрэгтэй. Энэ нь түүний насан туршийн ажил болох цаг ирэх ч юм билүү. Загасныхан ихээхэн эмзэг сэтгэл нь шархламтгай байдаг. Иймд тэд их аугаа том, хатуу ширүүн ертөнцийг туулахад хүрэлцэхээр зориг тэвчээр дутмаг хүмүүс гэсэн юм. Иймд энэ ордын хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдээ чанга хатуу бодит байдалд зохицож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцдэг болгоход нь ихээхэн эв дүй арга барил шаардана. Хэрэв та хүүхдээ эрэлхэг зоригтой, урсгал сөрж явж чадахуйцаар сурган хүмүүжүүлж чадвал гайхамшигт нээлтээрээ дэлхийн чихийг дэлдийлгэхийг хэн байг гэх юм бэ.

1. ХУЛГАНА ЖИЛ

Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хєєрч явдаг

Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг

Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг

Мэлхийн орд: Мєрєєдєгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг

Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдєж байдаг

Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог

ЖинлYYрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нєхєрлєдєг

Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч

Нумын орд; Эрч хvчтэй хулгана мєнгє хураах дуртай, хурааж ч чаддаг

Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв

Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай

Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хєгжсєн, харамсалтай нь єєрийн тэнэгээс болоод бvхнийг чадна

Хулгана ба vхэр жилд тєрєгсєд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.

2. YХЭР ЖИЛ

Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана

Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ

Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр

Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, єєрийн хєдєлмєрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай

Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч

Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ

Жинлvvрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай

Хилэнцийн орд: Аюултай vхэр, зєрvvд гєжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр

Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг

Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр

Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/

Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд…

Yхэр жилд тєрєгсєд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.

3. БАР ЖИЛ

Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална

Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил

Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал

Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа

Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт єєрийгєє авч явдаг

Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд єєрийнхєє зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv.

Жинлvvрийн орд; Сургуультай бар, их таатай анд

Хилэнцийн орд: Нилээд тєвєгтэй бар, тэр юу ч хийж мэднэ

Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй

Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг

Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд єєрєє ч тvvнд итгэдэггvй

Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа єєртєє. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам.

Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.

4.ТУУЛАЙ ЖИЛ

Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай.

Yхрийн орд: Их ялдам, єєрийгєє арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай

Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай

Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй

Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш

Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай

ЖинлYYрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг

Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй

Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай

Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бєгєєд нийтэч бус туулай

Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз

Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай

Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг єнгєрєєнє. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мєрєєдєєд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.

5.ЛУУ ЖИЛ

Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна

Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй

Ихрийн орд: Олон єнгєт луу, хурц тод гэрлээр гялалзаж єгнє

Мэлхийн орд: Yvлэн дунд хєєрч, элсэн цамхаг босгогч

Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог

Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно.

ЖинлYYрийн орд: Гадна тєрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр

Хилэнцийн орд: Єргєстэй луу, тvvнийг оролдвол єєрийгєє тvлнэ шvv

Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно

Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй

Хумхын орд: Далдыг харагч луу, єєртєє шvvмжлэлтэй ханддаг

Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн.

Луу жил тєрєгсєд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.

6.МОГОЙ ЖИЛ

Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи єєрєє ч анзаарахгvй

Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам

Ихрийн орд: Хєдєлгєєнтэй бєгєєд хувирамтгай могой

Мэлхийн орд: Тvvнийг хєдєлгєж амь оруулах хэрэгтэй

Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй єєрєєр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг

Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг

ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ

Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дєнгєнє

Нумын орд: Шийдмэг могой, тавьсан єндєр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй

Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй

Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зєгнєж чадна

Загасны орд: Усны бєгєєд хvйтэн цуст могой

Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал єєртєє дурлуулж чадна, тэдний дурлал удаан бєгєєд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дєхєж очих ч хэрэггvй.

7.МОРЬ ЖИЛ

Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга

Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж єгч магадгvй

Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй

Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.

Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зєвхєн єєрийнхєє тухай л боддог

Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй

Жинлvvрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ

Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг

Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй

Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой

Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна

Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь

Морь ба бар тєгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.

8.ХОНЬ ЖИЛ

Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь

Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй

Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй

Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь

Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор

Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь

Жинлvvрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ

Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бєгєєд осолтой. Хурц эвэртэй шvv.

Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь

Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бєгєєд агуу сэтгэгч, зєгнєгч

Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй.

Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг

Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил тєрєгсєд хонь, гахайтай кинонд єгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.

9.БИЧ ЖИЛ

Хонины орд: Тєвєгтэй ааштай, хvнд бич

Yхрийн орд: Гэмгvй бич, ємгєєлєл эрсэн мэт

Ихрийн орд: Хурц ааштай бич, єнгє єнгийн савангийн хєєс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дєнгєнє

Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч єгнє

Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож
дєнгєнє
Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мєчрєєс мєчирт дvvлнэ

Жинлvvрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж єєрийгєє сvйрvvлж мэднэ

Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг

Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич

Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ

Хумхын орд: Хянуур бич, єєрийн нарийн тоглоомоо нуудаг

Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн єндєр дал модон дээр сууж байдаг

Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.

10.ТАХИА ЖИЛ

Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг.

Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай

Ихрийн орд: Мєнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зєвхєн зvvдлэгдэх болно.

Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан “гол гаргаж болно”.

Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч єгєхєєс буцахгvй. Гэхдээ хэний тєлєє, юуны тєлєє гэдэг нь чухал биш.

Охины орд: Маш хурц хумстай тахиа

Жинлvvрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дєнгєнє

Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна

Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна

Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар

Хумхын орд: Зєвхєн єєрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга

Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна

Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мєргєх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.

11.НОХОЙ ЖИЛ

Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой

Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий.

Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.

Мэлхийн орд: Ямар ч мєрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ

Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана

Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа

Жинлvvрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй

Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай

Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой

Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно

Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай

Загасны орд: Євєрмєц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг

Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мєн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.

12.ГАХАЙ ЖИЛ

Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зvрх, хатуу туурай

Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн vг. Маш дур булаам

Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хvмvvс нь зогсоочихгvй бол хол явах гахай

Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай

Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч

Охины орд: Мєнгє цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа

Жинлvvрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Тvvнд бvгд л сайн.

Хилэнцийн орд: Ширvvн дориун гахай, хэцvv ааштай

Нумын орд: Логик сэтгэлгээтэй, vргэлж хэзээ, хаана, ямар vнэтэйг мэдэж байдаг

Матрын орд: Гахай гэхэд дэндvv хатуу, гэхдээ бvгд vvний энэ занг єршєєдєг

Хумхын орд: Аятайхан гахай, vvрд энэ хэвээр анхаарлын тєвд байна.

Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг.

Хэн нэгэнд таалагдахын тулд эхлээд түүний талаар багагүй мэдээлэл цуглуулах хэрэгтэй шүү дээ. Харин тэр мэдээллийг зурхайн ухаан хялбархан хэлээд өгчихдөг. Хэрэг болох ч юм билүү уншаад л үзэхгүй юу.

Хонины орд
Урам зоригтой эрч хүчтэй бай. Зөвхөн ухааныг нь бус сексийн хувьд ч үнэлдэг гэдгээ мэдрүүл. Мөн өөрийн бие даасан байдлаа хадгал. Хөгжилтэй бас тэвчээртэй байж сур. Харин түүнээс зүүгдэх, зууралдах, зөвлөгөө өгөх, худлаа ярих уйтгартай байхад дургүй.

Үхрийн орд
Яриаг нь анхааралтай сонсож үнэнч эелдэг бай. Түүнийг үргэлж магтаж бай. Хичнээн бүтэмжгүй зүйл сэдэж байсан ч үргэлж дэмж. Урам зориг өг. Мөн өөрийнхөө хир их мэдрэмжтэйг харуул. Ямар хөгжим сонсох дуртайг нь мэдэж ав. Мөн дуртай хоолыг нь байнга хийж өг. Харин харьцаа холбоонд яарах дургүйг сана. Тэр бүх юмыг аажимдаа жам ёсоороо болох ёстой гэж боддог. Урьдын явдлыг сөхөх дургүй. Ор дэрэндээ хөндий хүйтэн байхад.

Ихрийн орд
Орон дотроо ч амьдрал дээрээ ч ухаалаг бай. Хорвоо ертөнц дээр болж байгаа бүхнийг сонирх. Ингэснээр чи түүнийг мэдлэгээрээ гайхуулж чадна. Хайрлаж дурлалцах урлагийг эзэмш. Эс бөгөөс орон дотроо гологдох вий. Сээтгэнэлд нь хариу сээтэгнэ. Түүнтэй янаглаж байхдаа шагшин магт. Харин ихрийнхэн амрагаа бүрэн эрхэнд нь орох эсвэл уйтгартай байхад дургүй.

