Дадал 4,5,6-ын өмнөтгөл

Дадал 1,2,3 бол хувийн ялалт буюу хувь хүний өөрийнх нь зан чанар, үзэл бодол, дадал зуршлыг төлөвшүүлэх талаар заасан билээ. Харин дадал 4,5,6 нь *Хувийн ялалт*-ын дараах алхам буюу *Хамтын ялалт* юм. Өөрөөр хэлбэл бусадтай хэрхэн сайхан харилцаатай байх талаар авч үзнэ.

Хүмүүстэй *сайн харилцаа*-тай байхад мэдэх нэг чухал зүйл нь *Сэтгэл санааны хадгаламжийн данс* юм. Яг л мөнгөний хадгаламжийн данстай адил *орлого бас зарлага*-тай. Орлого бол таныг хүндэтгэх, итгэх зэрэг эерэг хандлагууд харин зарлага бол таньд итгэхээ болих, итгэл алдрах зэрэг сөрөг хандлагууд юм. Сэтгэл санааны хадгаламжийн дансыг үргэлж орлоготой байлгахын тулд *6 хадгаламж*-ийг ойлгох хэрэгтэй. Үүнд:

1. Хувь хүнийг ойлгох- энэ бол бусад 5 хадгаламжийн үндэс суурь нь юм. Энэ хадгаламжийг нэмэгдүүлэхийн тулд *нөгөө хүн танд чухал байгаагийн адил нөгөө хүнд чухал зүйл таны ч хувьд чухал байх ёстой* гэдэг зүйлийг ойлгоход л хангалттай.

2. Ялимгүй зүйлд ч анхаарах- харилцаа холбоонд тун өчүүхэн зүйл ч маш том сөрөг үр дагавар авчирч мэднэ. Тиймээс өчүүхэн гэлтгүй бүх зүйлд л анхаарал хандуулах хэрэгтэй.

3. Амласандаа хүрэх- та амласандаа хүрвэл орлого нэмэгдэж, амласнаасаа няцвал зарлага болно. Амлалт өгөхдөө хийж чадах, бүтэх эсэх зэргийг сайтар нягтлан бодож байж өгсөн нь дээр. Хэрэвзээ амласнаа хэрэгжүүлж чадаагүй бол амлалтаасаа чөлөөлж өгөхийг гуйсан нь дээр. Ингэвэл нөгөө хүн чинь таныг зөвөөр ойлгож зарлага бага гарна.

4. Юу хүлээдэг юэ?- та бусдаас, бусад таниас юу хүсэж байгааг эхнээс нь тодорхой мэдэх хэрэгтэй. Эс тэгвээс бие биенээ хий хоосон хүлээж цаг алдахаас гадна үл ойлголцол үүснэ. Эхнээс нь л бүгдийг тодруул.

5. Үнэнч болохоо харуулах- өөрөөр хэлбэл та хүн болгонд нэг л сэтгэлээр хандаж, 2 нүүр гаргахгүй явах хэрэгтэй. Хэн нэгнийг араараа муулах хэрэггүй. Хамт муулалцсан хүн чинь энэ намайг бас ингэж муулдаг байхдаа л гэж бодно. Тиймээс өөрийнхөө үзэл бодолд үнэн ч байж шударгаар хэлж сурах хэрэгтэй. Бүр хэлж чадахгүй бол дуугай л байсан нь дээр.

6. Зарлага гаргасан бол чин сэтгэлээсээ уучлал гуй. – бусдад буруу зүйл хийсэн бол ондоо хүнээс бурууг ирэлгүй, өөрийгөө сул дорой болчихно гэж бодолгүй чин сэтгэлээсээ уучилалт гуйгаарай.

Хэрцгий хүмүүс л сул дорой байдаг, Хүчтэй хүмүүс л уян зөөлөн сэтгэл гаргадаг. Лео Роскин.