Archive for 3 сар, 2012


Чамайг гэсэн сэтгэл минь
Далай шиг гүн, тэнгэр шиг цэлмэг
Тал шиг уудам, эхийн сүү шиг ариухан
Би чамдаа тийм л их хайртай
Чамтайга үүрд байна гэж хэлж чадахгүй ч
Ганцаардахад чинь гараас чинь атган
Уйтгарлахад чинь мөрөө дэрлүүлж
Даарахад чинь уруулыг чинь бүлээцүүлж
Чамайгаа би хайраар дутаахгүй байлгаж чадна гэж амлъя
Энэ хорвоод хайртай хүний царайнаас илүү сайхан зүйл
Түүний хоолойноос илүү сайxан хөгжим гэж үгүй гэдэг шиг
Чиний минь бүх юм надад төгс юм шиг л
Би чамайгаа байгаагаар чинь л хайрлахыг хүсдэг
Миний зүрх ганцxан чиний л төлөө цохилдог юм шиг
Чамайгаа ганц өдөр л харахгүй бол
Галзуурах гэж байгаагаа би мэдэрдэг

This slideshow requires JavaScript.

  1. Багын гишүүд санааг гарган ирж байх үед болон менежерүүд үнэлэлт дүгнэлт хийх ёсгүй. Брейстром нь тэдний ангилах явдал биш юм. Дараа нь урган ирсэн санаануудыг дүгнэх хангалттай цаг олдоно!

    Хэрвээ таны хажууд сууж байгаа хүн бүтэшгүй санааг хэлж байсан ч ямар нэгэн тайлбар бүү хий! Багахан хэмжээний шүүмжлэл брейстромын үеэр гаргавал өрөөний уур амьсгал өөрчлөгдөж дуугаа хурааж эхэлнэ! Зорилго нь шинэлэг санааг гаргаж ирэх болохоос тухайн санааг хэлэцэх биш юм. Энэ үед “гайхалтай”,”сайн, байна” гэх мэт үгнүүдийг хэрэглээрэй!

  2. Хэлэх гэж байгаа зүйлээ битгий хянаж бай. Утга болон найруулга дээрээ алдах болов уу гэж бодолгүй хэлэх гэж байгаагаа хэлж сур. Алдаа мадаггүй хэлэх гэж оролдох нь шинэлэг санааг гарган тавихад хүндрэл учруулдаг!

    Брейнстормын үед хэн нэгэн нь чухал санаг дэвшүүлэхэд бүгд хэрхэн хэрэгжүүлэх вэ, зардал нь хэр болох бол? Хэн хариуцан ажиллах ёстой бол? Амжилтанд хүрэх болов уу? Би хаанаас эхлэх хэрэгтэй бол? Гэх мэт дараа хийгдэх ажлыг урьдчилан боддог. Энэ нь тухайн санааг улам сайжруулж боловсруулахаас илүүтэйгээр тархины шинжийг сэтгэх үйлдлийн бууруулдаг.

    Айдас бол шинэ санаанд тулгардаг хамгийн том бэрхшээл юм. Хүүхэд байхаас биднийг дагаж явдаг. Сургуульд ямар нэгэн зүйлд ганцхан зөв хариулт байдаг, алдаа гаргахаас аль болох зайлсхйих ёстой гэж сургадаг нь буруу юм. Хэрвээ та брейнстронм хийх группийг толгойлж байгаа бол хурал болох өдрийн өмнө бүгдэд нь хүн болгоны хэлсэн санаа бүр үнэ цэнтэй гэдгийг ойлгуулаарай! Тиймээс брейстормын энэ үеэр эерэг уур амьсгал бүрдүүлж хошин яриа гэх мэт хүмүүсийн айдсыг арилгаж чөлөөтэй байх орчныг бүрдүүл.