Мэлхийн орд
Өөрийн зөн мэдрэмжийг хөгжүүл. Эелдэг зөөлөн халамжтай бай. Тэвчээртэй байж сур. Гэр орноо бүхнээс илүү дээдэлдэгээ харуул. Сайхан хоол хийж сур. Амрагийнхаа зөн мэдрэмжийг гайхан шагш. Харин мэлхийн ордынхныг шоолж, доог тохуу хийхэд дургүй. Мөнгөнд үрэлгэн байх. Хэт ичимхий амрагтай байхыг хүсдэггүй.

Арслангийн орд
Гал дөлтэй хөдөлгөөнтэй бай. Гэхдээ түүнээс илүү гарч болохгүй. Түүнийг бүх зүйлд тэргүүлэгч манлайлагч гэдэгт хүлээн зөвшөөр. Зугаа цэнгэлд адилхан дурладаг гэдгээ харуул. Түүнийг аль болох ихээр магт. Үргэлж анхаарлын төвд нь байхаар бүхнийг зохицуул. Харин арслангуудад тушааж, зааварлах, түүнийг шүүмжлэх, үрэлгэн байна гэж зэмлэхэд дургүй.

Охины орд
Ааш муутай үед нь биеэ хянаж, тайван байж сур. Чамаас дур булаам ямар нэгэн зүйлийг олж хартал нь сайн найз нь бай. Ямар ч асуудалд тэвчээргүй зангаар хандаж болзошгүй гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Түүний хөдөлмөрч занг магтаж бахд. Оюуны чадавхийн 2уулаа ижил гэдгийг батал. Харин өөрөө өөрийгөө шүүмжилдэг хүнд дургүй. Мөн өөрөө өөртөө итгэх итгэлийг нь эвдэхэд. Түүнийг шоолж доог тохуу хийхэд. Хайртай хүн нь бусадтай сээтэгнэхэд.

Жинлүүрийн орд
Байхуу болихуу гэсэн эргэлзээтэй мөчид шийдэмгий байж сур. Түүний зөвлөгөөгүй байж чадахгүй гэдгээ харуул. Мөн гүнзгий мэдлэг боловсролтой байх ба урлагийг үнэн сэтгэлээсээ ойлгодог байх хэрэгтэй. Бүхий аргаар халамжил. Хэрүүл маргаанд адил дургүй гэдгээ үзүүл. Харин түүнийг овор ихтэй гэж хэлэхэд чухал шийдвэр гаргахад нь шахалт үзүүлэх бөөс мэт царай алдан хөөцөлдөхөд дургүй.

Хилэнцийн орд
Үргэлж сэтгэл булаам харагддаг байх хэрэгтэй. Ямар ч сэдвээр ярилцахад бэлэн бай. Биемахбодь өнгө зүсээ анхаар. Түүний хувьд нууцлаг хэвээрээ удахыг хичээ. Харин хардах, сексийн чадварыг нь шүүмжлэх, хэт хувиа хичээхэд дургүй.

Нумын орд
Найз нь амраг нь ч байж чадна гэдгээ харуул. Өөрийн бүхий л сайн занг мэдүүл. Бодлогогүй үгийг нь тайван хүлээж ав. Үргэлж эрч хүчтэй байж, амьдрал түүний хувьд зугаа цэнгэл гэдгийг санаж яв. Харин ааш муутай нэгэн хэвийн байдал болон хайр дурлалын тухай ярихад дургүй.

Матрын орд
Түүнд ажил нь юунаас ч илүү чухал гэдгийг ойлго. Түүнтэй хүлээх гэдэг тоглоомоор тогло. Сексийн массаж хийж өг. Түүний хувьд царай чухал байр суурь эзэлдэг гэдгийг анхаар. Мөн чалчаа олон үгтэй хүнд дургүй. Хурдан хугацаанд ойртох дургүй. Сексдээ муу байна гэж шүүмжлэхэд дургүй.

