* 1. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.
* 2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.
* 3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна.
* 4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг.
* 5. Сайн үйлийг зүгээр л бүтээ.
* 6. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй.
* 7. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ.
* 8. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.
* 9. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.
* 10. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.
* 11. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм.
* 12. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг.
* 13. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна.
* 14. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг.
* 15. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг.
* 16. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.
* 17. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.
* 18. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.
* 19. ” Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай.
* 20. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд.
* 21. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнийг сүүлийн удаа харж байж ч магад.
* 22. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.
* 23. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм.
* 24. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй.
* 25. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байх ёсгүй.
* 26. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
* 27. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
* 28. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал.
* 29. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.
* 30. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.