Илтгэх урлаг албан хаагчдад бvр ч хэрэгтэй. Хvнээр юм хийлгэх цорын ганц арга байдаг. Энэ бол юм хийх хvслийг нь тєрvvлэх явдал.
Хvслийг нь тєрvvлэхэд урамшуулж, итгэл хvлээлгэж шагнадаг арга байдаг. Vvний дотроос урамшуулах арга хамгийн их vр дvнтэй. Урам гэдэг ууц хугалахтай дvйж очдогийг албан хаагч бvр санаж явбал зохино.

Байгууллагын ажиллагсадын 90% нь урам хугалсан vгнээс болж гомдолтой сэтгэл дундуур байгаагаа ярьдаг. Чин сэтгэлээсээ цагийг нь олж хэлсэн vг vнэ хєлснєєс ч vнэтэй. Тvvнээс гадна уулзалт, зєвлєлгєєн, хурал цуглаан удирдах, баяр ёслолын арга хэмжээ цэнгvvн хєтлєх хvн гаднаас хайж эрэх биш албан хаагч бvр єєрсдєє хєгжєєж хєтєлж чаддаг байх ёстой. Чадах чадахдаа єндєр тvвшинд хийж сурсан байвал зохино. Ємгєєлєгчид, хуульчдын ємнєє барих гол зэвсэг бол илтгэх урлаг. Єрнийн шvvхийн уран vг нь илтгэх урлагийн євєг эцэг нь байсан. Хvнлэг иргэнлэг нигvvлсэнгvй, vлэмж сэтгэлийн vнэн vг, уран яруу vг чухамхvv эндээс л цуурайтаж байх учиртай. Хэрэгтэнд оноосон ялыг нь ухамсарлатал нь хэлж чаддаг хуулийнхнаараа бид бахархах болно.

Ярианы урлаг, харьцааны ухааныг хослуулан эзэмшээгvй хvн бизнесмен биш. Учир нь vг ярианыхаа хvчээр л найдвартай тvнштэй байж чадна. Єргєн зах зээлийг нээх эсэх нь таны ярих харьцах хосолмол чадвараас шалтгаална. “Мэргэд гарах орон дээж бичиг”-т илтгэх урлаг бол харьцааны соёл дахь чадварын шvтэн барилдлага бєгєєд яруу сонсголонтой ярих чадварыг эзэмших шинж болно. Харьцааны соёлын усанд vндсийг нь дэвтээгээд эгшмэл газар мэт болгоод ярих чадварын vрийг цацваас илтгэх урлагийг хялбар эзэмшиж болно гэжээ.

Энэ бvгдээс vзэхэд хvн зvтгэл сэтгэл гаргаж байж эзэмшвэл зохих эрдмийн нэг-илтгэх урлаг гарцаагvй мєн. Орчин vед худалдаа, vйлчилгээ нэн єргєжжээ. Vйлчлvvлэгчээ угтан авахаас, vдэн явуулах хvртлэх хугацаа таны амьдрал, хувь заяаг ч шийдэж мэднэ. Ямар ч байсан орлого тvншлэлийг чинь лавтай шийднэ. Хvнийг гаднаас нь, харагдах байдлаас нь ялгаварлан хандаж л болохгvй. Авбал ав, байвал бай гэсэн сэтгэлгээ таныг мухарлаад зогсохгvй, бvр хоосруулна.
Хэнийг ч болов баярлан угтаж, баярлуулан vдэж бай.

Ингэж чадваас тэр энэ удаа юу ч аваагvй, юу ч яриагvй ч нэг л єдєр танаас, зєвхєн танаас л худалдан авч зєвхєн тантай тvншлэх гэж ирэх нь магад.
Байнгын vйлчлvvлэгч гэдэг байнгын найрсаг харьцаа. Юу vнэн бэ? Энэ vнэн. Нэг vйлчлvvлэгчээ алдсанаас хоёр ажилтанаа халсан нь дээр. Мєн vйлчлvvлэгч сайхан ааштай, ялдам байваас vйлчлэгч барааныхаа vнийг буулгадаг нь хууль. Юу vнэн бэ? Энэ бас vнэн. Хоёулаа ялдам элэгсэг харьцваас авч, єгч буй барааны vнэ цэнэ ёстой юу ч биш.

