Category: Онч мэргэн үг


Бид өөртөө зав чөлөө гаргахын тулд завгүй явдаг,

Aмар тайван суухын тулд дайн хийдэг.

Аристотел

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж.

Августин

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай.

Марк Аврелий

Б

Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү.

Будда

Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой.

Будда

Дээвэр муутай байшинд

Дусаал амархан нэвтэрдэг шиг

Тэлэгдэж гэгээрээгүй ухаан

Бусдын эрхшээлд автах нь хялбар.

Будда

Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой.

Будда

Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог

Чарьлз Бакстон

Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг.

Ф. Бэкон

Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан.

Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.

Ф. Бэкон

Хүн аливааг хичнээн бага мэдэх тусам тэр чинээгээрээ сэжигч хардамхай байдаг.

Ф. Бэкон

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.

Ф. Бекон

Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсоноороо олон хүн юуны өмнө өөрийгөө худалдаж орхидог.

Ф. Бекон

Адгуус амьтны мөнхрөл бол үр төл нь. Хүнийх бол нэр алдар, бүтээсэн гавьяа нь.

Ф. Бекон

Жаргал эдэлнэ гэдэг аугаа их хувь ерөөл. Харин бусдад жаргал эдлүүлэх боломж гэдэг бол тэр их хувь ерөөлөөс ч аугаа юм.

Ф. Бекон

Хүн хүмүүсийн дунд л хүн болдог

Иоханнес Бехер

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.

Биант

B

Өөрийнхөө нэр хүндийг гутаахгүйн тулд зарим доромжлолыг чимээгүй залгичих нь дээр.

Вовенарг

Хайр гэдэг биеэ тоохоос ч хүчтэй зүйл. Таныг доромжлон гоочилж байхад ч гэсэн та тэр эмэгтэйг хайрласаар байж чаддаг.

Вовенарг

Сайн үр дагавар төрүүлдэггүй муу юм гэж үгүй.

Вольтер

Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг.

Вольтер

Шоолсноор хүнийг засч хүмүүжүүлнэ гэж байхгүй. Харин ч тэнэг хүмүүсийг уурлуулж, ингэснээрээ улам тэнэг юм хийхэд хүргэнэ.

Вольтер

Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг .

Вовенарт

C

Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой, гэхдээ нүд нь бүх дэлхийг харж байвал зохино

Жорж Сантаяна

Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.

Соломон

Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ. Гэвч ийм замын үзүүрт ямагт үхэл хэвтэж байдаг .

Соломон

Маргаашаараа бүү гайхуул.

Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ.

Соломон

Хов жив бол атаархлын зэвсэг мєн.

Софья Сегюр

Бидний нийгэм чулуун сүмтэй тун төстэй: хэрэв чулуу бүр нэг нэгнийгээ тулаагүй сэн бол тэр нураад уначих байсан. Үүн дээр л тэр тогтож байгаа юм.

Сенека

Байгаль биднийг орох гарахад дэндүү сайн нэгждэг. Нүцгэн ирсэн бид нүцгэнээрээ л буцна. Авч ирснээсээ илүүг эндээс авч явах аргагүй.

Сенека

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар .

Сенека

Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.

Сенека

Хэлнээсээ илүүтэй чихээ сайн ашиглаж бай.

Сенека

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө хэлээд үз.

Сенека

Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.

Сенека

Амьд яваа цагтаа хүн итгэл найдвараа алдаж болохгүй .

Сенека

Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.

Сенека

Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь.

Солон

Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.

Солон

Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ.

Солон

Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг.

Солон

Ойлгоно гэдэг зөвшөөрөхийн эхлэл.

Спиноза

Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз.

Спиноза

Єєртєє итгэ. Та бодож байгаагаасаа ч илvv ихийг мэдэж байгаа.

Б.Спок

Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх билээ.

Сен Семон

Д

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.

Демокрит

Эрс шулуун үг эрх чөлөөт сэтгэлийн мөн чанар. Гэхдээ цагийг нь олохгүй бол маш аюултай.

Демокрит

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа.

Демокрит

Ухаан саруул байя гэвэл биеэ гамна.

Декарт

Э

Хашийг цоолборлохгүй болбоос
Сав болон бүтэхгүй
Хүнийг сургахгүй болбоос
Ёсыг мэдэхгүй.

Эртний сургаал үг

Урьдаар бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж таньсаныхаа дараа л чи түүнтэй нөхөрлө.

Эпихарм

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ.

Эпихарм

Муу хүнийг засч залруулах аргагүй. Муу хүмүүс дүр төрхөө өөрчлөхөөс биш, зан суртхуунаа өөрчилдөггүй.

Эзоп

Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр.

Эзоп

Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй.

Эзоп

Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай .

Эпикур

Сайн нєхдєєс илvv мєнгє хєрєнгє хvч чадалтай болохыг хvсдэг хvн vнэхээр тэнэг аж.

Эврипид

Ухаантай хүн өөр рүү нь довторж буй хүмүүсийн талд ямагт зогсдог. Тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь илүү чухал байдгаас тэр.

Ральф Эмерсон

Ф

Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм.

В.Франклин

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

В.Франклин

Буй байдалдаа сэтгэл хангалуун явъя гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих.

В.Франклин

Ажилтнуудаа хянаж ажиллахгүй байна гэдэг тэдэнд хэтэвчээ нээгээд үлдээнэ гэсэн үг.

B.Франклин

Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.

B.Франклин

Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү.

B.Франклин

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.

B.Франклин

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

В. Франклин

Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр ямар нэгэн юм чаддаг байх нь ховор.

В. Франклин

Мөнгө хэдийгээр бүх юмыг орлож чадахгүй ч мөнгөгүй байна гэдэг юу ч биш.

В. Франклин

Ухаан санаандаа орж ирсэн зүйлийг 2 дахин 3 дахин эргэцүүлэн бодож бай.

Феогин

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.

Т. Фуллер

Г

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.

