Би цэх шулуун алхаатай , эрхэмсэг ялдам, нууцлаг давиагдашгүй бүсгүй байхыг хүснэ. Миний эргэн тойронд салхи шуурга, цас бороо , манан будан , атаа жөтөө , хов жив дүүрсэн ч би үл хувирна. Хайр итгэл , баяр жаргал бол миний үүрдийн хамгаалагч . Гомдол бухимдал , гуниг ганцаардал , зовлон бэрхшээл бол агшин зуурын сорилт. Тэдгээрийн аль нь ч намайг дийлэхгүй. Миний зөн мэдрэмж, хувь заяа бол бурханаас өгсөн тэнгэрийн хүч. Миний бодол санаа уулын оргил , усны гүн , талын эн, далайн хязгаараас ч хэд дахин илүү. Би хаан шиг ихэмсэг , боол шиг номхон , цэрэг шиг үнэнч, баатар шиг дайчин байж чадна. Бас хүнийг хайрлаж, бусдын итгэлийг дааж , зүрх сэтгэлээ харамгүй зориулж, хаана хэнд хэрэгтэй байна түүнд чин сэтгэлээсээ тусалж чадна. Шаардлагатай үед хүүхэд шиг цайлган, хөгшид шиг хашир байж чадна. Ялагдсан мэт явавч ялах хүртлээ тэмцэж, амьдралийг үнэртэж биш амсаж туулна. Залуу насны гал дөл, ир зориг, эрч хүчийг харамсаж , халрилгүйгээр өөртөө зориулна. Би дандаа чихэр идэх дургүй . Хааяа давс идэж байвал чихрийн амт улам сайхан санагдах нь бий. …. Сайн хүмүүст цаг байтугай амьдралаа зориулахад ч харамсах юм алга. Дандаа зөв сонголт хийнэ гэдэг хүний биш бурханы чадах ажил биз. Харин дандаа буруу сонголт хийхгүйн тулд нүдээ нээж зүрх сэтгэлээ чагнан , тархиа сайн ажиллуулах хэрэгтэй … Хэрэгтэй , ухааниай үг хэлсэн хэнд ч төлбөр төлөхөөс буцахгүй. Надад зориулж хэлээгүй ч мартаж болохгүй сайхан үгийг бэлэг мэт хүлээн авна.