Жилийн тоо-4

Ерөнхий байдал: бүхнийг эхнээс нь эхлэх шаардлагатай. Дэмийн хоосон мөрөөдөл битгий авт. Ажилдаа урьдынхаасаа илүү бэлтгэж хянамгай бай. Тэгвэл элдэв таагүй явдлаас сэргийлнэ. Битгий яарч сандар, үр дагаврыг сайтар бодолцож байж хөдөлж бай. Та урьдынхаасаа илүү өндөр хариуцлага хүлээх боловч хүмүүс таныг дутуу үнэлээд байх шиг санагдана. Энэ жил хөрөнгө мөнгө сэтгэл санааны хувьд дарамттай, хавчигдмал байдалд өнгөөрөх боловч та хүчээ хуримтлуулан бүхнийг шинээр, арай баталгаатай хөрсөн дээр эхлүүлэх боломжтой болно. Өөрийнхөө аюулгүй байдалд илүүтэй анхаарвал зохино. Хэрэв та бумба, арслан, хамтатгахын орд юмуу аль ч сарын 4,13,22,31-ны өдөр төрсөн бол энэ жил таны хувьд туйлын чухал бөгөөд удаан хугацаанд мартагдахгүй.

Харилцаа холбоо: таны харилцаа холбоо туйлын сонин содон санаанд оромгүй явдлаар дүүрэн байна. Бүр эртний уулзалдаагүй удсан хүн юмуу таниас нилээд ахмад насны хүн тэс ондоо нийгмийн хүрээ болон шашны харъяаллын хүн таны амьдралд орж ирнэ. Хайр дурлалын асуудал ч гэсэн байдал таны төсөөллөснөөс тэс ондоогоор эргэнэ. Тах харийн юмуу өөр давхаргын хүнтэй сэтгэлийн холбоонд орно. Түүний энгийн бус өвөрмөц этгээд байдал нь таныг татна. Хамтатгах, арслан, бумбынхан болон нийлбэр нь 1,4,5,7-гийн тоотой тэнцэх өдөр төрсөн хүмүүс таны анхаарлыг их татна. Хувийн маьдралд 2,4,6,11-р сарууд хамгийн сонирхолтой болж өнгөрнө.

Ажил, албан тушаал: Санамсаргүй үйл явдлаар дүүрэн байна. Үйл явдлын хэвийн урсгал шинж алдагдаж танд тоо томшгүй олон ажлын санал орж ирнэ. Та алиныг нь сонгохоо мэдэхгүй. Хамгийн гол нь толгой алдчихгүй байх нь чухал. Өдөөн хатгасан өнгөлзлөгүүд ч байж мэднэ. Таныг огь санаандгүй байхад чинь тушаал ахиулж мэднэ. Энэ нь ирээдүйд таньд хэрэ болно. Бүх чухал хэлэлцээрүүдээ даваа, лхагва гаригуудад зохиохыг хичээ. Эдгээр гаригуудад таны ажил бүтэмжтэй байна. 1,2,4,10,11-р саруудад та олон боломжуудаа алдаж болохгүй. Ямар ч санал ирсэн боломжийн санагдвал тэгье, тийм л гээд байгаарай.

Эрүүл мэнд: сэтгэлийн хямралаас болж эрүүл мэнд чинь муудаж магадгүй. Эмчийн оношийг сонсоод тэвдсэний хэрэггүй. Таны сэтгэл их тогтворгүй байснаас болж та их олон аашьай болноо. 2,5,9,11-р саруудад их анхааралтай бай. Өвлийн саруудад нь даарч хөрч болохгүйээ.

Амжилт хүсье!!!