В. Гёте

Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно.

В. Гёте

Нэг тийш ороход олон хүн угтаж авах гол биш. Хэн ч хаашаа ч аятайхан орчихож чадна. Гол нь чамайг явахад тэд харамсаж байвал л боллоо. Явж байгаа хүмүүст тийм аз тэр бүр тохиодоггүй, баясан угтаад тоомжиргүй үдэх нь олонтаа.

Грасиан

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж юм

Гэгээн Августин

Амжилтанд хvрэх хамгийн чухал зvйл бол итгэл юм.

Гиббонс

Х

Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө.

Хилон

Өөрийн чинь тухай хүн тэгэж ярьвал баярлахааргүй үгсийг ойр дотныхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай.

Хилон

Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй.

Хилон

Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.

Хилон

Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно.

Хилон

Өрөвдөх сэтгэлд ямагт хайр энхрийллийн хольц ордог. Харин хорсол зэвүүцэлд үзэн ядалт, уур хилэнгийн орц ордог.

Хьюм

Хайр сэтгэл гэдэг бол нөгөө хүндээ аз жаргалыг хүсч байгаа явдал юм.

Хьюм

Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй.

Хераклит

Бусдын үгийг сонсоод байгаа хирнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил ”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.

Хераклит

Жаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш, эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

Хольбах

И

Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.

В. Инжинаш

Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав
Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.

В. Инжинаш

Эмч хүнд гурван зэвсэг бий. Өвс, мэс, үг.

Ибн сина

Ж

Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг өөрөө түүнд оролцож байна гэсэн үг.

Жан Жак Руссо

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.

Жу си

K

Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгих л тун муу хэрэг.

Күнз

Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг.

Күнз

Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.

Күнз

Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.

Күнз

Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно.

Күнз

Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй .

Күнз

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.

Күнз

Тэнгэрт хоёр наран зэрэг манддаггүйн адил төр улсад хоёр хаан суудал зэрэгцэх аргагүй.

Күнз

Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахуун хийгээд хөгжмийн тухай юугаа ярих вэ дээ.

Күнз

Ач тусыг хариулах мэдрэмжээрээ хийж буй алхмаас л ёс суртахууны үнэ цэнийг харж болох юм.

К ант

Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс!

Клеобул

Хэрэв чи сайн бол єєрийнхєєрєє бай, харин муу бол бусдынхаар яв.

Э.Кроткий

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ…
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй

Я. Корчак

Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг…

Н. К. Крупская

Л

Юу ч хийлээ гэсэн, үнэн хэзээд бүрэнхийг нэвт цойлон гарч ирдэг.

Локк

Атаач хүн өөртөө л дайсагнаж явдаг. Учир нь тэр өөрийнхөө бий болгосон муу муухайд шаналж байгаа амьтан .

Локк

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа.

Лаоз

Олон юм амлаж байгаа бол тэр итгэл даах хүн яавч биш.

Лаоз

Үнэн үг уран гоё байдаггүй.

Лаоз

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл.

Лаоз

Хайртай хүндээ хаягдсан бол, цагийг нь олж анзаараагүй чиний л буруу.

Ларушфуко

Шинийг олж харахын тулд, зайлшгүй ямар нэгэн шинэ юм хийх хэрэгтэй.

Лихтенберг

Нэг тэнэг маш олон тэнэгийг бий болгодог. Харин нэг ухаантан маш цөөхөн ухаантыг бэлтгэдэг ертөнцөд бид амьдарч байна.

Лихтенберг

Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай.

Лихтенберг

M

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.

К. Маркс

Хэрэв өмнөө баясч бадрах юу ч байхгүй бол тэр хүн ертөнц дээр амьдарч чадахгүй юм. Хүний амьдралыг өөд татах жинхэнэ түлхээс бол баяр баясгалан юм. Хүнийг хүмүүжүүлэх гэдэг бол түүний маргаашийн баяр баясгалант замыг түүнд ойлгуулахыг хэлж байгаа хэрэг юм.

А. С. Макаренко

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг.

А.С.Макаренко

Залуу минь, бага юм мэддэгээ ухаарахын тулд чи маш их суралцах хэрэгтэй дээ,

Монтень

Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хєтлєх зам ганцхан байдаг

Монтень

Хэн ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй. Тэгсэн атлаа цаг зав, амьдралаа бүгд л цацаж үрж явах юм даа. Уг нь үүндээ л хямгатай, харам байдаг сан бол бидэнд илүү ашиг тустай, бид өөрсдөө ч хавьгүй нэр хүндтэй байхгүй юу.

Монтeнь

Амьдрал гэдэг амьд явахад биш, эрүүл байж ихийг бүтээхэд л байдаг юм

Марциал

Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол, Хайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.

/…………/

Эн түрүүнд сайн ёс заншилд, дараа нь ухаан билигт суралц. Юу гэвэл эхнийхийг суралгүйгээр дараачийнхийг нь сурна гэдэг хэцүү.

/………./

Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм.

П.М.Машеров

Ачийг санадаггүй хүү бол хар элгийн хүнээс ч долоон дор, Эхдээ тоомжиргүй хандана гэдэг гэмт хэрэг.

Ги Дө Моппасан

Хvн ямар ирээдvйг мєрєєдєж байна, тvvнд тийм л ирээдvй байдаг.

Франсуа Миттеран

O

Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш!
Лай болдог хар санаатнаас холхон яв!
Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо!
Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт!

Омар Хайяам

Цаг хугацаатай биш Өөрөө өөртэйгээ уралд

Оптимист

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.

Осборн

П

Өөдрөг хөгжилтэй хүмүүс амархан эдгэрдэг урт насалдаг..

Амбруз Паре

Хөдөлгөөн бол амьдралын сан, уурхай.

Плутарх

Аугаа их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг ёстой.

Пифагор

Хорхой шавж алж хороосон хүүхдээ хатуу чанд шийтгэж бай. Ийм үйлдлээс л алуурчны зам эхэлдэг.

