Бусдын хувьд өчүүхэн нэгэн байсан ч Бурхан шиг шүтэж амьдрах гэж би түүний гэргий болно Гэрийн минь ноён нуруу хотоохгүй байхын тулд Гэргийн ухаанаар би түүнийгээ түшинэ Хатуу сэтгэл давилуун зангаа бүр мөсөн орхиод Хатан ухаан нинжин сэтгэлээр би түүний дэргэд оршино Огших зүрх булиглах цус минь тэднийхээ төлөө байгааг мэдрүүлэх гэж Орчлон хорвоо дээр би хүний гэргий болон амьдарнаа…