Хорвоо дээр хүний хамгийн их хүсдэг зүйл бол өөрийнхөө үнэ цэнийг өөрөө мэдэрч, бусдад мэдэгдэхийг хүсч амьдардаг.Бид бие биендээ маш их хайртай, хайрлаад байгаа боловч зарим үед бие биенээ ойлгохгүй байх тохиолдол гардаг. Энэ нь нэг нэгнийхээ ертөнцийг үзэх үзэл болон тэр хүний хувьд ямар үйлдэл хийхэд маш их хайрыг мэдэрдэг болохыг мэддэггүйд оршдог байна. Энэхүү зүйлийг хайрын хэл гэж нэрлэдэг бөгөөд 5 төрлийн хайрын хэл байдаг. Үүнд:
1. Магтаалын хайрын хэл
2. Бэлэг өгөх авах хайрын хэл
3. Тусламж авах хайрын хэл
4. Бусдаар энхрийлүлэх хайрын хэл
5. Хамт байх хайрын хэл

Магтаалын хайрын хэл
Хүн болгоны хайрын хэл нь өөр өөр байдаг бөгөөд хайр нь өөрөө хийсээд ирдэггүй, харин хайрыг бий болгож бүтээдэг зүйл юм. Энэхүү магтах, урам өгөх хайрын хэл нь хошгоруулах, худлаа магтах, тархи угаахаас тэс өөр зүйл.
Хүн өдөрт 60000 бодол боддогоос 85%-д нь өөрийнхөө тухай бодож, үлдсэн 15%-аас багахаан хувьд нь таньдаг хүнийхээ тухай боддог байна. Та хэн нэгнийг магтмаар байлаа гэж бодоход тэр хүнийхээ тухай мэдэхгүй бол яаж магтах билээ. Тэгвэл та магтах хүнийхээ талаар сайн сайхан зүйлийг нь л харахыг хичээх хэрэгтэй. Магадгүй олон муу сул тал байсан ч ядаж нэг сайн тал байгаа тэрийг нь олж харахыг хичээгээрэй. Тэр сайн талыг нь магтах хувьсгалын тохироо бүрдсэн үед нь зүрхнийхээ угаас магтаарай.

Бид хүнийг тооцоотойгоор магтдаг нь гол алдаа юм. Өөрийнхөө хэрэгцээг урьтал болгохгүйгээр тэр хүнийхээ хэрэгцээг мэдэрч магтаарай. Та хэн нэгнийг жинхэнэ хайраар хайрлахыг хүсвэл тэр хүнийг босгон байгуулах урмын үгийг хэл, сайн сайхныг хүсч магт. Жинхэнэ магтаал хүний үнэ цэнийг мэдрүүлж байдаг. Тиймээс бид магтах урлагт суралцах хэрэгтэй, энэ нь таны амьдралыг орвонгоор нь эргүүлнэ. Хоёр хүний хооронд үүссэн ан цавыг наадаг түлхүүр нь хайр юм. Хайрлахын тулд бид хүмүүсийн сайн сайхан талыг харж, мэдэрч, магтах хэрэгтэй.

Бидний гаргадаг хоёр дахь алдаа бол бид бие биенээсээ гуйх биш тулган шаарддаг, энэ нь хамгийн аюултай зүйл бөгөөд хайрыг маш хурдан үхүүлж байдаг. Үүнээс болж бусдыг хайрлах хайраа, бусдаар хайрлуулах хайраа алддаг. Энэ тал дээр эмэгтэйчүүд анхаараарай.
Жишээ нь:
Эмэгтэйчүүд хогоо хая гэж тулган шаарддаг ба нөхрөө хогоо хаяаад орж ирэхэд нь “ ёо тэгмээр юм даа ялаа дажилдаж хаяхаас наагуур юм болох юм гэцгээдэг” энэ үед нөхөрүүд би ямар хүүхэд нь биш дээ миний ээж юм шиг л байх юм гэж боддог байна. Бид жижиг зүйлийг жижиг гэлтгүй гуйж сурах хэрэгтэй. /Бусад хүн таниас гуйна гэдэг нь таны үнэ цэнийг харуулж байдаг бөгөөд тэр гуйсан зүйлийг нь биелүүлдэг байгаарай./

За тэгвэл яаж магтаж /гуйж/ сурах вэ? Танд өөрийн сурсан хэдэн аргаасаа хэлж өгье.
1. Ном зохиол уншиж эсвэл кино үзэж байгаад хэдэн магтаалын үг олж жагсааж бич. Ингээд та хэдэн магтаалын үгтэй боллоо.
2. Нөхрөө 3дагчид магт- Нөхрөө хадам ээждээ магт
/миний хань шиг сайн хүн алгаа би нээрээ азтай юм аа ээж минь та ханийг минь сайхан хүн болгож хүмүүжүүлж өгсөн байна шүү дээ гэх мэт…ингэхэд хадам ээж бэрээ нөхөрт нь магтана. Миний бэр ухаантай юмаа гэхээс биш би нээрээ сайн хүн юмаа гэж хэзээ ч хэлэхгүй байх. Эндээс та хожно уу гэхээс алдахгүй./
3.Бусдын өмнө магт
4. Хэн нэгэн таныг магтвал гэр бүлээ оруулж магтаарай.
/ би амжилтанд хүрэхэд миний ар талыг авч явсан хань минь бас нөлөөлсөн гэдэг ч юмуу/
5. Та үнэхээр магтаж чадахгүй байвал сайхан үгтэй захиа бичиж өгөөрэй.

Та гэртээ очоод хамгийн хайртай хүнээ магтаад үзээрэй. Тэгээд магтахад яаж байна тэрийг нь сайн ажиглаарай. Та магтахдаа заавал уран цэцэн үг хэлэх биш харин ярьж байгаа зүйлдээ хайраа шингээх хэрэгтэй. Тэр хүнийхээ сайн талыг зүрхээрээ мэдэрч байж урам хайрлах үгийг олж хэлнэ шүү дээ. Урмын үг нь хэн нэгний дотор байгаа нөөц бололцоог илэрүүлж гаргаж байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ магтаарай. Бүр болохгүй байвал хайр татам сайхан чанаруудыг нь бичсэн захиа бичиж өгөөрэй.