Хумхын орд
Түүнтэй адил сэтгэлийн хөдөлгөөнгүй тайван хэнэггүй байхыг хичээ. Түүнд хийх дуртай хэд хэдэн ажил байдаг гэдгийг санаж өөрийн гэсэн ажилтай бол. Түүний оюун ухааныг эзэмдэхийг хичээ. Эрх чөлөө юунаас ч илүү чухал тул түүнийг торондоо оруулах аргаа нарийн боловсруулах хэрэгтэй. Харин уяж хорих, ааш муутай үед нь оролдох, хэт амархан дурлаад уйдаж байгааагаа хэлэхэд дургүй.

Загасны орд
Хуучных шиг хайр дурлалын роман одоо ч үнэ цэнэтэй. Маш тачаангуй эелдэг хүн гэдгээ мэдрүүл. Гунигтай үедээ нулимсаа үзүүлэх, илэн далангүй байхаас бүү ич. Чиний хувьд оюунлаг мөн чанар юунаас ч илүү чухалыг ойлгуул. Түүнтэй учрахаас өмнө хайр дурлалын талаар юу ч мэддэггүй байсан гэдгээ итгүүл. Харин сэтгэл зүрхийг нь шархлуулах, Тооцоогүй гэж шүүмжлэх, Хамт байхдаа өөр хэн нэгнийг хайж байхад дургүй. ёох

Хонь
Бvх ордуудаас илvv зєвхєн энэ ордныхондтэрхvv нууцлаг ертєнцтэй холбогдох, мэдрэх чадвар байгалиас заяасан. Єєрсдєє энэ чадвараа нээн илрvvлж, мэддэггvй ч энгийн vедээ тааж, зєгнєж хэлсэн зvйл нь ихэвчлэн vнэн байдаг аж. Гэрэл зураг болон эд зvйлээс нь танихгvй тухай хvний талаар илvv мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг байна. Илvv дэлгэрэнгvй ойлгомжтойгоортайлбарлахадмуу санасан хvнийхээ эдлэж, хэрэглэж буй зvйлд нь єєрийн мэдэлгvй эсрэг энергээ шингээж чадах аж. Энэ ордонд харьяалагдах ихэнх хvмvvс ямар ч хvний нvд рvv нь ширтээд єєрєєс нь юу хvсч буйг дор нь мэдэж чадна.
-Єєрийн зорилгодоо хvрэхийн тулд лам, зурхайчцд vзvvлж, мэргэлvvлж ид шидийн бvхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.

Vхэр
Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хєгжvvлэхээс илvv єєрийн хийж чадах бодит зvйддээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хvрэх, наймаа болон худалдаанаас ашиг олох гээд … Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь vvнтэй ч холбоотой байж болох аж. Энэ ордны ихэнх хvмvvс зєнч, зурхайчдад итгэдэггvй. Тэр байтугай ердийн єдєр тутмын зурхай унших нь хvртэл ховор.
-Ямар нэгэн дом, шившлэг хийхгvй юмаа гэхэд хэн нэгэнд ерєєл дэвшvvлсэн бол Олон дахин давтахыг зєвлєж байна.

Ихэр
Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хvчинд vйлчилдэг байна. Эзгvй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч єєрийн хvслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мєн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхvv энерги нь зєн билгийн чадварыг нь идэвхжvvлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр єєрийгєє шалгахдаа хол байгаа дотны хvнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бvрчлэн таамаглахыг оролдож vздэг юм. Ер нь далдыг мэдрэхэд нэн тvрvvнд єєртєє итгэж, сэтгэл зvйгээ тєвлєрvvлэх нэн чухал гэдгийг бvv мартаарай.
-Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хvмvvс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгvvлж, ятгаж чадна. Мєн хов живд хамгийн идэвхтэй нь.

Мэлхий
Ид шид, зурхайд бус зєвхєн мэргэнд итгэдэг. Тэд ирээдvй, єнгєрсєн vеэ єєрчлєхийг хvсдэггvй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд єєрсдийн далд мэдрэмжий тайлж, мэдэж чаддаг. Єєртэйгээ холбоотой зарим нэг зvйлийг зєгнєж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. Vvнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зvйл биш хэмээн vздэг аж. Онц чухал л vед л єєрийн дотоод мэдрэмжээ чагнадаг.
-Мэлхийн ордынхныг “сэтгэл зvйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хvмvvсийн сул болон хvчтэй талуудыг нь чимээгvй ажиглан єєрийн гол зорилгодоо ашигладаг.

