Category: Монголын vндэсний тоглоом.


 

Монголчуудын морь уралдах явдал олон мянган жилийн тэртээгээс эдvvгээ хvртэл vргэлжилсэн, vvнээс цаашид vргэлжлэх vндэсний уламжлалт сайхан заншлын нэг юм.

Морь уралдахдаа урьдаар хэдэн даваа (хамар, гvвээ) давуулан уралдахыг хэлэлцэж тогтооно. Тоглогчид нэг нэг морио морь тавих газар зэрэгцvvлэн зогсооно. Тоглогчид ээлжээр нэг нэг шагай орхидог. Морь буувал тэр хvн өөрийн хурдан морио анхны даваан дээр аваачиж тавьдаг. Харин морь буусны шан гэж тэр хvн ээлжгvй дараалан зөвхөн гурван удаа шагай орхидог. Цаашид шангийн шан гэж орхидоггvй. Энэ мэтээр цаашид тоглодог.

Морь уралдахдаа их төлөв гурван даваа, таван даваа, долоон даваа, есөн даваа давуулдаг байжээ.

Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм.

Яст мэлхийн эрхтэн

Давсан 1 шагай, зvрх 1 шагай, нvд 2 шагай, чих 2 шагай, бөөр 2 шагай, толгой 3 шагай, сvvл 3 шагай, шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.

Алаг мэлхий тоглох журам

Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.

Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина.

Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

Гэрийн хөлөг монгол гэрийн хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Хоёр хvvхэд дөрөв дөрвөн хvvгээр тоглоно.

Нvvхдээ зураасны дагуу хаашаа ч нvvж болно.

Идэхдээ дундах зурааснуудын дагууд (бусдын зэргэлдээ хvvг) зөвхөн давж иднэ.

Нэг идэш байвал нэг, хоёр идэш байвал хоёр иднэ.

Идэх идэш байсаар байтал идэхгvй байж болохгvй.

 

Дугуй бол нэг хvvхдийн хөлөгт тоглоом юм. Дугуй хөлөг нь монгол тэрэгний дугуйн (хvрдийн) хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Энэхvv 12 буудалд тавих 12 хvv хэрэглэгдэнэ.

а. Анхны өргийн хvvг хоёр хоёр хvv алгасуулж тойруулан нvvлгээд хос хосоор нь болгож болно.

б. Анхны өргийн хvvг гурав гурван хvv алгасуулж тойруулан нvvлгээд гурав гурваар нь болгож болно.

в. Анхны өргийн хvvг дөрөв дөрвөн хvv алгасуулж тойруулан нvvлгээд дөрөв дөрвөөр нь болгож болно.

г. Анхны өргийн хvvг зургаа зургаан хvv алгасуулж тойруулан нvvлгээд зургаа зургаагаар нь болгож болно.

Энэ мэт маш олон янзаар тоглож болдог.

 

Өлзий бол хоёр хvvхдийн тоглодог хөлөгт тоглоом юм. Өлзийн хөлөг 23 буудалтай. Өлзий тоглоход долоон цагаан хvv, долоон хар хvv хэрэгтэй.

Өлзийн хөлгийн нэгийн дөрөвдvгээр буудлыг <1,4>, хоёрын гуравдугаар буудлыг <2,3>, дөрвийн есдvгээр буудлыг <4,9> гэх мэтээр хураангуйлж тэмдэглэв.

Өлзий тоглох журам гэвэл цагаан нь эхэлж нvvнэ. Нvvхдээ давшиж, ахих журмаар зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нvvж бууна.

Хэрэв өөрийн ба бусдын хvv нэг нэг сул буудал алгасаж байвал тэдгээрийг давж хаашаа ч нvvж болно.

Өлзий тоглогчдын зорилт

а. тоглогчид тус тусдаа өөр өөрийн долоон хvvг нөгөөгийн хvvгийн анхны байранд урьтаж аваачих явдал
б. байраас хөдлөөгvй нөгөөгийн хvvг (тэнд нь нvvдэлгvй болгож хаавал) анхны байр эзэлсэн өөрийн хvvгийн тоонд оруулна.
в. аль ч тал нь эзлэх буудлаасаа өнгөрч нvvж болохгүй.

 

Энхжаргал бол хоёр хvvхдийн уралдаж тоглодог, монгол ардын хөлөгт тоглоом юм. Энхжаргалын хөлөг 24 буудалтай. Энхжаргал тоглоход зургаан цагаан хурга, зургаан хөх ишиг хэрэглэгдэнэ.

Тоглоход бэлтгэсэн байдлыг зурагт харууллаа.

