Archive for 3 сар, 2013


Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог

Хүсэл зорилго хэдий агуу байна тэр хэмжээгээр учрах бэрхшээл хялбар байдаг

Амжилт гэдэг нь өөрийн хүссэн зүйлээ олж авахад оршдог бол жаргал гэдэг нь тэдгээр олсон зүйлээ зөв амтлахыг хэлнэ

Зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан хүн амжилтанд хүрнэ

Аз жаргалтай байх 2алхам байдаг।эхнийх нь хүслээ хорогдуулах,дараах нь орлогоо нэмэгдүүлэх। Ухаантай хүн 2лааг нь зэрэг хийдэг

Хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх бэлгийг өгөхдөө зовлонг дааж чадах хэмжээгээр нь өгдөг байна

Гэрэлрүү ойртох тусам сүүдэр улам томсдог шиг сайн сайханруу ойртох тусам хар сүүдрийг арилгахын тулд өөрөөсөө гэрэлтэх хэрэгтэй

Бусдын атаархалыг төрүүлдэггүй хүн ямарч үнэ хүндгүй

Амьдралаас хүссэн зүйлээ олж авах хамгийн шилдэг арга бол түүнийг бий болгоход шаардагдах зүйлийг эхнээс нь барьж аваад хийж эхлэх явдал юм. Өөр яаж ч мөрөөдөж сүслээд мөргөж залбираад тус болохгүй.

Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдрэхгүй.

Бид өөрчлөлт шинэчлэлтийг хэзээ л хийнэ тэр цагт юмс өөрчлөгдөж шинэчлэгддэг.

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл

Хүн энэ хорвоо дээр баяжихын тулд биш жаргахын тулд амьдардаг.

Хүн ядуу байх нь бус мэдэхгүй чадахгүй байх нь гутамшиг.

Итгэл байгаа цагт амьдралын тулганд гал асаж л байдаг.

Зорилготой бай.Зорилгодоо хүрэхийн тулд хийх зүйлээ тодорхойлоод өөрийнхөө цаг минут хором бүрийг мэдэрч хянаж сурах шаардлагатай.

Бүх юм түр зуурынх, тэвчишгүй муу зүйл ч гэсэн түр зуурынх

Ус чулууг мөлийлгөдөг шиг Инээд уурыг мөлийлгөдөг.

Амьдрал урт богиноороо биш агуулгаараа үнэлэгдэнэ.

Хүн хаана ч байсан яг тэр мөчөө сайн мэдэрч чадвал юуг ч ямар сайн хийж, ямар чадвартай,авъяастай болохх мэдрэх болно.

Сэтгэл бол билэг сэтгэлгээ бол арга юм.

Өөрийгөө хүндэлж,өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй нь өндөр их суудал өөд залж өгөгч хүч юм

Өөрийгөө үнэлдэг, өөртөө итгэлтэй, өөртөө хайртай хүн бусдаас юуг ч бардам асууж бас бусдад хариулж чаддаг. Асууж бас хариулж сурна гэдэгхүнлэг харьцааны эхлэл юм.

Мунхаг хүн бусдын алдааг анзаараад сайн сайхан чанаруудыг нь олж харж чаддаггүй. тэд яг шархалсан газар суух дуртай ялаатай адил.

Аливаад хамгийн гол зүйл нь зорилго ялалт хоёр байдаг.

Үнэнийг хүндэтгэнэ гэдэг оюун ухаанаас үргэлжид суралцана гэсэн үг

Мэргэн ухааныг өөрөөсөө гадуур хайна гэдэг мунхралын дээд

Хүн өөртөө таалагдаж байж л бусдад таашаагдана

Гуниг гутрал гэгч нь гал ус мэт зөөлнөөр мөлхөн ирж итгэл зоригийн ирмэгийг мохоодог.

Ухаантнууд амьралдаа мэдсэн үнэнийг хүнд хэлж амжилгүй одохоос айдаг.

Тэмүүлэлт өдөр бүр шинэ боломжоор эхэлдэг Тэмүүлэлт өдөр бүр шинэ амжилтаар төгсдөг

Хичээл чармайлт бол аз жаргалын ээж юм


Get your own Poll!

