Харамсах хэрэггүй 10 зйүл 😀

Эмэгтэйчүүд бид заримдаа огт хэрэггүй зүйлд санаагаа зовоож, халагласаар хайран эд эсээ үхүүлж орхидог. Та дараах 10 зүйлст огтхон ч харамсахгүй байж болох юм.

Хэн нэгэнд ухаангүй дурласандаа. (Ямар ч дурлал харсаар байтал хүнийг өөд нь татдаг.)
1 шөнийн явдалдаа. (Амьдралд гэнэтийн зүйл гэж байдаггүй байсан бол нэг бодлын уйтгартай байхсан)
Усан тэнэг эртэй учирч явсандаа. (Та өөрийгөө “Хэрхэн өөдгүй эрийг таних вэ” гэдэг хичээлийн үнэгүй лекцэнд суусан гээд л бодчих. Тийм ч цаг гарзадсан зүйл биш юм шүү)
Хичээл дээрээ муу дүн авсандаа. (Яг үнэндээ арван жил, их сургуулийн ганц нэг хичээлийн муу дүн ирээдүйн амьдралд тийм ч сүртэй нөлөө үзүүлдэггүй.)
Хэрээсээ хэтэрсэн үнэтэй даашинз худалдаж авсандаа . (Түүний ачаар та тэр үдшийн хатан хаан нь байсан. Тиймээс тэр үүргээ сайн биелүүлсэн. Эмэгтэй хүнд ганц үнэтэй даашинз байхад огтхон ч илүүдэхгүй. Дараа нэг өдөр дахиад л хэрэг болох учраас мөнгөний гарз хэмээн халаглах хэрэггүй шүү бүсгүй минь.)
Хэн нэгэнд том тус хүргэж яваад ажлаасаа хоцорсондоо. (Өглөгийн хариу заавал ирдэг. Таны зарцуулсан нэг минут, өөр íýã хүний амьдралыг тэр чигт нь аварсан бол буян үйлдсэн гэж санаад битгий харамсаарай.)
Хүүхдээ авахуулалгүй төрүүлсэндээ. (Ийм хэрэггүй бодол танд төрөх юм бол одоо түүнгүйгээр амьдрахад ямар байхаа төсөөлөөд үзээрэй. Хүүхдүүд бидний уур уцаарыг барах тохиолдол бишгүй л байдаг хэдий ч яг үнэндээ бүгд л дотроо сахиусан тэнгэрүүд гэдгийг нь бид мэднэ.)
Хумсаа хугалж, үсээ тайруулсандаа. (Дахиад л нэг мэдэхэд ургачихсан байна шүү дээ. Энэ бол халаглах зүйл огт биш.)
Өөрийнхөө хайргүй хүнд хатуу үг хэлсэндээ. (Тэр одоо сэтгэл санаагаар уначихсан байгаа ч дараа нэг өдөр таныг тэгж хэлсэнд баярлах болно.)
Уучлал гуйсандаа, эсвэл уучилсандаа.( Уучлал гуйсан эсвэл уучлалыг хүлээж авсан хүн буруудаж байхыг бид хэзээ ч харж байгаагүй. Бидний цээжинд байдаг “хийрхэл” л үүнд харамсах бодол төрүүлж байгаа юм.)