Everything of women’s life can be changed in their twenties!

Хорвоо ертөнцийн эзэн нь болъё гэвэл эхлээд бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлж сур.
Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур.
Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.
Хайртыгаа хайрлаж байгаа мэт өөрийгөө хайрла (тансаг оройн зоог, бэлэг гэх мэт)
Өөрөө язгууртан болж байж түүнийг дагаад мөнгө, сайхан ханхүү хүрч ирдэг.
Гараа гүнжийн гар мэт ариглаж, хөлөө язгууртны хөл мэт ажиллуул.
Биеийн тамирын донтон болвол амьдрал илүү хөгжилтэй болно.
Айлын бэр болох бэлтгэл  хий.
Бохир усанд гараа удаан бүү байлга.
Аливаа юмыг язгууртны нүдээр харж сур.
Хямд бараан дундаас “үнэтэй”-г нь сонгож сур.
Өөрөө чадалтай болж байж ядарсан нэгэнд тусална.
Хувиа хичээгч бай. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй.
Өөртөө хөрөнгө оруулалт хий.
Хамгийн чухал хэрэгцээтэй зүйлээ авч үлдээд бусдыг нь өг.
Азгүй байдлаас зугтаж аз жаргалыг сонго.
Аз жаргалтай байж, түүнийгээ илэрхийлж бай, учир нь аз жаргал халдварладаг.
Зовлон үзсэн хүн л амьдрал мэддэг гэж туйлшрахаа боль.
Юу л бол юуг ч хийж болох, бас юу ч хийхгүй байж болох энэ сайхан хорин насандаа та юу хийх гэж байна вэ?