Танилцах уулзалтанд очихоор болов. Тийм ч хөөрхөн биш охин миний хажууд ирээд суулаа. Би түүнд 2лаа үерхье гэж хэллээ, түүний нүүр нь улайн ичингүйрч байв. Харин би найзууддаа найз охинтой болсноо гайхуулах гээд л тэгсэн юм. Уулзаад 100 өдөр болсон өдөр түүнээс дуудлага ирэв.Өнөөдөр чи бид 2ын 100 өдөр болсон өдөр шүү дээ. Харин би түүнд бие минь өвдөөд гэж худлаа хэллээ.Тэр өөдөөс минь биеийг минь асууж үнэн сэтгэлээсээ санаа нь зовсон байлаа. Харин би 100 өдөр гээд дэмий мөнгө үрэхийг хүсээгүйдээ л түүнд худлаа хэлсэн юм.Түүнд би гэрлэх санал тавьлаа. Тэрний царай ичингүйрэн инээмсэглэл тодруулан надад зөвшөөрсөн юм. Харин би насаараа ганц бие үлдэхийг хүсээгүйдээл тэгсэн юм. Хуримаа хийгээд 1 сарч болоогүй байхдаа би мөрийтэй тоглоом тоглов. Бүх мөнгөө алдсан. Харин би эхнэртээ хүнд дээрэмдүүлчихлээ гэж худлаа хэлэв. Тэр миний хувцасний шороог гөвөнгөө их л санаа нь зовсон нь мэдэгдэж байлаа. Харин би хэрүүл болохвий гэсэндээ л худлаа хэлсэн юм. Эхнэр маань 2 дахь хүүг маань гэдсэндээ тээж байх үед би түүнийг хуурч эхэлсэн юм. Нууц амрагтаа зориулахын тулд их бага хэмжээгээр надад байнга мөнгөний асуудал гардаг байлаа. 1 жил гаруйн дараа эхнэр маань бид 2г мэдэж орхисон юм. Би эхнэртээ ажлын газар хамт ажилладаг хүн маань гэж хэлсэн. Харин эхнэр маань юу юугүй уйлах гэж байгаа нүдээр надруу ширтэн инээмсэглээд зүгээрдээ гэж хэлсэн. Харин би тэр үед эхнэрээс маань арай илүү санагдаад л нууц амрагтай болсон юм. Миний тавьсан өрийг дарахын тулд эхнэр маань нялх биетэй байхдаа ажил хийдэг байлаа.Харин би ажиллаад авсан цалингаараа архи уучихаад , өдөржингөө ажиллаад миний өрийг дарчихаад ирж буй эхнэртээ баригдчихсан юм. Би 10н жилийн уулзалт болоод гэж худал хэлэв. Эхнэр маань ангийнхантайгаа ахиад жаахан сууж байгаад ирэхгүйдэ гэж хэлэв. Үнэндээ бол би ганцаараа л уусан юм. Удалгүй эхнэр маань хавдартай болсон талаар мэдэв. Эмчийн хэлсэнээр бол амьд явах хугацаа нь 1хан сар гэв. Нүдний өмнүүр харанхуйлаад ирэх шиг л болов. Хурим хийснээсээ хойш , үгүйээ хурим хийхээсээ өмнө ч тэр Би чамдаа хайртай гэж ганцхан удаа ч хэлээгүй шүү дээ…бас түүнийг жаргааж чадаагүй… Эхнэр маань би зүгээрээ гэж хэллээ. Урд минь гараад чимээгүйхэн алхах эхнэрээ хараад өөрийн эрхгүй нулимас минь ……. Түүний хойноос алхахдаа би уйлж байсан юм. Харин одоо түүнд минь амьд байх хугацаа ганцхан хоног. Эхнэр маань эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Миний нулимас асгаран түүнийхээ гарнаас атган түүндээ хэлсийм Би чамдаа хайртай. Тэр ганц ч дусал нулимас унагалгүйгээр би зүгээрдээ хүүхдүүд энд удаан байвал ядарчихна хурдхан аваад харь гэж хэлэв. Би гэртээ орж ирэнгүүтээ эмнэлгээс дуудлага хүлээн авлаа. Таны эхнэр нас барчихлаа….Тэр бас таньд би ч гэсэн гэдэг үгийг хэлээрэй гэж дамжуулсан байна гэж хэлэв…Тэр минь үнэхээр тэнэг..

