Жирэмсний шинж тэмдгийг ялгахад тийм ч хэцүү биш байдаг. Жирэмсний эрт үед ямар шинж тэмдэгтэй байдгийг олж мэд. Мөн эхний хагас, 2-р хагас, 3-р хагаст ямар ямар шинж тэмдэг илэрдэгийг олж мэд. Ихэнхи тохиолдолд та өөрийн сарын тэмдгийг 7 ба түүнээс илүү хоногоор ирэхгүй байх тохиолдолд анзаардаг.

Хэрвээ сарын тэмдгийн мөчлөгөө тэмдэглэдэггүй,танд доорхи шинж тэмдэг илэрч эхлэвэл мөн таны сарын тэмдэг ирэхгүй байвал жирэмсэн болсон магадлал маш өндөр байна. Илүү баталгаажуулахын тулд жирэмсний тестээр шалгаж үзээрэй.

Зарим эмэгтэйчүүд өөрийнхөө зөн совингоор жирэмсэн болсноо мэдэрдэг байхад харин зарим нь гэдэс нь том болтол ямар нэг шинж байхгүй байдаг. Шинж тэмдэг илэрч байна гэдэг нь танд мэдээлэл өгч байна гэсэн үг.

Гурван хүүхдийн ээж Сарангийн хэлснээр түүний эхний хүүхэдээ төрүүлсний дараа хэзээ хүүхэдтэй болсноо шууд мэдсэн. Энэ үнэхээр хачин зүйлээ. Миний хөл бүх л өдөржингөө халуу оргиж би оймс болон ямар нэгэн хэрэглэж болохгүй байсан.

Ер нь ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхээс өмнө өөрийн биеийн өөрчлөлтөнд дүгнэлт хийж чаддаг.

Энэ бол жижигхэн зүйл

Мэдээж cарын тэмдэг зогсох нь бэлгийн идэвхитэй амьдралтай эмэгтэйд жирэмсний тест үзэх сайхан боломж болдог. Миний бодлоор маш олон эмэгтэй сүүлийн сарын тэмдэг зогсохоос өмнө жирэмсэн болсноо мэддэг. Яагаад гэвэл ихэнхи эмэгтэйчүүдэд ямар нэгэн зүйл өөрчлөгдөхөд мэдрэх байгалийн төрөлхийн мэдрэмжтэй байдаг.

Дэлгэрмаа 40 настай 3 сайхан хүүхдийн ээж. Сарын тэмдэг зогсохоосоо өмнө өөрт яг ханиад хүрсэн мэт хамраас нус гоожиж нүднээс нулимс гарч эхэлнэ.Түүний найз Болдмаа 43 настай 2хүүхдийн ээж тэр бас л сарын тэмдэг зогсохоос өмнө хамар битүүрч эхэлдэг.

Жирэмсний эрт үе нь эрхтэн хөгжиж байх үе байдаг. Эх хүн хүүхэдтэй болсон гэдгээ мэдээгүйгээс үр хөврөл нь гэмтэх аюултай.

Хөх хөндүүрлэх

Жирэмсэн эмэгтэйн хамгийн эрт илрэх шинж тэмдгийн нэг бол хөх хөндүүрлэлт юмаа. Жирэмсний дааврын нөлөөгөөр хөх томорч хөхөнд олон тооны суваг үүссэнээр хөх хөндүүрлэж эхэлнэ. Энэ нь сүү бэлтгэх үйл ажиллагаа болж өгдөг. Хөхний томрох үзэгдэл жирэмснйи эрт үед явагддаг. Хөхний томролт эмзэг бөгөөд заримдаа таагүй санагдана.Гэвч 14 долоо хоногийн дараа хэвэндээ орно. Хөх томрох үед спорт загварын хөхний даруулга ашиглах нь хамгийн ашигтай.

Жирэмсний дааварууд нь хөхний толгойг өөрчилдөг. Ихэвчлэн хөхний толгойн хэмжээ өргөн болдог. Гэнэт л хөхний толгой болон нөсөөт хэсэг нь харласан байдаг. Хөхний өвдөлт бүх эмэгтэйчүүдэд илэрдэггүй. Эмэгтэй болгоны төрөлт өөр хоорондоо ялгаатай байдаг тул бүх эмэгтэйд адил байхгүй.

Бусад шинж тэмдгүүд

Жирэмсний үед ядарч туйлдах нь зүгээр л энгийн зүйл. Гэхдээ жирэмслээгүй байх үеийнхээс арай өөр байна. Өдрийн аль цагт хамаагүй нам цохиулсан мэт унтах, өглөө эрт нойрмог болох, хэсэг хугацааны дараа энэ нь ор мөргүй арилна. Ядарч байгаа мэдрэмж нь уур бухимдал хүргэнэ. Гэнэт дуг хиймээр болох нь тааламжтай байдаг.Энэ нь жирэмсэн үед биед боловсрогдох шар биеийн даавартай холбоотой.

Сэтгэл хөдлөлийн огцом ширүүн байдал

Зан аашийн өөрчлөлт нь жирэмснийг тодорхойлдог. Дааврын өөрчлөлтөөс болж хүний зан ааш өөрчлөгдөнө. Эмэгтэй хүн аз жаргал баяр баясгаланг мэдэрдэг. Жирэмслэснээсээ хойш өөртөө итгэл найдвар горьдлого тавьдаг. Жирэмсэн болсон ба хүүхэдтэй болсон гэж бодохоор таны айдас эргэлзээ тээнэгэлзээ чинь баяр баясгалангаар солигдоно. Сексийн янаглал, гэр бүлийн байдал, хүүхэд асрах нь таны зан төрөхийг өөрчилнө. Эмэгтэй хүн өөрийнхөө зан аашийн өөрчлөлт, жирэмсний эрт шинж тэмдгийн талаар ярилцаж байх хэрэгтэй. Өөрийн сэтгэлийн хөдлөлийг илэрхийлэх, тэднийг нээлттэй байлгах нь стресээс гарах зан болно Таны жирэмсэн болсон гэдэг дахин давтагдашгүй мөч ямар ч шинж тэмдэг илэрсэн бай баяртай үйл явдал юм. Амьсгалын дасгал хийх нь маш үр дүнтэй. Танд өөр өөр шинж тэмдгүүд илэрч байсан ч өөрийн жирэмсэн болсонд сэтгэл өөдрөг бай. Ямар шинж тэмдэг илрэх нь чухал биш Ягаад гэвэл энэ бол таны амьдарлын гайхалтай мөч байх болно.