Жилийн тоо-8

Ерөнхий байдал: амьдралдаа өөрчлөлт оруул. Чухал алхам хийх цаг нь болж. Таны авъяас чадварыг тань бүгд үнэлнэ. Эрх мэдэл таны гарт байна. Энэ жил та зоригтой бодож, зоригтой хөдөлнө. Та анхаарлын төвд байх бөгөөд бүх эрх мэдлийг гартаа авна. Аль ч сарын 8,17,26-д юмуу матарын ордонд төрсөн бол энэ жил таньд буянаа хайрлажээ. Энэ бломжийг ашигла. Өөртөө итгэл төгс бай. Энэ үед ажил төрөл чинь бүтэмжтэй мөнгө хуримтлуулах боломжтой. Хуучин өр шир, үүрэг чинь ил хөвөн гарах тул хүссэн хүсээгүй төлнө. Энэ 12 сарын турш гүйцэтгэсэн ажил чинь тусаа өгнө. Гол нь өргөн цар хүрээтэй сэтгэж, амжилтанд итгэ. Өөртөө бүрэн найд.

Харилцаа холбоо: хувийн амьдралд чухал үйл явдлууд өрнөнө. Сална, гэрлэнэ, үр хүүхэдтэй болно. Эд хөрөнгө, эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс бусдын анхаарлыг илүүтэй татна. Хуучин анд нөхөд, түнш, танил тал, хамтран ажиллагч, эртний амраг чинь таны амьдралд эргэн гарч ирнэ. Матар, жинлүүрийнхэн буюу аль ч сарын 8,6,3-д төрөгсөд –ийн хувьд хувийн амьдралд сөрөг нөлөө гарахгүй. Таны амьдралд тааламжтай нь 3,6,9,12-р сарууд.

Ажил, албан тушаал: энэ жил та албан тушаал ахиж нэр төр чинь өснө. Энэ таны алдар хүндэд хүрэх алтан үе. Хэрэв та өөртөө итгэвэл санхүүгийн амжилтанд хүрнэ. Хамгийн гол нь зорилгоо зөв тодорхойлж түүндээ яаралгүй аажим дөхөх. Ямар хялбар амжилтанд хүрсэндээ та хожим нь гайхах болно. Хэрэв та жил хайж байгаа бол чухал уулзалт хэлэлцээрээ пүрэв, баасан, бямба гаригт товлоорой. Эдгээр нь таны азтай өдрүүд байх болно. 2,6,7,9,11-р сард ажил төрөл чинь улам бүтэмжтэй байх болно.

Эрүүл мэнд: ганцаардаж сэтгэл санаагаар унахгүй бол толгой тархины өвчнөөс сэргийлж болно. Эмчид хандах шаардлага гарвал нэг дор хэд хэдэн мэргэжлийн хүнд ханд. Хоолоо зөв зохицуулж сэтгэл санаагаар унахгүй, өөдрөг сэргэлэн байхыг хичээ. 1,5,6,10р сард эрүүл мэнддээ анхаар.

Амжилт хүсье!!!