Жилийн тоо-6

Ерөнхий байдал: ойрын ирээдүйд ойр дотныхон чинь таны туслалцааг шаардана. Тйимээс та гэр бүлийнхэн болон гэрийн асуудалд илүү анхаарал таваих шаардлагатай. Таны үйл ажиллагаа гол төлөв гэр бүл хайртай хүн өмч хөрөнгөтэй холбоотой. Энэ жил та байр сольж өөр тийшээ нүүж очиж магадгүй. Өөрийгөө хөгжүүлж шинийг сурч мэдэхэд тааламжтай. Та бодож санах юмгүй. Цэцэгнээс цэцэг дамжисан эрээн эрвээхэй адил байна. Танд 10 урилга ирлээ гэж бодоход дор хаяж 9-г нь хүлээж авахыг бод. Таныг өөрийг чинь хөгжүүлэхэд чинь тустай. Та аль ч сарын 6,15,24-ны өдөр буюу үхэр, мэлхий, жинлүүрийн ордныхон бол маш бүтэмжтэй жил болно.

Харилцаа холбоо: хайр дурлалын хувьд хамгийн бүтэмжтэй жил болно. Та хувийн амьдралаа төвхнүүлэх хүсэлд бүрэн автах ба энэ жил гэрлэх магадлал хамгийн их. Үүний эсрэг туйл болох салалт сарнилт ч болж магад. Хэрэв та тогтвортой сууж хайртайгаа илэн далангүй чинь сэтгэлээсээ ярилцвал салж сарнилгүй асуудлыг зохицуулчихаж болно. Хэрэв та үхэр, мэлхий, жинлүүрийн ордонд төрсөн бол энэ жил таны хувьд чухал жил болно. Нийлбэр дүндээ 2,3,6-тай тэнцүү өдөрт төрсөн хүмүүс бас хамарна. Ялангуяа 2,5,9,11-р сарууд их ччухал. Цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх ганц ч боломжийг алдаад хэрэггүй. Хүмүүстэй эв зүйгээ ол.

Ажил, албан тушаал: өөрийн ажил хөдөлмөрийг бодитоор үнэлүүлж албан тушаалын шат ахиулж чадна. Саяхан хойш уруудсан амьдралаа өөд нь татах боломж таньд олдоно. Та илүү дутуу үггүй ямар ч үүрэг даалгаврыг сайн биелүүлэхэд бэлэн байгаа тул шагнаж урамшуулна. Хойшид энэ байдлаараа үргэлжлүүлбэл таны хичээл зүтгэлийг хүмүүс анзаарч зохих ёсоор үнэлнэ. Хэрэв та хүнтэй уулзаж хэлэлцэх чухал хэрэгтэй болоод өөрийн авьяас чадварыг бусдад таниулах гэж байгаа бол үүнийгээ пүрэв, баасан гарагуудад амжуул. 2,4,8,9,11-р сард танд албан тушаал ахих боломж олдоно.

Эрүүл мэнд: энэ жил өвсөн ч хүнд өвдөхгүй. Хамар хоолойн өвчин тусаж магад. Өвдөхгүйн тулд та цэвэр агаарт их гарч, биеийн тамирын дасгал сургуулилтаар хичээллэх хэрэгтэй. 3,7,9,12-р саруудад ямар нэг юм хийхийнхээ өмнө сайн бодоорой. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн хувьд онцгой харшилах юм байхгүй.

Амжилт хүсье!!!