Карьерын шатаар өсөхийн явцад албан тушаалын тодорхой дүрмүүдээс хамаарч дэвших
ёстой гэж хүмүүс үздэг. Маш өргөнөөр тараагдсан боловч энэ бодол нь буруу. Энэхүү
бодол нь бид шударга ёсонд итгэсээр байгаа учраас үүссэн юм. Бид сайн ажиллах юм
бол заавал шагнуулна.Хичээж байгаа ажилтаныг магтах ёстой гэж боддог. Тушаал
дэвшсэн дарга өөрийн үнэнч ажилтнуудыг мартахгүй. Тэглээ ч байгууллагууд дэвшихэд
бүх ажилтнууддаа тэгш боломж олгох сонирхолтой байдаг. Харамсалтай нь бодит
амьдрал дээр бүх зүйлс тэс өөр байдаг.

Шинэ албан тушаалыг таах боломжгүй, учир нь тохиолдол болгон өөрийн шалтгаантай
байдаг. Зөвхөн албан тушаалын байрлалын солилттой холбоотой домгууд ба
эндүүрлүүд давтагддаг, тийм болохоор хүмүүс ихэнхидээ өөрийнхөө хүлээлэлтэнд
хуурагдсан байдаг.

Эндүүрэл №1: албан тушаалд тохирох хэрэгтэй
Саяхан л гэхэд энэ үнэхээр ийм байсан: тодорхой албан тушаал дээр хамгийн
чадвартай ажилтанг авдаг байлаа. Бүгд ухаантай толгойг л авахыг хүсдэг байж. Бүх
зүйл хурдацтай дэвшиж буй 21р зуунд дүрмүүд өөрчлөгджээ. Одоо бол шаардлагыг
хангасан хүн олдохгүй бол тэр албан тушаалыг зүгээр л үгүй болгодог. Өнөөдөр тэс өөр
логик шинэ зорилтуудыг тодорхойлж байна. Тодорхой албан тушаалд тэнцэх хүнийг
сонгохгүй, харин тухайн хүнд тохирох албан тушаал гаргадаг болсон.
Нээлттэй болсон албан тушаал дээр өмнө нь байсан хүнтэй яг адилхан чадвартай
хүнийг авна гэдэгт итгэхэд бэрх. Ихэнхдээ, өмнө нь орон тоог эзэлж байсан хүн мөн
халалт бас сул орон тоо ч байдаггүй. Шинэ зорилт нь дараах шалтгаануудтай байдаг:
1. Компани хөгжиж байна
2. Захиргааны нүдэнд илүү хэцүү асуудлуудыг шийдвэрлэх чадвартай ажилтан гарч
ирнэ
3. Үүрэг даалгаваруудын хүрээг өргөжүүлэх зорилготойгоор шинэ албан тушаал
гаргана
Заримдаа ажилтанг өмнөх ажилтай нь ямар ч холбоогүй шинэ албан тушаал дээр
томилдог. Үүнийг тушаал дэвшилт гэж хэлэх ч хэцүү , зүгээр л шинэ мэргэжил гэж хэлж
болно. Орчин үеийн байгууллагуудад чадварлаг хүмүүсийг өөр хүний албан тушаал дээр
томилохгүйгээр түүнд шинэ орон тоо бүтээж өгдөг. Та үүнийг өөрийнхөө төлөө ойлгож
авах хэрэгтэй. Дээр тань гарсан орон тоог горьдох нь шугаманд байдаггүй галт тэргийг
хүлээхтэй адил.

Эндүүрэл №2: хамгийн зүтгэлтэй ажилтан тухайн сул болсон албан тушаал дээр
очно
Байгууллагын удирдлагууд бүх өрсөлдөгч нар нээлттэй албан тушаал дээр очих тэгш
эрхтэй гэж ярих дуртай байдаг. Үнэндээ, энэ асуудлын шийдлийн ард хувийн чанартай
асуудал байдаг. Энэ бол хүний байгалийн зан.
Гэр бүлийн бизнесийг хүү,охин,үеэл эсвэл өөр нэг хамаатан нь удирдана. Захирал нь
өөрийнхөө хүнийг дэвшүүлж харин хүмүүжүүлэгч нь хүмүүжигчээ авч явна. Хувийн
онцгой харьцаатай хүн байхгүй байсан ч удирдагч болгонд өөрийн Favorite ажилтан
байдаг. Захирал нь урд нь хамт ажиллаж байсан эсвэл дээд удирдлага нь таашааж
байгаа ажилтнууддаа сайн байдаг. Ямарваа нэгэн албан тушаал солигдоход хэн нэгэнд
ашигтай байдаг. Та шинэ албан тушаал дээр өөр хэд хэдэн нэр дэвшигч авах хүсэлтэй
байгаа гээд төсөөлөөд үздээ. Та өөрийгөө илүү гэж үзэхгүй байгаа бол юунд ч найдах
хэрэггүй.

