Жилийн тоо-7

Ерөнхий байдал: Сэтгэл оюуны хувьд хөгжиж, бүрэн аз жаргалтай байхын тулд танд юу хэрэгтэйг ойлгож авна. Долоо гэсэн тоотой жилд олсон ухаарал таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Та амьдралдаа юунд хүрсэн ирээдүйд яах зорилготойгоо байгаагаа тодорхойлох үе. Та ганцаар байж энэ бүгдийг эргэцүүлэн бодохыг хүснэ. Хөл хөдөлгөөн, баяр наадам чимээ шуугиан таньд яршигтай санагдана. Та хувийн амьдралдаа их цаг зав зарцуулж ерөнхий байдлыг нь сайжруулж чадна. Энэ жил чухам ямар үр дүнд хүрэх зорилготой байгаагаа яг тодорхойлох хэрэгтэй. Ингэсний дараагаар та юунд хүрэх зорилготойгоо олж мэдэж чадна. Аль ч сарын 7,16,25-д буюу загас, мэлхийн ордонд төрсөн хүмүүст гайхалтай жил байх болно.

Харилцаа холбоо: эхнээс нь анхааруулахад энэ жил хувийн амьдралд тааламж муутай. Та их олон зүйлийг эргэцүүлэн бодох шаардлагатай байгаа тул гол төлөв ганцаар байх болно. Энэ жил тантай учирсан амрагийн ямар ч холбоо таны сэтгэлд хүрэхгүй. Юу хүсээд байгаагаа олж мэд. Тэгээд зоригтой хөдөл. Ниийлбэр дүндээ 2,4,7-ийн тоотой тэнцэх өдөр төрсөн болон загас, мэлхийн ордны хүмүүс таны сонирхлыг татна. 1,4,10-р сард болох үйл явдлууд таны сэтгэлд илүүтэй хоногшино.

Ажил, албан тушаал: энэ үед тантай 2 үйл явдал тохиолдлоно. Та өөрийн мэргэжлийн төвшин бэлтгэлийг зохих ёсоор нь үнэлж дахин бэлтгэл хангах шаардлагатай юм байна гэдгийг ойлгоно. Эртнээс хөөцөлдсөн ажлын бараа тэнгэрийн хаяагаар бүртэлзэж эхэлнэ. Энэ жил судалгаа шинжилгээний ажил эхлэхэд хамгийн тохиромжтой. Даваа, баасан гаригуудад чухал уулзалтуудаа төлөвлө. Дээрх гаригт та асуудлыг өөрт хамгийн ашигтай байдлаар шийдүүлж чадна. 1,3,7,8,0,12-р сарл ажилд ахиц гарахгүй.

Эрүүл мэнд: энэ жил таны эрүүл мэнд өмнөх жилүүдээс илүү сайн байна. Бага зэрэг зовиур гарсан ч их хүндрэхгүй. Хэрэв та ядарч уур хүрэхийг мэдэрвэл ухаалаг тайван байхыг хичээ. Эс бөгөөс бэрхшээл учирна. Хүчээ хуримтлуулж нөхцөл байдлыг эргэцүүлэн бодох боломж ихээхэн гарна.

Амжилт хүсье!!!