    Бид ямар нэгэн зүйл дээр өнгөрснөө үргэлж хардаг. Энэ нь зарим тохиолдолд шинэ санааг гаргахад сөргөөр нөлөөлдөг байна. Өөрийн бодсон санааг өмнө нь бүтээгүй гэж бодсоны улмаас олны өмнө дэлгэн гаргахаас дургүйцдэг. Өдөр бүр дэлхийн ертөнц өөрчлөгдөж байгааг бодож байх хэрэгтэй. Өнөөгийн хэрэглэчдийн хэл, сонирхол, худалдан авах чадвар болон зах зээлийн нөхцөл өөрчлөгдсөнийг бодоорой. Хэрвээ өнгөрсөнд таны санаа бүтээгүй боловч ирээдүйг харсан санаа байж магадгүй юм шүү. Бид өмнө нь бодож байсан санааг өнөөдөр бодохдоо улам сайжруулж хавьгүй өндөр байдаг.

    Брейнстом хийх өөр зүйлийн талаар ярих болон дэмий чалчих тохиолдолд гардаг. Үүнээс зайлсхийж байх хэрэгтэй. Хэн нэг нь ондоо сэдвийн талаар ярьж эхлэх үед та тухайн хүний хэрэгтэйг анхааруулан брейнстормд эргэн оруулах хэрэгтэй.

    Та эрч хүчтэй хүнтэй ярилцахад эрч хүчийг мэдэрч илүү ихийг сэтгэж шинийг санаачлах чадвартай болдог. Олон хүний эрч хүч нийлсэн орчин бүрдэж шинэлэг гайхалтай санаанууд гарч байх хэрэгтэй. Blackberry-гээ шалгах, цаг харах гэх мэт үйлдлүүлдийг аль амьсгалыг бүрдүүлж байгаарай. Бусдын эрч хүчийг сулруулсан уйтгартай байдалд оруулах тайлбаруудыг цаг тухайд нь хориглож байх хэрэгтэй.

    Хэн нэгний санааг бусадтай ямар ч тохиолдолд харьцуулж болохгүй. Хүмүүсийн гаргасан санааг онгойлгон үзэхээ бүү март. Энэ нь бусдын эрч хүчийг сулруулах болно.

    Өөрийн уур амьсгалын эерэг байлгах гэж хэн нэгний санааг тохуурхах болон шоол болохгүй. Инэээд хөөр хйих нь тухайн санааг утгах хамгийн амархан арга юм гэдгийг мартаж болохгүй.

Гэнэт баяр хөөрөөс уйтгар гуниг, инээд хөөрөөс нулимс руу шилждэг хүмүүс байдаг. Тэднийг ойр дотныхон нь эрүүл биш хурдан асдаг хүмүүс хэмээн дүгнэцгээдэг. Хэрэв та ийм хэв шинжийн хүн бол танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хөндийр

Хэрэв та гэнэт тайлбарлах аргагүй гуниг зовлон, цухлыг мэдэрвэл энэ нь юунаас болж байгааг ойлгохыг хичээ. Өөрийн энэ үл ойлгогдох байдлын шалтгааныг ойлгоод таны амьдралд энэ хир чухал ач холбогдолтой вэ ? гэдэгт үнэлэлт өг. Энэ нь таныг өөрийн сэтгэл хөдлөлөө хянахад туслах болно.

Сэтгэл хөдлөлдөө гарц хай

Йог, карате, бокс, амьсгалын дасгал зэрэг нь таньд өөрийн хүчийг мэдэрхэд дөхөм болж бие сэтгэлийн зохицолдоог бий болгоно. Та өөрийн тайван байдлаа хадгалж сурч, дотоод тэнцвэрт байдлаа олох болно. Бас нэгэн чухал онцлог бол энэ дасгал хөдөлгөөнүүд нь биднийг тусгаарлагдмал байдлаас гаргаж хүмүүстэй холбоо тогтооход тусалдаг.

