Үзвэрийн үед үзэгч хэрхэн биеэ авч явах вэ?
Та бүхэн сонгодог урлагийн театрыг зорьж, тоглолтуудаас сонирхон үздэг бизээ. Театрын хаалгаар орж ирэхээс авахуулаад дуусах хүртэл ном бичиг цаасан дээр тэмдэглэгдээгүй, бичигдээгүй хэд хэдэн мэдэхэд илүүдэхгүй зүйлсийг та бүхэнд хүргье. Мөн та бүхэн өөрсдийхөө санаа оноог нэмнэ бизээ.

Хаалганы босго акустикийн дугаралтыг ойлгодог учир хаалганд босго байдаггүй. Ялангуяа үзвэрийн танхимруу орохдоо үүнийг анзаараад үзээрэй.
Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирж өөрийгөө бэлдэн тухайн өдрийн театрын галлерейтэй танилцаж суудлаа эзэлдэг.
Тасалбарыг эрэгтэй нь шалгуулж ордог бөгөөд ямагт Ladies first байдаг.
Тоглолт болгон өөр өөрийн өнгө аятай, онцлогтой байдаг бөгөөд энэ нь манайд эхэлж байгаа. Тухайлбал Кристиан Диортой хамтран Дон Кихотын улаан, хар хосолсон үдэш, Хар цагаан хосолсон үдэш зэрэг арга хэмжээнүүдийг эмэгтэйчүүдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр хэрэгжүүлж байсан. Тийм учраас үзвэр үзэхээр очихдоо өнгө, онцлогийг нь лавлаж байгаарай.
Үзэгч өлгүүрт хувцасаа өгөх бөгөөд таны хувцас өлгүүргүй бол бүдүүлэг хэрэг болно. Өлгүүрт хувцасаа өгөхдөө ороолт, малгайгаа тусдаа өгдөг. Бид Монгол хүн учраас энгэрийг нь зөрүүлэн нэг гараа өлгүүрээс, нөгөө гараараа хувцасны доод талаас барин өлгүүрчиндээ өгч заншаарай.
Мөн үзвэр үзэхээр ирэхдээ хамрын ханиадтай, шуухатнаатай бол бусад хүмүүст саад болох учир ирэх эсэхээ бодолцож үзэх хэрэгтэй.
Үзэгч үзвэр үзэхээр орохдоо зөвхөн өлгүүрийн хажуугийн толинд өөрийгөө харж цэгнэн хувцасаа янзалдаг. Түүнээс энд тэнд очоод хувцасаа янзлаад байх зохимжгүй гэнэ.
Эмэгтэйчүүд театрт очихдоо театрын цүнх буюу жижиг цүнхээр гаргарах ёстой. Том цүнхтэй бол томоохон театрууд оруулдаггүй гэнэ шүү.
Танхим маань гол танхим, лоож, бэльэтаж гэсэн гурван хэсгээс бүрддэг. Лоожод сууж байгаа бол урд талын хөндлөвч /яг юу гэж хэлдгийг нь сайн мэддэггүй ээ/ дээр гараа тавьдаггүй. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй хөлөө ачиж суудаггүй.
Хэрэв та тоглолт эхэлсэн хойно орж ирвэл таны суудал гол танхимд бол өөрийнхөө суудалдаа очихдоо хүмүүсрүү хэзээ ч битгий нуруугаа харуулж яваарай. Нүүрээ харуулан хүмүүстэй зөрөх хэрэгтэй, сууж байгаа бол мөн адил орж ирж байгаа хүнд босч зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.
Театрт хана, багана налж зогсдоггүй.
Алгаа гурван янзаар ташдаг. Хагас – Англи маягийн эхэмсэг ташилт, Дунд, Mass – эмоцитой, орос маягийн ташилт.

Дээрээс нь миний ажигласнаар үзвэр үзэхээр орохдоо аль болохоор юм идэхгүй байх. Ялангуяа сажигнасан дуутай, ууттай зүйлс авч орохгүй байх. Би авч орж байгаагүй л дээ, гэхдээ зарим нэг хүнийг харж байхад эвгүй, тохиромжгүй байдаг юм билээ.
Мөн үзвэрийн үед аль болохоор зургийн аппарат, гэрэл гэнэт гаргадаг зүйлс хэрэглэхгүй байх. Энэ нь балетийн үед хамаатай, ялангуяа анхаарлаа төвлөрүүлээд бүжиж байгаа тэдэнд энд тэндээс гэнэт гэрэл гялс хийхэд сандарч, тэрнээсээ болж алдан, насаараа тахир дутуу болсон хүмүүс байдаг гэж хэлж байсан.

Монголд байгаа бид азтай, Манай улсын Дуурь бүжгийн эрдсмийн их театр Азидаа тооцогдохоор эртний үүсвэртэй, оркестр маань нилээд дээгүүрт ордог гэж сонссон. Мөн театрын хэмжээ нь бага хэмжээнийх боловч боловсон хүчнүүд нь чадварлаг, аль ч дүрд, нэг үзвэрт хэд хэдэн зэрэг дүрийг бүтээх чадвартайгаараа бусад орны бүжигчид, жүжигчдээс ялгардаг гэж сонсоход таатай байлаа. Ийм театртай бид 7 хоногт 2хон удаа, хямд үнээр тоглодог энэхүү тоглолтуудыг үзээд л, үзээд л байхыг зөвлөж байна. Солонгост жишээ нь нэг удаа балет үзэхэд дунджаар 200 ам.доллар төлнө. Монголд бол тэрнээс ч дутахгүй чадварлаг уран бүтээлийг 15000 төгрөгөөр үзнэ