Хорин нас гэдэг бол арван хэдтэй юм шиг бусдаар халамжлуулж, бас гучин хэдтэй юм шиг бусдаар хүндлүүлж болдог супер нас.
Энэ бол мөрөөддөг нас биш, явах зүг чигээ тогтоодог нас.
Бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа амжилт л жинхэнэ амжилт байж чаддаг.
Амьдрал ажлын мест дээр тогтдоггүй.
Энэ хорин насандаа хөгжилтэй амьдрах гэдгийг сурч эс чадваас насан туршдаа амралт гэж юу байдгийг мэдэхгүй амьдрах болно шүү.
Мөрөөдөл хүнийг өөрчилдөг.
Зорилго хүнийг бий болгодог.
Танил талуудын чинь зиндаа хэдий чинээ өндөр байна төдий чинээ сайхан ажилд орж сайн найз залуутай суух магадлал өндөр болно.
Хорин насандаа ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс их зүйл хамаарна.
Цэнгэг усны жараахай цэнгэг усны жараахаатай л нааддаг.
Уйтгар гунигт автсан цэцэнтэй найзалснаас аз жаргалтай тэнэгтэй найзал.
Цоглог бүсгүйчүүд л хорвоо ертөнцийг байлдан дагуулж чадна.
Бусдаас юм асуух хүсэхээсээ бүү цааргал.
Танилтай бол талын чинээ.. Хүрээлэл сайтай эмэгтэй болоорой.
Бусадтай чинь сэтгэлээсээ харьц, чин сэтгэл бол бялдуучлалтай харьцуулшгүй зүйл.
Хувь заяагаа өөрчлөхөд зориулж хөрөнгө оруулалт хийж эхэл. Биедээ ч толгойдоо ч хөрөнгө оруулалт хий!
Өөрийн биед оруулж байгаа хөрөнгө оруулалтад эрсдэл гэж байдаггүй.