Өөрийгөө хүлээн зөвшөөр

Амжилтын хатуу стандартад нийцэх зайлшгүй шаардлага нь сэтгэл гутрал, хайхрамжгүй байдлыг улам хурцатгадаг. Өөрийгөө нийгмийн дүрэм журмаас үл хамаарах ямар сэтгэл санаатай байна тэр чигээр нь хүлээн авснаараа та сэтгэлийн амар амгалан ба хүчийг олж авч чаднаа.

 

Өсвөр үе залуу нас – бол хүний цаашдын амьдралын бүх замыг тодорхойлдог үе юм. Энэ л үед өөрийн тухай ерөнхий төсөөлөл, ертөнцөд эзлэх байр суурь, амьдралын зорилго ба үнэт зүйлсийн тухай үзэл бодол төлөвшдөг.

Чанарын шал өөр төвшинд өөрийн бие физиологийн онцлогоо, хүн төрөлхтний холбоо харилцааг танин мэдэж мэдэрч ойлгодог. Энэхүү үйл явц хэрхэн амжилттай явагдахаас шууд хамааран хүний цаашдын амжилт, түүний бие хүний чанаруудын төлөвшил тодорхойлогддог.

Өөртөө итгэлтэй байна гэдэг бол

– Зорилго тавьж түүндээ хүрэх

– Өөрийгөө хянах

– Өөрийн сонирхлыг ичих айх зүйлгүйгээр илэрхийлэх

– Зөрчилдөөнөөс нэр төртэй гарах зэрэг чадвар юм.

Мэдээж эдгээр чанарууд нь амьдралын туршид бүрэлдэн бий болдог бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Гэвч өсвөр үе, залуу насанд хамгийн том үндэс суурь нь бий болдог. Иймээс энэ үед залуу хүн та өөрийгөө хөгжүүлэх төлөвшүүлэх нь чухал.

Харилцаанд хүнийг өөртөө итгэлгүй болгодог шалтгаанууд

Ихэнх хүмүүст ичмээр санагдах, дуугаа хураах үе тохиолддог. Зарим нь байнга ийм байдалтай байдаг. Шинэ танил бус орчин нөхцөл хүмүүс эргэн тойронд бий болсон үед ямар ч хүн өөртөө итгэлгүй болдог. Гэхдээ хүн аажмаар энэ шинэ зүйлд дасдаг. Хэрэв ингэж дасаж чаддаггүй байнгын өөртөө итгэлгүй байдлыг мэдэрдэг, энэ нь байнгын айдас, түгшүүрийн шалтгаан болдог бол энэ жинхэнэ асуудал юм.

Харин одоо өөртөө итгэлтэй болоход туслах хэдэн зөвлөмжийг хүргэе

– Өөрийгөө бас өөрийн эрхээ үнэл

– Өөрийн хэрэгцээ хүслийг тодорхойлж тэдгээрийг биелүүлэхийг бусдаас хүс

– Хүн өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг ухаар

– Огцом сөрөг бодол санаа ба мэдрэмж нь эрүүл бас эерэг долгион дээр байх ёстой

– Танд хандан хэлсэн магтаал ба шүүмжлэлийг эерэгээр хүлээн ав

– Танд хэрэгтэй үед “Үгүй” гэж хэлж сур.

Та өмнөө тавьсан зорилгоо 100% 

биелүүлж чаддаг уу?

Тэгвэл яагаад заримыг нь гүйцэтгэж чаддаггүйг нэг үгээр тодорхойлбол та итгэлгүй эсвэл өөрийнхөө бодлоос хол байна гэсэн үг юм.

1. Нарийн төлөвлөгөө гарга.
Зорилгоо тодорхойлж байхдаа л аль болох бүх зүйлээ тодорхой байлга.

Жижигхэн л жишээ татъя. “5 фунд хаях”, эсвэл “Жаахан турах” хооронд ямар ялгаа байна вэ? Эхнийх нь хамаагүй тодорхой байна шүү дээ. Товчхондоо яг л үүн шиг тодорхой байлга. Чухам юунд хүрэх гээд тэмүүлж байгаагаа мэдэх нь таныг юу хийхийг тодорхойлж өгөх бөгөөд үүнийг хийхэд илүү амар болно. Телевизийн нэвтрүүлгээр бага ид, их уу гэх мэт дэндүү ойлгомжгүй байх нь танд ч ойлгоход мөн хэцүү байдаг гэдэгт итгэлтэй байна.

