Эр хүн ч гэсэн гоё сайхан харагдах ёстой. Эрчүүд хүүхнүүд шиг янз бүрийн хувцас сольж өмсөөд байдаггүй ч тэдэнд таарсан гоо зүй гэж байдаг. Ямар ч тохиолдолд эр хүн цэвэр цэмцгэр, дэгжин харагдах ёстой. Үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг гэнэ. Үүнд: 1. Оймсоо өдөр бүр сольж бай. 2. Өмд, гутлаа зангианыхаа өнгөтэй зохицуулах нь маш чухал. 3. Янз бүрийн зурагтай, этгээд үгтэй цамц, зангианаас татгалз. 4. Цамцны ханцуйны чагтан товч, зангианы зүү чанартай байх ёстой. 5. Үс цэвэрхэн, гялалзсан бол эр хүний зүс царайнд өнгө нэмдэг. 6. Үсний сам, сойзоо байнга цэвэрлэ. 7. Үсэнд тохирсон шампунь, ангижруулагчийг сонгох нь чухал. 8. Чанартай үсний гель, лак, хэв оруулагчийг хэрэглэж байх нь зөв. 9. Шүдний сойзын үсийг элэгдэхээс өмнө соль. Шүдний оогоо таглахгүй орхивол нян үржих магадлалтай. 10. Амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлж, амны хөндийг тогтмол цэвэрлэж бай. Хэрэв завгүй бол нэг ширхэг алим идчихэж бай. 11. Суганаас эвгүй үнэр гаргахаас сэргийлж савантай халуун усаар тогтмол угааж, хүйтэн усаар шавш. 12. Хумсаа үе үе ажиглаж бай. Хайчаар аваад , өрөвтлөөр зас. 13. Хумсны дотогш орсон хир бохирыг үргэлж цэвэрхэн байлгах. 14. Эрчүүд хумсаа хэт урт ургуулахгүй байвал зүгээр. 15. Зангиа худалдан авахдаа костюм, цамцныхаа өнгөтэй тохируул. 16. Спорт загварын, чөлөөт хувцас нь эрчүүдийн имижийг тодруулах бас нэг хүчин зүйл болдгийг анхаар. 17. Спортын төрлийн хувцас хэт чамин эсхүл задгай, замбараагүй байх ёсгүй. 18. Аливаа хувцас бүхэн нь энгийн боловч чанар сайтай байвал зохино. 19. Эцэст нь хэлэхэд болж өгвөл өдөр бүр шүршүүрт орж бай.