Жилийн тоо-5

Ерөнхий байдал: энэ жил та арай зав чөлөөтэй сонголт хийх өргөн боломжтой байна. Мөн олон өөрчлөлт ч гарна. Товчоор хэлбэл энэ он таньд олон сонирхолтой зүйл бэлдсэн. Та өмнө нь хэрэгжүүлж амжаагүй ажилаа дуусгах болно. Амьдрал чинь бүхий л талаар сайжирч байгааг таньд мэдрэгдэнэ. Та хүмүүстэй ажиллах тул олны анхаарлын төвд байнаа. Та ойр дотныхонтойгоо бие сэтгэлийн хувьд арай ойр дотно болсон. Хэрэв та аль ч сарын 5,14,023 буюу хамтатгах, охины ордуудад төрсөн бол энэ жил таны хувьд чухал жил болно. Та энэ жилээс бололцоотой бшхнээ авахыг хичээ.

Харилцаа холбоо: та ёстой азтай байх болно. Таны дур булаам байдал олны сонирхлыг татаж янаг амрагийн олон харилцаатай учирна. Тэр олон шүтэн бишрэгчдийн дундаас алиныг нь сонгохоо мэдэхээ байж ч магад. Та өөрөөсөө олон дүү хүмүүст татагдана. Амьдралын энэ үед үхэр, хамтатгах, охин, жинлүүрийн ордны болон нийлбэр дүндээ 2,5,6 гэсэн тоотой тэнцэх өдрүүдэд төрсөн хүмүүс таны амьдралд чухал байр суурь эзэлнэ. 1,3,6,10,12-р сард та гайхамшигтай амжилттай байх тул эдгээр саруудад таны амтдралд хамгийн сонирхолтой явдлууд өрнөнө.

Ажил, албан тушаал: аижл мэргэжлийн хувьд өндөр үр өгөөжтэй жил болно. Бусдад өндөр сэтгэгдэл төрүүлж чадах тул та өөрийгөө болон өөрийнхөө санааг амархан борлуулчихаж чадна. Ийм сайхан боломжийг битгий алдаарай. Та өөртөө итгэлтэй байж олон ажлыг амжуулж чадна. Лхагва, баасан гаригуудад чухал ажлаа амжуул. 3,5,9,10,12-р сар таны хувьд ямар нэгэн өөрчлөлт гарах сар болно. Энэ үед ямар нэгэн чухал үйл явдал болно. Албан тушаал ахих боломж гарч ч магад. Харин энэ боломжийг ашиглах эсэх нь таниас шалтгаална.

Эрүүл мэнд: бүх ажилаа амжуулж биеэ сайн байлгахын тулд амьдралаа хэрхэн зөв зохицуулах вэ? Гэдэг дээр бодох хэрэгтэй. Хурдаа сааруулж арай тайван алхаагаар урагшлахыг хичээ. Бясалгалаар хичээллэвэл танд тайтгарахад туслана. Зугаа цэнгэл хоол ундны хэмжээг тааруулж сайхан унтаж амар. 1,8,10-р саруудад эрүүл мэнддээ илүүтэй анхаар.

Амжилт хүсье!!!