• Амьдралын хуудас                               Хэрэв таны  амьдрал ном байсан бол …..

  • Хэрэв таны амьдрал ном юм бол номын сангийнхаа хаана нь тавих вэ?

  • Түүхэн номын дунд уу эсвэл Гүн ухааны, Роман, Яруу найраг, Өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу?

  • Нүдэнд ил харагдах газар тавих байсан уу?

  • Эсвэл хичнээн гярхай хүн байлаа ч олж үзэхээргүй газар байлгах уу?

  • Амьдралынхаа номыг байнга унших байсан уу, эсвэл хаа нэгтээ гаргаад тоосыг нь арчих байсан уу?

  • Аль эсвэл таг мартаад сэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу?

  • Номоо уншихаар аваад дуустал унших уу, эсвэл тэр дороо хаагаад орхих уу?

  • Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр “Амьдралын анхны ” гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал хэр санагдах вэ?

  • Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн,хамгийн аз жаргалтай үед тань уйтгартай, хамгийн сонирхолтой мөчийг тань ойлгохгүй уншиж өнгөрүүлсэн уншигчдад хандан юу хэлэх вэ?

  • Номыг агуулгаар нь бус, зузаан нимгэнийг нь тооцдог хүмүүс хичнээн их сэтгэлээр унах болоо?

  • Том жижиг үсгийг анхаарагчид ялангуяа богино өгүүлбэрт дургүй хүмүүст тэрхүү өгүүлбэр гуниг төрүүлсэн үг, үсэг болохгүй гэж үү?

  • Эцсийг нь үзэх гэж тэсэн ядан буй хүмүүсийн хүслийг унших үед анхаарч болох уу?

  • Таны амьдрал нэг бүтээл байсан бол та бүлэгт нь илүү дурлах байсан бэ?

  • Аль хуудсыг нь урж хаях, аль мөрийг нь ахин ахин уншиж, доогуур нь зурж ,аль өгүүлбэрийг нь дахин амьдруулахыг хүсэх байсан болоо?

  • Хэрэв таны амьдрал ном байгаад таны амьдралын тухай өгүүлдэг байсан бол таньд таалагдах байсан уу?

  • Хоёр дахь , гурав дахь хэвлэл гээд ар араас хэвлэх байсан уу?

  • эсвэл хэрэггүй, жирийн нэг эд мэт номын шүүгээндээ орхих байсан уу?

  • Амьдралын номынхоо хавтсыг чухалчлах үзэх үү?

  • Хуудсыг нь хамгийн чанартай цаасаар хийх байсан уу?

  • Олсон цаасыг үнэтэйд тооцох байсан уу?

  • Хавтсанд нь ямар зураг тавих байсан бэ?

  • Номны тань хавтсанд бичиг баримтын зураг тавигдах уу?

  • эсвэл инээж буй, бодолхийж буй,уйлж буй, бөгтийгөөд алхалж буй хөрөг зураг тань байх уу?

  • Та номондоо ямар нэр өгөх вэ?

  • ”Миний ажил үйлс”,”Дурсамж”, ”Минйи сайн тал”, “Миний алдаа”,”Амьдрал ямар богино юм бэ?

  • ” ,”Хайр дурлал”,”үзэн ядалт” гэсэн нэртэй байх уу?

  • Хамгийн гол таны ном бусад номоос юугаараа өөр байх вэ?

  • Та юуг голчлон бичиж,юуг түлхүү өгүүлж, ямар зүйлийг үл хэрэгсэн орхих байсан вэ?

  • Уншигчдад хэр их зүйлийг зааж сургах байсан бэ?

  • Хамгийн сайхан хэсэг нь юу байх вэ?

  • эхлэл , өрнөл, төгсгөл ,б үгд эсвэл аль нь ч сонирхолгүй байх байсан уу?

  • Ямар аргаар , ямар үгээр зохиолоо бичих вэ?

  • Аль эсвэл бүх амьдралаа анзааралгүй өнгөрч, хүлээн зөвшөөрөлгүй, мартах байсан уу?

  • Амьдрал тань ном байсан бол та амьдралаа нэгтгэн дүгнэх байсан уу?

  • Эсвэл дугаар нь үл мэдэгдэх цуврал номны нэг байх байсан уу?