2. Цаг хугацааг яг товлоорой.
Зорилгодоо хүрнэ гэдэг бол боломжийг алдахаасаа өмнө ашигла гэсэн үг юм.

Цаг хугацааг товлохын тулд урьдчилан шүүрч болох агшин бүрийг алдалгүй хаана хэзээ хэрэгжих боломжтойг тунгаа. Дахин сануулахад маш нарийн төлөвлөгөө нь таны амжилтад хүрэх боломжийг 300% хүртэл нэмэгдүүлдэг гэдэг судалгаа гарчээ.

3. Амжилтад хүрэхэд хэр ойртож байгаагаа яг таг мэдэх.
Ямарваа нэгэн амжилтад хүрэх нь бусдын бус, таны өдөр тутмын ажлын ахиц дэвшилт, үнэнч шударга байдлыг шаарддаг. Хэрвээ та өөрийнхөө ажлаа хэр зэрэг гүйцэтгэлтэй байгааг мэдэхгүй бол бодит байдлыг л харахад хангалттай ба өөрийн зан ааш, үзэл бодол хоёр тань хоорондоо багахан зөрчилдөөнтэй ч байж мэдэх юм. Өөрийгөө өдөр бүр эсвэл 7 хоног бүр шалгах эсвэл хяна.

4. Өөдрөг бай.
Зорилгод хүрэхэд хэрэгтэй, биелүүлэх боломжийн эерэг талаар илүү тусга. Хамгийн сайн арга бол та хийж буй зүйлдээ дуртай төдийгүй түүнээсээ сэтгэлийн ханамж авах бөгөөд үүнээс гүйцэтгэлд шууд хамаарна. Гэвч та ямар ч хэцүү зүйл хийж байсан хэцүү байна гэж бүү бод. Ямар ч зорилгод хүрэхэд чармайлт, цөхрөлтгүй оролдлого хэрэгтэй.

5. Аяндаа сайжирна гэдэгт бус сайжруулахад анхаарлаа хандуул.
Бидний ихэнх нь авьяас, хувийн зан чанар зэрэг нь өөрчлөгдөшгүй гэж үздэг ч үнэндээ шинэ чадварыг эзэмших, хөгжүүлэхэд таны төсөөл ч байгаагаас тийм ч хэцүү биш. Судалгаанаас харахад сайн байснаас сайжирсан хүмүүс илүү бүтээмжтэй байдаг гэнэ. Тухайн нөхцөл байдлаас хамааран түүнийг зөв шийдвэр гаргахын тулд та ямагт хөгжих боломжийг хай.

6. Тэсвэр хатуужилтай, тууштай бай.
Тэсвэр хатуужил… Энэ чанар бол удаан хугацааны зорилгыг тодорхойлох болон бэрхшээлтэй тулгарахад бэлэн байх цөхрөлтгүй оролдлого юм. Тэсвэр хатуужилтай хүн заавал нэгийг хождог гэдэг судалгаа байдаг. Тэсвэр тэвчээргүй хүн амжилтад хүрэх нь ховор бөгөөд хичээл зүтгэл, төлөвлөлт, цөхрөлтгүй оролдлого болон зөв бодол зэрэг нь амжилтад хүрэхийн хөшүүргийн нэгэн яахын аргагүй мөн билээ.

7. Сэтгэлийн тэнхээтэй бай.
Хүн өөрөө сэтгэлийн амьтан. Сэтгэлийн тэнхээ бол таны биеийн бусад булчингуудтай яг л ижилхэн бөгөөд байнгын дасгал сургуулилт байхгүй бол сул дорой байх юм. Сэтгэлийн тэнхээтэй байхын тулд ямар нэгэн зүйлийг хийхдээ тулгарах бэрхшээлийг тооцох хэрэгтэй төдийгүй ямар шийдвэр гаргах талаар нарийн биш юм аа гэхэд хар зураг гарга. Энэ нь эхэндээ хэцүү байна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ яваандаа та үүнд суралцана гэдэг нь үнэн.