“Эхнэр”
Танилцах уулзалтанд очлоо. Тиймч царайлаг биш энгийн нэгэн залуу. Хэсэг хугацаанд юм ярьж цагийг өнгөрөөтөл тэр надад үерхэх санал тавив. Би үнэхээр их баяртай байлаа.(зөвшөөрсөн) Үерхээд 100 өдөр болдог өдөр би түүнээс дуудлага ирэх боловуу гэж өдөржингөө хүлээлээ.
Тэссэнгүй орой түүнрү залгатал тэрний бие нь өвдсөн байв. Гэтэл би түүнийг мартчихаж гэж бодоод түүнд уурлаж
байдаг.Түүнд маш их санаа зовж байлаа. Тэр надад гэрлэх санал тавив. Би зөвшөөрсөн.Тэр минь надад сайн гэж бодохоор л үнэхээрийн аз жаргалтай сайхан байлаа.
Хуримаа хийгээд удаагүй байтал тэр ямарч мөнгөгүй хов хоосон гэртээ эргэж ирэв. Тэр надад хүнд дээрэмдүүлсэн гэж худлаа хэлсэн. Би түүнийг мөрийтэй тоглоом тоглосныг
нь мэдэж байсанч дараа дахиж тоглохгүй байх гэж итгэсэндээ юу ч хэлэлгүй өнгөрсөн.Би 2дахь үрээ тээж байхдаа түүнийг намайг хуурж байгааг мэдсэн юм.
Тэр надад зүгээрл хамт ажилладаг хүн гэж худлаа хэлсэн.
Нулимас минь юу юугүй урсах гээд түүнд гомдож байсан ч гэсэн түүндээ итгэж түүнийгээ уучилсан юм. Нэг өдөр би уртаас урт захиа хүлээж авав.Тэр захианд түүний өрний талаар дүүрэн бичээстэй байлаа. Би нялх биетэй байсан ч гэсэн түүний өрийг дарахын тулд өөрийн биеэ хайрлаагүй.
Түүндээ хайртай учираас юугч хамаагүй түүнийхээ л төлөө хийхэд бэлэн байсан юм. Нэг өдөр ажилаа дуусгаад харьж явахдаа архины мухлагт архи уун ганцаараа суух
түүнийгээ харлаа. Тэр надад 10н жилийн уулзалтанд явсан
гэж худлаа хэлсэн. Олон зүйлд сэтгэл нь шаналж байгаа
түүнийгээ хэрүүл хийж зовоохыг хүсээгүйдээ дахиад жоохон суугаад ирэхгүйдээ гэж хэлээд өнгөрөөв. Өөрийгөө хорт хавдар туссан талаар сонслоо. Миний араас алхахдаа уйлж буй түүнийг би сонссон. Би түүндээ би зүгээрээ гэж хэлсэн. Үнэндээ дахиад жаахан ч гэсэн амьдрахыг
юунаас ч илүү хүсч байлаа. Эмчийн хэлсэнээр бол миний үхэхээс ганцхан хоногийн өмнө Тэр минь миний гарыг атгаад нулимастай нүдээр “Би чамд хайртай ,чамдаа хайртай байсан” гэж хэлсэн. Амьдралдаа анх удаа хэлсэн надад хайртай гэж. Би үнэхээрийн амьдрахыг хүсч байлаа
түүний төлөө хүүхдүүдийнхээ төлөө. Биеэр минь дүүрэн өвдөлт мэдрэгдэж тэсэхийн аргагүй болж байлаа. Би үхлээ хүлээн зовж тарчилж буй өөрийгөө түүндээ харуулахыг хүсээгүйдээ түүнийгээ хурдан гэртээ харь гэж хэллээ.
Хамгийн сүүлд эмчид ” Би ч гэсэн” гэдэг ганцхан үгийг түүнд минь дамжуулж өгөөч гэж хүслээ.Тиймээ амьд явахдаа сонсохыг хүссэн үгээ би түүнээсээ сонссон.
Сэтгэл минь амарч тайван байна.Тиймээ би ч гэсэн.
“”Би ч гэсэн чамдаа хайртай””..

Миний блогт зочилдог бүх бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе! Сайхан баярлаарайЭрчүүд нь ч гэсэн бүсгүйчүүдээ сайхан баярлуулаарай

Карьерын шатаар өсөхийн явцад албан тушаалын тодорхой дүрмүүдээс хамаарч дэвших
ёстой гэж хүмүүс үздэг. Маш өргөнөөр тараагдсан боловч энэ бодол нь буруу. Энэхүү
бодол нь бид шударга ёсонд итгэсээр байгаа учраас үүссэн юм. Бид сайн ажиллах юм
бол заавал шагнуулна.Хичээж байгаа ажилтаныг магтах ёстой гэж боддог. Тушаал
дэвшсэн дарга өөрийн үнэнч ажилтнуудыг мартахгүй. Тэглээ ч байгууллагууд дэвшихэд
бүх ажилтнууддаа тэгш боломж олгох сонирхолтой байдаг. Харамсалтай нь бодит
амьдрал дээр бүх зүйлс тэс өөр байдаг.

Шинэ албан тушаалыг таах боломжгүй, учир нь тохиолдол болгон өөрийн шалтгаантай
байдаг. Зөвхөн албан тушаалын байрлалын солилттой холбоотой домгууд ба
эндүүрлүүд давтагддаг, тийм болохоор хүмүүс ихэнхидээ өөрийнхөө хүлээлэлтэнд
хуурагдсан байдаг.

Эндүүрэл №1: албан тушаалд тохирох хэрэгтэй
Саяхан л гэхэд энэ үнэхээр ийм байсан: тодорхой албан тушаал дээр хамгийн
чадвартай ажилтанг авдаг байлаа. Бүгд ухаантай толгойг л авахыг хүсдэг байж. Бүх
зүйл хурдацтай дэвшиж буй 21р зуунд дүрмүүд өөрчлөгджээ. Одоо бол шаардлагыг
хангасан хүн олдохгүй бол тэр албан тушаалыг зүгээр л үгүй болгодог. Өнөөдөр тэс өөр
логик шинэ зорилтуудыг тодорхойлж байна. Тодорхой албан тушаалд тэнцэх хүнийг
сонгохгүй, харин тухайн хүнд тохирох албан тушаал гаргадаг болсон.
Нээлттэй болсон албан тушаал дээр өмнө нь байсан хүнтэй яг адилхан чадвартай
хүнийг авна гэдэгт итгэхэд бэрх. Ихэнхдээ, өмнө нь орон тоог эзэлж байсан хүн мөн
халалт бас сул орон тоо ч байдаггүй. Шинэ зорилт нь дараах шалтгаануудтай байдаг:
1. Компани хөгжиж байна
2. Захиргааны нүдэнд илүү хэцүү асуудлуудыг шийдвэрлэх чадвартай ажилтан гарч
ирнэ
3. Үүрэг даалгаваруудын хүрээг өргөжүүлэх зорилготойгоор шинэ албан тушаал
гаргана
Заримдаа ажилтанг өмнөх ажилтай нь ямар ч холбоогүй шинэ албан тушаал дээр
томилдог. Үүнийг тушаал дэвшилт гэж хэлэх ч хэцүү , зүгээр л шинэ мэргэжил гэж хэлж
болно. Орчин үеийн байгууллагуудад чадварлаг хүмүүсийг өөр хүний албан тушаал дээр
томилохгүйгээр түүнд шинэ орон тоо бүтээж өгдөг. Та үүнийг өөрийнхөө төлөө ойлгож
авах хэрэгтэй. Дээр тань гарсан орон тоог горьдох нь шугаманд байдаггүй галт тэргийг
хүлээхтэй адил.

