Нэгэнт л амжилтанд хүрэхээр шийдсэн бол өөрийгөө хөгжүүлэхээс гадна хүмүүстэй *зөв* харилцах ёстой билээ. Зөв харилцаанд хэвшүүлэх дадал бол Бод *Хож-Хож* зарчим юм.

Ихэнх харилцаа үднсэн 6 харилцааны зарчимаар явагддаг.

1. Хож/Хож- энэ нь ямар ч харилцаанд байсан аль алинд нь ашигтай байдаг харилцааны зарчим юм. Хэн хэнд нь ашигтай болохоор өсөн дэвжих боломжтой харилцаа. Өөрөөр хэлбэл хорвоогийн бүх хүн амжилтанд хүрнэ, бүх хүн баяжина, бүх хүн аз жаргалтай байж болно гэсэн үг. Тэгэхийн тулд зүгээр л бие биенийхээ хүсэж буй зүйлийг тодорхойлж нэг зорилготойгоор *хамтдаа* урагшлах явдал юм.

2. Хож/Хожигд- энэ зарчмыг бараг хүн бүр л мэднэ. Ихэнх хүмүүс ийм зарчимаар ажиллаж амьдардаг. Өөрөөр хэлбэл нэг нь хожиж, нөгөө нь хожигдоно. Уралдаан тэмцээнд ашиглах нь үнэн боловч урт удаан хугацааны харилцаатай байхыг хүссэн үед яав ч хөгжихгүй зарчим юм. Хэн ч ялагдан барин урт хугацаагаар нөхөрлөхийг хүсэхгүй бизээ.

3. Хожигд/Хож- өөртөө итгэлгүй, сул дорой хүмүүсийн сонголт энэ зарчмын дагуу байдаг. *Би зүгээрээ, угаасаа л ингэдэг юм. Та хож, хож* нэг иймэрхүү байдлаар явагддаг. Хэдийгээр энэ ь хожиж буй талд сайхан боловч хожигдогч тал нь тухайн үеийн гомдол цөхрөлөө цулуулсаар эцэст нь бүр ч аймаар зүйл болж мэдэх юм. Ихэнх хүүхэлдэйн кино, уран сайхны кинон дээр ингэж гардаг ш дээ. Яван явсаар дахиад л харилцаа муудах буюу харилца боломжгүй болно.

4. Хожигд/Хожигд- энэ нь Хож/Хожигд гэсэн арга барилтай 2 хүн тулгарахад үүсдэг. *Би хожихгүй бол хэн ч хожихгүй, ялагч байхгүй бол хожигдогч байсан ч зүгээр* гэдэг үзэл бодол. Ямар ч явцгүй хувиа хичээсэн харилцаа юм.

5. Хож- бусад нь ялагдагч байх эсэх нь хамаагүй. Өөрөө л хожиж байвал бусад нь хамаагүй. Өөрийнхөө л сонирхлыг бодно уу гэхээс бусдын хүсэл эрмэлзэл огтхон ч хамаагүй.

Эдгээр 5 зарчим, арга барилаас аль нь хамгийн найдвартай, байнга санаж явбал болох вэ? Ер нь бол тухайн үеийн нөхцөл байдлаас л хамаарна гэж үзэх байх. Тэмцээн уралдаанд бол заавал нэг нь хожиж, нөгөө нь хожигдоно. Харин хүмүүстэй урт удаан сайхан харилцаатай байя гэвэл Хож/Хож зарчмыг баримтлах нь зүйтэй. Хорвоо дэлхий уужим том, хүн бүхэн жаргалтай амьдрах боломжтой.