Пифагор

Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог.

Пифагор

Зөв тавьсан л бол, ямар ч асуултад хариулж болдог.

Платон

Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг.

Питтак

Сэдсэн ажлаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно.

Питтак

Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай.

Пифагор

Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.

Пифагор

Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг.

Питтак

Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцааж өгч бай.

Питтак

Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.

Питтак

Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.

Периандр

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.

М.М.Пришвин

Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь

М.Планк

Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана л гэсэн үг.

Плутарх

Магтаалд харам хүн байгуулах гавьяагаар мөхөс байдаг.

Плутарх

Р

Сургаал үг хатуу ч нянтай өвчинд догшин эм мэт

Д. Равжаа

У

Хүнийг бүх талаар нь хүмүүжүүлэх гэвэл түүнийг тал бүрээс нь судалж үзэх хэрэгтэй.

К.Д. Ушинский

З

“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан.

Зенон

Ц

Мэдэхгүйгээ шууд хүлээчих нь өөртөө ой гуттал дэмий худал зүйл зохиож суухаас хол дээр.

Цицерон

Эргэлзээтэй зүйлийг магтахаа азнана гэдэг мэргэн ухаантайнх.

Цицерон

Ч

Хэн эелдэг аргаар эс хүмүүжүүлж чадвал чандлах аргаар бүр ч чадахгүй.

А. П. Чехов

Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг.

А.П.Чехов

Ш

Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн.

В. Шекспир

Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.

Шопенхуар

Т

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.

Марк Твен

Ажил удах тусмаа муу хийгддэг.

П.С.Таранов

Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдралгүй.

Онч мэргэн үгс
Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой.
Эйнштейн

Хүүхэд залууст сайн сайхныг заагч бол хүн төрөлхтөнд сайн сайхныг заагч мөн
Лейбниц

Залуусын атар газар шиг сэтгэлийн хөрсийг зөнгөөр нь орхивол тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс л ургана.
Снеллман

Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдал бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг байна.
Исмайл Боз

Аливаа хүнийг танихыг хүсвэл
Түүнийг өндөр албан тушаалд томил.
Ла Бруер

Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай.
Исмайл Боз

Ангийн удирдлага нь зорилгод хүргэх хэрэглүүр бөгөөпд зорилго нь чанартай боловсрол сургалт. Башар

Сайн багш өөрийгөө цаг хугацааны нугачаанд улиран одогч хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Каррутерс

Удирдагчид хэнээс жишээ авахаа биш, жишээ болж байгаа хүмүүсийн хэн нь удирдагч болохыг мэддэг.
Ардын үгс

Багш хүн хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана хэзээ дуусахыг хэн ч хэзээ ч мэдэхгүй.
Хэнри Вард

Мэдлэгийн эзэн нь болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй.
О.Бальзак

Өчигдөр үхсэн, өнөөдөр амь тэмцэж байна, маргааш хараахан төрөөгүй. Цаг хугацааг энэ утгаар нь ойлгож бусдад хэрэгтэй зүйл хий.
Бишри Хафи

Сургууль бол орчныг гэрэлтүүлэгч нарны гэрэл.

Хайр энэрэлгүй орчинд оюун ухааныг хайх хэрэггүй.
Достоевский

Хамгийн чухал, хамгийн үндсэн асуудал бол хүмүүжил юм. Хүмүүжил нь аливаа ард түмнийг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, нэр хүндтэй, элбэг хангалуун амьдралд хөтөлж чадах ч мөн тэр ард түмнийг ядуу зүдүү, боолчлолын амьдралд ч хүргэж чадна.
Мустафа Кемал Ататурк

Хүн эргэн тойрны хүмүүсээ дорд үзэж бус, өөрийн хийж бүтээсэн бүхнээрээ дээшилдэг юм.
Рейч

Хүүхдүүдэд сургаалаас илүү үлгэр жишээ байдал нөлөөлдөг.
Жоуберт

Инээмсэглэ. Бусадтай халуун дотноор гар барихдаа сэтгэл зүрхээ шингээж бай.
Дейл Карней

Хүний итгэлийг олох нь хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм.
Мк.Доналдс

Хүний алдаж болохгүй хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм.
Ричерд Бенедит

Амжилт бүтээл нь өдөр тутамд давтагдах зүтгэлийн нийлбэр дүн юм.
Роберт Коллиер

Илүү сайн болох гэж хичээхгүй хүн сайн хэвээрээ ч үлдэж чадахгүй.
Овивер Кромвелл

Аливаа хүнээс дээд зэргийн чармайлт гаргуулахыг хүсвэл түүний дутуу болон чадваргүй талыг тоочихоос зайлсхий. Илүү сайн үйл хийлгэхийг хүсвэл чадварлаг талыг нь дэмжиж тэр чадвараа улам бүр хөгжүүлэхийг нь хар.
Стевен В.Ванней

Хүний нэрийг сайн тогтоож сур. Эс сурваас хүнтэй ойр дотно танилцахад саад болно.
Линдон Жонн

Дүрэм алсыг харж сайн боловсруулсан байх хэрэгтэй.
Жонес

Хамгийн сайн удирдлага өөрөө өөрийгөө хэрхэн удирдахыг бидэнд үзүүлж чадах удирдлага юм.
Гёте

Энэ хорвоод алдаршсан хүмүүс, хүссэн орчноо хайж, олдохгүй бол өөртөө тэр орчныг бий болгодог хүмүүс юм.
Ж.Б.Шав

Эргэн тойрны хүмүүсээ дорд үзэж бус өөд нь татаж байж л хүн дээшилдэг.
Рейч

Хүний ааш араншинг хэмжих хэмжүүр нь түүний сонсож, бодож буй зүйл биш, хийж буй зүйл нь юм.
Б.С.Лееминг

Хэрвээ сүүлийн хэдэн жил үзэл бодлоо өөрчлөн онцгой шинэчлээгүй бол судсаа бариад үз. Та үхчихсэн байж магадгүй.
Г.Бургесс

Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг.