8. Битгий аз турш.
Хэр их сэтгэлийн тэнхээтэй байх нь хамаагүй бодит байдлыг үнэлэх нь чухал. Бэрхшээл тулгарсан бүх зүйлийг нэгэн зэрэг шийднэ гэж бүү зүтгэ. Амжилтад хүрсэн хүмүүс зорилгодоо хүнд хэцүү байдлаар хүрдэггүй гэдгийг санаарай.

9. Заавал хийх болон хэзээ ч хийж болохгүй зүйл хоёрт зааг тогтоо.
Та амжилттайгаар үйл хэргээ бүтээхийн тулд үр ашиггүй зарим зүйлийг хийх хэрэгтэй эсэх талаар дахин тунгаа. Муу зан араншиндаа анхаарлаа хандуулах бус түүнийг засах талаар төлөвлөгөө гаргадаг гэсэн зөвлөгөө ч бас нэн чухал. Хэрвээ та зан аашаа засъя хэмээн шийдсэн бол нэг ч шалтаг далимыг битгий тоо.

Та эдгээр 9 зүйлийг уншсаны дараа та бүгдийг нь биш юмаа гэхэд хэд хэдийг нь хүлээж авч зөв хийнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Үүнээс та өөрийнхөө сул талыг засаж сайжруулах алхмыг хийгээрэй. Мөн ахин сануулахад сайн төлөвлөгөө хамгийн чухал шүү.

Боловсрол гэдэг бол өөрсдөд заяагдсан мэт байдаг хувь заяаныхаа төөргийг өөрчлөх боломж. Боловсрол гэдэг бол зөвхөн мэдлэг бус, харин олж авсан мэдлэгийнхээ үндсэн дээр үйлдэх тухай.

Харин боловсрол өнөөдрөөс л эхэлдэг.

Өнөөдөр чи өөрийгөө хэн гэж бодно, тэр чиний ирээдүйд хэн болохын бодит зөгнөл. Ирээдүй бидний бодож байгаа шиг тийм ч хол зүйл биш, ирээдүй бол өнөөдөр. Өнөөдөр суралц. Өнөөдөр манлайл. Өнөөдөр цагаа удирд. Өнөөдрийнхөө ажлыг л хамгийн сайн хий. Тэгэж чадсан цагт маргааш тань өөрөө өөртөө санаа тавина. Үхэшгүй мөнх байхын тулд амьд байх хугацаандаа тодоос тод үнэ цэнэтэй амьдар. Тодоос тод харваад одсон од болж үлд.

Хүний амьдралд эерэг сөрөг гэсэн 2 туйл байдаг шиг, хүний оюун санаанд ч гэсэн энэ 2 туйл оршдог. Харин бид оюун санаандаа алийг нь илүү их хуримтлуулна, амьдралд тэр туйл нь их хуримтлагддаг.

Яаж амьдарлаас аль болох их таашал авах вэ?

Таньд сайн зүйл хийсэн хүн бүрт талархалаа илэрхийлж бай. Тэр хүн чинь хол байсан ч утсаар ярь, мэссэж бич. Хүн танаас тийм зүйл хүлээгээгүй байсан ч талархалаа илэрхийлж бай.

Өөдрөг бай.

 Нэг ижил нөхцөл байдлыг олон янзаар хүлээн авч болно. Тэр ч байтугай эмэгнэлт байдлаас илүү хүчтэй, цэцэн ухаантай хүн гарч болдог.

Өөрийгөө бусадтай бүү харьцуул.

 Аз жаргалтай хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулан тэдний амжилт, азгүйтлийг мөрдөөд байдаггүй.

 Гэхдээ өөрийгөө урьд нь ямар байсантайгаа харьцууулан үнэлж дүгнэдэг.