Эндүүрэл №2: хамгийн зүтгэлтэй ажилтан тухайн сул болсон албан тушаал дээр
очно
Байгууллагын удирдлагууд бүх өрсөлдөгч нар нээлттэй албан тушаал дээр очих тэгш
эрхтэй гэж ярих дуртай байдаг. Үнэндээ, энэ асуудлын шийдлийн ард хувийн чанартай
асуудал байдаг. Энэ бол хүний байгалийн зан.
Гэр бүлийн бизнесийг хүү,охин,үеэл эсвэл өөр нэг хамаатан нь удирдана. Захирал нь
өөрийнхөө хүнийг дэвшүүлж харин хүмүүжүүлэгч нь хүмүүжигчээ авч явна. Хувийн
онцгой харьцаатай хүн байхгүй байсан ч удирдагч болгонд өөрийн Favorite ажилтан
байдаг. Захирал нь урд нь хамт ажиллаж байсан эсвэл дээд удирдлага нь таашааж
байгаа ажилтнууддаа сайн байдаг. Ямарваа нэгэн албан тушаал солигдоход хэн нэгэнд
ашигтай байдаг. Та шинэ албан тушаал дээр өөр хэд хэдэн нэр дэвшигч авах хүсэлтэй
байгаа гээд төсөөлөөд үздээ. Та өөрийгөө илүү гэж үзэхгүй байгаа бол юунд ч найдах
хэрэггүй.

Эндүүрэл №3: захирлууд өөртэйгөө төстэй ажилтанд сайн ханддаг
Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Захирлууд үнэхээр өөртэйгөө төстэй хүнийг ажилд авч
албан тушаалаар дэвшүүлдэг. Төстэй зүйлүүд нь дан боловсрол эсвэл мэргэжлийн
сонирхолоор зогсохгүй зан ааш, ярих ба хувцаслах маяг нь хүртэл ижил байлаг бөгөөд
тэр ажилтанд сайн хандах нэг шалтгаан болдог. Гэхдээ алсыг хардаг захирагчид
бизнесээ урагшлуулахын тулд ажилтнуудын бүрэлдэхүүн нь өөр өөр байх хэрэгтэй:
ажилтнуудын мэргэжлийн чанар нь өөр өөр байх ёстойг ойлгодог. Бүх салбаруудаа
өөртэйгөө төстэй хүмүүсээр дүүргэвэл ирээдүйд маш олон таашгүй асуудлууд гарч ирэх
болно. Зөвхөн захиралтайгаа төстэйгээрээ илүү өндөр албан тушаал дээр очно гэж
бодож байгаа бол та азгүйтэхээс гадна өөр хэмнэл дээр алхаж буй хамт ажилагсад тань
таныг хойноо орхих болно.
Эндүүрэл №4: сайн ажилтнууд үргэлж шагнуулдаг
Эргэлзээгүй ,сайн ажил шагнагдах ёстой. Тэгэхдээ бүх зүйл тийм амар биш бөгөөд
ихэнхдээ албан тушаал олгох шийдвэрт төрөл бүрийн нөхцөл байдал нөлөөлдөг. Урд нь
тухайн ажлын байранд өмнө нь байсан шиг сайн хүн олдохгүйгээс болж хайгуулыг
хойшлуулдаг. Заримдаа хэн нэгэн /жишээ нь 2 салбар нийлж эсвэл ямар нэгэн төсөл
дуусаад чадварлаг ажилтнууд суларч байсан гэж бодъё/ гарч ирсэн болохоор орон тоо
гарсан ч юм билүү? Тохиолдол болгон давтагдашгүй байдаг. Үргэлж субъектив хүчин
зүйлүүдийн бодолцож байх хэрэгтэй. Мэргэжлийн чадвартаа найдсанаар өөрийн
боломжуудыг дээгүүр үнэлж улмаар карьерийнхаа урьдчилсан мэдээнд алдаа гаргана.

