Жилийн тоо-3

Ерөнхий байдал: бүтээлч санаа, сэтгэн бодох чадвар чинь энэ жил юунд чадвартайгаа үзүүлнэ. Өсөж дэвжих, зорилгодоо хүрэхэд тааламжтай. Бүтээлч санаа, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэх нь таны хувьд мөнгөнөөс илүү чухалд тавигдаж байна. Гадаад төрхөө өөрчилж, нэр хүндээ өсгөхийн тулд ихийг хийнэ. Ингэснээр таны алдар хүнд тэнгэрт тултал өсөж хагартал баярлуулна. Уран бүтээл туурвиж амжилтанд хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь чухал. Ингэж чадсанаар авъяас чадвартаа бусдын анхаарлыг татаж зохих ёсоор үнэлүүлнэ. Хэрэв та нум, загасны орд юмуу аль ч сарын 3,12,21,30-ны өдөр төрсөн бол энэ жил танд амжилт авчирна.

Харилцаа холбоо: та зөвхөн сээтэгнэх санаа агуулж байгаа тул элдэв үүрэг хариуцлага хүлээх бодол огт алга. Энэ 12 сарын турш өөрийг чинь уураглахыг санаархсан хүмүүсийг тэнгэр ивээж тэдэнд туслах болтугай. Энэ жилийн харилцаа холбоонууд ерөнхийдөө өнгөц хийсвэр шинжтэй байна. Тиймээс сэтгэлтэй хүмүүс чинь танаас хэдэн насаар дүү байх боловуу загас, нумын орд юмуу аль нэг сарын 3,6,9д төрсөн хүмүүс таньтай ихэвчлэн тохиолдоно. Харилцаа холбооны хувьд 3,5,8,12-р сарууд чухал.

Ажил, албан тушаал: дээр хэлсэнчлэн энэ жил та өсөн хөгжих тул ямар нэгэн шинэ зүйл эхлэхэд бэлэн бай. Ажил үйлс гялалзаж байгаад гайхах хэрэггүй. Шинэ хүсэл зорилго сэтгэлийг чинь эзэмдэнэ. Сайхан боломжийг алдахгүйн тулд гаднаа өөртөө итгэлтэй юм шиг байхыг хичээ. Сургалтанд хамрагдах юмуу шинэ ажилд орох магадлал бий. Иймэрхүү ажлыг бүтээхэд Пүрэв, баасан гаригууд хамгийн тохиромжтой ялангуяа 2,3,5,7,11-р саруудад ажил илүү бүтэмжтэй байх тул энэ үед үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн бай.

Эрүүл мэнд: эрүүл мэндэд гарах хүндрэлийн гол шалтгаан нь таны эцэс төгсгөлгүй зугаа цэнгэл хөнгөмсөг байдал байх болно. Өвчин туссан ч цаг тухайд нь арга хэмжээ аваад байвал өвчин хүндрэхгүй. Ажил дээр таагүй байдал үүссэнээс сэтгэлээ барьж чадахгүй байж магад. Хэрэв та харшилтай бол энэ чинь таныг энэ жилжингээ шаналгаж мэднэ. Бие сэтгэлийн байдлыг сөргөөр нөлөөлөх зүйлийг хэтрүүлсний хэрэггүй. Наргиж цэнгэх сайхан хэдий ч хэтэрсэн үедээ таашаал олгохгүй. 2,3,6,10-р саруудад эрүүл мэнддээ анхаар.

Амжилт хүсье!!!