Арслан
Энэ ордныхоо бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хvчтэй энергитэй. Єєрийн хvч, зоригтоо итгэдэг тул зєн билэгт тєдийлєн итгэдэггvй байна. Харин зvгээр сонирхон уншиж, сонсож єєртэйгээ холбоотой зvйлvvдийгхарьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хvчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бvрдvvлсэн байдаг байна. Харин vvнийгээ мэддэг ч ашигладаггvй.
-Ийм халуун зvрхтэй хvмvvс єєрийн чадварыг зєвхєн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.

Охин
Єєрийн мэдрэмж, чадварыг хєгжvvлэх юм бол маш сайн мэргэ, тєлєгчид болно. Энэ ордныхон хєзєр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зvйлvvдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бvрэн итгэж болно. Зєн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хvргэхгvй. Єєрийн энэ чадвартаа ч итгэл тєгс байдаг хvмvvс.
-Хэрэв таны ажлын хvн чинь энэ ордонд тєрсєн бол нэг удаа мэргэлvvлээд vзээрэй. Тvvний хэлсэн зvйл vнэн болохыг та мэднэ.

Жинлvvр
Хэрэв та энэ ордны хvмvvсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зvйл авч, магтаалын vг соневоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байталын аливаа vзэгдлээс єєрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхvv сахиусанд нь далд чадварыхн нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байна. Хэрэв байдаггvй бол єєртєє ээлтэй vнэт чулуугаа сахиус болгохыг зєвлєж байна.
-Єєрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгvй энэ ордын хvмvvс єєрсдийгєє маш азтайд тооцдог.

Хилэнц
Тэдний энерги байгалиасаа ширvvн, хурц , євєрмєц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар єєрийн болон дотны хvмvvсийнхээ амьдралын ирээдvйг зєгнєж чаддаг. Эңэхvv чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж vнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илvv чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр л таны гэрийг муу энергиэс цэвэрлэх болно.
-Энэ ордныхон єшєє авагчид байдаг ч єєрийнхєє хvндлэж, хайрладаг хvмvvсийг энергээрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.

Нум
Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, тєлєг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн тvрvvнд сэтгэл зvй, анхаарлаа тєвлєрvулэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илvvтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас єєрийн чадварыг мэдрэхгvй байж болно. Энэ ордныхны сул тал нь аливаа зvйлд анхааралгvй ханддагзан юм. Харин далдыг харах чадвараас илvvбусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илvv. Гараараа толгой болон шvдний євчнийг дор нь арилгаж чадна.
-Ихэнх хvмvvс нь єєрийн эмчлэх чадварыг мэдэлгvйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.

Матар
Тэд од гариг, эрхэс болон хєзєр гэх мэт зvйлvvдээс илvv байгалиар далдыг мэдэрч чадна. Єєрєєр хэлбэл эзгvй хээр байгальд гараад зогсохдоо єєрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдvйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хvмvvс бусдыг єєр тєрдєг гэж ихэнхдээ боддог тул єєрийн тэрхvv зургаа дахь мэдрэхvйг илрvvлэн нээх нь ховор.
-Єєрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггvй ч тэр нь vргэлж зєв байдгийг мэддэг.

Хумх
Мэргэ нь театрын сайн найруулсан жvжигтэй илvv адилхан болов уу. Учир нь мэргэлvvлж байгаа хvн хэр итгэхээс л тvvни й мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлvvлж буй хvний байдлыг ажиглаад л тохируулан хэлж єгєх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зєгнєх мэдрэмж тун бага.
-Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа єєрсдєє тэрхvv мэргэндээ гун автаж, єєр шинэ мэргэ, тєлгийг зохиож мэднэ.

Загас
Энэ ордныхон амьдралаас vvдэлтэй ямар нэгэн зєгнєж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний хувьд амьдрал дээр нь заримдаа тийм зvйл тохиолдох нь элбэг аж. Сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зєгнєх зvйлд хvч, энергиэ барахыг хvсдэггvй. Харин бусдаар дуртайяа мэргэлvvлнэ.
-Мэргэ, тєлєгт итгэдэг ч хар дом, хараалд итгэдэггvй.