Эндүүрэл №5: ямар ч томилолт сайн
Үүнтэй санал нийлж болохгүй. Хүний чанарт нийцэхгүй албан тушаал цаашдын карьерт
муугаар нөлөөлнө. Шинэ орчинд дасан зохицохгүй байх аюул гарч болзошгүй. Өмнөх
ажилтнууд нь ялагдал хүлээсэн тийм хэсгийг ч танд хариуцуулж өгсөн байж магадгүй
шүү дээ. Та тэд нараас азтай байна гэдэгтээ тийм итгэлтэй байна уу? Азгүйдэхгүйн тулд
та ямар арга хэмжээ авах вэ?
а өмнөх албан тушаал дээрээ байхдаа үйлчлүүлэгч ба өрсөлдөгчидтэй гээ идэвхтэй
харьцдаг байсан бол танд өрөөний мухарт суух тийм ч их таалагдахгүй л байх. Одоо та
ажлын арга барилаа мартаж орхих байхдаа. Сул талуудыг нь тоочоод байж болох ч гол
санаа нь ойлгомжтой биз ээ. Албан тушаалаар дэвшихдээ энэ зүйр үгийг санаж яв:
бурхан хүмүүсийг шийтгэхдээ хүслийг мөрөөдлийг нь биелүүлж өгдөг.

Та нэг удаа ч гэсэн карераа солих хэрэгтэй эсэх талаар бодож байсан уу? Карер тань танд тохирохгүй мэт сэтгэгдэл төрдөг үү? Тэгвэл карераа солих хэрэгтэй эсэхийг тань хэлж өгөх дараах зөвлөгөө байна.

1. Даваа гариг ням гаригыг там болгодог.
Та ням гаригын өглөө босоод л даваа гаригын тухай бодож сэтгэлээр унадаг уу? Хэрвээ тийм бол та шууд ажлаасаа гар. Учир нь ажил тань ажлын байрнаас бусад газар таныг шаналгах ёсгүй. Амьдралыг тань там болгоно.

2. Та дээд албан тушаалтнуудаа хүндэлдэггүй
Бид өөрсдөөсөө илүү чадвартай, дээд тушаалтай хүмүүсийг биширч тэднээс үлгэр дууриал авахыг хүсдэг. Гэхдээ тэдэнд үргэлж дуртай байдаггүй юмаа гэхэд тэднийг үргэлж хүндэлдэг байх ёстой. Та хэзээ нэгэн цагт тухайн албан тушаалд очих тул энэ нь зүй ёсны хэрэг. Хэрвээ та ингэдэггүй бол ажлаасаа гарахыг бас зөвлөе.

3. Сэтгэл хангалуун бус байдал
Өчнөөн олон цагийн дараа та хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу? Хичнээн хийх ажил тань хэцүү байсан ч тухайн ажлыг оролдож үзсэндээ сэтгэл хангалуун байдаг бол карер тань жинхэнэ танд таарсан хэрэг. Харин эсрэгээрээ бол маш харамсалтай байна. Та хийсэн зүйлээ ямар утга учиртай, юуны төлөө юм бэ гэж боддог бол ажлаасаа гарах цаг болжээ.

4. Уйтгартай
Уйтгартай гэдэгт таны өдөр бүр цаас канондахыг хэлээгүй юм шүү. Харин та өөрийн салбараасаа уйдсан бол, дарга нарынхаа хийж байгаа зүйлийг хараад сонирхол тань төрдөггүй бол та жинхэнэ уйджээ. Тиймээс сонирхолыг тань татах карерыг сонгоорой.

5. Аймшигтай хамт олон
Ажлын байрандээр тань таныг аймшигтай хүмүүс хүрээлсэн байгаа мэт сэтгэгдэл төрдөг үү? Тэгвэл эртхэн ажлаасаа гар.

6. Та хамгийн сайнаараа ажилладаггүй
Бид заримдаа ямар төсөл дээр ажиллаж байгаа, юу хийж байгаагаа анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Танд илүү сайн ажиллах боломж байсан ч та ажилладаггүй бол тэр ажил танд таарахгүй гэсэн үг.

7. Танд хаашаа ч хөдлөх боломж байхгүй
Та ажлын байрандээрээ өсөж дэвших боломжтой юу? Танд өсөж дэвших боломж бий юу? Хэрвээ байхгүй бол яагаад ажиллах ёстой гэж? Та ямар ч хэрэггүй зүйлийн төлөө ажиллаж байна.

8. Зарчимын зөрчилдөөн
Таныг ажиллах явцад ажил болоод таны зарчимын хооронд зөрчилдөөн гардаг уу? Хэрвээ тийм бол мөн л ажлаас гарсан нь дээр.

9. Та хийгээд байгаа ажлынхаа талаар ямар ч ойлголтгүй
Та уулзалт, хэлэлцүүлэгт очсон ч үнэндээ тэдний юу яриад байгааг ойлгодоггүй. Тэдний ярьж байгаа сэдэвийн талаар таны өөрийн бодол санаа байхгүй бол та карераа буруу сонгосны шинж.

10. Таны амьдрал дордсон
Хэрвээ таны ажил хувийн амьдралд тань нөлөө үзүүлээд байвал энэ ажил танд тохирохгүй. Учир нь ажил хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөх ёсгүй, тэр тусмаа хайртай хүндээ уурлаж уцаарлаж эхэлвэл жинхэнэ анхааруулах дохио илгээж байгаа хэрэг юм шүү.

Нэгэнт л ажил хүний амьдралын томоохон хэсэг болдогоос хойш та карераа зөв сонгоорой.