Юу хийхээ мэдэхгүй хүн яаж хийхээ ч мэдэхгүй.

Бид үргэлж бусдыг таатай байлгаж чадахгүй,

Харин бүх хүнд таалагдахаар ярьж болно.
Волтайре

Багш хүн юуны түрүүнд өөртөө итгэлтэй, сахилгатай байж, түүний дараагаар гавьяа зүтгэлтэй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй.
Мехмет Акиф Эрсоё

Аугаа амжилтуудын аль нь ч шунал сэтгэлгүйгээр бий болоогүй юм.
Гегель

Бодол санаа нь бензин шатахуун юм. Олон хүнд бензин байдаг харин түүнийг моторт хийж ажиллуулах оролдлого, шатаах гал байдаггүй.
Тассон

Би аварга болохоороо хуучин жинсэн өмдөө өмсөж хуучин малгай духдуулж, сахал тавиад намайг хэн ч танихгүй хөдөөгийн нэгэн гудамжаар алхах болно. Намайг зөвхөн хүнийх нь хувьд хайрлах тэр хүнийг олтлоо алхана. Дараа нэг сая америк долларын үнэтэй газар, өндөр тансаг балконтой 250,000 америк долларын үнэтэй гэртээ аваачиж түүнд Кадилак маркийн машинуудаа цэвэрхэн тунгалаг усан бассейнаа үзүүлнэ. Тэгээд түүнд “За хайрт минь, энэ бүхэн зөвхөн чинийх, яагаад гэвэл чи намайг байгаагаар минь хайрласан учраас” гэж хэлнэ.
Алдарт боксчин Муххамед Али

Хайрын үгээс илүү сайхан үг сонссонгүй, ай тэр үг үү, тэнгэрт үлдэх ганцхан дурсамж.
Хафыз

Сайхан хуучин зүйлийг сайхан шинэ зүйл болго, тэгвэл чи аугаа хүн болно.
Э.Шэхабеттин

Хүн Чанар – гэж юу вэ?
Багш шохой аван самбар дээр томоос том (1)-ийн тоо бичээд: “Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм” гэв.
Тэгээд ард (0) нэмж бичээд: “Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна.” гэв. Дахин нэг (0) нэмээд: “Энэ бол туршлага. (10) байсныг (100) болголоо” гэв. (0)-үүд цааш үргэлжилсээр: Ур чадвар, Сахилга бат, хайр дурлал.. (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа.
Тэгснээ самбарын алчуур аван эхэнд бичсэн (1)-н тоог арчиж орхив. Тэгээд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш нь:
“Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэжээ.

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/

Бурхан ч сэтгэлээс гардаг.
Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/

Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/

Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/

Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/

Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/

Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/

Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/

Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь
Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/

Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/

Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. /Ярослов Галан/

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс)

Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно…

Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур…

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан

Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди

Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг
Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. Томас Жеферсoн

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. А.С.Макаренко

Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг
Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл

Ухаантай хариулт сонсоё гэвэл
Ухаантай асуулт асууж сур… Гёте

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө. Эпихарн

Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг.

Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана

Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Далай лам

Урсгал голийн усанд 2 орж болдоггүй.
Өнөөдөр чамд дахиж олдохгүй… Их сэтгэгч Гэраклит

Итгэл хүч болдог. /эртний нэгэн улсын цэргийн хуягны бичээс/

“Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг…” (Heaven helps those who help themselves)

Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.

Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог.

Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ

Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/

Бид өөрсдөө л өгөөгүй цагт
Бидний өөрийгөө хүндлэх үзлийг хэн ч булааж авч чадахгүй. /Ганди/

Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна

Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм. Mark Twain

Тэнэг хүн чамайг магтахад чи түүний тэнэгт эргэлзэж эхэлдэг..

Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус
Харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй. Аристотель

Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. (Пифагор)

Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.

Амьдрал бол сул хяналт – Хатуу шалгалт..

Довтолж буй дайснаас биш
Долигнож буй анд нараасаа болгоомжил

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог
Ухаантай хүн эсрэгээрээ, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз

Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун.
Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун.

Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ..

Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог.
Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар харсаар
Шинээр нээгдсэн хаалгаа анзаарахгүйн бий.

Гайхамшгийг хvсч буй хvнд тэвчээр хэрэгтэй.

Бэрхшээл тулгарсан үед
Зорилгоо улам томосгож байх хэрэгтэй
Тэр үед бэрхшээл болгон өчүүхэн болдог…..

Шадарлан явж хүчээ өгсөн бол
Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго.

Бэрхшээл гэдэг бол ажлын энгийн нэг л хэсэг.

Шүүмжлэлээс шүр сувдыг нь олж түүх ёстой.

Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг.

Нохой хүний хэлээр ярина гэдэг гайхамшиг
Хүн нохойн хэлээр ярина гэдэг гутамшиг

Амьдрал бол түүний тухай бидний бодол юм

Тоглоом дуусахад, хүү ч ноён ч адилхан л саванд ордог. Итали үг

Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас

Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар. /Альберт Эйнштейн/

Биелүүлэх чадал заяагаагүй тийм хүсэл хүнд төрдөггүй.

Сонголт хэзээд байдаг харин
Сонгох чадвар хүн бүрт байдаггүй

Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож
Амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг.
Харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралиа хайгаад байдаг…..