Өгөөмөр бай.

 Өгөөмөр, шуналгүй байх нь өөр бусад ямар зүйлээс ч илүү хүнийг аз жаргалтай байгаа мэдрэмж төрүүлдэг.

Бусадтай харилцахдаа хүч цагаа зарцууул.

 Ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хүмүүстэй харилцаж сур.

Энэнд цаг хүчээ бүү хармал.

Өөрийн мэдрэмжийг нээлттэйгэр илэрхийл бас бусдыг анхааралтай чин сэтгэлээсээ сонс.

Бэрхшээл саадыг давах тэмцлийн аргуудтай бол.

 Азгүйтэл, алдаанаасаа суралц.

Түүнээс биш бэрхшээлийн боол, хохирогч байх хэрэггүй.

Уучилж сур.

 Таныг гомдоосон хүнтэй та холбоогүй байсан ч түүнд “уучилсан захиа” бич. Аз жаргалтай хүн нь ямар ч гомдлоос илүү “дээшээ“ гарч чаддаг.

 Мэдээж бусдыг уучлах, өөрийгөө уучлах амар биш.

 Гэхдээ үүнд суралц.

“Урсгал” ын байдалд тэмүүл.

 Өөрийгөө бүрэн төвлрүүлж орчноосоо тасарч чадах тийм ажил олж хий. Йогоор хичээллэх, зураг зурах, хөгжим сонсох тэр ч байтугай зарим энгийн үйлдэлд бид маш сайн төвлөрч чаддаг шүү дээ.

Амьдарлын амтыг мэдэр.

Өдөр тутмын жижиг баяр баясал, баяртай мэдээлэлд анхаарлаа хандуул. “Гайхахаа” хэзээ ч битгий зогсоо.

Боломжийн зорилго сонгож ав.

Зорилго нь уян хатан, хүрч болохуйц, таныг ямар нэгэн зүйлд хүргэхүйц байх хэрэгтэй.

Өөрийн оюун санаагаа хөгжүүл.

 Оюун санаа чинь таньд өдөр тутмын олон зүйлийн хариуг олж өгөх болно.

Өөрийнхөө биед анхаарал тавь.

 Хангалттай сайн унтаж амар, дасгал хийж чийрэгжүүл.

 Биенд тань юу хэрэгтэй байгааг ажиглан мэд.

 

  • Аз жаргал гэж юу вэ?

  • Түүнийг хүн бүр мөрөөддөг бас өөрийнхөөрөө ойлгодог. Гэхдээ бид аз жаргалын тухай яг үнэндээ юу мэддэг вэ? Энэ тухай орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд юу ярьж байгааг сонирхож үзцгээе.

  • Аз жаргалын тухай эрт дээр үеэс ярьж бичиж ирсэн боловч одоог хүртэл түүний чухам юу болох тухай, түүнд хэрхэн хүрэх тухай нэг зөвшилцөлд хүрээгүй л байна. Аз жаргалыг нэг бол хүний оршин тогтнох гол зорилго нэг бол хүнийг үнэнд хүрэхэд саад болдог хортой хуурмаг зэрэглээ хэмээн үздэг. Сэтгэл судлаачид аз жаргалын тухай дөрвөн зууны тэртээгээс эхлэн анхааралтай судалж эхэлсэн бөгөөд эдгээр судалгаанууд нь аажмаар Эерэг сэтгэл судлалыг бий болгосон байна.

  • Аз жаргал гэдэг юу вэ ? гэдгийг тодорхойлох нь амархан мөртлөө бас хамгийн хэцүү зүйл юм. Зарим хүмүүс аз жаргалыг түр зуурын гэхдээ маш эрчимтэй сайхан байдал хэмээн тодорхойлдог бол нөгөө хэсэг нь тогтвортой удаан хугацаанд үргэлжилдэг мэдрэмж хэмээн үздэг. Харин хэн нэгний хувьд аз жаргал бол их мөнгө эд баялагийг эзэмших, алдар нэртэй од болох нь аз жаргал байдаг.