1-р АРГА

1-рт: Хамгийн чухал ойрын хугацаанд хийж дуусгах зүйлүүд
2-рт: Чухал боловч яаралтай биш ажил орно
3-рт: Чухал биш ч яаратай хийх ажил орно
4-рт: Ерөнхийдөө хийж дуусгах ёстой ажил орно /Хэзээ ч хийж болох гэхдээ л дуусгах ёстой ажил/

2-р АРГА

Чи толгойдоо орсон бүх санаа оноо бүх ажлаа доош нь цувуулаад зүгээр л бичээд бай. Бичээд дууссан бол бүгдийг нь харж байгаад хамгийн түрүүнд хийх ажлуудынхаа өмнө “А” гээд дараа нь хийх ажлаа “Б” гэж бичнэ. Гэх мэтчилэн урд нь ангилж үсгээр тэдэглэ. Харин үүнд хэдэн ч ” А” хэдэн ч “Б” орж болно.

Ингээд чиний яаралтай хийж дуусгах ажил дотор чинь олон “А” байгаа биз дээ тэгвэл дахиад үүнийхээ урд хамгийн түрүүнд хийж дуусгах ёстой ажилаа 1 гэж тавь. Дараагаар нь хийх зүйлээ 2 гэж тавь. Энэ мэтчилэн ингээд ангилаад байна шүү дээ.

Жишээ нь. 1 “А” Хийх ажил
1 “Б” Хийх ажил
2 “Б” Хийх ажил
2 “А” Хийх ажил
3 “Б” Хийх ажил
1 “В” Хийх ажил
3 “А” Хийх ажил

За ингээд хамгийн түрүүнд хийж дуусгах ажил, хэрэгжүүлэх ёстой санаа чинь <> гээд гараад ирлээ. Ингээд үүнээсээ эхлэж дуусгаад дараа дараачийн ажил болон санаануудруугаа ороорой!

Мөн чи байнга үзэг цаастай явж бай хүний толгойд амжилттай санаа байнга харваж орж ирдэг. Тэгвэл энэ санаагаа гялс тэмдэглээд авах нь зөв. Хүн үүнийгээ тэмдэглэхгүй л бол марчихдаг нь юм шүү. Ингээд тэмдэглэсэн санаагаа ангилж хэрэгжүүлж эхлэнэ шүү дээ

Чи эдгээр төлөвлөгөөг гаргаснаар чамд ямар ашигтай вэ?

Хамгийн гол нь чи өөрийн бодсон хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа маш оновчтойгоор цэгцтэй дэс дараатай хэрэгжүүлж чадна. Мөн хүний толгойд тэмдэглэж ангилахгүй л бол олон олон хэрэгтэй хэрэгггүй санаанууд байдаг. Үүнийгээ чи цэгцэлснээр өөрийн санаа бодлоо ч бас цэгцэлж чадна. Туршаад заавал үзээрэй АМЖИЛТ

Бизнес захиа бол бизнесийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардагддаг зүйл. Энэ бол нэг талаар 2 хүний хоорондын, хүнээс компанид хандах, компаниас хувь хүнд хандах албан ёсны харилцаа юм. Бизнесийн захиа нь хувийн захиа, мэйлтэй адилгүй албаны ёсны хэв загварын дагуу бичигдэх ёстой байдаг.

Хэд хэдэн төрлөөр бизнесийн захиаг бичиж болдог боловч ерөнхий түгээмэл хэрэглэгддэг загварыг танилцуулбал:

Толгой хэсэг. Энэ хэсэгт захиа илгээгч хүний нэр, хаяг байна. Бизнесийн захианд нэр, хаягаа 2 удаа бичих шаардлага байдаггүй. Хэрвээ захиа илгээж байгаа хүн хаягаа бичих бол хуудасны хамгийн дээд хэсгийн зүүн талд эсвэл гол хэсэгт нь бичих ёстой. Гэхдээ хаягаа бичихдээ өөрийн нэрийг оруулах ёсгүй.
Он, сар, өдөр. Он, сар, өдрийг толгой хэсгийн доор бичнэ. Он, сар, өдрийг бичихдээ ямар нэг толгой эргүүлэх, тодорхойгүй байдлаар бичиж болохгүй. Ихэнх тохиолдолд сар, өдөр, он гэсэн дарааллаар бичих ёстой байдаг.

Гол хэсэгдэх хаяг. Үүнийг бас захианы эхлэл хэсэг гэж болно. Үүнд хүлээн авагчийн нэр, хаягийг бичих ёстой.

Бие хэсэг. Гол хэсгийг заавал мэндчилгээний үгээр эхлэл ёстой. Жишээ нь: Хатагтай Сарантуяа, гм.

Хаах. Захиаг дуусгахдаа мөн эелдэг байдлаар төгсгөх ёстой. Жишээ нь : Таныг цаг гаргасанд баярлалаа…. гм. Мөн үүнээс гадна эцэст нь “ Таныг хүндэтгэсэн …………. “ гэх байдлаар захиагаа төгсгөнө.