“Сэтгэлд зай олдвол бөгсөнд зай олдоно” Хятад зүйр үг

Агуу хvмvvс сэдэв ярьдаг
Энгийн хvмvvс амьдрал ярьдаг
Жижиг хvмvvс хvн ярьдаг

Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг
Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог

Хvчирхэг нь боломжийг бvтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хvлээдэг
Тэнэгvvд нь боломжийг алддаг

Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил…

Авах хvнд нэг vг ч эрдэнэ
Орхих хvнд мянган сургаал ч улиг. Д.Равжаа

Тотго нэгтгэн хувь заяагаа холбохын өмнө
Тогтоож нэг нэг хундага өргөе хонгор минь
Үхэхийнхээ өмнө ганц балгаж амжихгvй ч юм билvv
Үнэндээ энэ тэнгэр яаж ч мэднэ хонгор минь
* * *
Үнэхээр хөлжсөн баячуулд бvv атаарх
Үvр гийсний эцэст наран жаргадаг жамтай
Амьсгаа авах төдий хоромхон зуурын амь насаа
Амьтнаас зээлсэн гэж санаад ариглаарай
* * *
Өчигдрийн гарзны хойноос хvн та бvv гашууд
Өглөө хийх ажлаа маргаашийнхаар бvv хэмж
Өнгөрсөн болоод хожмын хоромд бvv итгэ
Өдгөөгийн энэ хоромд итгээд жаргалыг эдэл
* * *
Ахуй оршихуйн хамаг нууцыг
нээчихлээ гэж
Алдрай бага залуудаа гэнэдэж
бодсон би
Хатуухан зэмлэж уураг тархи минь
шивнэхдээ
Хайран амьдрал чинь дэмий
өнгөрчээ гэв
* * *
Өмссөн хувцас чинь уранхай биш бол
болоо
Өл залгах амин зуулгаа хvн бодолгvй
яахав
Үvнээс бусдыг зvгээр өглөө ч бидэнд
нэмэргvй
Үнэт баялаг, алдар нэрнээс амь нас
vнэтэй
* * *
Там хийгээд диваажинд хэн ч очиж vзээгvй
Там хийгээд диваажингаас хэн ч буцаж ирээгvй
Биегvй энэ хий vзэгдлvvд харин
Бидэндээ л итгэл найдвар, айж цочихын эхлэл болдог
* * *
Он цагийн эргэлт ямар хатуу юм бэ
Олон зангилаануудын нэгийг ч тайлалгvй орхижээ
Хэн нэгний зvрх шархалсныг ажингуутаа
Хээв нэг нэмж зовоохоос буцахгvй юм

Өөдрөгөөр уншиж, өөдрөгөөр бичиж, өөдрөгөөр ярь.

This slideshow requires JavaScript.