6. Хож/хож эсвэл Гэрээ хийхгүй- энэ нь харилцааны сүүлийн зарчим бөгөөд хэн хэнд ашигтай биш бол гэрээ хийхгүй. Хэн нь ч хүссэнээ авч чадахгүй бол харилцаа үргэлжлэхгүй, тиймээс эртхэн хүсэл зорилго нийцэхгүй бол гэрээ хийхгүй гэсэн шийдэлд хүрч байдал улам дордохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Тэгэхээр Хож/Хож бол хүмүүсийн хоорондох манлайлал юм. Энэ нь бидний бүхий л харилцааны амжилтын үндэс суурь бөгөөд хоорондоо хамааралтай 5 хэмжүүр хамаардаг. Эдгээр нь *зан төлөв*-өөс эхэлж, *харилцаа*-нд шилжиж, үүнээс *гэрээ хэлэлцээр* урган гардаг. Хож/хож нь *дэмжих тогтолцоо*-той хөгжих бөгөөд *үйл явц* бас тогтдог.

1. Зан төлөв- энэ нь Хож/Хож-ын үндэс суурь нь юм. 3 төрлийн зан төлөвийг авч үздэг. *Үнэнч чанар*- өмнөтгөл дээр хэлчихсэн. *Төлөвшил*- энэ нь зориг болон эргэцүүлэх чадварын тэнцвэр юм. Хож/Хож-ын зарчмаар явахын тулд аятайхан байгаад эр зоригтой байж өөрийн юу хүсэж буйг бодитоор илэрхийлэн хэлэх хэрэгтэй. Мэдээж маш сайн эргэцүүлэн бодсоны эцэст шүү дээ. *Уужуу ухаан*- Хүн болгонд хангалттай хүрэлцэнэ гэж бодох хэрэгтэй. Явцуу ухаантай хүн амьдралыг бялууны зүсэм шиг үзэн хэрэв хэн нэгэн бялуунаас томоо зүсээд авбал бусдад бага ноогдож таарна гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл хамт зүтгэсэн хүмүүстэйгээ нэр төр, эрх мэдэл, ашиг орлогоо хуваалцахаас татгалздаг. Амьдрал гэдэг урт хугацааны ву ч тохиолдож болох адал явдалтай өрнөдөг. Тиймээс ганц ялалтаар амьдрал шийдэгдэхгүй. Байнга л ялах хэрэгтэй. Гэхдээ *хамтдаа*. Ганц толгой байвал сайн. 2 байвал бүүр ч сайн.

2. Харилцаа холбоо- зан төлөвөөс урган сэтгэл санааны харилцахх данс бий болно.

3. Гэрээ хэлэлцээр- та үүгээр бие биенээсээ юу хүсэж буйг тодруулж, зохион байгуулах үр ашигтай арга замыг гаргаж ирдэг. Хож/хож гэрээ хэлэлцээрт 5 элемент маш тодорхой гарч ирнэ. A.Хүсэж буй үр дүн-хэзээ юу хийх ёстойг тогтооно. Б.Журам-хүрэх үр дүнгийнхээ хүрээнд багтах үзүүлэлтүүд /зарчим, бодлого/ В.Нөөц-үр дүнд хүрэхэд туслах санхүү, хүн, техник зэрэг орно. Г.Хариуцлага тооцох-Гүйцэтгэлийн хэмжээ, үнэлэх цаг хугацаа Д.Үр дагавар-сайн муу, жам ёсны болон зүй тогтолтыг үнэлсний үр дүнд болох зүйлсийг тогтоож өгнө.

4. Дэмжих тогтолцоо-өөрөөр хэлбэл *хамтаар* хийвэл тийм тийм ашигтай байна гэсэн үзүүлэлтүүдийг гаргах явдал юм.

5. Үйл явц-4 үе шат хамаарагддаг. 1-асуудлыг нөгөө талаас нь авч үзэх. Эсрэг талынхаа хэрэгцээ, сонирхлыг тэдэнтэй адил эсвэл илүүгээр ойлгож илэрхийлэхийг үнэн голоосоо илэрхийлэх. /дадал5/ 2-оролцогчдын гол гол асуудал сонирхлыг олж тогтоох 3-бүрэн дүүрэн хүлээж авахуйц шийд гаргахад ямар үр дүнгүүд нөлөөлөхийг тогтоох 4-эдгээр үр дүнд хүрэхийн тулд ямар шинэ сонголт хийж болохыг тогтоох