Анхаарах зүйлс:

• Захиагаа бичихдээ зүүн талруу шахаж бичих хэрэгтэй.
• Захианы гол хэсэг хоорондоо 1 хэмжээсийн зайтай байдаг бол харин толгой хэсэг, он сар өдөр, гол хэсгийн хаяг зэргийн хооронд 2 хэмжээсийн зайтай байх хэрэгтэй.
• Захиагаа тодорхой бичих хэрэгтэй. Захианыхаа гол хэсгийг эхлэхийнхээ өмнө заавал бичих болсон зорилгоо бич. Жишээ нь: “ Таны хүсэж байсан материалыг явууллаа, Сүүлд ярилцсан гэрээний талаар бичиж байна” гм.
• Захиагаа бичихдээ ямар нэг илүү дутуу зүйл хэрэглэх хэрэггүй. Зарим нэг үгийг тодотгох зорилгоор өөр өнгийн балаар бичих, эсвэл мэйлээр бичиж байгаа бол Bold болгох, том үсгээр бичих зэрэг нь бүдүүлэг хэрэг болно.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн ажилчид голдуу ПР ийг хэрэглэдэг ч жирийн хүмүүс бас өдөр тутмын амьдралдаа үүнийг хэрэглэж болдог юм байна. Тодорхой хэдэн ПР аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншсанаар амьдралаас хүссэнээ авах чадвар нь нилээд дээшилдэг аж. Тэгвэл тэдгээр аргуудын талаар бичье.
1. Өөрийгөө сурталчилах хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй бол Блог, CV, Нэтвөрк сайтууд бол таныг сурталчилах хэрэгсэл тань болох хэрэгтэй. Тэдгээр нь бүгд таныг хэн болохыг илэрхийлж байх нь хамгаас чухал. Одоо үед өөрийгөө бусдад сурталчилна гэдэг тийм ч хэцүү зүйл байхаа больжээ. Наад зах нь л Facebook, Twitter ыг ашигла. Богино хугацаанд өөрийн хэлэх зүйлээ хэдэн мянган хүмүүст хүргэж чадах чадвартай бол.
2. Нэр хүнд бол үнэ цэнэгүй зүйл
Өөрийгөө Google ээс хайж бай. Интернетээс юу ч олж болно. Хэдийгээр нэгэнт интернетэд бичигдсэн зүйлсийг та арилгаж чадахгүй ч чухам таны талаар юу гэж бичсэн нь байгааг мэдэж байх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр хүмүүс таны талаар болон таны бизнесийн талаар юу бичиж байгаа, ямар сэтгэгдэл үлдээсэн зэргийг анзаарч харж бай. Та өөрийгөө ямар түвшинд байгааг үүнээс харж болох юм шүү.
3. Хүн ятгаж сур
ПР бол тэр чигээрээ өөрийн санаагаа бусдад ойлгуулж, тэдэнд санаагаа хүлээн зөвшөөрүүлэх явдал билээ. Юуны түрүүн хэнийг ятгаж байгаа билээ гэдгээ мэдэх нь хамгаас чухал. Тухайн хүнийхээ сул тал, онцлог чанарыг мэдсэнээр ямар аргаар түүнд нөлөөлж болохыг мэдэх боломжтой юм. Ингээд түүний сонирхолд нийцсэн байдлаар санаагаа ятгаж ойлгуулсан үед та амжилт олж чадна.
4. Хурдан шаламгай бай
Аливаа зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлж сур. Хэвлэл мэдээлэлд бол өөртөө итгэлтэй, итгэл даахуйц харагдахын тулд асуусан асуулт бүрт түгдрэлгүй, сандралгүй хариулах хэрэгтэй байдаг. Яг үүнтэй адилаар та хэзээд ямар ч тохиолдолд тайван байдлаа алдалгүй, эвгүй байдалд орсон ч өөрийгөө аваад гардаг, аливаа зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлж сурах нь амьдралд учрах олон асуудлаас таныг авч гарах болно.
5. Хүмүүсийг залхаалгүйгээр өөрийгөө рекламдаж сурах
Өөрийн шинэ бизнес, гаргасан амжилтын талаар хүмүүст сурталчилж мэдүүлэх нь зөв ч бусдыг залхааж огт болохгүй. Хэрвээ ингэх аваас тэд дахин таны талаар сонсохыг ч хүсэхгүй болов уу. Тэгэхээр аль болох хүмүүсийг залхаахгүйгээр өөрийгөө сурталчилах хэрэгтэй. Жишээ нь Facebook дээрээ мэдээлэл бүхий зүйл гаргаж болно шүү дээ.
6. Гадаад үзэмжиндээ анхаар
Та нэг үг дуугарахгүй байсан ч хүмүүс таныг хувцасаар тань дүгнэх болно. Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднэ гэсэн үг байдаг даа. Хэрвээ танд бусдад гайхуулаад байх амжилт ололт хараахан байхгүй бол амжилтанд хүрсэн хүн шиг л хувцасла. Сайхан хувцас өмсөх нь хүнийг өөртөө итгэлтэй болгоод зогсохгүй, хүмүүсийн хандах хандлага хүртэл өөрчилөгддөг. Цэвэрч нямбай, ажил хэрэгч хувцасласан хүний үгэнд итгэх нь хүртэл их биз дээ?
7. Зан чанараа өөрийн давуу тал болго
Танд бусдаас илүү онцгой ур чадвар бий юу? Тэгвэл түүнийгээ нэг удаа ч гэсэн хүмүүст хэл. Мөн өөрийн давуу талаа ашигтай зүйлд хэрэг болго.