Үнэнийг хэлэхэд таны эргэн тойронд байгаа хүмүүс болон, болж байгаа үйл явдлууд ямагт таныг гутранга зүйл ярьж, бодоход хүргэдэг.
Хүмүүс бусдын бүтэлгүйтсэн тухай яриа ярих их дуртай. Та ямар нэг шинэ зүйлд хүчээ сорих гэж байвал хамаг л бүтэлгүйтсэн тухай үүх түүх, жишээ баримтын хамт шимэн ярьж, таныг одоо байгаа байранд чинь хадах гэж оролдоно.
Хүмүүст эргэн тойрныхоо хүмүүсийг өөртэйгээ ижил төвшинд байлгахыг хүсдэг байгалиас заяасан зайтай учир тэгдэг хэрэг.
Сонин хэвлэлүүд өрөвдмөөр хувь заяатай, нэр хүнд нь унасан хүмүүсийн талаар бичиж, хэвлэн нийтлэхээс биш тэднээс хавьгүй олон арван хүмүүс аз жаргалтай сайхан амьдарч байгаа гэдэг үнэнд анхаарлаа огтхон ч хандуулдаггүй. Үүгээр ч зогсохгүй ажил дээр, гудамжинд, энд тэнд таны сэтгэлийг эмзэглүүлж таныг залхаасан хүмүүс бас хичнээн олон байдаг билээ.
Өөдрөг үзэлтэй амьдаръя гэж шийдсэнээс хойш нэг ч өдөр өнгөрөлгүй ядарч туйлдан энэ бодлоо хаяхад хүрдэг нь элбэг байдаг. Гэтэл өөдрөг үзэл гэдэг бол одоогийнхоосоо илүү сайхан ирээдүйн төлөө хэрэгтэйгээс гадна өнөөдөр хөгжилтэй, аз жаргалтай амьдрахын тулд заавал ч үгүй байх ёстой учир залхалаа гээд хаяж болохооргүй зүйл юм. Тийм учраас өөдрөг үзлийг хэвээр хадгалахын тулд хичээл зүтгэл хэрэгтэй.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн өөрийнхөө тухай бичсэн дурдатгал болон амжилтын алтан дүрэмийн талаар бичсэн номыг уншихад эерэг энерги халгиж цалгисан, “чадна гэж бодвол үнэхээр биелэдэг” гэсэн зарчимыг баримталсан, бусдад итгэл өгсөн, бусдын урам зоригийг бадраасан утга агуулгатай байдаг.
Сэтгэл санаагаа захирахын нэгдүгээр үе шат нь ийм төрлийн номнуудыг уншиж уужим сэтгэлтэй болох явдал юм. Хамгийн хялбар үр дүнтэй арга бол өөдрөг үзэл бодлоор дүүрэн номнуудыг байнга уншиж байх ядвал юм. Дараа нь номон дээр гарч байгаа сэтгэлээ барьж тогтоох, захирах аргуудыг бодитоор туршиж үзэх хэрэгтэй. Өдөр бүр толинд харж “чи мундаг хүн” гэж зуугаас олон удаа давтан хэлсэн ч болно, өөртөө үлгэр жишээ болохуйц хүний зургийг хаа нэг газраа хадаад өдөр бүр харж байсан ч болно. Хувь хүнийхээ зүгээс чамд зөвлөх зүйл бол “өөдрөг өдрийн тэмдэглэл” байна. Хүмүүс ихэнхдээ өдрийн тэмдэглэл бухимдсан уур хүрсэн зүйлүүдээ бусдад сэтгэлээ онгойтол ярьж байгаа мэт бичиж гаргадаг.
Тэгэж бичсэн өдрийн тэмдэглэл өчүүхэн, уншихаас ч ичмээр санагдаж дараа нь дахин унших дургүй хүрэх тохиолдол их байдаг. Хурдан мартвал таарах сэтгэлийн шархуудаа заавал тэмдэглэлдээ хүртэл үлдээж байдгийн учир юунд байна вэ.
“Өөдрөг өдрийн тэмдэглэл” гэдэг өдөрт болсон явдлуудын дундаас зөвхөн сайн сайхан зүйлсийг нь бичиж, мөн өөрийн найдаж хүлээж байгаа ирээдүйн сайн сайхан зүйлүүдийг бичсэн өдрийн тэмдэглэл юм.
Хэдий гутранги үзлийн сүүдэр чам дээр хүчтэй туссан гунигтай өдөр байлаа ч “өөдрөг өдрийн тэмдэглэл” бичээд босч ирэхэд байдал арай л дээрдсэн байдаг.
Тиймэрхүү дараагийн өдөр дахин өөдрөгөөр амьдрах эрч хүчийг тэндээс олж авах болно. Юу юунаас илүү чухал зүйл нь энэ өдрийн тэмдэглэлд бичсэн “найдаж байгаа зүйлүүд” цаг хугацаа өнгөрсөний дараа бодитоор биелэлээ олох өдрүүд олон байх болно.
Аль хэдийн бичгээр баталгаажуулж үлдээсэн хүсэл нь сэтгэл дотроо бүүр түүр тээж яваа хүслээс түрүүлж химийн бодис урвалд орох шиг бодит байдалтай тулгарч биелэлээ олдог. Тэр урвалын өдөөг ч нь тийм байх болно гэсэн итгэл билээ.
Хэдэн өдрийн өмнө нэртэй од болохоо хүлээн зөвшөөрүүлж чадсан жүжигчин охины ярилцлагыг уншиж үзлээ. Тэр охин ярилцлагын төгсгөлд ингэж хэлжээ.
“Мөрөөдөл заавал биелэдэг. Гэхдээ тэр мөрөөдлийнхөө талаар хааяа л бодоод байлгүй өдөр алгасалгүй бодож чадвал.”
Бусдын нүдэнд өөдрөг харагдах гэж хичээдэг ч бай, өөдрөг өдрийн тэмдэглэл бичдэг ч бай, тэр бүсгүй өөдрөг үзлээ ямар нэгэн аргаар байнга хурцалж, цэнэглэж амьдарч ирсэн нь гарцаагүй байлаа.
Өөрийгөө гутранги үзэлтэй болтол нь гаргуунд нь бүү гарга.
Өөдрөг үзэл бодлоо хадгалж байхын тулд өөдрөг бус үзэлтэй хүмүүстэй дотно, гүнзгий найзлаж болохгүй. Гутранги үзэл нь өөдрөг үзлээсээ хамаагүй хүчтэй нөлөөтэй учраас хайран цэнэглэж авсан энергээ юу ч үгүй алдахчихаж ч мэднэ.
Үргэлж аливааг “болно, бүтнэ” гэж бодон түүнийхээ төлөө тэмцэж байгаа зүйлд нь ч хүч урам зориг өгч та өөрөө ч тэдний хувьд “уулзахад таатай хүн” бол. Өөдрөг үзэлтэй хүмүүс бие биедээ урам зориг, сэтгэлийн тэнхээ өгч бие биендээ байнга ялалт авчирдаг.
Эрүүл мэнд муу, бие таагүй байвал өөрөө хичнээн хичээж зүтгээд ч уур цухал хүрч, залхахад хүрдэг нь мэдээжийн хэрэг билээ. Өвчтэй мөртлөө арай хийн шүд зуун байж ажлаа хийхээс өөр аргагүйд хүрэхгүйн тулд жирийн үед эрүүл мэнддээ анхаарал тавьж аль болох биеэ эрүүл байлгах хэрэгтэй.
Тэглээ ч гэсэн өвдөөд байвал ажлаа бүгдийг нь хойш тавиад дээш харан хэвтэж ханатлаа өвдөх нь дээр. Аргагүйн эрхэнд хоногийн хоолоо олохын тулд энэ ажлыг хийж байна даа гэсэн бодлоор ажил хийснээс бүр хийхгүй байсан нь хамаагүй дээр шүү дээ.
Дургүйд хүчгүй гэдэг үг байдаг биз дээ.
Ингээд ч болов гүрийгээд ажиллая, ингэж ажиллах нь миний үүрэг гэж бодон эцсээ хүртэл тэсэж тэвчсээр байвал насан туршдаа “идэж амьдрах” гэдэг цорын ганц зорилгоор ажилладаг болчихож ч магадгүй шүү.
Ухаалаг эмэгтэйчүүд өөртөө өндөр шаардлага тавьж хатуурхдаг хэдий ч өөрийгөө гаргуунд нь гаргаж орхидоггүй юм.
Яагаад гэвэл хөгжин баясаж чадахгүй бол амьдрал утга учиргүй гэдгийг тэд сайн мэддэг юм.

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүллийг өгдөг. Аав ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.

Бусдад урмын сайхан үг хэлж, бусдыг баярлаж байхыг харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг сайхан харагдана.

Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.

Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.

Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү
Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү
Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү
Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна
Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байнаа

Тэрчлэн гадаадад байгаа Монголчуудад маань ийм үгс, сэтгэл бүр ч их дутагдаж байгаа. Эцэж цуцатлаа ажиллаж ар гэр алив бүхнээ санан бэтгэрч байгаа тэдэнд илгээсэн мөнгөний нь хариуд: ” Та биднийхээ төлөө ингэж зүтгэж байгаад чинь баярлаж байна. Та минь биеэ бодож байгаарай. Бид хамтдаа удахгүй сайхан амьдарцгаах болно. Үүний төлөө бид ч бас хичээнээ” гэж үнэн сэтгэлээсээ заавал хэлж байгаарай. Зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам талархлын сайхан үгс л хүний зүрх сэтгэлд хүрдэг. Юу ч болоогүй хэрнээ урсгаад байдаг зусар зулгуй үгс цаад хүнээ ч ядрааж өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь бас бий.