Мэдлэг
Хvнд ус агаар хэрэгтэйн адил амьдралд мэдлэг хэрэгтэй.
Илтгэл ярианд ингэвэл сайн тэгвэл таарна, ийм л байх ёстой гэсэн тогтсон дvрэм жор байхгvй, байх ч аргагvй юм. Гэвч анхаарал татсан амьд илтгэл яриа нь амьдралд хэрэгжихдээ зvй тогтолт ухагдахуун бvхий нарийн тогтолцоог бий болгодог. Нэгэнт нарийн тогтолцоотой болохын хувьд єєрийн зарчим, тvvнд тавигдах шаардлагууд vйлчилдэг.
Илтгэх уран чадварын vндсэн зарчим нь мэдлэг. Мэдлэг бол хvч мєн гэдэг. Хvчтэй илтгэгч єєртєє итгэлтэй болдог. Итгэл олсон илтгэгч хаана ч, хэдийд ч, хэний ч ємнє, ямар ч сэдвээр айх юмгvй илтгэж чаддаг.
Айдас бол мэдлэггvйн vр дагавар. Мэдлэгтэй хvн vг хэлж ярьж илтгэх явдлаа єєрийн баяр баясгалан болгоод зогсохгvй жинхэнэ аз жаргалаа болгож чаддаг. Харин энэ аз жаргал болсон мэдлэгийг хаанаас яаж олж авах вэ? Ямар шаардлага тавигдах вэ? хvн бvр мэдлэгтэй хvчтэй байхыг боддог, хvсдэг. Гэвч хvн бvрийн санаснаар болдоггvй. Яагаад? Яагаад гэвэл … байнга уншдаггvй, мэдэхийг хvсдэггvй, зориулж цаг гаргадаггvй.
Унш – мэд – зориуд цаг гарга

Юуны ємнє мэдлэгтэй болох дараах есєн аргыг эзэмш:
– Сур. Сургалтанд суу
– Сурч мэдсэнээ бие дааж хєгжvvл.
– Унш бас дахин унш.
– Илэрхий харагдах vнэнийг олж мэд.
– Анхаарал мэдрэмжийн туршлагатай байж сур.
– Єєр бусадтай харилцахдаа мэдлэг олж ав.
– Ганцаараа байж бодож, сэтгэж vз.
– Бусдыг сонсож мэдлэгээ нэм.
– Зориуд цаг гарга.

Оюуны далай болсон номтой нєхєрлєх. Хvн тєрєлхтний хєгжлийн тvvхэнд номоос єєр юу vлдэж, юу эс vлдсэнийг тооцоход амархан.
Египетийн Пирамид, Хятадын цагаан хэрэм, Энэтхэгийн Таж Махал гээд ертєнцийн гайхамшигууд vлдсэн нь бий. Энэ нь даанч цєєхєн. Долоо гэж хуруу даран тоолдог. Тэгвэл vг, vгийн хvчээр vлдсэн гайхамшигийг тооловч vл барна.
Ашуг хааны байгуулсан Паталипутра хотоос єнєє юу ч vлдсэнгvй. Харин Ашуг хааны хэлсэн vг нь vлдэж єнєєдєр ч хэлэгдсээр байна. Тэгэхээр vг гэдэг нурж унадаггvй, урсаад явчихдаггvй, хуучирдаггvй, гал тvймэрт шатаж устдаггvй, харин ч улс vндэснийхээ бахархал болсон vлгэр домог аман зохиол, ая дуу соёл урлагт биежин мєнхєрч, хvмvvний оюуны манлай ном сударт шингэдэг ажээ.
Мэдээллийг нэг уншаад боллоо гэж vзэх нь учир дутагдалтай. Шаардлага хангахгvй. Номыг анх уншихад шинэ танилтай учирдаг. Ахин тvvнийг уншихад хуучин нєхєртэйгээ уулзсан мэт болдог.
Хэд дахин уншиж, нягталж, хуучин мэдэх анд нєхєртэйгээ зєвлєлдєж байх шаардлагатай. Ингэх нь єнгєц мэдлэгээс тодорхой мэдлэгт, тодорхой мэдлэгээс гvн мэдлэгт эцэст нь нєєц мэдлэгт шилждэг. Уншихын зэрэгцээ дэргэдээ цаас vзэг бэлэн байлгаж заавал тэмдэглэл хєтлє. Ингэснээр зайлшгvй хэрэгтэй баримт, огноо зэргийг дахин хайх шаардлагагvй болно.

Шинэ мэдлэгээр оюун ухаанаа цэлмээ.
Шинэ мэдлэг нь илтгэгч хvнд зайлшгvй шаардлагатай. Илтгэгч хvн юуны ємнє бие дааж илтгэл мэдээлэл бэлтгэх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний бага хурал, тєсєл шалгаруулалтын зєвлєгєєн зэрэгт оролцож, бусдыг сонсож, уран уншлага, илтгэлийн тэмцээнд хvчээ vзэх хэрэгтэй. Усанд сэлж сурах гэж байгаа хvн эрэг дээр суугаад байвал хэзээ ч сэлж сурахгvй.

