Хүмүүс ямар эмэгтэйд дуртай байдаг вэ

Бүсгүй таныг хэнч тоохгүй байна уу?

Та бусдад таалагдахгүй байгаа юм биш биз?

Таны гаргасан амжилт үнэлэгдэхгүй байгаа байна уу?

Таныг албан тушаал дэвшүүлэхгүй байна уу?

Та бусадтай харьцахдаа алдаа гаргаад байна уу?

Тэгвэл та дараах нийтлэлийг уншаад үзээрэй.

Эмэгтэй хүн өөрийн гэсэн имижийг бүрдүүлж чадвал төсөөлж байснаасаа ч илүү амжилтанд хүрэх магадлалтай.

– Юуны өмнө та бусдын зөвөлгөөг сонсох биш, харин ч өөрөө бусдад зөвлөдөг байх хэрэгтэй.

– Энэ имиж бол ажлын амжилт гаргах, тушаал дэвшихэд танд тусална.

– Энэ имиж нь ажилдаа дур сонирхолтой, шулуун шударга зантай бүсгүйчүүдэд зохимжтой имиж юм.

Хэрэв эмэгтэй та өөрийн имижийг өөрөө бий болгож чадвал төсөөлж байгаагаасаа ч илүү их амжилтанд хүрэх боломжтой.

Эмэгтэй хүн имижээ хэрхэн яаж бүрдүүлэх вэ

– Юуны өмнө ажлын цагийг сул дэмий өнгөрөөх хэрэггүй

– Болж өгвал байнга л бусдаас ялгарахыг хичээ.

– Өдөр өдрөөр өөрийнхөө ажлын үр дүнг тооцдог байх хичээ

– Бусадтай ажил хэрэгч байдлаар харьц

– Бусадтай харьцахдаа бие биеээ хүндэтгэж буй уур амьсгалыг заавал бий болгоорой.

Та харилцагч нартаа

– Үрчгэр хувцас

– Хоосон чамирхсан дүр

– Нүүрэндээ будаггүй

– Маанагдуу донгио царайтай харагдахгүй байх хэрэгтэй.

– Мөн бусдын санаанд огт орохгүй цаг үед та ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа хайвал амжилт олж болох юм.

Бусдаас илүү ухаалаг, мэдлэг боловсролтой, эмэгтэйг хүмүүс үнэлдэгийг ямагт санаж яваарай.

Эмэгтэй хүн албан тушаал дэвшинэ, гаргасан амжилтаа үнэлүүлнэ гэдэг ердийн нэг байжил байдаг үзэгдэл биш гэдгийг юуны түрүүнд мэдэж ав.

– Амжилт гаргаж, албан тушаал дэвшихийн тулд эмэгтэй хүн өөрөө тэмцэгч байх ёстой.

– Гэхдээ зөвхөн өөртэйгөө тэмцэх хэрэгтэй.

– Өөрөөр хэлбэл имижээ бүрдүүлж амжилт гаргахын тулд дараах хэд хэдэн зорилгыг өмнөө тавих хэрэгтэй.

– Тушаал дэвшиж амжилт гаргая гэж хүсэж байгаа бол ажил дээрээ хэт найзархаг зан гаргадгаа боль.

– Эрч хүч, чадал чансаа, оюун ухаан гээд бүхий л боломжоо өмнөө тавьсан зорилгоо чиглүүл

– Дээр дурдсан зүйлүүдийг мөрдөөд өөрийн зуршил болго.

– Ингэж чадвал та яваа яваандаа өөрийгөө жолоодож ажил хэрэгч эмэгтэй болж чадна гэсэн үг.

Хүмүүс харьцааны соёлтой, зан сайтай эмэгтэйг илүү үнэлж хүндэлдэг

– Хүмүүс таниас огтхонч зай барих ёсгүйг сайн анхаар

– Тийм орчинг өөрөө бүрдүүлэхийн төлөө илүү хичээх хэрэгтэй

– Бүх хүнд тухайн цаг үед нь тохирсон аятайхан үг хэлэхийг оролдож бай.

– Ингэж сайхан сэтгэгдэл, урам 2-г бэлэглэж сурвал та өөрөө сэтгэл татам байх болно.

– Ямарч тохиолдолд өөртэй чинь уулзсан хүн бүхэнтэй эелдэг байдлаар харьцахаа мартаж болохгүй.

– Таныг хаанаас тань ч харсан өв тэгш байх ёстой.

– Таны амнаас цагаа олоогүй үг хэзээ ч унах ёсгүй

– Гадаад үзэмж, сайхан харьцааны урлаг, уг ярианы боловсон байдал хамгийн чухал шүү.

Ухаалаг хэрнээ гэнэн төрх байдал ямар ч эмэгтэйд зохидог

Хэдийгээр амьдрал дээр тийм чолон биш байдагч эмэгтэй хүн бүрийн бусдаас ялгарах нэг онцлог зүйл бол сексуалны байдал юм.

– Эмэгтэй хүн ийм дүр төрхөөр имижээ бүрдүүлэхэд муугүй байдаг.

– Хэнч тоодоггүй уйтгартай нэгэн мэтээр төсөөлөгддөг байснаас танил эрчүүд чинь ч гэсэн сексуалны имижийг чинь хүлээж авдаг бол амьдрал илүү сонирхолтой байх болно.

– Хамгийн гол нь сексуалны харагдсан шигээ шууд л эргүүлж хоргоох юмсан гэсэн хүслийг эрчүүдэд төрүүлэхгүйгээр биеэ авч явах ёстой.

– Ямарч эмэгтэй хүн эрчүүдийн хувьд хэзээч хүрч чадахгүй тэнгэрт гялалзах од нь байх ёстой.

– Гэхдээ гялалзан анивчих од заримдаа газарт бууж ирдэг юм байна гэсэн сэтгэгдлийг эрчүүдэд төрүүлхэд илүүдэхгүй шүү.

За туршаад үзээрэй.