Жилийн тоо-1

Ерөнхий байдал: та бие даах боловч хянамгай байхгүй бол *түлэгдэж* ч мэднэ. Өөрт байгаа бүх боломжийг ашигла. Гэхдээ урьдаар сайтар бодож тооцоол. Энэ жил та бүхий л салбарт амжилтынхаа эх суурийг тавьж чадна. Таны амьдралд олон шинэ зүйл гарч ирнэ. Шинэ хүмүүс,шинэ орчин, шинэ мэдлэгэ туршлага гэх мэт. Хэрэв та хонь арслангийн ордны хүн юм уу 1,19,28-ны өдрүүдэд төрсөн бол таны хувьд их чухал үе болно. Шинийг эрэлхийлэгч, эрмэг зоригтой хүмүүст хамгийн тааламжтай үе юм. Хэрэв та мөнгө олох аргыг го зорилгоо болгоё гэвэл энэ жил хамгийн тохиромжтой цаг үе. Урт хугацааны ажилын суурийг тавихад сайн.

Харилцаа холбоо: шинэ найз нөхөд, ажлын түнш, амрагтай болоход гайхалтай сайн. Нийгэмд таниас өндөр байр суурь эзэлдэг, чамбай хүмүүс таалагдана. Насаар өөрөөс чинь залуу хүмүүс сонирхол татаж мэднэ. Хэрэв таны өнөөгийн харилцаа холбоо ирээдүйтэй санагдаж байгаа бол энэ жил та нарыг улам дотносгож хооронд байсан үл ойлголцлыг ул мөргүй арилгана. Ажил төрөл, хайр дурлалын талбарт тантай гол төлөв 1,4,9,10,13,18,19,22,28-ны өдрүүдэд төосөн эсвэл Хонь, арслан, бумбын ордны хүмүүс учирна. Энэ жилийн чухал сарууд бол 1,5,7,10-р сарууд. Эдгээр саруудад амьдралд чинь хүчтэй нөлөөлөх хүмүүстэй учирна.

Ажил, албан тушаал: эрх чөлөөг бүрэн мэдэрч, ажилдаа амжилт гаргах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байна. Та одоо их дайчин шургуу байгаа тул аливаа шийдвэрийг тээнэгэлзлэлгүй шууд гаргана. Эргэн тойрныхон энэ чанарыг чинь үнэлж ажил төрөлд чинь дуртайяа туслах болно. Эрхэлсэн ажлын чиглэлд томоохон өөрчлөлт гарна. Эсвэл одооны ажил дээрээ их үйлсийг бүтээж чадна. Албаны чухал ажлуудыг даваа, мягмар гаригт амжуул. Энэ үед та санаа бодлоо бусдад сайн ойлгуулна. 4,5,7,9-р саруудад ажилтай холбоотой томоохон өөрчлөлт гарна.

Эрүүл мэнд: шүдний эмчид очиж үзүүлэх хэрэг гарах нь дээ. Ахмад насны хүмүүс энэ жилээс нүдний шил зүүж эхлэх бололтой. Нүдэндээ анхаар. Өдрийн дэглэмээр амьдралаа ухаалгаар зохицуул. Ингэснээр та зайлшгүй тохиолдох гэж буй таагүй явдлуудаас урьдчилан сэргийлэх юмуу тусгалыг нь арай зөөлрүүлнэ. 3,5,8-р саруудад өөрийн бөгөөд дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь.

Амжилт хүсье!!!