Хонь
Хонь болгон өөрийгөө ертөнцийн төв гэж vздэг. Бялдуучлах дуртай. Тэр аминч, яг л хvvхэд шиг өөрийгөө бодоод орчин тойрноо анзаардаггvй. Тvvнийг уяраах гээд ямар ч ашиггvй. “Өө надад хамаагvй л” гэнэ. Зорилгодоо хvрэхийн тулд хонь хана мөргөж ч мэднэ. Өөрийнхөө бурууг мэдэж байсан ч тvvнийг зогсоож чадахгvй. Хонинууд өндөр идэвхтэй ч тэр нь удтал хvрэлцдэггvй. Тэд ихэнх ажлаа эхлээд л орхидог.

Yхэр
Энэ бол хамгийн тулхтай тэмдэг юм. Хэрэв vхэр нэг гөжжих юм бол тvvнийг юугаар ч хөдөлгөж дийлэхгvй. Тvvнийг уурлуулах ч хэцvv. Хэрэв ингэж чадлаа гэхэд бушуухан зугтсан нь дээр. Тэр уурлахаараа аймшигтайгаас гадна өширхөг, мөн шунахай, хардамхай ч байдаг. Тэд сексээс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд ховдог эд мөнгөнд хөөрхөн дуртай.
Секс хvслээ барьж чаддаггvй учраас араар тавихыг ч юманд бодохгvй. Yхрvvдийн сэтгэлийн гvнд ямар нэгэн чивэл бодол нуугдаж явдаг.
Ихэр
Эд бол амаа барьж чаддаггvй чальчаанууд юм. Юуны тухай гол бус ярьж л байвал боллоо. Ийм хvмvvс гvн бодолгvй гэдэг нь танд байнга мэдрэгдэнэ. Тэд бvхний тухай бага сага ярьдаг ч юуны ч тухай гvнзгий тунгаан боддоггvй. Тэд тогтож сууж чаддаггvйгээс гадна нилээд уур уцаартай. Ихрийн ордны эмэгтэйчvvд тийм ч сайн бус эзэгтэй нар байдаг.

Мэлхий
Мэлхийнvvд ноомой, өөртөө итгэлгvй хөшингө хvмvvс юм. Энэ нууцмал нөхөд өөрийнхөө орчноос нэг их ил гараад байдаггvй. Тэдний болгоомжлол айдастай илvv төстэй. Бас гомдомтгой. Гомдомтгой болохоор таньж мэдэхгvй хvмvvст нилээд төвөгтэй. Тэд өөрсдөд нь анхаарал тавьж чадах хvмvvст л татагддаг. Хариуцлагыг бусдад тохох дуртай.

Арслан
Арслангууд нэрэлхvv, ихэрхэг зантай. Хэрэгтэй бvхэнд нь анхаарал хандуулах шаардлагатай байна. Тэдэнд магтаал агаараас ч илvv хэрэгтэй байдаг. Тэд өөрсдийгөө бусдаас ямагт дээгvvр тавьдаг. Маргалдах шалтаг ямагт хайж тvvнээ олдог. Арслан эмэгтэйчvvд шvтэн бишрэгчийнхээ сэтгэлийн мөн чанарыг бус, зузаан хэтэвч, vнэт бэлгийг л шохоорхдог. Арслангууд хошигнох мэдрэмж бараг байдаггvй.

Охин
Охид энэ дэлхий дээрх хамгийн өөнтөгч хvмvvс байдаг тул тэднээс болгоомжил. Тэд ялих шалихгvй юмаар оролдож өө сэв хайгаад явдаг. Орчин тойрноо ядрахгvй шvvмжилж бvхий л хэрэгт хушуугаа дvрдэг. Гэхдээ ихэнх охид туйлын хөдөлмөрч байдаг тул өдөр шөнөгvй ажиллахаас нэг их буцахгvй. Тиймдээ ч бусдыг амарлаа гэж шvvмжлэх дуртай.

