Archive for 7 сар 3, 2013


Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байх нь чухал. Бүсгүй та үргэлж эрхэмсэг, нууцлаг байж чадвал амьдрал тань сонирхолтой, зугаатай байх болно. Гоо сайхан таны ертөнцийг аврана. Дэлхийн олон алдартай бүсгүйн зүрхэн тарниа болгож байсан 10 зарчим эрхэмсэг, нууцлаг нэгэн болоход тань тусална.

1. Өөрийгөө сайхан бүсгүй гэдэгт итгэлтэй бай. Энэ нь таны эрхэмсэг оршихуйг бүтээж өгнө.

2. Ямар ч тохиолдолд аятайхан харагдаж сур. Энэ нь багагүй цаг, авьяас шаардах урлаг. Таны дүр төрх хувь заяаны чинь босго болдог гэдгийг бүү мартаарай.

З.Жинхэнэ эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Энэ нь хувцасны шүүгээнээс чинь эхэлдэг. Ядаж сайн шуба, гутал, сайн чанарын хослол, гоёмсог туфль шүүгээнд чинь байх хэрэгтэй.

4. Хийж байгаа ажилдаа сонирхолтой бай. Аль болох өөрийгөө завгүй байлга. Ингэснээр та элдэв хов живээс ангид байх болно.

5. Мөнгөө зөв зарцуулж сур. Хэтэвч бол бүсгүй таны дотны анд.

6. Эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Таалагдсан эр хүнээ ч хүсэл тачаалтай нь орхиж явж сур. Тэгвэл “Үнсгэлжин”-гийн үлгэрт гардаг шиг “сүйх тэрэг чинь хулуу болох цаг” тун ойрхон байх болно.

7. Нулимс бол эмэгтэй хүний хүчтэй зэвсэг. Гэхдээ цаг үргэлж уйлаад байх юм бол ердөө л сул дорой нэгэн болж орхино. Тиймээс зөвхөн бүсгүй танд байх хүчирхэг зэвсгээ зөв цагт хэрэглэж бай.

8. Гоёмсог, сайхан хувцаслах нь хүмүүсийг татдаг. Харин чадварлаг тайчих нь түүнээс ч илүү үр дүнтэй.

9. Эрчүүдээс хүссэн зүйлээ авч сур. Эрчүүд өгч байгаа зүйлээ бус авч байгаа зүйлээ л үнэлдэг.

10. Хэзээд шинэлэг эрч хүчтэй байхын тулд өөртөө байнга шинэчлэл хийж бай. Дотуур хувцас, цүнх, бээлий, хэрэгтэй бол ажлаа бас нөхрөө ч солиход бэлэн бай.

Амьдрал дээр эрчүүд өөрөөсөө илүү бүсгүйчүүдийг сонгодоггүй ажээ. Ялангуяа хэт ухаалаг эмэгтэй хүнээс ихэд болгоомжилдог нь нууц биш гэнэ. Тэгвэл эсрэгээрээ эрчүүд яагаад өөрөөсөө доор эмэгтэй хүнийг сонирхдог юм бол?… гэсэн асуулт гарна.

•Хэт их зүйлийг шаарддаггүй,
•Нөхрөө бурхан мэт хүндэлж явдаг. Учир нь түүнийг хүмүүжүүлэх, элдвийг зааж сургах гэж оролдохгүй. Яаж өссөн тэр л хэвээр нь хүлээж авдаг,
•Гомдлоо амархан үдэж, хурдан мартдаг, егөөдөж хэлсэн илүү үгийг ерөнхийдөө ойлгодоггүй,
•Сэтгэл хөдлөл ихтэй, энгийн, гэнэн хонгор, яг л хүүхэд шиг ааштай байдаг,
•Энгийн зааврын учрыг хүртэл олж чадахгүй шууд л нөхрийгөө дууддаг. Түүнчлэн аливаа зүйлийг толгой мэдэж хийхгүй, заавал нөхөртэйгээ зөвлөлдөж байж хийж, шийдвэр гаргадаг,
•Хэрэв хайртад нь ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол үглэж зэмлэхээ урьтал болголгүй аль болох тайвшруулахыг хичээдэг,
•Эр хүний амгалан тайван, ая тухтай байдлыг боддог,
•Ажил мэргэжил, албан тушаал, боловсрол, хөрөнгө мөнгөөрөө түрий барьж эр хүний дээр гарах гэж оролдохгүй,
•Бусдын эхнэртэй барьцаж ямар нэгэн зүйлийг хүсч чихнээс нь хонх уядаггүй,
•Эр хүнтэй барьцаад нийгмийн янз бүрийн ажилд оролцоод яваад байдаггүй,
•Бүх зүйлийг мэдэмхийрч заах гэж оролддоггүй гэх мэт зүйлс нь амар байдаг учраас эрчүүд ийнхүү сул дорой нэгнийг сонгож эхнэрээ болгодог байна.