2-р дадал: Эхлэхдээ эцсийн зорилгоо төсөөлөн бод буюу Хувийн Манлайллын зарчим

Саяны оршуулганы ёслол дээрхи таны сэтгэгдэл болоод хүсэж буй зүйл чинь таны амьдралын хамгийн гол зорилго бөгөөд та эцсийн зорилгоо төсөөлөн бодлоо.

Та ямар нэгэн зорилго тавьсан л бол эхлээд бүх үйл явцыг эхнээс нь авхуулаад дуусан дуустал нь бүгдийг нь сэтгэл дотроо бодох хэрэгтэй. Ингэхдээ тухайн агшин, үйл явц болоход мэдрэх мэдрэмжээ хүртэл бодоорой. Энийг энгийнээр тайлбарлан бичихдээ байшин барихтай адилтгасан билээ. Эхлээд та сэтгэлдээ ямар байшин барихуу гэж бодно. Ханыг юугаар хийж, ямар өнгөөр будахуу? Хэдэн цонхтой хаана байрлуулахуу? Хаалгаа ямар өнгөтэйг сонгохуу гээд л бүгдийг нь бодно. Дараа нь бодсон сэтгэсэн байшингаа цаасан дээр буулгана. Тэгээд хэдий их хугацаанд яаж барихуу гэдгээ төлөвлөөд өдөр өдөрт нь хянаж явна. Ингээд хамгийн сүүлд таны товлосон цагт таны анх сэтгэл дотроо төсөөлсөн байр бэлэн болно. Таны тавьсан зорилго бүр иймэрхүү зарчмаар л явна. Нэг ёсондоо та бүх зүйлийг хоёронтоо бүтээж байнаа гэсэн үг юм. Анхдагч буюу сэтгэхүйн, 2догч буюу биет бүтээл. Дадал 1 дээр та өөрийгөө бүтээгч юм байнаа гэдгийг ойлгосон бол Дадал 2 дээр та анхдагч бүтээлээ сурч авна. Харин Дадал 3 дээр 2дагч бүтээлийг сурна.

Анхдагч болон 2догч бүтээлийг ойлгоход манлайлал буюу удирдлага, менежмент гэдэг үгийг ойлгох хэрэгтэй. Манлайлал гэдэг нь анхдагч бүтээл буюу “Би юу бүтээх вэ?” юм. Харин менежмент буюу 2догч бүтээл нь “бүтээлээ хийх” үйл явц юм. Өөрөөр хэлбэл манлайлал нь шатаа зөв хананд байрлуулах, менежмент нь шатаараа авирах юм.

Тэгэхээр зөв хананд шатаа байрлуулахад таны зорилгод нийцсэн зөв зарчим хэрэгтэй. Энэ нь таны “хувийн зорилгын тунхаглал ” билээ. Өөрөөр хэлбэл таныг зөв хананд буюу зөв зорилгод аваачих таны хувийн үндсэн хууль юм. Үүнийг бичихэд таны нөлөөллийн хүрээн дэх төв цэгээ олох хэрэгтэй. Төв цэг гэдэг нь бүгдийг төв цэгийнхээ төлөө л хийдэг, таны хамгаас анхаарч байдаг зүйлийг хэлнэ. Энэ нь хань төвт, гэр бүл төвт, найз нөхөл төвт, ажил төвт, мөнгө төвт гээд олон байдаг. Хамгийн гол нь зарчим төвтэй байх явдал юм. Зарчим төв нь аюулгүй байдал, удирдамж, саруул ухаан, хүч болон таны гэр бүл, ажмл гээд бүх зүйлийг тэгш байдлаар хангаж өгсөн байдаг. Зарчмууд нь хэзээ ч бидэнд уурлаж, янз бүр харьцдаггүй. Хэзээ ч биднээс салж сайн найзтай минь зугтахгүй, хэзээ ч биднийг чадах гэж анахгүй, хэзээ ч бидний замыг хялбар дөт аргаар тавихгүй, хэзээ ч бусдын зан авир орчин тойрноос хамаарахгүй гээд маш олон давуу талуудтай.

Эдгээрээс аль нь ч таны төв цэг байсан тунхаглалаа бичихдээ 4 зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд нь аюулгүй байдал, саруул ухаан- алс хэтийн боломж, зарчимаа яаж ажиллуулах вэ зэрэг, хүч чадал-амжиллтай дуусгах хүч чадал, нөөц бололцоо, удирдамж-асуудал тулгарахад зөвөөр шийдвэрдэх чадвар болно. Эдгээрийг сайтар бодож байгаад таныг зорилгод чинь чиглэн аваачих, эргэж буцашгүй цор ганц таны үндсэн хууль буюу тунхаглалаа бичээд сайтар мөрдөх хэрэгтэй.