Амжилтанд хүрэхийг хүсвэл хийж буй зүйлээрээ бүрэн “өвчил”. Усанд орж байхдаа ч, орой орондоо ороод ч, өглөө дөнгөж сэрээд ч, үдийн цайгаа ууж байхдаа ч үргэлж “Яаж сайжруулах вэ?” гэж бодож байгаарай. Заавал шилдэг санаа олохгүй байсан ч чиний уйгагүй хичээл зүтгэлийг бурхан нэг л өдөр санаанд оромгүй “том”-оор үнэлдэг юм. Юу ч хийсэн хамаагүй сэтгэлээ гаргаж хамгийн сайнаараа хичээх үед чи өөрийн эрхгүй амьдралынхаа агшин бүртээ амжилттай яваагаа мэдрэх болно.Амьдрал үргэлж залуугаараа, үргэлж адал явдалтай! Өөрөө өөрийнхөө эзэн байна гэдэг агуу бүхний эхлэл.