  • Аз жаргал бидний бодож байгаагаас илүү элбэг байдаг

  • Хамгийн аз жаргалтай хүн ч заримдаа гуниглдаг, хамгийн азгүй хүн ч баярлсандаа хагармаар тийм мөчийг туулдаг. Аз жаргал бидний ачаар эсвэл нөхцөл байдлаас бий болдоггүй тэр зөвхөн өөрийнхөө логикт захирагддаг. Магадгүй тиймээс бид түүнийг бүрэн үнэлж чаддаггүй байх. АНУ ын хэсэг сэтгэл судаачид нь дараах судалгааг хийжээ. Судалгаанд оролцогчдыг хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, сэтгэцийн өвчтэй, ядуу тарчиг амьдралтай хүмүүсийн аз жаргалын түвшинг тогтоохыг хүссэн байна. Ингээд хариултуудыг бодит байдалтай харьцуулан үзээд дараах дүгнэлтийг хийсэн байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь эдгээр хүмүүсийг аз жаргалтай байх ямар ч боломжгүй гэж үзсэн боловч бодит байдал дээр тэдний дунд аз жаргалтай хүн аз жаргалгүйгээсэ олон байсан байна. Бараг бүх улсад, бүх нийгмийн давхаргуудад аз жаргалын дундаж үзүүлэлт нь тэг тэмдэглэгээнээс хамаагүй дээшээ байсан байна.

  • Аз жаргал нөхцөл байдлаас биш биднээс хамаардаг

  • Бид хэдий хэр аз жаргалтай байх нь юунаас хамаардаг вэ? АНУ-ын сэтгэл судлаачид болох Соня Любоморски, Кен Шелдон нар урт удаан хугацааны судалгаа хийсний үр дүнд дараах дүгнэлтийг гаргажээ. Ингэхдээ аз жаргалтай байх эсэх нь гурван зүйлээс хамаарах бөгөөд үүнийг дугуйгаар илэрхийлвэл хамгийн их хэсэг буюу тал хэсгийг нь тухайн хүний удамшлийн нөлөө эзэлжээ. Бидний зарим нь багаасаа л өөрийгөө ерөнхийдөө юу ч болж байсан аз жаргалтайгаар мэдэрч чаддаг байна. Энэ бол бидний аав ээжээс заяагдсан гайхалтай чанар гэж болно. Хамгийн бага хэсэг нь (10%) нь гадаад нөхцөл байдлын нөлөө буюу бидний орлогын түвшин, боловсорлын чанар, орон байр нийгмийн гарал зэрэгээс хамаардаг. Тиймээс сэтгэл судлаачдын нүлээр харвал аз жаргалын төлөө хаа нэг тийшээ явах нь утга учиргүй зүйл юм. Ингээд гуравдахь бас нэгэн том хэсэг бол (40%) бид амьдарлаа хэрхэн зохион байгуулж байна вэ: ямар зорилгод тэмүүлж байна, ямар хүмүүстэй харилцаж байна, ямар ажил мэргэжил сонгож байна, ямар амьдарлын хэв маягтай байна … Тиймээс бид аз жаргалтай байх эсэх нь бидний бодож байгаагаас хамаагүй ихээр биднээс хамаардаг байна.

  • Мөнгөнд аз жаргал бага байдаг

  • Олон янзын судалгаагаар мөнгө нь биднийг аз жаргалтай болгодоггүй болох нь харагджээ. Яг үнэндээ мөнгө аз жаргал авчирдаг боловч тэр нь удаан бас тогтвортой биш байдаг байна. Ядуу хүмүүсийн аз жаргал нь орлогын түвшин өсөх хэрээр нэмэгддэг. Гэвч үндсэн хэрэгцээ хангагдсан байхад (Орон байр хоол хүнс) орлогын өсөлт нь хүмүүсийг аз жаргалтай болгодоггүй байна.