Эндүүрэл №3: захирлууд өөртэйгөө төстэй ажилтанд сайн ханддаг
Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Захирлууд үнэхээр өөртэйгөө төстэй хүнийг ажилд авч
албан тушаалаар дэвшүүлдэг. Төстэй зүйлүүд нь дан боловсрол эсвэл мэргэжлийн
сонирхолоор зогсохгүй зан ааш, ярих ба хувцаслах маяг нь хүртэл ижил байлаг бөгөөд
тэр ажилтанд сайн хандах нэг шалтгаан болдог. Гэхдээ алсыг хардаг захирагчид
бизнесээ урагшлуулахын тулд ажилтнуудын бүрэлдэхүүн нь өөр өөр байх хэрэгтэй:
ажилтнуудын мэргэжлийн чанар нь өөр өөр байх ёстойг ойлгодог. Бүх салбаруудаа
өөртэйгөө төстэй хүмүүсээр дүүргэвэл ирээдүйд маш олон таашгүй асуудлууд гарч ирэх
болно. Зөвхөн захиралтайгаа төстэйгээрээ илүү өндөр албан тушаал дээр очно гэж
бодож байгаа бол та азгүйтэхээс гадна өөр хэмнэл дээр алхаж буй хамт ажилагсад тань
таныг хойноо орхих болно.
Эндүүрэл №4: сайн ажилтнууд үргэлж шагнуулдаг
Эргэлзээгүй ,сайн ажил шагнагдах ёстой. Тэгэхдээ бүх зүйл тийм амар биш бөгөөд
ихэнхдээ албан тушаал олгох шийдвэрт төрөл бүрийн нөхцөл байдал нөлөөлдөг. Урд нь
тухайн ажлын байранд өмнө нь байсан шиг сайн хүн олдохгүйгээс болж хайгуулыг
хойшлуулдаг. Заримдаа хэн нэгэн /жишээ нь 2 салбар нийлж эсвэл ямар нэгэн төсөл
дуусаад чадварлаг ажилтнууд суларч байсан гэж бодъё/ гарч ирсэн болохоор орон тоо
гарсан ч юм билүү? Тохиолдол болгон давтагдашгүй байдаг. Үргэлж субъектив хүчин
зүйлүүдийн бодолцож байх хэрэгтэй. Мэргэжлийн чадвартаа найдсанаар өөрийн
боломжуудыг дээгүүр үнэлж улмаар карьерийнхаа урьдчилсан мэдээнд алдаа гаргана.

Эндүүрэл №5: ямар ч томилолт сайн
Үүнтэй санал нийлж болохгүй. Хүний чанарт нийцэхгүй албан тушаал цаашдын карьерт
муугаар нөлөөлнө. Шинэ орчинд дасан зохицохгүй байх аюул гарч болзошгүй. Өмнөх
ажилтнууд нь ялагдал хүлээсэн тийм хэсгийг ч танд хариуцуулж өгсөн байж магадгүй
шүү дээ. Та тэд нараас азтай байна гэдэгтээ тийм итгэлтэй байна уу? Азгүйдэхгүйн тулд
та ямар арга хэмжээ авах вэ?
а өмнөх албан тушаал дээрээ байхдаа үйлчлүүлэгч ба өрсөлдөгчидтэй гээ идэвхтэй
харьцдаг байсан бол танд өрөөний мухарт суух тийм ч их таалагдахгүй л байх. Одоо та
ажлын арга барилаа мартаж орхих байхдаа. Сул талуудыг нь тоочоод байж болох ч гол
санаа нь ойлгомжтой биз ээ. Албан тушаалаар дэвшихдээ энэ зүйр үгийг санаж яв:
бурхан хүмүүсийг шийтгэхдээ хүслийг мөрөөдлийг нь биелүүлж өгдөг.