Жинлүүр
Тэдний хамгийн тааламжгvй чанар нь vсчсэн араншинтай нь холбоотой. Тавхан минутын өмнө та тааламжтай хvнтэй харьцаж байсан бол таны өмнө гэнэт хачин ааштай этгээд гараад ирнэ. Ердийн жинлvvрvvд нэр алдарт дургvй. Юу хийж, ямар цалин хөлс авах нь ч падгvй байдаг. Жинлvvрvvд шийдвэр гаргахдаа нилээд зовдог бөгөөд бvтэн долоон хоногоор эргэлдсээр явдаг.

Хилэнц
Тэдний хачин харьцааг хараад та хvнд байдалд орно. Хилэнцvvд хvмvvс рvv яг л шумуул шиг дайрдаг. Тэдний мэргэн хатгалтыг анх уулзмагцаа ч амсаж магадгvй. Амнаас ч элэгсэг vг тун бага сонсогдоно. Тэдний сэтгэхvй их өвөрмөц онцлогтой. Тэд эхний ээлжинд дутагдлыг тийнхvv тvрэмгий, шvvмжлэмтгий хvлээж авдаг.

Нум
Тэдний шударга зан, бvхнийг мэддэг араншин нь байнга зохисгvй явдалтай тулгардаг. Тэд бусдыг идэвхтэй шvvдэг ч өөрийнхөө дутагдлыг олж хардаггvй. Бадрангуй нумууд орчин тойрныхондоо баруун зvvнгvй зөвлөгөө өгч явдаг. Тэд юунд ч хэр хэмжээг мэддэггvй. Тэдний сонирхол, vйл ажлын хvрээ нь тун өргөн. Тиймдээ ч бvхнийг шууд хийхийг хvсэмжилдэг.

Матар
Энэхvv дvнсгэр матрууд бусад хvмvvс харилцаа, амралтаас яагаад таашаал аваад байгааг огтхон ч ойлгодоггvй. Тэд жигтэйхэн тvгжигдмэл болохоор уулзалт vдэшлэг дээр буланд ганцаараа голдуу суудаг. Албан тушаалд юу юунаас илvv дуртай. Тэдэнд маш олон айдас байдаг. Өөртөө vл итгэх мэдрэмж нь өөрийгөө болон ойр тойрныхоо амьдралыг бусниулахад хvргэдэг. Ингэхдээ матар болгон сэтгэлдээ алдар хvндийн тухай мөрөөдсөөр явдаг.

Бумба
Энэ ордныхонд хаангvйгээр аль болох чөлөөтэй явахсан гэдэг бодол төрж байдаг. Тэдний хувьд оюун ухааны хөгжил илvv. Харин бие махбодийн өсөлт нь дутуудуу гэж болно. Тэд зан араншингийн хувьд мөсний хэлтэрхийтэй адилхан юм. Бумбуудад хvйтэн төдийгvй амттай сэтгэл хөдлөл бараг байдаггvй. Тийм болохоор жинхэнэ ёсоор дурлаж чаддаггvй.

Загас
Загаснууд тэвчихээргvй юмыг ч тэвчдэг. Гомдоосон хvндээ хариу өгөхөөргvй тийм сул дорой. Ихэнх загаснууд залхуу заваан тул гэр орон нь цаг vргэлж новширч байдаг. Тэд мөн агшин зуур муу зуршилд өртөх нь ч амархан. Загаснууд юм л бол гуншигнаж өөрсдийгөө ямар ч аз жаргалгvй гэж гомдоллож явдаг. Yvнийхээ сацуу их vглээ улс юм.

Нэгдүгээр сард төрөгөөд: Энэ сард төрөгөөд Анар чулуун эдлэлийг хэрэглэх ёстой. Анар үнэтэй учраас орлуулах хагас үнэт ба өнгөт эрдэнийн чулуугаар цэнхэр мандлыг сонгож болно. Дээрх чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.

Хоёрдугаар сард төрөгөөд: Гол үнэт эдлэл нь Нил эрдэнэ чулуу. Орлуулах хагас үнэт ба эрдэнийн чулуу нь циркон юм. Та хэрвээ согтууруулах ундаа хүртэх дуртай бол Нил эрдэнэ, циркон нь таныг хэт согтохоос хамгаалж чадна. Дээрх чулууг биедээ авч явснаас адтай дурлалыг авчирч, сэтгэл санааг тань тайвшруулдаг.

