Жилийн тоо-9

Ерөнхий байдал: мөрөөдөл тань амьдралд биеллээ олж ажил төрөл тань амархан шийдэгдэнэ. Магадгүй та их аялах бололтой. Тэгээд 9 гэсэн тоотой жил хамгийн амжилттай нь. Ажилд ч хувийн амьдралд ч таны асуудлууд сая нэг бүрэн шийдэгдэнэ. Таны хүнлэг энэрэнгүй зан их тод илрэх бөгөөд та хүнд тусалчихаад хариу шаардахгүй. Таны хийсэн бүх сайн үйлс хожим нөхөгдөж сэтгэл санааг амирлуулаад зогсохгүй, санхүүгийн өр өгөөж ч өгнө. Аль ч сарын 9,18,27-д төрөгсөд болон хонь, хилэнцийнхний хувьд их онцгой жил боно.

Харилцаа холбоо: энэ жил та өөр үндэстэн ястны эсрэг хүйсний хүнд татагдана. Таны хүнлэг чанар чинь сэргэж бардам зан чинь дарагдана. Аль ч сарын 1,3,9-д төрөгсөд болон хонь, арслан, хилэцийн ордны хүмүүс таны гэр бүлийн амьдралд чухал байр суурь эзэлнэ. 2,6,8,11-р сард хувийн харилцаанд ээлтэй. Эдгээр сарууд өрнөлтэй явдлаар дүүрэн байх бөгөөд та их чухал алхам хийхээр шийдэж магадгүй.

Ажил, албан тушаал: ихэнх хүсэл мөрөөдөл тань биеллээ олно. Та өөрийн авъяас чадвар мэргэжлийн дадлага туршлагаа үнэлэн зардаг бол энэ хамгийн тохиромжтой үе. Та өөрийн ажлын цар хүрээг өргөжүүлж хилийн чанадтай харилцаж эхэлнэ. Та хамтран ажиллагсадтайгаа эв зүйгээ их сайн олох тул зорилгоо хэрэгжүүлэхэд тань дөхөм болно. Мягмар, пүрэв гаригт хүмүүстэй уулзаж ажилаа амжуулахад хамгийн тохиромжтой. 1,5,6,8,10-р сард ажилд тань өөрчлөлт ахиц гарах магадлалтай.

Эрүүл мэнд: зөвхөн аваар ослоос үүдэлтэй хүндрэл гарч бозошгүй., тиймээс болгоомжтой байгаарай. Өрөөл бусадтай муудалцаж хэрэлдсэний хэрэггүй. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой. Архи амссан бол машин барьж болохгүй шүү.

Амжилт хүсье!!!