1-р дадал: Бодлоготой бай буюу Хувь Хүний Алсын Харааны Зарчим

Энэ бүлэг нь “ Юуны өмнө өөрийгөө бусдыг хардаг шигээ гаднаас нь ажигла” гэж эхэлсэн юм. Ер нь хүн бүр бусдыг харж ажиглаад тэр хүн нь ямар ааштай, юу хүсдэг тэр ч байтугай ямар үед яаж аашилдаг, юу гэж хэлдэг гээд бүгдийг нь мэддэг. Гэтэл өөрийнхөө иймэрхүү байдлыг мэддэггүй. Иймэрхүү талаар юм бөглөх ч юмуу хэлэх хэрэг гарвал хүнээс асуудаг. Энэ нь бид нар өөрсдийнхөө ажигладгүй. Юу хүсдэгээ мэддэггүйү илтгэж байгаа юм. Одоо харин бусдыг ажигладаг шигээ “өөрийгөө ажигла”. Хэнд яаж хандаж байна, эвгүй байдалд орхоороо ямар хөдөлгөөн юу гэж хэлж байна, юунд дуртай, яавал уурладаг гэх зэрэг өөрийнхөө хийж байгаа, ярьж байгаа бүх зүйлийг бүгдийг нь ажигла. Тэгээд өөртөө дүгнэлт хий. Мөн хүнд амьтнаас ялгарч чадах хэдэн шинжүүд байдаг. Тэрэнд нь ухамсарлах, төсөөлөх, бие даасан хүсэл болно. Та өөрийгөө ажиглаж сурснаар нөлөөлөл үйлчилэхэд өөрийгаа ажих, ухамсарлах, чөлөөт хүсэл зориг, төсөөллийн тусламжтайгаар ямар хандлага гаргаж болох вэ гэдгээ сонгоно.

Энэ бүлгээс мэдэх дараагийн нэг чухал зүйл нь нөлөөллийн хүрээ болон түгшүүрийн хүрээ болно. Түгшүүрийн хүрээ гэдэг нь бидний зүгээс бодитой алхам хийсэн ч бидний оролцоогүйгээр зохицуулагддаг зүйлс буюу бидэнтэй шууд биш хамааралтай байдаг орчин тойрны тэдгээр зүйлсийг хэлдэг. Мөн Энэ хүрээ нь”хүсэх”-р буюу тэгдэг ч болоосой, ингэдэг ч болоосой гэснээр дүүрэн байдаг. Энэ хүрээнээс ихэвчлэн сөрөг буюу муу эрч хүч, энерги ялгарч гарч байдаг. Учир нь бид хичнээн хичээгээд ч өөрчлөлт гарахгүй болохоор таны уур хилэн ихэсэж эхэлдэг байна. Нэг үгээр “стресст” өртөнө. Харин нөлөөллийн хүрээ гэдэг нь чиний оролцоотойгоор буюу чамаас шууд хамааралтайгаар шийдэгдэж зохицуулагддаг зүйлүүд орно. Мөн энэ хүрээ нь “байх”-р буюу би тэгэж чадна, ингэж чадна гэснээр дүүрэн байдаг. Энэ хүрээнээс ихэвчлэн эерэг эрч хүч, энерги ялгарч гарч байдаг. Учир нь та оролцоод асуудлыг зохицуулж шийдээд үр дүнг нь үзчихсэн шүү дээ. Ихэнх хүмүүс түгшүүрийн хүрээнд буюу таньд ямар ч хэрэггүй чухал бус зүйлд хамаг анхаарлаа хандуулж өөрийнхөө хүчийг барж байдаг байна.

Эдгээрээс дүгнээд үзвэл өөрийгө ажиглаж таниагүй, түгшүүрийн хүрээндээ анхаарлаа хандуулдаг хүнийг “Бодлогогүй хүн” гэнэ. Эдгээр хүмүүс нь ямар ч зорилгогүй, урсгалаараа амьдарч өдөр хоног өнгөрөөдөг хүмүүс болно. Өөрөөр хэлбэл бусдын нөлөөгөөр амьдардаг юм. Гадаа хүйтэн байвал тэдний дотор ч хүйтэн байна. Ийм хүмүүс нь амжилтанд хүрнэ гэдэг ховорхон юм. Харин амжилтанд хүрье гэвэл “Бодлоготой хүн” болох хэрэгтэй. “Бодлоготой хүн” гэдэг нь өөрийгөө ажиглаад сурчихсан. Бусдын сул талд анхаарал хандуулдаггүй. Өөрийнхөө зорилгынхоо төлөө өөрийнхөө зан байдлыг хариуцлагатайгаар удирдан зохицуулдаг, мөн нөлөөллийн хүрээндээ анхаарлаа хандуулдаг буюу хийж чадах зүйл дээрээ л анхаарлаа хандуулж өөрийгөө цэцэглэн хөгжүүлж байдаг болно. Ийм хүмүүс нь бусдын нөлөөнд амьдардаггүй. Гадаа хүйтэн ч байсан өөрийнхөө дотоод “цаг агаар” нь дулаахан байдаг байна.

“ Хэн ч таныг таны зөвшөөрөлгүйгээр гомдоож чадахгүй”