Гуравдугаар сард төрөгсөд: Хэрэглэх үнэт эдлэл нь Усан биндэръяа чулуу. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь усны аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал тун сайн гэдэг.

Дөрөвдүгээр сард төрөгсөд: Энэ сарынханд очир алмаз тун сайн зохидог. Гэвч очир алмаз нь маш үнэтэй л дээ. Тиймээс оронд нь болорыг хэрэглээд үзээрэй. Чулууны нөлөөлөх нөлөөлөл нь гайхалтай үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл хорон муу санаа, хар хэл ам, муу санаат хүнээс хамгаалж, аз жаргал авчирдаг.

Тавдугаар сард төрөгсөд: Хэрэглэх гол үнэт чулуу нь Маргад эрдэнэ юм. Маргад нь эрүүл энх, урт насыг бэлэгэдэж, итгэл найдварыг авчирдаг. Маргадыг гартаамаар ч мөн орлуулж болно.

Зургадугаар сард төрөгсөд: Александр гэдэг үнэт чулууг манайхан хувилгаан эрдэнэ гэж ихэвчлэн орчуулдаг. Александр шипггээтэй ээмэг, бөгжийг манай үегүйчүүд ихэвчлэн хэрэглэх дуртай байдаг. Хувилгаан эрдэнэ гэдэг чулуунд сувд, маргад ордог. Мөн саран чулуугаар орлуулж болно. Сайн тал нь халдварт өвчнөөс сэргийлэн, цусыгцэвэршүүлж, муу зүүднээс хамгаалан, цөсний үйл ажиллагааг сайжруулдаг.

Долдугаар сард төрөгсөд: Хэрэглэх гол үнэт чулуу нь Ruby. Монголоор бол бадмаараг гэсэн үг. Мөн сувдыг ч хэрэглэж болно. Хэрвээ боломжгүй бол оюугаар орлуулж болно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн бэлгэдэл юм. Мөн таныг хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална.

Наймдугаар сард төрөгсөд: Хризолит хэмээх үнэт чулууг байгаль танд зориулж бүтээжээ. Peridot гэж гадаадынхан нэрлэдэг. Орлуулах хагас үнэт буюу өнгөт эрдэнийн чулуу нь мана юм. Эдгээр чулуу нь оюун уханыг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мен эд юмсыг тань хулгай дээрэм, гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.

Есдүгээр сард төрөгсөд: Индранил гэхээр манайхан сайн мэддэг. Тэгвэл энэ сард төрсен хүмүүст дээрх чулуу ивээл байдаг. Мөн номин, биндэръяг ч хэрэглэж болно. Эдгээр нь бясалгалын чулуу хэмээн хүндлэгддэг. Учир нь ой ухааныг бэхжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.

Аравдугаар сард төрөгсөд: Opal-ыг монголоор гэрэлтчимэд гэж орчуулсан байна. Манай дэлгүүрүүдэд Opal нэрээрээ байдаг. Галтмар чулугаар ч орлуулж хэрглэж болдог бөгөөд эдгээрийг итгэл найдварын чулуу ч гэж нэрлэдэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анагааж, оюун санааны системийгхамгаалж, тайвшруулдаг.

Арваннэгдүгээр сард төрөгсөд: Молор эрдэнэ нэртэй чулууг энэ сард төрсен хүмүүс хэрэглэвэл маш их ээлтэй ажээ.түүний мен барын нүд, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болох юм байна.Vр дүн нь баяр баясгалангийн чулуу учраас нас уртасгаж, оюун санаааны систем болон элгийг хамгаалдаг байна.

Арванхоёрдугаар сард төрөгсөд: Хэрэглэх гол үнэт чулуу нь Циркон гэж заажээ. Циркон нь маш ховор бас их үнэтэй чулуу. Тиймээс оюугаар орлуулж болно.Оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулж, аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.

Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүмүүсийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь алдаа байдгийг ойлгосон
Гэгээ татуулан явахад минь атаархсан найз нөхдөө ч уулчилсан
Гэрэл байгаа газар сүүдэр байдгийг ойлгосон
Намайг гомдоож зүрх зүссэн хүн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан
Яалтай ч билээ дээ залуу нас минь гэж цайруулсан
Би уучилсан…

Follow

Get every new post delivered to your Inbox.