Аз жаргал бол яг энэ мөчид мэдэрч байгаа агшин, баяр хөөр, мэдрэмж. Бид аз жаргалтай амьдрах гэж ирсэн.

Бидэнд бурханаас заяасан өв тэгш аз жаргалтай амьдрал байдаг. Гэтэл бид хувь заяагаа шийдэхдээ л хальтирчихдаг. Энэ хорвоогийн бүх зүйл хэмжээтэй ч хүн бүр хүртэх эрхээ тэр бүр эдэлж чадахгүйгээс байгаа хүндээ тэр нь дахин аз жаргал бэлэглэх боломжгүй. Иймээс бид аз жаргалаа үнэгүйдүүлж орхидог.

Яг одоо мөрөөдлөө, хүслээ, дуртай зүйлээ хийгээд үз. Холбоотой уулзалт, арга хэмжээнд оролц, идэвхтэй санаачилгатай байхад нэг л өдөр мөрөөдөл тань зорилго болчихсон та түүнийг аз жаргалтайгаар тэмүүлэн хийж эхлэнэ. Таниас гэрэл цацарч, та ХЯЗГААРГҮЙ АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ болсон байна.

Харин бүү шантраарай.1352364594795

Зүгээр л ярьж суудаг хүмүүс хийж буй зүйлд тань бүтээлч бус шүүмжийг өгч, таныг мохоодог. Тэр бол ямар ч үнэ цэнэгүй, сөрөг энерги түүнээс хол бай. Танд бүтээлч шүүмж хэрэгтэй. Бас урам зориг хайрлах, эрч хүч бэлэглэх дэмжих хүн л хэрэгтэй. Амжилтанд яваа хүн бүр ийм эрчтэй байдаг.

Харин сөрөг бодол, энергитэй хүн өөрийн тань унах бүрт л баярлаж байдаг. Учир нь тэд өөрийнх нь дор хүмүүс байгааг харан өөрийн үйлдлийг зөвтгөж суудаг.

Аз жаргал гэдэг мөрөөдөлтэй, хүсэл, тэмүүлэл, зүтгэл, итгэл, сэтгэлтэй хүнд хурдан ирдэг. Үг үйлдэл болох үед та аз жаргалаа бодит болгоно. Мэдээж эхний хэдэн алхам шантрах сэтгэл төрвөл, итгэлээр өөрийгөө хурцлаарай. Учир нь мөрөөдөл тань илүү хүчтэй байх болно.

МӨРӨӨДЛИЙНХӨӨ ДАЛАВЧ нь, АЗ ЖАРГАЛЫНХАА ЦАЦРАГ нь байгаарай.