Тоглох журам гэвэл тоглогчдын аль нэг нь эхэлж нvvхийг шодож болно. Vvнд: цагаан авсан нь эхэлж нүүнэ.

Нvvхдээ зураасны дагууд зэргэлдээ сул буудалд (давшиж) нvvнэ.

Өөрийн болон бусдын хурга ишигний дээгvvр давж нvvх бололцоо байвал давж нvvхэд болно.

Тоглогчдын зорилт гэвэл тоглогчдын нэг нь дундах (доодох) зургаан цагааныг хөлгийн дээд хэсэг (зvvн тийш) дэхь зургаан сул буудалд нөгөөдөхөөсөө урьтаж аваачих, тоглогчдын нөгөөдөх нь дундах (дээрх) зургаан хөхийг хөлгийн доод хэсэг (баруун тийш) дэхь зургаан сул буудалд нөгөөдөхөөсөө урьтаж аваачихыг тоглогчид тус тусдаа чармайн эрмэлзэх явдал мөн. Ингээд аль урьтаж аваачсан нь хожно.

Паж бол монголын эртний тоглоом.

Пажын хөлөг есөн ес наян нэгэн буудалтай. Тэдгээрийн наян буудал нь хөлгийн эргэн тойронд байдаг бөгөөд наян нэг дэхь буудал нь хөлгийн төв дунд байдаг. 14, 22, 32, 40, 50, 58, 68, 76-р буудлыг батын бууц гэдэг. 81-р буудлыг үүдэн цөлийн ам, 89-р буудлыг босго гэдэг.

Пажийн шил гэж нэрлэдэг зургаан ширхэг тал бөөрөнхий шил бий. Пажийн шилийн гүдгэр хэсэг нь цагаан яс буюу шил, хавтгай тал нь улаан эд байдаг.

Пажийн бух дөрөв байх бөгөөд үүнд, зарим нутагт найман бухаар тоглодог. Пажийн бухыг сарлагийн хийгээд зарим нутагт монгол үхрийн бухтай ижлээр хийгдсэн байдаг.

Пажийг тоглохдоо их төлөв хоёроос найман хүн тоглодог. Хоёр хүн тогловол хоёр хоёр бух авдаг. Түүнээс олон хүн нэг нэг бух авдаг.

Паж тоглож эхлэхдээ тоглогчид ээлжээр пажийн шилийг орхино.

Тоглох дvрэм: Буудал бол монголын эртний тоглоом юм.

Буудлын хөлөг 13 буудалтай.

2 хүн 6, 6 нохой барьж тоглодог.

Тоглож эхлэхдээ дундах 7-р буудлаас бусад буудалд халтар нохой, хар нохойнуудыг ээлжлэн тавина.

Ингэж тавьж гvйцээд дундахь 7-р буудалруу эхлээд нvvнэ.

Давж идэлцдэг бөгөөд аль хоосорсон нь хожигдоно. Хайнцах ч явдал байдаг.

Ач холбогдол: Логик сэтгэлгээг хөгжvvлэх

Шагайн цуваа бол Буриад үндэсний тоглоом юм. Шагай цуваа тоглоход дөрвөн морин шагай хэрэглэдэг. Шагайн цувааг хэдэн ч хүн тоглож болдог.
Шагай орхиход шагай дөрвөн талаараа буудаг. Шагайн буудаг дөрвөн талыг буриадаар морь, бөх, хонх, алса гэх буюу эсвэл морь, тэмээ, ямаа, үхэр гэж нэрлэдэг.

Тоо авах, алдах журам
4 морь буувал 40 тоо
3 морь буувал 30 тоо
2 морь буувал 20 тоо
1 морь буувал 10 тоо
4 ижил буувал 4 тоо
3 ижил буувал 3 тоо
2 ижил буувал 2 тоо
4 бэрх буувал 1 тоо авна. Үүнд, дөрвөн бэрх буулгасан хүн нь 1 тоогоо авч, бусад тоглогчид нь ор тоогүй болно.
Тоглогчдын аль нэгний тоо нь 81 болчихвол энэ нь арилж оргүй болно. Харин бусад тоглогчид нь нэг нэг тоо авч ахина.
Тоглогчдын аль нэгний тоо нь нэмэгдсээр байгаад 99 болчихвол нүхэнд унана. Нүхэнд унасан хүн нүхнээс гарахдаа:
1. Өөрийн дөрвөн бэрх буувал нэг гарна
2. Нөгөө тоглогчдын аль нэгэн нь наян нэгтвэл нүхээс гарна. Нэгэнт нүхэнд унасан хүн энэ хоёроос өөр тохиолоор нүхнээс гарахгүй.
Тоглогчдын аль нэгний тоо нь 100 болчихвол тэр хожно. Хэрэв тоо нь 100-аас хэтэрчихвэл хожихгүй, харин тоо нь хэвээрээ үлдэнэ. Заавал 100-ийн тоог тааруулж байж хожлыг авдаг юм.