“Төсөл аяндаа нурчихдаггүй, түүнийг хүмүүс л нураадаг” гэсэн энэ л үгэнд төслийн аливаа удирдагч, менежерт тулгардаг асуудлуудын мөн чанар төвлөрч байдаг. Ихэнх төсөл санхүүжилт, ажиллах хүч, гүйцэтгэх хугацаагаар үргэлж дутагддаг бөгөөд энэ бүгд азгүйдлийн шалтгаанууд юм. Мэдээж төсөл өөрөө үүлнээс бий болоогүй, өөрөө хэрэгжчихдэггүй, хэн нэгэн түүнийг боловсруулж, санхүүжилтийг нь хангаж, гүйцэтгэх баг хүмүүсийг олж, хэрэгжүүлэх шаардлагатай. Багт орж байгаа хүмүүс төслийн амжилтыг (эсвэл уналтыг) хариуцна.

Энд төсөл удирдахад зориулан барууны нэрт шинжээч Сюзан Сандеккерийн “Мэдээллийн технологийн төслийн багийг удирдах нь” гэсэн номын үндсэн санааг өгүүлье.
Та бидний хэн нь ч давтагдашгүй бөгөөд өөрийн өвөрмөц ертөнц, ертөнцийг үзэх үзлээ тухайн ажиллаж байгаа багтаа шингээж байдагт амьдралын мөн чанар оршдог. Аливаа ажил үр дүнд хүрэх эсэх нь л чухал бөгөөд энэхүү ажлаасаа хүн таашаал авч байх ёстой. Иймээс аль болох бага хүчин чармайлт гаргаж, тухайн багийн гишүүн бүрээс аль болох их зүйл авах нь удирдагч хүний зорилт юм.
“Хүчээр бус, ухаанаараа илүү ажилла” гэсэн эртний зүйр цэцэн үгийг энд санахад илүүдэхгүй. Дараах энгийн хэдэн дүрмийг баримтлах аваас амжилтанд хүрэх таны замыг хөнгөвчлөх болно.

1-р дүрэм. Багийн бүрэлдэхүүн нь тавьсан зорилгод тань нийцэж байна уу гэдгийг магадла.

Багийг өндөр бүтээмжтэй байлгахын тулд амьдралын янз бүрийн түүх намтартай, ажиллах арга барил, чадвар, туршлагаар өөр өөр хүмүүсийг багийн бүрэлдэхүүнд оруулах хэрэгтэй. Багийн бүрэлдэхүүн хэт нэгэн төрлийн байх нь сэтгэн бодох идэвхийг бууруулах, хүмүүс бүгдийг нэг л янзаар харснаас болж алдаа гаргах, хаях орхигдуулах явдал олонтаа гаргахад хүргэдэг байна. Иймд багтаа сонирхлын өөр өөр бүлгээс ажлын янз бүрийн арга барил, туршлага, авъяас бүхий (үйлчлүүлэгч, хэрэглэгч, менежер, чанарын шинжээч, тоног төхөөрөмж, програм хангамж болон тестийн мэргэжилтэн г.м.) хүмүүсийг татан оруулахыг эрмэлзвэл зохино. Янз бүрийн хүмүүс байх тусмаа илүү үр дүнтэй. Иймд шаардагдах чадвар бүхий хамгийн сайн тохирох хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал.

2-р дүрэм. Төслийн болон багийн зорилгыг нарийвчлан тодорхойл
Өндөр бүтээмжтэй баг амжилттай ажиллахын үндэс нь зорилгоо сайтар ойлгох явдал. Төсөл, төслийн зорилгыг нарийвчлан тодорхойлсноор багаас юу хүсч, үндсэн ямар үр дүнгүүд хүлээгдэж байгааг баг сайтар ойлгож, үүний үр дүнд төсөл хавьгүй илүү амжилтанд хүрдэг байна. Олон газраас хүмүүс оролцсон багийн хувьд дэлхийн өнцөг булан бүрт байгаа гишүүддээ амжилттай хоршин ажиллах боломж олгож, нэгэн зорилгод хүрэхэд энэ нь бүр ч их ач холбогдолтой.

3-р дүрэм. Ажилтан бүрийн үүргийг нарийвчлан тодорхойлж, онцлох авъяас чадварыг нь дэмж
Багийн гишүүн бүр баг доторхи өөрийн онцгой үүргийг ойлгосон байх ёстой. Бодит байдалд эдгээр үүрэг нь хувь хүн бүрийн авъяас чадварыг нээж ашиглах хөшүүрэг болж байдаг. Хэрэв хүн тааламжтай нөхцөл байдалд ажиллах юм бол илүү үр дүнд хүрдэг байна.
Ямар ч төсөл нь тухайн ажилтанд судлах сурах, шинэ ур чадвар эзэмшиж хөгжих сайхан боломж олгодог. Тийм ч учраас багийн дотор эзлэх байр суурь нь энэ боломжийг төдийгүй шинэ хүмүүстэй холбоо тогтоох боломжийг багийн гишүүн бүрт олгож байх ёстой.