инээд цалгих гэрийнхээ эзэн нь та шүү
энэ л өргөөний тэргүүн нь та шүү
эрдэнэ мэт үрсийнхээ дуурайлал нь та шүү
эхнэртээ ганц түшиг нь та шүү
эртхэн та минь харь даа
элдэв зүйлд дурлах хэрэггүй
сээтэн хаях хүүхний урхинд орж
суварга мэт босгосон амьдралаа бүү нураа
эхнэр тань хүлээн суугаа
хөөрхөн үрс тань харуулдан хүлээж байгаа
гэрийн тань хойморь эзгүйрэн байгаа
галтай ч гэсэн жиндүүхэн байгаа
хайр бялхах өргөөний эзэн нь та шүү
халуу дүүгэх амьдралын тэргүүн нь та шүү
хөөрхөн үрсийнхээ бахархал нь та шүү
ханынхаа ганц түшиг нь та шүү
эртхэн харь даа та
элдэв өнгөнд автах хэрэггүй
нүдээ ирмэх хүүхний урхинд орж
эвлүүлж босгосон амьдралаа ганхуулах хэрэггүй
сайхан гэргий тань хүлээн суугаа
цэцэг мэт үрс тань харуулдан суугаа
гэрийн тань хойморь эзгүйрэн байгаа
галтай ч гэсэн жиндүүхэн байгаа
ЭРТХЭН ХАРЬ ДАА ХАРЬ