  • Бас нэгэн зүйл бол мөнгөнд дуртай хүмүүсийг, мөнгөнд гүн ухааны үүднээс ханддаг хүмүүстэй харьцуулвал бага аз жаргалтай байдаг байна. Өөрөөр хэлвэл тэдний аз жаргалыг мэдрэх эсэх нь түрийвчиндээ хэдий хэр мөнгөтэй байхаас байнга хамаардаг гэсэн үг юм.

  • Чамайг ойлгодог бол

  • Аз жаргалын бас нэгэн найдвартай үндэс бол гэр бүлийн, найз нөхдийн, хайр дурлалын халуун дулаан, гүнзгий, дотно харилцаа юм. Гэрэлсэн хүмүүс нь гэр бүлгүй, салсан эсвэл бэлэвсэн хүмүүсээс илүү аз жаргалтай. Мэдээж салсан хүмүүсээс хамгийн азгүй хүмүүс бол албан ёсоор гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй боловч тусдаа амьдараг эсвэл сэтгэл санааны хувьд аль хэзээ салсан эхнэр нөхрүүд юм. Таньтай хэр олон хүмүүс сайхан сэтгэлээсээ харилцаж ойр дотно байна төдий чинээ та аз жаргалтай байдаг биш гэж үү.

  • Сэтгэл хангалуун байх нь ашигтай

  • Аз жаргалын мэдрэмж нь өөрөө маш сайхан. Аз жаргалтай хүмүүс илүү амжилтанд хүрдэг, тэднийг дарга нь үйлчлүүлэгч нь бусад хамтран ажилагчдаас нь илүү үнэлдэг, тэд ажлаа бага сольдог, ажилгүйдэлд бага өртөг учир нь тэд удаан хугацаагаар ажилгүй байдаггүй. Ерөнхийдө тэд илүү эрүүл саруул, өвчний улмаас ажлаа таслах нь ч бага байдаг байна. Аз жаргалтай эерэг мэдрэмж, сэтгэл хөдлөл нь зүрх судасны өвчлөлт, сахарын өвчин, ханиадны өвчлөлийн эрсдэлийг багасгадаг. Адилхан амьдарлын нөхцөлд аз жаргалтай хүмүүс нь илүү удаан амьдарч, дархлалаын систем нь илүү сайн, хүнд хагалгааны дараа ч хурдан эдгэрдэг байна. Аз жаргалтай хүмүүс бусдад илүү санаа тавьдаг, нийгмийн идэвхитэй, бүтээлч даалгаварыг хурдан биелүүлдэг, бусдыг эергээр хүлээн авдаг. Товчхондоо аз жаргал нь хүнийг аминч болгодоггүй. Бусдад анхааралгүй ханддаг өөр дээрээ их төвлөрдөг хүмүүс нь аз жаргал багатай байдаг.

  • Аз жаргалыг ургуулж болно

  • Хүн бүрт аз жаргалын хүрээ хязгаар гэж байдаг. аз жаргал бол боломжтой зүйл юм. Түүнд олон зүйл нөлөөлдөг боловч ихэнх хэсэг нь гадны нөхцөл байдлаас бус бид амьдарлаа хэрхэн бүтээж байна вэ гэдгээс хамаарна. Эерэг сэтгэзүйн мэргэжилтнүүд болох Эд Диннер, Мартин Селигман нар нь жинхэнэ аз жаргалыг аялгуу нь олон хөгжмийн зэвсгээс бүтдэг гэхдээ тэд тус бүрдээ бол сайхан ая гаргахад хангалтгүй болдог гайхалтай симфони хөгжимтөй зүйрэлжээ. Харин аз жаргалд хүрэх зам хүн бүрт өөр, бүгдэд таарах жор гэж байхгүй. Тиймээс зөвхөн та өөрийн аз жаргалын үүдийг нээж чадна.

  • This slideshow requires JavaScript.

This slideshow requires JavaScript.

This slideshow requires JavaScript.

This slideshow requires JavaScript.