Таны төрсөн ордноос хамаарч танд тохирох мэргэжил байж болох талаар зурхай судлаачид зөвөлж байна. Энэ нь та тохирох мэргэжлээ эзэмшин, ажилдаа сэтгэл хангалуун байж амжилт олох vндэс гэнэ шvv. Жишээ нь хонины ордны хүмүүс багш, улс төрч жүжигчин, эсвэл эмч цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн г.м
Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггүй. Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс төрч, жүжигчин, сэтгүүлч, эмч, цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд удаан суудаг, нэг янзын ажил үл тохирно.
Yхрийн орд /04.21-05.21/
Данс бичиг, тоо, мэдээ баримт тэднийг айлгадаггүй харин ч итгэл төрүүлнэ. Тэдний олонхи нь “алтан гартан”, гар урлалд авьяастай. Мөн сайн инженер, техникч, механикжуулагч байна. Yхрийн ордныхон байгальд дуртай тул цэцэгчин, ногоочин, малчин, газар тариалангийн мэргэжлийн ажил тохиромжтой.
Хамтатгахын орд /05.22-06.21/
Энэ ордонд төрсөн хvмүүс мэдээлэл солилцох зэрэг өргөн арга барил шаардах, хөдөлгөөнтэй мэргэжлийн чигийг баримтлах нь зvйтэй. Тэдэнд хөдөлгөөнгүй тогтонги байдал, суумал ажил тохирохгүй. Хамтатгахын ордныхон тэсвэр муутай гэдэг.
Мэлхийн орд /06.22-07.23/
Тэд мэдээлэлтэй ажиллаж, аятайгаар түүнийгээ өгч чаддаг. Сэтгэл зүйн ухаан, эдийн засаг, түүх, ёс заншил, уламжлал болон музей зэрэг эвсэг нийлэмжтэй ажил тэдэнд тохиромжтой. Мэлхийн ордныхон амжилт нь бодитой, ил гарах ажилд дуртай. Тэдэнд хамт олноосоо удаан хугацаанд тасрах шаардлагатай мэргэжил үл тохирно. Энэ ордны эмэгтэй сайн эмч, сувилагч, хүүхдийн байгууллагын хүмүүжүүлэгч болно.
Арслангийн орд /07.24-08.23/
Тэдний мэргэжилд “би өөрөө” гэх үзэл нь ямагт илэрч өөрийгөө тодруулах арга, өөрийнхөө ажлын эзэн байхыг хичээнэ. Энэ ордныхонд мэс засалч, барималчин, байгууллагын дарга, удирдаач, сэтгүүлч, орчуулагч, дизайнер, хүмүүжүүлэгчийн мэргэжил илүүтэй тохирдог. Арслангийн ордныхныг театр, олон нийтийн болон зохион байгуулах ажил ихээхэн татдаг байна. Тэд галд дуртай тул металл боловсруулах, гал команд, цэрэг дайны мэргэжилд бас тохирно. Yг дуугvй даган биелүүлэх ажил тэднийх биш ээ.
Охины орд /08.24-09.23/
Тэд хөдөлмөрийнхөө үр дvнг үзвэл амжилттай ажиллана. Охины ордныхноос сайн химичид, эм найруулагчид , төлөвлөгөөний байгууллагын ажилтан гарч болно. Энэ ордны хүүхнүүдэд хяналт сайтай, хөдөлмөрлөх нөхцөлийг хамгаалах, нийгмийн тусламж үзүүлэх тийм газар онцгой тохирдог. Охины ордныхонд аз туршсан ажил үл таарна.
Жинлүүрийн орд /09.24-10.23/
Тэд хамтын хөдөлмөртэй холбоотой баялаг харилцаа бүхий мэргэжил сонговол илүү үр дүнтэй. Ажил нь урлагийн чиглэлийн, гоо зvйг анддаггүй, олон түмнийг хамарсан үйл ажиллагаа буюу үсчин, археологич, сийлбэрчин, дизайнер, өндөр мэргэжлийн слесарь, цахилгаанчин байна. Зүрх зориг гаргах, жигд ажиллагааг эрс өөрчлөх шаардлагатай мэргэжил тохирохгvй. Жишээ нь эмч, ялангуяа түргэн тусламжийн эмч, хууль цаазны мэргэжилтэн, сэтгүүлч байж таарахгvй.
Хилэнцийн орд /10.24-11.22/
Тэд бүх хүч чадлаа дайчилсан идэвхтэй мэргэжлийг сонгон авах хэрэгтэй. Эдгээр нь хуулийн мэргэжилтэн, эрүүгийн хуулийн ажилтан, анчин, тамирчин, сэтгүүлч, эмч зүйч байна. Эдгээрээс гадна сайн тогооч, номын санч, орчуулагч зэрэг мэргэжил тохирно.
Нумын орд /11.23-12.21/
Энэ ордонд төрөгсдийн идэвх ертөнцийн уудамд тэмүүлэх мэт. Тэд санаачилгатай, хурдан шаламгай, авхаалжтай шинэтгэгч байдаг. Нумынхнаас сэтгүүлчид, менежер, сувилагч, хуулийн ухааны мэргэжилтэн, эсгүүрчид гарч болно. Харин урлан бvтээгчид, тогооч нар төрвөл төдийлөн амжилт гаргахгvй.
Матрын орд /12.22-01.23/
Тэд бодлого сайтай, хөдөлмөрч, болгоомжтой, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг тул эм зүйч, эрдэмтэн-шинжээч, лаборант, эдийн засагч, агрономичийн мэргэжилд татагдана. Хаана л уйгагvй нарийн, тэвчээртэй, шаргуу ажиллагаа шаардагдана тэнд матрынхан байдаг. Тухайлбал, радио хэрэгсэл засах юм уу, архивын эрхлэгч байсан ч тэдгээр нь хэнээр ч орлуулж сольшгүй хүмүүс байдаг. Харин аз турших, гэнэтийн хүндрэл учрах мэргэжил vл тохирно.
Бумбын орд /01.24-02.19/
Энэ ордныхон дотоод чанартаа шинжлэх ухаан, техникийн дэвшлийг тодорхойлсон мэргэжилд тохирмоор диалектикч байдаг. Энэ нь төрөлхийн зохион бvтээгч, сэтгэл зvй, гvн ухаан, бодис зүй, хими, гэрэл зураг юм. Инженерийн ажил, эрдэм шинжилгээний хайгуул тэдний ашиглавал зохих салбар. Мөн хумхын ордныхон сайн ерөнхийлөгч байж чадна. Тэдэнд үйлчилгээ, учир нь, нийгмийн хангамж, хуулийн мэргэжил таарахгvй. Хатуу дэглэм, захирагдах ёсонд дургүй учраас.
Загасны орд /02.20-03.20/
Тэдэнд өөрийгөө илэрхийлэх бүтээлч авьяас, зөн билгээ дэлгэрүүлэх мэргэжил шаардагдана. Тэдгээр нь зөвлөгч, шинжээч, мэдээллийн ажилтан, эмч, урлагийн ажилтан, багш нар байна. Загасны ордныхон мэргэжлээ сонгохдоо хүнлэг, ер нь нинжин чанараа удирдлага болгох ёстой. Тэдэнд “санаа сэтгэл” бага зориулах мэргэжил тохирохгүй.