Дадал 3- Эн тэргүүний ажилыг эхэнд нь

Дадал 1 нь та өөрөө бүтээгч, Дадал 2 нь Бүтээл төсөөлж бас бичэхэд сургасан бол Дадал 3 нь Бүтээлээ яаж хэрэгжүүлэх тухай заана.

Юуны өмнө та дараах 2 асуултанд хариулна уу?

Асуулт №1

Та юуг тогтмол хийвэл та одоо тэр зүйлээ хийгээгүй байгаа таны амьдралд маш их эерэг өөрчлөлт оруулах бол?

Асуулт №2

Юу таны бизнесс, мэргэжил, зорилгод тань нэгэн ижил үр дүн авчрах вэ?

Хариултаа бодож олчоод цаасан дээр бичээрэй эсвэл цээжилчихсэн ч болно.

Дадал 3 бол дадал 1 болон 2-ын үр дүн, хэрэгжүүлэлт юм. Хэрэгжүүлэх гол арга барил нь зарчим төвд суурилсан *цагийн хувиарлалт* юм. Үүнийг мэдэж авахын тулд та 4 дөрвөлжингийн тухай мэдэх хэрэгтэй. Энэ нь:

Яаралтай

Яаралтай бус

Чухал

I дөрвөлжин:

Хурц асуудлууд:

Хойшлуулашгүй асуудлууд.

Маш шахуу хугацаанд гүйцэтгэх ажил, хичээл.

I I дөрвөлжин:

Урьдчилсан ажиллагаа:

Шинэ боломж нэмэгдүүлэх

Төлөвлөлт хүч сэргэлт

Хувь хүний хөгжил

Чухал бус

I I I дөрвөлжин:

Гадны хүмүүсийн утас, яриа

Бичиг захидал, мэдээлэл

Зарим уулзалт. Ойрын үеийн хойш тавиагүй ажлууд

Түгээмэл ажлууд

I Vдөрвөлжин:

Цаг авсан аар саар ажлууд

Бичиг захидал

Утас

Үр ашиггүй цаг алдалт

Цаг дэмий өнгөрөөх

Аль дөрвөлжинд анхаарал хандуулж, ихэнх цагаа өнгөрүүлснээс шалтгаалаад өөр өөр үр дүн гардаг.

I дөрвөлжингийн үр дүн:

· Бухимдал

· Туйлдах тамирдах

· Хямралын зохицуулалт

· Байнга түймэр унтраах

I I дөрвөлжингийн үр дүн:

· Алсын хараа

· Тэнцвэр

· Сахилга бат

· Хяналт

· Хэдхэн хямрал

I I I дөрвөлжин:

· Ойрын хугацааны зүйлс төвлөрөх

· Хямралын зохиуулалт

· Нэр төр хөөсөн, олон нүүртэй зан авир

· Зорилго төлөвлөгөөг үл тоомсорлох

· Золиос болсон мэт санагдаж, хяналтгүй байх

· Өнгөц эсвэл тасарсан харилцуутай байх

I Vдөрвөлжин:

· Ямар ч хариуцлагагүй

· Ажлаас халагдсан

· Гол үндсэн зүйлүүдийн хувьд бусдаас буюу байгууллагуудаас хамааралтай байдаг.

Ихэнх хүмүүс I болон IV дөрвөлжинд байдаг. Харин илүү их бүтээмжтэй сэтгэл хангалуун амьдрахыг хүсвэл II дөрвөлжинд анхаарал, цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй. Дээр асуусан 2 асуултын хариунууд нь энэ дөрвөлжинд багтдаг юм.

II дөрвөлжинд ажиллах хүн 6 зүйлийн шалгуур хангасан байна. Үүнд:

1. Шүтэлцээ- таны хийх ажлууд таны гүйцэтгэх ёстой үүрэг ажил, гэр бүл гэх мэт болон урт болон богино хугацааны зорилтуудтай чинь уялдсан авч үзсэн байна.

2. Тэнцвэр-хийх ажлууд чинь ар гэр, хувь хүний хөгжил гээд бүх зүйлсийг тэнцүүхэн авч үзсэн байна. Аль 1-г нь дээдлэн авч үзэх ёсгүй.

3. II дөрвөлжиндөө ажиллах- энэ дөрвөлжинд ажилласнаар буюу илүү их цагийг зарцуулснаар таньд урам зориг өгч, санаа сэтгэл тань эерэгээр өргөж өгнө. Энэ II дөрвөлжинд ажиллахдаа хийх зүйлсээ 7 хоногоор төлөвлөвөл хамгийн тохиромжтой. Ингэснээр бүх зүйлийг тэнцвэртэй хувааж өгдөг.

4. Хүнийг дээдлэх- ямар ч үед та бусад буюу хүмүүстэй ажиллах болно. Та хүмүүсийн эв дүйг олоход суралцах хэрэгтэй.

5. Уян хатан байх- таньд яаралтай чухал гэнэт хийх ажил гарч ирж магадгүй. Энэ үед 7 хоногоор төлөвлөн бичсэн болохоор өөр өдөрлүү шилжүүлж болно.

6. Зөөвөрлөх боломжтой байх- ямар ч үед гаргаж ирээд харах боломжтой байх. Автобус, таксинд, хичээл дээрээ, хүн хүлээнгээ гээд л таны хүссэн үед гаргаж ирээд үзэх боломжтой байх хэрэгтэй.

II дөрвөлжингийнхөө хийх зүйлсийг 7 хоногийн төлөвлөгөө зохиохтодорхойлж бичих 4 үндэс:

1. Үүргээ тогтоох- эхлээд таны гүйцэтгэдэг бүх үүргүүдийг жагсаан бич. Ажил, гэр бүл, анд нөхөр, клуб гээд харилцаанд орж үүрэг гүйцэтгэдэг бүх зүйлсийнхээ үүргүүдийг жагсаан бич. Дараа нь эдгээрээс ирэх 7 хоногт харилцаанд орох үүргүүдийг тусгайлан ав.

2. Зорилгоо тодорхойлох- тусгайлан авсан үүргүүдээ нэгтгэн үр дүнг нь тодорхойлж байгаад хэд хэдэн зорилго болго. Эдгээр зорилгын хэд нь II дөрвөлжинд багтах ёстой шүү.

3. Төлөвлөсөн хуваарь- одоо зорилго, хийх үүрэг ажилуудаа 7 хоногийн аль өдрүүдэд тавих тухай бичээрэй.

4. Төлөвлөгөөний дагуу ажиллах- одоо бичсэнчлэн 7 хоногийн турш ажиллаад ням гаригт дахин 7 хоногийн төлөвлөгөө гаргах журмаар ажиллана.