Жилийн тоо-2

Ерөнхий байдал: энэ жил та эелдэг зөөлөн харьцаатай, бусадтай хамтран ажиллах чадвартай, өөрийгөө бусдын байранд тавьж чаддаг байх ёстой. Түрүү жил эхэлсэн ажлууд эхний үр шимээ өгч эхэлнэ. Аажим алгуур ч гэлээ ианы эргэн тойрондох бүх зүйл хувиран өөрчлөгдөнө. Та байраа сольж өөр газар шилжин нүүх юмуу хилийн чанадад гарахаар шийднэ. Та эсрэг хүйснийхээ хүмүүст өөрийн эрхгүй татагдана. Хувь заяа таныг ивээж эртнээс санаж явсан зүйлийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Хэрэв та үхэр, мэлхийн ордонд ч юмуу, аль ч сарын 2,11,20,29-ны өдөр төрсөн бол энэ жил таны хувьд чухал жил болноо.

Харилцаа холбоо: хэзээ хэзээнээс илүү хүмүүстэй өргөн харилцах хэрэгцээ мэдрэгдэнэ. Хайр дурлал, нөхөрлөл, хамтын ажиллагаан дээр энэ байдал илүү тод илэрнэ. Эсрэг хүйсийнхэн таны амьдралд их гарч ирнэ. Ийм юм жил бүр тохиогоод байдаггүй. Энэ жил сүй тавих юмуу гэрлэх магадлал их байна. Танайх юмуу ойр дотныхон чинь ам бүл нэмнэ. Үхэр, мэлхий, жинлүүрийн ордны хүмүүс болон аль ч сарын 2,6,7,11,15,20,24,25,29-ны өдөр төрсөн хүмүүс таны амьдралд их тохиолдоно. 4,6,9-р саруудад гэр бүлийн харилцаа их сайн.

Ажил, албан тушаал: өөрчлөлтүүд их гарах боловч тэвдсэний хэрэггүй, амьдрал өөрөө их хувирамтгай шүү дээ. Гэхдээ энэ жил таны ажлын талбарт гарах өөрчлөлтүүд ихэвчлэн гадны нөлөөнөөс биш таниас шалтгаална. Байгууллага чинь өөр тийшээ нүүх юмуу хэлтэс салбар дотор өөр хувиарлалт хийгдэнэ. Амьдралаа илүү хялбар зохиоё гэвэл орчиндоо дасан зохицож сур. Магадгүй таны ажил үүрэг нэмэгдэх л байх. Татгалзсаны хэрэггүй, үүрэг хариуцлагыг дагаад орлого нэмэгдэнэ. Хэрэв энэ жил ажлаа өөрчлөх гэж байгаа бол уулзалт хэлэлцээрзздээ даваа, баасан гарийгуудад явуул. Энэ үед тусламж эрэх, тушаал дэвших, хүслээ ярихад илүү тохиромжтой. 3,4,6,8,12-р саруудад таны ажил үйлс онцгой бүтэмжтэй байх буюу чухал өөрчлөлтүүд гарна.

Эрүүл мэнд: Ходоодонд муу жил тул хоол ундаа хэтрүүлж болохгүй. Хоолоо сойх нь ч олигтой үр дүнд авчрахгүй. Зөвхөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Эмэгтэйчүүд ядаж жилд нэг удаа эмчийн үзлэгээр ор. Сэтгэл санааны хэт хямрал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул оройд нүдээ аньж хэсэг зуур сайхан юмны тухай бодож дарамтнаас ангижрах цаг гаргаж бай. Тэгвэл ямар ч муу юм болохгүй. Жингээ хасах, нэмэх тал дээр энэ жилдээ санаа тавиад хэрэггүй. Амьдралын хэв маягаа зөв зохицуулж чадвал бие махбоди чинь өөрийн жинг чинь ухаалаг хэмжээнд бариад байж дөнгөнө. 2,4,7,11-р саруудад эрүүл мэндэд өөрчлөлт гарч болзошгүй тул анхаараарай.

Амжилт хүсье!!!