Нvдэндээ илэрхий бvхнийг мэддэг гэж бvv бод. Харсаар байж хардаггvй, сонссоор байж сонсдоггvй, мэдсээр байж мэддэггvйгээ мэд. Харагдах байдалд битгий хуурт. Нар дэлхийг тойрох мэт vзэгдэх атал vнэндээ дэлхий тойрч эргэдэг. Тайван байдалд бvv авт, бvх юм хєдєлгєєний хvчинд оршин тогтнодог. Нvдэнд ил байгаа vнэнийг олохгvй бол далд буйг яахан мэдрэх

Илэрхий харагдах vнэнийг олж мэд
Бие махбодь нь мэдрэмтгий. Халах, хєрєх, євдєхєє мэддэг цочромтгой. Оюун ухаанаа ийм л мэдрэмж анхааралтай болго. Анхаарал мэдрэмжийг гєлийлгєж болохгvй. Ухаантай хvн илэрхий байгаа бусдын туршлагаас сурч ухааждаг. Ухаан муутай хvн єнгєрсєн хойноо єєрийн бvтэлгvйгээс санаа авдаг ч туршлагаждаггvй.
Анхаарал мэдрэмжийн туршлагатай байж сур.

Єєр бусдын сайн саар хоёрыг ялгадаг бай. Таних танихгvй хvмvvстэй харилцахдаа юуг мэдэж болох тухай ямагт бод. Сайныг дагавал сарны гэрэл тусдаг. Єєрт байхгvйгээ єрєєлєєс мэдэхийг хичээ. Долоон ямаатай айлд сvv бий доглон євгєний хар ухаанд эрдэм буй.

Єєр бусадтай харилцаж мэдлэг олж ав.
Мэдсэнээ сайтар тунгаан нягталж бодох хэрэгтэй. Ингэхгvй яагаад тэгэв гэдгийг бод. Сайныг дагавал нарны биш сарны гэрэл гэдгийг бодож vзсэн vv? Чухам юуг авах, гээхээ шийдэж бай. Нэгэнт шийдсэн бол амьдралд хэрэгжvvлж сур. Бєєн, цєєн хvнтэй яриад vз. Хэрхэн хvлээж авч байгаагаар нь єєрийгєє дvгнэж болно. Мэдлэгээ амьдралаар баталгаажуул. Амьдралаар баталгаажсан мэдлэг хэзээ ч мартагддаггvй. Мэдлэгийнхээ хэрээр хvний оюун ухаан боловсордог. Боловсрох тусам хvн улам иргэнлэг-нигvvлсэнгvй сэтгэлтэй болж ихийн ихийг хийж бvтээдэг. Ганцаараа байхдаа тєрсєн бодлууд vнэтэй. Эгэл бор бодлуудын цаана олон олон гэрэлт санаанууд бий.

Ганцаараа байж бодож, сэтгэж vз.
Мэдлэгтэй байх нэг гол шаардлага бусдыг сонсох явдал. Сайн сонсож чадах нь сайн ярилцагч болдог тєдийгvй сайн мэдлэгтэй гэгддэг. Хэд хэд уншаад ойлгоогvй зvйлээ ганц удаа сонсоод ойлгох явдал ч байдаг. Хvнээс сонсох нь ойлгоогvй зvйлээ лавшруулан газар дээр нь мэдэж болдог давуу талтай. Бусдаас сонсож мэдлэгээ нэм.

Цаг гарга, зориуд цаг гарга
Илтгэгч хvн єєртєє боловсрох цаг єдєр тутам гаргах ёстой.
Єдєрт ядаж 10-15 минут єєрийнхєє мэдлэг боловсролд заавал цаг гарга. 15 минут гэдэг бага хугацаа биш. Сарын дараа 450 минут буюу бvтэн нэг єдрєєр мэдлэгээ дээшлvvлсэн гэсэн vг. Жилд 12 єдєр 100 цаг зарцуулах нь 4 жилд 50 єдєр болно. Энэ нь 2 жил тутам мэдлэг дээшлvvлэх сарын дамжаа тєгсєєд байна гэсэн vг.
Тав, зургаа, тавь, жаран насандаа сурах бол юу ч биш. Канадын Торонтогийн их сургуулийг 93 настай євгєн амжилттай тєгсч сэтгэл судлаачийн дипломоо гардан авчээ.

Эрдэм мэдлэг гэдэг нь єндєр уулын оргил мэт, ууланд авирахад бие чармайна. Эрдмийг сурахад ухаан чармайна. Уулын оройд хvрвэл орчин газрын vзэсгэлэнтэй байдал тодорхой харагдана. Vvн лvгээ эрдмийг сурвал хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ /Академич Ц.Дамдинсvрэн/
Олж авсан мэдлэг vнэн vv? эргэлзээтэй юу? гэдгийг цаашид гvнзгийрvvлэн мэд. Оюун ухаан нь хєгжсєн илтгэгчийн яриа ямагт товч тод оновчтой байдаг. Энгийн болоод яруу сайхнаар сонсогддог.
Илтгэх урлагийн vе vеийн онолчид мэдлэгтэй байх зарчим шаардлагыг илтгэх урлагийн vндэс болгон тавьж ирсэн. Айдсаас ангижирч итгэлтэй болох зам бол мэдлэг. Эрдэм мэдлэгийнхээ хvчээр гайхамшигийг бvтээсэн алдартнуудыг тоолж баршгvй.