Хэрэгтэй үед нь дутаж байгаа ганц сайхан үгийг нь олж хэлэх юутай сайхан.
Хүний сэтгэлийн далд утсыг онож хэлсэн ганц сайхан үг хөглөж, тэр хүнээс ундран гарах гайхамшигт аялгуу олон олон хүний зүрх сэтгэлд хүрч баясгадаг юм даа.

 

 

 

Хайрaa хайж энэ орчлонд нүцгэн ирээд, хайраа аваад нүцгэн буцахдаа л хүн жаргаснаа мэдэрдэг. Хүмүүсээ бие биенээ чин чин сэтгэлээсээ хайрла.

Үүлэн чөлөөний наран шиг энэхэн тавиланд . үдлээд буцдаг энэ орчлонд , өнгө мөнгө, өөр юуны ч төлөө өдөр шөнөгүй зүтгэхдээ юуг олж, юуг алдаж орхино вэ? Бид… .

 

Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг. Күнз

Бусдын үгийг сонсоод байгаа хирнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил ”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л бол

Амьдрал бол аз жаргал,түүнийг ӨӨрӨӨ бүтээ,,

Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ

Нуугдаж уйлсан гомдол чинь миний үхэлтэй тэнцүү Нулимстай инээсэн дүр чинь миний амьдралаас үнэтэй

Чи хаана байсан юм бэ Чимээгүй уйлахад минь … Чичиртэл даарахад минь … Чи хэнийх байсан юм бэ

Хэзээ нэгэн цагт учирна гэж мөрөөдсөөр Хүнийх болсон хойноо чимээгүйхэн уйлдаг бүсгүйн заяа

Хайртай гэж түрүүлж хэлдэггүй бүсгүйн заяа Хань чинь болъё гэж хэлж зүрхэлдэггүй тавилан

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй Намар болоход ариун хайр гандахгүй

Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла

Хүсэл минь их энгийн. Өөдрөг бодол, эрүүл, элэг бүтэн тайван амьдрал.

Амьдралын төлөөх тэмцэл хүнийг улам хатуужилтай болгодог. Хүн тавь жаран нас дөхөөд ирэхээрээ хүчит шуургыг сөрөн зогсох хад мэт эрэлхэг харагддаг

Хүн ямар ч үед байгаагаараа байх нь илүү сайхан.

Хувь дутсан дурлалаар өвдөж Хуурын чавхдас шиг хөг орж Хувцсан дотроо шатаж явахад минь Чи намайг тоогоогүй

Ариухан сэтгэлд чинь хөнгөн гуниг төрвөл яриарай, нимгэлье Хархан нүднээс чинь сувдан нулимс дусвал хэлээрэй, арчия

Энэ л өөрийн ертөнцдөө өөрийгөө би танихсан

Ус нь хатуугаа иддэг хорвоогийн жамыг дагахаар Уйлахаас өөр аргагүй урсаж алга болмоор Өөрийгөө би танихсан

Баяр гуниг сүлжилдсэн алаг цоог орчлонд Бараан цагаан хосолсон амьдрал тэмцлийн нугачаанд Бадарч, баларч явсан нь нэрээн би дээдэлж Буруу зөв бүхнээ дэнслэж өөрийгөө би танихсан

Эр хүн аавдаа чулуу болж бутартал Уяхан сэтгэлт ээждээ уул болж сүндэрлэтэл Өөрийгөө би танихсан

Аав л ээж хоёрынхоо ачийг хариулан Амьдрал жаргал хоёрыг мөнхөд юм шиг санаж Авъяас, мэдрэмж хоёроо ашиглаж яваа болохоор Амьдрал буцалсан орчлонд өөртөө би хайртай

Алаг эрээн хорвоод хүн гэдгээ зарлан Арван сар тээсэн эхийн сэтгэлийг баясгаж Амар амгаланг цочоон дуугаа эхэлсэн болохоор Амдаж тоссон аав, ээждээ би хайртай

Ариулсан ус, авч яваа чулуу минь Монголынх Амьсгалсан агаар минь ч Монголынх Алхаж гишгэсэн газар шороо минь ч Монголынх болохоор Ашдын сайхан нутаг Монгол нутагтаа би хайртай

Салхи зүсэн амьдарна Салхи шиг зүсүүлж амьдарна Залуу байна, сайхан байна Шартай , омогтой байна

Усны дусал өөрөө тийм хүчтэйдээ биш, үргэлж дусаар чулууг цоолж чаддаг

мөрөөдөлтэй л бол түүнийгээ биелүүлж чадна

Хүмүүсийн 90 хувь нь ялагдсандаа биш, зүгээр л бууж өгсөндөө амжилтанд хүрч чаддаггүй

Би чамд өөрхийнхөөрөө дурлана

Залуу насыг наргиж цэнгэх нас гэж бодож байгаа хүмүүс бол мунхаг юм. Залуу нас бол хүнд бүхий л амьдралынх нь турш хэрэг болох сайн зүйлсийг эзэмших үе юм.

Зөв тусгаж авбал зөв бодно.Зөв бодвол зөв үйлдэл хийнэ.

Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр Гарыг чинь атган суумаар байна Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд Ганцаардлыг мартан амьдармаар байна

ҮНЭРЛЭХДЭЭ Ч ИЖИЛ ҮНЭРЛЭХ БУС, АМТЛАХДАА Ч АДИЛ АМТЛАХ БИШ ИЙМИЙН УЧИРТ БИД ӨӨР ӨӨР ЦАРАЙТАЙ ТӨРДӨГ ТИЙМИЙН ТУЛД ТЭС ӨӨР СОНИРХОЛТОЙ БАЙДАГАА

ОРЧЛОНГ ӨӨР ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л ХАРДАГ БУС УУ, ОЙЛГОХДОО Ч БАС АНГИД ОЙЛГОХ БИШ ҮҮ СОНСОХДОО Ч ТӨСТӨЙ СОНСОХ БУС, ХАРАХДАА Ч ДӨХҮҮ ХАРАХ БИШ

Будант энэ орчлонд чамайг Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж Бурхад чамайг эмэгтэй хүн болгосон билээ Бүсгүй минь чи

ӨӨРТ ТААЛАГДААГҮЙГ ХҮНД БҮҮ ТУЛГА, БУСДАД ТААЛАГДСАНГ ӨӨРТӨӨ БҮҮ ТУЛ БИД ӨӨРСДӨӨ ӨӨР ӨӨР ХҮМҮҮС БОЛОХООР, АЛИВ ЮМЫГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л АВДАГ

МИНИЙ, НУЛИМСАА УРСГАН БАЙЖ ҮЗСЭНГ ЧИ, НУЛИМАХ ШАХАН ХАРААД Л ӨНГӨРНӨ ЧИНИЙ ХӨӨРӨН БАЯСАЖ ҮЗСЭНИЙГ, БИ ХАРАХ ТӨДИЙ Л СОНИРХОНО

МИНИЙ СОНИРХОЛ, ЧИНИЙХЭЭС БҮҮР Ч ӨӨР ЧИНИЙ ТААШААЛ АВДАГ ЗҮЙЛД, МИНИЙ ЭГДҮҮЦЭЛ ТӨРНӨ

20
ЧИНИЙ ДУРТАЙ ЗҮЙЛД, БИ ДУРЛАХ АЛБАГҮЙ МИНИЙ ДУРТАЙ ЗҮЙЛД, ЧИ ДУРТАЙ БАЙХ Ч ЁСГҮЙ

Сэтгэл гэж далайгаа ариун байлгахын тулд Итгэл гэж уулаа нураахгүйн тулд Сайн сайхны төлөө хүн хүнээрээ байя Санаж үгүйлэх сэтгэлээ гэгээн байлгая

хүн хүнээрээ байя Эгэлгүй энэ заяагаа гэгээн хадгалъя Уучил гэж бидэнд сэтгэл заяасан шүү дээ Ухаар гэж бидэнд ухаан суулгасан шүү дээ

Аз жаргалд хүрэхийн тулд Аливаад хандахын учигт Энэ бүгдийн төлөө л хүн хүнээрээ байя Энэрч хайрлах сэтгэлтэй хүн л байя

БИ, ЧИНИЙ НҮДЭЭР ХАРАХГҮЙ, ЧИ МИНИЙ ЧИХЭЭР СОНСОХГҮЙ ЭЭ ЧИНИЙ ОЙЛГОЛТ, МИНИЙХЭЭС ТЭС ӨӨР

Бусдыг хайрла гэсэн ухааныг нь бүү гээе Буяныг хий гэсэн сэтгэлээ нүгэлд бүү хутгъя Хүн хүнээрээ л байя Хүмүүсээ

Зөв амьдар гэж бидэнд ухаан төлөвшүүлсэн шүү дээ Зөвхөн хайрла гэж сэтгэл заяасан шүү дээ Өнгө мөнгөний өмнө өчүүхэн байхаа болъё Өнөд ирээдүйн төлөө хүн хүнээрээ байя

Хайрын тухай битгий яриа ч хүмүүсээ Тэнд чинь хайр байхгүй юм байна Хэн хэндээ итгэх тухай бодооч Тэр л хайрын эхлэл сэтгэл юм байна.

НАДТАЙ, АМЬДРАЯ ГЭСЭН ИТГЭЛ СЭТГЭЛИЙН ЧИНЬ ХАРИУД БИ, ЧАМАЙГАА ШАГНАЛ МЭТ САЙХАН АМЬДРУУЛНАА ХАНЬ МИНЬ.

НАМАЙГ ХАЙРЛАЯ ГЭЖ ГУЙСАНЫ ЧИНЬ ТӨЛӨӨ ЧАМАЙГ, БИ ШИЙТГЭЛ МЭТ МУУ АМЬДРУУЛАХГҮЙ, ХАЙРТ МИНЬ НАМАЙГ ХАЙРЛАЯ ГЭЖ ГУЙСАНЫ ЧИНЬ ТӨЛӨӨ ЧАМАЙГ, БИ ШИЙТГЭЛ МЭТ МУУ АМЬДРУУЛАХГҮЙ, ХАЙРТ МИНЬ

This slideshow requires JavaScript.

20
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Хувь дутсан дурлалаар өвдөж Хуурын чавхдас шиг хөг орж Хувцсан дотроо шатаж явахад минь Чи намайг тоогоогүй

Инээгээд байх нь хvн юмаа, хvн юм гэтэл Этгээд авах нь чоно юм аа, чоно юм Аргадаад байх нь хvн юм аа, хvн юм гэтэл Архираад байх нь чоно юмаа, чоно юм

Атаач хvмvvн болж тєрєхєєр Атга чулуу болж тогтох минь ч яав! Араатан чоно хайшдаа нэг довтлоход Амь хаацайлах нэгэн тус болохсон

Атаархлын хорыг жигшээд ирэхлээр Амьтан болчихвол ч жаргалтай юм шиг Андуурлын харанхуйг таниад ирэхлээр Аль нь ч байсан адилхан юм шиг

Тэнгэр хvртэл уйлж байхад Тэнэгvvд харин зогсоо чєлєєгvй инээлдэж байх юм Газар хvртэл зовлонгоо даахгvй хотолзож байхад Гангачуул харин жаргалаа барахгvй орилолдож байх юм

This slideshow requires JavaScript.

Follow

Get every new post delivered to your Inbox.