Тоглох журам
Тоглож эхлэхдээ урьдаар хэн шагай орхихыгоо шодно. Шодохдоо тоглогчдын аль нэг нь дөрвөн шагай орхиход буусан тоог саяны шагай орхисон хүнээс эхэлж тоглогчдыг нар зөв тойруулан тоолоход аль хүнд тохирвол тэр хүн нь энэ нэгэн тоглоомыг эхэлж шагай орхидог.
Эсвэл хамгийн ахмад настай нь эхэлж шагай орхидог юм.
Ингээд тоглогчид цаашид нар зөв тойруулан шагай орхин тус тусын тоогоо ахиулж бусдаасаа түрүүлэн зуутахыг эрмэлзэж тоглодог юм.
Тэгэхдээ бас арай гэж олсон ахиж нэмэгдэж байгаа тоогоо арилгахгүй, бусдад арилгуулчихгүй, нүхэнд унахгүйг хичээж бусдын тоог арилгахыг эрмэлзэнэ.
Үүнд булхай (заль мэх)-гүй үнэнч шударгаар тоглохын тулд зориуд зассан шагайг үүдэн хойморын дайтай газарт хаян орхиж тоглодог ч байсан байна.

(Бас заримдаа нэгэн есийн ес, хоёр есийн арван найм, гурван есийн хорин долоо, дөрвөн есийн гучин зургаа гэх мэт 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 тоонуудтай тоглогчдын аль нэгний нь олсон тоо нь тохирчихвол бас тэрхүү нэг тоглогчийн тоо арилж алга болдог ёс буй)

Нэгдүгээр жишээ.
Хэрэв дөрвөн шагай орхиход хоёр морь, хоёр хонь буусан гэж бодвол

Хоёр морь буусны 20 тоо, хоёр ижил морь буусны 2 тоо, хоёр ижил хонь буусны 2 тоо бүгд 24 тоо болно.

Хоёрдугаар жишээ.
Хэрэв дөрвөн шагай орхиход дөрвөн бэрх буусан гэж бодвол шагай орхисон хүн нэг морины 10 тоо, дөрвөн бэрх буусны 1 тоо бүгд 11 тоогоор ахина. Харин бусад тоглогчидын тоо хэд ч байсан арилж алга болно. Ерөн есийн нүхэнд унасан хүн ч нүхнээс гарч тоогүй болно.

Шагайн цуваа
Шагайн цуваа тоо гэж нэг сонин цуваа буй.
Шагайн цуваа тоо нь 4; 10; 20; 35; 56; 84; 120; 165; 220; 286; 364; 455; … ((m+2)^3 – (m-2))/6 энэ мэтээр байдаг болно.
Нэг шагайг орхиход морь, бөх, хонх, алса ийм дөрвөн янзаар бууна.
Хоёр шагайг орхиход
морь, морь
бөх, бөх
хонх, хонх
алса, алса
морь, бөх
морь, хонх
морь, алса
бөх, хонх
бөх, алса
хонх, алса
ийм арван янзаар буудаг.

Монголын эртний тоглоомуудын нэг нь Дөрвөн бэрх хэмээх шагайн тоглоом юм. Аз жаргалаа бэлгэдэн тоглодог энэ тоглоомоор хэдэн ч хүн тоглож болно.

Дөрвөн шагайг орхиход дөрвөн өөр дүрс буюу Морь, Тэмээ, Ямаа, Хонь буухыг дөрвөн бэрх гэнэ.

Олон хүн тогловол нар зөв тойрч ээлжлэн орхих бөгөөд
– дөрвөн бэрх эсвэл
– гурван морь нэг хонь буувал тухайн тоглогч тоглоомоо эхлэх эрхтэй болж, зуу хүртэл оноо нэмж авсаар хэн түрүүлж зуун оноо авсан нь хождог.
Оноо нь:

Дөрвөн бэрх – 8
Гурван морь, нэг хонь – 75
Дөрвөн морь – 100
Дөрвөн тэмээ – 95
Гурван тэмээ, нэг ямаа – 45
Дөрвөн хонь буюу ямаа – 4
Нэг морь, гурван хонь – 25
Нэг тэмээ, гурван ямаа – 15
Хоёр хоёроор ижил буувал – 2

Дөрвөн морь буувал хамгийн азтай, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийг бэлгэдэж шууд авдар дээрээ залдаг ёс бий.