Зулбалтын дараах жирэмслэлтээс юу найдаж хүлээдэг вэ?

Эхэн үедээ тэр нөхөртөө юу ч хэлээгүй. Хоёр зулбалтаас хойш нилээн хэдэн сар өнгөрсөн ч үүний дараа энэ жирэмслэлт бүтнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхөд үнэн хэцүү. Тэр 32 настай бөгөөд үргэлж өнөр өтгөн гэр бүлийг хүсдэг.

Гэвч цаг хугацаа явсаар л. Жирэмсэн гэдэг нь цусны шинжилгээгээр тодорхойлсны эцэст тэр нөхөртөө хэлсэн гэвч хэд хоногийн дараагаас түүнд зулбалтын шинж тэмдэг илэрсэн бөгөөд түүний толгойд ахиад л зулбалт гэсэн аймшигт бодол төрөв. Долоо хоногийн дараа маш жаахан зулбалтын шинж тэмдэг илэрсэн бөгөөд ахиад цусны шинжилгээ болон ЭХО-гоор шалгуулахад тэр хэвийн жирэмслэлттэй байсан. Тэр маш их баярласан ч өөр хэн нэгэнд хэлээгүй байна. Хоёр сар өнгөрсний дараа тэр бусдад өөрийн шинэ мэдээг зарласан юм. Жирэмсний үед олон шалтгаанаас болж хүний зан ааш өөр байдаг. Гэхдээ зулбалт гэдэг нь эмэгтэй хүний хувьд үнэхээр хүндээр тусдаг. Баяр хөөр итгэл найдварын оронд айдас, хүйдэс, гуниг зовлон ганцаардал түүгээр ч зогсохгүй гэмтэн, нүгэлтэн мэт санагддаг.

Гэхдээ бодит амьдралд 4 жирэмслэлтийн нэг нь зулбадаг гэсэн тооцоо байдаг. Зулбалтын дараа жирэмслэхдээ эмэгтэйчүүд маш хянуур байдаг. Гурван хүүхдийн ээж 4 дэхь хүүхдээ 19 долоо хоногтой жирэмсэн байхдаа алдсан. 10 долоо хоногийн дараа дахин жирэмсэн болоход түүний толгойд маш олон бодол холилдон орж ирж байв. Түүний хэлснээр бүтээгүй хүүхдийнхээ талаар бодоход маш хэцүү байдаг. Алдсан үрээ бодохоор би түүнд хатуу хандсан мэт сэтгэл төрдөг гэж хэлжээ. Хэрэв тэр жирэмслэлтийнхээ талаар мэдсэн даруйдаа бусадтай хуваалцаж чадвал ахиад ийм зүйл тохиолдоход тэр чамд тусалж чадна. Найз нөхөдтэйгөө сэтгэлээ хуваалцаж чадвал маш үр дүнтэй.

Кати өөрийн жирэмсэн гэдгийг бусдад хэлэхээсээ өмнө зулбасан болохоор хэн ч түүнийг ойлгоогүй.Тэр миний урам зориг мохсон гэж гунигтайгаар хэлсэн.

Сэтгэл санааны тавгүй байдал нь хэвийн байдалдаа эргэн орох хүртэл багагүй цаг хугацаа шаарддаг.Түүнчлэн өөрийнхөө хүүхдийг ямар харагдах байсан бол гэсэн бодол таныг зовоох болно.Яагаад гэвэл энэ дүр зураг үлдсэн цорын ганц үүнийг мартахад үнэхээр хэцүү.Өөр хэн нэгэнтэй хуваалцмааргүй санагдах болно.

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том асуудал нь өөрсдийгөө буруутгах явдал байдаг.Тэдний бодлоор тэд амралт,дасгал,хооллолтоо юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг буруу хийсэн гэсэн бодол нь өөрсдийгөө буруутгах шалтгаан болдог.Жирийн эмэгтэй хүний хувьд зулбалтын дараах жирэмслэлт нь тэднийг хашир болгодог. Гутаранга үзэлтэй эмэгтэйчүүдийн хувьд хоёр дахь жирэмслэлтээ зулбах байх гэсэн бодолтой ханддаг.Хэрвээ та ямар нэгэн асуудлаас болоод бие тань хэвэндээ орохгүй байвал мэргэжлийн эмчийн тусламж зөвлөгөө хэрэгтэй. Уур уцаар, харуусал гомдол, баяр баясгалангүй байдал мөн өнгөрсөн зүйлд таны сэтгэл тэнь тавгүй байгаа бол тэр бүхнийг март.Яагаад гэвэл энэ гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлж мэднэ.Ихэнх эмэгтэйн хувьд айдасаа эс тооцвол зулбалтын дараах төрөлт хэвийн байдаг. Алдсан хүүхдийн тухай дурсамж тань хэзээ ч арилахгүй гэхдээ амьдралын баяр баясгалан болон хүүхэд өсгөх зовлонг бага ч болов нэмэглэнэ. Итгэл найдвараа бүр мөсөн алдахад амьдрал биднийг өөр нэгэн гэнэтийн зүйл рүү түлхдэг гэж эмч Wohler хэлсэн байдаг.Хоёр дахь удаагийн төрөлт тань амжилттай болоход үнэхээр баярлууштай яг л ид шид юм шиг.Энэ бүхний дараа өнөр гэр бүлтэй байх аз жаргал мэдрэгдэнэ.